Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Төсөл болон хөтөлбөрүүд » Урлаг, нийгмийн шинэчлэл » Теле театр-30 2000 он

1989-1999 онд бvтээгдсэн тележvжиг, киноны зарим асуудалд

Д.ЦОЛМОН /Урлаг судлалын ухааны дэд доктор/

Монгол орны нийгмийн амьдралын хувьд 1989-1999 он тvvхэнд тэмдэглэх єєрчлєлт шинэчлэлтийн хvнд vе байлаа. Гэвч телевизийн урлагийн хувьд уран бvтээлийн ургац тийм их арвин байгаагvй ч гэсэн бvрэн хэмжээний тележvжиг, телекино, бэсрэг зорхиомжууд зэрэг 200 гаад уран бvтээл бvтээгдсэн нь уран бvтээлчид гараа хумхин суудаггvйн гэрч юм.

Нийт бvтээлvvдийг авч vзвэл 60% нь аж байдлын сэдэвтэй байгаа ч vлдсэн хувьд нь сонгодог бvтээлийг дэлгэцийн болгосон, тvvхийн сэдвийг зоригтой хєндсєн, мєн хvvхдэд зориулсан уран бvтээлд багагvй анхаарч нэлээд бvтээл хийсэн зэрэг олон амжилт байна. Дээрхи бvтээлvvдийг ажиглаж байхад хэдийгээр хєрєнгє санхvvгийн байдал хvнд байсан ч тайз, декорацууд мэргэжлийн тvвшинд нvсэр хийгдсэн, хувцас хэрэглэл сайтай, нvvр хувиргалтын урлаг ч хаягдчихаагvй зэрэг сайн талууд байна. Тухайлбал, “Отелло”, “Алтан тvлхvvр”, “Шарай голын гурван хаан”, “Эрдмийн гайхамшиг” зэрэг бvтээлvvдийг дурдаж болно. “Отелло” жvжгийн сонгодог хэлбэрийг огт алдагдуулахгvй харин ч телевизийн урлагийн онцлог болсон “крупный план”-уудын тодотгол нь жvжгийг улам сонирхолтой болгожээ. Наян насыг зооглосон ардын жvжигчин Гомбосvрэн гуайн бvтээсэн Отелло бол дэлхийн урлагт бас нэгэн тэмдэглэлт зvйл мєн гэдгийг заавал дурдах нь зvйтэй юм. Мєн гавъяат жvжигчин Нямсvрэнгийн бvтээсэн Яго бол єнгєн дээрээ тохитой сайхан хvний дvртэй, цаанаа хорт могой мэт мєн чанарыг сайн гаргаж чадсан сонирхолтой дvр болжээ. Найруулагч Б.Жаргал жvжигчний ансамблийг сайн бvрдvvлж, сонгодог зохиолын гол утга учир, зангилааг сонирхолтой тайлж чадсан, телетеатрын тvvхэнд vлдэх бvтээл бvтээж чадсаныг дурдах хэрэгтэй юм.

Мєн тvvний найруулсан “Шарай голын гурван хаан ” жvжигт зохиомжийг хєнгєн хялбар хэлбэрээр шийдэж, эвлvvлгийн хэмнэл сайтай, зєрчлийг утга тайлах шугамаар холбож єгсєн, жvжгийн єрнєл, тайлал, оргил хэсгvvдийн драматург /энэ драматург нь дvрслэлийн хэллэг талаасаа/ сайтай болсон зэрэг нь уг бvтээлийн сонирхолтой болох гол vндэс болжээ.

“Алтан тvлхvvр” жvжиг ч гэсэн тайз, декораци, хувцас, нvvр хувиргалт, жvжигчний ансамбль, эвлvvлэг, зохиомж, драматург зэрэг нь сонирхолтой болсон бєгєєд хамгийн гол vр дvн нь хvvхэд залуучуудад єгєєжтэй болсонд оршино.

Цаашилбал мєн хvvхдэд зориулсан “Алаг бяруу” телекино ч сонирхолтой болжээ. Хєнгєн хошигнол, гэмгvй цагаан инээд, энгийн зохиомж зэрэг нь цаашид улам сайн бvтээл гарах бас нэг vндэс суурь гэж хэлж болно. Гэвч эл бvтээлийн хошигнолыг гvн ухаан талаас нь, гашуун инээд талаас нь илvvтэй анхаарсан бол хэрэгтэй байжээ.

1999 онд бvтээгдсэн бас нэг хvvхдийн бvтээл бол “Хатан бvvвэй” телекино байлаа. Энэ бvтээлийн гол vнэ цэн нь монголын анхны хvvхдийн теледуурь болж чадсанд оршино. Зураглаач М.Мєрєнгуа уг бvтээлийн vлгэрийн тайван єгvvлэмжийг жинхэнэ уянгалаг яруу хэлбэрээр гаргасан нь нэн сонирхолтой бєгєєд єєрийн орны vзэмжит байгалийг тухайн бvтээлийн драматург зохиомжтой гvн уялдаатай хослуулж чадсан нь мэргэжлийн єндєр тvвшинг харуулна.

Тэгвэл найруулагч Б.Баатарын “Хvннv” дуурь найруулгын хувьд сэтгэхvйн талыг голчилж, баатрын дотоод сэтгэхvйн билэгдлийн чанараар гаргахыг хичээсэн байлаа. Тухайлбал, “крупны план”- ы сонголт, удаан барилт, чимэг аязууд, сонирхолтой эвлvvлэг зэрэг нь єєрийн гэсэн єнгє аястай бас нэгэн бvтээлийг амьдруулжээ.

Хvvхдэд зориулсан “Эрдмийн гайхамшиг” ч гэсэн мєн хvч хєдєлмєр нэлээд зарсан сайн бvтээл болжээ.
Єнгєрсєн хугацаанд сонгодог зохиолоор хийгдсэн жvжгvvдээс найруулагч Б.Ганболдын бvтээсэн “Цасан шамарга” жvжиг маш сонирхолтой бvтээл юм. Нийт уран бvтээлчид найрулагч, зураглаач, зураач, жvжигчид бvгд сонгодог бvтээлийн єєрийнх нь сонгодог жаягийг ихэд анхаарсан нь энэ жvжгээс тод ажиглагдана. Жvжигчдийн ансамбль сайтай, гаргаж байгаа дvрийн мєн чанар нь жvжигчний болон єрєлтийн уран чадвараар илэрч чадсан, ганц єрєєнд болж буй vйл явдлыг бvтэн жvжгийн турш уйтгар хvрэмгvй гаргаж чадсан нь хvний амьдралын учир утгыг тайван ажиглалт, шvvн тунгаах замаар нэгтгэн дvгнэх боломж гаргаж чадсанаараа сонирхолтой байлаа. Дvрvvдийн ялгарал нь сонгодог жvжгийн эх зохиолын утга учир, хvнд хvргэх гол санааг биелvvлж чадсанд оршино.

Аж байдлын сэдэвтэй бvтээлvvд дотроос зохиолч Д.Норов, найруулагч Ё.Цог нарын “Эцсийн тушаал” бvтээл сайн бvтээл болсон гэж vзэж байна. Уг жvжгийг цэвэр дурсамжийн хэлбэрээр хийсэн бєгєєд зохиомж, эвлvvлэг сайн, операторын ажил ч муугvй болсон байна. Хvний сайхан сэтгэл, vнэн сайхан хайр сэтгэл vхтэл мєнх оршдогийн мєн чанарыг гаргаж чаджээ. Манай тайз, дэлгэцийн нэрт мастер Сэдэдийн бvтээсэн дvр нь гэнэн томоогvй залуу цагийн алдаандаа vл гутран, амьдралыг сєрєн зогссон, vнэнч шударга, муу санаагvй, сайхан сэтгэлт гудиггvй монгол эрийн жинхэнэ хэв шинжит дvр болсон байна. Тvvний найзын башир зан, заль, хар санаа, амиа бодсон мєн чанар, бараг гэмт хэрэгтний дvр, амьдралын туршдаа хайрлаж яваа хууртагдсан бvсгvйн эмгэнэлт харуусал зэргийг жvжигчид сайн гаргаж чадсан нь ч жvжиг амжилттай болсны нэг гол vндэс нь юм. Цэрэг эх орны сэдэв дээр тулгуурлаж бvтээсэн энэ бvтээл нь ерєнхий утга санааны хувьд аж байдлын сэдэвтэй гэж vзэж болохоор юм. Тvvнээс гадна эл бvтээлийн дуу жvжгийнхээ утга санаа, уянгалаг єнгє аяс, харууслыг бvрнээ илтгэсэн байна. Чухам яагаад тэр вэ? Дуу гэдэг зєвхєн хvнийг уяраахын тєдийд л хэрэгтэй байдаг гэж vv? Yгvй юм. Оросын Телевиз судлаачдын нэг В.Микалкович бичихдээ :

“…Тележvжгийн нэг онцлог нь чимэг хєгжим, гол дvрийн юм уу зохиогчийн монолог хєгжим, драматургийн аялаг, найруулагчийн хєгжим зэргийг хэрхэн ашигласнаар жvжгийн сvнс амьдрах эсэх нь шалтгаална…” гэжээ. Тэгвэл энэ жvжгийн хувьд жvжгийн дуу хєгжим нь зохиогчийн болон гол дvрийн монолог болж чадсан байна. Тележvжиг, телекино нь тайзны жvжгийг бодвол цаг хугацаа, орон зайн асар нарийн мэдрэмжийг шаарддаг. Тэгээд ч цаг хугацаа, орон зай гол баатарт хэрхэн нєлєєлж байгааг гаргах явдал бас нэгэн онцлог нь болдог байна. Тухайлбал vvн дээр П.Лувсанцэрэнгийн зохиол, найруулагч Х.Энхтуяагийн “Тvлхvvр” жvжгээр жишээ болгон авч vзэж болох юм.

Ганцхан шєнийн дотор, нэг л айлд болж буй vйл явдал, тухайн нийгмийн нvvр царай, хvн зоны амьдрал, ёс заншил, сэтгэхvйн цар хэмжээ, боловсрол нийгэмд тавигдаж байсан мулгуу асуудлууд, хvний ухамсар, орон нутгийн засаг захиргаанд ёс суртахууны хувьд ямархан єрєвдмєєр амьтад алба хааж байсан зэрэг тvvхийн тодорхой нэгэн vеийг тусгасан маш олон сонирхолтой асуудлуудыг энэ жvжигт хєнджээ.
Мєн ийм дvгнэлтийг зохиогч Н.Жавзандулам, Я.Энхээ нарын зохиол, Л.Балхжавын найруулсан “Шувууд буцах намар” кинон дээр ч ярьж болно.

Драматургаа илэрхийлж чадахуйц сайхан хєгжим, тайван єгvvлэмжээр юу єгvvлнэ вэ? Хосгvй сайхан байгальтай буйдхан нэгэн газарт єнчин бvсгvй амьдрахын эрхээр тэнэг, ихэмсэг, тэнцвэргvй, хайргvй хvнтэй амьдрах гэж зvтгэж байна. Бvсгvйн сэтгэлд гэрэл, гэгээ, ямар ч гал алга. Тохиолдлоор хоригдол японуудын хээрийн эмнэлэгт сувилагч хийснээр хайр дурлалтайгаа учирчээ. Гэвч тэр нь тухайн цаг, нийгмийн буруугаар эмгэнэлтэйгээр дуусаж байна. Энэ бvхнийг найруулагч маш тайван, нандин эвлvvлгээр илэрхийлжээ. Тухайлбал аягатай цайнаас сvvнд шилжих эвлvvлэг, байгаль хvн хоёрын харилцааг илтгэх эвлvvлэг зэрэг нь амжилттай болсон байна. Харин нэг газар учир шалтгааны єгvvлэмж эвлvvлгийг гээсэн нь бодууштай зvйл байв. Энэ нь ээж нь охиноо Балдантай суу гэж хэлж байгаа vед Балдангийн дvрс охинд vзэгдэж, охинд таалагдах таалагдахгvйн учир тайлагдах ёстой байсан болов уу?

Ер нь урлаг гэдэг хvний амьдралын толь болохоор тvvнд дутуу дvрс харагдаж болохгvйн тєлєє уран бvтээлчид тэмцэж, єєр єєрийн ур чадвараар гаргадаг жамтай.
Аж байдлын сэдвээр бvтээгдсэн єєр бvтээлvvдийг мєн дурдъя. Тухайлбал зохиолч Ж.Лхагвагийн зохиолоор найруулагч С.Тєвсанаа богино хэмжээний “Яргуй” хэмээх бvтээлийг туурвижээ. Энэ нь бас л аж байдлын сэдэвтэй бєгєєд мєн л хvний амьдралын бас нэгэн єнгє аясыг ихэд нандин хєндсєн байна. Эд хєрєнгєєр хvний зvрх сэтгэл, бие, амьдралыг эзэгнэх гэсэн бодолтой хvмvvсийг хєнгєн эмгэнэл, сургамжилсан хошигнолоор vзvvлжээ. Дєнгєж цухуйсан яргуй мэт гэнэн томоогvй охин нэгэн настай хvнтэй холбогдсон ч гэсэн зоригтой шийдвэр гаргаж чадсанаар тvvнээс холдож буйг энэ жvжигт єгvvлжээ. Энэхvv жvжигт єгvvлсэн дvр зураг бол єнєєгийн нийгмийн бас л нэгээхэн хэсэг юм.

Тэгвэл хэвшсэн, тогтсон амьдралтай залуусын дунд ч єнєєгийн нийгэм хэрхэн нєлєєлж, ёс заншил, хvн чанараа хэрхэн гээж болох аюултайг Н.Ганхуягийн зохиол, найруулагч Х.Энхтуяагийн найруулсан “Амин булаг” жvжигт єгvvлсэн байна. Энэхvv жvжиг нь жvжигчдийн ансамбль сайтай, жvжигчдийн тоглолт vнэмшилтэй, vйл явдлын єрнєл, зохиомж нь мэргэжлийн тvвшинд бvтээгдсэн бvтээл болсон байна. Харин дvрийн мєн чанарыг илэрхийлэх харилцан яриа нэлээд дутагдалтай болсон тал vзэгдэнэ. Єнєєгийн эд мєнгєнд шуналтай, ааш зан муутай, залуу бvсгvйчvvдийн холч ухаангvй, зєвхєн єнєєгєє бодсон аминчхан vзэл, харанхуй ертєнцийг жvжигчин Долгорсvрэн сайн гаргаж чадсан гэж хэлж болно. Сайхан сэтгэлтэй, хvнд єгєємєр, тусч ядуу євгєний дvрийг ч жvжигчин Дамдин сонирхолтой гаргажээ. Нэг эцэг эхийн гурван хvvхдийн єєр єєр зан араншин, vзэл бодлын ялгавартай талыг сайн гаргаснаар жvжгийн гол утга санаа амжилттай илэрхийлэгдэж чадсан байна.

Тэгвэл мєн л амьдралын тєлєє хvмvvсийн хэрхэн тэмцэж буйг єгvvлсэн Х.Наранжаргалын зохиол, Х.Энхжаргалын найруулга “Гvvр” жvжгийг аваад vзье.
Хорвоогийн амьдралын тухай єєр єєр vзэл бодолтой хvмvvс хамт амьдарч чадахгvй салснаас хvvхдийн сэтгэл, санаа, амьдрал хэрхэн хохирч байгааг асуудал болгон тавьсан бvтээл гэж болно. Мєн “хvн” гэгчийн тухайд сэтгэхvйн талаас нь гvнзгий дvрслэн vзvvлэхийг хичээсэн нь жvжгийг сонирхолтой болгосон нэг vндэс нь болсон байна. “Яргуй” жvжигт эд хєрєнгєєр залуу охины сэтгэлийг татах гэсэн хижээл эрийн дvр байсан бол “Гvvр” жvжигт тєрсєн охиноо хєрєнгє мєнгєєр татах гэсэн эцгийн дvрийг гаргажээ. Тєрсєн эцэг эх хоёроосоо сэтгэлээ дvvргэж амьдарч чадахгvйд хvрсэн охин гуравдагч, дєрєвдєгч орчноос чин vнэн хайр халамж, амьдралын ухаан эрж, алдаж онож явааг уг жvжгийн уран бvтээлчид зохиомж, драматург, эвлvvлгээрээ гаргаж чаджээ. Хvжигчин Хvрэл тансаг амьдралыг хvний амьдралын эцсийн зорилго гэж ойлгож, зvтгэж явсан эрийн амьдрал, vзэл бодлын доройтлыг vйл хєдлєл, сэтгэхvй, нvvр царайны хувирал, харцаараа тун сайн илэрхийлсэн байна.

Тележvжиг, телекиноны онцлог бол “крупный план”- ыг найруулагч, оператор нар хэрхэн ашиглаж, шийдвэрлэж чадахаас ихээхэн шалтгаалдагт оршино. Yvнээс гадна дээр дурдсан утга илэрхийлэх дуу хєгжим, мєн орон зай, хугацаа, vр єгєєжтэй байдал, эвлvvлэг болон дvрслэлийн бусад хэллэгийн аугаа их боломж зэргийг хэрхэн ашиглахаас их зvйл шалтгаална. Олон камерийн боломжийг єнєє хvртэл манайд тєдийлєн сайн ашиглаж чадахгvй байна. Yvн дээр нэмж єгvvлэхэд телевизийн олон ангит кино бvтээх туршлага бидэнд тєдийлєн хуримтлаагvй байна. Телевизийн олон ангит бvтээл нь зєвхєн нэг том зохиолыг хэд хувааж vзvvлэхэд байдаггvй, єєрийн тодорхой хууль, зарчимтай байдаг. Єєрєєр хэлбэл онцлог нь нэгдvгээрт, гэрийн нєхцєлд дэлгэц хэрхэн нєлєєлж болох, тухайн бvтээлийг хvн заавал ажлаа орхиж vзэх шаардлагыг нєхцєлдvvлж, 2-рт тухайн анги болгон заавал єєрийн онцлог, утга санаа илэрхийлэх чадвартай байхаас гадна бvхэл бvтэн бvтээлийнхээ утга учрыг шингээсэн байх, нэг ангиас нєгєє ангид шилжих єєрийн онцгой хэл, арга барил, давталттай байх, хэсэг бvр нэг араг ясаар холбогдсон байх онцгой зарчимтай байдаг.

Бид хамгийн энгийн жишээ болгон Оросын “Илд бамбай” киног аваад vзье. Эл бvтээлд олон ангит киноны хамгийн гол зvйл болох давталтыг “Эх орон юунаас эхэлдэг вэ?” дуугаар хийж єгсєн нь бусад олон ангит киноноос ялгагдах гол онцлог нь болсон байдаг. Ийм жишээг гадаадын олон киноноос дурдаж болох юм.
Ч.Гомбын зохиолоор найруулагч О.Соёлтын бvтээсэн “Эзэнгvй айл” олон ангит кино нь єєрийн гэсэн єнгє аястай, монголжуу, чамбай бvтээл болсон гэж vзэж байна.

Зохиолч Ч.Гомбын олон зохиол манай дэлгэцийн урлагт vнэтэй хувь нэмэр оруулсан. Тайз дэлгэцийн бvтээлийн амин сvнс болсон “диалогийн мастер” гэж тvvнийг хэлж болно. Сайн vрээр тарьсан тариа сайн гурил болдгийн адил сайн зохиол сайн бvтээл болох vндэс нь байдаг. Єнєєгийн нийгмийн амьдралыг нэгэн айлаар тєлєєлж гаргасан нь оновчтой болсон бєгєєд улс орны бvхэл бvтэн гурван vеийн амьдрал, vзэл бодол, амьдралын хэвшил зураглагдаж чаджээ. Хvн амьд явахын учир утга, амьдрахуйн гvн ухаан, оршихуйн утга, амьдралын ээдрээг туулах сэтгэлийн тэнхээ эд бvхнийг урлагийн хэлээр мэргэжлийн тvвшинд гаргах гэж зорьсон нь сонирхолтой, мєн vр єгєєжтэй болсон байна.
Аугаа их зохиолч Дидро: “…Урлаг гэдэг нь амьдралын хамгийн энгийн зvйлээс энгийн бус зvйлийг гаргахад оршдог.” гэж хэлснийг эл бvтээл санагдуулна.

Эл бvтээлийн хамгийн гол vнэ цэн нь энгийн тайван, даруухан єгvvлэмжээр єнєєгийн улс орон, нийгмийн амьдралын дvр зургийг гаргахад зорьсонд оршино. Єєрєєр хэлбэл, энэ айл ганцхан эзэнгvй болсон байгаа биш, улс орон маань эзэнгvй, эх толгойгvй, хувь хувиа бодсон, ирээдvй тодорхойгvй байгаа гvн эмгэнэлийг дvрсэлж гvнзгий санаа дэвшvvлсэн явдал юм.
Киноны анги бvрийн эхэнд эзэнгvй мэт хаалга vvд нь савчсан орц, єнгє муутай янзгvй байдлын уур амьсгал давталт хэсэг болсон нь оновчтой байна. Гэтэл энэ маань бас боломжийн дунд хэсгийнхний амьдрал юм. Гэтэл балгас мэт болж тоногдсон орон байр, гудамжаар яваа тэнэмэл хvvхдvvд, туулын шугуйнхан яаж амьдарч яваа билээ гэдгийг бид мэднэ. Эд бvгдээс vvдээд бодохоор эл бvтээл хvнд бодуулах юмтай болсон нь илт байна.

Найруулагч О.Соёлт зохиол, бvтээлийн утгыг жvжигчний уран чадвар, тайван эвлvvлэг, шалгармал єгvvлэмжтэйгээр гаргахыг зорьдог юм уу гэж ажиглагдлаа. Ийм арга барил нь нь телероман бvтээхэд ихэд зохимжтой арга барил учир ийм сайн бvтээл ч хийгдэнэ гэдэгт эргэлзэх зvйлгvй юм.
Ер нь телекино, тележvжгийн урлагт ахмад уран бvтээлчдээс маань гадна єєрийн євєрмєц арга барилтай Х.Энхжаргал, Д.Ганболд, С.Тєвсанаа, Х.Энхтуяа гэх мэт олон залуу уран бvтээлчид гарч ирсэн нь баярлууштай нэг vйл явдал мєн.

Гагцхvv цаашид телекино, тележvжгийг хэрхэн мэргэжлийн єндєр тvвшинд бvтээх, туурвих боломжоор уран бvтээлчдээ хэрхэн хангахад анхаарч, урлагийн энэ нэгэн том салбарыг хєгжvvлэх цэгцтэй бодлого боловсруулах шаардлагатай байна. Зєвхєн хvvхэд залуучууд гэх тєдий ч биш, ер нь нийт vзэгчдийн оюуны хоосролыг устгаж, зєв хvмvvжил, тєлєвшил олгоход урлагийн энэ салбар чухал хувь нэмэр болж чадна. Єєрєєр хэлбэл нэг цаг хугацааны хэдэн зуун мянган vзэгчийг шууд хамарч чадах энэ хvчтэй урлагийн салбараа бид ашиглах ёстой. Тэгээд ч манай тележvжиг, телекино тогтвортой хєгжих сайн vр vндсийг бид тавьж чадаагvй л байна.

Дэлхийн хєгжилтэй гэгдэх улс орны олон ангит, цуврал бvтээлvvд хєгжлийн ямархан єндєр тvвшинд хvрснийг бид мэднэ. Гэтэл бид єнєєдєр далай шиг их баян аман зохиол, дэлхийн хэмжээнд хvрэхvйц тавигдсан олон арван сонгодог зохиолуудаа ч дэлгэцийн болгож чадаагvй л байна. Иймээс ч энэхvv ажлыг зохион байгуулж байгаа хvмvvс, тvvн дотор энэ сайхан ажлыг санаачилж, удирдан зохион байгуулсан Х.Наранжаргалд гvнээ талархаж тележvжиг, телекиноны хєгжлийн асуудлыг цаашид дорвитой судалж, монголын ард тvмний гоо сайхны боловсролд жинтэй хувь нэмэр оруулахыг хvсье.

“Телетеатр-30” тєслийн хvрээнд бэлтгэж уран бvтээлчдийн уулзалт ярилцлаганд тавьсан илтгэл. 2000-01-24

 

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:194030 
 Энэ сард:18090 
 Өнөөдөр:177 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.