Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он

НЭР ТЄР СЭРГЭЭХ ТАЛААРХ ХУУЛЬ ТОГТООМЖ - ЕВРОПЫН ШYYХИЙН ХУУЛЬ ЦААЗ

Галина Арапова
ОХУ-ын хуульч, Воронеж хотын “Хэвлэл мэдээллийг хамгаалах тєв” -ийн гvйцэтгэх захирал

Хувь хvний салшгvй эрхийн нэг нь нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд юм. Дэлхийн олон улс орны хууль тогтоомжид нэр тєр, алдар хvндийг хамгаалах тухай заалтууд тусгагдсан байдаг. Манай улсын хуулинд ч мєн энэ талаарх заалтууд бий. ОХУ-ын хэмжээнд жилд 4000 орчим хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэр тєр, алдар хvндийн тухай маргаан гардаг бєгєєд энэ тоо жил ирэх тусам 30 хувиар єсч байна.

Зарим тохиолдолд нэр тєр сэргээх асуудлыг буруугаар ашиглах явдал гардаг. Сэтгvvлчдийн гаргаж буй зєрчлийн 60 орчим хувийг нэр тєр, алдар хvндийн асуудалтай холбоотой маргаан эзэлдэг. Тийм учраас одоо сэтгvvлчдийн ємгєєлєгчєєр ажилладаг хvмvvст хандаж нэхэмжлэлийн талаар авч vзье. Сэтгvvлчид ямар нэгэн албан тушаалтны буруутай vйл ажиллагааг шvvмжилж бичсэн байдаг учраас шvvхэд гаргаж байгаа нийт нэхэмжлэлийн 60 хувь нь нэр тєр, алдар хvнд сэргээх тухай гомдол байдаг.

ОХУ-ын хууль тогтоомжид нэр тєр, алдар хvндийг сэргээх, ажил хэргийн нэр хvндийг хамгаалах гэсэн ойлголтууд байдаг. Бид ажил хэргийн нэр хvнд, алдар хvнд, нэр тєр гэдгийг бvхэлд нь яриад байгаа болохоос биш тус бvрд нь нарийвчилж vзэхгvй байна. Yvнийг нарийвчлан vзэх шаардлагатай. Нэр тєр гэдэг нь хvн тєрєхєєсєє vхэх хvртлээ єєртєє єгсєн vнэлгээ. Алдар хvнд гэдэг бол нийгэм, олон нийт тэр хvнийг хэрхэн хvлээж авч байгаагийн илрэл. Нэр тєр нь хувь хvний салшгvй хэсэг бєгєєд нэр тєрийг гутаах, алдар хvндийг бууруулах гэж ярьдаг. Тvvнээс биш, нэр тєрийг ихэсгэх, багасгах гэж ярьдаггvй. Алдар хvнд нь vндэсний, мэргэжлийн гэх мэт vгтэй адил, vргэлж эерэг ба сайн сайхан гэсэн агуулгатай. Харин хувь хvнд хандах хандлага нь нэр хvндээр илэрдэг. Нэр тєр, алдар хvнд хоёр нь хоорондоо нилээд тєстэй бєгєєд нэр томъёоных нь утга ойролцоо мэт боловч vнэн хэрэгтээ нарийн ялгаатай юм.
Ажил хэрэг, бизнестэй холбоотой хэрэглэгддэгийн хувьд нэр хvндийг хvн єєрєє олж авдаг. Жишээлбэл, Орост тєрийн албан хаагч бизнес эрхлэх нь хориотой ба шvvгч нарын хувьд зєвхєн сайн шvvгч байна гэдэг нь л ажил хэргийнх нь нэр хvнд юм. Тvvнчлэн нэр тєр, алдар хvнд, нэр хvнд гэсэн энэ гурван нэр томъёотой холбогдож гарах нэхэмжлэл нь мєн хоорондоо ялгаатай байдаг. Жишээ нь, ямар нэгэн vйлдвэр ажил хэргийн нэр хvндтэй холбоотой нэхэмжлэл гаргалаа гэхэд тvvнийг хэрхэн шийдвэрлэх нь маш чухал юм. Мєн прокурор хvн ажил хэргийн нэр хvнд буурлаа гэж нэхэмжлэл гаргаж болохгvй. Учир нь тэрээр тєрийн албан хаагч бєгєєд бизнес эрхлэхийг хориглодог юм. Харин нэр тєрєє сэргээх талаар нэхэмжлэл гаргаж болно. Ер нь ямар ч хувь хvн иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргаж болно. Гэхдээ дараахь vндсэн 4 элементийг хангасан тохиолдолд шvvх нэхэмжлэлийг хvлээж авна. Yvнд:

1. Бодит байдалд нийцээгvй мэдээлэл тvгээсэн
2. Нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан
3. Тодорхой байгууллага, хувь хvний нэр зааж танигдахаар бичсэн (гэхдээ заавал шууд тусгахгvй байж болно)
4. Бодит баримт, болсон vйл явдал дээр тулгуурлаагvй

Эдгээр элементvvд нь цэвэр онолын асуудал биш, практик ач холбогдолтой зvйл юм. Сэтгvvлч нийтлэл бичихээр бэлтгэж байхдаа хууль тогтоомжуудаас гадна эдгээр элементvvдийг мэдэж байх шаардлагатай. Ер нь сэтгvvлч бичиж байгаа нийтлэлдээ нэхэмжлэл гарах эсэхийг урьдчилан тааварлаж байх ёстой. Хуулийн хvрээнд авч vзэхэд нэхэмжлэл гаргаж болох хэсгийг нийтлэлдээ эмзэг гаргаж болохгvй. Тэгэхээр ямар байдлаар гаргах вэ? Хамгийн гол нь дээрх 4 элементэд багтахгvй байх ёстой. Жишээлбэл, сэтгvvлч нийтлэлдээ тодорхой нэр заахгvй байх хэрэгтэй. Ер нь уншихад хэний тухай яриад байгаа нь ойлгомжтой боловч хэл зvйн хувьд нэрлэж заагаагvй байхад тvvнийг єєрт нь хамааралтай гэж хэн ч хэлж чадахгvй юм. Хэрэв тодорхой нэр бичихийг хvсвэл бодит баримт биш, сэтгvvлчийн vзэл бодол гэж бичих хэрэгтэй. Жишээлбэл, “vйлдвэрийн бараанаас дарга нь єєрєє хулгайлаад, зєєгєєд байна” гэж бичихийн оронд “vйлдвэр дампуурч, тогтвортой ажиллахгvй байна” гээд “миний бодлоор vйлдвэрийн удирдлага ажиллаж чадахгvй байна” гэж бичиж болно. Ингэснээр сэтгvvлч хэлэх гэсэн зvйлээ хэлчихлээ гэсэн vг юм. Энд нєгєє 4 элемент ч алга байна. Мєн “Ельцин єчигдєр 3 тэрбум доллар хулгайлсан” гэхийн оронд “Ерєнхийлєгч 3 тэрбум доллар хулгайлсан” гэж бичвэл хэнийг хэлж байгаа нь ойлгомжтой болно. Учир нь улсын ерєнхийлєгч ганцхан байдаг. Харин “Энэ хvн таргалаад байна, машин авчихлаа. Тэгэхээр энэ нєхєр хахууль авсан байх” гэж бичвэл энэ нь зєвхєн таамаглал болно.

Сэтгvvлчид хэлэх гэснээ хэтэрхий илэн далангvй, шууд єєрийн vзэл бодлоор биччихдэг тул ємгєєлєхєд маш хэцvv байдаг. Гэвч тэдний зарим нь єєрсдийгєє авч гарах авхаалжтай байдаг.

Хуульчид нэхэмжлэлийн агуулга, vгийн утга зэргийг харгалзан vзэж, ялгаатай хандаж байх хэрэгтэй. Сэтгvvлч хэн нэгэн хvн аль нэг хэрэгт буруутайг нотлох албагvй. Тvvнийг шvvх, мєрдєн байцаах байгууллага тогтоодог. Харин сэтгvvлч бичсэн мэдээллээ vнэн зєв гэдгийг нотлох баримтаа л гаргаж ирэх ёстой. Хэрэв сэтгvvлч хэн нэгнийг шvvмжилж, єєрийн vзэл бодлоор “тэнэг”, “мангар”, “чадваргvй” гэх мэтээр биччихвэл энэ нь нэхэмжлэл гаргах vндэслэл болох уу? Yгvй. Яагаад гэвэл энэ бол доромжлол биш. Зvгээр л сэтгvvлч єєрийн vзэл бодлоо хэлсэн. Тэгвэл “хулгайч”, “луйварчин” гэчихвэл яах вэ? Орост 3 жилийн ємнєєс ийм тохиолдлыг шvvхээр авч хэлэлцэхээ больсон. Жишээ нь, Оросын Батлан хамгаалахын сайд асан Павел Грачевтай холбоотой нэг хэргийн талаар яръя. Батлан хамгаалах яам єєрийн хэрэгцээнд зориулж 20 ширхэг машин худалдаж авчээ. Сэтгvvлч энэ хэргийг мєшгєєд “Пашка Мерседес буюу хулгайч шоронд суух ёстой” гэсэн нийтлэл бичсэн байна. Сайд vvнд нь маш их гомдож, єєрийг нь гvтгэсэн, мєн “пашка”, “хулгайч” гэх мэтээр хэлсэн гэдгээр гомдол гарган прокурорт хандсан. Шvvх vvнийг сэтгvvлчийн vзэл бодол гэж vзээд иргэний шvvхэд хандах ёстой байсан гэж хэлсэн. Гэтэл сайдын vйл ажиллагаанд зарим нэг хууль бус ажиллагаа харагдсан. Ийм учраас прокурор хэрэг vvсгээд мєрдєн шалгаж эхэлсэн байна. Ингээд энэ хэргийн хувьд сайд иргэний журмаар нэхэмжлэл гаргаагvй прокурорт хандсанаараа єєрийгєє илчилж, буруутай нь нотлогдсон. Хэн нэг хvнийг “хулгайч”, “эд хєрєнгє завшигч” гэсэн тохиолдолд нэр тєр сэргээхээр иргэний шvvхэд ханддаггvй. Харин прокурорт хандаж гэм буруугvй гэдгээ нотлуулах ёстой.

Ёс суртахууны хохирлыг тєлvvлэх асуудал Орост маш их тавигддаг. Шvvхэд нэр тєр сэргээлгэхээр хандсан нэхэмжлэлийн ихэнх нь хангагддаг боловч vvнийг мєнгєн илэрхийллээр илэрхийлдэг учир хvмvvс хамгийн гол нь мєнгє олох зорилгоор vндэслэлтэй, vндэслэлгvй нэхэмжлэл гаргаж шvvхэд хандах явдал элбэг байдаг. Одоо Орост хvн бvр эд хєрєнгийн бус хохирлыг тєлvvлэх эрхгvй гэсэн хандлагатай байгаа. Оросын хууль тогтоомжоор эд хєрєнгийн бус хохирлыг дотор нь:

- бие махбодийн хохирол
- ёс суртахууны хохирол гэж хоёр хуваадаг.

Гэвч жишээ нь, vйлдвэр, байгууллагын хувьд дээрх хоёр хохирлыг нэхэмжлэх нь утгагvй юм. Байгууллага гэсэн шинж чанараараа энэ нь боломжгvй. Харин vйлдвэрийн ажилтан, ажиллагсад нэхэмжлэл гаргаж болно. Яагаад гэвэл эд хєрєнгийн бус хохирол нь зєвхєн бие хvний хувьд учирдаг. Байгууллагын хувьд материаллаг хохирол учирч болно. Гэхдээ тухайн байгууллагын ажил хэргийн нэр хvндэд халдсаны улмаас энэ хохирлыг амсч болох бєгєєд энэ vндэслэлээрээ шvvхэд нэхэмжлэл гаргаж болох юм. Эд хєрєнгийн бус хохирлыг барагдуулах практик Орост 8 жил орчим vргэлжилж байна. Эхний 6 жилд нь маш их хvнд байсан. Яагаад гэвэл хуулийн нэр томъёолол тодорхой биш байсан учраас тvvнийг хэрхэн хэрэглэх талаар маш их маргаантай байсан. Yvнд дээд шvvхийн тайлбар гарсан бєгєєд тvvндээ Европын шvvхийн хэм хэмжээг нилээд харгалзаж vзсэн. Харин сvvлийн 2 жил байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг vндсэндээ аль ч шvvх авч хэлэлцэхээ больсон. ОХУ нь нэгэнт Европын холбооны гишvvн орон болсон учраас тэдний шvvхийн хууль дvрэм, шийдвэрийг зайлшгvй тусгаж, хvлээж авах vvрэгтэй болж байгаа юм.

Сонин хэвлэлд хувь хvний нэр тєр, алдар хvнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хvндийг гутаасан мэдээлэл гарч, хохироосон тохиолдолд тvvнийг хамгаалах хэд хэдэн тєрлийн хэрэгсэл байдаг. Yvнд:
1. Шvvхийн бус хамгаалалт. Мэдээлэл цацагдсаны дараа хоёр тал харилцан тохиролцож, шvvхэд хандалгvйгээр асуудлыг шийдэж болдог. Улс орнуудын хууль тогтоомжид шvvхийн бус замаар иргэдийн гомдлыг шийдвэрлэх асуудлыг єєр єєрєєр хуульчилсан байдаг. Оросын хууль дvрэмд ч бас энэ тухай зvйл, заалт бий. Энэ тохиолдолд хэн нэгэн хvн єєрийнх нь тухай гарсан мэдээллийг худлаа гэж vзвэл сонины редакци дээр очиж уулзаад, сонины зєвлєл нь уг мэдээлэлд хариу залруулга, няцаалт гаргаж єгч болдог.
2. Иргэний эрх зvйн журмаар шийдвэрлэх. Энд нэхэмжлэгч тал хуулийн дагуу шvvхэд хандаж хэргээ шийдvvлнэ.
3. Эрvvгийн эрх зvйн журмаар шийдвэрлэх. Энэ нь нэр тєр гутаагдсанаас илvv гvтгvvлсэн, доромжлуулсан гэсэн тохиолдолд хэрэглэгддэг.

Иргэний журмаар нэр тєр, алдар хvндээ сэргээлгэх, эрvvгийн журмаар гvтгvvлсэн, доромжлуулсан гэсэн асуудлыг тавих хоёрын хоорондын ялгааг сайн гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хоёр асуудлаар шvvхэд хандах журам болон тvvнийг авч хэлэлцэх журам нь єєр єєр байдаг. Эдгээрийн хоорондын ялгааг гаргахын тулд товч тайлбар хэлье. Жишээлбэл, гvтгэлэг нь эрvvгийн эрх зvйн журмаар шийдэгдэх ёстой боловч амьдрал дээр нэр тєр сэргээлгэхтэй адил иргэний эрх зvйн журмаар шийдэгдэж байгаа. Энэ хоёр ойлголт нь ойролцоо боловч бvрэлдэхvvний хувьд ялгаатай юм. Дээрх 3 тєрлийн хамгаалалтын алийг сонгох нь хувь хvний асуудал. Харин сvvлийн 2 хамгаалалтын хувьд зєвхєн нэг л vндэслэл бий. Энэ нь сонин хэвлэлээр хvний нэр тєр, алдах хvнд гутаагдаж, эд хєрєнгийн бус хохирол учирсан гэсэн vндэслэл юм.

Гvтгэх, доромжлох хоёрын аль аль нь материаллаг бус хохирол учруулдаг боловч бvрэлдэхvvнээрээ ялгаатай. Гvтгэлгийн бvрэлдэхvvн нь бодит байдалд vл нийцсэн мэдээлэл тарааж, тvvгээрээ хvний нэр тєр, алдар хvндийг гутаасан гэсэн ойлголт байдаг. Харин доромжлолын хувьд заавал бодит байдалд нийцсэн, тохирсон нь чухал биш, хамгийн гол нь ямар хэлбэрээр илэрхийсэн нь чухал байдаг. Аливаа хvний тухай шvvмжилж бичихдээ эвгvй, таагvй байдлаар илэрхийлсэн байвал тэр нь доромжлол болдог. Хvнийг тодорхойлоход хэрэглэгдэх эвгvй, таагvй хэлбэр гэдэгт хамгийн бvдvvлэг vг хэллэг орно.

Бас нэг анхаарах зvйл бол энэ мэдээллийг тараасных нь тєлєє хэн хариуцлага хvлээх вэ гэдгийг тогтоох нь маш чухал. Иргэний эрх зvйд хуулийн этгээдийн нэр хvндийг гутаасан гэсэн нэхэмжлэл гарсан тохиолдолд хариуцагч нь сонины зєвлєл байна. Тэгвэл гvтгvvлсэн, доромжлуулсан гээд эрvvгийн журмаар шийдэгдэх тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллага тvvнийг нотлох шаардлагагvй, харин прокурорын байгууллага vнэн, худлыг нь тогтоох vvрэгтэй.

Нэр тєр, алдар хvнд сэргээх болон гvтгvvлсэн, доромжлуулсан тохиолдолд нэхэмжлэл гаргаж иргэний эрх зvйн журмаар шийдвэрлvvлэх vv, эсвэл прокурорт хандах уу гэдгээ хувь хvн єєрєє шийднэ. Сэтгvvлч хvний хувьд бичсэн нийтлэлийнхээ талаар хариуцлага хvлээж байгаа тохиолдолд баримт, нотолгоогоо гаргаж ирэх ёстой учраас vvнийг маш сайн анхаарах хэрэгтэй юм. Иргэний эрх зvйд тухайн хvн гэм буруугvйгээ єєрєє нотлох ёстой байдаг. Хэрэв нотолж чадахгvй бол гэм буруутайд тооцогдоно. Харин эрvvгийн эрх зvйд гэм буруутайд vл тооцох зарчим vйлчилдэг. Єєрєєр хэлбэл, бvрэн тєгс нотлогдож, шийдвэр гараагvй цагт тухайн хvнийг гэм буруутайд vл тооцно. Тэгэхээр сэтгvvлчид нийтлэл бичихдээ vvнийг маш сайн анхаарах хэрэгтэй юм.

Гэмт хэргийн улмаас хvний эрvvл мэндэд хохирол учирч, бие махбодиороо хохирсон тохиолдол байдаг. Эсвэл иргэний хувьд тєрийн байгууллага, тодорхой албан тушаалтны хууль бус vйл ажиллагааны улмаас хохирол учирсан байдаг. Тухайлбал, авто ослын улмаас материаллаг хохирол учирсан бол тvvнийгээ шаардахын зэрэгцээ эд хєрєнгийн бус хохирлыг мєн шаардах эрхтэй. Тvvнчлэн хvнийг ажлаас хууль бусаар халах, гэмт хэрэгт сэжигтнээр татаад хэргийг нь хэрэгсэхгvй болгох, єєрєєр хэлбэл, хэргийн холбогдогч биш гэдэг нь тогтоогдсон тохиолдолд учирсан хохирлоо тєрєєс нэхэмжлэх эрхтэй. Эдгээр тохиолдолд учирсан хохирлыг тооцоолох vндэслэл байдаг. Энд тусгай арга зvйн зєвлємжvvд байдаг бєгєєд энэ нь шvvгчдэд илvv хамааралтай. Хохирлын тєлбєрийн хэмжээг гэмтлийн зэрэглэлээр тогтоодог. Жишээлбэл, хєнгєвтєр, хєнгєн, хvнд гэх мэт. Хєнгєн гэмтэл учирсны улмаас хєдєлмєрийн чадвараа тvр хугацаагаар (14 хоногоор) алдсан тохиолдолд ямар хэмжээний тєлбєр оногдуулахыг тогтоосон арга зvйн зєвлємжvvд гарсан байдаг. Тэдгээр нь эмчилгээнд хичнээн тєгрєг зарцуулсан болон ажлаасаа хууль бусаар халагдаагvй, гэмт хэрэгт татагдаагvй байсан бол тэр хvн хичнээн хэмжээний цалин хєлс авах байсан зэргээс шалтгаална. Энэ тооцоон дээр нэмээд эд хєрєнгийн бус хохирлыг єєрєєр хэлбэл, сэтгэл санааны хохирлыг мєн тооцдог. Харин нэр тєр гутаагдсан, алдар хvнд буурсны улмаас учирсан хохирлыг тєлvvлэх тохиолдолд ямар нэгэн тооцоо гаргах боломжгvй учраас хохирогч буюу нэхэмжлэгч єєрєє ямар хэмжээгээр, яаж хохирсноо нотлох хэрэгтэй болно. Бодит vнэнд vл нийцсэн нийтлэлийн улмаас тухайн хvний эрvvл мэнд хохирч, эмч дуудаж vзvvлсэн, эм тариа авч хэрэглэсэн бєгєєд тvvнийг нь нотлох баримт байвал эд хєрєнгийн бус хохирлыг тєлvvлэх хангалттай vндэслэл болж єгдєг. Гэхдээ нэхэмжлэгчийн шаардсан мєнгєний хэмжээ шvvхийн тогтоосон хэмжээнээс vргэлж єндєр байдаг. Хэрвээ шvvх хариуцагчаас єндєр хэмжээний тєлбєр гаргуулахаар тогтоовол мэдээж хариуцагч нь дараагийн шатанд давж заалдана. Yvнийг зєвхєн шvvх л дэнсэлж vздэг. Єєрєєр хэлбэл, тухайн хvний амссан хохиролд ямар хэмжээний мєнгє ногдуулахыг зєвхєн шvvх тогтооно. Энэ талаар тодорхой зєвлємж гаргах нь утгагvй юм. Учир нь нэг ижил асуудлыг хvн бvр янз бvрээр хvлээж авдаг. Зарим хvн хvчтэй хямарч, эмзэглэж байхад зарим нь харьцангуй тайван, хєнгєн хvлээж авдаг. Тэгэхээр эдгээр асуудлаар тусад нь нийтлэг зєвлємж гаргах боломжгvй юм.

Хэвлэл мэдээллийн талаарх бусад хязгаарлалт - улсын нууц, хувийн нууц гэх мэт

Орост эрvvгийн журмаар шvvхэд хандаад гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй гэж vзвэл дараа нь иргэний эрх зvйн журмаар хандаж болдог. Yvнийг хориглодоггvй.
Хувийн нууцтай холбоотой нэг жишээ ярья. Оросын орон нутгийн нэгэн сонинд гэмт хэргийн талаар материал нийтэлдэг тусгай булан байдаг. Гэтэл нэг удаа тэнд “Єчигдєр манай нэг банкны захирлыг хvчиндсэн байна” гэсэн мэдээ нийтлэгдсэн бєгєєд vvний тєлєє сэтгvvлч хариуцлага хvлээсэн байна. Шvvх энэ тохиолдолд ажил хэргийн нэр хvнд гутаасан гэж тооцоогvй, харин сэтгvvлчийг хvний хувийн амьдрал руу хєндлєнгєєс орсон гэж vзсэн. Яагаад гэвэл тэр хотод ердєє 9 банк байдаг бєгєєд тэдгээрийн захирлуудын нэг нь л эмэгтэй хvн байдаг ажээ. Хэдийгээр сэтгvvлч мэдээндээ хохирогчийн овог, нэрийг бичээгvй боловч, “хvчиндvvлсэн” гээд биччихсэн учраас ганц эмэгтэй захирал байсан гэдэг нь нийтэд ойлгомжтой болсон. Энд нэр тєр, алдар хvнд гутаагдсан тухай биш, хувийн нууцын тухай асуудал яригдаж байгаа учраас шvvх сэтгvvлчийг хvний хувийн нууцад халдсан гэж vзэж буруутгасан.

Сонин хэвлэл хэвлэгдэхээс ємнєх хуулийн зєвлєгєєний ач холбогдол, шvvхэд татагдахаас болгоомжлох нь,
Шvvхэд татагдсан vед хийх эхний алхмууд - сэтгvvлчид, хуульчид юу хийх ёстой вэ?
Нэр тєр сэргээх болон бусад хэрэгт ашиглах ємгєєллvvд

Би Оросын сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалах зорилго бvхий “Ил тод байдлыг хамгаалах сан” гэдэг байгууллагад 5 жил хуульчаар ажиллаж байна. Мєн уг байгууллагын Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамгаалах тєвийн захирлаар давхар ажилладаг. Манай байгууллага нь ашгийн тєлєє бус, тєлбєр авдаггvй учраас ямар ч сониныг баян, ядуу, тєрийн, хувийн гэж ялгадаггvй, ижил тvвшинд хамтран ажилладаг. Бидний баримталдаг vндсэн 3 зарчим байдаг. Yvнд:

1. Бvх сонинд ижил тэгш нєхцєлєєр хандах;
2. Сонины эдийн засгийн асуудлаар хєєцєлдєхгvй, єєрєєр хэлбэл, санхvvжилтийн асуудалд нь оролцохгvй, зєвхєн хууль эрх зvйн хvрээнд хамтран ажиллах, энэ vндсэн дээр сонины зєвлєл сэтгvvлчдийн хоорондын харилцаанд буюу хєдєлмєрийн маргаанд оролцохгvй байх;
3. Сонины зєвлєлvvдийн хоорондын маргаантай асуудалд оролцохгvй байх;
Одоо дараахь асуудлуудаар ярилцъя. Yvнд:
- Сэтгvvлч материалаа нийтлэгдэхээс ємнє юуг анхаарах ёстой вэ?
- Нийтлэлийнхээ эмзэг хэсгvvдийг илvv анхаарах, єєрєєр хэлбэл, хvмvvсийн анхаарлыг илvv татаж, шvvхэд татагдаж болзошгvй хэсгvvдийг анхаарах
- Нийтлэлдээ хууль зvйн алдаа аль болох бага гаргахыг анхаарах
- Сэтгvvлчийг шvvхэд єгсєн тохиолдолд юу мэдэх хэрэгтэй вэ?
Хараат бус хэвлэл мэдээлэл бол мєрєєдєл гэж хэлж болно. Хэрэг дээрээ хэвлэл мэдээллийг хараат байлгахад нєлєєлдєг олон хvчин зvйл байдаг. Жишээлбэл, санхvvжvvлэгч байгууллага, тєр засаг болон сонины редактор гэх мэт. Тэгэхээр хамгийн гол нь бид сэтгvvлчдийг хараат бус байлгах нєхцлийг бvрдvvлэхэд мэргэжлийн vйл ажиллагаагаа чиглvvлэх хэрэгтэй байгаа юм. Эмчийн нэгэн адил хуульчийн зєвлєгєєг хvн болгон сонсож байдаг. Тиймээс нийгмийн амьдралд хэвлэл мэдээлэл ямар их ач холбогдолтойг хуульч єєрєє сайн ойлгосон байх хэрэгтэй.

Хэвлэл мэдээлэл нь хоёр гол хvчин зvйлийг холбож єгдєг. Нэг талаас тєр, нєгєє талаас нийгэм. Єєрєєр хэлбэл, тєр засгийн удирдлага хvн хоёрыг холбож єгдєг. Хэвлэлийн хамгийн гол гvйцэтгэдэг vvрэг бол хяналтын чиг vvрэг юм. Тєр засгийн vйл ажиллагааг хянаж, тэд юу хийж байгааг олон нийтэд мэдээлж байдаг. Мєн бидний ємнєєс сонгогдсон хvмvvс юу хийж байгаа талаар мэдээлдэг.

Бидний гол зорилго бол нийгэм, тєрийн хоорондын зєрчлийг арилгах, эвлэрvvлэх, хэлцэл хийлгэхэд биш харин дээрх зєрчил, маргааныг зохицуулж байдаг хуультай болгох, тєр, нийгмийг єєр єєрийн чиг vvргийг гvйцэтгэдэг болгоход оршдог юм.

Єнгєрсєн жил Орост 19 сэтгvvлч ажил vvргээ гvйцэтгэж яваад халдлагад єртєж, амь насаа алдсан. Тэгвэл яагаад ийм байдалд хvрэв гэсэн асуулт гарч ирнэ. Энд хамгийн гол нь сэтгvvлчдэд ойлгуулах, тэднийг хамгаалах, тэдний vйл ажиллагааг аюулгvй байлгах талаас нь туслалцаа vзvvлэх шаардлагатай юм. Єнгєрсєн жил сэтгvvлчийн мэргэжлийг хамгийн аюултай, осолтой мэргэжил гэж тооцсон. Учир нь олон сэтгvvлч ажил vvргээ гvйцэтгэж яваад амь насаа алдсан. Сэтгvvлчдийн vйл ажиллагааны онцлогоос харахад тэдний ажлын эмзэг хэсгийг нь олж, хэрхэн тусламж vзvvлэх вэ гэдгийг ойлгож, тогтоох шаардлагатай байдаг юм. Эндээс хамгийн их бэрхшээлтэй, тулгамдсан асуудал бол сэтгvvлчдийн шvvмжлэлтэй, хурц нийтлэлvvд байдаг. Єєрєєр хэлбэл, гэмт хэргийг мєрдєн байцаалтын явц, бизнесийн vйл ажиллагааны тухай гэх мэт нийтлэл нь маш ноцтой, аюултай байдаг.

Нэр тєр, алдар хvндийн тухай нэхэмжлэлvvд Орост хамгийн их тvгээмэл байдаг. Харин азаар Кыргыз, Таджикстан шиг vvний тєлєє сэтгvvлчдийг шоронд хорихгvй байгаа. Гэвч материаллаг бус хохирлыг тогтоож, тєлvvлдэг учраас зарим сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагад маш хvнд цохилт болж, санхvvгийн хувьд дампуурах байдалд оруулдаг. Нэр тєр, алдар хvнд сэргээх нэхэмжлэлийг санхvvгийн дарамтын хэлбэрээр ашиглах явдал зарим хvмvvс, ялангуяа тєр засгийн удирдагчдын зvгээс гардаг болсон. Тэр нэхэмжилсэн мєнгийг нь байнга тєлсєєр байгаад хоосорч дампуурсан сонин ч их болсон. Нэхэмжлэл гаргаж байгаа хvмvvсийн зорилго ч тийм юм. Єєрєєр хэлбэл, тэд єєрсєддєє таалагдаагvй сониныг vгvйрvvлэн хоосруулж, оршин тогтнох чадваргvй болгож, хаалгахыг хvсдэг. Энд хамгийн сонирхолтой нь хэн нэхэмжлэл гаргаж байна вэ гэдэг асуудал байгаа юм. Тэдний 90 гаруй хувь нь тєр засгийн тєлєєлєгчид, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, шvvгчид, депутатууд байдаг байна.

Шvvмжлэлтэй нийтлэл, материалгvйгээр хэвлэл мэдээлэл оршин тогтнох бас утга учиргvй юм. Ийм учраас хуульчид бидний гол зорилго бол тэдгээр материалыг сонинд нийтлэгдэхээс нь ємнє тусламж vзvvлэх явдал юм.
Бас нэг ноцтой, маргаантай асуудал бол хурц сэдэвтэй нийтлэл бичих явдал. Хэн нэгний нууж хаах гэсэн зvйлийг сэтгvvлч эрэн сурвалжилж олж тогтоох, илрvvлэх, дэлгэрvvлэх асуудал байдаг. Тэгэхээр ийм нийтлэлvvдээс бид чухам юугий нь олж харах ёстой вэ? Хэн vvнийг хийх ёстой вэ? Манай улсын хувьд сэтгvvлчдийн хууль зvйн мэдлэг тун хомс байдаг. Гэвч тэд хуулийн асуудлыг хєндсєн сэдвээр нийтлэл бичдэг бєгєєд тvvндээ алдаа гаргах явдал их байдаг. Ийм учраас сэтгvvлчдэд хууль тогтоомжуудын талаар тайлбарлаж ярьж єгєх шаардлагатай юм. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн тухай хуулийг тайлбарлаж єгснєєр сэтгvvлчид эрх vvргээ илvv сайн мэддэг болох, мєн нууцын тухай хуулийг мэдсэнээр сэтгvvлч ярьж, бичихдээ нилээд анхааралтай, нямбай ханддаг болно. Хуульчид хууль тогтоомжийг ярьж, тайлбарлах vvрэг хvлээх нь зvйтэй. Сэтгvvлч хичнээн лекц, семинар, сургалтад хамрагдаж, хууль тогтоомжуудтай танилцаж, мэдлэг олж авсан ч яг хуульчийн хэмжээнд тvvнийгээ гаргаж тавьж, бусдад зєвлєж, тусалж чадахгvй юм. Тиймээс та бvхэн бичсэн нийтлэлээ хэвлэгдэхээс нь ємнє vзvvлж, зєвлєгєє авах нь ашигтай гэдгийг сэтгvvлчдэд тайлбарлаж, итгvvлэх хэрэгтэй. Хэрвээ та сэтгvvлчийг итгvvлж, тэр танд хэвлэгдэхээс нь ємнє нийтлэлээ авчирч vзvvлэн зєвлєгєє авсан бол хvнд хэцvv замынхаа хагасыг туулчихлаа гэж хэлж болно. Нэг vгээр хэлбэл, сэтгvvлч гаргаж болох байсан олон алдаанаасаа саллаа гэсэн vг юм.
Хэрвээ нэгэнт нийтлэл нь хэвлэгдчихсэн байвал та аль болох хурдан олж vзэж, ингэснээрээ сэтгvvлчид туслах боломжтой болно. Сэтгvvлчид єєрсдєє хичнээн хугацаа єнгєрсєн ч бичсэн зvйлийнхээ vндэслэлийг нотлох баримтаа хаяж vрэгдvvлэхгvй, хадгалж байх ёстой. Yvнийг мєн та бvхэн сэтгvvлчдэд сануулах хэрэгтэй юм.

Ямар бичиг баримтыг хадгалах вэ? Yvнд хамгийн тvрvvнд танай шvvгч нар нотлох баримтын хувьд юуг хvлээн зєвшєєрдєг вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл:
- аливаа мэдээллийг агуулсан албан ёсны бичиг баримт
- нотолгоожуулсан ярилцлага гэх мэт

Нийтлэг журмаар тухайн мэдээллийг тvгээн тараагч нь зєвхєн сэтгvvлч биш, сонины зєвлєл, сэтгvvл зvйн байгууллага байдаг. Харин сэтгvvлч нийтлэлийн зохиогч нь байдаг учир шvvхэд хамтран хариуцагчаар татагддаг. Тийм учраас нэгэнт хэвлэгдчихсэн нийтлэлд няцаалт гаргах нь сэтгvvлчийн vvрэг биш, тvvний ажиллаж байгаа байгууллагын vvрэг юм. Шvvх сэтгvvлчээр эд хєрєнгийн хохирол тєлvvлэх шийдвэр гаргасан байсан ч сонины зєвлєл ямар нэгэн байдлаар vvрэг хариуцлага хvлээх ёстой. Яагаад гэвэл сонины зєвлєл хэвлэх нийтлэх асуудлыг хариуцдаг. Мєн дансандаа мєнгєтэй учир учирсан хохирлыг гаргах чадвартай. Энэ талаасаа гол хариуцагч нь сонины зєвлєл болдог. Хэрэв сонинд мэдээ, ярилцлага нийтлэгдсэн байвал ярилцлага єгсєн хvн нь бас хариуцагчаар татагдана. Энэ гурван хариуцагчийн хариуцлагыг хувиарлах асуудал шvvхийн шийдвэрээс шалтгаалдаг. Хэрэв нийтлэл нь ямар ч нэргvй, эсвэл нууц нэр хэрэглэсэн байвал сонины зєвлєлийн vзэмжийн асуудал болдог. Єєрєєр хэлбэл, сонины зєвлєл энэ тохиолдолд сэтгvvлчийг ил тавихыг хvсэхгvй бол єєрєє хариуцагчаар татагдах бєгєєд шvvх, нэхэмжлэгч хоёр нь нийтлэлийн жинхэнэ зохиогчийг мэдэхгvй vлдэнэ. Энэ бол сэтгvvлчийг хамгаалсан, ашигтай, vр дvнтэй арга юм. Хуулиар єєрийн болон нууц нэрээр, эсвэл нэргvй нийтлэл гаргахыг зєвшєєрсєн байдаг. Сэтгvvлч єєрєє материалаа бэлдээд редакторт єгєхєд редактор нь засвар хийгээд оруулсан єєрчлєлтийг сэтгvvлч эргээд зєвшєєрєхгvй байвал тухайн нийтлэлийг сонины зєвлєлийн нэрээр гаргана. Энэ бол маш чухал асуудал юм.
Сэтгvvлч хэн нэгнээс ярилцлага авахдаа диктафонд бичсэн ч бай, цаасан дээр буулгасан ч бай нєгєє хvнээсээ заавал гарын vсгий нь авч, ярьсан зvйлий нь баталгаажуулах хэрэгтэй. Энэ бол сэтгvvлчийн мєрдєх ёстой маш чухал дvрэм юм. Яагаад гэвэл, дараа нь нєгєє ярилцлага єгсєн хvн нь би ийм юм яриагvй гээд шvvхэд нэхэмжлэл гаргахад сэтгvvлч нотлох баримттай байх ёстой. Хэрэв сэтгvvлчид тийм гарын vсэгтэй ярилцлага байгаад, харин нєгєє хvн нь ярилцлагандаа худлаа зvйл хэлсэн байх юм бол тэр хvн єєрєє шvvхийн ємнє хариуцагчаар татагдана. Сэтгvvлч єєрийн мэргэжлийн ёс журмын дагуу материал олж авсан бол тvvнийгээ хаанаас, ямар замаар олж авснаа заавал тайлбарлах ёсгvй. Энэ бол сэтгvvлчийн ёс зvйд хамааралтай, ерєнхий журмаар тогтоогдсон зvйл. Харин ганцхан шvvгч vvнийг асууж, хаанаас олж авсныг нь тогтоох эрхтэй. Монголын хэвлэл мэдээллийн хууль зургаахан зvйлтэй учир иймэрхvv нєхцєл байдлын хувьд нилээд хvндрэлтэй юм. Орост бол 63 зvйлтэй хууль байдаг учир эдгээр асуудлыг дэлгэрэнгvй зааж єгч, зохицуулсан байдаг. Ерєнхий хууль, тогтоомжоор хуульчилсан дvрэм, журам нь хангалттай биш юм. Жичид нь тусгайлсан хууль байх шаардлагатай.

Мєн энд эрх зvйн зохицуулалтыг маш зєв хийх хэрэгтэй. Хуулиар хэтэрхий их хязгаарлалтыг сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тавьж болохгvй. Хамгийн гол нь гарсан нийтлэлийг няцаах журам, хариуцах журам болон сэтгvvлчдийн эрх, vvргийг хуулиндаа маш нарийн тодорхойлж єгєх хэрэгтэй юм. Ингэснээр шvvхэд ч нэр тєр, алдар хvндийг сэргээхтэй холбоотой нэхэмжлэлийг хянан хэлэлцэхэд хялбар болно.

Одоо сэтгvvлчид ямар баримт, материалыг нотлох баримт болгож гаргаж ирэх ёстой гэдэг талаар яръя. Сэтгvvлч бол мєрдєн байцаагч ч биш, прокурор ч биш. Гэвч єєрийн мєрдєлтийг явуулдаг. Ямар нэгэн шvvмжлэлтэй, хурц нийтлэл хэвлэгдэхэд тvvний дагуу тодорхой хvмvvс, байгууллага нэхэмжлэл гаргана. Тиймээс сэтгvvлч єєрийн бичсэн нийтлэлийн талаарх бvх баримт, нотолгоог бvрдvvлж, гаргаж тавих ёстой.
Ажилдаа алдаа гаргахгvйн тулд сэтгvvлч хvн хамгийн гол нь єєрийнх нь vйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжуудыг маш сайн мэддэг байх ёстой. Энэ нь “би юуны тєлєє, ямар vйл ажиллагааныхаа тєлєє эрvvгийн хэрэгт болон иргэний нэхэмжлэлд хариуцагчаар татагдах вэ” гэдгээ яг таг мэдсэн байх ёстой гэсэн vг юм. Yvнийгээ мэдсээр байж алдаа гаргавал сэтгvvлчийн єєрийн хариуцлагагvй байдал болох учраас єєрєє хариуцлагаа хvлээх ёстой. Хэрэв мэдэхгvй байснаасаа болж алдвал бvр ч муу юм. Ийм учраас сэтгvvлчдийн хувьд хууль зvйн мэдлэг маш чухал. Хvн бvр єєрийн алдаан дээр суралцдаг гэдэг. Тэгээд ч алдаа гаргаж байсан сэтгvvлчдэд хууль зvйн талаар тайлбарлахад хялбар байдаг. Мєн туршлагатай ахмад сэтгvvлчдээс залуу сэтгvvлчидтэй ажиллах нь илvv амар байдаг. Яагаад гэвэл ахмад сэтгvvлчид єєрсдийгєє бvгдийг мэднэ гэж vздэг учраас хуулийн зєвлєгєєг муу сонсдог. Тэдэнд хууль унш, судла гэж хичнээн хэлээд ч нэмэргvй. Харин тэд ихэвчлэн алдаа гаргасан хойноо хуульчдад ханддаг учир тэр vед нь л єєрсдийг нь тэнэг байдалд орчихлоо гэж бодогдуулахааргvй эелдэг, эвлэг хандах хэрэгтэй. Тэднийг мэргэжлийн ур чадвараа алдаж байна гэдэг талаас нь ойлгуулах хэрэггvй, харин нєхцєл байдал єєрчлєгдєж, шинэ хууль тогтоомж гарч ирж буй тул алдаа хийчихжээ гэдэг талаас нь хандах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд тэр туршлагатай, ахмад сэтгvvлч таны сайн туслагч болно. Яагаад гэвэл тvvний vгийг залуучууд нь сайн сонсдог.

"ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ,
ШYYХ ЭРХ МЭДЭЛ”
Хуульч, ємгєєлєгчдєд зориулсан сургалт
(1999 оны 12-р сарын 6-10)

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1313 
 Нийт хандалт:139472 
 Энэ сард:9233 
 Өнөөдөр:149 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.