Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » "Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
Оршин суугчдын эрх зvйн байдлыг тогтоосон
Монгол Улсын хууль болон бусад эрх зvйн актуудад
хийсэн судалгааны ТОВЧ ТАЙЛАН

Танилцуулга

“Глоб Интернейшнл” ТТБ-аас АНУ-ын Азийн сангийн санхvvжилтээр хэрэгжvvлж байгаа ”Дундын ємчлєлд тулгуурласан иргэний арчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх” тєслийн хvрээнд тєслийн баг оршин суугчдын эрх ашгийг хамгаалсан Монгол Улсын хууль болон бусад эрх зvйн актуудад судалгаа хийхийг зорив.
Энэхvv судалгааны хvрээнд Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан 12 хууль, 2 тогтоол, Засгийн газраас хуулийг хэрэгжvvлэхтэй холбогдуулан гаргасан 2 тогтоол, газар эзэмших болон барилгын нэг дvгээр давхарын зориулалтыг єєрчлєх зэрэг зєвшєєрєл олгох, хєтєлбєр тєлєвлєгєє, дvрэм, журам баталсан Нийслэлийн Засаг даргын 12 захирамж, Дэд бvтцийн сайдын тушаал, ОСНАА-н газрын тушаал, болон ОСНАА газар болон харъяа конторын дvрэм, дотоод журам, СЄХ-ны болон МСЄХДЗ-ноос гаргасан дvрэм, журмууд, Хот, тосгоны тєлєвлєлт, барилгажилтын норм ба дvрэм /БНбД II-60-79/, Шатахуун тvгээх барилга байгууламжийг байгуулахдаа Монгол улсын MNS-4628-98 стандарт, бусад байгуулага, оршин суугчидтай хийсэн гэрээ хэлцэл зэргийг нэгтгэн судлахыг эрмэлзлээ.

Судалгааны зорилго, арга:

Монгол улсад ардчилал шинэчлэлт єрнєсєєр даруй 10 гаруй жилийг ардаа орхиж, vvнийгээ дагаад нийгмийн бvхий л салбарууд vйл ажиллагаагаа шинэчлэн нийгмийн хєгжлийн эх vндэс болсон ардчилал, хvний эрх, эрх чєлєєг дээдлэхийг чармайж байгаа билээ.
Монгол улсын Vндсэн хуулийн хvний эрх, эрх чєлєє хэмээх 2 дугаар бvлгийн 16-р зvйлийн 18-д ?Монгол улсын иргэд Улсынхаа нутаг дэвсгэрт чєлєєтэй зорчих тvр буюу байнга оршин суух газраа сонгох … эрхтэй? гэж заасан. Єнєєгийн байдлаар хvмvvсийн шилжих хєдєлгєєн ихэсч, хотжих vзэгдэл эрс нэмэгдэв. Мєн чєлєєт зах зээл эрчимтэй хєгжиж, vvнтэйгээ холбоотойгоор барилга байшин ихээр баригдах болсон нь улс эх орон хєгжиж байгаа сайн талтай ч нєгєє талаар оршин суугчдын эрvvл, аюулгvй, тав тухтай, тайван амьдрах орчинг хязгаарлаж, эрх ашгийг зєрчсєн хуульд vл нийцэх vйл ажиллагаанууд ихэсч байгаа юм.
Энэхvv судалгааны зорилго нь сууц ємчлєгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажиллагаанд Сууц Ємчлєгчдийн Холбоо /цаашид ?СЄХ? гэх/, оршин суугчдын оролцоо ямар тvвшинд байгаа, тэдгээрийн эрvvл, аюулгvй орчинд амьдрах нєхцєл баталгааг бvрдvvлэх vvрэг бvхий бусад байгууллага, албан тушаалтнуудын ажлын уялдаа холбоог судлан vзэхийн тулд УИХ, Засгийн газар, Нийслэл, дvvрэг, хорооны болон ОСНАА-н контор, СЄХ, МСЄХДЗ-ийн тvвшинд гарсан хууль болон бусад эрх зvйн актуудыг судлан, оршин суугчдын эрх зvйн байдлын єнєєгийн тєлєв байдлыг тодорхойлоход оршино.

Судалгааны хугацаа, арга:
Уг судалгааг:
- 2003 оны 10 сарын 1-нээс 10 сарын 31-нийг /нийт 20 хоног/ хvртэл хугацаанд судалгааны хvрээнд хамаарах хууль, тогтоол, дvрэм, журам, норм, стандарт зэргийг цуглуулах, хувилж авах, мэдээллийн сан бvрдvvлэн,
- 2003 оны 11 сарын 1-наас 11 сарын 10 /10 хоног/ хvртэл хугацаанд дээрх цуглуулсан эрх зvйн баримт бичгvvдийг харьцуулан нэгтгэж, дvгнэлт хийн,
- 2003 оны 11 сарын 11-нээс 11 сарын 20-ныг хvртэл хугацаанд эрх зvйн судалгааны тайланг боловсруулсан болно.
Судалгаанд баримт бичгийн задлан шинжлэх, харьцуулах, нэгтгэн дvгнэх зэрэг аргуудыг ашигласан бєгєєд судалгааны тайланг боловсруулахдаа оршин суугчдын дунд явуулсан анкетийн судалгаа, СЄХ, хороо, ОСНАА-н конторын удирдлагуудтай уулзсан асуулгын дvнг харьцуулан vзсэн болно.


Судалгааны ач холбогдол:

Дундын ємчлєлийн Сууц Ємчлєгчдийн Холбоодын оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нєлєєлж байгаа хууль тогтоол, шийдвэр, дvрэм, журам, норм, стандартыг судласнаар цаашид оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгvй шаардлагатай байгаа арга хэмжээ, хийвэл зохих зvйлvvдийг олж илрvvлэх, тvvнчлэн энэ талаарх хууль эрх зvйн мэдээллийн санг бvрдvvлэх, хууль сурталчлах, оршин суугчдад эрхийг нь таниулахад оршино.

Уг судалгааг:
I хэсэг. Сууц ємчлєгчдийн эрх зvйн байдал, оршин суугчдын оролцооны талаар
II хэсэг. Сууц ємчлєгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, албан тушаалтны талаар
III хэсэг. Орон сууц, тvvний орчны газар
IV хэсэг. Засвар, хангамж, vйлчилгээ гэсэн vндсэн 4-н ангилалтаар хийсэн

I ХЭСЭГ. Сууц ємчлєгчдийн эрх зvйн байдал

Хvний эрх, эрх чєлєєг эдлvvлж, тvvнийг бvх талаар хангах нь ардчилсан нийгмийн зорилго тєдийгvй олон улсын эрх зvйн тvгээмэл зарчим болдог. Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 3-р зvйл, мєн Монгол Улсын Vндсэн хуульд Хvн бvр амьд явах эрхтэйг тунхаглан зарласан. Амьд явах эрхийг баталгаажуулах асуудал нь єргєн цар хvрээтэй ойлголт бєгєєд бусад эрх, эрх чєлєєтэй салшгvй уялдаа холбоотой хvний салшгvй амин чухал эрх юм. Монгол Улсын Vндсэн хуульд болон Олон Улсын гэрээ, конвенциудаар баталгаажуулсан энэхvv эрхийг хэрэгжvvлэх нэг гол нєхцєл нь эрvvл аюулгvй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх юм. Монгол Улсын Vндсэн хуульд хvний эрхийг тунхаглаад, тvvнийг хэрэгжvvлэх бодит нєхцєл, бололцоогоор хангахын тулд хvний эрх, эрх чєлєєг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зvйн болон бусад баталгааг тєр бvрдvvлэх vvрэгтэй болохыг заасан байдаг. Иймд иргэдийн эрvvл, аюулгvй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах vvргийг тєр єєртєє хvлээдэг.
Ємчлєгчийн эрх зvйн байдлын талаар Vндсэн хуулийн 5 дугаар зvйлийн 2-т: ?Тєр нь нийтийн болон хувийн ємчийн аливаа хэлбэрийг хvлээн зєвшєєрч, ємчлєгчийн эрхийг хуулиар хамгаална?, мєн хуулийн 16 дугаар зvйлийн 3-т ?хєдлєх, vл хєдлєх хєрєнгє шударгаар олж авах, эзэмших, ємчлєх, єв залгамжлах эрхтэй? хэмээн тунхагласан. Орон сууц хувьчлах тухай хуулийн заалтыг vндэслэн орон сууц хувьчлах ажлыг 1997-2000 оны хооронд эрчимтэй зохион байгуулж, тєрийн ємчийн 84,0 мянган орон сууцыг буюу нийт сууцны 96.4 хувийг иргэдэд vндсэнд нь vнэгvй хувьчилсан байна . 2003 оны 9 сарын 1-ний єдрєєс эхлэн хvчин тєгєлдєр мєрдєгдєж ирсэн Иргэний хуулийн 5 дугаар дэд бvлэгт бvхэлдээ Нийтийн зориулалттай орон сууц ємчлєх эрхийг хуульчилжээ. Нийтийн зориулалттай орон сууцыг иргэд дангаар болон дундаа хамтран ємчилнє.
Оршин суугчдын оролцооны талаар
Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна. Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцож, мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ /Монгол Улсын Vндсэн хуулийн 3 дугаар зvйл/ гэсний дагуу оршин суугчид нь тав тухтай, эрvvл аюулгvй орчинд амьдрах эрхтэйгээ холбоотой аливаа мэдээлэл олж авах, vзэл бодлоо илэрхийлэх, саналаа єгєх, эрх бvхий албан тушаалтнуудын буруу шийдвэрийг эсэргvvцэх эрхтэй юм.
СЄХ-ийн хуулийн 7.2.2-т ?Холбооны тєсєв, тайлан тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах?, 7.2.3-т ?холбооны сан болон зээлийн хєрєнгийн бvрдvvлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх?, 7.2.4 - т ?удирдах болон хяналтын зєвлєлийн гишvvдийг сууц ємчлєгчдєєс сонгож, тайланг хэлэлцэх, тэдний vйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх? эрхтэй гэж СЄХ-ны эрх барих дээд байгууллага болох бvх гишvvдийн хурлын эрх хэмжээг тодорхойлсон нь улмаар сууц ємчлєгчийн эрхийг тодорхойлсон зvйл юм. Бvх гишvvдийн хурал нь 50-иас дээш хувь оролцсоноор /СЄХ-ийн хуулийн 9.2/, хэрэв сууц ємчлєгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг ємчлєгчтэй бол бvх гишvvдийн 75-аас дээш хувь оролцсоноор СЄХ-ийн хуулийн 9.3-т/ хvчин тєгєлдєр болно. Хуралд оролцсон гишvvдийн олонхийн саналаар шийдвэр хvчин тєгєлдєр болох /СЄХ-ийн хуулийн 9.1-д/ бєгєєд дундын ємчлєлийн эд хєрєнгийн засвар, хамгаалалт, vйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишvvдийн 2/3-оос доошгvй хувийн саналаар шийдвэрлэнэ /СЄХ-ийн хуулийн 9.5-д/ гэж заасан нь сууц ємчлєгчдийн оролцоо ямар чухал байх ёстой, эрх хэмжээ єндєр болохыг харуулж байна. СЄХ-ны хуулийн 13 дугаар зvйл. Сууц ємчлєгчийн эрх, vvрэг гэсэн хэсэгт засвар, vйлчилгээний хєлс, зардал vндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлvvлэх /13.1.4/ эрхтэйг хуульчилжээ.
Оршин суугчид нь Иргэний хуулийн 147, 148 дугаар зvйлд зааснаар дундын ємчлєлийн эд хєрєнгийн засвар vйлчилгээнд зориулан тєлсєн тєлбєрєє хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх, хяналт тавих эрхтэй юм.
Гэтэл СЄХ-ны ?Хяналтын зєвлєлийн гишvvн шалгасан баримт бичиг, тайлан, тэнцлийн нууцыг хадгалах vvрэгтэй? гэж СЄХ-ийн хуулийн 7 дугаар зvйлийн 2.6-д болон МСЄХДЗ-єєс баталсан Сууц ємчлєгчдийн холбооны vлгэрчилсэн дvрмийг 11-p зvйлд заасан байгаа нь иргэдийн хяналт тавих эрхийг хязгаарлаж байна.
Орон сууцны доторх газрыг эзэмшvvлэх эрх олгох эрх бvхий этгээд нь хуульд зааснаар сум, дvvргийн Засаг дарга бєгєєд тухайн шийдвэрийг хууль бус, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зєрчиж байна гэж vзвэл сум, дvvргийн Засаг даргын шийдвэрийг хvчингvй болгуулахаар дээд Засаг даргад єргєдєл гомдол гаргах бєгєєд vvнийг Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хэрэв тухайн шийдвэрийг оршин суугчид эс зєвшєєрвєл шvvх /Захиргааны шvvх байгуулагдсаны дараа уг шvvх/-д хандан, эрх ашгаа хамгаалуулах эрх нь оршин суугчдад нээлттэй байна.

II ХЭСЭГ. Сууц ємчлєгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, албан тушаалтны талаар

Монгол улсын Иргэний хуулийн 5-р бvлгийн 143-ийн 1-д “… сууц ємчлєгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц ємчлєгчдийн холбоог байгуулна“ хэмээн заасан. Иргэний хуулийн 143.3-д Сууц ємчлєгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгvй байна гэж томъёолсон. Хуулийн этгээдийн эрхгvй байна гэдэг нь Сууц ємчлєгчдийн холбоог иргэний эрх зvйн харилцааны субъект болж чадахгvй гэсэн ойлголт биш юм. Учир нь Иргэний хуулийн 7-р зvйлийн 1-д ?Иргэний эрх зvйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгvй байгууллага байна?, Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.1-д ?эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зєрчигдсєн тухай эрх зvйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл?, 12.1.2-т ?бусдын эрх, эрх чєлєє, ашиг сонирхлыг хамгаалж шvvхэд мэдvvлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг vvсгэгдэх?-ээр заасан байгаа нь Сууц ємчлєгчдийн холбоог иргэний эрх зvйн харилцааны оролцогч мєн гэдгийг харуулж байна. Єєрєєр хэлбэл, аливаа асуудлаар шvvхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна. Тухайлбал, орчны газарт зєвшєєрєлгvйгээр барилга, байгууламж барих тохиолдолд vvнийг эсэргvvцэн шvvхэд гомдол гаргах эрхтэй юм. Сууц ємчлєгчдийн холбоо нь мєн сууц ємчлєгчидтэй ч єр тєлбєрийн болон бусдад гэм хор учруулсан зэрэг хохирлыг нєхєн тєлvvлж, эрх ашгаа хамгаалуулах асуудлаар шvvхэд хандаж болох юм.
Сууц ємчлєгчдийн холбоог хуулийн этгээдийн эрхгvй байгууллага гэж хуульчилсан нь Сууц ємчлєгчдийн холбооны ?гvйцэтгэх захирал холбооны эд хєрєнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бvх гишvvдийн болон удирдах зєвлєлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрvvлэх буюу урвуулан ашиглах зэрэг vйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг єєрийн хувийн ємчийн эд хєрєнгєєр барагдуулна? /СЄХ-ийн хуулийн 12.6-д/ гэж заалттай нягт уялдаатай юм. Сууц ємчлєгчдийн холбооны ємч нь нийтийн ємч болохоос гvйцэтгэх захирлын ємч биш. Иймд бусдын ємнє гvйцэтгэх захирал нь єєрийн хувийн хєрєнгєєрєє хариуцна.
Иргэний хуулийн 143.4-д орон суугаа сууц ємчлєгч бусад этгээд заавал тухайн холбооны гишvvн байна хэмээн хуульчилсан нь сууц ємчлєгчдийн холбооны ємчийн онцлогтой холбоотойгоор тайлбарлагдана.
СЄХ-ийн хуульд Сууц ємчлєгчдийн холбооны эрх барих дээд байгууллага бvх гишvvдийн хурал байх ба бvх гишvvдийн хурал нь ээлжит ба ээлжит бус байх ба Удирдах удирдлага ба Хяналтын зєвлєл, гvйцэтгэх захирал, тэдгээрийн эрх vvргийн тухай нарийвчлан тусгаж єгчээ. Бvх гишvvдийн хурлын чєлєєт цагт холбооны єдєр тутмын vйл ажиллагааг холбооны дvрэмд заасан эрх хэмжээ, Удирдах зєвлєлтєй байгуулсан гэрээний хvрээнд захирал эрхэлнэ.
Сууц ємчлєгчдийн холбооны захирлыг томилдоггvй, харин оршин суугчид итгэл даан ажиллаж чадна гэсэн хvнээ сонгодог. Сайн ажилладаг, оршин суугчдынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бvрэн хамгаалж чадах чадвартай хvнээ зєв сонгох нь оршин суугчдын vvрэг бєгєєд тvvний ажлын явц, гvйцэтгэлд хяналтын зєвлєлєєрєє дамжуулан хяналт тавих, шаардлагатай vед тайлан тэнцэлтэй нь биечлэн танилцах, тайлан мэдээг нь тогтмол сонсч байх эрхтэй юм. Хэрэв гvйцэтгэх захирал ажиллаж чадахгvй байгаа бол нэн даруй бvх гишvvдийн хурлыг зарлан хуралдуулж, дахин сонгууль явуулах эрх оршин суугчдад хуулиар олгогдсон.
Сууц ємчлєгчдийн эрхийг хамгаалах бусад байгууллагад: Орон сууцны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, Аймаг, Нийслэл, сум дvvргийн засаг дарга, мэргэжлийн байгууллага хамаарна.
СЄХ-дын захирлуудын 1999 оны 1 сарын 15-ны єдрийн хуралдаанаар баталсан ?Монголын Сууц Ємчлєгчдийн Холбооны Дээд Зєвлєл? /цаашид ?МСЄХДЗ? гэх/-ийн дvрмийг баталж энэхvv байгууллагыг байгуулсан нь сайн дураараа эвлэлдэн нэгдсэн СЄХ-д, тэдгээрийн гишvvдийн эрх ашгийг хамгаалах vйл ажиллагааг нь дэмжих, уялдуулах зорилго бvхий тєрийн бус байгууллага юм. СЄХ-ны Бvх гишvvдийн хурал нь холбоог тєрийн бус байгууллагад элсvvлэх, гишvvнээс гаргах асуудлыг хурлаараа хэлэлцэж шийдвэрлэдэг /СЄХ-ийн хуулийн 7.6-д/ бєгєєд одоогийн байдлаар 750 гаруй орон сууцны байрыг хариуцсан нийт 450 гаруй СЄХ-д нь МСЄХДЗ-ийн гишvvн болоод байгаа бєгєєд жилийн засвар vйлчилгээнд зарцуулах орлогын 1 хувиар гишvvнчлэлийн татвар тєлдєг юм байна.

III ХЭСЭГ.Орон сууц, тvvний орчны газар

Yндсэн хуульд заасан хvний эрvvл, аюулгvй орчинд амьдрах эрхтэй холбоотой зvйл заалтуудыг бусад салбар хуулиудад тусгаж єгсєн юм. Тухайлбал: Монгол улсын Барилгын тухай хуулийн 8 дугаар зvйлд барилга байгууламжид тавигдах шаардлагыг хvний ажиллаж амьдрах таатай нєхцєл бvрдvvлж, хvний эрvvл мэндэд сєрєг нєлєєгvй, аюулгvй байдлыг хангасан, мєн гудамж талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг зэрэг нийтийн эдэлбэр газрыг чєлєєтєй ашиглах нєхцєлийг хангасан байхаар хуульчилж єгсєн.
Оршин суугчдын эрvvл, аюулгvй орчинг бvрдvvлэхийн тулд Монгол Улсын хэмжээнд барилга, барилгын материалын vйлдвэрлэл, болон барилгын зураг тєсєл боловсруулахад нийт 311 улсын стандарт, 142 барилгын норм ба дvрэм /БНбД/-ийг мєрдєж, vvнээс барилгын зураг тєслийг боловсруулахад 92 барилгын норм ба дvрэм, 73 улсын стандартыг мєрдлєг болгон ажилладаг байна. Хот тєлєвлєлтийн зураг тєсєл боловсруулахад ?Хот тосгоны тєлєвлєлт барилгажилтын норм ба дvрэм? /БНбД II-60-79/-ийг баримталдаг. Энэхvv норм ба дvрмийг шинээр барих, сэргээн шинэчлэх хот, тосгоны тєлєвлєлт, барилгажилтын ерєнхий тєлєвлєгєє болон vе шатны тєсєл зохиоход дагаж мєрддєг. Тухайлбал:
Орон сууцны хорооллын ногоон бvсийн 1 хvнд ногдох талбай 6 м2-ээс ихгvй байна. Энэ тооцоонд ЕБС, сургуулийн ємнєх насны хvvхдийн барилгын эдэлбэр газрын талбай хамаардаггvй.
- Барилгын уур амьсгалын I бvс болон II Б дэд бvсэд байрлах орон сууцны хорооллын 1 хvнд ногдох цэцэрлэгжvvлсэн талбай 3м2-ээс багагvй, харин II А дэд бvсэд энэ талбайн хэмжээ 5м2-ээс багагvй байна.
- Орон сууцны хорооллын ногоон бvсэд амралтын, хvvхдийн тоглоомын, явган замын талбай байх ёстой. Гэхдээ нийт эзлэх талбай нь эдэлбэр газрын талбайн 30 хувиас ихгvй байна.
- Орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц vйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг:
- орон сууц, олон нийт, иргэний барилга байгууламжийн цонхоор хавар, зун, намрын 1 єдєрт тусах нарны тусгалын vргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын I, II бvсэд 3 цаг, уур амьсгалын III, IV бvсэд 2.5 цаг байхаар тооцож тєлєвлєнє
- 9 ба тvvнээс дээш давхар барилга байгууламжийн сууцны єрєєний цонхоор тусах нарны vргэлжлэх хугацааны нэг єдрийн нийлбэр уур амьсгалын бvх бvсэд 0.5 цаг байж болно.
- 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагvй, 4 давхар бол 20 м –ээс багагvй, харин ийм барилгын тууш болон хєндлєн талуудад байрлалтай сууцны єрєєний цонхуудын хоорондох зай 10м –ээс багагvй байх ёстой. Хэрэв зэрэгцээ 2 барилгын сууцны ба гал тогооны єрєє хоорондын болон сууцны єрєєнvvд хоорондын харагдах чадавхи алдаагvй нєхцєлд нарны гэрэлтvvлгийн нормын шаардлагад зориулан 2 барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно.
Хот тосгоны нутаг дэвсгэрт цэцэрлэгжvvлсэн болон задгай орон зай хоршсон цогцолбор бvс тєлєвлєх ёстой. Хот тосгоны барилгажсан нийт талбайн 40 хувиас багагvй нь, сууцны хорооллын барилгажсан нутаг дэвсгэрийн 25 хувиас багагvй нь цэцэрлэгжvvлсэн нутаг дэвсгэр байна.
Нэг хvнд ногдох явган хvний замын зурвас бvрийн єргєний доод хязгаар 0.75м байх ёстой.
СЄХ-ийн хуулийн 13.2.7-д сууц ємчлєгч нь сууцныхаа зориулалт, тєлєвлєлт, vндсэн бvтээц, хийц, инженерийн шугам сvлжээг эрх бvхий байгууллагын зєвшєєрєлгvйгээр єєрчлєхгvй байх vvрэгтэй гэж заасан.
Орон сууцны тухай хуулийн Орон сууцны тухай хуулийн 5 дугаар бvлгийн 16 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт ”Сууц ємчлєгч нь бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зєрчихгvйгээр хуульд зааснаас бусад vйлдвэрлэл, vйлчилгээ сууцандаа эрхэлж болно” гээд нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын тєлєвлєлт, эрvvл ахуй, аюулгvй байдлын норм зєрчсєн, химийн хорт бодистой харьцах, цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон vvсгvvр, даралтат сав, уурын тоног тєхєєрємж ашиглах, саун болон угаалгын газар ажиллуулах, согтууруулах ундаа vйлдвэрлэх зэрэг хvний эрvvл мэндэд хортой vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэхийг хориглосон. Гэтэл орон сууцны нэг давхар, орц подвальд ундааны цех, саун болон угаалгын газар, барилгын материалын дэлгvvр ажиллуулах зэрэг vйлдвэрлэл, vйлчилгээг ихэвчлэн эрхэлж байна. Барилгын ашиглалтын хугацаа хэтэрсэн, даацын ханыг нураасан, зориулалтыг єєрчилснєєс болж бусад айлууддаа аюултай байдлыг авчрах єндєр магадлалтай болоод байна. Гэтэл Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь, хот суурин газрын 80 орчим хувь нь газар хєдлєлийн идэвхитэй буюу Рихтерийн шаталбараар 7 буюу тvvнээс дээш баллын бvсэд байрладаг. Улаанбаатар хот нь газар хєдлєлтийн идэвхитэй бvсэд хамаардаг. Иймээс барилгыг газар хєдлєлтєд тэсвэрлэх чадварыг тооцож тєлєвлєгдсєн барилгын норм дvрмийг хатуу баримтлах шаардлагатай юм.
Нийслэлийн засаг даргын 2001 оны 7 сарын 02-ны 222 тоот захирамжийн дагуу 1950, 1960 оны vед баригдсан тоосгон ханатай, орон сууцны барилгаас бусад орон сууцны нэгдvгээр давхаруудын тєлєвлєлт, зориулалтыг єєрчлєн vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэх зєвшєєрлийг тухайн барилгын бат бэх, аюулгvй байдлыг хангасан нєхцєл бvхий зураг тєсєлд vндэслэн Хотын ерєнхий менежер олгодог.
Мєн орон сууцны байшингуудын ойролцоо шатахуун тvгээх станцуудыг олноор нь барьж байгаа нь оршин суугч, иргэдийн эрvvл аюулгvй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зєрчиж байна. Монгол улсын MNS-4628-98 стандартын дагуу ШТС–н барилга байгууламжийг Орон сууц нийтийн ахуйн vйлчилгээний газрууд болон хvн ам их тєвлєрсєн хот суурины газруудади 50 метр, сум багийн тєвд 75 метр, хєдєє замд 100 метрийн зайтай барина гэж заасан байна. Гэвч харамсалтай нь дээрхи хэм хэмжээ нь хvний эрvvл аюулгvй байдлыг хамгаалж чадсан зохицуулалт болж чадаагvй байна.

IV ХЭСЭГ. Засвар, хангамж, vйлчилгээ

Манай улсад байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хийц бvтээцээр нь а/ 5 хvртэл давхар тоосгон барилга, 16 хvртэл давхар угсармал тємєр бетон гэж ангилагддаг бєгєєд ийм тєрлийн барилгуудад нийт хvн амын 22 хувь амьдарч, барилга байгууламжийн зарим хэсгийг дундаа хамтран эзэмшиж, ємчилж, ашигладаг ажээ.
МУ-ын Иргэний хуулийн 148.2.2-т ?орон сууц ємчлєгч нь сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, тvvнд засвар єєрчлєлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелvvлэх, бусад ємчлєгчдийн эд юмсад хохирол учруулахгvй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зєрчихгvй байх vvрэгтэй? гэжээ.
Барилга байгууламж, инженерийн шугам сvлжээний норм норматив, техник ашиглалтын дvрэм, орон сууцны барилга ашиглалтын дvрмийн дагуу орон сууцны барилга, сантехникийн болон бусад инженерийн тоноглол, шугам сvлжээнд vзлэг vйлчилгээ, засварыг мэргэжлийн байгууллага болох ОСНАА газрын харъяа конторууд хариуцан гvйцэтгэдэг.
Орон сууцны засвар vйлчилгээг:
а/ Орон сууц ємчлєгчийн орон сууцны засвар
б/ Дундын ємчлєлийн эд хєрєнгийн засвар vйлчилгээ
в/ ОСНААК-ын харъяалах инженерийн шугам сvлжээний засвар vйлчилгээ
гэж ангилж авч vзэж болно. Ийнхvv ангилах нь засвар vйлчилгээний тєлбєр хуваарилах асуудалтай нягт уялдаатай юм.
МУ-ын Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Нийтийн аж ахуй, vйлчилгээний газрын даргын 2000.02.10-ны А/08 тушаалаар орон сууцны барилгын дотор цахилгаан, сантехникийн системийн тоноглол, эд анги, барилгын засал чимэглэл, засвар vйлчилгээг зах зээлийн шаардлагад нийцvvлэн орон сууц ємчлєгч, эзэмшигчдийн захиалгаар гvйцэтгэхэд баримтлах жишиг болгохоор Орон сууцны барилгын дотор, цахилгаан сантехникийн системийн тоноглол, эд анги, барилгын засал чимэглэл, засвар vйлчилгээний жишиг vнийг мєрдєж байна.
Нийслэлийн засаг даргын 2002 оны 306-р захирамжаар Инженерийн шугам сvлжээний зааг харъяалал тогтоох журмыг баталснаар ОСНАА-н газар, СЄХ-ийн алинд нь харъяалагдан засвар, vйлчилгээнд хамрагдахгvй байсан инженерийн шугам сvлжээний асуудлыг нэг мєр шийдвэрлэсэн юм.
Эрчим хvчний талаар
Орон сууцанд амьдардаг айлуудын тоолуур байнга хулгайд алдагддаг бєгєєд тухайн айл тоолууртай болтлоо цахилгаанаа задгайгаар бичvvлж, єєрсдєє шинээр тоолуур авч тавьдаг нь шударга биш юм. Мєн гэрлийн байцаагч нар нь тухайн айлын эзгvйд тоолуурынх нь заалтыг илvv бичдэг нийтлэн дутагдал хэрэгжилтийн шатанд гардаг нь гэрлийн байцаагч нарын цалинг орлогын хувиар тооцон олгодогтой шууд холбоотой ажээ. Иймд хэрэглэгч, хангагч хоёрын хооронд тоолуурын заалтыг бичиж тэмдэглэдэг хувийн дэвтэртэй болгох нь зvйтэй.
Усан хангамжийн талаар
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах тєслийн хvрээнд зээлийн гэрээгээр хvлээсэн vvргийн дагуу орон сууцны барилгуудад халуун хvйтэн усны хэмжvvр суурилуулсан байна. Орон сууцны ус тоолууржуулсны ач холбогдол нь усны алдагдлыг багасгах, зохистой хэрэглээнд сургах, оршин суугчдын мєнгєє хэмнэлттэй зарцуулах боломжийг олгоход чиглэнэ. Гэвч орцонд нэг усны тоолуурыг тавьж, нийт гарсан тєлбєрийг хvн амын тоонд хувааснаар ус бага хэрэглэдэг айлуудын хувьд хэт их тєлбєр гарч байгаа нь оршин суугчдын дургvйцлийг хvргэж, шударга тєлбєрийн тогтолцоог бvрдvvлж чадахгvй байгаа юм. Усны тоолуур суурилуулаагvй байранд оршин суугчдын хэрэгслэсэн усыг задгайгаар тооцож байна. Иймд усны тоолуурыг айл бvрт тавих нь зохимжтой, шударга юм.

ДVГНЭЛТ

1992 онд Vндсэн хуулиа баталж улмаар энэ хуулийн 2-р бvлгийн 16-р зvйлийн 2-т зааснаар ‘’эрvvл, аюулгvй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй’’ гэж иргэдийнхээ эрхийг баталгаажуулсан билээ. Энэ эрхийн дагуу тєрєєс эрх зvйн олон зохицуулалтуудыг хийж єгсєн. Нийтийн зориулалттай бvх орон сууцнууд хувьд шилжин очсноор орон сууцны дулаан, шугам сvлжээ, засвар vйлчилгээ тєрийн хамгаалалтанд орохоо больж, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах vvрэг бvхий ашгийн тєлєє бус бие даасан байгууллага болох Сууц ємчлєгчдийн холбооны мэдэлд очсон. Оршин суугчдын эрхийг хамгаалахаар Иргэний хууль болон тvvнтэй холбогдсон бусад хууль тогтоомжоор зохицуулалт хийж єгсєн.
Эрх зvйн хvрээнд хийсэн судалгаанд vндэслэн дараах зєвлємжийг гаргаж байна. Vvнд:
- СЄХ-ийн хуулийн 7.2.6-д СЄХ-ны ?Хяналтын зєвлєлийн гишvvн шалгасан баримт бичиг, тайлан, тэнцлийн нууцыг хадгалах vvрэгтэй? гэсэн заалтыг хvчингvй болгон СЄХ-ийн аливаа vйл ажиллагаа, мэдээллийг нээлттэй болгох шаардлагатай юм.
- Газар эзэмшvvлэх зєвшєєрєл олгох асуудлыг аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерєнхий болон тухайн жилийн тєлєвлєгєєний дагуу тухайн шатны Засаг дарга гаргадаг. Ийнхvv газар олгох зєвшєєрлийг хамтын зарчмаар Иргэдийн тєлєлєєгчдийн хурлаас биш, зєвхєн нэг аппаратад тєвлєрvvлснээс алдаатай шийдвэр гарч, оршин суугчид олноор хохирч байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тvvний удирдлагын тухай хуулиар Засаг даргын хууль бус шийдвэрийг єєрєє хvчингvй болгох заалт байдаг. Мєн Газар олгох тухай дvvргийн Засаг даргын шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга л хvчингvй болгох эрхтэй байгаа юм. Одоогийн хуулиудын зохицуулалтаар ИТХ нь энэ асуудлаар ямар ч нєлєєгvй байгууллага болон хувираад байгаа юм. Иймд барилга байгууламж барих газрын зєвшєєрлийг хамтын удирдлагын байгууллага буюу иргэдийн тєлєєлєл болсон ИТХ-аар шийдвэрлэж байх нь зохистой юм.
- СЄХ-ны дvрмийн 2-ж-д зааснаар “холбоо нь єєрийн орон сууц байшинд байрлаж буй аж ахуйн нэгж байгууллагын vйл ажиллагаа нь оршин суугчдын тав, тух амгалан тайван болоод аюулгvй байдлыг алдагдуулж, эрvvл ахуйд нь сєрєгєєр нєлєєлж байвал холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлvvлэх эрхтэй“ гэсэн байдаг. Гэтэл энэ заалт нь хэрэгждэггvй. Учир нь “Орон сууцны тухай” хуулийн 16.1-д “Сууц ємчлєгч нь бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зєрчихгvйгээр vйлдвэр vйлчилгээ сууцандаа эрхэлж болно“ гэсэн заалт нь хэрэгжилтийн шатандаа гажуудан, хуулиар хориглосон vйл ажиллагаа явагдаж байгаа учир нь энийг мэргэжлийн хяналтыг газруудын хамтарсан хяналт шалгалтыг хийлгэж, нэгдсэн зохицуулалт хийх шаардлагатай байна. чадахгvй оршин суугчдын эрхийг зєрчиж байна.
- Орон сууцны ойролцоох хvvхдийн талбай болон амрах салхилахад зориулан тохижуулсан талбайнуудын ихэнх нь устаж, оронд нь барилга байшин баригдаж байгаа нь оршин суугчид, хvvхэд, хєгшид, нийт оршин суугчдын эрvvл, аюулгvй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зєрчиж байна. Барилга барихаар олгогдсон зєвшєєрлийг эсэргvvцэн єргєдєл, гомдлыг зохих шатны байгууллага, албан тушаалтанд єгч, хянан шийдвэрлvvлэх хугацаа нь олон шат дамжлагын хvнд суртлаас болж хэт сунжран, тухайн барилга нэгэнт баригдчихдаг. Єєрєєр хэлбэл, тухайн зєвшєєрлийг vндэслэлтэй зєв олгогдсон эсэхийг хянан шийдвэрлэх хvртэл ямар нэг хамгаалалтын арга хэмжээ авах механизм байхгvй байгаагаас иргэдийн эрх ашиг зєрчигдєж байна. Єєрєєр хэлбэл, уг асуудлыг шийдвэрлэж дуустал барилгын ажлыг тvр зогсоох, хэрэв барьсан бол оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илvvд vзэн тvvнийг нураах хууль зvйн зохицуулалтыг хийх нэн шаардлагатай юм.
- 2003 онд батлагдсан “Сууц ємчлєгчдийн холбооны эрх зvйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн тухай шинэ хуулийн 18.1.4–д Холбоонд орчных нь газрыг тодорхой болзолтойгоор холбооны мэдэлд ашиглуулах боломж олгосон гэж vзэж болохоор заалт байгаа хэдий ч энэ нь иргэдийн хувьд бvрхэг, ойлгомжгvй байгаа юм. Иймд энэхvv заалтыг илvv тодорхой болгон Сууц ємчлєгчдийн холбоо нь єєрийнхєє орон сууцны орчны газрын эзэмшлийн асуудлыг зохицуулах эрх зvйн vндсийг хуульчлах шаардлагатай байна.
- “Сууц ємчлєгчдийн холбооны эрх зvйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн тухай хууль“ гэмээн хуулиа нэрлэсэн хэдий ч уг хуульд Сууц ємчлєгчдийн холбоог бэхжvvлэхэд чиглэсэн эрх зvйн зохицуулалт огт байхгvй байгаа юм. Єєрєєр хэлбэл СЄХ нь бvх гишvvдийн хурлаа хаана хийх ёстой, мєн албан єрєє тасалгаа болгон ашиглах байр сууцны талаарх ямар ч зохицуулалтыг хуульчлаагvй байна. Иймд зарим СЄХ нь халаалт, гэрэлгvй подволд байрлан, оршин суугчидтайгаа уулзах уулзалтын байр, хурлаа зохион байгуулах нєхцєл бололцоогvй байна. СЄХ-ийг чадваржуулах, биеэ даан vйл ажиллагаагаа явуулан, хороо, контороос хараат бусаар vйл ажиллагаагаа явуулдаг болгохын тулд тєрєєс хєрєнгє санхvvгийн дэмжлэг vзvvлдэг болгох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн тєрийн ємчлєлд байгаа хэсгийг СЄХ-ны мэдэлд шилжvvлэхээр зохицуулж єгєх хэрэгтэй. Мєн СЄХ–ны vйл ажиллагааг хvчтэй, чадварлаг болгохын тулд СЄХ–г дэмжсэн тєрийн байгууллагын бодит vйл ажиллагаа буюу “Хєтєлбєр, тєлєвлєгєє“ боловсруулан хэрэгжvvлэх шаардлагатай байна. Нєгєє талаас СЄХ нь идэвхтэй бєгєєд эрчимтэй, ил тод, vлгэр жишээ vйл ажиллагаа явуулж байж vр дvнд хvрэх нь ойгомжтой юм.
- Оршин суугчдын дундах судалгаанаас харахад судалгаанд оролцогчдын дийлэнх олонх нь СЄХ-ны хуулийг уншаагvй, СЄХ-ны vйл ажиллагааны талаарх мэдээллийг ойролцоогоор тал хувь нь хурал, цуглаан, зарлалаар авдаг, СЄХ-ныхоо санхvvгийн тайлантай дийлэнх олонхи нь танилцаж байгаагvй, СЄХ-ны Удирдах болон Хяналтын зєвлєл нь ямар vvрэгтэй, хэрхэн ажилладаг, тэр ч байтугай судалгаанд оролцогчдын 39.2 хувь нь СЄХ-ны зорилгыг мэддэггvй байна. Vvнээс дvгнэвэл сууц ємчлєгчид нь эрх зvйн мэдлэг муутай бєгєєд vvнээсээ шалтгаалан СЄХ-ны vйл ажиллагаанд хяналт тавьдаггvй нь дундын ємчлєлийн эд хєрєнгє vрэгдэх, хууль бусаар ашиглах зэрэг хууль бус vйл ажиллагаа гарах vндсэн шалтгаан болж байна. Иймд оршин суугчдийг Vндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд идэвхи санаачлагатай, мэдээлэл, мэдлэгтэй, хvчирхэг болгох талаар цаашид сургалт, семинар хийх, ухуулга, сурталчилгаа хийх, орон сууцны жижvvр, мєн идэвхитэн гишvvдийг энэхvv ажилд єргєнєєр татан оролцуулах боломжтой юм.
- Оршин суугчдын эрх ашиг, сонирхлыг хамгаалах механизм, хуулийн vр нєлєє бvхий зохицуулалт байхгvй байгааг єєрчлєх шаардлагатай. Оршин суугчид эрх, ашиг сонирхлын зєрчлєє шийдвэрлvvлэх шvvхийн механизм нь зардал чирэгдэл ихтэй, єргєдєл гомдол шийдвэрлэлт нь хvнд суртал ихтэй байдлыг таслан зогсоох шаардлагатай.
- Орон сууцны хорооллын дунд хvvхдийн тоглоомын талбай дээр барилга, байгууламж барихаар бэлтгэж байгаа талаар иргэдийн гаргасан гомдол нь хvний эрvvл орчинд амьдрах болон хvvхдийн эрхийн асуудалтай холбогдох боловч vvнтэй холбогдсон гарсан зєрчил, маргааныг Монгол Улсын Хvний Эрхийн Vндэсний Комисс хvлээн авч, хянан шийдвэрлэдэг болвол мєн энэ талаар иргэдийн эрх зохих хэмжээнд хангагдах юм. Усны хэрэглээний тоолуурыг айл бvрт тавьдаг болгох, цахилгааны тоолуурын заалтыг илvv бичдэг дутагдлыг арилгахын тулд айл бvрт цахилгаан хэрэглээний хувийн дэвтэртэй болгох хэргтэй байна

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189542 
 Энэ сард:13484 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.