Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |   |   |   | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2012.03.10
Орон нутгийн кино бүтээгчид сургалтанд хамрагдав
“Глоб Интернэшнл” ТББ “Азийн сан”-гийн caнхүүжилтээр 2012 оны 03 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд “Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд зохион байгуулав.
Сургалтанд “Азийн сан”-гаас санал болгосон Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Цагаан-Уул, Улаан уул, Цагаан нуур сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Булган аймгийн Бүрэгхангай сум, Говь-Алтай аймгийн Чандмань сум, Говь-Алтай аймгийн Бигэр сум, Дархан-Уул аймгийн Дархан хот, Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас ирсэн 15 уран бүтээлч оролцлоо. Оролцогчдын бүрэлдхүүнд зураглаач 8, найруулагч 4, экологийн сэдвээр бичдэг 3 сэтгүүлч байв. Сургалтанд байгаль экологийн сэдвээр мэдээ, нийтлэл бичдэг, зураг авах бага зэрэг туршлагатайн дээр цаашдаа баримтат кино хийх сонирхолтой хүмүүсийг хамруулсан юм.
Сургалтанд хамрагдсан уран бүтээлчид “Экологийн асуудлыг хөндөх нь”, “Баримтат кино үйлдвэрлэлийн үе шат”, “Баримтат киноны ярилцлагыг хэрхэн авах вэ?”, “Баримтат киноны зохиол бичих тухай”, “Зураг авалт хийхэд анхаарах зүйл”, “Баримтат киноны эвлүүлгийг хэрхэн хийх вэ?” зэрэг олон сэдвийн хүрээнд өргөн ойлголттой болов. Сургалтын хөтөлбөр
Сургалтыг сургагч багш, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч, зохиолч Х.Наранжаргал удирдаж найруулагч, зураглаач С.Бямба, сэтгүүлч, зохиолч, СГЗ Г.Золжаргал нар онол, үзлэг, дадлага хослуулан сургалт явуулав.
Сургалтын эхний өдөр экологийн суурь ойлголт, зохиолын сэдэв сонгох, санаа олох, түүх хөгжүүлэх, судалгаа хийх, зохиол бичих формат, баримтат кино бүтээх бэлтгэл үе /Pre-production/ болон зураг авалтын үед /Production/ хийгдэх ажлуудын талаар нарийвчлан танилцууллаа.
Хоёр дахь өдөр зураг авалтын дараах үед /Post production/ уран бүтээлч хэрхэн ажиллах талаар онолын мэдлэг олгон, зөвлөгөө өгөв. Мөн сургалтын үеэр “Амар мөрний сав нутгаар”, “Цасан шамарга” “Babies” зэрэг баримтат киног сургагч багш нарын тайлбартайгаар үзүүллээ.
Сургалтын төгсгөлд уран бүтээлчдийг 3 баг болгон 2 өдрийн туршид сурсан зүйлдээ тулгуурлан шинэ баримтат киноны зохиол бичих дадлага хийв. Дадлага ажлын үр дүнд 3 баг доорхи сэдвийн хүрээнд баримтат кино хийх тухай хэлэлцлээ. - Хөвсгөл нуур - Хүн төрөлхтөн - Эх орон хилийн баганаас эхэлдэг - Шороогоор дамжсан тэмбүү
Бүлгийн ажлын дараа сургагч багш Х.Наранжаргал, С.Бямба нар бүлгүүдийн ажлыг дүгнэн алдаа оноог хэлэлцээд “дээрх бүтээлүүдийн санааг сайн хөгжүүлээд бодит ажил болговол сайн бүтээл болох боломжтой” хэмээн дүгнэв.
Сургалтын үнэлгээ Сургалт оролцогчдын оролцоонд тулгуурлаж, уран бүтээлч сэтгэлгээг нь хөхиүлэн дэмжсэн, тэгш оролцоотой зохион байгуулалттай болсоноороо илүү онцлог байлаа. Сургалтын төгсгөлд оролцогчдоор сургалтын үр дүнд үнэлгээ хийлгэв.
Сургалтын зохион байгуулалт, хэлбэр, сэдэв гэсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд судалгаанд хамрагдагсдын 93% маш сайн буюу сайн гэсэн үнэлэлт өгч, 7% нь дунд зэрэг гэж үнэлэв. Сургалтын үргэлжлэх хугацааг 53% нь тохиромжтой, 47% богино гэж үзжээ. Сургалтад хамрагдагсдын 93% нь буюу 14 оролцогч бүрэн болон дунд зэргийн ойлголттой болсон гэж хариулсан бол 1 оролцогч “Экологийн асуудлыг хөндөх нь”, “Техник хэрэгсэл, тоног төхөөрөмж сонгох нь”, “Зураг авалт хийхэд анхаарах зүйл”, “Баримтат киноны эвлүүлгийг хэрхэн хийх вэ?”, “Баримтат киног олон нийтэд хүргэх суваг болон арга замууд”, “Баримтат киноны төслийн санал боловсруулах, зохиолын товч танилцуулга бэлтгэх, киногоо бусдад танилцуулах” гэсэн хичээлийг дахин үзэх шаардлагатай гэсэн байна.
№ |
Овог, нэр |
Аймаг |
Байгууллага |
1 |
Д.Гангаа |
Хөвсгөл |
Скай ТВ |
2 |
C.Алтанхуяг |
Хөвсгөл |
Скай ТВ |
3 |
Д.Батболд |
Хөвсгөл |
Чөлөөт УБ |
4 |
Б.Сүхээ |
Хөвсгөл-Цагаан-Уул сум |
Цуурай ТВ |
5 |
Б.Оюунцэцэг |
Хөвсгөл-Цагаан-Уул сум |
Цуурай ТВ |
6 |
Б.Одсайхан |
Сэлэнгэ-Ерөө сум |
Ерөө ТВ |
7 |
Г.Амарбаясгалан |
Сэлэнгэ-Ерөө сум |
Таны Сэлэнгэ ТВ |
8 |
Батсайхан |
Булган-Бүрэгхангай сум |
Хувиараа |
9 |
Б.Гэрэлмаа |
Говь-Алтай-Бигэр сум |
ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба |
10 |
Р.Гантөгс |
Дархан Уул |
Орхон ТВ-Радио |
11 |
Ч.Лхагвадорж |
Дархан Уул |
Лха ТВ |
12 |
Л.Уянга |
Дархан Уул |
Лха ТВ |
13 |
Д.Батжаргал |
Дархан Уул |
Лха ТВ |
14 |
М.Мөнхбаяр |
Дархан Уул Шарын гол сум |
Од ТВ |
15 |
Ж.Гэрэлмаа |
Дархан Уул Шарын гол сум |
Од ТВ | Бусад гэрэл зургийг http://globeinter.org.mn/?cmd=Gallery&action=ShowCategory&id=34&menuid=281 | |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 201827 | Энэ сард: | 18506 | Өнөөдөр: | 32 |
|
|