Хэвлэл мэдээллийн мониторинг /ХММ/-ийн арга зvй /
Мониторинг нь нэр дэвшигч болон улс тvєийн намуудад хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ээс зориулж буй цагийг тоо болон чанарын хувьд тооцож гаргах хvчин чармайлт юм. Сонгуулийн мэдээллийн бvхий л хэлбэрийг тоо, чанарын хувьд тооцох боломжгvй учраас байгууллагааас ХМХ-ийн зvгээс хэрэглэсэн арга заль, нэг талыг баримтласан байдлыг тэмдэглэх тусгай категори /ай/ бий болгож тvvнийгээ ХМХ-ийн эффект /нєлєєлєл/ хэмээн нэрийдсэн юм. Сонгуулийн мэдээлэлд тоо ба чанарын шинжилгээ хийж, ХМХ-ийн нєлєєллийн тодорхой жишээнvvдийг гаргаж ирэх нь улс тєрийн єрсєлдєгчдийн талаар нийтлэгдсэн мэдээлэл шударга, тэнцвэртэй байгаа эсэх тухай єргєн олон тvмэнд хvргэх зорилготой чухал vйл ажиллагаа юм.
Электрон болон хэвлэмэл ХМХ-ээр гарч буй сонгуулийн мэдээлэл тэнцвэртэй, шударга сэтгvvл зvйн vндсэн дvрэмд нийцэж байгаа эсэхийг тогтоохын тулд тусгайлан сургасан хэвлэл мэдээллийн ажиглагчид тоон болон чанарын шинжилгээ хийдэг. Ингэхдээ тэд тусгайлан бэлдсэн маягтуудыг бєглєх бєгєєд тэдгээрийг нь мэдээлэл цуглуулагч компьютерт оруулдаг. Ажиглалт хийгдсэн бvх сонин, мэдээллийг бvгдийг нь архивлаж цаашид ямар нэгэн асуудал гарч ирвэл шалган магадладаг. Тиймээс аливаа vл ойлголцол, дутуу зvйл гаргахгvйн тулд маягтуудыг гаргацтай бєглєх, улс тєрийн субъектуудын нэрийг нэг мєр товчлох дээр ажиглагчид урьдчилан тохирох нь нэн чухал.
Тоон шинжилгээ
Тоон шинжилгээ нь гэдэг нь ажиглалт хийхээр сонгосон сэдэв, субъект /этгээд/-эд ХМХ-ээс зориулсан нийт цаг, талбайг хэмжих явдал юм. Радио, телевизийн хувьд ажиглагчид секундомер буюу видео тоглуулагчийн цагийг ашиглан сонгосон улс тєрийн этгээд єєрийн биеээр камер/микрофоны ємнє байсан цаг буюу тэдгээрийн тухай єєр этгээд дурдсан ба яриаг нь иш татсан цагийг хэмждэг. Сонинуудын хувьд улс тєрийн этгээдэд зориулсан талбайг см-аар тооцдог. Тухайн субъектын талаар шууд бусаар /мэдээний нэвтрvvлэгч буюу улс тvрийн єрсєлдєгч нь/ дурдсан бvх тохиолдыг ажиглалтад мєн хамааруулах бєгєєд дурдсан/тэмдэглэж хэлсэн (1 смv) гэдэг зvvлттэйгээр тоон болон чанарын шинжилгээний аль алинд нь хамруулж маягтад оруулна.
Чанарын шинжилгээ
Чанарын шинжилгээ гэдэг нь ажиглалт хийхээр сонгосон сэдэв, субъект /этгээд/-ын талаар мэдээлсэн зvйлийн агуулга нь эерэг, сєрєг буюу нейтрал байгааг vнэлэх явдал юм. Бvх этгээдэд vнэлгээ єгєх бєгєєд энэ нь цаг, талбайн хэмжээн болон дурдсан байдлын зэрэгцээ тухайн этгээдэийг хэрхэн харуулсан талаар мэдээлэл болдог. Ажиглалт хийхээр сонгосон бvх сэдэв, субъект /этгээд/-эд vнэлгээ єгєх бєгєєд ингэснээр тухайн этгээдийг эерэг, сєрєг буюу нейтрал ямар маягаар vзvvлснийг тодорхойлох боломжтой. Vнэлгээ нь 5 шатлалт хэмжээстэй байна. Тухайлбал, 1 / 2 гэвэл тухайн улс тєрийн этгээдийг маш эерэг буюу эерэг харуулжээ гэсэн vг. Єєрєєр хэлбэл, тухайн этгээдийг магтсан буюу биширсэн байх бєгєєд мэдээлэл нь эерэг сэтгэгдэл, сэтгэлийн хєдєлгєєн агуулсан байх жишээтэй. 3 бол нейтрал шатлал. Єєрєєр хэлбэл, улс тєрийн этгээдийн талаар баримттай, сэтгэл хєдлєлгvйгээр vзvvлсэн гэсэн vг. 4 буюу 5 гэсэн шатлалын тэмдэглэлтэй материал бол улс тєрийн этгээдийг сєрєг буюу маш сєрєгєєр харуулсныг илтгэнэ. Ихэнхдээ энэ нь тухайн мэдээлэлд сєрєг сэтгэлийн хєдєлгєєн, буруутгасан буюу нэг талыг барьсан байдал давамгайлжээ гэдгийг харуулдаг. Улс тvрийн этгээдийн талаархи vнэлгээг хийхдээ єргєн сонголттой байх боломжийг ажиглагчдад олгох зорилгоор 5 шатлалтай хэмжээсийг бий болгосон юм. Тэнцвэртэй мэдээлэх гэдэг нь ХМХ-ээс vйл явдлыг тэнцвэртэйгээр, шударга, бодитой харуулахаас гадна тухайн сэдвээр бvх этгээдэд єєрийн vзэл бодлыг илэрхийлэхэд цаг, талбай олгохыг хичээж буй байдлыг хэлдэг. Ийм мэдээ нь цэвэр мэдээллийн шинж чанартай байдаг бєгєєд нэг талыг барьсан аливаа vнэлэлт дvгнэлт хийгээгvй, шvvмжлэл агуулаагvй байдаг.
ХМХ-ийн эффект /нvлvvлvл/ гэдэг бол тухайн тохиолдлыг тоон буюу чанарын хувьд алинаар нь ч тооцох боломжгvй тэдгээрт тохирохгvй vед хэрэглэдэг тусгай категори юм. Єєрєєр хэлбэл энэ тєрлийн бvх материалыг олон нийтийг мэхлэх буюу тvvнд нєлєєлєх зорилгоор тусгайлан бэлдсэн байдаг. Сэтгvvл зvйн vндсэн зарчим, стандартыг илэрхий агуулаагvй тохиолдолд хэрэглэхээр дээрх категорийг оруулж ирсэн юм. Сэдэвтээ хамааралтай, тов тодорхой, ил тод, баримттай, тэнцвэртэй, олон талт, цаг vеэ олсон, энгийн ойлгомжтой зэрэг шалгуурууд байхгvй тохиолдолд мэдээ, материалд энэхvv vнэлгээг єгдєг.
|