Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
   Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » "Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он

"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх тєслийн танилцуулга

Английн Хvvхдийг Ивээх сан, Монголын Урлагийн Зєвлєлийн санхvvжилтээр ардчилсан нийгэмд авъяас чадвартай бие даасан иргэдийг хєгжvvлэхэд туслах зорилготой хэрэгжvvлж буй тєсєл юм.
Тєслийг хэрэгжvvлэхдээ Хvvхдийн Ивээх сангийн "Хvvхэд" тєв дээр туршилтын дугуйлан байгуулан ажиллуулах нэн тэргvvний зорилт тавин ажилласан.

Тєслийн хvрээнд хvvхдийн дугуйлан байгуулагдаж хvvхдvvдэд гоо зvйн мэдрэмж, бvтээлч сэтгэлгээг тєлєвшvvлэн хєгжvvлэх, санаа бодлоо чєлєєтэй илэрхийлж хамтран суралцах чадварыг тєлєвшvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэсэн.

Хvvхдийн урлагийн дугуйлангийн нэн тэргvvний зорилтууд нь:

- Урлагийн театрын дугуйлангийн хэлбэрээр хvvхдvvдэд чєлєєтэй харилцаж, нээлттэй байх эрхийг олгох

- Санаа бодлоо илэрхийлэх чадварыг хєгжvvлэх, аливаа зvйлийг шvvн тунгааж бодох, харилцан ярилцаж, маргах харилцааны чадварыг бий болгох

- Хvvхдvvдийн харилцааны аргыг єєрчлєх, эцэг эхээс болон хамтрагч найз нєхєддєє хандах хандлагыг сайжруулах

- Хvvхдийн авъяас чадвараа нээн хєгжvvлж, биеэ даах чадвар эзэмшvvлэх, єєртєє итгэлтэй болоход туслах

- Хvvхдийн тайван, эвсэг уур амьсгалтай, хvчирхийлэлгvй амьдрах орчныг бvрдvvлэхэд дэмжлэг vзvvлэх

Хvvхдvvдэд зориулан урлагийн мэргэжлийн туршлагатай багшаар хvvхдvvдд хичээл заалгаж, 3 тєрлийн сургалт зохион байгуулсан.

  • Харилцааны чадварыг дээшлvvлэх сургалт
    Хамгийн чухал vр нєлєєтэй сургалт юм. Хvvхдийн дотоод сэтгэлийн мэдрэмжийг эерэгээр хєгжvvлж, vнэнч шударга, зєв хvмvvжvvлж тєлєвшvvлэх, vйл хєдлєл дээрээ энэ хvмvvжлээ гаргах чадварыг практик vйл ажиллагаа болон жvжгийн утга санаагаар илэрхийлэх
  • Дуу хєгжмийн сургалт
    Хvvхдийн дуулах чадвар, хоолойны цар, хєгжмийн мэдрэмжийг хєгжvvлэх. Хvvхдvvд гочлол дууны болон найрал дуу дуулах чадвар эзэмшсэн.
  • Бvжгийн сургалт
    Хvvхдийн биеийн vйл хєдлєлийг ойлгох чадварыг хєгжvvлэхэд чиглэгдсэн.

Vр дvн:
хvvхдийн чєлєєтэй байх эрхэд тулгуурласан дугуйлан нь хvvхдvvдэд тєрєл бvрийн дадал чадвар, туршлага хуримтлуулахад тусалсан.

1. Хvvхдvvд хоорондоо харилцах, маргах, vзэл бодлоо илэрхийлэх чадвар эзэмшсэн
Сургалтын явцад багш нар хvvхдvvдтэй харилцан ярилцах vед зарим асуултаар єєрийн vзэл бодлоо, саналаа хэрхэн илэрхийлж байгааг судалсан. Заримаас нь дурдвал:

-Амьдрал гэж юу вэ? гэсэн асуултад


Соёл-Эрдэнэ /10 настай/
“Хvмvvс єєрсдийн чадвараа ашиглан хєдєлмєрлєхийг амьдрал гэнэ”

Алтангэрэл /14 настай/
“Би зурах дуртай. Маш олон сайхан зураг зурахыг хvсдэг. Энэ миний мєнхий амьдрал болно”

Энхбаатар /17 настай/
“Би энэ Хvvхдийн Асрах тєвд байгаа нь, та нар надад хичээл зааж байгаа. Энэ бvхэн амьдрал. Єєрєєр хэлбэл, бvх бодит зvйлс амьдрал юм”

-Сайн юм гэж юу вэ? Сайхан гэж юу вэ?


Батбаяр /12 настай/
“Сайн гэдэг бол чанар, сайхан гэдэг нь жишээлбэл, Жульет энэ бол урлагийн мэдрэмж”

Ганчимэг /13 настай/
“Хvмvvст туслах нь сайн зvйл. Энэ бол чанарыг илэрхийлж байна. Зарим хvн сайхан харагддаг ч сайн хvн vv, муу хvн vv гэдгийг мэдэхэд хэцvv. Харьцангуй зvйл.”

- Зовлон, жаргал гэж юу вэ?
Ээжтэйгээ хамт ямар ч єргvй амьдарвал аз жаргал. Ядуу байх нь зовлон.

Болорцэцэг /13 настай/
Хvмvvст туслах нь баяр бахдалтай аз жаргал.

Буджав /10 настай/
Олон найзтай байвал аз жаргалтай, ганцаараа байвал уйтгартай.

2. Хvvхдvvд єєртєє итгэлтэй, биеэ даасан болсон
Хvvхдvvд жvжиг, концертод оролцохдоо єєрсдийн vvргээ ухамсарлаж, тvvнийгээ заавал биелvvлэх чадвар эзэмшсэн. Сургалтын хvрээнд багш нар хvvхдvvдийн дунд “Миний эргэн тойрон” буюу “Зах зээл ба хvvхдvvд”, “Эмнэлэгт” гэх мэт сэдвvvдээр чєлєєт ярилцлага, маргаан зохион байгуулсан. Оролцогч хvvхдvvд єєрсдийн єдєр тутмын амьдралд тулгарч байдаг асуудлуудаар чєлєєтэй ярилцан, хэлэлцэж байсан. Мєн тvvнчлэн єєрсдєє тодорхой сэдвээр зохиомж бэлтгэн багш нарынхаа тусламжтай найруулан тоглож байв.

3. Хvvхдvvд хvлээцтэй тэвчээртэй зан чанарт суралцаж, єєрсдийн vvргээ ухамсарлаж багаар ажиллаж сурцгаасан
Сургалтын зарчим нь “Бvгдээрээ идэвхитэй” гэсэн уриан дор явагдсан бєгєєд хvvхдvvд 3 концерт, жvжигчилсэн тоглолтод маш идэвхитэй оролцож байсан. Тэд бие биенээ хvндэлж сурсан.

4. Эцэг эхчvvд хvvхдээ дэмжиж, тэдгээрийн хоорондын харилцаанд гvнзгий ойлголцол бий болсон
Эцэг эхчvvд хvvхдvvдийнхээ vйл ажиллагааг vзэж, дэмжиж, амжилтанд нв баяр хvргэж байв.

5. Хvvхдvvд авъяас, чадвар, сонирхлоо нээж илрvvлсэн. Хvvхдvvд дуулж, бvжиглэн, жvжигт тоглох чадвар эзэмшсэн
Бичиг vсэг мэдэхгvй хvvхдvvд ч жvжиг концертод оролцсон.

Жvжигчилсэн тоглолт

Тvvх хєгжvvлэх сургалтаас жvжигчилсэн тоглолт явуулах vйл ажиллагаа
Энэ нь 2004 оны 1-р сарын 1-нээс эхэлсэн. Жvжгийн дугуйлангийн баг 12 гишvvнтэй ба 5 тvvх жvжигчлэх vйл ажиллагаа зохион байгуулсан. Зохион байгуулж, удирдсан багш нь мэргэжлийн жvжгийн зохиолч Наранжаргал, Мєнхзул, захирал нь Ч.Ганхуяг нар байсан.
Хvvхдvvд 4 тvvх гаргаж тавьсан ба 2 удаа хэлэлцсэний эцэст нэгийг нь сонгосон.

Тvvх1. Азбаяр
Шил цуглуулж зардаг хvvгийн тухай єгvvлнэ. Хvv єдєржин ажиллаж шил цуглуулан мєнгє олох боловч олсон мєнгєєр нь ээж нь архиуучихдаг байв. Хvv нь євчтэй ээжийнхээ тєлєє ихэд хичээх боловч яаж ч чадахгvй байдаг. Архи уух нь тvvнд муугаар нєлєєлж, хvvгээ хайрлах эхийн хайр ч суларсаар байх бєгєєд эцэст нь ээж нь нас барна. Нэгэн сайн санаат хvн хvvгийн амьдралыг байнга ажиглана. Тэгээд тvvнийг vрчилж авснаар хvv бусдын адил амьдрах сайхан боломжтой болдог.

Тvvх 2. Энхбаатар
Нэгэн чинээлэг гэр бvлээс гаралтай хvv лонх цуглуулж амьдардаг нэг охинтой тааралддаг. Тэр охин нь их хєєрхєн охин байсан тул хvv тvvнийг яагаад шил цунлуулдаг юм бол гэж гайхаж байжээ. Нэг єдєр хvv маш олон шил бэлдээд охиныг ирэхэд нь єгєхєєр шийджээ. Нэлээд их шил байсан тул охин авч явж чадахааргvй байжээ. Хvv тvvнийг такси барин хvргэж єгчээ. Охин маш ядуу амьдардаг бєгєєд ээж нь євчтэй хэвтдэг боловч тэдний гэр бvлийн бие биендээ хандах харьцаа хайр энэрлээр дvvрэн эвсэг байсанд ихэд гайхжээ. Учир нь хvvгийн гэр бvлийнхэн хэдийгээр дутагдах юмгvй чинээлэг боловч хvйтэн хєндий харьцаатай vргэлж мєнгєнєєс vvдэлтэй хэрvvл маргаан тасардаггvй байжээ. Хvv охин хоёр улам дотносож, сайн найзууд болжээ. Хvvгийн эцэг архины vйлдвэртэй байсан тул тvvнд шил олдох нь элбэг байсан байна. Хvv шилvvдийг цуглуулан ааваасаа нууж байгаад охинд єгч тусалдаг байжээ. Аав нь нэг єдєр хvvгийнхээ байдлыг ажиглаж мэдээд охинтой уулзаж байгааг нь мэдчихэж. Тэгээд тэр хvvгээ єєр газарт байдаг євєєгийнх рvv нь явуулжээ. Тэр охинтой холбоо барьж чадахгvй болсон тул нэг єдєр євєєгийнхєєсєє оргож ирээд охиныд очиход тvvний ээж нь нас барсан байдаг. Хvv євєєдєє vнэнийг хэлж, охиныг євєєгийнхєє хотод нvvлгэж авчирдаг. Тэгээд тэд нэг сургуульд явдаг болжээ.

Тvvх 3. Даваажаргал
Дунд сургуульд сурдаг 3 найз сургуулиа тєгсєж, элсэлтийн шалгалтанд бэлтгэж эхэлжээ. Тэр гуравт нэг охин хичээл хийхэд нь тусалдаг байсан бєгєєд тэр 3 гурвуулаа нєгєє охинд сайн болчихсон. Тэр гурвын дунд зєрчилдєєн vvсч охин ч тvvнийг мэдэж байсан байна. Охины найз хєвгvvн гадаадад сурдаг байсан бєгєєд нутагтаа ирэхээр болдог. Охин найз хєвгvvнээ тосохоор 3 найзын хамтаар нисэх буудалд ирдэг.

Тvvх 4. Одонтунгалаг
Нэг чинээлэг айлын охин ядуу айлын хvvд сэтгэлтэй болжээ. Аав ээж нь vvнийг мэдээд тvvнийг зэмлэж, тэдний хооронд зєрчилдєєн vvснэ. Охины хойд эцэг байнга архи ууж, хvvг дээрэлхэн загнадаг байжээ. Байнга архи уух нь хэрvvл, маргаан vvсгэж, сvvлдээ эцэг нь дампуурснаас болж, охины эцэг эх салдаг. Охин ээжийнхээ хамт байраа банкны зээлийн тєлєєст єгєхєєс аргагvйд хvрнэ. Харин нєгєє хvv vнэн хэрэгтээ ядуу биш байдаг. Тvvний аав нь єєд болохдоо найздаа vлдээснийг найз нь хvvд євлvvлж, хvv охины зээлийг тєлєхєд тусалснаар охин ээж хоёр тvvнд талархана.

Тvvх 5. Мєнгєн шагай, Одонтунгалаг
Нэг охин засан хvмvvжvvлэхэд хоригддог байжээ. Хорихын ажилтны бяцхан охин тvvний цонхны ойролцоо байнга тоглож, тvvнд хааяа чихэр, жимс єгдєг байжээ. Хоригдож буй охин тvvнд єєрийг нь яагаад энд орсон тухай гунигтай тvvхээ ярьж єгдєг. Охины эцэг тvvний ээж нас бараад 49 хоног нь дуусаагvй байхад єєр эмэгтэйтэй уулзаж эхэлсэн тул охин эцгийнхээ амь насыг бvрэлгэн орхисон ажээ. Энэ бол бодит тvvхээс сэдэвлэсэн.

Дээрх нэр дэвшvvлсэн 5 тvvхийг хэлэлцсэний эцэст 5 дахь тvvхийг сонгож, мэргэжлийн найруулагч-зєвлєх хамтран тvvхийг сургамжтайгаар найруулж тавих ажилд орсон. Тєслийн зохицуулагч, удирдагч багш нар жvжгийн vзэгдлийн харилцан яриаг бичсэн. Энэ vйл ажиллагаа нь 5 удаагийн уулзалт ярилцлагаар гvйцэтгэгдсэн.

  • Жvжгийн сургуулилт ба тавилт
    Сэдэв: Гэр бvлийн хvчирхийлэл
    Агуулга, vзэл санаа: Тогтворгvй гэр бvл дэх хvvхдин эрх байнга зєрчигдєж байдаг бєгєєд энэ нь муу vр дагаварт хvрэх vндэс, шалтгаан болдог
    Зорилго: Хайр энэрэл, найрсаг харьцаа нь хvvхдийг єєртєє итгэлтэй амьдралд хайртай байхад тусалдаг
    .
  • Тvvх (єгvvлэл)
    Сэтгэлийн дарамт шахалтаас болж эцгийгээ бvрэлгэсэн Солонго охины тухай єгvvлнэ. Тvvний эцэг архи ууж охин, ээж хоёрыг зодож, бие махбодийн хvчирхийлэлд байнга оруулдаг байжээ. Солонгын ээж зvрхний євчнєєр нас барна. Нэг єдєр Солонго эцгийгээ єєр хvvхэнтэй гэртээ байхтай тааралдаж, сэтгэлийн зовлон, дарамт, vзэн ядалтаас болж, тvvнийг хєнєєдєг. Охины ганц асран хамгаалагч болох нагац эгч нь (ээжийнх нь эгч, 4 хvvхэдтэй єрх толгойлсон эмэгтэй) тvvнийг батлан дааж авах боловч Солонго амьдралыг vзэн ядаж машины осолд орж, амиа хорлохоор шийддэг.
    Тvvний урдуур нь орсон машины жолооч хєвгvvн тvvнийг эмнэлэгт авчирч, тvvнийг байнга эргэж тойрсоор тvvнд дурладаг. Хєвгvvний хайр, энэрэл, дэмжлэг туслалцааны хvчээр Солонго сайн сайхан зvйлст итгэж амьдралыг эерэг талаас нь харж єєртєє итгэлтэй болдог. Хэсэг хугацааны дараа Солонгын найз хєвгvvн гадаадад сурахаар яваад удалгvй Солонгыг мєн дагуулан явдаг. Сургуулиа тєгсєєд тэд нутагтаа иож Солонгын нагац эгчид талархлаа илэрхийлэн эргэж очдог
    .

Жvжгийн сургуулилтын хугацаанд хvvхдvvд vvрэг, хариуцлага хvлээж, дэг журамд суралцах нэг ёсны сорилгод хамрагдсан. Хvvхдvvд харьцангуй нягт нямбай байсны дээр баяртай байлаа. Жvжгийн сургуулилт 2004 оны 3-р сарын 15-нд эхэлж, хvvхдvvд 7 хоногт 3 удаа давтаж байсан. Дараа нь хvvхдvvд 3 долоо хоногийн турш шургуу бэлтгэлд 2004 оны 5 сараас орсон.
Энэ хугацаанд хувцас худалдан авах, хєгжмийн монтаж, тайз заслын ажлууд гvйцэтгэгдсэн. 300 ширхэг сурталчилгааны ил захидал хэвлэгдэж тараагдсан. Зарлалын 2 самбар гаргасан. Хамгийн олон билет худалдаж авсан компани, олон улсын байгууллагуудад нийт 23 талархлын захидал илгээгдсэн. Хvvхдvvд тасалбар борлуулах ажилд идвэхитэй оролцоо 200.000 тєгрєгийн орлого олсон.
НVБ-ын Хєгжлин хєтєлбєр, Хvvхдийг ивээх сангаас тасалбар худалдаж авсан бєгєєд жvжгийг vзэхээр 350 гаруй хvн хvрэлцэн ирсэн. Жvжигчин хvvхдvvд єєртєє маш итгэлтэй байж, vйл хєдлєл, vг ярианы ямар ч алдаа гаргаагvй. Жvжиг хvvхдийн ордонд маш амжилттай таигдаж, бичлэг хийгдэж, ХМХ-vvд хvvхдvvд болон багш, эцэг эхчvvдээс ярилцлага авсан.

"Тусгал" хvvхдийн сайн дурын театрын хvvхдvvд "Солонгоос цацарсан гэрэл" жvжгээ 2004 оны 6-р сарын 1-нд 16.00 цагаас Нийслэлийн хvvхэд залуучуудын хєгжлийн газарт тоглосон.
Жvжигт Х.Мєнгєншагай, С.Одтуяа, Б.Шинэбаяр, Ц.Энхбаатар, Ц.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Г.Даваажаргал, Э.Буджав, Г.Батбаяр, Т.Соёл-Эрдэнэ, Х.Баттєр, Б.Алтанзул, Ц.Энхсvрэн, ГАдъяахvv нар тоглов.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:116322 
 Энэ сард:9751 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.