Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/

2005.04.04-нєєс 2005.04. 22 хvртэлх сонгуулийн кампанит ажлын
хэвлэл мэдээллийн мониторингийн дvн

Глоб Интернэшнл ТББ нь vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хамгаалах, хєхvvлэн дэмжих чиглэлээр ажилладаг ба 2005 оны 5 сарын 22-нд болох Ерєнхийлєгчийн сонгуультай холбогдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд системтэй ажиглалт хийхээр хэвлэл мэдээллийн мониторинг тєслийг хэрэгжvvлж байна. Тус тєсєл нь дэлхий нийтэд ардчиллыг хєгжvvлэх, дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг АНУ-ын Вашингтон хотод байрладаг Vндэсний Ардчилсан Хvрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.

Глоб Интернэшнл байгууллага нь Монголын иргэдийг мэдээлэлтэй сонголт хийхэд нэр дэвшигчид болон тэдний мєрийн хєтєлбєрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслvvд хэр бодитой, тэнцвэртэй мэдээлэл хvргэж байгааг vнэлэх зорилготой юм. Тус тєслийн хvрээнд хийгдсэн мониторингийн vр дvн нь сайн, хянамгай боловсруулагдсан арга зvйнд тулгуурлаж хийгдсэн бєгєєд аливаа нэг нэр дэвшигч, улс тєрийн намыг дэмжих зорилгогvй юм.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн єдрєєс (4 сарын 04) эхлэн гурван долоо хоногийн турш зургаан телевиз (МVТВ, 25-р суваг, UBS TV, TV9, Eagle TV), нэг радио (MYP), дєрвєн єдєр тутмын сонинд (єдрийн сонин, єнєєдєр, Зууны мэдээ, Ардын Эрх) дvн шинжилгээний тоон болон чанарын арга зvйг хэрэглэж ажиглалт хийлээ. Тоон дvн шинжилгээ нь хэвлэл мэдээллийн сонгуульд хамааралтай нийтлэл, нэвтрvvлгийн талбай, цаг хугацааг хэмжинэ. Чанарын дvн шинжилгээг тухайн мэдээлэл агуулгын хувьд эерэг, сєрєг эсвэл тєвийг сахисан эсэхийг vнэлж дvгнэсэн юм.

Иргэдэд сонгуульд мэдээлэлтэй сонголт хийхэд хэвлэл мэдээлэл нь шаардлагатай мэдээллийг хvргэх vvрэгтэй. Тэд ихэвчлэн хэвлэл мэдээллээс хvлээж авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж саналаа єгдєг. Хэвлэл мэдээлэл юуг мэдээлж байгаа нь сонгуулийн vр дvнд чухал нєлєє vзvvлнэ. Тэд улс тєрийн нам, нэр дэвшигчдийн талаар тэнцвэртэй болон шударга мэдээллийг хэр зэрэг дамжуулж байгаагаараа жинхэнэ чєлєєт сонгууль явуулахад ач холбогдлоо єгч чадна. Хэвлэл мэдээлэл хариуцлагатай болон шударга мэдээлэл дамжуулахын зэрэгцээ ялангуяа иргэдээс санхvvждэг тєрийн эзэмшилд байгаа хэвлэл мэдээлэл нь сонгуульд нэр дэвшигч албан тушаалтны талаар нэг талыг барьсан мэдээлэл дамжуулах ёсгvй юм.

Глоб Интэрнэшнл байгууллагаас явуулсан гурван долоо хоногийн мониторингийн дvн нь нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын хооронд дахь нилээд зєрєєтэй байдлыг олж тогтоолоо. Дараахь vр дvн нь Глоб Интэрнэшнл ТББ-аас 5 сард болох сонгууль хvртэл гаргах эхний тайлан юм.

Гол vр дvн

• МVТВ-нь єєрийн улс тєр болон сонгуулийн талаар мэдээллийнхээ цагийн 51 хувийг МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярт хувиарласан ба эдгээр мэдээлэлд тvvнийг эерэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл давамгайлсан байна. Хамгийн их мэдээлэгдсэн хvний хоёрдугаарт АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар мэдээлэл орсон ба энэ нь 22 хувийг эзэлж байна. Тvvний талаарх мэдээлэл мєн адил ихэнхдээ эерэг буюу тєвийг сахисан байв. Бусад хоёр нэр дэвшигч болох БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханд 17 хувийг зориулсан бол Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатад 7 хувийг зориулжээ.

• Хувийн таван телевизээс гурав нь (UBS, TV5, TV9) МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярт улс тєр болон сонгуулийн талаар мэдээллийнхээ хамгийн их хувийг зориулжээ. Харин эсрэгээр АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар 25-р суваг болон Ийгл телевиз хамгийн их мэдээлсэн байна. Харин Ийгл телевиз нь бусад телевизээс єєрийн vзэгчдэдээ нэр дэвшигчдийн талаар хамгийн тэнцвэртэй мэдээлэл хvргэж байв.

• МVР гурван нэр дэвшигчдийн талаар тэнцвэртэй мэдээлсэн ба vvнд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаарх мэдээлэл нь улс тєр болон сонгуулийн талаар мэдээллийн 28 хувь, Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаарх мэдээлэл 30 хувь болон АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаарх мэдээлэл 31 хувьтай бол дєрєв дэх нэр дэвшигч БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаарх мэдээлэл 11 хувийг эзэлж байна. Бvх нэр дэвшигчдийн талаар сєрєг мэдээлэл маш бага байв.

• Хэвлэлийн хувьд олон талын vзэл бодлыг гаргаж байсан боловч аль нэг нэр дэвшигчийн талд орсон эсвэл эсрэг нэг талыг хатуу барьсан байдлаа байнга vзvvлж байв.

Тус мониторингийг тоон болон чанарын дvн шинжилгээний арга зvйг ашиглан хийж байна. Тоон дvн шинжилгээ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ, мэдээллийн хєтєлбєрийн сонгуульд єрсєлдєгчидєд зориулсан цаг хугацаа, зайг хэмжинэ. Чанарын дvн шинжилгээ нь холбогдох улс тєрчдийн талаар мэдээлэл нь эерэг, сєрєг эсвэл тєвийг сахисан єнгє аястай байсан эсэхийг vнэлж vзэх юм.

Диаграмуудын талаар тайлбар:

- Дээрх диаграм нь холбогдох улс тєрчдєд зориулсан нийт цаг болон зай vзvvлнэ
- Дараахь диаграм нь улс тєрчдийн талаар эерэгээр (ногооноор), тєвийг сахисан (цагаанаар) болон сєргєєр (улаанаар) дурьдагдсан нийт тоо юм.

ТЕЛЕВИЗ

М V ТВ
МVТВ-ийн мэдээний нэвтрєєлгийн нэр дэвшигчдийн талаар дамжуулсан нийт цагийн ихэнх хувь нь буюу 51 хувь МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярт зориулсан ба vvнд тvvний сонгуулийн кампанит ажлын талаар мэдээлхээсээ илvvтэйгээр УИХ-ын даргын vvрэгт ажлаа хэрхэн гvйцэтгэж байгаад дvн шинжилгээ хийсэн мэдээлэл талаас ихэнх хувийг эзэлж байна. Н.Энхбаяр нь єєрийн албан тушаалын давуу талаараа бусад нэр дэвшигчдээс илvv мэдээлэгдсэн байна. Мэдээллийн єнгє аяс нь тvvнийг эерэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан байдал давамгайлсан байна. Хоёр дахь хамгийн их мэдээлэгдсэн нэр дэвшигч бол АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан ба тvvний талаар мэдээлэл 22 хувийг эзэлж байна. Тvvний талаарх мэдээлэл нь мєн тvvнийг эерэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан байна. Бусад хоёр нэр дэвшигч БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар 17 хувь, Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл 7 хувь тус бєр эзэлжээ.

МVТВ-ийн мэдээ болон цаг vеийн мэдээллийн нэвтрєєлгээр нэр дэвшигчдийн талаар сєрєг мэдээлэл бараг байсангєй. Мэдээллийн ихэнх нь нэр дэвшигчдийг эерэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байв.

UBS телевиз
UBS телевиз vзэгчид голчлон МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл илvv их авч байв. Тvvний талаар мэдээлэл 79 хувийг эзэлж байгаа ба эдгээр нь бvхэлдээ эерэг мэдээлэл байв. Тvvний дараа хамгийн их мэдээлэгдсэн нэр дэвшигч бол АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан бєгєєд тvvний талаар мэдээлэл 10 хувийг эзэлсэн байна. Харин тvvний талаарх мэдээллийн ихэнх нь тvvнийг сєрєг талаас харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байна. Тvvний талаар зарим нэг шvvмжлэл тус телевизийн оргил цагийн мэдээгээр гарч байсан. Бусад хоёр нэр дэвшигч БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар 6 хувь, Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаарх мэдээлэл 5 хувь тус бєр эзэлжээ.

UBS телевизийн мэдээллийн хєтєлбєрєє нэг талыг барьсан мэдээлэл дамжуулж байв.
Жишээ нь:
- UBS телевизийн 4 сарын 13, 14, 15, 16-ны 20:30 цагын мэдээллийн хєтєлбєрийн 2005 оны Ерєнхийлєгчийн сонгуульд зориулсан буланд зєвхєн нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн мєрийн хєтєлбєрєє танилцуулсан сонгогчидтой хийсэн уулзалт, тvvний хийж бvтээсэн зvйлийг магтан сайшаасан болон тvvнийг бvрэн дvvрэн дэмжихээ илэрхийлсэн сонгогчдын vг, нэр дэвшигчийн сонгогчдод єгч байгаа амлалт зэрэг байв. Тус мэдээллийн хєтєлбєрvvдээр Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээллийг дуу, дvрс, яриатай бvхэлд нь дэлгэрэнгvй гаргаж байсан ч бусад нэр дэвшигчдийн талаар мэдээлэхдээ зєвхєн дурьдаад єнгєрч байв.
- UBS телевизийн 4 сарын 14-ны 20.30 цагын мэдээллийн хєтєлбєрєєр Н. Энхбаярыг УИХ-ын даргын vvрэгт ажлыг эерэгээр сурвалж мэдээлж байсан бєгєєд ингэхдээ тvvний ємнєх Засгийн газрын Ерєнхий Сайд байсан vеийн ажлыг болон одоогийн албан тушаалдаа хийж байгаа ажилд нь шvvмжлэлтэй хандсан vзэл бодол алга байна.

UBS телевиз нь бусад нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын талаар ямарч мэдээлэл, сурвалжлага нэвтрvvлсэнгvй. Жишээ нь:
- АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы сонгуулийн кампанит ажлаа эхлvvлж байгаа арга хэмжээг бусад телевизээр нэвтрvvлж байхад UBS телевиз энэ талаар юу ч дурьдсангvй.

Eagle TB
Ийгл телевизийн мэдээний нэвтрєєлгєєд нийт нэр дэвшигчдийн талаар мэдээлэхдээ бусад телевизээс хамгийн тэнцвэртэйгээр эфирийн цагаа хувиарлаж мэдээлж байлаа. єєнд: АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар мэдээлэл нийт нэр дэвшигчдийн талаар мэдээлсэн цагны 34 хувийг зориулсан бол БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханд 28 хувь, Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатад 22, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр тус бvр 16 хувийг зориулжээ.

Тус телевизээр бvх нэр дэвшигчдийн талаар мэдээлэл ерєнхийдєє тунцвэртэй эерэг мэдээлэл нь сєрєг мэдээллэлээсээ арай дамгай байна.

TV-5 телевиз
TV5 хувийн телевиз нь УИХ-ын даргын vvрэгт ажлаа гvйцэтгэж байгаа vйл явдлыг харуулсан мэдээлэл нь талаас илvv хувийг эзэлсэн, тэр талаараа єрсєлдєгчдєєсєє илvv давуу талтай МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярт илvv талтай байгаагаа тодорхой харуулж байв. Н.Энхбаярт улс тєр болон сонгуулийн талаар мэдээллийн цагийн 47 хувийг зориулсан ба эдгээр нь бараг бvхэлдээ хацайж эерэг болон тєвийг сахисан мэдээлэл байв. Эсрэгээр, АН-аас нэр дэвшигч М.Энхсайханд 37 хувийг зориулсан ба ихэнхдээ тvvнийг эсрэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байлаа. Бусад хоёр нэр дэвшигч Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл 14 хувь, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар мэдээлэл 6 хувь хувийг эзэлж байна. Тэдний талаар эерэг болон сєрєг мэдээлэл тэнцvv байна.

TV5 нь нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээллийн ихэнх хувь нь тvvнийг эерэг талаас нь харуулсан ба vvнд тус нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлсэн байгууллага, хєдєлгєєний талаар мэдээллvvд ихэнхдээ байсан ба сєрєг талаар харуулсан мэдээлэл 1 удаа гарсан байна. Нэр дэвшигч Б.Жаргалсайхан болон Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл нь нэр дэвшигчдийн сонгуульд нэр дэвшигчийн vнэмлэхээ авч байсан vйл явдлыг оруулсан мэдээлэл л зєвхєн мониторингт бvртгэгдсэн байна. Мєн TV5- нь мэдээллийн цагийнхаа шар мэдээний буланд нэр дэвшигч Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбатын талаар сєрєг мэдээллийг дамжуулсан байна.

TV-9
TV9 телевизийн vзэгчид голчлон МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл илvv их авч байв. Тус телевиз нь UBS болон TV5 телевизтэй адил мєн л мэдээний хєтєлбєртєє МАХН-аас нэр дэвшигчийг УИХ-ын даргын vvрэгт ажлаа гvйцэтгэж байгаа vйл явдлыг илvv мэдээлэхийн зэрэгцээ нэр дэвшигчийн мєрийн хєтєлбєрєє олон нийтэд танилцуулж vйл явдлыг илvvтэй нэвтрvvлж байв. Нийт нэр дэвшигчдийн талаар мэдээлсэн мэдээний цагийн 69 хувь нь МАХН-аас нэр дэвшигчийн талаарх мэдээлэл байсан ба тvvний дийлэнх нь тvvнийг эерэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байв. Харин эсрэгээр АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар мэдээлэл 14 хувь байсан ба ихэнх нь тєвийг сахисан мэдээлэл байв. Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл 6 хувь, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар мэдээлэл 10 хувийг эзэлж байна.

TV9-ын сонгуультай холбоотой эхний мэдээнд нэр дэвшигч Н.Энхбаяр тєв Гандантэгчилэн хийдэд зочилж очсон мэдээлэл гарсан. Vvнд: Жанрайсаг бурхныг бvтээсэн тvvхийг ярьж Н.Энхбаяр Соёлын Яамны сайд байхдаа Жанрайсаг бурхныг бvтээх ажлыг эхлvvлж байсан. Чойжамц хамба лам, гадна талаас Бакула Рембучи гэх мэт, дотоодоос Энхбаяр, Дашбалбар зэрэг сайхан санаатай хvмvvс дэмжсэн нь сайн хэрэг болж уг бурхан бvтсэн юм гэлээ.

25-р суваг ТВ
25-р суваг телевиз нь дээрх гурван телевизээс ялгаатай бєгєєд vзэгчид голчлон АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар мэдээлэл илvv их авч байлаа. Тус телевиз нь мэдээний хєтєлбєрєєрєє АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар илvv мэдээлж байсан ба нийт нэр дэвшигчдийн талаар мэдээлсэн мэдээний цагийн 87 хувь нь тvvнд зориулагдсан байв. Тvvний талаар мэдээллийн дийлэх хэсэг нь эерэг байсан ба тєвийг сахисан мэдээлэл байна. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл зєвхєн 8 хувийг эзэлж байгаа ба тvvний талаар мэдээлэл тєвийг сахисан болон сєрєг мэдээлэл ихэнх хэсгийг эзэлж байв. Бусад хоёр нэр дэвшигчийн талаар мэдээлэл ерєнхийдєє бага байна.


РАДИО

Монголын Vндэсний Радио
Тєрєєс санхvvждэг Монголын Vндэсний Радио нь улс тєр болон сонгуулийн мэдээллийн мэдээний цагийг нэр дэвшигч 3 хvний хувьд харьцангуй тэнцвэртэй хувиарласан байна. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 28 хувь, Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат талаар мэдээлэл 30 хувийг, АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар мэдээлэл 31 хувийг эзэлж байна. Харин дєрєвдэхь нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар мэдээлэл дєнгєж 11 хувийг эзэлж байна. Мэдээллийн єнгє аяс нь бvх нэр дэвшигчдэд тэнцвэртэй харагдаж байна. Н.Энхбаярын яриа тус радиогоор шууд нэвтэрсэн нь хамгийн их (3 мин 48 сек) байсан бол Б.Жаргалсайхан яриа тус радиогоор шууд нэвтэрсэн нь хамгийн бага (2 мин 15 сек) байна.

СОНИН

Сонингуудын хувьд олон талын vзэл бодлыг гаргаж байсан боловч аль нэг нэр дэвшигчийн талд орсон эсвэл эсрэг нэг талыг хатуу барьсан байдлаа тогтмол vзvvлж байв.

Ардын эрх
“Ардын эрх” сониноор нийт нэр дэвшигчидтэй холбоотой нийтлэлийн зайны 46 хувь нь АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы тухай байсан ба тvvнтэй холбоотой мэдээллийн дийлэнх нь тvvний талаар эерэг бєгєєд тєвийг сахисан мэдээлэл байв. Тvvний гол єрсєлдєгч МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 42 хувийг эзэлж байгаа ба тvvний талаар эерэг болон тєвийг сахисан мэдээлэл тэнцvv хэмжээтэй байна. Бусад нэр дэвшигчдийн талаар мэдээлэл маш бага байсан ба Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат болон БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар мэдээлэл тус бvр мэдээлэл 4 хувийг эзэлж байна. Тэдгээрийн дийлэнх нь сєрєг талаас нь харуулсан мэдээлэл байлаа.

Є нєєдєр

“Єнєєдєр” сонины нэр дэвшигчтэй холбоотой нийтлэлийн 41 хувь нь АН-аас нэр дэвшигч М. Энхсайхантай холбоотой байсан ба эдгээр нь ихэнхдээ эерэг болон тєвийг сахисан мэдээлэл байв. Эх-Орон Намаас нэр дэвшигч Б. Эрдэнэбатын талаарх мэдээлэл хэмжээгээрээ тvvний дараа орох ба 36 хувийг эзэлж байна. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 14 хувь байв. Нийтлэлийн єнгє аяс нэр дэвшигч М.Энхсайхан, Б.Эрдэнэбат болон Б.Жаргалсайхан нарын талаар мэдээлэл илvv эерэг байхад Н.Энхбаярын талаар мэдээлэл ихэвчлэн сєрєг байна.

Єдрийн сонин
“єдрийн сонин” нь АН-аас нэр дэвшигч Ж.Энхсайхны талаар бусад нэр дэвшигчдээс харьцангуй илvv их мэдээлэгдсэн байв. Тvvний талаар мэдээлэл нийт нэр дэвшигчдэд зориулсан зайны 43 хувийг эзэлж байгаа бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 27 хувь байна. АН-аас нэр дэвшигч талаарх мэдээлэл бvхэлдээ тvvнийг эерэг талаас харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байхад тvvний гол єрсєлдєгч МАХН-аас нэр дэвшигчийн талаар мэдээлэл нь илvv шvvмжлэлтэй байлаа. Бусад хоёр нэр дэвшигчээс Б.Эрдэнэбатын талаар илvv мэдээлсэн ба 24 хувийг эзэлсэн байна.

Зууны мэдээ
Зууны мэдээ сонины хувьд дээрх хоёр сониноос ялгаатайгаар МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжсэн мэдээлэл их байв. Нэр дэвшигчдийн талаар бичсэн нийтлэлvvдийн 85 хувь нь тvvний талаар байсан ба эдгээр нь ерєнхийдєє тvvнийг эерэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байв. Харин эсрэгээр, АН-аас нэр дэвшигч М. Энхсайханы талаар мэдээлэл 7 хувийг эзэлж байгаа ба эдгээр нь ихэнхдээ сєрєг талын мэдээлэл байв. Бусад хоёр нэр дэвшигч болох Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл 5 хувь мєн Б.Жаргалсайханы талаар бичсэн мэдээлэл 3 хувь тус бvр эзэлсэн байна.

Дvгнэлт

Глоб Интернэшнл ТББ-аас явуулсан хэвлэл мэдээллийн мониторингийн эхний гурван долоо хоногт цуглуулсан мэдээлэл нь Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэдээлсэн цаг, зай талбай болон мэдээллийн єнгє аясын хувьд нилээд ялгаатай байгааг олж илрvvлэв. Хувийн єргєн нэвтрvvлгvvд UBS TV, TV5, TV9 болон 25-р суваг телевиз нь нэг талыг барьсан байр суурьтай байгаа нь ажиглагдлаа. МVТВ нь тэнцвэртэй байдлаа хадгалж байсан бол МVР гурван нэр дэвшигчдийн талаар тэнцвэртэй мэдээлсэн ч vлдсэн нэг нэр дэвшигчид ялгавартай хандсан байна.
Зєвхєн нэг л хувийн телевиз Ийгл ТВ нь бvх нэр дэвшигчдийн талаар шударга бєгєєд тэнцвэртэй мэдээллийг байнга хvргэж байв.
Глоб Интернэшнл ТББ нь хэвлэл мэдээллийн мониторингийн vйл ажиллагаагаа Ерєнхийлєгчийн сонгуулийн санал хураах єдєр хvртэл vргэлжлvvлэх ба тvvний vр дvнг хэвлэл мэдээлэл болон Монголын ард тvмэнд байнга танилцуулж, мэдээлж байх болно.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1300 
 Нийт хандалт:124983 
 Энэ сард:10621 
 Өнөөдөр:10 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.