Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2007.07.24

Улс орны тvvх ба Баримтат кино

Бид өнөөдөр 1000 жилийн тvvх ярьж  байхад бидний 100 жилийн тvvх алга болж байна 100 жил байтугай 10 жилийн өмнөх зvйлийг л бид буруу ярьж бичиж байна.

 “Тvvхээ хамгаалъя” сэдвийн хvрээнд тvvхийн ухааны доктор А.Пунсаг, тvvхч Н.Нагаанбуу, Т.Мандир сэтгvvлч, зохиолч Б.Галаарид нар сэтгvvлчдэд мэдээлэл хийлээ.

Монголын 100 жилийн тvvхийг харуулах баримтат кино өнөөдөр мөхлийн ирмэг дээр байна гэж Монгол кино нэгтгэл, Баримтат киноны студи, Монголын тvvхийн хvрээлэнгийн эрдэмтэд дvгнэсэн байна.

Монгол улсын хөгжлийн болон тvvхэн замналыг баталгаатай дэлгэрэнгvй vлдээх гэрч нь баримтат кино юм. Гэтэл баримтат кино өнөөдөр өөрөө тvvх болоод байна.

1937 онд Монголкино vйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн баримтат киноны студи байгуулагдан өнөөг хvртэл Монгол улсад болсон чухал, тvvхэн vйл чвдлуудыг баримтжуулан кино хальснаа хар цагаан дvрсээр буулган хадгалж архивласан байдаг. Тус архивт өнөөдөр 1000 гаруй төрлийн 2500 гаруй бvлэг баримтат кино хадгалагдаж байгаа.

Энэ бvхнийг стандартын дагуу хадгалж хамгаалах, мөн дараа vеийн шинэ тvvхийн тухай баримтат кино хийх тvvнийг хадгалах тал дээр анхаарахгvй бол тvvх зогсох аюул ойрхон гэж тvvхч Н.Нагаанбуу онцолсон.

Өнөөдөр баримтат кино студи 1978 онд ОХУ-д vйлдвэрлэсэн манайхаас өөр аль ч оронд ашигладаггvй хуучин техник тоног төхөөрөмжтэй. Тэгээд ч тэртээ 10 жилийн өмнөөс төрөөс ирэх санхvvжилт нь зогссон тул 1990-1997 оны хооронд баримтат кино хийгдээгvйн улмаас 7 жилийн тvvх тасарсан нь баримтат киног зогсонги байдалд орсныг харуулж байна.

Сэтгvvлч Б.Галаарид, найруулагч Ж.Солонго нарын бvтээсэн “Нэгэн зууны цадиг” баримтат киног тус студитэй хамтран бүтээсэн байна. Уг бvтээлд 1907-2007 оны хоорондох 100 жилийн тvvхийг хар цагаан хальснаа буулган авсан байна.

Энэхvv кинонд энэ зуунд болсон Монгол улсын сайн муу бvхий л тvvхийг харуулжээ. Тиймээс монголын тvvхийн эрдэмтэд, баримтат кино студийн хамт олон УИХ, Засгийн газарт хандаж Монголын тvvхээ аварч vлдээчээ гэж хvсч байгаа аж.

Баримтат кино студи, Тvvхийн хvрээлэнгийн эрдэмтэд, кино судлаачид Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаж баримтат киног төрөөс онцгойлон анхаарч бодлогоор дэмжих, өнгөрсөн тvvхээ хvндэтгэн vзэж, олсон ололт амжилтаасаа ухрахгvй байх, хойч vедээ vлдээх баримтат тvvхтэй, тусгаар тогтнол vндэсний аюулгvй байдалтай салшгvй холбоотой баримтат кино урлаг, дэлгэцийн зvг анхаарлаа хандуулахыг хvссэн ил захидал илгээсэн байна.   

 Э.Одгэрэл

 

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:148797 
 Энэ сард:12069 
 Өнөөдөр:38 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.