Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
“НАЙЗ” кампанит ажил
Сайн засаглалын төлөө залуу элч нар
9 дүгээр сарын 28 - Мэдэх эрхийн өдөр
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам

Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
   Төсөл болон хөтөлбөрүүд » Урлаг, нийгмийн шинэчлэл » Теле театр-30 2000 он

Телетеатр эрийн цээнд хvрсэн нь
( 1969– 1999 он )

Х.Наранжаргал Сэтгvvлч. Телетеатр-30 тєслийн удирдагч.

Yзэгч та vзвэрийн танхимд уран бvтээлчдийн хамгийн хvндтэй зочин болж очдог. Тэгвэл vзэгч таны гэрт єєрєє зочлон очдог нэгэн театр байдаг нь телевизийн театр юм. Та жvжиг vзэхээр театрт, кино vзэхээр кинотеатрт очдог бол гэрийнхээ театрын дэлгэцээр жvжиг, кино тєдийгvй телевизийн єєрийнх нь євєрмєгц бvтээлийг сонирхон vзэж болно. Энэ утгаараа танд хамгийн ойр, дотно театр 1999 оны 8–р сард 30 насыг зоогложээ.

Нэг. Телетеатрын тvvхээс
1969 онд Халхын голын ялалтын 30 жилийн ойд зориулан тєрийн шагналт зохиолч С. Удвалын “ Монголын нэгэн Катюша “ єгvvллэгээр Монгол телевизийн анхны ерєнхий найруулагч П. Туваанжав “ Сvvн цагаан сэтгэл “ богино хэмжээний жvжиг тавьсан нь телетеатрын анхны бие даасан уран бvтээл байлаа.

Тэр vед телевиз маань єєрєє хоёрхон настай байжээ. Гэсэн хэдий ч монгол хvн телевизор буюу зурагт хэмээх 20–р зууны гайхамшигтай танилцаж, монгол айлд цэнхэр дэлгэц аль хэдийн хvндтэй байр суурь эзлэх болсон байв. Тэрхvv жижигхэн дэлгэцээр vзvvлсэн бvхнийг сониучирхан хvлээн авдаг байсан vзэгчдийн сонирхол, хэрэгцээ шохоорхлоос хальж, боловсрол мэдлэгээ єргєжvvлэн тэлэх гэсэн, шинэ сониныг ухааран таних гэсэн, гоо сайхны таашаал хvртэх гэсэн эрмэлзэл нь єдєр ирэх дусам єєр болж, шаардлага нь цаг ямагт єндєрсєж байсан юм. Yзэгчдийнхээ оюуны ийм хэрэгцээг хангахын тулд телевизийн уран бvтээлчид уран сайхны тєрєл бvрийн нэвтрvvлэг шинээр бэлтгэж, байнга эрэл хайгуул хийж байсан юм.

Хэдийгээр нэвтрvvлэг шууд явдаг, техникийн боломж хязгаарлагдмал байсан хэдий ч уран бvтээлчид телетеатрын бvтээлийн анхны оролдлого хийж байжээ. Монголын Зурагт Радиогийн анхны найруулагчдын нэг агсан С. Бадрах хvvхдэд зориулсан " Борхvvгийн зvvд " хэмээх зохиомжит нэвтрvvлэг бэлтгэн 1967 оны 12-р сарын 28-нд эфирт гаргаж, утга зохирлын театрын vндсийг тавьсан байна. Мєн онд найруулагч Л. Шийтэр Тєв аймгийн драмын театрын “ Жаргалыг хvссэн Мєнхєє “ жvжгийн 3–р vзэгдлийг студиэс шууд дамжуулан vзvvлжээ.

Телевизийн эхэн vеийн " Цэнхэр дэлгэц", хvvхдийн " Болжмор" зэрэг нэвтрvvлэг, уран уншлагын болон “ Авхаалж сэргэлэнчvvдийн клуб “, “ Арван наймын клуб “ зэрэг анхны цэнгээт хєгжєєнт нэвтрvvлгvvдэд жvжиглэх, дvр бvтээх зэрэг драмын урлагийн елементvvд илэрч байжээ.

Байгуулагдаад удаагvй байсан телевиз материаллаг бааз, техникийн хувьд тєдийлєн бэхжээгvй, уран бvтээлчид нь ЗХУ–д телевизийн мэргэжлийн дадлага хийсэн, гол тєлєв кино, театрын болон сонин хэвлэлийн ажлын туршлагатай хvмvvс байлаа. Гэсэн ч тэр анхны алтан хараацайнууд эх орондоо телевиз хэмээх євєрмєгц содон урлагийн тулгын чулууг тавьж, хєл дээр нь босгосон гавъяатнууд юм. Тэгээд ч тэд техник, уран бvтээлийн нєхцєл бvрдэхийг хvлээн суусангvй, бэрхшээл саадаас шантралгvй хичээн зvтгэсний дvнд телетеатр хэмээх дэлгэцийн урлагийн нэгэн том айлын єрхийг зориглон татаж, гал голомты нь бадраасан билээ.

Телетеатрын тулгын чулууг тавигсдын дотор ахмад найруулагч П. Туваанжав, Л. Шийтэр, Б. Зориг, Ж. Ням– Очир, зохиолч Дожоодорж тєрийн шагналт зохиолч Ш.Сvрэнжав, Д. Гармаа, Б. Нямаа, Ц. Нацагдорж зэрэг уран бvтээлч, монголын театрын нэрт болон залуу жvжигчид байв.

Телетеатр богино хугацаанд олон тєрєл зvйлээр анхны гараагаа эхэлсэн гэж болно. 1970 онд редактор, С. Цоодол, найруулагч Г. Тємєрдорж, хєгжмийн найруулагч Р.Авирмэд нар ардын дууны домгоос сэдэвлэн найруулсан “ Сvнжидмаа “ бvтээл туурвисан нь Хєгжмийн театрын эхлэл байв.

1972 онд найруулагч Л. Шийтэр тєрийн шагналт зохиолч Д. Гармаагийн зохиолоор “ Анхны яргуй “ хэмээх телевизийн анхны бvрэн хэмжээний жvжиг тавьсныг найруулагч Д. Содном, Д. Хишигт, зураглаач М. Биндэръяа, Ц. Туяа, М. Мєрєнгуа нар кино хальснаа мєнхжvvлсэн байдаг.

1971 онд зохиолч Ц. Нацагдоржийн “ Ялах тавилан “ зохиолооор найруулагч П. Туваанжав 2 ангит жvжиг тавьсан нь телевизийн анхны олон ангит жvжиг байв. Телетеатрын эхний 20 жилийн урын санд хамгийн олон ангитай бvтээлээр Ц. Нацагдорж, Д. Гармаа нарын зохиолоор найруулагч П. Туваанжав, Л. Шийтэр нарын найруулан тавьсан “ Тулалдаан “ дєрвєн ангит жvжиг бvртгэгдсэн байна.

Телеатр хєгжих явцдаа телевизэд зориулан бичдэг єєрийн зохиолчтой, телевизийн євєрмєгц арга барил эзэмшсэн єєрийн найруулагчтай, телевизийн онцлогийг мэдэрдэг єєрийн жvжигчинтэй болсон юм. Зохиолч агсан Ш. Ёнхор “ Залуус “, “ Эдлэх ёсгvй эрх “, “ Манайхан “, “ Олз“, “ Амьдрах гэдэг учиртай “ зэрэг жvжгийнхээ зохиолоор, найруулагч Б. Жаргал “ Амьдралын анхны хонх“,“ Хаврын цэнхэр єдрvvд“, “ Шинэ байшинд , “ Ээдрээ, “Таня“, "Хар дарсан зvvд “, найруулагч М. Чойжамц “ Арслан зvрхтэй туулай “, “ Бардам туулай “, “ Аргат бяцхан баатар “, найруулагч агсан Д. Долгор “ Эдлэх ёсгvй эрх“, “ Дулмаад тохиолдсон явдал “ , “ Намрын халуун єдрvvд“ , найруулагч Д. Содном “ Хувьсгалын тєлєє “, “ Тєлєєлєгч “, “ Дамдины Сvхбаатар “ найраглал, “ Эцгийг нь оллоо“, “ Євлийн ойд “ , "Эрлэгийн дэнсэнд", найруулагч Ц. Жандал “ Итгэл “,“ Сэтгэлийн нvд “, “ Хvлээлт “,“ Сvvлчийн улирал“ зэрэг бvтээлээрээ телетеатрын эхний 20 жилийн тvvхэнд онцгой байр суурь эзэлдэг.

Монгол телевизийн тухайн vеийн удирдлага телетеатрыг хєгжvvлэх, урын сангий нь баяжуулахад онцгой анхаарал тавьж байсныг энд тэмдэглvvштэй. 1989 онд анх удаа 3 хvний бvрэлдэхvvнтэй тележvжгийн групп байгуулагдсан нь телеатрын бодлогыг нэг газарт тєвлєрvvлэх, цаашид системтэй хєгжvvлэхэд ихээхэн vvрэг гvйцэтгэсэн юм. Энэ групп нь 1990 онд уран бvтээлч, туслах ажилтан 20-иод хvний бvрэлдэхvvнтэй жvжиг, киноны " Мэлмий " студи болон тэлж, телевизийн анхны жvжигчдийг єєрийн хvчээр бэлтгэж эхэлсэн юм. " Мэлмий " студийн анхны захирлаар нь сэтгvvлч Ч. Болд, жvжигчдийн сургагч багшаар найруулагч Х.Энхжаргал ажиллаж байв. Чухам энэ vеэс шинэ залуу найруулагчид томоохон уран бvтээлд хvчээ сорьж, содон єнгє тєрх, євєрмєгц арга барил бvхий бvтээл туурвиж эхэлсэн юм. Yvнд найруулагч Х. Энхжаргалын “ Анхны гурав “," Гvvр", " Алтан vрэл ", найруулагч Л. Нямсvрэнгийн " Миний Хулан", " Билэгтэй л юм", найруулагч С.Тєвсанаагийн " Болор тусал", "Яргуй ", найруулагч Х. Энхтуяагийн " Тvлхvvр", " Амин булаг", найруулагч Ё.Цогийн, " Эцсийн тушаал " бvтээлийг дурьдаж болох юм. Мєн найруулагч Б.Жаргал " Шарай голын гурваан хаан " бvтээлээ энэ vед хийсэн юм.
Улс оронд єрнєсєн нийгэм, эдийн засгийн шинэчлэл телевизийг ч тойрсонгvй. Телевизийн тєсвийн хомсдол, санхvvгийн бэрхшээл, зах зээлд телетеатрыг авч явах менежемент, маркетингийн мэдлэг дутмаг байсан тул " Мэлмий " студиийг жилийн дараа татан буулгахад хvрсэн байна.

Сvvлийн 10 жилд Монгол телевизийн телетеатрын томоохон уран бvтээлийн урьдах жилvvдтэй харьцуулахад цєєн байсан хэдий ч "Алтан тvлхvvр" (найруулагч Ё.Цог),"Цасан шамарга" (найруулагч Б.Ганболд), , " Угсраа мэх" (найруулагч П. Туваанжав)" , "Хvннv" ( найруулагч Б.Баатар) дуурь, " Гучин хоёр модон хvний vлгэр " зэрэг уран бvтээлийн чанар чансааны хувьд жинтэй, чамбай бvтээл гарсан байна.

Энэ жилvvдэд шинэ залуу телевиз тєрєн гарч, телетеатрын уран бvтээл туурвих болов. " Єлзий" пvvсэд бvтээсэн " Шувууд буцах намар", " Улаанбаатар" телевизийн " Эзэнгvй айл" теледрамын цуврал, бие даасан " Тєрийн сvлд єршєє " олон ангит теледрамын бvтээл гарч, "25-р суваг " чєлєєт телевиз найруулагч И.Нямгаваагийн "Эмсvvд", " Хайрыг хайрла" зэрэг театрын 4 жvжгийг телевизийн болгон vзэгчдэд єргєн барьжээ.

Хоёр. Телетеатрын онолын vндэслэл

Монгол телевиз vvсч хєгжсєн 1960– аад оны сvvлч бол дэлхий даяар vvсэхээс нь эхлэн “ Телевиз гэж юv вэ? Урлаг мєн vv, биш vv? “ гэсэн онолын маргаан ид єрнєж байсан vе байлаа.
“ Телевиз бол жижиг дэлгэцтэй л болохоос кино юм“, “ Телевиз бол vзэгчидтэй шууд харилцаж, vзэгч vйл явдлыг болж байгаа тухайн мєчид нь хvлээн авдаг тул театрын шинжийг агуулдаг“, “ Телевиз бол радиогийн нэг адил айл гэрт шууд очдог тул мэдээллийн хэрэгсэл юм “, “ Телевиз бол болж байгаа vйл явдлыг vзэгчдэд дамжуулан vзvvлдэг учраас ердєє л дамжуулах хэрэгсэл юм “ зэргээр олон жил vргэлжилсэн онолын маргаан таслагдаж, “ телевиз бол театр, радио, киноноос авахыгаа авч, аль алий нь хуулбарлан дууриалгvй бие даан хєгжиж байгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем дэх євєрмєгц нийлэг урлаг юм “ гэдгийг онол, практикийн хувьд нотолсон хугацаа байв. Ийнхvv телевиз бол єєрийн зvй тогтол, жам хууль , єєрийн єнгє тєрх, нvvр царай, євєрмєгц хэллэгтэй урлаг гэдгийг дэлхий даяар хvлээн зєвшєєрсєн юм.

Тэр vед телетеатр судалдаг гадаадын онолч, шvvмжлэгчдийн санал 3 хэсэгт хуваагдаж байв.
1. Телетеатр бол драмын уламжлалт урлагийн хvрээн дэх vзэгдэл бєгєєд телевиз тvvний уран бvтээлийг байгаагаар нь дамжуулан vзvvлдэг. Иймээс телетеатр судлал бол цэвэр урлаг судлалын ажил юм.
2. Телетеатр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем дэх євєрмєгц vзэгдэл бєгєєд драмын уламжлалт урлагтай бага холбоотой учир мэдээллийн хэрэгсэл хэрэгслийн vvднээс судлах хэрэгтэй
3. Телетеатр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн системд багтаж байгаа урлагийн євєрмєгц vзэгдэл бєгєєд уран бvтээлийг vзvvлэх уран сайхны хэлбэрээрээ драмын уламжлалт урлагтай холбоотой. Иймд телетеатрыг аль аль талаас нь иж бvрэн судлах шаардлагатай.

Хожим нь судлаачид гурав дахь саналыг хvлээн зєвшєєрч, телетеатрыг урлагийн євєрмєгц vзэгдлийн хувьд тал талаас нь иж бvрэн судлах болсон билээ.
Харин Монголд телевизийн тухай нэгдсэн ойлголт байхгvй, зєвхєн “ телевиз бол мэдээллийн хэрэгсэл“ , “ намын vзэл суртлын зэвсэг “ гэсэн vзэл ноёрхож байжээ. Тэгээд ч Монгол телевиз техник технологи, материаллаг баазын хувьд тєдийлєн бэхжээгvй, дvрс бичлэгийн тоног тєхєєрємж ашиглаж эхэлсний дараа ч томоохон уран бvтээл, нэвтрvvлэгт эвлvvлэг хийх боломж хомс байлаа. Дэлгэцийн урлагийн дvрслэл vзvvлэлтийн гол хэллэг болох эвлvvлгийг “ vзэл сурталд харш “ гэж vзсэн зарим яриаг хасах, багасгахад зонхилон хэрэглэж байв.

Нэгэнт телевизийн тухай ойлголт ийн єрєєсгєл байсны учир телевиз судлал єєрєє нэлээн хоцрогдонгуй байгаа юм. Eр нь Монголын сэтгvvл зvй, хэвлэл мэдээлэл судлаачид ч энэ талаар дорвитой судалгаа хийсэнгvй. Yvний нэг адил телетеатрыг театр, кино урлагийн судлалд ч тусгайлан авч vзсэнгvй, урлагийн бие даасан тєрєл зvйлийн хувьд ч дагнан судалсангvй єдий хvрчээ.

Гурав. Телетеатрын уран бvтээл, тvvний онцлог

Монгол телевизэд ч эхний жилvvдэд дэлхийн бусад орны телевизийн нэг адил театр, хурлын танхим, биеийн тамирын талбайгаас vйл явдлыг шууд дамжуулан эсвэл бичлэгээр vзvvлэх нь элбэг байв. Ийм ч учраас телетеатрын эхний бvтээлvvдэд телевизийн дамжуулан vзvvлэх шинж чанар давамгайлж байсан ажээ.
Телевиз хєгжихийн хэрээр нэвтрvvлгийн тєрєл зvйл баяжиж, сурвалжлага, найруулал, нийтлэл зэрэг сонин хэвлэлээс гаралтай тєрєл зvйлvvд хоорондоо нийлж, телевизийн єєрийн нийлмэл тєрєл зvйлvvд шинээр бий болж эхэлсэн билээ. Энэчлэн телетеатрын бvтээлvvдэд ч vйлдвэрлэлийн аргын хувьд тєдийгvй тєрєл зvйлийн хувьд нэг нэгэндээ “ уусах “ vзэгдэл бий болж эхэлсэн байна.
Телевиз нийлэг урлагийн хувьд кинотой нэг адил дvрслэлийн хэллэгтэй, харин чухам vvгээрээ театраас ялгаатай. Гэвч телевиз нэг зэрэг олон дуран ашигладаг дvрслэл vзvvлэлтийн єєрийн євєрмєгц аргуудтай. Их кинонд нэг зураглаачийн хийдэг ажлыг телевизэд 3–4 зураглаач нэг дор хуваан гvйцэтгэдэг. Их кинонд хальсанд буулгасан дvрсээ сvvлд нь эвлvvлдэг бол телевизийн дуранд буусан дvрс тэр дороо, бичлэгийнхээ явцад л шууд эвлvvлэгддэг. Телевизийн найруулагчид жvжиг бvтээхдээ яриан жvжгийн драматургийн онцлогийг хадгалж, киноны дvрсээр харуулдагтай тєстэй хэлбэрээр телевизийн єєрийнх нь дvрслэл vзvvлэлтийн євєрмєгц аргуудыг ашиглаж байсан тул кинотеатр, театр, аль нэг танхим, талбайн хаана ч vзэхээргvй євєрмєгц vзвэр бий болдог. Чухам энэ л тухайн vеийн телетеатрын бvтээлvvдийн гол онцлог байлаа. Телетеатр хєгжихийн хэрээр зурмал тайз, мизасцен ( єрєлт тавилт ) зэрэг театраас євлєн авсан зарим зvйлийг дэлгэцийн урлагт дєхvvлэн єєрчилж эхэлсэн бєгєєд энэ нь илvv телевизийн шинж тєрхтэй болж байсан юм. Найруулагчид ч аль болох vнэмшилтэй, vзэгчдийн сэтгэлд ойр хvрэх уран бvтээл туурвихын тулд бодит амьдрал уруу тэмvvлэх болов. Тухайн vед єргєн ашиглаж байсан 16 мм– ийн кино хальс , дvрс бичлэгийн явуулын станц л зєвхєн ийм боломж олгож байсан юм. Зарим vед жvжгийн дундуур натурт авсан кино зургуудыг ашиглаж байсан учир телетеатрын эхний арван жилийн уран бvтээлvvд vйлдвэрлэлийн аргын хувьд ч “ нийлэг “ шинжтэй байсан билээ.
Монгол телевиз дvрс бичлэгийн аппарат, зєєврийн сурвалжлагын хэрэгсэл ашиглах болсон, єнгєт дvрсэд шилжсэн зэрэг техник технологийн єєрчлєлт бvхэн уран бvтээлчдэд телетеатрын шинэ хэлбэрийн уран бvтээл туурвих боломж олгож байв.

Дєрєв. Телетеатрын тєрєл хэлбэр, тєрєл зvйл

Телетеатрын эхний 20 жилд туурвисан драмын бvтээлvvдийг тєрєл хэлбэрийн хувьд доорхи маягаар ангилж болохоор байна.
1. Теледрам
2. Утга зохиолын театр
3. Хошин шогийн театр
4. Хєгжмийн театр
5. Хvvхдийн театр
Теледрам нь дотроо телевизийн єєрийн бvтээл, театрын жvжиг гэж хуваагдана.
Театрын жvжгийг телевизийн болгоход 3 vндсэн арга байдаг.
Yvнд: 1. Театрын тайзнаас шууд дамжуулах эсвэл бичлэг хийх
2. Телевизийн студэс бичлэг хийж vзvvлэх
3. Ганц камераар кино хальсанд буюу дvрс бичлэгт буулган эвлvvлэг хийх.

Кино хальсны єртєг єндєр байсан, мєн ганц камертай зєєврийн дvрс бичлэгийн хvртээмж муу байсан тул гурав дахь аргыг телетеатрын эхний жилvvдэд тєдийлєн хэрэглэж байсангvй. Харин эхний хоёр аргыг тvгээмэл ашиглаж байжээ.

Театрын жvжиг телетеатрын салшгvй нэг бvрэлдэхvvн хэсэг болж, ДУАТ–ын “ Тангараг“, “ Сар хиртсэн шєнє“, “ Шинэ байшинд “, “ Хярааны хонхор “, Хєєрхий дєє, Марат минь “, “ Нэг ширээний хоёр “, “ Хэнийг явуулах вэ? “ зэрэг хот, хєдєєгийн театрт тоглогдож байсан гадаад, дотоодын олон шилдэг жvжгийг дэлгэцээр дамжуулан vзэгчдэд толилуулсан байна.

Телетеатрын эхний vеийн урын санд богино хэмжээний хошин шог жvжиг, бэсрэг vзэгдлvvд тодорхой байр эзэлж байв. Хожим нь 1976 онд “ Далан худалчийн клуб “ богино хэмжээний хошин шог тоглолтуудыг бэлтгэж эхэлсэн нь Хошин шогийн театр телетеатрын бие даасан тєрєл болон хєгжих эхлэлийг тавьсан байна. Дээрх тоглолтуудад Улсын гавъяат жvжигчин З. Пvрвээгийн бvтээсэн Сэмбээгийн дvр єнєє хэр vзэгчдэд танил хэвээр байгаа билээ.
Хєгжмийн театрын урын сан “ Гандан уулын цэцэг“, “ Жаахан шарга “ зэрэг ардын дуунаас сэдэвлэн телевизийн болгосон бvтээлvvдээр баяжиж, мєн л єєрийн бvтээл, театрт тавигдсан дуурь, балетыг телевизийн болгон найруулан тавих, тайзнаас дамжуулан vзvvлэх чиглэлээр хєгжин телетеатрын нэг салшгvй бvрэлдэхvvн хэсэг болжээ.

Телевиз vзэгчид 1976 онд найруулагч Д. Долгор " Амарсанаа", 1978 онд найруулагч Д. Хишигт “ Учиртай гурван толгой “ монголын сонгодог дуурийг кино хальснаа мєнхжvvлсэн байна.
Мєн Дуурь бvжгийн академик театрын тайзнаа тавигдсан “ Риголетто“, “ Травиатто “ дуурь, “ Бахчисарайн оргилолт булаг“ балетыг бvрэн эхээр нь vзэгчдэд толилуулсан байна. 1980– аад оны сvvлчээс найруулагч Ж. Баяр, Л. Балхжав нар “ Ханийн заяа буюу сонины тасархай “ , “Хувь тавилан буюу Дvйнхор да лам “ зэрэг хєгжмийн театрын євєрмєгц єнгє тєрхийг илтгэсэн шинэлэг хэлбэрийн бvтээл олноор туурвисан байдаг. Хєгжмийн театрын ийм хэлбэрийн томоохон бvтээлийн тоонд найруулагч Ж. Баярын " Танлцсан танилууд "(Монгол телевиз), " Тарвагатайн хєндийн шинэ жил" (" Улаанбатар" телевиз, "Модон нохой жил гарах нь ээ, хєєрхий"("Улаанбаатар телевиз бvтээл зvй ёсоор багтана.
Ялангуяа шинэ залуу найруулагчдын бэлтгэн явуулж байсан " Хєгжмийн шуудан " нэвтрvvлэг нь хєгжмийн театрын тєрєл зvйл, урын санг баяжуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Yзэгчдийн дунд нэлээд тvгсэн " Зургаа дєчин тав", " Андуурсан сугалаа " зэрэг дууг дээр нэвтрvvлэгт зориулан бичсэн билээ. " Хєгжмийн шуудан " нэвтрvvлэг нь зєвхєн телетеатрын хєгжилд тєдийгvй ер нь теленайруулгад шинэ єнгє, содон тєрх авчирсан юм. Тухайлбал " Байна уу, байна уу?" " 27950 " хэмээн нэвтрvvлгийн эхлэл, тєгсгєлд дуулдаг байсан нь чамирхсан хэрэг бус харин vзэгчдийг дэлгэцэд татах, єєрєєр хэлбэл одоогийн бидний ярьж буй телевизийн маркетингийн суурийг тавих оролдого байсныг зориуд тэмдэглэх нь зvйтэй.
Телевизийн хvvхдийн театр анх тоглолттой vлгэр, театрын жvжиг, богино vзvvлбэр хэлбэрээр vvссэн байна. Мєн " Хоньчин Найдан", "Хvжийн гал" зэрэг монголын шилдэг уран зохиолоор бэлтгэсэн уран уншлага, зохиомж бэлтгэж байв. Тухайн vед Монгол телевизийн удирдлагаас явуулж байсан ухаалаг бодлогын vр дvнд Хvvхдийн театр нь хэмээх бие даасан тєрєл болон хєгжиж, хvvхэд багачууд гэртээ суугаад “ Бvжингийн театр “ –т тогтмол зочлох болжээ. “ Бvжингийн театр “ нь дотроо телевиз vзэгч хvvхдvvдийн нас, сэтгэхvйн онцлогт тохируулан єєрийн тєрєл зvйл, тєрєл хэлбэрээр хєгжиж байжээ. Ялангуяа бага насны хvvхдvvдэд зориулан дуу, бvжиг, хєгжим, дуулалт зэрэг тоглолттой, хvvхэлдэйн, хєдєлгєєнт зургийн хэлбэрийн бvтээлvvд “ Бvжингийн театр “ –ын уран санд зонхилох байр суурь эзэлж байлаа. Yvнд найруулагч М. Чойжамцын “ Манжин“, Арван хоёр жил“, “ Сvх“,“ Хунгийн домог “, “ Далавч “ зэрэг бvтээлийг дурьдах нь зvйтэй. Хvvхдийн хошин шогийн “ Алиа Тогмид “ цуврал бvтээл бяцхан vзэгчдийн дуртай нэвтрvvлэг байв.

1970 – аад оны дундаас эхлэн хvvхдэд зориулсан бvрэн хэмжээний жvжгvvд телеатрт томоохон байр суурь эзлэх болжээ. Чухам энэ vед найруулагч М. Чойжамцын “Арслан дvртэй туулай“, “ Бардам туулай “, найруулагч Ж. Болдын “Тэрх нуурын дэгдээхэй “, “ Гурван найз гурван дайсан “, Ч. Янжмаагийн “ Ишиг гэдэг хєєрхєн нэр“ зэрэг бvтээлийг бяцхан vзэгчдэд толиуулсан байна.

Yvний зэрэгцээ хэдийгээр хєрєнгє мєнгєний бэрхшээл нэлээд байсан ч телевизийн хvvхэлдэйн кино бvтээхэд багагvй анхаарч байжээ. 1973 онд хvvхдийн зохиолч Г. Ловор, найруулагч агсан Ж. Гомбосvрэн нар хамтран “ Би хамгийн хvчтэй нь “ хэмээх анхны хvvхэлдэйн кино бvтээснээс хойш Телекино vйлдвэрийн уран бvтээлчид “Хоёр зараа“,“ Эвтэй дєрвєн амьтан “, “ Дуулгаваргvй шоргоолж“, “ Жигvvр“, “ Євгєн арслан хоёр“, “ Эр цагаан “ , “ Шаазан заан “, “ Тус “, “ Єнчин цагаан ботго “, “ Дэггvй жаал “ зэрэг хvvхэлдэйн кинофильмыг бяцхан vзэгчдэд зориулжээ. Мєн “Энхээ“ зэрэг уран сайхны кино (кинофильм) ч бvтээжээ.

Телетеатрын тєрєл зvйл
Телетеатрын тєрєл зvйлийг тодорхойлохын тулд нэр томъёоны хувьд зарим тайлбар хэрэгтэй байна.
Тухайн vед телевизийн хєтєлбєр, бусад баримт, жагсаалтад уран бvтээлийг кино хальсаар хийсэн, эсвэл тvлхvv хэрэглэсэн бол кино жvжиг гэж тэмдэглэсэн байна. Орос хэлний “ фильм– спектакль“ гэсэн нэр томъёог ийнхvv авч хэрэглэж байв. Угаас фильм гэдэг vгийг кино гэж орчуулсан нь Монголд видео буюу дvрс бичлэгт фильм (видеофильм) бvтээж эхэлснээр нэр томъёоны зарим будлиан vvсэж байгаа юм. Иймд ойлгомжтой байх vvднээс судалгааны материал, лавлахад кинофильм, видеофильм нэрийг, мєн дvрс бичлэ, кино хальс алий нь ашигласан бай ганц камера ашигласан тохиолдолд кино–жvжиг гэж нэрлэх нь илvv тохиромжтой юм. Учир нь тухайн бvтээлд кинотой ижижл уран сайхны арга, эвлvvлгийн зарчим хэрэглэсэн байдаг. Монгол телевизийн уран санд ийм арга ашигласан кино- жvжиг ховор байсныг тэмдэглэвэл зохино. Yvнд " Анхны яргуй "," Тэнгисийн тvрлэг", " Єс хонзон", " Хий халуунтай хvн" зэрэг театрын жvжгийн нэрлэж болно.
Ингээд телетеатрын бvтээлvvдийг тєрєл зvйлийн хувьд доорхи байдлаар ангилав.
1.Телевизийн жvжиг
2.Уран сайхны кино
3.Теледрам,
4.Олон ангит ( многосерийний), цуврал ( сериал )
Телетеатр эхний vед дээр дурьдснаар театрын уламжлалтай холбоотой хєгжиж байсан учир бvтээл нь тєрєл зvйлийн хувьд жvжиг, уран сайхны кино аль нь болсныг тодорхойлоход хялбар байна. Хэдийгээр тележvжгvvдэд драматург, тайз засал, єрєлт, тавилтын хувьд театрын маягтай боловч найруулгын арга барил, vйлдэрлэлийн аргын хувьд телевизийн жvжиг болох нь тодорхой харагдаж байгаа юм. Зарим жvжигт кино дvрс ашигласан ч бvтээл нь жvжгийн тєрєл зvйлд багтаж байгаа нь илэрхий байна. Харин vйлдвэрлэлийн аргын хувьд дvрс бичлэг дотроо нэг, эсвэл олон камера ашигласан гэж ялгаж болно.

Уран сайхны киног зєвхєн vйлдвэрлэлийн аргын хувьд дагнан авч vзвэл кино хальсаар ( кинофильм ), дvрс бичлэгээр ( видеофильм ) хийсэн гэж хоёр янз байна.
Найруулагч Ц. Рагчаа 1971 онд зохиолч Ж. Жамьяангийн єгvvллэгээр редактор Д. Пашкатай хамтран телевизийн анхны богино хэмжээний уран сайхны “ Хонгио “ кинофильм бvтээж, найруулагч Д. Содном 1984 онд тєрийн шагналт зохиолч Ч. Чимидийн “ Арын албаныхан “ жvжгийн зохиолоор “Хувьсгалын тєлєє “ хэмээх анхны бvрэн хэмжээний кинофильм туурвисан байна. Yvнээс хойш “Эзнийг нь оллоо “, “ Євлийн ойд “ зэрэг богино хэмжээний ( найруулагч Д. Содном ), “ Намрын халуун єдрvvд “( найруулагч Д. Долгор ) , “ Мэргэн бєєдий “ ( найруулагч Д. Даваасvрэн ) зэрэг уран сайхны кинофильм туурвижээ. Энд бас нэг зvйлийг онцлон хэлэхэд найруулагч агсан Д. Долгор “ Дулмаад тохиолдсон явдал “ бvтээлээ 16 мм– ийн кино хальсаар дахин бичилт хийлгvйгээр шууд дvрс бичлэгт буулган студиэс дуу оруулсан нь кино– жvжиг хэмээн тэмдэглэгдсэн байна. Гэвч энэ бvтээл нь найруулгын хэлбэрийн хувьд жvжиг гэхээсээ илvv кинофильм болсон байдаг.

Монгол телевиз кино хальсыг халж, дvрс бичлэгийн ганц камера єргєн ашиглах болсон нь телетеатрын уран бvтээлvvдэд нэлээн нєлєєлжээ. Харин ганц камераар натурт зургий нь авсан зарим бvтээлийн зарим нь, тухайлбал, 1980– аад оны дундуур хийсэн “Нэр тєр“ ( найруулагч И. Нямгаваа ), “ Чи минь “ (найруулагч И. Нямгаваа, Б. Жаргал ), “ Хар дарсан зvvд“(найруулагч Б. Жаргал ),“ Итгэл “ ( найруулагч Ц. Жандал ),“ Сиймхийгээр“ (найруулагч Б. Жаргал ), ,“ Сvvлчийн улирал“( найруулагч Ц. Жандал ) , “ Шагай “ ( найруулагч Б.Баатар) зэрэг бvтээл уран сайхны шийдэл, зураг авалт, жvжигчдийн тоглолт зэргээрээ цэвэр жvжиг гэхээсээ илvv уран сайхны видеофильмд дєхєж очсон байдаг. Гэсэн ч яриан жvжгийн драматург нь тухайн бvтээлийн утга зохиолны vндэс болсон, мєн дvрслэлийн хэллэгийн хувьд ч тєдийлєн тєгс уран сайхны кино гэж хэлэхэд учир дутагдалтай байгаа юм. Иймд эдгээр бvтээл нь теледрамын ангилалд илvv тохирохуйц юм.

Зохиолч Дожоодоржийн зохиолоор найруулагч Б. Бадрууганы найруулан тавьсан “ Нарны єнгє “ бvтээл нь уран сайхны шийдвэрлэлт, найруулагчийн тавилт, зураг авалт, эвлvvлгийн хувьд телевизийн анхны уран сайхны видеофильм болсон билээ.

Телевизийн жvжиг, уран сайхны кино аль алинд нь хамаарахгvй “холимог“ тєрєл зvйлийн гэж болохоор драмын бvтээл олон байдаг. Эдгээр нь нийлэг урлагийн шинж чанарынхаа хувьд яахын аргагvй телевизийн євєрмєгц бvтээлvvд юм. Ялангуяа дэлхийн телевизийн жишгийн дагуу богино, бvрэн хэмжээний, олон ангит, цуврал бvтээлийн тоо, цаашид нэмэгдэх тул дээрх бvтээлийг мєн л олон улсын жишгийн дагуу теледрам гэсэн ерєнхий тєрєл зvйлд хамааруулан vзэх нь зvйтэй юм.
Телетеатрын томоохон бvтээлvvдтэй зэрэгцэн телезохиомж хэмээн нэгэн тєрєл орж ирсэн нь угтаа жинхэнэ телевизийн євєрмєгц арга барилын эрэлхийлэл байлаа. Телезохиомжийн уран сайхны хэлбэр нь зєвхєн бєгєєд жинхэнэ телевизэд заяагдсан гэж болохоор уран сэтгэлгээний хязгааргvй арга барилын эрэл хайгуул байлаа. Уран бvтээлчид телезохиомжийг студи, натур холин, эсвэл дангаар нь тоглолттой буюу бэсрэг жvжиг маягаар, цэвэр уран уншлага ( яруу найргийн бєгєєд vргэлжилсэн vгийн ), зураг, гэрэл зураг, кино болон дvрс бичлэгийн баримтат материал зэрэг дvрс ашиглаж утгажуулсан євєрмєгц уран уншлага хэлбэрээр бэлтгэж байлаа. Бас нэг онцлог нь телезохиомжийг “ тєрvvлсэн “ анхны найруулагчид тавилтын хувьд цэвэр телевизийнхээ мєн чанарт хандсан байдаг. Телевизийн дэлгэцэд сурвалжлагчийн нэг адил vзэгчидтэй шууд харилцаж, vйл явдлын гэрчийн хувьд vзсэн харсан, сонссон дуулснаа дvгнэлт цэгнэлттэй єгvvлэх єгvvлэгч хэмээх уран сайхны дvр бий болсон байна.

Телезохиомжийг дотор нь уран уншлага, тоглолттой, холимог гэсэн тєрєл зvйлд хувааж болох бєгєєд богино хэмжээний ийм бvтээлvvд телетеатрын хєгжлийн vе шат бvхэнд дотроо єєрийн зvй тогтлоор, єєрийн тєрєл зvйлээр салбарлан баяжиж ирсэн байна. Телеатрын хєгжлийн эхний 30 жилийн телезохиомжийн бvтээлvvдийг харахад бараг тусгай тєрєл зvйл хэмээн ангилж болохоор харагдаж байна. Гэтэл уран уншлагаас бусад хэлбэрийн бvтээл нь угтаа богино хэмжээний теледрам болох нь ойлгомжтой. Туршлагаас харахад бvрэн хэмжээний бvтээл болоогvй ч жvжиг болсон, єгvvлэгч, тоглолт оруулсан, уран уншлага, дуу хєгжмийн vзvvлбэр хольсон зэрэг уран сайхны хэлбэр агуулсан аливаа бvтээлийг телезохиомж хэмээн нэрлэж байжээ. Иймд онолын хувьд зєв ойлгож, драмын богино хэмжээний бvтээлvvдэд тавигдах уран бvтээлийн чанарын шаардлагыг єндєржvvлж, хєгжvvлбэл бидний дунд хэвшсэн ташаа ойлголтыг залруулах боломжтой нь мэдээж билээ.

Уран бvтээлчид яруу найргийн болон vргэлжилсэн vгийн уран уншлагын хэлбэрийг нэлээд єргєн ашиглаж байв. 1973 онд найруулагч Д. Содном тєрийн соёрхолт яруу найрагч Ц. Гайтавын “ Дамдины Сvхбаатар “ найраглалыг кино хальс ашиглан телевизийн бvтээл (кино– найраглал) болгосон байдаг. Тэрээр мєн " Монголын нууц товчоо " уран уншлагын томоохон бvтээлийг 1990 онд 7 цувралаар бэлтгэсэн байна.
Телезохиомжийн ачаар монголын vзэгчид дэлхийн болон єєрийн орны утга зохиолын сонгодог, шилдэг бvтээлvvдтэй танилцах сайхан завшаан бий болсон билээ. Yvнийг Зєвлєлтийн нэрт найруулагч Товстоногов “ гагцхvv телевизэд байж болох атаархмаар боломж “ гэж нэрлэсэн байдаг. Чухам энэ боломжийг єргєн ашигласны дvнд телетеатрын урын санд Утга зохиолын театр бие даан хєгжиж эхэлсэн тvvхтэй.

Тав. Дvгнэлт

Телетеатрын эхний 20 жилийн тvvх бол телевизийн уран бvтээлчдийн єєрийн євєрмєгц арга барил, монголын урлагийн єнєр бvлд хєлєє олох гэж тэмvvлсэн байнгын эрэл хайгуулын он цагууд байжээ.
Телетеатрын уран бvтээлvvд нь сэдэв, агуулгын хувьд єргєн хvрээтэй байлаа. Yvссэн цагаасаа тухайн цаг vеэ тусгаж, хvн, тvvний амьдрал, зєрчил, тэмцлийг vзvvлэх, хvний сэтгэл, дотоод ертєнцєд нэвтрэхийг эрмэлзэж иржээ. Энэ нь ч бас телевизийн єєрийн зvй тогтлоос урган гарсан хэрэгцээ, шаардлага байв. Ийм учраас орчин vеийн амьдралын сэдэв телетеарын эхний 20 жилийн урын санд зонхилж байна. Мєн тvvх, хувьсгалын сэдэвтэй болон орчуулгын уран бvтээлvvд ч зохих байр суурь эзэлж байна.
Телетеатр vvсч хєгжсєн эхний жилvvдэд телевизийн онцлогт тохируулан, телевизэд зориулан бичдэг зохиолчид бэлтгэгдээгvйгээс зохиол нэн ховор байсан учир гадаадын, ялангуяа нэг бvлэгт орос жvжгийн зохиолыг олноор орчуулан найруулан тавьдаг байжээ.
Телетеатрын эхний 20 жилийн хєгжлийн явцыг 3 vе шат болгон хувааж болно.

1. 1969 оны 9–р сараас 1970 оны дунд хvртэл

Энэ vе бол телетеатрын туршилтын жилvvд байв. Энэ vеийн телетеатрын уран бvтээлийн тайз чимэглэл, жvжигчдийн тоглолт зэрэгт театрын урлагийн уламжлалт арга барил давамгайлж байсан хэдий ч театрын тайзыг орлосон телевизийн студи, телевизийн аргаар дамжуулан vзvvлэх мєн чанар хослон телетеатрын шинэ бvтээл бий болж байв. Тухайн vед судлаачид “ нэг орчинд цєєн дvрээр гvнзгий санаа хэлэх камерность бол телевизийн гол онцлог“ хэмээн баталж байсан билээ. Энэ vед хамрагдах телетеатрын анхны уран бvтээлчид энэ онцлогт ихээхэн анхаарал тавьж байв.

2. 1970 оны дунд vеэс 1980 оны эхэн хvртэл

Энэ vеийг телетеатрын єнгє тєрхєє олох гэж тэмvvлсэн vе гэж тодорхойлж болно. Найруулагчид дvрс бичлэгийн явуулын станцаар натурт гарч, кинохальс ашиглан аль болох амьдралд, vзэгчдэд ойр уран бvтээл туурвихыг чармайж байв. Чухам энэ хугацаанд найруулагчид телевизийн євєрмєгц арга барилыг ашигласан, онцлогийг нь илэрхийлсэн бvтээлийн байнгын эрэл хийж, тодорхой vр дvнд хvрсэн юм.

3.1980 оны эхээс 1989 оныг дуустал

Энэ vед телетеатр уран бvтээлийн хувьд бие дааж, єєрийн гэсэн єнгє тєрхтэй, уран сайхны єєрийн гэсэн хэллэгтэй, хувийн урын сантай, євєрмєгц театр болон бvрэлдэн тогтсон гэж хэлэх бvрэн vндэстэй юм.
Энэ vеэс хойш бvхэлд нь телетеатр эрийн цээнд хvрсэн гэж дvгнэж болно. 1989-1999 онд тавигдсан бvтээлийн тоо цєєрсєн ч телеатрын тvvхэнд тэмдэглэгдэх томоохон бvтээлvvд гарч, цар хvрээ,хэмжээ хугацаа, тєрєл хэлбэр, тєрєл зvйлийн хувьд баялаг байжээ. Гагцхvv тухайн телевизийн менежемент, санхvvгийн боломж, нєхцєл бололцоо л чухал vvрэг гvйцэтгэх болсон байна.

Дэлхийн телевизийн судлалд онолч, шvvмжлэгчдийн телевизийн гол онцлог хэмээн баталж байсан “ удаан эвлvvлэг “, “ урт план “ дvрслэлийн бусад арга, хэрэгслvvд телевизийн хєгжлийн хурд, технологийн гэнэтийн шинэчлэлийн явцад vеэ єнгєрєєжээ. Телетеатрын хувьд одоо тэдгээрээс камерность, драмын олон ангит болон цуврал бvтээл хийх боломж хоёр л телевизийн онцлог хэвээр vлдсэн байна.

Дэлгэцийн урлаг нь их киноны, телевизийн гэсэн хоёр тєрєл зvйлээр хєгжин зэрэгцэн оршиж байна. Телевизийн баримтат, уран сайхны кино нь их киноноос ялгаатай хэмээн батлан тодорхой vндэслэлvvд дэвшvvлж байсан судлаачид ч сvvлийн vед vзэл бодол дээрээ хатуу зогсохоо больжээ. Єєрєєр хэлбэл, телевизийн хєгжлийн асар их хурд судлаачдыг vзэл бодлоо нотолж амжихгvйд хvргэж байна гэхэд хилсдэхгvй юм.

Дэлхийн телевизийн хандлагыг ажиглахад телевизийн тєрєл зvйлvvд єргєжин хєгжиж, мэдээллийн, хєгжмийн, спортын гэх мэт бие даасан суваг бий болсон байна. Теледрамын цувралууд хvчээ авч, 100 тvvнээс дээш ангит бvтээлvvд аль ч телевизийн хєтєлбєрт томоохон байр эзлэх болжээ. Энэ ч бас зvй ёсоор монголын телетеатрын ирээдvйн хєгжлийн нэг чиглэл болох биз ээ.

 

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:294 
 Нийт бичлэг:1092 
 Нийт хандалт:34737 
 Энэ сард:3891 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.