Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.05.26

Тавдугаар сарын 18-наас 22-ныг дуустал 5 өдрийн мониторингийн дүн

“Глоб Интернэшнл” ТББ   үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийсэн мониторингийн   сүүлийн өдрүүд  буюу  тавдугаар сарын 18-наас 22-ны  өдрийг дуустал  5 өдрийн  дүнг  танилцуулж  байна.

         Шударга сонгуулийн төлөө “Иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний хүрээнд Нээлттэй Нийгэм форумын санхүүжилтээр хийж  буй энэ мониторинг нь  хамгийн нөлөөтэй ХМХ болох телевиз сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш сонгуульд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр шударга, тэнцвэртэй, мэргэжлийн түвшинд мэдээлж буйг судлах зорилттой юм.

         Мониторингийн сүүлийн  таван өдөр 5 телевизийн бүгд  28011  минутын нэвтрүүлэгт  ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчийн талаарх мэдээлэл нийтдээ  2261 минут буюу /мэдээний хөтөлбөрийг тусад нь судалсан тул нийт цагт тооцогдоогүй болно/  эфирийн цагийн 8,1  хувийг эзэлж байна. Өмнөх таван өдөртэй харьцуулахад  нэр дэвшигчдийн тухай мэдээллийн цаг    1,4  дахин  өсчээ.

       Дурьдсан хугацаанд  Н.Энхбаярын тухай мэдээлэл 1207 минут буюу 53,4 хувь, Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл 1054 минут буюу  46,6 хувийг тус тус эзэлж байна. Үүнийг  өмнөх таван өдөртэй харьцуулахад Н.Энхбаярын тухай мэдээлэл  1,8 дахин, Ц.Элбэгдоржийнх   1,2 дахин   өссөн байна. 

        Мэдээллийг  өнгө  аясаар нь үзвэл сүүлийн таван өдөрт  Н.Энхбаярын талаар  эерэг  мэдээлэл нийт мэдээллийн  ТВ 9 /93,2%/,  ТВ 5 / 67% /,  UBS / 99,9% /,  25 суваг /73,1% / -ийг эзэлж байлаа.  
 Сонгуулийн санал авах өдөр дөхөж байгаатай холбоотой нэр дэвшигчдийн талаар магтсан, сайшаан дөвийлгөсөн сурталчилгаа эрчимжихийн зэрэгцээ мэдээллийн хэлбэрт өөрчлөлт орж шууд буюу нэр дэвшигчид өөрсдөө биечлэн сурталчилгаа хийх болсноор эерэг мэдээллийн эзлэх хувь нэмэгджээ.  

Сурталчилгааны сүүлийн таван өдөрт гарсан өөрчлөлтийг телевиз  тус  бүрээр нь танилцуулъя.

МҮОНТВ
        МҮОНТВ-ийн  4555  минутын нэвтрүүлэгт  мониторинг  хийхэд 168 минутыг  сонгуулийн сурталчилгаанд зориулсан нь  бусад телевизээс хамгийн бага  боловч  нэр дэвшигчдэд харьцангуй тэнцвэртэй  цаг  /Н.Энхбаяр 49%, Ц.Элбэгдорж 51%/  хуваарилсан байна. Өмнөх таван өдөрт нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хэлбэрийн хувьд шууд бус буюу бусдаар яриулах хэлбэр (Н.Энхбаяр 59,1%, Ц.Элбэгдорж 93,0%)  давамгайлж байсан бол энэ таван өдөрт нийт цагийн 48,4% нь Н.Энхбаярын, 47,5% нь Ц.Элбэгдоржийн  шууд мэдээлэл болжээ.  Ц.Элбэгдоржийн талаар сөрөг  мэдээлэл нийт цагийн 37,8% байсан бол сүүлийн таван хоногт 22,1% болж буурсан байна.

ТВ-5 телевиз
        Өмнөх таван өдөрт нийт 5744 минутын нэвтрүүлгээс  174 минут буюу 3%-ийг сурталчилгаанд зориулсан бол дурьдсан хугацаанд 5844  минутын  нэвтрүүлгийн 475 минут буюу  8,1%-ийг зориулсан нь нэр дэвшигчдэд зориулсан цаг 2,7 дахин  нэмэгдсэнийг харуулж байна. Нэр дэвшигч бүрээр нь танилцуулбал  өмнөх таван өдрийнхөөс Н.Энхбаярын мэдээлэл  2,2 дахин, Ц.Элбэгдоржийнх  3,4  дахин өссөн ч мэдээллийн өнгө аясад  төдийлөн өөрчлөлт гараагүй  байна. Харин Н.Энхбаярын шууд мэдээлэл 1,8, Ц.Элбэгдоржийнх   4,7 дахин өсчээ.
 
ТВ-9 телевиз
          Нийт 6007  минутын  эфирт мониторинг  хийсэн. Өмнөх долоо хоногт Н.Энхбаярын талаар мэдээллийн цаг 165 минут байсан бол дурьдсан хугацаанд 287 минут болж 1,7 дахин  өсчээ. Нийт цагийн 71,2%-ийг  эзэлж байгаа Н.Энхбаярын мэдээллийн  93,2%  нь  эерэг байна.  Харин  Ц.Элбэгдоржийн мэдээлэл  нийт  цагийн 28,8%-ийг эзэлж, үүний  76,9% нь сөрөг мэдээлэл байна.
 
UBS телевиз
         Сонгуулийн сурталчилгааны сүүлийн таван өдөр UBS телевиз хамгийн их буюу нийт 5705  минутын эфирийн  677 минут буюу 11,8 %-ийг сурталчилгаанд зориулжээ. Үүний  469 минут (69,2%) нь  Н.Энхбаярын  тухай мэдээлэл болж өмнөх таван өдрийнхөөс 4 дахин өссөн бөгөөд  99,9% нь эерэг мэдээлэл байна.
Харин Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл өмнөх таван өдөртэй харьцуулахад  139 минутаар нэмэгдэж  эерэг мэдээлэл нь 26,6%-иар   буурсан байна. 
 
25-р суваг телевиз
        Нийт 5864 минутын эфирт мониторинг хийсний 538 минут (9,1%) нь нэр дэвшигчдийн тухай мэдээлэл байжээ. Үүнийг өмнөх таван өдөртэй харьцуулахад 281 минут ( 1.5 дахин )-аар буурчээ. Сүүлийн таван өдөрт  нэр дэвшигчдийн тухай эерэг мэдээлэл  тус бүр 1,4 %-иар  нэмэгдсэнээр эерэг болон төвийг  сахисан мэдээлэл илүү давамгайлах болсон байна.

Мэдээний хөтөлбөр

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшинг  тусгайлан судалж  байна.

           Тайлант хугацаанд таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн тухай нийт 1338  минутын мэдээлэл цацагдсаны  55 хувь Н.Энхбаярын, 45 хувь Ц.Элбэгдоржийн  тухай  байна. Ц.Элбэгдоржийн  талаар  мэдээллийн цаг өмнөх  таван өдрийнхөөс 1,6  дахин  өссөнөөр  тайлант хугацаанд нэр дэвшигчдийн цагийн хуваарилалт харьцангуй тэнцвэртэй болж ирсэн ч Н.Энхбаярын тухай  мэдээллийн 85,8% нь эерэг, Ц.Элбэгдоржийн мэдээллийн  47,8% нь эерэг, 34% нь сөрөг байна.

           МҮОНТВ-ийн мэдээний хөтөлбөрийн нэр дэвшигчдэд оноож байгаа  цаг хуваарилалт нь /Н.Энхбаярт 41, Ц.Элбэгдоржид 42 минут/ ижил түвшинд байна. Харин Н.Энхбаярын тухай мэдээлэл ТВ-9 /284 минут/, UBS телевизэд /241 минут/  байгаа нь Ц.Элбэгдоржийнхоос 1,4 - 1,7 дахин илүү цаг оногдуулсаныг харуулж  байна.  ТВ-5 телевиз Ц.Элбэгдоржийн мэдээллийн цагийг 51 минутаар нэмсэн нь ч Н.Энхбаярын мэдээллийн цагаас 1,4%-иар бага хэвээр байна. 25 суваг телевиз Ц.Элбэгдоржид 138 минут буюу  Н.Энхбаярынхаас 2,3 дахин илүү цаг хуваарилжээ.

Сурталчилгааны сүүлийн таван өдрийн мэдээний хөтөлбөрийг өмнөх таван өдөртэй харьцуулан  телевиз тус бүрээр нь танилцуулъя. 

          МҮОНТВ-ийн мэдээний хөтөлбөр  13-17-ны таван өдрийн  байдлаар Н.Энхбаярын талаар сөрөг мэдээлэлгүй, эерэг болон төвийг сахисан мэдээлэл цацаж Ц.Элбэгдоржийн талаар нийт мэдээллийн 72,4% нь эерэг байсан бол дурьдсан  таван өдөрт нэр дэвшигчдэд төвийг сахисан мэдээлэл илүүтэй давамгайлах болжээ. 
 
           ТВ-5 телевизийн мэдээний хөтөлбөр өмнөх таван өдөрт нэр дэвшигчдэд илт ялгавартай цаг хуваарилж байсан бол тайлант хугацаанд Ц.Элбэгдоржийн мэдээллийн цагийг 51 минутаар нэмсэн нь ч Н.Энхбаярын мэдээллийн цагаас 1,4%-иар бага хэвээр байна.  Н.Энхбаярын тухай эерэг мэдээлэл мэдээний хөтөлбөрийн  89,5% болж 23,5%-иар, харин Ц.Элбэгдоржийн тухай сөрөг мэдээлэл 65% болж 44,1%-иар нэмэгджээ   

          ТВ-9 телевизийн мэдээний хөтөлбөр нэр дэвшигчдийн тухай мэдээллийн өнгө аяс, цаг хуварилалтад илт зөрүүтэй бодлого барьсан хэвээр байна. Сонгуулийн мэдээллийн 92,5% нь Н.Энхбаярын талаар эерэг, 74,2% нь Ц.Элбэгдоржийн талаар сөрөг мэдээлэл байна.

           UBS телевизийн  мэдээний хөтөлбөрөөр сонгуультай холбоотой мэдээллийн цаг  өмнөх таван өдөртэй харьцуулахад 1,8 дахин нэмэгдсэний 58,9% нь Н.Энхбаярт оногдож байжээ.  Гэсэн  ч нэр дэвшигчдийн талаар  эерэг мэдээлэл / Н.Энхбаярын тухай нийт мэдээллийн 89,6%, Ц.Элбэгдоржийн 83,2% эерэг/ давамгайлсан хэвээр байна.

          25-р суваг телевизийн мэдээний хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн талаар мэдээллийн цаг өмнөх таван өдөрт 2 дахин нэмэгдэж байсан бол дурьдсан хугацаанд 1,6 дахин буурчээ. Мэдээний хөтөлбөрөөр Н.Энхбаярын талаар мэдээлэл 29,6%, Ц.Элбэгдоржийн талаар  мэдээлэл 70,4% -ийг эзэлж байгаач нэр дэвшигчдийн талаар эерэг болон төвийг сахисан мэдээлэл давамгайлж байна.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175001 
 Энэ сард:13488 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.