“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй 2012 оны 04 дүгээр сараас “Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн зорилго: нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нутгийн радиогийн эрх, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чадвар бүхий мэргэжлийн холбооны чадавхийг бий болгосноор нутгийн радиогийн тогтвортой байдлыг хөхиүлэн дэмжих
Төслийн зорилт:
- Өвөрмөц зорилтуудад хүрэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чадавхи бүхий Хүйн радиогийн холбоо байгуулах, орон нутаг, үндэсний болон олон улсын хэмжээний сүлжээтэй болоход нь дэмжлэг үзүүлэх
- Хүйн радиог дэмжих улс төрийн хүсэл зориг бий болгох, хүйн радиог хөгжүүлэх бодлого тодорхойлох, хамгаалах чиглэлээр нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх
- Хүйн радионуудад мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох боломж олгох, нийтлэг асуудлыг тодорхойлох, интернэтэд ажиллах чадвар олгох
- Радиогийн менежерүүдэд, сургалт уулзалтаар дамжуулан нутгийн иргэдтэй ажиллах, тэдний дуу хоолойг хүргэх чадвар бий болгох
Төслийн үйл ажиллагаа
Төсөл хэрэгжих найман сарын хугацаанд дараах хоёр чиглэлийн үйл ажиллагаа явуулна. Үүнд:
1. Нутгийн иргэдийн оролцоог дээшлүүлэх
Нутгийн радиогийн менежер, ажилтнуудад зориулсан сургалт
Иргэдийн боловсролын нэвтрүүлэг бэлтгэх
2. Хүйн радиогийн холбоо байгуулахад туслалцаа үзүүлэх
Дүрэм боловсруулах
Үүсгэн байгуулагчдын хурал
Холбооны үйл ажиллагааг дэмжих:
Стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
Цахим хуудас нээх
Хөрөнгө босгох чадавх бий болгох