Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Төсөл болон хөтөлбөрүүд » Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь » Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он

Мэдээллийн Чєлєєт байдлын тухай Монгол Улсын хуулийн тєслийн талаархи санамж бичиг

“19 дvгээр зvйл” байгууллагаас гаргав.

2003 оны 8 дугаар сар

I. ТАНИЛЦУУЛГА

Энэ санамж бичиг нь “19 дvгээр зvйл” байгууллагаас Монголын Мэдээллийн чєлєєт байдлын тухай хуулийн тєсєлд єгсєн дvн шинжилгээг агуулсан баримт бичиг мєн. Монголын хуульчид болон бусад хамтрагч нарын ажлын хэсгээс боловсруулан гаргасан тус хуулийн тєслийг судлан санал єгєх хvсэлтийг “19 дvгээр зvйл” байгууллагад тавьсан юм. Эдгээр санал нь тус хуулийн тєслийн Англи хэл дээр албан бус орчуулгыг тулгуурлан хийгдсэн болно.

Монголд мэдээллийн чєлєєт байдлыг хvндэтгэн хангах явдлыг тус хууль гvнзгийрvvлэх тул уг хуулийн тєслийг “19 дvгээр зvйл” байгууллагын зvгээс талархан дэмжиж байна. Хуулийн тєсєлд мэдээлэл авах эрх, хэвлэн нийтлэх vvрэг, хvсэлт гаргах, мэдээлэл хvртэх эрхийг єргєн утгаар нь тодорхой тусгасан мєн хараат бус Мэдээллийн Комиссарын талаархи зvйл заалтыг оруулсан зэрэг дэвшилтэт талууд байна. Yvний зэрэгцээ, хуулийн тєсєлд мэдээлэл хvртэх эрхийг хязгаарлах нєхцлvvдийг тодорхой зааж єгч чадаагvй зэрэг тодруулах шаардлагатай зvйл заалт байгаа нь тvvний сул талууд болж байна. Мєн хуулийг хэрэглэгчид хэрхэн ашиглах талаар зааварчилсан бичиг баримт бvртгэхийг шаардсан заалт мєн мэдээлэгчийг болон сайн vйлсийн тєлєє мэдээллийг задруулахад хамгаалалт vзvvлэх тухай заалтуудыг орхигдуулсан байна.

Монголын хуулийн тєсєлд хийсэн доорхи задлан шинжилгээ нь Олон нийтийн мэдэх эрх: Мэдээллийн чєлєєт байдлын хуулийн зарчим, (“19 дvгээр зvйл” байгууллага) Мэдээллийн чєлєєт байдлын хуулийн загвар (“19 дvгээр зvйл“ байгууллага,) хэмээх хоёр 19 дvгээр бvлгийн vндсэн баримт бичигт тулгуурлан хийгдсэн болно. Эдгээр баримт бичиг нь мэдээллийн чєлєєт байдалтай холбоотой олон улсын болон харьцуулалтаар шалгарсан шилдэг туршлагыг ашиглан боловсруулагдсан. Уг хоёр ном нь энэ чиглэл дэх олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн шилдэг туршлагыг илтгэх бєгєєд дэлхийн зарим улсын мэдээллийн чєлєєт байдлын тухай хуульд задлан шинжилгээ хийхэд ашиглагдаж байсан юм.

II.ОЛОН УЛСЫН БА YНДСЭН ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭГЭЭР ХYЛЭЭСЭН YYРГYYД

Yзэл бодоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний баталгаа

Хvний эрхийн Тvгээмэл тунхаглалын /ХЭТТ/ 19 дvгээр зvйл нь олон улсын заншлын эрх зvйн хэм хэмжээнийхээ хувьд бvх улс орнуудад vйлчилдэг бєгєєд хvний vндсэн эрх болох vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг дараах байдлаар заажээ:

Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, vvнд vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана.

Иргэний ба Улс Тєрийн Эрхийн тухай Олон Улсын Пакт (ИУТЭОУП) нь 1974 онд Монгол Улс нэгдэн орсноор заавал даган мєрдєх ёстой баримт бичиг бєгєєд тvvний 19 дvгээр зvйлд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг ХЭТТ-тай тун адил томъёололтойгоор баталгаажуулсан байдаг.

ИУТЭОУП-д нэгдэн орсноор оролцогч улсууд Пактад тусгагдсан эрхvvдийг тvvн дотроо vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг зєрчихгvй хэмээн хvлээн зєвшєєрсєн хэрэг. Хэдий тийм боловч ИУТЭОУП нь улс орнуудад vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг бусад vндсэн эрхvvдийн хамт хэрэгжvvлэх vvднээс нааштай алхмуудыг хийх, эдгээр эрхvvдийг хvндэтгэж vзэх vvрэг хvлээлгэдэг. “Энэ тунхаглалд тодорхойлсон эрхvvдийг хэрэгжvvлэхэд шаардлагатай хууль тогтоомж гаргах болон бусад арга хэмжээг авах” vvргийг Пактын 2 дугаар зvйлээр улс орнуудад хvлээлгэжээ. Єєрєєр хэлбэл Засгийн газар олон хэлбэрийн хvчирхэг, хараат бус хэвлэл мэдээлэл хєгжиж, ингэснээр олон нийтийн мэдэх эрхийг гvйцэлдvvлэхvйц орчинг бvрдvvлэх vvрэгтэй болж байна.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний баталгаанууд бvс нутгуудын хvний эрхийн гурван гол баримт бичигт, тухайлбал, Европын Хvний эрх ба тулгуур эрх чєлєєг хамгаалах Конвенцийн 10 дугаар зvйл (ЕХЭТЭЧХК) , Африкийн Хvний ба ард тvмний эрхийн Хартийн 9 дvгээр зvйл , Америкийн Хvний эрхийн Конвенцийн 13 дугаар зvйлд тус тус тусгалаа олжээ. Хэдийгээр эдгээр системээс баталсан шийдвэр, мэдэгдэл нь Монгол улсад шууд хамаарахгvй ч эдгээр нь бvх дэлхийн чармайлт болсон vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний хvрээ, утга санааны баталгааг хангаж байгаа юм.

Нийтийн захиргааны байгууллагын албан тушаалтанд хадгалагдаж буй мэдээллийг хvртэх эрхийг єєртєє багтаадаг мэдээллийн чєлєєтэй байдал нь олон улсын гэрээгээр баталгаажуулсан vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний чухал хэсэг болдог. Мэдээллийн чєлєєт байдлын ач холбогдолд єчvvхэн ч эргэлзэх зvйлгvй. 1946 онд болсон НYБ-ын Ерєнхий Ассамблейн хамгийн анхны чуулганаар баталсан 59(1)-дvгээр тогтоолд:

Мэдээллийн чєлєєт байдал бол хvний vндсэн эрх бєгєєд НYБ-ын анхаарлын тєвд байдаг бvх эрх чєлєєний тулгын чулуу мєн гэж заажээ.

Мэдээллийг чєлєєтэй олж авах эрх нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний бvрэлдэхvvн хэсэг мєн болохыг НYБ-аас хvлээн зєвшєєрсєн. Yзэл бодол, тvvнийг илэрхийлэх эрх чєлєєний асуудлаарх НYБ-ын Тусгай илтгэгч НYБ-ын Хvний Эрхийн Комисс-д илгээсэн жил тутам гаргадаг илтгэлдээ энэ эрхийн талаар дэлгэрэнгvй тайлбар єгсєн байдаг. 1997 онд “Тусгай илтгэгч олон орны Засгийн газар ард тvмэндээ мэдээлэл єгєхгvй байх хандлага маш их байгаад хатуу хяналт тавих хэрэгтэйг дахин мэдэгдсэн байдаг . НYБ-ын Хvний Эрхийн Комисс тусгай илтгэгчийг мэдээлэл хайх, хvлээн авах эрхийн тухай тайлбараа улам баяжуулах, энэ талаарх єргєдєл гомдолд єгєх ажиглалт, зєвлємжєє єргєжvvлхийг” уриалан энэ сэдвээр гаргасан тvvний тайлбарыг дэмжсэн юм. Тусгай илтгэгчийн 1998 оны жилийн тайланд мэдээллийн чєлєєт байдал нь тєрийн мэдэлд буй мэдээллийг хvртэх эрхийг багтаадаг гээд

Мэдээлэл хайх, хvлээн авах тvгээх эрх нь ялангуяа Засгийн газарт байгаа бvх хэлбэрээр хадгалсан болон нєхєн сэргээгдэх системийн мэдээлэл хvртэх эрхийг хангахуйц идэвхтэй vvргийг тєрд ногдуулсан. гэж тунхагласан байна.

Тvvний энэхvv vзэл санаа нь Хvний Эрхийн Комиссоос дахин дэмжигдсэн байна.

Мэдээллийн чєлєєт байдал нь Америк болон Европын системд нарийн тодорхойлогдсон байдаг. 2000 онд Хvний эрхийн Америк Хоорондын Комиссоос Yзэл Бодлоо Чєлєєтэй Илэрхийлэх Эрх Чєлєєний Америк Хоорондын тунхаглалыг батлан гаргажээ. Тvvний оршилд мэдээллийн чєлєєт байдлыг туйлын ойлгомжтойгоор тунхагласан байдаг:

Тєрийн мэдэлд буй мэдээллийг хvртэх эрхийг баталгаажуулах нь Засгийн газрын
vйл ажиллагааг ил тод болгон тvvний хариуцлагыг єндєржvvлдэг бєгєєд
ардчилсан нийгмийн тогтолцоог бэхжvvлнэ гэдэгт гvнээ итгэж,

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє, хараат бус хэвлэл, мэдээлэл авах эрхийг хамгаалах vзэл санааг тусгасан Chapultepes Тунхаглалын зарчмуудыг дахин нотолж, гэсэн байдаг.

Энэ Зарчмууд нь тєрийн мэдэлд буй мэдээллийг хvртэх эрхийг багтаасан мэдээллийн чєлєєтэй байдал нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний бvрэлдэхvvн хэсэг бєгєєд бие даан хvний суурь эрх болохыг гуйвалтгvйгээр хvлээн зєвшєєрсєн:

3. Хvн бvр мэдээллийн санд байгаа эсвэл энэ нь олон нийтийн болон хувийн бvртгэлд хадгалагдаж байсан ч єєрийн тухай болон єєрийн ємчийн тухай мэдээллийг хурдан шуурхай, тєвєггvй хvртэх, хэрэв шаардлагатай бол тvvнд нэмж мэдээлэл оруулах, засварлах эрхтэй.
4. Тєрийн байгууллагын мэдэлд байгаа мэдээллийг хvртэх нь хvн бvрийн vндсэн эрх мєн. Тєр энэ эрхийг бvрэн эдлvvлэх явдлыг баталгаажуулах vvрэгтэй. Ардчилсан нийгэм дэх vндэсний аюулгvй байдалд бодит гарцаагvй аюул нvvрлэх vед хуулиар урьдчилан тогтоосны дагуу энэ зарчмыг хязгаарлаж болно хэмээн зєвшєєрдєг гэсэн байдаг.

Европт Европын Холбоо, Европын Зєвлєл хоёул мэдээлэл авах эрхийн ач холбогдлыг дахин давтсан байдаг. 2002 оны 2 дугаар сард Европын Зєвлєлийн дэргэдэх Сайд нарын Хороо Албан хэргийн бичиг баримтыг хvртээмжтэй болгох тухай Зєвлємж баталсан. Уг баримт бичигт Улс орнууд энэхvv чухал эрхийн ач холбогдлыг чухалчлан vзэхийн тулд мэдээллийн чєлєєт байдлын тухай хуулийг батлан гаргах нь зvйтэй гэсэн байдаг.

Гишvvн орнууд тєрийн байгууллагын эзэмшиж буй албан хэргийн бичиг баримтыг шаардсан vедээ vзэх хvн бvрийн эрхийг баталгаажуулах ёстой. Энэ зарчмыг хэрэглэхдээ яс vндэсийг хамруулан ямар нэгэн vндэслэлээр ялгаварлан гадуурхах ёсгvй гэжээ.

Єнгєрєгч арваад жилийн хугацаанд Фижи, Энэтхэг, Израйль, Ямайка, Япон, Мексик, Пакистан, Перу, Ємнєд Африк, Ємнєд Солонгос, Тайланд, Тринидад, Тобаго, Их Британи болон Зvvн ба Тєв Европын ихэнх улс оронд мэдээллийн чєлєєт байдлын тухай хууль батлан гаргажээ. Эдгээр улсууд хэдэн жилийн ємнєєс ийм хуультай болсон Щвед, АНУ, Недирланд, Австрали, Канад зэрэг орны эгнээнд нэгдсэн юм. Монгол улс мэдээллийн чєлєєт байдлын тухай сайн хууль батлан гаргаснаар мэдээллийн чєлєєт байдлыг баталгаажуулах чухал ач холбогдолтой алхам аль хэдийнээ хийж амжсан улсуудын жагсаалтад орох болно.

YНДСЭН ХУУЛИЙН БАТАЛГАА

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон мэдээллийн чєлєєт байдал нь Монгол улсын Yндсэн хуулийн 16 дугаар зvйлд дараахь байдлаар хамгаалагдсан байна.

Монгол Улсын иргэн дараах vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ:

16. Итгэл vнэмжилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чєлєєтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно.
17. Тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй. Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага, хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална.

16,17 дугаар зvйл нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний олон улсын эрх зvйн баталгаанаас хэд хэдэн байдлаар нилээд хязгаарлагдсан байна. Хэдийгээр энэ нь мэдээллийг "хайх, хvлээн авах" эрхийг хамгаалсан боловч мэдээллийг "тvгээх" эрхийг оруулаагvй байна. Мєн олон улсын эрх зvйд байдаг "хил хязгаарыг vл харгалзан" гэснийг энэ эрх баталгаажуулаагvй байна. Нилээд ноцтой зvйл гэвэл хэдийгээр 16,17 дугаар зvйлд уг эрхийн аливаа хязгаарлалт нь хуульд заагдсан бєгєєд хууль ёсны vндэслэлтэй байхыг шаардаж байгаа, боловч хязгаарлалт нь “ардчилсан нийгэмд шаардлагатай байх ёстой” гэснийг орхигдуулжээ. Практик дээр Засгийн газрын зvгээс vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд саад тотгор учруулахаас хамгаалахад энэ нь хамгийн чухал хаалт болдог ба Yндсэн хуульд vvнийг орхигдуулсан нь ноцтой алдаа юм.

Нєгєє талаар, 16, 17 дугаар зvйлд нийтийн захиргааны байгууллагад байгаа мэдээллийг авах эрхтэй болохыг шууд бусаар заасан тул тєрєєс нууцлах ёстой мэдээллээс бусдыг хvртэх эрхтэй гэж ойлгож болно.

Зєвлємж:
· Yндсэн хуулийн 16,17 дугаар зvйлд дээрх шvvмжлэлийн дагуу олон улсын хэм хэмжээнд нийцvvлсэн нэмэлт єєрчлєлт оруулах хэрэгтэй.

III. МЭДЭЭЛЛИЙН ЧЄЛЄЄТ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТЄСЛИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ

1. Yл хамруулах журам

Хуулийн тєсєл дэх хамгийн ноцтой бэрхшээлvvдийн нэг нь мэдээлэл хvртэх эрхийн vл хамруулах журам юм. Хуулийн тєсєл нь vл хамруулах нєхцлийг оруулж єгєхийн оронд нууцад хамаарах мэдээллийг бусад хуульд зааснаар гэж хялбарчилсан байна. Энэ мэтээр, 3.1. заалтад энэ хууль нь бусад хуулиар нууцад хамааруулсан мэдээлэлд хамаарахгvй гэж заажээ.

“19 дvгээр зvйл” байгууллага бvх мэдээлэл дараах 3 хэсэг сорилыг (болзлыг) хангаснаас бусад тохиолдолд нээлттэй болох ёстой гэж зєвлєж байна:
· Уг мэдээлэл энэхvv хуульд заасан хууль ёсны зорилгод хамааралтай байх
· Мэдээллийг задлах нь дээр дурдсан зорилгод заналхийлж, ихээхэн хор хохирол учруулахаар бол
· Дээрх зорилгод учруулах хор хохирол нь тухайн мэдээллийг задруулснаар гарах олон нийтийн ашиг сонирхлоос илvv бол
Энэ нь нэгдvгээрт, мэдээллийг єгєхгvй байх учир шалтгаан бvрийг тодорхой болгож єгнє гэсэн vг. Хоёрдугаарт, мэдээллийг єгєхгvй байх учир шалтгаантай холбож єгєх нь хангалттай бус харин мэдээлэлийг задруулснаар уг шалтгаант зорилгод бодитой хор хохирол учирхаар байх ёстой. Yvнээс гадуур мэдээллийг хаалттай байлгах шалтгаан байх учиргvй. Жишээлбэл, vндэсний аюулгvй байдал нь тодорхой мэдээллийг хаалттай байлгах хууль ёсны учир шалтгаан хэмээн хаа сайгvй хvлээн зєвшєєрєгдсєн хэдий ч vндэсний аюулгvй байдалтай холбоотой олон мэдээллийг нээлттэй болгоход vндэсний аюулгvй байдалд ямар нэгэн хор хохирол учирхааргvй байдаг. Эцэст нь хууль ёсны учир шалтгаанд хор хохирол учирхаар байсан ч олон нийтийн сонирхолын vvднээс мэдээллийг нээлттэй болгох нєхцєл байдлууд байх ёстой. Жишээлбэл, Зарим мэдээлэл хувийн нууцтай холбоотой боловч vvнийг задруулснаар газар авсан авилга, гэмт vйлдлийг илрvvлж болох тохиолдол байж болно.

Бусад орнуудад байдгийн адил Монголын нууцын тухай заалтуудыг бусад хууль тогтоомжид оруулан Мэдээллийн чєлєєт байдлын тухай хуулийг давуу эрхтэйгээр зохицуулалт хийх нь эдгээр зарчмуудыг орхигдуулахад хvргэдэг. Нууцын тухай хуулиуд нь ихэвчлэн ил тод засаглалын vзэл баримтлалыг агуулаагvй эсвэл олон жилийн ємнє ардчилал, ил тод байдлын тухай ойлголт єєр байсан vед хийгдсэн байдаг. Дээр дурьдсан хэм хэмжээтэй тэдгээр хуулийн бvгд биш ч ихэнх заалтууд нийцээгvй байдаг. Нууцын тухай олон хуулийг хэвээр байлгаад байх нь vнэн хэрэгтээ Мэдээллийн чєлєєт байдлын тухай хуулийг vгvйсгэхэд хvргэнэ. Энэ нь vйлчилж байгаа нууцын журамд хэрэгжих бололцоо олгож харин ил тод засаглалын шинэ системийг бий болгох гэсэн Мэдээллийн чєлєєт байдлын тухай хуулийн чухал зорилгыг орхигдуулдаг юм.

Цаашилбал, мэдээллийг нээлттэй болгох шинэ, ерєнхий vvргийн дор одоогийн нууцын тухай хуулиуд нь хамгаалах ёстой нууцаа бvрэн гvйцэт хамгаалж чадахгvйд хvрч болох талтай. Єєрєєр хэлбэл: тус хуулиуд нь гуравдагч талын хувийн болон арилжааны мэдээллийн нууцыг хангалттай хамгаалж чадахгvй байх талтай.

“19 дvгээр зvйл” байгууллага Мэдээллийн чєлєєт байдлын тухай хуулинд нууцын талаархи заалтуудаа хялбарчилж vлдээхийн оронд мэдээллийг задлах vндсэн зарчимд vл хамаарах нєхцєлийг дэлгэрэнгvй зааж єгєх, хор хохирлыг цэгнэх мєн олон нийтийн ашиг сонирхлын дээгvvр тавих шаардлагуудыг нэмж хийж оруулахыг зєвлєж байна. Тэгснээр Мэдээллийн чєлєєт байдлын тухай хууль нь бусад хуультай зєрчилдєх vед тэдгээрийн нууцын тухай заалтуудаас давуу эрхтэй болно. Энэ нь нууц мэдээлэлтэй холбогдон гарах зvй ёсны ашиг сонирхлыг vр нєлєєтэйгээр олон улсын болон тулгуур хуулинд заасан ил тод байх хэм хэмжээтэй нийцvvлэн хамгаалж чадах vр дvнтэй болно.

Зєвлємж:
· Yл хамааруулах журмыг дэлгэрэнгvй байдлаар хуулийн тєсєлд нэмж оруулах
· Мэдээллийн чєлєєт байдлын тухай хууль нь нууцын заалтуудтай зєрчилдєх тохиолдолд давуу эрхтэй байх

2. Боломжийн бvх мэдээллийг нээлттэй болгох

Мэдээллийн чєлєєт байдлын тухай хууль нь боломжит бvх мэдээлэл нээлттэй байх зарчмыг барих ёстой. Энэ зарчмын дагуу ерєнхийдєє нийт олон нийтийн ашиг сонирхол буюу vл хамаарах журамд зааснаас бусад тохиолдолд бvх мэдээлэл нээлттэй байх ёстой. Хуулийн хvрээг єргєтгєх vvднээс мэдээлэл, нийтийн байгууллага аль алийг нь єргєн хvрээгээр тодорхойлох хэрэгтэй.

Хуулийн тєсєлд Засгийн газрын болон, хувийн байгууллага, цаашлаад хуульд хувийн бизнес эрхэлдэг байгууллагууд уг хуулийн заасан процессыг дагаж мєрдєхєєр тодорхойлсон байна (4.1.3.,4.1.4.заалт). Тэгээд хуулийн тєслийн 5.1. заалтад иргэн Засгийн газрын болон хувийн байгууллагуудаас мэдээлэл хvртэх эрхтэй гэж заасан байна. Гэсэн хэдий ч мэдээлэл хvртэхтэй холбоотой бусад олон заалтууд зєвхєн Засгийн газрын байгууллагуудад хамаарсан байна. Эдгээрт, мэдээлэл хvртэх гол зарчмуудыг тусгасан 6 дугаар зvйл, мэдээллээр хангах vvрэг ноогдуулсан 11 дvгээр зvйл, мэдээлэл авах хvсэлтийг бvртгэх 19 дvгээр зvйлvvдийг багтаасан гол заалтууд орсон байна. Хэрэв хуульд зєвхєн нийтийн байгууллагын ганц тодорхойлолт єгвєл илvv тохиромжтой, гэтэл эдгээрийг хувийн байгууллагуудыг багтаан нэг тодорхойлсон байснаа хуулийн тєсєлд дахиад тусад нь бас тодорхойлсон байх юм. Ингэвэл байгууллагууд мэдээллээ нээлттэй болгох ганц vvргийг бvгдийг биелvvлэх ёстой болно.

Байгууллагын тодорхойлолтын хоёр дахь дутагдал нь мэдээллээ нээлттэй болгох vvрэг хуулийн дагуу vйл ажиллагаа явуулж буй хувийн байгууллагуудын хувьд хязгаарлагдсанд оршино. “19 дvгээр зvйл” байгууллагын зарчмын дагуу тєрийн мэдлийн vйлдвэр, нийтийн корпораци, яамд, тэдний харьяа бус байгууллагууд, тєрєєс байгуулсан хараат бус байгууллагууд (хагас тєрийн бус байгууллага), шvvх эрх мэдлийн байгууллагууд, нийтийн ажил vvрэг гvйцэтгэдэг хувийн байгууллагууд (зам засах болон тємєр зам зохицуулах гэх мэт) зэрэг єргєн хvрээний хувийн байгууллагын шинжийг агуулсан байгууллагуудыг тодорхойлолтдоо багтаахыг зєвлєж байна. Мэдээллийн чєлєєт байдлын тухай хуулийн зорилгын дагуу Засгийн газар эсвэл Тєрийн эзэмшилд байдаг тvvний хяналтад vйл ажиллагаа явуулдаг, эсвэл дийлэнх хувь нь Засгийн газрын сангаас санхvvждэг аливаа байгууллагыг нийтийн байгууллага гэж тодорхойлно.

Хуулийн тєсєлд мэдээллийг "илэрхийлэгдэж буй хэлбэрээсээ vл хамааран хvмvvс, биет зvйл, vйл явдал, vзэгдлийн талаар агуулсан мэдээг” (4.1.6.заалт) гэж тодорхойлжээ. Энэ нь тvvнд єргєн тодорхойлолт єгєх гэсэн оролдлого байж магадгvй боловч тvvнийг мэдээ єєрєєр хэлбэл хvмvvс, биет зvйл, vйл явдал, vзэгдлийн талаар агуулсан мэдээ гэж тодорхойлон сvрхий хязгаарлажээ. Yvний оронд мэдээлэл бол хэлбэрээсээ vл хамааран дамжуулж болох бvх зvйл байж болно гэж тодорхойлбол илvv дээр байх болно. Бvр цаашилбал, тодорхойлолт нь хэлбэрээсээ vл хамааран гэж байгаа ч эх сурвалж /тухайн байгууллага буюу єєр байгууллагаас бэлтгэсэн эсэхээс vл хамааран/ болон хэзээ хийгдсэнээс болон тусгайлан ангилсан эсэхээс vл хамааран бvхий л мэдээлэлд нэгэн адил хамаарна гэж тодорхойлбол илvv зохимжтой байж болох юм.

Хуулийн тєсєл нь иргэн гэж тусгайлан хандсанаа иргэнийг тодорхойлохдоо Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харъяалалгvй хvн гэсэн байна. (1.1., 4.1.2 заалт). Тус тодорхойлолт нь vнэн хэрэгтээ хvн бvрийг хамаарах ба бусад хуулийн холбогдох хязгаарлалтанд захирагдах юм (5.2.заалт). Хэдийгээр тvvнийг нэлээд тойруу замаар хийсэн боловч энэ нь ойлгомжгvй байдалд хvргэж болох юм. Иймд маш энгийнээр энэ хууль нь хvн бvрт хамаарна гэж зааж болно.

Эцэст нь, хуулийн тєсєлд тєрийн бус байгууллага болон vйлдвэрчний эвлэл мэдээлэл хvртэх эрхтэй гэж онцлон заажээ. Энэ нь єєрєє хэдий зохимжтой заалт байлаа ч бусад бизнесийн болон улс тєрийн намууд зэрэг байгууллагуудыг мэдээлэл хvртэх эрхгvй болгож байна. Эдгээр байгууллагууд мєн адил мэдээлэл хvртэх эрхтэй бєгєєд бусад орнуудад эдгээр байгууллагууд нь Мэдээллийн чєлєєт байдлын тухай хуулийн чухал хэрэглэгчид байдаг.

Зєвлємж:
· Хуулийн тєсєл нь хуульд заасан vйл ажиллагаагаа явуулдаг эсвэл нийтийн шинжтэй ажил vvрэг эрхэлдэг хувийн байгууллагыг багтаасан нийтийн байгууллагын ганц тодорхойлолттой байх ёстой.
· Мэдээллийн тодорхойлолтыг хэлбэр, хэзээ хийгдсэн, хэн бэлтгэсэн, тусгайлан ангилсан эсэхээс vл хамааран дамжуулж болох бvх зvйл гэж хялбарчлан заах хэрэгтэй.
· Иргэн гэсэн нэр томъёог тvvний тодорхойлолтын хамт хуулиас авахыг бодолцох ба хууль нь хvн бvрт vйлчилнэ гэж хялбар байдлаар тусгах
· Бvх хуулийн этгээд мэдээлэл хvртэх эрхтэй байх ёстой

3.Мэдээлэл vнэн зєв байх нь

Хуулийн тєсєлд хэд хэдэн газар нь “vнэн ба зєв” гэсэн санааг тусгасан байна. Жишээлбэл хуулийн тєслийн 6.1.2. заалтад Мэдээллийн чєлєєт байдлын vндсэн зарчмын нэг бол Засгийн газар “мэдээлэл vнэн зєв” байх эсэхэд ажиглалт тавихыг мєн, 11.1.3. заалтад Засгийн газрын албан тушаалтан “иргэдийг vнэн зєв мэдээллээр хангах” vvргийг заасан байна.

Энэ vvргийн цаана юуг ойлгож байгаа нь бvхэлдээ ойлгомжгvй байна. Албан тушаалтан хvссэн мэдээллийг нь гаргаж єгєх ёстой нь маргаангvй зvйл. Гэхдээ хэрэв єгч буй мэдээллээ бодитой зєв болохыг албан тушаалтан батлан даах ёстой гэж vзэл байгаа бол энэ нь мэдээллийн чєлєєтэй байлгах систем хэрхэн ажиллах асуудлыг ойлгомжгvй болгоно. Нийтийн байгууллага єєрт хадгалагдаж байгаа аливаа мэдээллийг тvvний vнэн зєвєєс vл шалтгаалан нээлттэй байлгах vvрэг хvлээсэн. Зарим мэдээлэл гуравдагч этгээдээс єгєгдсєн байх тохиолдол бий. Єєр нэг тохиролдолд Засгийн газрын мэдээлэл бэлтгэсэн ажилтнууд санаатай бус алдаа гаргаж болно. Yvний зэрэгцээ Засгийн газрын ажилтан санаатайгаар мэдээллийг гуйвуулах тохиолдол бий. Бvх тохиолдолд тэд бодитой хадгалагдаж байгаа мэдээллээ хялбар нээлттэй байлгах vvрэгтэй. Жишээ нь: Сэтгvvлч Засгийн газар олон нийтийг тєєрєгдvvлсэн гэдгийг батлахын тулд мэдээлэл авахыг хvсч болох юм. Энэ тохиолдолд аливаа алдаатай мэдээллийг багтаасан мэдээлэл нь тvvний авахыг хvссэн мэдээлэл байж болох юм.

Зєвлємж:
· Мэдээлэл “vнэн ба зєв” байх гэсэн бvх заалтыг хуулийн тєслєєс авах хэрэгтэй.

10.2. Заалтад мэдээлэл авахыг хvссэн хvмvvст мэдээлэл авах журам, нєхцєлийг сахин биелvvлэх, мэдээлэл авах эрхээ хэрэгжvvлэхдээ Yндсэн хууль, бусад хуулийг зєрчихгvй байх гэсэн хоёр vvрэг ногдуулсан байна.

“19 дvгээр зvйл” байгууллага нь эдгээр vvргийг хуульд оруулах шаардлагатай эсэхэд эргэлзэж байна. Хэрэв иргэн мэдээлэл авах журам, нєхцєлийг сахин биелvvлэхгvй бол мэдээлэл хvртэх эрх нь хасагдах магадлалтай байна. Тогтоосон журам, нєхцєлийг сахин биелvvлэх явдал нь сvрхий хориг болохоор болжээ. Хvн бvрийн хувьд Yндсэн хууль болон аливаа хууль тогтоомжийг зєрчихийг хориглодог болох нь хууль гэсэн тодорхойлолтоос илэрхий юм. Тиймээс мэдээллийн чєлєєт байдлын тухай хуульд иймэрхvv хориглолтыг нуршин оруулах шаардлага байхгvй.

Зєвлємж:
· 10.2.-заалтад хvсэлт гаргагч нарт ногдуулсан vvргийг хуулийн тєслєєс авах

5. Мэдээллийн Комиссарын бvрэн эрх

9.3. заалт нийтийн байгууллага бvрийн мэдээлэл хариуцсан ажилтан нар vйл ажиллагааныхаа тайланг Мэдээллийн Комиссарт гаргаж єгч байх vvргийг заасан байна. Цаашилбал 15.1.2. заалтад Мэдээллийн комиссар нийтийн байгууллагаас Мэдээллийн чєлєєт байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх талаар зохиосон ажлын тайлан, мэдээг гаргуулан авах бvрэн эрхийг заасан байна. Энэ хоёр заалтын харилцан холбоос юу болох нь энд тодорхой бус байна.

Иймэрхvv тєрлийн тайлангуудын ач холбогдол нь мэдээллийн талбар дахь олон нийтэд vйлчилдэг байгууллагын явуулж буй vйл ажиллагааг хянан шинжлэхэд оршдог. Арай илvv тодорхой болгох нь энэ vvргийн хvрээг мэдэгдэхvйц ойлгомжтой болгоно. Нэгдvгээрт, иймэрхvv тайланг нь жил бvр гаргаж єгч байх талаар тодорхой заах хэрэгтэй. Хоёрдугаарт, тайланд зєвхєн мэдээлэл хариуцсан ажилтаны vйл ажиллагааны талаар бус харин нийтийн байгууллагын зvгээс мэдээллийн талбарт явуулж байгаа бvх vйл ажиллагааны талаар орох ёстой. Гуравдугаарт, дээр дурдагдсан хоёр заалтын хоорондын уялдааг тодоруулах хэрэгтэй. Эцэст нь, хуулийн тєсєлд иймэрхvv тайланд юу орох ёстой талаар илvv тодорхой чиглэлийг багтааж єгвєл тустай байх болно. Жишээлбэл: “19 дvгээр зvйл” байгууллагаас гаргасан загвар Хуулинд нийтийн байгууллагын гаргах жилийн тайлан дараах мэдээллийг агуулсан байх ёстой байдаг. Yvнд:
а. мэдээлэл авах талаар ирvvлсэн нийт хvсэлт, тэдгээрт хэсэгчилсэн болон бvрэн байдлаар єгсєн хариулт, татгалзсан байдал, тэдгээрийн тоо
б. мэдээлэл авах хvсэлтэд хэсэгчилэн буюу бvрнээр татгалзахдаа энэхvv хуулийн чухам аль зvйл заалтыг хэдэн удаа хэрэглэсэн
в. шаардсан мэдээллийг єгєхєєс татгалзсанаас vvдэн давж заалдсан хэргийн тоо
г. мэдээлэл авах хvсэлтээс олсон хураамжийн хэмжээ
д. 17-р зvйлд /хэвлэн нийтлэх vvрэг/ заасан vйл ажиллагаа
е. 19-р зvйлд /мэдээллийг хадгалах/ заасан vйл ажиллагаа
ё. 20-р зvйлд /ажилтнуудыг сургах/ заасан vйл ажиллагаа

15.1.7 заалтад Комиссарын албан даалгавар, зєвлємжийг биелvvлээгvй, хугацаа хожимдуулсан албан тушаалтны асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж хариу авах бvрэн эрхийг заасан байна. Энд хаана хандах гэж байгаа нь ойлгомжгvй байна. Харин энэ тохиолдолд шvvхэд ханддаг ёстой.

Зєвлємж:
· 9.3. ба 15.1.2. заалтад заасан мэдээлэл хариуцсан ажилтаны vйл ажиллагааны талаар болон нийтийн байгууллагын vйл ажиллагааны тухай тайлангуудыг нэг тайланд хамааруулан ойлгохуйцаар єєрчлєх, иймэрхvv тайланг жил бvр гаргаж єгч байх, эдгээр нь нийтийн байгууллагын мэдээллийн талбарт явуулж байгаа vйл ажиллагааны талаар бvх мэдээллийг багтаасан байхаар тусгах.
· Нийтийн байгууллага нь Мэдээллийн Комиссарт гаргаж єгєх жилийн тайландаа мэдээлэлтэй холбоотой зvйлийг илvv тодорхой оруулах ёстой талаар анхаарах vзэх хэрэгтэй.

6. Хэвлэн нийтлэх vvрэг

Хуулийн тєслийн 12.1-р заалтад нийтийн байгууллагуудад хvсэлт гаргаагvй байсан ч гол тодорхой хэлбэрийн мэдээллийг хэвлэн нийтэлж байх vvргийг оруулсан байна. Мэдээлийн тєрєлд хуулийн тєсєл, гол байгууллагуудын тушаал, шийдвэр, хvсэлт гаргах, шийдвэрлэх журам, байгууллагад хадгалагдаж буй мэдээллийн тєрєл, хэлбэр мєн тvvний дvрэм, бvтэц, тєсєв, орон тоо, цалингийн сан зэрэг орсон байна.

Энэ нь ач холбогдолтой дэвшилттэй vvрэг юм. Гэсэн хэдий ч заавал хэвлэх ёстой мэдээллийн хэлбэрийг илvv тодорхой болгох хэрэгтэй. “19 дvгээр зvйл” байгууллагын гаргасан загвар Хуулинд, дараахь мэдээллийг идэвхтэй хэвлэн нийтлэх шаардлагыг нийтийн байгууллага бvрт тавьдаг. Yvнд:
а. Тухайн байгууллагын зохион байгуулалт, эрхлэх ажил, vvрэг, санхvvгийн мэдээ
б. олон нийтэд шууд хvргэдэг ажил vйлчилгээтэй холбоотой мэдээлэл
в. тухайн байгууллагын vйл ажиллагаатай холбогдуулан олон нийтийн зvгээс хvсэлт, гомдол гаргах механизм тvvнчлэн тухайн байгууллагад гаргасан єргєдєл, гомдол, тvvнд єгсєн хариултын товчоо
г. тухайн байгууллагын мэдээлэл хадгалах тогтолцоо, хадгалагдаж буй мэдээллийн тєрєл, хэлбэр, хэвлэн нийтлэдэг мэдээллийн тєрєл, мэдээлэл олж авах хvсэлт тавихдаа мєрдєх зарчим зэргийг багтаасан хэрэглэхэд хялбар гарын авлага
д. Ахлах болон удирдах албан тушаалтнуудын эрх мэдэл, vvргийн тодорхойлолт, шийдвэр гаргахдаа мєрддєг дэг
е.тухайн байгууллагын vйл ажиллагаагаа гvйцэтгэхтэй холбоотой дvрэм бодлого, журам, зааварчилгаа, гарын авлага
ё. олон нийтэд шууд хамаатай шийдвэр, бодлогын агуулга, уг бодлого шийдвэрийг гаргасан шалтгаан, зохих тайлбар, тулгуур материалын хамт
ж. тухайн байгууллагын бодлого тодорхойлох, эрхээ хэрэгжvvлэх ажиллагаанд олон нийтийн зvгээс нєлєєлєх буюу тєлєєллєє бий болгох аливаа арга хэрэгсэл, процедур

Зєвлємж:
· Хуулийн тєсєлд нийтийн байгууллагаас мэдээллийг тогтмол хэвлэн нийтлэх vvргийг илvv тодоруулах талаар бодолцох

7. Нээлттэй хуралдаан

Хуулийн тєслийн 13 дугаар зvйл тєрийн байгууллагын хуралдааны нээлттэй явуулах байдлыг хангасан байна. Ийм хуралдаан хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нийтэд нээлттэй байх, мєн хуулиар хамгаалсан нууцад хамаарахаас бусад бvх шийдвэрvvдийг нийтэд мэдээлж байх ёстой юм байна.

Энэ нь vнэлж vзмээр заалтууд ч харамсалтай нь маш цєєн Мэдээллийн чєлєєт байдлын тухай хуульд ийм зvйл орсон байдаг. Yvний зэрэгцээ энэ vvрэгтэй холбоотой илvv тодорхой зvйл шаардлагатай байна. Жишээ нь: Хуралдааныг нээлттэй явуулах нийтлэг vvрэг байхгvй байгаа vед иймэрхvv хуралдаан хаалттай байх цєєн vндэслэлvvд энд орсон байж болно. Энэ нєхцєлд эдгээр заалтууд нь нээлттэй хуралдааныг явуулахад хамгийн ач тустай байж болно. Нєгєє талаас хуулийн тєслєєр хаалттай хуралдаанд єгєгдсєн мэдээллээр хангах, тvvнийг явуулах vvргээс чєлєєлсєн vндэслэлvvд хэт ерєнхий юм. Ийм байдал нь нууцын талаар єнєє тогтсон зуршлыг єєрчилж чадахгvй. Иймд нээлттэй хуралдаанд мэдээллийн чєлєєт байдлын агуулгад нийцсэн илvv ухаалаг журам хэрэгтэй гэж хэлмээр байна.

Зєвлємж:
· 3 дугаар зvйлд заасан нээлттэй хуралдааны ялангуяа хаалттай хуралдаан хийх vндэслэл эсвэл баталсан шийдвэрийг нийтэд мэдээлэхтэй холбоотой журмыг бvр сайн тодорхой болгох шаардлагатай. Энэ талаар тусгай хууль байх сонголтод анхаарч vзэх хэрэгтэй.

9. Гомдол

Хуулийн тєслийн 15.1.9 заалтад Мэдээллийн Комиссар иргэдээс ирvvлсэн гомдлыг хянан vзэж шийдвэрлэх бvрэн эрхтэйг заасан байна. Энэ нь мэдээллийн Комиссарын хамгийн чухал эрх ба иргэдийн мэдээлэл vр нєлєєтэй тvргэн шуурхай хvртэх явдлыг хангахад маш чухал байдаг. Гэсэн хэдий ч хуулийн тєсєлд ийм эрх мэдэл нь яаж эдлэгдэхийг, ялангуяа ямар арга хэмжээ авагдаж болохыг тодорхой зааж чадаагvй байна. Жишээ нь, Мэдээллийн Комиссар эргэлзээтэй мэдээллийг шалгах, нийтийн байгууллагад мэдээллээ нээлттэй болгох даалгавар єгєх, мэдээллээр хангах явдлыг учир шалтгаангvй хойшлуулсан, хэтэрхий єндєр хураамж авсан зэрэг асуудлуудад хандах бvрэн эрхийг ойлгомжтой болгох хэрэгтэй.

Мєн хариуцлагын механизмын тухай 25 дугаар зvйлд заасан дээд шатны байгууллага, Хvний эрхийн vндэсний Комисст мєн Шvvхэд гомдол гаргах заалттай Мэдээллийн Комиссар хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгvй байна.

“19 дvгээр зvйл” байгууллага гомдол гаргах 3 vе шатыг зєвлєж байна. Эхнийх нь анхны хvсэлтыг татгалзсан тухайн тєрийн байгууллагын дотоод хvрээнд, тэгээд Мэдээллийн Комиссар эсвэл Хvний Эрхийн Yндэсний Комисс гэх мэт бие даасан засаг захиргааны байгууллагад, тэгээд эцэст нь Шvvхэд гэсэн шатууд байдаг.

Зєвлємж:
· Гомдол гаргах янз бvрийн шат, эрх мэдлvvдийг тодорхой болгох хэрэгтэй.

9. Бусад асуудлууд

Тєлбєр

Хуулийн тєсєлд vйлчилгээний хураамжийн хэмжээ нь уг мэдээллийг єгєхтэй холбогдон гарсан шууд зардлаас хэтэрч болохгvй гэж заажээ. Хуулийн тєсєлд шууд зардалд юу хамаарахыг тодорхой болгож єгєх хэрэгтэй. Жишээ нь: Зарим хуульд мэдээллийг олшруулах зардлаар хязгаарлаж байхад бусад нь мэдээллийг хайх, бэлтгэх зардлыг оруулдаг. Нэмж хэлэхэд, хувийн чанартай мэдээлэл болон олон нийтийн ашиг сонирхолын тусын тулд хvсэж байгаа зарим мэдээлэлд тєлбєр авахгvй эсвэл бага тєлбєртэй байх тал дээр анхаарч vзэх хэрэгтэй юм.

Хvсэлтийг дамжуулах

11.3. заалтад нийтийн байгууллага єєрийн эрх хэмжээнд хамаарах хvсэлтийг “vндэслэлгvйгээр” єєр байгууллага, албан тушаалтанд шилжvvлж болохгvй гэж заасан байна. Иймд албан тушаалтанд хvсэлтийг дамжуулах эсэхийг бие дааж шийдэх эрхийг нь шууд олгосон хэт єргєн томъёолол байна. Хуулийн тєсєлд ямар хvсэлтийг дамжуулж болох нєхцєлийн талаар тодорхой оруулж єгєх нь илvv дээр байх болов уу. Yvнд, анхны хvсэлтийг хvлээн авсан байгууллагад тухайн мэдээлэл байхгvй, эсвэл мэдээллийг задруулах нь vл хамаарах нєхцєлд хамрах эсэх нь эргэлзээтэй байгаа мєн бусад байгууллага энэ асуудлыг тодорхой болгох илvv чадвартай байж болох зэрэг багтаж болох юм.

Мэдээлэл авах хvсэлт

18.1. заалтад албан тушаалтанд хvсэлт тавихдаа єєрийн овог, нэр, байнга оршин суугаа газрын хаягаа бичсэн байхыг заасан байна. Энэ заалтад иргэд мєн ямар мэдээлэл хайж байгаагаа маш тодорхой заах талаар оруулж єгєх хэрэгтэй.

Хугацааны хязгаарлалт

23.1. заалтад заасан хvсэлтийг хvлээн авсан єдрєєс хойш 14 хоногт багтаан хариу єгнє гэсэн байхад 19.4 заалтад хvсэлтийг єдєрт нь багтаан шийдвэрлэнэ гэсэн байх юм. Эдгээр заалтууд єєр хоорондоо холбоотой эсэх эсвэл эдгээрийг оруулсны утга санаа юу байна вэ. 19.1.заалт нийтийн байгууллага хvсэлт хvлээн авах цагийн хуваарийг тогтооно нь гэсэн нь асуудлыг тvвэгтэй болгосон байна.

Хvсэлтийг буцаах

22 дугаар зvйлд зохих ёсоор тавигдаагvй хvсэлтийг буцаах талаар заажээ. Yvнийг хvсэлт гаргах vед шийдвэрлэх асуудал болохоос биш араас нь бичгээр мэдэгдэх зvйл биш юм.

Зєвлємж:
· Хуулийн тєсєлд мэдээлэл авах хvсэлт гаргахтай холбоотой шууд зардалд юу хамаарахыг тодорхой болгох хэрэгтэй.
· Хувийн чанартай болон олон нийтийн ашиг сонирхолын тусын тулд хvсэж байгаа зарим мэдээлэл тєлбєргvй байхаар эсвэл бага тєлбєртэй байх тал дээр анхаарч vзэх хэрэгтэй.
· Хуулийн тєсєлд ямар хvсэлтийг дамжуулж болох тухай нєхцєлийг тодорхой оруулж єгєх ёстой.
· Хvсэлт гаргахдаа ямар мэдээлэл хайж байгаагаа тодорхой бичихийг заах ёстой.
· Хvсэлтэд хариу єгєх хугацааны асуудлыг хуульд тодорхой болгох ёстой.
· 22 дугаар зvйлийг боломжтой бол тодорхой болгож зохих ёсоор тавигдаагvй хvсэлтийг тэмдэглэлд оруулаад шийдвэрлэх биш хурдан хугацаанд шийдвэрлэх арга хэмжээ авах ёстой.

10. Орхигдуулсан зvйлс

Хуулийг хэрэглэх заавар

Олон хуульд захиргааны байгууллагыг хуулийг хэрэглэж байгаа байдалд ажиглалт хийхийг шаарддаг ба хуульд хамааралтай бvх нийтийн байгууллага яаж мэдээлэл хvртэх талаар заавар гаргадаг. Энэ нь мэдээлэл хайхыг хvсч байгаа иргэнд хууль хэрэглэх чухал практик арга зам болж чадна.

Баримт бичгийг хадгалах

Нийтийн байгууллагын албан тушаалтан хvсэлт гаргагчийн хайж байгаа мэдээлэл нь хаана байгааг олж чадхааргvйгээр баримт бичгээ тааруу хадгалж байвал мэдээллийн чєлєєт байдлын хуулийн хэрэгжилтэд ноцтойгоор нєлєєлж болно. Энэ бэрхшээлийг шийдвэрлэх vvднээс мэдээллийн чєлєєт байдлын олон хуульд нийтийн байгууллагын албан тушаалтанд єєрийн баримт бичгийг зохистой нєхцєлд хадгалах vvргийг оруулж єгсєн байдаг. Жишээ нь: Их Британи Улсын 2000 оны Мэдээллийн чєлєєт байдлын тухай хуулийг баталсаны дараа Lord Chancellor (Хууль Зvйн Яамны Сайд) –аас иргэдэд vйлчлэх хамгийн сайн практик нэвтрvvлэх зорилгоор нийтийн байгууллагын албан тушаалтаны баримт бичгийг хадгалалт, удирдлага, устгалын талаар практикийн шинжтэй журам батлан мєрдvvлж байна.

Мэдээлэгчийг хамгаалах

Олон нийтийн ашиг сонирхлын тусын тулд гэм буруутай vйлдлийн тухай нууц мэдээллийг задруулсан хувь хvмvvс буюу мэдээлэгчийг ийм vйлдэл хийснийх нь тєлєє ял шийтгэлээс хамгаалах ёстой. Энэ нь олон нийтэд хамаатай асуудал тэдэнд хvрч байх бололцоог бий болгоход чухал ач холбогдолтой. Жишээ нь: Авилгал ба шударга бус явдал гарах, тєрийн байгууллагыг ноцтойгоор завхруулан удирдах явдлыг илчлэхэд мэдээлэгчийн мэдээ чухал хувь нэмэр оруулна. Цаашилбал, мэдээлэгчид, хувь хvмvvс сайн санааны vvднээс нууцад холбогдох мэдээллийг задруулбал хариуцлага хvлээлгэхээс чєлєєлєх ёстой.

Зєвлємж:
· Хуулийн тєсєлд Мэдээллийн Комиссар болон нийтийн байгууллагууд хувь хvнд зориулсан хуулийг хэрхэн хэрэглэх заавар гаргах шаардлагыг оруулж єгєх ёстой.
· Хуулийн тєсєлд нийтийн байгууллага єєрийн баримт бичгийг vр ашигтай нєхцєл байдалд хадгалахыг шаардах, энэ нь практикт хэрэгжих бvтцийг бий болгоход анхаарах ёстой.
· Мэдээлэгчид, хувь хvмvvс сайн санааны vvднээс нууцад хамаарах мэдээллийг нээлттэй болгосон тохиолдолд хариуцлага хvлээхээс чєлєєлєх ёстой.
· Хувь хvмvvс сайн санааны vvднээс болон хvндэтгэн vзэх шалтгаантайн улмаас мэдээллийг санамсарvй алдаа гарган задруулсан бол хариуцлага хvлээхээс чєлєєлєгдєх ёстой.

Орчуулсан Ж.Туул Хуулийн хєтєлбєрийн зохицуулагч

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174999 
 Энэ сард:13486 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.