НҮБ-аас 2012 оны 4 сарын 13-нд Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан юм. Уг төлөвлөгөөнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйтай тэмцэх талаар НҮБ-ын механизмыг хэрхэн бэхжүүлэх, Гишүүн орнуудтай ямар замаар, хэрхэн хамтран ажиллах, уг асуудлаар бүх нийтийн ойлголт мэдлэгийг хэрхэн хангах, аюулгүй байдлыг бэхжүүлэх санал санаачлагыг яаж дэмжих, дагалдах арга хэмжээний ямар ямар механизм байгуулах талаар тусгажээ.
НҮБ-аас сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад нэгдсэн хяналт тавих үүргийг ЮНЕСКО хариуцан, бусад агентлаг, мөн түүнчлэн Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран ажиллана.
ЮНЕСКО бол НҮБ-ын системийн дотор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлдэг “үзэл бодлын чөлөөт урсгалыг үгээр болон дүрсээр илэрхийлэхийг хөхиүлэн дэмжих” тэргүүлэгч байгууллага юм. Уг байгууллага нь 2012 онд НҮБ-ын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад чөлөөт, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн НҮБ-ын системийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө болох “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий байгууллага юм.
"Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө"-г бүрэн эхээр нь PDF хувилбараар ЭНД ДАРЖ үзнэ үү.