Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
   Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » “УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.04.16

Мониторингийн 2-р шатны буюу төгсгөлийн тайлан

“Глоб Интернэшнл“ ТББ АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд эмэгтэй улс төрчдийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлсэн байдалд хийсэн 2 дахь шатны мониторингийг 2012 оны 1-р сарын 16-22-ны өдөр, 2, 3-р сарын 1-7-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэв.

Хэвлэл мэдээллийн мониторингт өдөр тутмын “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, долоо хоног тутмын “Хүмүүс”, “Сэрүүлэг” сонин, (цаашид сонин гэнэ) МҮОНРТ, 25-р суваг ТВ (1-р суваг), Боловсрол суваг ТВ, (цаашид телевиз гэнэ) http://www.news.mn/, http://www.olloo.mn/, http://www.factnews.mn/, http://www.caak.mn/, http://www.medee.mn/, http://www.amjilt.com/, http://www.gogo.mn/, http://www.shuud.mn/ (цаашид цахим хуудас гэнэ) болон http://www.google.mn/ хайлтын системийг хамруулсан болно.

Ажиглагчид тусгайлан боловсруулсан түлхүүр асуулт бүхий тэмдэглэлт хүснэгтийн дагуу тоон болон чанарын мэдээлэл цуглуулж, Excel программд оруулж кодлон, SPSS 16.0 программаар боловсруулав. Мөн Google хайлтын системээс “эмэгтэй улс төрч, эмэгтэй нэр дэвшигч” гэсэн хоёр түлхүүр үг ашиглан хайлт хийж, сонгосон хугацаанд гарсан мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ. 

 Мониторингийн хугацаанд 5 сонин, 3 телевиз, 8 цахим хуудас, google.mn  хайлтын систем бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэй улс төрчтэй холбоотой 420 мэдээлэл гарсан байна. Үүнээс 15 хувь нь сонинд нийтлэгдсэн, 66 хувь нь интернэтэд (8 цахим худас, google.mn) тавигдсан, 19 хувь  нь телевизээр цацагдсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийт 52 эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээлэл гарсан. Үүнээс Д.Оюунхоролтой холбоотой мэдээлэл нийт мэдээллийн 13,5 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Харин одоогийн УИХ-ын эмэгтэй гишүүд болох С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол нартай холбоотой мэдээлэл нийт мэдээллийн 28,8 хувийг эзэлж байна. ХМХ-ээр эмэгтэй улс төрчдийн тухай сонинууд 1-4-р нүүрэндээ, цахим хуудсууд “Улс төр” буландаа, телевизүүд мэдээний цагаар хамгийн их мэдээлсэн байна. Нийт мэдээллийн 77 хувь нь төвийг сахисан байдлаар, 16 хувь нь эерэг, 6 хувь сөрөг байдалтай байна.

Эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийг шууд болон шууд бус гэж ангилсан. Нэр нь гарч байгаа эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийг тухайн хүн өөрөө өгсөн бол шууд, тухайн хүний тухай өөр улс төрч, иргэд, эсвэл сэтгүүлч хэлсэн, бичсэн мэдээллийг шууд бус хэмээн үзсэн. Ингэж үзэхэд эмэгтэй улс төрчидтэй хийсэн ярилцлага, сурвалжлага маш бага харин хэн нэгний ярианд, сэтгүүлчийн нийтлэлд дурьдагдаад өнгөрөх байдлаар ихэнх мэдээлэл нь гарсан байна. Энэ нь эмэгтэй улс төрчдийн үзэл бодол, дуу хоолой олон нийтэд хүрч чадахгүй,  харин хоёрдогч хүний байр сууринаас тэдний талаарх ойлголт бий болж бодит бус мэдээллийг иргэд ихэвчлэн авч байна.

1-р шатны тайлантай харьцуулахад илүү олон эмэгтэй улс төрчдийн тухай гарсан ч мэдээлэл гарсан талбайн хэмжээ, үргэлжлэх хугацаа, шууд эсвэл шууд бус эх сурвалжтай зэргээс харахад мэдээллийн давтамж, эзлэх хэмжээ багасжээ. Харин тухайн эмэгтэй улс төрч болон төр засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн талаарх үнэлэмж эерэг өнгө аястай болсон. Тэдний талаарх ойлголт, тодорхойлолт, төсөөллийн утга агуулга дэмжсэн, магтсан байдлаар бичигдэж, эерэг хандлагатай болсон дэвшилттэй үр дүн харагдаж байна.

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

Их Британий Элчин Сайдын яамын санхүүжилтээр, Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд "Глоб Интернэшнл" ТББ 2 үе шаттай хэвлэл мэдээллийн мониторинг хийж гүйцэтгэлээ.

Нэгдүгээр үе шатанд 2008 оны УИХ-ын сонгууль (2008 оны 6-р сарын 21-27-ны өдөр), Ерөнхийлөгчийн “Иргэний танхим”-д болсон УИХ-ын сонгуулийн тухай хууль-Жендерийн тэгш эрх сэдэвт хэлэлцүүлэг (2011 оны 6-р сарын 13-19-ны өдөр), сонгуулийн хууль, эмэгтэйчүүдийн квотын асуудлыг эцэслэн шийдвэрлэх 2011 оны Намрын чуулган (2011 оны 10-р сарын 12-25-ны өдрийг дуустал)-тай холбогдуулан 3-н хэсэг хугацааг сонгон авч 5 сонин, 8 цахим хуудас, google.mn  хайлтын системийн мэдээллийг хамруулсан.

Хоёрдугаар үе шатанд 2012 оны 1-р сарын 16-22-ны өдөр, 2, 3-р сарын 1-7-ны өдрийг дуустал 5 сонин, 8 цахим хуудас, google.mn хайлтын систем, нэмж 3 телевизийн 7 хоногийн эфирийн нэвтрүүлэгт мониторинг хийж, үр дүнг гаргалаа.
Хоёр мониторингийн мэдээлэл цуглуулсан арга зүй адилхан. Харин 2-р шатанд шинээр 3 телевиз орж ирсэнтэй холбогдуулан телевизийн нэвтрүүлэгт зориулсан түлхүүр асуулт бүхий тэмдэглэлт хүснэгт нэмэгдэж, сонин дээрх мэдээлэл төлбөртэй, төлбөргүйг тодруулсан асуултыг 2-р шатанд хассан болно.  

Мониторингийн хугацаанд эмэгтэй улс төрчтэй холбоотой 420 мэдээлэл гарсан байна. Үүнээс 15 хувь нь сонинд нийтлэгдсэн, 66 хувь нь интернэтэд (8 цахим хуудас, google.mn) тавигдсан, 19 хувь  нь телевизээр цацагдсан байна.

Өмнөх тайлантай харьцуулахад нийт эмэгтэйчүүдийн тоо 10 хүнээр нэмэгдэж, 52 эмэгтэй улс төрчдийн тухай мэдээлэл гарсан. Мэдээлэл гарсан тоогоороо 1-р шатанд С.Оюун, 2-р шатанд Д.Оюунхорол тэргүүллээ. Одоогийн УИХ-ын эмэгтэй гишүүд болох С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол нартай холбоотой мэдээллийн нийт мэдээлэлд эзлэх хувь 39-29  хувь болж буурсан ч нь 2-р шатанд сониноос бусад ХМХ-үүдэд дахин тэргүүлж байгаа нь эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээлэл одоогийн УИХ-ын 3 эмэгтэй гишүүн дээр төвлөрч байна.

Эмэгтэй улс төрчийн талаарх мэдээлэл хангалтгүй байна.

Эмэгтэй улс төрчдийн талаар сонинд эрэгтэйчүүдээс 5 дахин бага давтажтай мэдээлж, 9 дахин бага талбайд бичжээ. Мэдээлэл гарсан тоогоор С.Одонтуяа, П.Батчимэг нар тэргүүлж байгаа боловч мэдээллийн талбайн хэмжээ сонины тал нүүр болж байна.  Харин М.Ичинноров, Н.Удвал нартай холбоотой тус бүр 2 мэдээлэл гарсан ч мэдээлэл гарсан талбайн хэмжээ 3,8 сонины нүүр материал гарчээ. Эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийн 50 хувь нь 1-4-р нүүрэнд нийтлэгдсэн байна.

Цахим хуудасны хувьд эмэгтэй улс төрчдийн тоо 27-22 болж буурсан. Мэдээлэл гарсан тоогоороо Д.Оюунхорол, Д.Арвин, Т.Ганди, С.Оюун нар, мэдээлэл байршуулсан тоогоороо http://www.news.mn/ дахин тэргүүллээ. Өмнөх мониторингийн дүнтэй харьцуулахад хамгийн их мэдээлэл байрласан “Улс төр” булангийн мэдээлэл 63 хувиар, нэмэгдэж, “Улс төрчид” булангийн мэдээлэл 92 хувиар буурсан байна.

Google хайлтын системийн хувьд мэдээлэл байрласан цахим хуудасны тоо буурч, мэдээлэл гарсан хүний тоо өсөж, давхардсан байдлаар 21 сайтаас 44 эмэгтэй улс төрчдийн тухай мэдээлэл илэрсэн. Өмнөх мониторингийн үеэр Д.Оюунхорол “Шилдэг эмэгтэй улс төрч”-өөр шалгарч хамгийн их мэдээлэл гарсан эмэгтэй улс төрч болж байсан бол 2-р шатанд сайд нарыг дахин томилохтой холбогдож Т.Гандитай холбоотой мэдээлэл их гарч байлаа.

Гурван телевизээр 15 эмэгтэй улс төрчдийн тухай  нийт 2 цаг 50 минут, 53 секундын  хугацаанд гаргасан байна. Үүнээс  мониторинг хийгдсэн 7 хоногийн хугацаанд нэг нэг удаа гарч, бүтэн нэвтрүүлэгт оролцсон С.Одонтуяа, М.Батчимэг нар нийлээд  2 цаг 16 минут 24 секунд үргэлжилсэн. Үлдсэн 13 хүний тухай нийт 34 минут 29 секунд мэдээлэл гарсан байна. Энэ нь нэг хүнд 3 хүрэхгүй минут оногдож байна. Мэдээллийн 73 хувь нь аль нэг мэдээний цагаар гарсан ба 1-р сарын 19-нд буюу Пүрэв гаригт хамгийн олон хүний тухай мэдээлэл цацагджээ.
Тухайн нэр дэвшигчийн болон төр засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн талаарх үнэлэмж эерэг хандлагатай болжээ. 
Өмнөх тайлан дээр эмэгтэйчүүдтэй холбоотой мэдээллийн 58 хувь нь төвийг сахисан байдлаар, 25 хувь эерэг байдлаар, 17 хувь сөрөг байдлаар бичигдсэн байсан. Харин 2-р шатанд нийт мэдээллийн 77 хувь нь төвийг сахисан, 16 хувь нь эерэг, 6 хувь сөрөг байдлаар нийтлэгдсэн. Сонгогдсон ХМХ-үүдийн хувьд эерэг мэдээлэл давамгайлсан байна.

Сонинд гарсан эмэгтэйчүүдийн тухай мэдээллийн  91 хувь нь төвийг сахисан, 6 хувь нь эерэг, 3 хувь нь сөрөг байдлаар бичигдсэн.   
Цахим хуудсуудын хувьд нэр бүхий эмэгтэйчүүдийн тухай мэдээллийн 80,5 хувь нь төвийг сахисан байдлаар, 12 хувь нь эерэг, 7,5 хувь нь сөрөг байдлаар бичсэн. Төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байх эсэх, хэр чухал байгаа талаар дурьдагдсан мэдээллүүдийн 37 хувь нь “зайлшгүй хэрэгтэй”, 50 хувь нь “тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй”, 13 хувь нь “байж ч болно байхгүй байсан ч болно”  гэж үзсэн.

Google хайлтын системийн хувд 56 хувь нь төвийг сахисан байдлаар, 39,5 хувь нь эерэг, 4 хувь нь сөрөг байдлаар бичигдсэн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байх эсэхийг хөндсөн таван мэдээлэл гарснаас 4 нь тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй, 1 нь эмэгтэй улс төрч байж ч болно байхгүй байсан ч болно, төдийлөн чухал биш гэж үзсэн байна. 

25-р суваг ТВ-ээр гарсан эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийн 4 хувь нь эерэг, 82 хувь нь төвийг сахисан байдлаар, 4 хувь нь сөрөг байдлаар гарсан. Харин МҮОНРТ-ээр гарсан мэдээллийн 92 хувь нь төвийг сахисан байдлаар, үлдсэн 8 хувь нь эерэг өнгө аястай байв.

Эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээлэл шууд бус байдлаар бичигдэж байна. 

ХМХ-үүдээр гарч байгаа эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийг шууд болон шууд бус гэж ангилсан. Нэр нь гарч байгаа эмэгтэй улс төрчидтэй холбоотой мэдээллийг тухайн хүн өөрөө өгсөн бол шууд, өөр эх сурвалжаас буюу хэн нэгэн улс төрч, иргэд, эсвэл сэтгүүлч хэлсэн, бичсэн мэдээллийг шууд бус хэмээн үзсэн. Шууд эх сурвалжтай мэдээлэл сонин дээр нэлээд бага (5 дахин), интернэт дээр эрс бага (13-24 дахин), телевиз  дээр харьцангуй бага (1-2 дахин бага) хувиар гарсан байна. 

Эмэгтэй улс төрчдийн талаарх ойлголт, үнэлэмж, тодорхойлолт, төсөөлөлд эерэг хандлагатай болжээ.

Мониторингийн 2-р шатны буюу төгсгөлийн тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж  PDFхувилбараар уншиж болно. 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:180144 
 Энэ сард:14890 
 Өнөөдөр:44 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.