Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » "Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006

“Шувууны томууг сурвалжлах нь”

сэтгvvлчдэд зориулсан мэргэшүүлэх сургалт

 

 

“Глоб Интернэшнл” ТББ 11-р сарын 8-10-ны хооронд “Шувууны томууг сурвалжлах нь” сэтгvvлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Онол, практик хосолсон энэ сургалтанд эрvvл мэндийн чиглэлээр дагнан бичдэг мєн халдварт євчний голомтод ажилаж байсан туршлагатай хот хєдєєгийн 20 сэтгvvлч оролцож, шувууны томууны талаарх мэдлэгээ дээшлvvлэв.

Шувууны томуу гарах эрсдэлтэй Хөвсгөл, Увс, Дархан, Орхон, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган зэрэг аймгуудаас тус бүр нэг сэтгүүлч буюу нийт 12, Улаанбаатараас 8 сэтгүүлч энэ сургалтанд оролцов.

 

Сургалтын vеэр Байгалийн голомтот халдварт євчнийг эсэргvvцэн судлах тєвийн Ерєнхий захирал Профессор Д.Отгондаваа, мєн Хvнс Хєдєє аж ахуйн яамны Мал эмнэлгийн хvрээлэнгийн ахлах ажилтан профессор Ж.Бэх-Очир нар Шувууны томууны ажиглалт, онц байдлын бэлэн байдал, Адуу бохирдсон уснаас H5N1 вирус халдах эрсдэл бий юу? зэрэг сэдвээр лекц уншиж, сэтгvvлчидтэй санал солилцлоо.
Мєн сургалтын vеэр сонин, телевиз, радиогийн гурван бvлэгт хуваагдсан сэтгvvлчид шувуун аж ахуйн “Бєхєг” компани, тэр хавийн хувийн аж ахуйн байдалтай танилцаж, мэдээ бэлтгэн “Интерньюс” сvлжээний сургагч багш Сонитай ярилцаж, цаашид энэ сэдвээр ямар єнцгєєс бичиж болох талаар санал солилцов.
Хотын тєвєєс 40 гаруй километрийн зайд орших “Бєхєг” компанийн эргэн тойронд буюу шувуун аж ахуй тєвлєрсєн энэ газар шувууны томуунаас урьдчилан сэргийлэх ямар нэг зурагт самбар байхгvй байгаа, мєн шувууны сангасыг зайлуулах тал дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар сэтгvvлчид єєрсдийн бэлтгэсэн мэдээндээ дурдлаа.

 

Євчний талаарх иргэдийн мэдлэгийг дээшлvvлэх аяны хvрээнд “Глоб Интернэшл”ТББ ЮНИСЕФ, Калифорнид тєвтэй “Интерньюс”сvлжээний санхvvжилтээр, мєн Эрvvл мэндийн яамтай хамтран энэ сургалтыг зохион байгуулсан юм.


Єнєєгийн байдлаар Камбож, Индонез, Таиланд болон Вьетнам зэрэг дєрвєн оронд хvнээс шувууны томуу илэрснийг лабораторид хийсэн шинжилгээгээр нотлоод байна. Хvн H5N1 вирусээр халдварласан анхны тохиолдлыг 1997 онд бvртгэсэн бєгєєд 18 хvн уг вирусээр халдварлаж, 6 хvн нас баржээ.


Сургалтын хөтөлбөр  

Сургалтад оролцогчдын нэрс

 

Хичээлүүд:

 

Монгол дахь шувууны томуугийн байгалийн голомтонд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ  

Зүүн Азийн орнуудад шувууны болон хүний томуугийн цар тахлаас сэргийлэх олон нийтийн кампанит ажил      

Шувууны томуугийн вирусийн онцлог шинж, тархах замууд, шувууны томуугийн хүн болон амьтанд халдварлах эрсдэл       

Шувууны томууны талаар хамгийн их тавьдаг асуултууд          

"Шувууны томууг сурвалжлах нь" сургалтын тараах материал

 

Шувууны томууны талаар хамгийн их тавьдаг асуултууд

Шувууны томуу гэж юу вэ?
Ерєнхийдєє шувуунд, ховорхон тохиолдолд гахайнд халддаг вирусээс vvдэлтэй амьтны халдварт євчнийг Аvian influenza буюу шувууны томуу гэнэ. Шувууны томууны вирус нь амьтны тодорхой тєрєл зvйлд халддаг євєрмєц онцлогтой бєгєєд ховор тохиолдолд хvнд халддаг.
Шувууны аж ахуйд шувууны томууны вирусын халдвараас vvдэн бага болон онцгой их вирулент чанартай хоёр тєрлийн євчин vvсдэг байна. Єд нь цувах, єндгєнд дусал vvссэн байх зэрэг хєнгєн чанарын шинж тэмдэг vvссэн бол “бага эмгэг vvсгэгч” гэж нэрлэдэг. Єндєр эмгэг vvсгэгч хэлбэр нь ноцтой илэрдэг юм. Энэ нь аж ахуйн шувуунд маш хурдацтай тархаж, шувууны дотор эрхтэнvvдэд халдаж, 48 цагийн дотор аж ахуйн шувуу бvрэн устах аюултай юм.

Ямар вирусээс єндєр эмгэг vvсгэгч євчин vvсдэг вэ?

Шувууны томууны А вирус 1 нь 16 Н дэд бvлгvvд, мєн 9 N дэд бvлгvvд2-оос бvрддэг юм. Зєвхєн Н5 болон Н7 бvлгvvдийн вирусээс єндєр эмгэг vvсгэгч євчин vvсдэг байна. Гэсэн хэдий ч Н5 болон Н7 дэд бvлгvvдийн бvх вирус нь єндєр эмгэг vvсгэгч биш бєгєєд аж ахуйн шувуунд ноцтой євчин vvсгэдэггvй.
Єнєєгийн ойлголтоор шувууны аж ахуйд бага эмгэг vvсгэгч хэлбэрийн Н5 болон Н7 вирус нэвтрээд байна. Аж ахуйн шувуу вирусээр халдварласан тохиолдолд энэ нь хэдхэн сарын дотор хэлбэрээ єєрчлєх буюу мутацчлагдаж єндєр эмгэг vvсгэгч хэлбэртэй болдог байна. Аж ахуйн шувуунаас Н5 эсвэл Н7 вирус илэрсэн тохиолдолд ялихгvй шинж тэмдэг ч гэсэн ямагт тvгшvvр тєрvvлж байдаг нь ийм учиртай юм.

Шувууны томууны єндєр эмгэг vvсгэгч вирусыг
нvvдлийн шувууд тараадаг уу?

Нvvдлийн шувууд єндєр эмгэг vvсгэгч шувууны томуу тараадаг эсэх нь одоогоор бvрэн тайлагдаагvй билээ. Байгаль дахь /Зэрлэг/ усны шувууг шувууны томууны бvх А вирусийн байгалийн нєєц /резервуар/ гэж vздэг. Энэ шувуу илт мэдрэгдэх хор хохирол учруулалгvйгээр шувууны томууны вирусийг хэдэн зууны турш тээж байж болох юм. Тэд Н5 болон Н7 дэд бvлгийн вирус тээдэг нь тодорхой ч, энэ нь ихэвчлэн бага эмгэг vvсгэгч хэлбэртэй байдаг. Зарим тохиолдлоос vзэхэд аажимдаа єндєр эмгэг vvсгэгч хэлбэртэй болдог бага эмгэг vvсгэгч Н5 болон Н7 вирусыг нvvдлийн шувуу гэрийн аж ахуйн шувуунд халдаадаг байна.
Урьд ємнє нь єндєр эмгэг vvсгэгч вирус нvvдлийн шувуудаас ангид байсан, маш ховор тохиолдолд цєєн тооны шувуу голдуу vхсэн байх нь олддог байсан. Энэ нь зэрлэг усны шувуу энэ вирусыг тараагч биш гэж удаан хугацаанд vзэхэд хvргэж байсан.
Сvvлийн vеийн vйл явдлууд зарим нvvдлийн шувуу єндєр эмгэг vvсгэгч хэлбэрийн Н5N1 вирусыг шууд тарааж байж болзошгvйг харуулж байна. Євчний тохиолдол бvртгэгдээгvй бусад газар ч гэсэн тархахыг vгvйсгэхгvй.

Шувууны аж ахуйд одоо илрээд байгаа євчний онцлог юу вэ?

Зvvн ємнєд Азид 2003 оны дунд vеэс эхлэсэн одоо дэгдээд байгаа єндєр эмгэг vvсгэгч шувууны томуу нь урьд ємнє тохиолдож байгаагvй хамгийн єргєн хvрээтэй, хамгийн ноцтой тархалт юм. Ємнє нь хэзээ ч энэ євчин олон оронд нэгэн зэрэг тархаж, мєн ийм их хэмжээний шувуу устаж байгаагvй юм.
Євчин vvсгэгч Н5N1 вирус нь онцгой амь бєхтэй болох нь тогтоогдоод байна. Хэдийгээр 150 сая толгой шувуу vхэж устсан хэдий ч Индонез, Вьетнамын олон газар оронд, Камбож, Хятад, Таиландын зарим хэсэгт, БНАЛаос улсад ч гэсэн магадгvй энэ вирус одоо нутагшсан гэж vзэж байна. Аж ахуйн шувуунаас євчин илрэх эсэхэд хэдэн жилийн турш хяналт тавих хэрэгтэй болж байна.

Н5N1 вирус нь хvний эрvvл мэндэд аюултай байж болохыг дор тайлбарлав.

Ямар орны шувуун аж ахуйд шувууны томуу дэгдсэн бэ?

2003 оны 12-р сарын дунд vеээс 2004 оны 2-р сарын эхэн хvртэл Азийн найман орон тухайлбал: БНСУ, Вьетнам, Япон, Таиланд, Камбож, Лаос, Индонез болон Хятад улсын аж ахуйд Н5N1 вирусээс vvдэлтэй шувууны томуу дэгдсэн байна. Дээрх орнуудын ихэнхэд ємнє нь эмгэг vvсгэх єндєр эрсдэлтэй шувууны томуу гарч байгаагvй юм.

Малайзийн шувууны аж ахуйд 2004 оны 8-р сарын эхээр Н5N1 шувууны томууны анхны тохиолдол бvртгэгдсэнээр томуу дэгдсэн Азийн ес дэх орон болсон юм. Оросын аж ахуйд Н5N1 шувууны томуу 2005 оны 7-р сарын сvvлээр анх гарсны дараа 8-р сарын эхээр хєрш зэргэлдээ Казахстанд євчний тохиолдол бvртгэгджээ. Энэ хоёр оронд vхсэн зэрлэг шувуунаас эмгэг vvсгэх єндєр эрсдэлтэй Н5N1 вирус илэрсэн байна. Бараг vvнтэй эн зэрэгцээд Монголд нvvдлийн шувуунаас Н5N1 вирус илэрсэн билээ. 2005 оны 10-р сард Турк, Румыний аж ахуйн шувуунаас Н5N1 вирус илэрсэн юм. Єєр газар зэрлэг болон аж ахуйн шувуу вирусээр халдварласан эсэхийг судалж байна.

Япон, Солонгос, Малайз зэрэг улс шувууны аж ахуйд гарсан євчнийг хяналтандаа авсан хэмээн мэдэгдсэн бєгєєд одоо євчнєєс ангижирсан гэж тооцож байгаа юм. Євчний тохиолдол гарсан бусад газар томуу их бага хэмжээгээр гарсаар байгаа билээ.

Хvний эрvvл мэндэд ямар хор уршигтай вэ?

Н5N1 вирус тэжээвэр шувууд дунд удаан хугацаанд дэлгэрэх нь хvний эрvvл мэндэд хоёр vндсэн эрсдэл учруулдаг.
Нэгдvгээрт вирус тэжээвэр шувуунаас хvнд дамжин шууд халдаж хvнд євчин vvсгэдэг. Хvнд халдсан шувууны цєєн тооны вирус дундаас Н5N1 хамгийн олонтаа хvнд євчин vvсгэж хvнийг vхэлд хvрэгсэн. Ихэнх хvмvvст амьсгалын замын хєнгєн євчний шинж тэмдэг vvсгэдэг улирлын чанартай ердийн томуугаас ялгаатай нь Н5N1-ээс vvссэн євчнийг маш хурдан бие доройтож vхэлд хvргэх євчний явц дагалддаг. Уушигны vрэвсэл, эрхтэнvvдийн хэм алдагдах нь нэн тvрvvн нийтлэг ажиглагддаг. Одоогийн тархалтаар вирусээр євчилсєн хvмvvсийн тал илvv нь vхжээ. Ихэнх тохиолдолд эрvvл хvvхэд, залуу насны хvмvvс єртсєн байна.
Сэтгэл илvv их тvгшээсэн хоёр дахь эрсдэл нь вирус юм. Хангалттай бололцоотой нєхцєлд вирус хvнд асар их халдвартай хэлбэрт шилжин єєрчлєгдєж хvнээс хvнд хялбархан халдана. Вирус ийнхvv єєрчлєгдєх нь дэлхийн хэмжээнд тvгэж эхлэхийн дохио байж болох юм.

Хаана хvнээс шувууны томуу илэрсэн бэ?

Єнєєгийн байдлаар Камбож, Индонез, Таиланд, болон Вьетнам зэрэг дєрвєн оронд хvнээс шувууны томуу илэрснийг лабораторид хийсэн шинжилгээгээр нотлоод байна.
Єнгєрсєн хугацаанд Гонконгт хоёр удаа шувууны томуу илэрсэн байна. Хvн Н5N1 вирусээр халдварласан анхны тохиолдлыг 1997 онд бvртгэсэн бєгєєд 18 хvн уг вирусээр халдварлаж, 6 хvн нас баржээ. Гонконггт 2003 оны эхээр Хятадын ємнєд нутгаар аялж байсан гэр бvлийн хоёр хvн вирусээр халдварлаж, нэг нь нас барсан юм.

Хvмvvс хэрхэн вирусээр халдварладаг вэ?

Халдвартай шувуунд эсвэл шувууны ялгадсаас бохирдсон эд зvйл болон гадаргуунд шууд хvрч хавьтах нь єнєєгийн байдлаар вирус хvнд халддаг гол зам гэж vзэж байна. Єнєє хvртэл гадаа хvvхдийн тоглодог газар эсвэл гэр оронд чєлєєтэй орж гарч байдаг цєєн тооны шувуун сvрэгтэй олон єрхийн оршин байгаа хєдєє эсвэл алсагдмал газар шувууны томуугаар хvн євдсєн ихэнх тохиолдол гарсан байна. Хэрэв халдвартай шувууны ялгадсанд их хэмжээний вирус байвал ялгадас эсвэл vvнээс бохирдсон байгаль орчноос вирусээр халдварлах эрсдэл их юм. Азийн орны ихэнх єрхийн хоол хvнс болон орлогын эх vvсвэр нь шувуунаас хамааралтай байдаг. Тиймээс олон єрх євчний шинж тэмдэг илэрсэн шувууг худалдах, заазлах эсвэл хоол хvнсэндээ хэрэглэдэг байна. Vvнийг єєрчлєхєд их тєвєгтэй байгаа юм. Шувууг єд сєднєєс нь салгах, нядлах, хvнсэнд ашиглахаар бэлтгэж янзлах явцад голдуу вирусээр халдварладаг байна.

Шувуу болон шувуун бvтээгдэхvvн идэхэд аюулгvй юу?

Тиймээ, гэхдээ шувууны томуу илэрсэн оронд урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авч хэрэгжvvлэх хэрэгтэй. Євчин гараагvй улс оронд Н5N1 вирус халдварлана гэж айлтгvй шувуу болон шувуун бvтээгдэхvvнийг ердийнхєєрєє бэлтгэж, хэрэглэж болно / зєв боловсруулж, ариун цэврийг сахих/
Шувууны томуу гарсан газар мєн л энэ бvтээгдэхvvнийг зєв боловсруулж, хоол хvнсэнд шувуу болон шувуун бvтээгдэхvvнийг горимын дагуу бэлтгэн аюулгvй ашиглаж болно. Н5N1 вирус нь халуунд их эмзэг байдаг. Ердийн температурт хоол хvнсийг болгоход /хvнсийг бvхэлд нь 70С/ вирус устдаг байна. Шувууны махыг /ягаан хэсэг vлдээлгvй/сайтар чанаж болгоно. Єндгийг ч мєн ялгаагvй “шарыг” нь гоожихооргvй болтол болгоно.
Хэрэглэгчид вирус шууд бусаар дамжиж болохыг мєн мэдэж байх хэрэгтэй. Тvvхий шувууны мах болон шувуун бvтээгдэхvvний шvvсийг хэрхэвч шууд ашиглаж болохгvй. Шувууны тvvхий мах болон бvтээгдэхvvнийг янзалж байгаа тохиолдолд, хоол бэлтгэсэн хvмvvс гараа сайтар угаах ёстой бєгєєд шувууны мах тавьж, янзалсан гадаргууг саван халуун усаар угааж, ариутгана.

Шувуунаас томуу илэрсэн газар тvvхий єндгийг хоол хvнсэнд хэрэглэж болохгvй, мєн жигнэж, чанаж дулаанаар болгож идэж болохгvй.

Шувууны томуу болгосон хvнснээс дамжихгvй. Н5N1 вирус бvхий шувууны мах болон бvтээгдэхvvнийг зєв болгож хэрэглэснээс хэн нэг нь вирусээр халдварласан тохиолдол одоогоор гараагvй байна.

Вирус шувуунаас хvнд хялбархан халддаг уу?

Vгvй. Шувууны томуу дэгдэснээс хойш 100 гаруй хvн томуугаар євдсєн тохиолдол гарсан ч, томуугаар євдсєн шувууны тоо толгойг бодвол энэ нь бага тоо юм. Вирусээр халдварлах эрсдэлд ижилхэн єртсєн хирнээ зарим хvн євдєєд зарим нь євдєхгvй байгаа шалтгааныг хараахан бvрэн тайлаагvй байна.

Тахлын аюулын тухайд?

Гурван нєхцєл бvрдсэн тохиолдолд тахал тархаж эхэлнэ: томууны вирусийн шинэ дэд бvлэг гарч ирсэн, энэ вирусээр халдварласан хvн хvндээр євчлєх, вирус олон хvнд хялбархан, тогтвортой тархаж байгаа тохиолдолд. Н5N1 вирус нь эхний хоёр нєхцлийг бvрэн хангаж байгаа юм. Тухайлбал: хvмvvсийн хувьд энэ нь шинэ вирус / Н5N1 ємнє нь хэзээ ч хvмvvсийн дунд єргєн тархаж байгаагvй/ бєгєєд вирусээр халдварласан 100 гаруй хvний тал нь амиа алдаад байна. Н5N1 вирустэй тєстэй тахлын вирус гарсан тохиолдолд vvнийг эсэргvvцэх дархлаа хэнд ч байхгvй.
Тахал гарах гурван нєхцєл дотроос, хvнээс хvнд халдахаас бусад нь хангагдаад байна. Шувууны томуугаар хvн євдсєєр байвал Н5N1 вирус ийм хор нєлєєтэй болох эрсдэл байсаар байна. Шувуудын дунд ийм вирус оршсоор байвал ийм аюул нvvрэлсээр байх бєгєєд энэ байдал хэдэн жил vргэлжилж болох юм.

Н5N1 хэрхэн єєрчлєгдєж тахлын вирус болох вэ?

Вирусийн хvнд дамжих чадвар нь хоёр vндсэн механизмаар єсєн нэмэгддэг. Эхнийх нь хvн эсвэл гахай вирусээр халдварласан vед хvн болон томууны вирусийн хооронд генетикийн материал солилцдог “дахин тєрєлжvvлэлт”-ийн тохиолдол. Дахин тєрєлжvvлэлтийн vр дvнд бvрэн дамждаг тахлын вирус бий болж, тархалт нь гэнэт дэлбэрэх мэт томуугаар халдварласан олон тохиолдол илэрдэг байна.
Хоёр дахь механизм нь дасан зохицох мутацын илvv аажим явцтай, вирусийн хvний эсийг боох хvчин чадал нь халдварын явцад ихэсдэг байна. Дасан зохицох мутацийн vед эхэндээ томуугаар євдсєн хvн бvлэг бvлгээрээ илрэх бєгєєд зарим тохиолдолд хvнээс хvнд халдсан байна. Энэ vед дэлхийн улс орон урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авч болно.
Хязгаарлагдмал тvвшинд хvнээс хvнд дамжих ач холбогдол нь юу вэ?
Шувууны аж ахуйд гарсан томуутай холбоотойгоор шувууны томууны вирус болон Н5N1 вирус хvнээс хvнд халдсан тохиолдол ховор ч гэсэн илэрсэн, гэхдээ vvнд харанга дэлдэх хэрэггvй. Вирус эхний хавьталттай хvрээнээс давсан эсвэл олон нийтийг євчлvvлсэн тохиолдол огт гараагvй. Євчтэй хvнтэй маш ойр харилцаатай байснаар євчин халдварладаг болохыг эдгээр тохиолдлын баримтууд харуулж байна. Ийм тохиолдлуудыг нарийн судлан шинжлэх шаардлагатай. Хvнээс хvнд халдварлах нь маш хязгаарлагдмал болохыг судалгаа харуулж байна. Ийм тохиолдлууд нь Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын тахлын эрсдлийг тогтоох судалгааг єєрчлєхгvй. Шувууны томуугаар гэр бvлийн ойр дотно гишvvд євчилсєн тохиолдол хэд хэд байна. Гэр бvлийн гишvvд нь ижил амьтад, орчны эх vvсвэрээс эсвэл нэг нэгэндээ халдааснаас хvнээс хvнд дамжсан эсэхийг тогтоох ихэнхдээ боломжгvй байна.

Тахлын одоогийн эрсдэл хэр ноцтой байна вэ?

Томуугийн тахлын эрсдэл ноцтой байна. Н5N1 вирус нь Азийн ихээхэн хэсгийг бvсэлж хvн євчлєх эрсдэл оршсоор байна. Хvн нэмж євдєх тохиолдол бvр нь хvмvvст халдвар дамжих боломжийг нэмэгдvvлж ингэснээрээ тахал болон тархах аюулыг ойртуулж байна. Саяхан вирус тэжээвэр шувууд болон ємнє нь илэрч байгаагvй шинэ газар зэрлэг шувуудын дунд гарсан нь хvн євчлєх боломжийг ихэсгэж байна. Дараагийн тахал хэзээ, аль хэр тархахыг урьдчилан хэлэх аргагvй, гагцхvv тахал гарч болох магадлал єсч байна.

Єєр санаа зовних асуудал бий юу?

Тийм ээ, хэд хэд.
Гэрийн нугаснууд євчний шинж тэмдэг vзvvлэхгvйгээр єндєр євчин vvсгэгч вирусыг их хэмжээгээр гаргаж байна. Одоогоор энэ вирус “чимээгvй” нєєцлєгдєж байгаа ч бусад шувуудад халдах явцыг уртасгаж байна. Энэ нь хяналтдаа байлгах оролдлогыг улам тєвєгтэй болгож хvмvvсийг эрсдэлтэй vйлдэл хийхээс зайлсхийхийг сануулж байна.
1997, 2004 оны эхний vеийн Н5N1 вирустэй харьцуулахад одоогийн вирус нь туршилтаар євчлvvлсэн хулгана, хорёк /сvvн тэжээлтэн загвар/-т илvv vхлийн аюултай, орчиндоо удаан амьдрах чадвартай байна.
Н5N1 нь улам тэлж шувууны томууны вируст тэсвэртэй гэж ємнє нь тооцогдож байсан сvvн тэжээлтэнд халдварлаж тэднийг устгаж байна.
Усны шувуу гэх мэт байгальд хадгалагдаж байгаа вирусын vйлдэл нь єєрчлєгдєж байж болзошгvй. 2005 оны хавар Хятадын тєв хэсэгт байгальд 6000 нvvдлийн шувуу Н5N1 єндєр патонгенийн вирусаар євчилж vхсэн нь жирийн бус, тааварлах аргагvй байсан. Ємнє нь нvvдлийн шувууд єндєр эмгэг vvсгэгч вирусээс vvдэн олноороо vхсэн тохиолдол хоёрхон удаа мэдэгдсэн: 1961 онд Ємнєд Африкт, 2002-2003 оны євєл Хонг-Конгт / Н5N1/.

Тахал яагаад тийм аймшигтай вэ?

Томуугийн тахал нь маш хурдтайгаар бvх оронд тархаж чадах онцгой vйл явдал юм. Олон улсад тархаж эхэлсэн л бол ханиах, найтаахад л маш хурдтай тархдаг вирусаар халдварладаг учир тахлыг зогсоох аргагvй гэж vздэг. Євчилсєн хvмvvст євчний шинж тэмдэг илрэхээс ємнє вирус нуугдаж агаараар дамжин олон улсад тархах эрсдэлтэй байдаг. Тахлын вирусээс vvдсэн євчний хvнд хєнгєн байдал, vхэл авчирсан тоо хэмжээ нь маш их ялгаатай бєгєєд вирус тархахаас ємнє мэдэх боломжгvй. Урьд ємнє гарсан тахлын vед халдвар тархалтын хэмжээ нийт хvн амын 25-35 хувьд хvрч байсан. Шинэ вирус хєнгєн євчин vvсгэдэг гэж сайнаар бодсон ч дэлхийн 2-7.4 сая хvн vхэх юм /1957 оны тахлын vеийн баримтаар тооцоход/. Илvv vхлийн аюултай вирус гарах магадлал єндєр байгаа юм. 1918 оны тахал онцгой байсан бєгєєд 40 сая хvн vхсэн. Энэ тахлын vеэр vхлийн тvвшин АНУ-д 2.5 орчим хувь байсан.
Тахлаар олон хvнд эрvvл мэндийн vйлчилгээ, эмчилгээ шаардлагатай болдог. Олон тооны ажиллагсад ажилдаа очиж чадахгvй байдал нь хууль сахиулах, харилцаа, холбоо гэх мэт чухал vйлчилгээнvvдийг саатуулдаг. Хvн ам H5N1 мэтийн вируст мэдрэмтгий /єртємхий/ болох учир тодорхой хvрээнд євлєлийн тvвшин хурдтай єсєх боломжтой. Энэ нь орон нутийн нийгэм эдийн засаг хэсэг хугацаанд уналтад орж болзошгvй гэсэн vг. Єнєєгийн худалдааны маш их харилцан хамааралтай тогтолцоо нь vvнийг улам ч гvнзгийрvvлнэ. Єнгєрсєн туршлагаас vзэхэд дэлхийн хоёр дахь тархалтын давалгааг жилийн дотор урьдчилан харах хэрэгтэй. Тахлын vеэр бvх улс орон онцгой байдлын нєхцєлд байх учир нэгэнтээ олон улсад тархалт эхэлбэл тухайн засаг захиргаа єєрсдийн хvн амаа хамгаалахад анхаарч байгалийн гамшиг, нэг хэсэг нутгийг хамарсан євчлєл гарах vеийнх шиг улс орон хоорондоо тусламж vзvvлэх нь багасах магадлалтай.

Тахал гарах гэж байгааг сануулах хамгийн чухал дохио юу вэ?

Томуугийн шинж тэмдэг илэрсэн бvлэг євчтєнvvд газар орон, цаг хугацааны хувьд ойр байдлаар илрэх нь хvнээс хvнд халдвар дамжиж байгааг илэрхийлж хамгийн чухал сануулах дохио болно. Энэ шалтгаанаар, H5N1-ээр халдварласан євчтєнvvдийг асарч байсан эмнэлгийн ажилтнууд євчилсєн нь тогтоогдвол хvнээс хvнд халдварлаж буйг илтгэнэ. Ийм тохиолдол гарвал шинжилгээг бататгах, эх vvсвэрийг тогтоох, хvнээс хvнд халдварлаж буй эсэхийг нягтлах vvднээс тухайн газар оронд тохиолдол бvрийг нэн даруй шинжлэн судлах шаардлагатай. ДЭМБ-ын итгэмжлэгдсэн лабораториудад вирусын судалгаа хийлгэх нь хvнд халдварлах чадамжийг нэмэгдvvлэх вирусын генийн болон бусад єєрчлєлтийг тодорхойлох замаар газар дээрх судалгаа шинжилгээг бататгана. Ийм ч учраас ДЭМБ халдвар гарсан орнуудад олон улсын судалгааны байгууллагад вирусээ явуулахыг дахин давтан хvсч байгаа билээ.

Вакцин боловсруулан гаргах, vйлдвэрлэх явц ямар байна вэ?

Тахлын вирусыг эсэргvvцэх vр нєлєє бvхий вакцин одоогоор гараагvй байна. Улирлын чанартай томуунд зориулсан вакциныг жил бvр vйлдвэрлэж байгаа хэдий ч энэ нь томуугийн тахлаас хамгаалахгvй. Хэдийгээр H5N1 вирусын вакциныг хэд хэдэн оронд боловсруулж байгаа ч худалдаанд гаргахад бэлэн болоогvй, тахал гарч эхэлснээс хойш хэдэн сар єнгєртєл вакцин их хэмжээгээр олж авах боломжгvй байх бололтой.
Туршилтын вакцин нь бvрэн хамгаалж чадах эсэх, янз бvрийн хэлбэр нь шаардлагатай антигены тоо хэмжээг хэмнэж чадах эсэхийг тогтоох эмнэлгийн зарим туршилтыг явуулж байна. Вакцин нь тахлын вирустай сайн нийцэх шаардлагатай учир шинэ вирус гарч, тахалыг зарлах хvртэл их хэмжээгээр худалдах бvтээгдэхvvнийг vйлдвэрлэж эхлэхгvй. Одоогоор дэлхий дээрх vйлдвэрлэлийн хэмжээ нь тахалын vеийн хэрэгцээнээс хамаагvй доогуур байна.

Эмчилгээнд ямар эм хэрэглэх боломжтой вэ?

Оселтамивир / худалдаанд Тамифлv нэрээр танил/ занамивир / худалдаанд Реленза нэрээр танил/ гэсэн хоёр эм /нерв барих ангилал/ улирлын томуугаас vvдсэн євчлєлийн vргэлжлэх хугацаа, хvндрэлийг бууруулж чадна. Энэ ангилалын эмийн vр нєлєє нь эрт хэрэглээнээс хамаардаг /шинж тэмдэг мэдэгдсэнээс хойш 48 цагийн дотор/. H5N1 вирусаар євчилсєн хvний хувьд эрт хэрэглэснээо амь гарах боломжийг нэмэгдvvлдэг, гэхдээ эмнэлгийн баримт хязгаарлагдмал байна. H5N1 вирусыг нерв /ноироминидейс/ барих эмэнд мэдрэмтгий гэж vздэг. Вируст тэсвэртэй байдал нь эмнэлгийн туршилтаар тийм их байгаагvй ч тахлын vеэр єргєн хэрэглэх vед тогтоогдох бизээ.
Вирусын эсрэг хуучны ангилалын эмнvvд М2 –ыг томуугийн тахлын эсрэг хэрэглэх боломжтой хэдий ч ийм эмэнд тэсвэртэй чанар хурдан хєгжиж болох бєгєєд энэ нь томуугийн тахлын эсрэг vр нєлєєг ихээхэн хязгаарлах юм. Одоо тархаад байгаа H5N1 нь М2 эмэнд бvрэн тэсвэртэй байна. Гэхдээ шинэ вирус гарч ирвэл М2 vр нєлєєтэй байж болох юм.
Нерв барих эмийн хувьд гол шаардлага нь /шахалт/ vйлдвэрлэлийн хязгаарлагдмал байдал, олон улс орны хувьд vнэ нь хэт єндєр байдагт оршино. Саяхан дєрєв дахин нэмсэн одоогийн vйлдвэрлэлийн хvчин чадлаар бол дэлхийн хvн амын 20 хувийг эмчлэхэд хvрэлцэх озелтамивир-ыг vйлдвэрлэхийн тулд 10 жил хэрэгтэй. Озелтамивир-ыг vйлдвэрлэх явц нь нарийн тvвэгтэй, цаг их шаарддаг, бусад тєхєєрємжєєр хялбар орлуулах боломжгvй.
H5N1-аар євчилсєн тохиолдолд ажиглагддаг vхлийн аюултай ихэнх уушигны vрэвсэл вирусын нєлєєгєєр vvдсэн, антибиотикээр эмчлэх боломжгvй байдаг. Тэртусмаа томуу нь голчлон уушигний бактерийн хоёр дахь євчлєлтэй хосолсон байдаг учир антибиотик нь уушигны vрэвслийн хожуу vеийн илрэлд амь насыг аварч болох юм. ДЭМБ антибиотикийн зохих хангамжийг урьдаас бvрдvvлэх нь урьдчилан харсан хэрэг гэж vзэж байна.

Тахлаас урьдчилан сэргийлж болох уу?

Хэн ч vvнийг лавтай мэдэхгvй. Тахлаас сэргийлэх хамгийн сайн арга бол шувууны биеэс вирусыг зайлуулах /шувууг вирусгvй болгох/, гэхдээ vvнийг ойрын ирээдvйд хийж чадна гэдэг улам ч эргэлзээтэй болж байна.
Vйлдвэрийн хандиваар ДЭМБ 2006 оны эхээр гэхэд 3 сая эмчилгээний курсэд хvрэлцээтэй вирусын эсрэг эмийн нєєцтэй болно. Эдгээр эмийг бvрэн халдвартай вирус гарах эрсдлийг бууруулах эсвэл вакцины хангамж нэмэгдтэл цаг хожиж наад зах нь олон улсад тархах явцыг удаашруулахын тулд тахал эхлэхэд ойртсон vед хэрэглэж болохыг математикийн загварт vндэслэсэн сvvлийн судалгаанууд єгvvлж байна. Урьд ємнє туршиж байгаагvй эл стратеги амжилттай болох эсэх нь урьдчилан мэдэх аргагvй тахлын вирусын эхэн vеийн vйл хєдлєлєєс хамаарна. Тvvнчлэн анх євчин гарсан газрыг сайн ажиглах, уялдаа холбоо, тухайн газар орох, гарах хєдєлгєєнийг хориглож чадах эсэхээс амжилт хамаарна. ДЭМБ-ын вирусын эсрэг вакцины нєєцийг ашиглан эхэн vеэс нь хєндлєнгєєс оролцон магадлалыг нэмэгдvvлэх нь амжилттай авчирна, ялангуяа цаг хугацаа, орон зайн хувьд ойр холбоотой тохиолдлуудыг илрvvлж євчлєл гарсан улс оронд хийх ажиглалтыг сайжруулах хэрэгтэй.

ДЭМБ ямар арга хэмжээг санал болгож байна вэ?

2005 оны 8 дугаар сард ДЭМБ шувууны томуугийн тахалын аюулын эсрэг авах арга хэмжээг санал болгосон баримт бичгийг бvх улс оронд илгээсэн. Санал болгосон арга хэмжээнvvд нь vндэстний бэлэн байдлыг гvнзгийрvvлэх, тахлын вирус гарах боломжуудыг багасгах, эртнээс анхааруулах тогтолцоог сайжруулах, олон улсад тархаж эхлэх явдлыг удаашруулах, вакцин боловсруулах явцыг хурдасгахад чиглэсэн байна.

Дэлхий зохих бэлтгэлтэй байгаа юу?

Vгvй, Бараг хоёр жил vргэлжилж буй урьдчилсан анхааруулгыг эс тооцвол дэлхий тахлын vеэр єєрийгєє хамгаалахад муу бэлтгэгдсэн. ДЭМБ бvх улсыг бэлтгэл ажлын тєлєвлєгєє боловсруулахыг шаардсан хэдий ч 40 улс л биелvvлсэн. Мєн вирусын эсрэг эмийн нєєц бvрдvvлэх зохих эх vvсвэртэй улс орнууд тахал гарч эхэлэх vед хэрэглэхийг ДЭМБ даалгасан. 30 орчим улс эдгээр эмийг их хэмжээгээр худалдан авч байгаа ч vйлдвэрлэгчдэд захиалгыг нэн даруй биелvvлэх хvчин чадал байхгvй байна. Одоогийн хандлагаар бол хєгжиж буй ихэнх улс тахлын vед вирусын эсрэг эм, вакцингvй байх болно.

 

"Шувууны томууг сурвалжлах нь" сургалтын тараах материал

 

Анчид амьтнаас хvнд халддаг євчин тусах эрсдлийг бууруулах

• Тухай бvс нутагт цар тахал илэрхээс ємнє зэрлэг шувууд томууны вирус тээдэг байж болох ч ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггvй байна.
• Хэрэв тухайн нутагт томууны вирус илэрвэл тэр хавийн бvх зэрлэг шувуу вирус тээж байж болзошгvй.
• Зэрлэг шувуу, ялгадас, єд сєд, гэдэс болон цус зэрэгтэй контакталсан тохиолдолд шувууны томууны вирус халддаг байна.
• Тухайн нутагт шувууны томууны вирус илэрсэн бол анч нохойгоор ан авлахаас зайлсхийх буюу багасгах хэрэгтэй.
• Зэрлэг шувууг нядлах vедээ цэвэр хувцас эсвэл амны хаалтаар ам, хамраа хаах хэрэгтэй.
• Анхаарал болгоомжтой байж, єд сєд, цус, гэдэс зэрэгт аль болох бага контакталж, шувууг нядалсны дараа гараа сайтар угаах хэрэгтэй.
• Нядалгааны газар, бvх багаж хэрэгслээ зєнд нь цэвэрлэ.
• Зэрлэг шувуу болон аж ахуйн шувуунд кониактлахаас аль болох зайлсхий.

Спортын шувуу тэжээдэг хvмvvст анхааруулах нь

• Тахиа зодоон, тоть урулдуулах зэрэг дэлхийн олон оронд шувууг спортын зорилгоор тэжээдэг
• Аж ахуйн шувуу болон бусад шувуу, ялгадас, єд сєд, гэдэс, цус контакталсан бол шувууны томууны вирус халдана.
• Спортын зорилгоор тэжээж байгаа аж ахуйн болон бусад шувуунд аль болох бага контактлах
• Шувуунд хvрсний дараа ариун цэврийг сахиж, гараа сайн угаана.
• Шувуу тэжээж байсан газраа цэвэрлэхдээ хамар, амаа цэвэр хувцас болон амны хаалтаар хаана.
• Хvvхдийг шувуунд хvрэхийг бvv зєвшєєр.

Шувууны томуугаар халдварласан ачаа Кувейтэд орж ирлээ

Дойч пресс агентлаг

КУВЕЙТ. 2005 оны 9-р сарын 20, Vхлийн аюултай шувууны томууны вирусээр халдварласан байж болзошгvй шувуу ачсан чингэлэгт Кувейтийн гаалийн ажилтнууд ням гаригт шалгалт хийж, тус улсад оруулах зєвшєєрєл олгов.
Гаалийн болон Дотоод хэргийн яамны ажилтнууд “нєлєє бvхий хvмvvсийн тусламжтайгаар” шувуугаа гаалиар нэвтрvvлсэн тухай “Ас- Саяш” єдєр тутмын сонинд мэдээлжээ. Шувууны томуу гарч байгаагvй Кувейтэд энэ євчин дэлгэрч болзошгvй гэсэн болгоомжлол ихсэж байна. Шувуунаас томуу илэрсэн эсэх, буруутай этгээдvvдийг баривчилсан эсэх нь тодорхойгvй байна.
Хэдэн хоногийн ємнє импортоор авсан шувуу томуугаар халдварласныг тогтоож, устгасан тухай уг сонинд єгvvлээд Монголоос импортоор авсан шувууны томуугаар халдварласан байж болзошгvй шувууг мєн л хилээр оруулахаар зєвшєєрсєн байжээ.

Нvvдлийн 80 шувуу томуугаар vхсэн тухай мэдээлэв
Наймдугаар сарын 8, 2005 /Блумберг/. Монголд нуурын орчимд нvvдлийн 80 шувуу томуугийн вирусээр vхсэн тухай Дэлхийн амьтны эрvvл мэндийн байгууллагаас мэдээлэв.
Єчигдєр буюу 8-р сарын 2-нд зэрлэг галуу, нугас болон хун шувууд “А” хэлбэрийн шувууны томуугаар євчилж, vхсэнийг лабораторийн шинжилгээгээр тогтоов. Монгол улсын Хvнс хєдєє аж ахуйн яамны мал эмнэлгийн албаны захирал Равдангийн Санжаатогтохоос єнєєдєр мэдээлэл хvлээж авсан тухай Парист тєвтэй амьтны эрvvл мэндийн хамгаалах тус байгууллага и-мэйлээр илгээсэн мэдэгдэлдээ дурджээ.
Наймдугаар сарын 5-ны байдлаар Индонезид 57 хvний аминд хvрсэн, Вьетнам, Таиланд, Камбожид 112 хvнд халдварласан шувууны томууны вирус хєрш Хятад, ОХУ, Казахстанд илэрсэн нь хэдийнэ тогтоогдоод байна. А/Н5N1 вирус хvнээс хvнд хялбархан халддаг хэлбэрт мутацлацлагдаж болзошгvй хэмээн эрvvл мэндийн шинжээчид болгоомжилж байгаа юм.

Монголын талаар

1. Тус бvс нутгийн бусад оронтой харьцуулахад Монголд шувуун аж ахуй цєєхєн байдаг. Зугаа цэнгээний зорилгоор шувууны аж ахуй эрхэлдэг хvмvvс тун цєєхєн аж.
2. Шувууны томууны вирус илэрсэн бvсийнх голдуу олон тооны нvvдлийн шувуудын буудалладаг гол газар нь Монгол юм.
3. Нvvдлийн шувуудаар дамжин Монголд энэ євчин дэлгэрч магадгvй хэмээн Олон нийтийн эрvvл мэнд болон мал эмнэлгийн албаны хvмvvс болгоомжилж байна. Хvн амын нягтшил сийрэг, мєн шувууны аж ахуй тєдийлєн их биш болохоор “zoonotic” эрсдэл бага юм. Гэсэн хэдий ч тус улс Н5N1 шувууны томууны вирус гарч болзошгvйг урьдаас сэрэмжлvvлэх талаар зохих ажиглалт хийх шаардлагатай байна.

Малын тоо

Хvн амынхаа тоотой харьцуулахад Монгол улс их хэмжээний малтай билээ.

Зvйл Тоо
Vхэр 2,053,000
Адуу 2,200,000
Хонь 11,797,000
Ямаа 8,858,000
Тэмээ 275,000
Гахай 15,000
Шувуу 75,000

2005 оны байдлаар

Адуу

Хамгийн их тоо толгойтой адуу зарим талаар сонирхол татаж байна.
• Адуу нь А /H3N8 болон H7N7/ хоёр вируст єртємтгий билээ.
• Монгол адууны бэлчээр нутагт нvvдлийн шувууд буудалладаг /тэд нэг уснаас ундалдаг/ байна. Хэрэв нvvдлийн шувууд Н5N1 вирусээр халдварласан бол адуу бохирдсон уснаас євчний халдвар авах аюултай юм.
• Адуу Н5N1вируст єртємтгий эсэх, хэрэв тийм бол євчин болдог эсэхийг vнэлэх туршилтын ажил хараахан хийгдээгvй байна.
• Малчид томуугаар євдсєн адуунд ямар шинж тэмдэг илэрдгийг мэдэж байгаа. /10 жилийн ємнє євчин дэгдсэн/. Адуунаас авсан дээжийг лабораторид шинжлэхэд шувууны томууны шинж тэмдэг илэрсэн болохоор томуу шууд бусаад халдаж болзошгvй байгаа юм.

Тэмээ

Монгол тэмээ шувууны томууны А вируст єртємтгий болох нь тогтоогдсон.
• Н1N1 вирустэй холбоотой євчин 1979 оноос хой гарсан.
• Нvvдлийн шувууд буудалладаг газар тэмээ нутагладаггvй аж.

Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхэд шувуун аж ахуй, захад голлон анхаарах хэрэгтэй гэж БХН vзэж байна

Эх сурвалж: Байгаль Хамгаалах Нийгэмлэг
Он сар єдєр: Наймдугаар сарын 15, 2005

Ази болон бусад оронд шувууны томуу тархахаас сэргийлэх арга хэмжээг шувуун аж ахуй болон захуудыг сайн менежменттэй болгоход чиглэх хэрэгтэй гэж Бронкс Зvv- д оршдог Байгаль Хамгаалах Нийгэмлэгийн /БХН/ шинжээчид анхааруулж байна.
“Бид Монгол болон олон улсын тvнш байгууллагатай хамтран тус бvс нутагт шувууны томууны шилжилтийг судалж байна,” хэмээн Монголд ажиллаж байгаа БХН-ийн багийн тэргvvн доктор Билли Кареш ярив. “Одоогийн байдлаар бид Хєвсгєл аймгийн холбогдох байгууллагатай хамтран томуугийн вирусээр халдварласан зэрлэг шувуунаас дээж авч байна. “Хязгаарлагдмал нєєцєє хvн, мал, зэрлэг амьтан ойр контакталж байгаа тэр газар чиглvvлснээр ”
Зэрлэг шувуудтай холилддог нугас болон аж ахуйн шувууг хашаанд задгай vржvvлдэг жижиг аж ахуйн менежментийг сайжруулж шувууны томуунаас vр дvнтэй урьдчилан сэргийлнэ гэж БХН vзэж байна.
Орос, Казахстанд шувууны томуу илэрсний дараахан Монголд энэ євчин дэгдсэн байна. ОХУ-тай хиллэдэг Хєвсгєл аймгийн Эрхэл нуур орчимд vхсэн шувуунд хийсэн урьдчилсан шинжилгээгээр шувууны томуу илэрснийг Монголын Хvнс Хєдєє аж ахуйн яам мэдээлсэн юм.
Монголын баруун нутагт ажиллаж байсан БХН-Монголын хамтарсан багийнхан их дээж авахаар Хєвсгєл аймгийг зорьсон байна. Тэд вирусийг нарийн судлахын тулд дээжээ АНУ-ын Хvнс Хєдєє аж ахуйн яаманд илгээх юм байна. Хятадын баруун нутагт 5000 гаруй зэрлэг шувуу зvvн ємнєд Азид 50 гаруй хvний аминд хvрсэн Н5N1 вирус мєн эсэхийг шинжлэх аж.
БХН, Монгол улсын vндэсний шинжлэх ухааны академи, Монголын мал эмнэлгийн хvрээлэн, Мал эмнэлгийн тєв лаборатори, Хvнс Хєдєє аж ахуйн яамны мал эмнэлгийн алба, БГХЄЭСТ-ийн мэргэжилтнvvд энэ багт ажиллаж байна.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:116434 
 Энэ сард:9863 
 Өнөөдөр:130 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.