Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Төсөл болон хөтөлбөрүүд » Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь » Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он

"МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ"

сэдвээр УИХ-тай хамтран зохион байгуулсан
дугуй ширээний ярилцлагын товч тэмдэглэл

Р.Бурмаа /Сонгогчдын боловсрол тєвийн тэргvvн/:
- Монголд хууль тогтоох явцын нээлттэй байдал ямар байна гэдэг талаар єєрийн саналаа хэлье. Сая эрхэм Их Хурлын гишvvн "хууль тогтоох процедур нь их єргєн боломжтой, олон тvмнээс хэлэлцvvлэг авч хийгддэг" гэж хэллээ. Бид амьдрал дээр тийм биш гэж хэлмээр байна. Vндсэн хуулийн 26-р зvйлийн дагуу хуулийн тєслийн тухай саналаа иргэн хvн, байгууллага єгєх эрхтэй. Хуулийн тєслийн тухай саналаа єгнє гэдэг нь хуулийн тєслийг vзэх эрхтэй гэж ойлгодог. Бямбадорж даргын хэлсэн "Сайн засаглал" хєтєлбєрт мэдээллийн эрх чєлєє болон Их Хурлаар нээлттэй хэлэлцvvлэх журмыг оруулсан гэж. Vvнийг хийнэ гэсэн амлалтыг Засгийн газар болон Их Хурал єгч байна гэж ойлгож байгаа. Vндсэн хуульд заасан заалтыг мєрдvvлэх хууль эрх зvйн орчинг хийх юм байна гэж ойлгосон.
- Хуулийн тєсєл єргєн барих журмын тухай хуулийг баталсан. Энэ хуульд хуулийн тєслийн тухай, хуулийн тєслийг болон тvvнийг бэлтгэх явцын тухай мэдээллийг шаардлагатай бол нийтэд мэдээлнэ гэж баталсан нь иргэдээс албан ёсны мэдээлэл авах /Vндсэн хуулийн 16-р зvйл/, хуулийн тєслийн тухай саналаа єгєх /Vндсэн хуулийн 26-р зvйл/ эрхvvдийг зєрчсєн заалт байна. Vндсэн хуулийн энэ эрхийг хэн шаардлагатай бол гэдгээр цензурдэх ёстой юм. Хуулийн тєсєл vзэх эрх нь иргэдийн иргэний эрхэд орох ёстой.
- Энэ Парламент 2000 онд Vндсэн хуульд нэмэлт оруулж баталсан. Энд хуулийн тєслийг урьд єдєр нь хэвлэлд нийтлээд маргааш нь баталсан. Хоёр дахь жишээ нь саяны ноён элчин сайдын хэлж байгаа Газрын тухай хуулийг батлахдаа Байгаль орчны яам олон нийтэд хэвлvvлсэн. Энд байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудын хувь нэмэр их байсан. Хэлэлцvvлэгтэй явагдсан учраас хууль батлагдсаны дараа хэл ам бага байна. Харин Газар хувьчлалын тухай хуулийн хувьд Монгол улс тvvхэндээ анх удаа газрыг хувьчилж байхад энэ хуулийн тєслийг долоохон хоногийн дотор хууль тогтоогчдын хvрээнд тараагаад батлагдсан учраас иргэдийн зvгээс сэтгэл дундуур байх, энэ талаар маргаан тасрахгvй гарч байгаа юм.
- АНУ-ын конгресс хуулийн тєслийг иргэддээ мэдээлдэг. Хэзээ, ямар хуулийг хэлэлцэх гэж байгаа, тэр байтугай хэзээ хуулийн тєслийн тухай хууль тогтоогчдод саналаа єгєх цагийн хуваарийг гаргасан байдаг юм байна. Хууль тогтоогч нарын энд сууж байгааг далимдуулаад АНУ-д энэ талаар ямар байдаг талаар жишээг хэлж єгєхгvй юу, хуулийн тєслийг хэд хоногийн ємнє олон нийтэд vзэх боломж олгосон байдаг юм бэ, хуулийн тєслийг хэзээ хэлэлцэх тухай, хамгийн бага хугацаа нь хэд хоногийн ємнє тараагдсан байдаг юм бэ гэдгийг бидэнд хэлж єгєхгvй юу?

Жон Дингер /АНУ-ын элчин сайд/:
- Би Монголд байх хугацаандаа холбогдох хvмvvс байгууллагыг нь оролцуулахгvйгээр хуулийг баталж байхыг би харсан. Мєн холбогдох хvмvvс, байгууллага нь єєрийн оролцоо, єєрсдийнхєє хувь нэмрийг оруулахыг нь ч бас харсан. Жишээ нь: Газрын хуулийн хувьд олон нийт санаа бодлоо хэлэх нэлээд урьдчилгаа хугацаа олгож, урьдчилж хэвлэгдэж, олон нийтэд танигдсан гэж боддог. Ер нь бол vvн дээр нэлээд сайн амжилт олж байгаа юм шиг байна. Цаашид ч амжилт олно гэж боддог. Хэн ч гэсэн хууль дvрэм батлахдаа аль болох шvvмжлэлгvй батлахыг эрмэлздэг. Харин тэр зарчмаараа хийх юм бол хууль чанаргvй гардаг. Тиймээс хууль батлахдаа бvх хvмvvсийн оролцох бололцоог нь хангаж байж чанартай хууль гарна.
- АНУ-ын хувьд хуулийг батлах дvрэм журмынх нь хувьд нарийн сайн мэдэхгvй байна. Єєрийн мэдэх хэмжээндээ хэлье. Харин конгресс нь "Рекорд" гэсэн хэвлэлтэй бєгєєд тэр нь хуулийн тєслийг батлахаас ємнє тvvнийг хэвлэн гаргадаг. Ерєнхийдєє конгресст ямар нэг асуудлыг ярилцахад ТББ-ууд, хэвлэл мэдээллийнхэн байнга оролцдог, мєн олон нийтээс ч гэсэн байлцдаг учраас бvрэн оролцоотой гэж хэлж болохоор байна. Нэг чухал зvйл нь Америкийн бvх хууль тогтоогчид хуулийн тєслєє нээлттэй байлгаж, хvмvvст ойлгуулах, мэдээлэх хэрэгтэй гэдгийг сайн ойлгодог юм. Нэг зvйл дээр санал нийлж байна. Жишээ нь, хуулийн тєсєл нь урьдчилж хэвлэгдсэн ч гэсэн, олон нийтэд танилцуулагдсан ч гэсэн нєлєє vзvvлэх vе нь єнгєрчихсєн байхад хэвлэгддэг ч юм уу, олон нийтэд танилцуулагдах явдал байдаг. Гадаадын иргэдийн эрх зvйн байдлын тухай хуулиас иш татъя. Манай элчин сайдын яам энэ хууль батлах гэж байгааг зєвхєн 2 долоо хоногийн ємнє л мэдсэн. Яг тэр vед ямар нэг нєлєє vзvvлэх, єєрсдийн санал бодлоо илэрхийлэх боломж байгаагvй. Ингээд хууль баталсны дараа их олон гомдол ирсэн. Миний санаж байгаагаар энэ хуульд 6 сарын дараа нэмэлт єєрчлєлт оруулсан санагдаж байна. Тэгээд яг энэ хуулийн нэмэлт єєрчлєлтийг оруулж байхад нэг гишvvн "Энэ бол их эвгvй байдал vvсгэлээ. Хууль батлагдаад дєнгєж 6 сар єнгєрч байхад нэмэлт єєрчлєлт оруулахаар боллоо" гэж хэлж байсан санагдаж байна. Би тэр хvнтэй санал нийлнэ. Урьдчилаад олон нийтэд мэдэгдэхгvй, олон нийтээс санал авахгvйгээр хууль батлах юм бол ийм зvйл болдог гэдгийг дурдмаар байна. Тийм болохоор ийм байдлаар хууль батлахгvй байхыг уриалмаар байна. Яагаад гэвэл энэ нь чанаргvй хууль бий болгох vндсийг тавьдаг.

*****

М.Ичинноров /Эрх зvйн шинэтгэлийг дэмжих хуульчдын тєвийн тэргvvн/:
- Зvмбэрэллхам багшаас нэг асуулт асууя. Яг мэдээллийн эрх чєлєє, мэдээлэл авах эрх нээлттэй байх нь хэвлэл мэдээллийн эрх чєлєєтэй салшгvй холбоотой асуудал. Яагаад гэвэл мэдээлэл нээлттэй, бодитой байж хvний єєрсдийнхєє эрхийн тєлєє явах, эрхээ хамгаалуулахаар явахад нь эргээд хvнд єєрт нь хамааралтай асуудлаар эрх нь зєрчигдєхгvй байх явдалд чухал нєлєєтэй байдаг. Тэгэхээр єнєєдєр манайд 1998 онд батлагдсан хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль байгаа. Энэ хууль хэрхэн хэрэгжиж байна гэдэг бидэнд ойлгомжтой байгаа гэж ойлгож байна. Нэг жишээ дурдахад сэтгvvлч Цэрэнжав гуай судалгаа хийж vзсэн гэсэн. Монгол Телевизээр газрын асуудлаар нээлттэй микрофон ажиллуулсан байгаа. Тvvнийг харахад 68:0 гэсэн харьцаатай нэг талын мэдээлэл явсан. Энэ бол нээлттэй микрофоноор явж байгаа хvмvvсийн vзэл бодол ш дээ. Энд ерєєсєє жагсаалыг vгvйсгэсэн яриаг 68 хvн ярьж байхад 0 хvн єєр зvйл ярьсан буюу єєрєєр хэлбэл яриагvй гэсэн vг. Энд хэвлэл мэдээллийн эрх чєлєєний хуулиа ингэж Засгийн газар єєрєє зєрчиж байна. Засгийн газар хуулиа зєрчиж байгаа тохиолдолд "иргэд хуулиа сахих ёстой" гэж иргэдээсээ эргээд Засгийн газар нь шаардах нvvр байна уу vгvй юу. Энэ хэвлэлийн эрх чєлєєний хуулийг хэрэгжvvлэх тал дээр яг ямар алхам хийж болох вэ?

Д.Зvмбэрэллхам /Цагдаагийн академийн орлогч захирал/:
- Нэгд сэтгvvлчийн асуудал байна. Тvрvv миний илтгэл дээр нийтлэг мэдээллийн эрх чєлєєний талаар ярьсан. Тэгэхээр мэдээллийн хэрэгслийн тухайд ерєєсєє л олон тvмний индэр ш дээ. Тэнд мэргэжлийн сэтгvvлч ажилладаг болохоос сонингоор ч юм уу, телевизээр ч юм уу олон тvмэн байр сууриа илэрхийлж, мэдээлэл цацаж байх индэр. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол сэтгvvлчдийн єєрийнх нь vзэл бодлоо илэрхийлдэг индэр гэж би боддоггvй. Мэргэжлийн онцлогоосоо болоод тvлхvv оролцдог учраас єєрсдєє их єртємтгий хэсэг бол сэтгvvлчид гэдэгтэй маргах зvйлгvй. Тиймээс сэтгvvлчдийн эрх ашиг хєндєгдєж байна гэж нэн тэргvvнд яригддаг нь зайлшгvй. Сэтгvvлчид бол олон тvмний нэг хэсэг.
- Нэг талын мэдээллийн хувьд, сэтгvvлчид мэдээллийн эрх чєлєєнєєс болж хохирдог эмзэг хэсэг гэж таны хэлсэнтэй санал нэг байна. Єєрєєр хэлбэл хамгаалалт нь арай илvv байх ёстой хэсэг нь энэ мєн. Нэг талын мэдээлэл цацаж, олон тvмэнд тарааж байгаа нь олон тvмнийг мэдээллээр хангаж байгаа явдал биш, харин ч мэдээллийн эрхийг нь хязгаарлаж байна. Иймд тєрєєс нэг зvйлийн талаарх мэдээллийг олон хувилбараар цацаж байхыг дэмжиж байх ёстой. Миний илтгэлд санал болгосон мэдээллийн эрх чєлєєний тухай хуульд энэ тухай орж єгєх ёстой юм болов уу гэж хувьдаа боддог. Нэг талын мэдээлэл цацахыг хориглоно гэсэн зvйл хуульд орвол ямар нэг байдлаар зєв зvйтэй алхам юм болов уу. Vvнийг би боловсруулж болох, баталж болох шинэ хуультай холбогдуулж ярьж байна.
*****

Ц.Оюунбаатар /УИХ-ын гишvvн/:
- Шведэд хэвлэлийн Омбудсмен гэж ажилладаг. Олон жилийн туршлагатай байгууллага байдаг. Бидэнд энэ талаар мэдээлэл єгєєч. Монголд энэ Омбудсменийг байгуулж болох уу? Сэтгvvлчдийн гол гомдол бол шууд шvvх дээр очдог, цагдаа дээр очдогт байгаа. Наана нь завсрын шат байх боломжтой, тєрийн бус байдлаар зохицуулалт хийх ёстой байх.

Ф.Эриксон /АТЗГХ-ийн зєвлєх, хуульч/:
- Шведэд хэд хэдэн янзын Омбудсмены байгууллага байдаг. Нэг нь шvvхэд парламентээс томилсон, нэлээн хэдийг нь засгийн газраас томилсон, гол зорилго нь иргэд єєрийнхєє асуудлыг- зєрчлийг шийдvvлэх юм.
Хэвлэлийн Омбудсмен гэж байдаг бєгєєд тvvний зорилго нь иргэд єєрсдийнхєє эрх ашгийг хэвлэл мэдээллийнхнээс хамгаалахад оршдог. Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага нь нийгэмд нєлєєтэй байдаг. Ийм нєхцєлд жирийн нэг иргэн єєрийнхєє эрхийг хамгаална, хэвлэл мэдээллийнхэнтэй тэмцэнэ гэдэг бол нэлээд хvндрэлтэй. Иймд хэвлэлийн Омбудсмен бий болгосон. Энэ Омбудсмен нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах, судалгаа хийх нэлээд нєєц бололцоотой. Гэхдээ омбудсмен байлаа ч гэсэн тvvний хажуугаар хэзээ ч шvvхэд хандах боломжтой байдаг. Хэвлэлийн Омбудсмен тєрєєс санхvvжигддэг, засгийн газрын vvрэг хариуцлагын хvрээнд багтдаг.

Д.Тvмэндэмбэрэл /УИХ-ын гишvvн/:
- Таны ярьсан ярианд ард тvмэн тєрєє байгуулдаг, тєр ард тvмэн хоёр бие биенээсээ нуух юм байхгvй. Тийм учраас тєрд мэдээллээ нуух юм байхгvй гэж байна. Энэ тєр гэдгийг єргєн утгаар ярьж байна уу, эсхvл тєрийн аль нэг институтэд хамааруулж ярив уу?

Ф.Эриксон /АТЗГХ-ийн зєвлєх, хуульч/:
- Тєр гэдгийг єргєн утгаар нь авч vзэж байгаа. Vvнд парламент-хууль тогтоох байгууллага, Засгийн газар-гvйцэтгэх засаглал болон шvvх засаглал орж байгаа юм. Мэдээллийг хvртээлтэй болгоход хязгаарлалт тавих нєхцєл байдлыг 236 жилийн турш Шведэд маш нарийвчлан тодорхойлсон байгаа.

Д.Тvмэндэмбэрэл /УИХ-ын гишvvн/:
- Аль ч улсад єєрийн засгийн газрын бодлогын чиглэлтэй тухайн цаг vедээ ил тавьж болдоггvй асуудлууд байдаг. Жишээлбэл, батлан хамгаалах, тагнуулын байгууллага, цэрэг цагдаагийн байгууллагуудад ийм зvйлvvд байдаг. Шведэд ийм нууцлах зvйлvvд байдаг уу?

Ф.Эриксон /АТЗГХ-ийн зєвлєх, хуульч/:
- Мэдээжийн хэрэг vндэсний аюулгvй байдалтай холбоотойгоор нууц гэсэн мэдээлэл байдаг. Гэхдээ юуг нууцалж болох вэ гэдэг дээр мэдээллийн тєрєл зvйл, нєхцєлийг маш нарийвчлан тогтоосон байдаг. Яагаад ингэж нарийвчилдаг вэ гэхээр бараг юуг л бол юуг vндэсний аюулгvй байдалтай холбож болно. Ямар ч улсад тодорхойлоход хэцvv. Гэхдээ Европын зєвлєлєєс vндэсний аюулгvй байдал гэдгийг тухайн улсын улс тєрийн тогтолцоонд аюул учруулж болохуйц гэж авч vзэхийг уриалж байгаа. Тэгэхээр ингэж Vндэсний аюулгvй байдлыг тодорхойлох юм бол мэдээллийн эрх чєлєєг хааснаар, мэдээллийн хvртээмжийг хязгаарласнаар Vндэсний аюулгvй байдлыг аюулд учруулж болзошгvй юм гэж бид ойлгож болно. Яагаад гэвэл ардчилсан нийгмийн идэвхитэй иргэдийн хувьд єєрсдийнхєє vvргийг биелvvлэх, эрхээ эдлэхэд иргэдэд мэдээлэл хэрэгтэй. Тэр мэдээллийг нь єгєхгvй байгаа бол тухайн улсын улс тєрийн тогтолцоонд аюул учирна гэсэн vг. Гэхдээ хэд хэдэн нарийн тєвєгтэй асуудлууд байдаг. Жишээ нь, гадаад харилцаа, гадны хvчнээс хамгаалах, тагнуулын нууц мэдээлэл авах зэрэг асуудалтай холбоотойгоор аливаа засгийн газарт нууцлах, батлан хамгаалахтай холбогдсон нууц мэдээлэл мэдээжийн хэрэг байдаг.

Ш.Vнэнтєгс /ХЗДХЯ-ны мэргэжилтэн/:
- Таны ажил vvрэгтэй холбоотой эсэхийг сайн мэдэхгvй байна. Сэтгvvлч хvнд мэргэжлийн ажил тєрлийн статус гэж байдаг уу? Шведэд юм уу, олон улсад ийм хvн сэтгvvлчээр ажиллаж болно гэсэн шалгуур vзvvлэлтийн юм байдаг уу? Сэтгvvлч хvнийг онцлон баривчлан хорьж болохгvй гэсэн шалтгааныг тодруулахгvй юу.
- Танай 1766 онд гарч, 2 удаа нэмэлт засвар орсон Хэвлэн нийтлэлийн эрх чєлєєний хууль дээр чинь байгууллага єєрєє бvх мэдээллийг нээлттэй болгоно гэсэн заалт байдаг гэдэгт эргэлзэж байна. Тєр, захиргааны мэдээллийг нээлттэй болгоно гэж заасан байдаг юм биш vv? Тєрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжvvд бvгд мэдээллээ нээлттэй болгоно гэх мэтээр буруу ойлгоод байдаг юм. Энэ талаар зааг, тодорхой мэдээлэл хийж єгєєч.

Ф.Эриксон /АТЗГХ-ийн зєвлєх, хуульч/:
- Сэтгvvлчдийн тухайд гэвэл яг ямар шалгуураар сэтгvvлч гэж тооцдгийг би хариулж мэдэхгvй байна.
- Сайн мэдэж байгаа зvйл бол ёс зvйн хэм хэмжээг чанд сахих ёстой. Тэгэхгvй бол тэднийг торгох, сэтгvvлчээс тvдгэлзvvлэх арга хэмжээ авна.
- Мэдээллийг нээлттэй байлгах хуулийн хvрээ нь тєрийн байгууллагын албан ёсны мэдээ, баримт бичгийн тухай яригдаж байна. Vvнд: засгийн газар, парламент, шvvх багтана. Гэхдээ энэ хуулийн дагуу би тєрийн бус байгууллага, хувийн бизнесийн байгууллага дээр очоод надад мэдээлэл єг гэж шаардаж чадахгvй. Учир нь энэ бол хувийн хэвшил.

Ц.Баасанжав /УИХ-ын гишvvн/:
- Эрх чєлєє гэдэг ойлголтыг асар єндєр хариуцлага гэж ойлгож vзвэл та vvнтэй санал нийлэх vv?

Эриксон /АТЗГХ-ийн зєвлєх, хуульч/:
- Мэдээжийн хэрэг санал нийлж байна.
*****

Ш.Vнэнтєгс /ХЗДХЯ-ны мэргэжилтэн/:
- Мэдээллийн эрх чєлєє гэж нэр томъёог зєв тодорхойлсон эсэхийг мэдэхгvй л дээ. Засаглалын байгууллагыг нээлттэй болгох vvднээс хуулийн тєсєл боловсруулагдаад орвол батлагдах магадлал хэр байгаа вэ?

Н.Энхболд /УИХ-ын гишvvн/:
- Магадлалын тухайд Их Хурал бvрэн бvрэлдэхvvнээрээ байж л хариулах ёстой асуудал байна. Сайн засаглал хєтєлбєрийн хvрээнд Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль гэсэн тєсєл яригдаж байгаа. Би Их Хурлыг тєлєєлж магадлалыг хэлэхээсээ харин хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан, энэ чиглэлийн асуудлыг сонирхогч хувь хvний хувьд хэлэхэд ийм хууль ямар нэг байдлаар гараасай гэж бодож явдаг. Яг хэвлэл мэдээллийн эрх чєлєєний гэж vv, мэдээллийн эрх чєлєєний, эсхvл ил тод байдлын тухай гэсэн нэртэй байх юмуу, мєн ямар нэг байгууллагын бvтэц, зохион байгуулалттай холбоотойгоор гарах юмуу одоогоор сайн хэлж мэдэхгvй байна. Ямартай ч урьд нь манайд эрх зvйн бусад актуудад тусгагдчихсан байгаа нэлээд ерєнхий маягийн заалтууд арай тодорхой руугаа чиглэсэн ийм агуулгатай хуульд гарах нь зvйтэй болов уу гэж бодож, найдаж байгаа.

Р.Бурмаа /Сонгогчдын боловсрол тєвийн захирал/:
- Би Энхболд гишvvнээс батлагдсан хуулийг яаж ойлгох тал дээр асуулт асууя. 2001 оны 11 сард батлагдсан хуулийн тєсєл, тогтоолийн тєслийг УИХ-аар хэлэлцэх журмын тухай хуульд 2 зvйл байгаа юм. Vvнд нэгд, хуулийн тєсєл, тvvний явцын тухай мэдээллийг шаардлагатай бол олон нийтэд мэдээлнэ гэсэн. Энэ шаардлагатай бол гэснийг яаж ойлгох вэ? Хоёрт, хуулийн тєслийг ард нийтээр хэлэлцvvлэх тохиолдолд УИХ-ын 2/3-оос доошгvйн саналыг авсан байна. УИХ-ын гишvvдийн 2/3-ын зєвшєєрлийг авсны vндсэн дээр ард нийтийн хэлэлцvvлэг явуулах болж байгаа юм. Ард нийтийн хэлэлцvvлэг гэдэгт нэгдvгээрт, улс даяар, хоёрт сонирхлын бvлэг, гуравт нутаг дэвсгэрийн гэж ангилж байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн тєслийг хэлэлцэхэд сэтгvvлчид санал, дуу хоолойгоо єгєе гэхээр УИХ-ын 2/3-ын зєвшєєрлийг авах хэрэгтэй гэж ойлгогдоод байна. Тэмээний тухай хууль батлая гээд тэмээчдийн саналыг авах тохиолдол гарвал бас 2/3-ийн саналыг авахыг хvлээгээд суугаад байхнээ.
- Хоёр талын vvрэг чухал гэж та хэллээ. Тєр боломжийг нь олгох vvрэгтэй, иргэд vvнд дээр идэвхитэй оролцох хэрэгтэй гэсэн байна. Єєрийн байгууллагын жишээн дээр авч vзье. Бид 1997 оноос хойш хууль тогтоох байгууллагыг илvv нээлттэй болгох тал дээр хамтын ажиллагааны vvрэг хvлээсэн. Бид энэ vvргээ ч ухамсарладаг. Би тєрєєс нэг ч тєгрєгний тусламж авдаггvй. Тєсвийн хєрєнгє єгєєч гэсэн хvсэлт тавьдаггvй. Мэдээллийн боломж хэр олддог юм бол, иргэдийн зvгээс санал солилцоход Их Хурал, иргэд хоёрын дунд гvvр болъё гэж бодоод ТББ-ын хувьд санаачлага гаргаж ажиллаж vзлээ. Энд хэвлэсэн хуулийн тєслийг хайхад Газрын тухай хуулиас бусад нь олдоогvй. Єєр хуулийн тєсєл хэвлэгдсэн эсэхийг бусад хvмvvс ч мэдэж байгаа. Тєсвийн удирдлага санхvvжилтийн тухай хууль нэлээд маргаантай. Бид иргэдийн дунд санал асуулга явуулаад хамгийн их сонирхож байгаа нь Тєсвийн удирдлага санхvvжилтийн хуулийн тєсєл байна гэж гарч ирэнгvvт тэр хуулийн тєслийг авах гэж оролдсон ч олдоогvй. Тэгээд бид тамгын газрын ажилтнаас авсан бєгєєд тэр ажилтан надаас авсан гэдгээ битгий хэлээрэй гэж байж цаасан дээр хувилсанг єгсєн. Тэрийг бид компьютерт оруулж, 500 хувийг хэвлэх vйлдвэрээр хэвлvvлээд 5 аймагт хvргvvлж, хэлэлцvvлэг хийлгэлээ. Хэлэлцvvлэг хийхэд орон нутгийн Иргэдийн Хурал их тусалсан. Єєрийнхєє боломж бололцоог ашиглан 762 хvнээс санал авсан. Энэ саналд маш нарийн саналууд ирсэн бєгєєд vvнийг Их Хурлын Тамгын Газарт єгсєн. Бид vvргээ биелvvлэх гэж хичээн зvтгэлээ. Мєн сонгуулийн хуульд бид санал єгєх гэж тєслийн хэлбэрээр саналаа бэлдээд, тvvндээ олон нийтийн хэлэлцvvлэг хийлгэлээ. УИХ-ын гишvvдэд танилцуулах гэсэн боловч Алтай гишvvнээс бусад нь ирсэнгvй. Энэ хэлэлцvvлэг хийснийг зарим Их Хурлын гишvvд болохоор Бурмаа бол хуулийн тєсєл боловсруулах, сонгогчдын боловсрол тєв хуулийн тєсєл дээр хэлэлцvvлэг хийх эрх байхгvй, хууль зєрчлєє гэж хэлсэн. Vvн дээр бол та нарын баталсан хуулийг би зєрчсєн. Нэгд, 2/3-ын саналыг авсангvй, хоёрт, шаардлагатай бол нийтэлнэ гэдгийг хvлээсэнгvй. Тэгээд би янз бvрийн арга хэрэглэн хуулийн тєслийг олж авсан байна. Тэгээд иймэрхvv маягаар амьдралд дээр ажиллаж байна. Би vvнийгээ Vндсэн хуулийн 26-р зvйлийн хуулийн тєслийн тухай саналаа иргэд, байгууллага хууль санаачлагчид уламжилна гэсний дагуу ажилласан гэж ойлгодог. Мєн Vндсэн хуулийн 16-р зvйлийн дагуу мэдээлэл хайх, хvлээн авах, мєн Олон Улсын нэгдэн орсон баримт бичгийн дагуу тvгээх эрхээ эдэлсэн гэж бодож байна. Тэгэхээр єнєєдєр би энийг мэдээллийн эрх чєлєєний асуудлыг сонирхож байгаагийн хувьд єєрийн туулж ирсэн туршлага байдал дээр vндэслэн ярьж байна. Хоёр талын оролцоон дээр иргэдийн байгууллага нь ямар байдалд байна вэ?
- Єнєєдєр би маргааш public hearing болно гэдгийг ноён элчин сайдаас сонслоо. Эндээс Монгол хvн би гадаадын хvнээс дутуу мэдээлэл авах боломжтой байдаг юм байна гэдгээ ойлголоо. Жишээ нь, маргааш тэр сонсголд орлоо гэхэд юу хэлэлцэх гэж байгаа мэдээллийг нь мэдэхгvй байна, тvvнд хэлэх саналаа бэлтгэе гэхэд тэр мэдээлэл нь алга байна. Энэ public hearing гэдэг бол зvгээр нэг гадаадыханд, олон улсын байгууллагад зориулагдсан зvйл биш байх гэж бодож байна. Иргэний нийгмийн оролцоог хангахад хамгийн гол хєшvvрэг байх ёстой байх. Тэгэхэд энэ хєшvvрэг нь юугаар биелэгдэх ёстой гэхээр одоогийн яриад байгаа албан ёсны мэдээллийн хvртээмжээр хангагдах явдал юм. Энэ олон нийтийн хэлэлцvvлэгт орохын ємнє тэр оролцож байгаа хvмvvс энэ талаар мэдээлэлтэй урьдчилан танилцах хэрэгтэй. Анхны Public hearing тєсєл дээр хийгдсэн. Оролцсон улсууд нь дуусгалгvй гарцгаасан. Тэнд тєсвийн хуулийн тєсєл нь байгаагvй. Засгийн газар єєрийнхєє мэдээллийг оруулж ирээд л Засгийн газрын байгууллагууд нь дор дороо єєрсдийнхєє тєсвийг хасуулчихгvйн тєлєє лобби хийх боломжийг л олгосон. ТББ-ынхныг оруулдаг нь зєвхєн бид нээлттэй хийж байна, та нар хар гэсэн маягтай шоу болоод єнгєрсєн. Vнэн хэрэг дээрээ тэд юу хэлэх юм бэ? Орон нутгийн єєрєє удирдах байгууллагынхныг оруулах боломж алга, тэдэнд тєсвийнхєє тєлєє vг хэлэх, хамгаалах боломж алга байна. Тєсвийг хvртэгчдийн дуу хоолойг сонсох боломж олгоогvй. Маргааш болох эдийн засгийн байнгын хороон дээр болох сонсголыг гайхаж байна. 4 удаа сонсгол хийнэ vv, 10 удаа хийнэ vv, ийм мэдээлэлгvйгээр, мэдээллийн хvртээмжгvйгээр хийснээс хийгээгvй нь дээр. Тєр албан ёсны мэдээллээ ємчилснєєрєє ємчлєєд, бvхнийг хийнэ гэснээ зарлаад явж байсан нь дээр. Бид тvvнд оролцохын тулд яаж мэдээлэл олж авах юм бэ гэж асуумаар байна.

Н.Энхболд /УИХ-ын гишvvн/:
- УИХ-ын 2/3 гэдэг нь олон нийтийн санал асуулга явуулахтай холбоотой заалт байна. Хууль болгоноор заавал санал асуулга явуулна гэсэн заалт байхгvй байх. Аль нэг ТББ хуулийн тєслийг олж аваад єєрсдийнхєє хэмжээнд хэлэлцvvлэг явуулсан бол vvнийг хууль зєрчлєє гэж vзэхээр хууль гарсан гэж бодохгvй байна.
- Хоёрт, тєслийн удирдлага санхvvжилтийн тухай хууль бол хоёр ч Парламент, тав зургаан Засгийн газар дамжаад ер нь нууцлая ч гэсэн нууцлаж чадахааргvй болсон, олон янзаар хэлэлцэгдэж ирсэн. Заавал яагаад тамгын газрын нэг ажилтан нэрээ нууцалж єгсєнийг сайн мэдэхгvй юм. Жишээ нь, танай байгууллага манай дээр ирээд авъя гэсэн бол манайд авснаасаа хойш ил, бэлэн л байсан. Би тvvнийг та нарыг ч хэрэгт орчихно гэж айхгvйгээр, би ч єєрєє хэрэгт орчихно гэж айхгvйгээр єгч болохоор л байсан. Яг чухам яагаад нэг хvн нуугаад л, айгаад л єгсєн, танайх их ажил болж авсныг мэдэхгvй. Тvvн дээр нууцлаад байсан зvйл байхгvй. Vvнийг зєв ойлгоорой.
- Их хурал дээр ардчилсан парламентийг тєлєвшvvлэх тєслийн хvрээнд стратеги тєлєвлєгєєг энэ намар баталсан. Тэр бол Их Хурлын сvлжээнд бvгд орчихсон байгаа гэж бодож байгаа. Энэн дээр бvх дараалал, авах арга хэмжээ бvгд бичигдчихсэн байгаа гэж бодож байна. Маргааш хоёр гурван байнгын хороо нэгдээд гадаадын зээл тусламжийн тухай хуулийн тєсєл дээр хамтарсан хэлэлцvvлэг явуулах, мєн сонирхсон байгууллагуудын тєлєєлєгчдийг оролцож болно гэж стратеги тєлєвлєгєєний хvрээнд шийдвэрлээд л хамтарсан байнгын хорооны дарга нар шийдээд зарлаад л явж байгаа байх. Сонирхоод, хэрэв хэтэрхий оройтчихлоо гэж бодохгvй бол орох боломж байгаа гэж бодож байна.
- Ямар тохиолдолд шаардлагатай гэж vзэх вэ гэдэгт хувийнхаа бодлыг хэлье. Хууль болгоныг олон нийтээр хэлэлцvvлээд байх онцын шаардлага байдаггvй ч юм боловуу. Магадгvй миний бодож байгаа буруу бол уучлана биз. Тэр хуулийн vйлчлэх хvрээ, хамрах асуудал, шийдвэрлэж байгаа зvйл нь их бага, єндєр нам, гvн гvнзгий ямар байхаас шалтгаалаад тодорхой зvйлvvдийг заавал бvх шат дамжлагаар оруулахгvйгээр шийдvvлчихээр боломж байж магадгvй юм. Нарийн мэргэжлийн байгууллагуудаар яваад шийдчихэж болох асуудал байвал заавал олон нийтийн санал асуулга явуулаад, заавал УИХ-ын 2/3 саналыг аваад, эсхvл сонирхлын бvлгийн саналыг сонсох шаардлагагvй юм болов уу гэж боддог. Жишээ нь, Гаалиар орж ирж байгаа барааны Картиганы протоколыг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцсэн. Тvvн дээр мэргэжлийн байгууллагууд л мэднэ vv гэхээс биш олон нийтийн оролцоо ороод байх шаардлага ч vгvй юмуу гэж бодож байгаа. Урьд нь элсэн орсон Олон Улсын конвенцуудын vргэлжлэл болгоод орж байгаа зvйлvvд л дээ. Тэгээд Олон Улсын мэргэжлийн байгууллага ч манайд таарах уу, vгvй юу гэдгийг шийдэж байгаа болохоор тэгээд л єнгєрч байгаа юм. Иймэрхvv жишээ гарч болохоор юм билээ. Тиймээс энэ шаардлагатай гэсэн vгийг хуульд оруулсан байх. Хэн нэгэн хvний vзэмжээр шаардлагатай эсэхийг шийдвэрлэж байхын тулд энэ vгийг оруулсан зvйл биш байх гэж бодож байна.

Д.Цэрэнжав /Хэвлэлийн ажиглалт сэтгvvлийн эрхлэгч/:
- Тvрvv Ичинноров миний нэрийг хэлээд 68:0 гэсэн тоог хэллээ л дээ. Vvнийг би тайлбарлах нь зvйтэй байх. Иргэд бид, єєрєєр хэлбэл, телевиз vзэгчид маань эрх баригчдаас єєр байр суурьтай мэдээллийг хvлээж авах, сонсох эрхээ хязгаарлуулж байгаа жишээ юм. Энэ нь 11 сарын 5-ны єдєр тракторчдын жагсаал Ялалтын талбайд болсон. 3-наас эхлээд МVТВ-ээр газрын тухай хуулиар хотын удирдлагууд оролцоод газрын хуульд тайлбар хийж, шууд ярилцлага хийж эхэлсэн. Яг энэ ярилцлагын завсраар хvмvvсийн санал бодлыг дундуур нь явуулж эхэлсэн /Бат-Vvл трактортайгаа Ялалтын талбайд ирж жагсаж байгаа нь буруу гэх мэтээр/. Иймэрхvv хvмvvсийн санал бодлыг оруулж сурталчилгаанд ашиглах vйл явц нь 11 сарын 3-наас 19, 20 хvртэл vргэлжилсэн. Би vvнийг тоолсон юм. Vvнд сэтгvvлчдийн янз бvрийн нэвтрvvлэг, сурвалжлага, ярилцлага зэргийг оруулаагvй, зєвхєн хvмvvсийн санал бодлыг яаж оруулав гэдгийг харсан. Энд жишээ нь шууд ярилцлагын завсраар оруулсан хvмvvсийн яриа, эсвэл Цагийн хvрдийн сурвалжлагын завсраар юмуу, ард нь оруулсан хvмvvсийн санал бодол, хамгийн гол нь нээлттэй микрофон гэдэг нэвтрvvлгээр оруулсан тракторчдын жагсаал цуглаан, тvvнийг тараасантай холбоотой хvмvvсийн санал бодол юм. Та бvхэн санаж байгаа бол 14, 15-ний vед нэг єдєр хоёр удаа нээлттэй микрофон ажилласан. Энд нэг нь Улсын гавьяат жvжигчин Сувдаа нарын хvмvvс яриад, 11 цаг єнгєрсєн хойно Гэрэлтэй цонх нэвтрvvлгийг хойшлуулж байгаад нээлттэй микрофон явсан. Энэ бvгд 65 хvн ярьсан бєгєєд ямар байр суурь илэрхийлсэн бэ гэхээр бvгд жагсаал цуглаан муу, хайс хашаа эвдсэн, газрын хууль сайхан ш дээ, газар хувьчилж авлаа гэх мэт саналууд л байсан. Тvvн дотор харамсалтай нь нєгєє талыг баримталсан санал бодол огт ороогvй. Ингэхлээр 65:0 гэсэн харьцаа vvсч байна. Ганц нэг тоонд алдсан байж магадгvй. Эхний vед жагсаал ингээд дуусчихна гэж бодож эхний vед анхааралгvй тоолсон. Дараагаар нь сайн тоолсон. Жагсаал цуглааныг эсэргvvцсэн vзэл бодол 65 байсан бол нєгєє талын 0 санал байсан нь МVТВ-ийн олон ургальч vзлийн ерєнхий дvр зураг. 12 сарын эхээр хєдєє яваад сайн ажиглаагvй. Дараа нь тракторчдын хоёр дахь удаагийн арга хэмжээ 12 сарын 10, 11, 12-нд болсоныг тараасан байгаа. Vvний 10-ний єдрийн орой 2 жолооч бидний замыг хаагаад байна гэх мэтээр ярьсан, 11-ний єдєр буюу жагсаалыг тараасан єдєр 2 эмэгтэй хэвлэх vйлдвэрийн хажууд ярьсан. Дараа нь нээлттэй микрофоноор нийт 10 хvн ярьсан. Ардын жvжигчин, морин хуурын Батчулуун, Ардчилсан социалист залуучуудын ерєнхий нарийн бичгийн дарга гэх мэт. Ингээд 14:0 болсон. Дараа нь 12-ний єдрийн орой бас нэг трактороо хураалгаж гэмшсэн, трактороо авах гэж байгаа євгєний яриаг сонсгосон. Ингээд 15:0 болж байгаа юм. Нэгтгэж vзвэл миний ажигласнаар 80:0 гэсэн харьцаа байна. Яагаад энэ тоог гаргаж ирээд байгаа юм бэ гэвэл би хувьдаа тракторчдын цуглааныг талбай дээр болсон нь буруу гэж vзэж байгаа. Энэ бол миний бодол учраас хамаагvй. Тэдний єєрсдийнх нь эрх. Гэхдээ энэ бол бодьтой болсон vйл явдал. Тэгэхээр бид Бат-Vvлийг, салиаркаа асгаад байгаа тракторчдыг буруу зєрvv нь хамаагvй санал бодлыг нь сонсох хэрэгтэй. Харамсалтай нь тэр огт байсангvй. Жишээ авья л даа. Телевизээр архичин хvнтэй эрvvлжvvлэх дээр ярьдаг ш дээ. Эсвэл гэмт хэрэгтэнтэй гарыг нь гавалж байгаад л яагаад гэмт хэрэг vйлдсэн бэ гэх мэтээр ярьж болоод л байдаг. Гэтэл энэ асуудал дээр МVТВ бол бодитой болсон vйл явдалд сэтгvvл зvйнхээ, мэргэжлийнхээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг vvднээсээ хандаж чадаагvй. 80:0 гэдэг тоог бид санаж яваад тvvхэнд vлдээнэ гэх юмуу, яах юм бид vvнийг анзаарах хэрэгтэй байх. Хэвлэлийн эрх чєлєєний асуудал бол тийм хvнд, хэцvv асуудал биш. Мэргэжилтэн байна, хєрєнгє нь байна. Бид энэ асуудлыг шийдэж болно. Гэхдээ бидэнд тодорхой vйлдэл хэрэгтэй байна. Vvнийг засаж залруулах алхамыг тєрийн тvшээдээсээ эхэлж хийгээч гэмээр байна.

Д.Цэнджав /Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерєнхийлєгч/:
- Єнєєдрийн хуулийн гол vзэл санаа нь мэдээллийн эрх чєлєє юм. Vvний ємнє хэвлэл гээд оруулчихвал яах аргагvй сэтгvvлч бид оролцохоос єєр зvйлгvй. Улс тєрчид єєрсдийнхєє байр суурийг хадгалдаг юм байна, нэр тєрєє хамгаална гэдэг юм байна, улс тєрийн хvчин-нам цаана нь байдаг юм байна. Тvvндээ хэт улиардаг, зvтгэдэг юм байна. Нєгєє талаас сэтгvvлчид гэдэг амьтан байгалиас заяасан шинэ юмыг олъё, ард тvмэндээ гаргаад мэдээлье, шударга бус юм байдаг юм бол тvvнийг олон нийтэд мэдээлье гэж л явдаг. Ноён Элчин сайдын хэлснээр бараг л голын хоёр эрэг дээр байгаа улсууд юм. Гэхдээ бие биенийхээ vгийг сонсмоор байгаа юм. Олон vзэл бодолтой байгаа, ардчилал хєгжсєн орнуудын хэвлэл мэдээллийн эрх чєлєє, мэдээлэл хvртэх эрх чєлєє, мэдээлэл хvртэх иргэний эрх чєлєєний тухай ярьж байхад хууль дээр ямархуу зvйл байвал зvгээр юм гэсэн бодол санаатай болоод энэ ярилцлагаас УИХ-ын гишvvд маань гарвал зvгээр байгаа юм.
- Мэдээллийн бухимдал сvvлийн vед их болж байна. Сvvлийн 12 жил эрх чєлєє гэдэг vгийг сонслоо. Олон удаагийн эрдэм шинжилгээний бага хурал, дугуй ширээний ярилцлагад би илтгэл тавьж vзлээ. Энэ болохгvй байгаа учраас л энэ эрх чєлєєний тухай яриад байгаа байх. Бид энд сайхан зvйл ярьлаа. Ажил болохгvй бол ямар хэрэг байхав. Сэтгvvлчдийг єргєнєєр оролцуулах, хэвлэл мэдээллийн удирдагчдийг оролцуулвал тал талаас нь ярьж болохоор юм. Монгол ТВ-ийн байгаа байдал, мэдээллийн тэнцвэртэй бус байдал нь бараг л хуучин социализмийн vеийнх шиг алтан тариа найган халиурсан гэдэг шиг болж байна. Гэтэл ард тvмэн Сvхбаатарын талбай дээр болсон vйл явдлыг мэдмээр байна. Энэ чинь мэдээлэл хvлээн авах эрх чєлєє мєн биз дээ. Энийг яагаад харуулж болдоггvй юм. Тєр засаг, УИХ-ынхан, ерєнхийлєгч ер нь єєрийгєє магтуулах, энэ талын мэдээллийг баталгаажуулах, хамгаалуулах сонирхолгvй байж болно л доо. Гэвч наагуур чинь янз бvрийн улсууд бараг зулгуйдаад, долгинож гvйгээд та нарыг эвгvй байдалд оруулаад байна. Мэдээллийн хувьсгал гармаар болжээ. Ямар ч vзэх, харах юм байхгvй болж байгаад анхаараачээ.

Р.Бурмаа /Сонгогчдын боловсрол тєвийн захирал/:
- Мэдээлэл хvртэх тэгш эрхийн асуудал юм. Жишээ нь Баян-Єлгийд ч юм уу баг дээр байгаа хvнийг бодвол бидний хувьд тєвд байдаг, ордонд орох пропусктай, хэн нэг гишvvнээс мэдээллийг авчихаж чадна. Гэтэл энэ нь хэн нэгэн боломжтой хvнд мэдээлэл хvртээмжтэй байх асуудал биш. Аль ч хvн Монгол Улсын иргэн мєн юм бол Vндсэн хуулийнхаа дагуу мэдээллийг хvртэх эрхтэй гэж боддог. Тєсвийн удирдлага санхvvжилтийн хууль, Газар хувьчлалын хууль нь хэрэгцээтэй хуулиуд. Vндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай хууль, одоогийн ярьж байгаа Мэдээллийн эрх чєлєєний хууль гэх зэрэг амин чухал хуулиудын тєслийг хэвлэлд мэдээлдэг байх нь чухал. Хэрэгцээтэй юу, vгvй юу гэдэг дээр ард нийтийн санал асуулга явуулж ч болно. Тvvнийхээ vндсэн дээр хэвлэж ч бас болно. Бусад улс орнуудыг харвал, жишээ нь "Рекорд" гэдэг хэвлэлд бvгдийг нь нийтэлж хvмvvстээ хvргэж байна.
- Рublic hearing дээрээ анхаараачээ. Тайланд, Финлянд, АНУ-ыг ажиглахад 2 єєр vзэл бодлыг сонсохын тєлєє байдаг. УИХ-ын гишvvдэд олон нийтийн санаа бодлыг сонсох боломж олгодог процедур байдаг. Гишvvд асуусан болгонд хариулах албагvй. Тэдний vvрэг бол зєвхєн сонсох. Эсрэг хоёр талд 10, 10 минут, нэмэлт 5, 5 минутад хариулт єгєх эрхтэй. Ингээд л болоо. Адил тэгш боломжийг олгодог. Баталгааг гаргана, асуудлаа ярина. Хаа байна тэр єєр vзэл бодлыг гаргаж тавьдаг иргэдийн групп чинь гэж бодож байж магадгvй. Та нар хуулийн, тогтоолын тєслєє єгєєчээ. Хэвлэл мэдээллээрээ, тєрийн бус байгууллагаараа. Орон нутгийн Иргэдийн Хурлаар дамжуулаад тэд чинь хэлэлцvvлэг хийнэ. Ингээд ирсэн саналуудаас энэ нь эсрэг, энэ нь нєгєє талын vзэл бодол байна гэж ялгараад ирнэ. Ингээд тэдний vгийг сонсоочээ. Байнгын хорооны дарга хэнийг урихаа шийдээд байх ёсгvй. Энэ нь тодорхой механизм байх ёстой. Та нарт єгч байгаа 10 сая тєгрєгийг vvнд зориулаачээ. Орон нутгаас, сонгогдсон тойргоосоо энэ олон нийтийн сонсголд оролцуулах хvнийхээ замын зардлыг олгож болно. Тэдэндээ єгєхєд зориулаад мэдээллийн багцийг єгмєєр байна. Буцаад тэд нар чинь тєлєєлєгч болж ирсэнийх vгээ хэлэхэд та нарт маш их тулгуур болно. Олон нийтийн сонсголыг бас тvрvvний нээлттэй микрофоны 80:0 харьцаа шиг нэг талыг баримталсан болгохгvй юмсан. Харин тэр товчлуур дээр дарах гэдэг бол зєвхєн та нарын эрх. Энд хэн ч халдахгvй. Харин тэр олон нийтийг сонсохдоо тэгш боломжийг олгомоор байна.

Ц.Оюунбаатар /УИХ-ын гишvvн/:
- Иргэн хvнийхээ хувьд хэдэн саналаа хэлье. Энэ асуудлыг дэмждэг багш хvний хувьд, чєлєєт хуульч хvний хувьд хvний эрх, хэвлэлийн эрх чєлєє гэж 10-аад жил ярьж явсаныхаа хувьд санал бодлоо хуваалцая гэсэн юм. Дугуй ширээний ярилцлага, тvvнийгээ vр дvнтэй болгоё гэж бодвол vvнийгээ дугуй ширээний л ярилцлага байлгах хэрэгтэй юм. Хэн нэг тал нь нєгєє талаа буруутгах биш, алдаа оноогоо ярилцаад цаашид яаж ажиллахаа хэлэлцвэл илvv vр дvнтэй. Хууль тогтоомж нь тєгс тєгєлдєр болчихож чадаагvй байж болох хэдий ч тvvн дээр ухралт гараагvй байх. Харин бид 2003 онд ямар ямар хууль хэрэгтэй, ямар хуульд ямар єєрчлєлт хийх шаардлагатай вэ гэдэг дээр илvv єргєн хамтарч ажиллах боломжтой гэж ойлгож байна. Ер нь хэн ч мэдээллийг чєлєєтэй олж авах эрхтэй, олсон мэдээллээ чєлєєтэй цацах эрхтэй. Мэдээлэлд эрх нь зєрчигдсєн гэж байгаа бол тэрийгээ хамгаалах эрх нь бас байгаа. Тєр болон сэтгvvлч аль аль талаасаа ч бодох хэрэгтэй. Хvний эрх, хэвлэлийн эрх гэдэг ардчиллын тулгуур асуудал бєгєєд єнєєдєр нэгийг нєгєєгєєр нь цохих, нэгийг нь илvv чухалчлах оролдлого ихээхэн газар авсан. Иймд бид хэвлэлийн эрх чєлєє, хvний эрх хоёрыг хоёуланг нь харилцан уялдаатай авч vзэх нь чухал болоод байгаа.
- Vнэхээр чєлєєт хэвлэл, хэвлэлийн эрх чєлєє нь тєр засгийн авилга, хууль бус vйл ажиллагаа, тєрийн ялзрал, бусад сєрєг vр дагаврыг хязгаарлах маш чухал хэрэгсэл болдог. Урьд нь ч гэсэн энэ тухай бичиж л байсан. Одоо ч энэ vзэл бодлоосоо огтхон ч єєрчлєгдєєгvй. Ер нь ирэх онд хэвлэлийн эрх чєлєєний хуулийг боловсронгуй болгох, цаашид ч мэдээллийн эрх чєлєєний асуудлыг энэ хуульдаа тусгаж оруулах бололцоотой. Хуулийн тєсєл єргєн барихаар зарим хvнтэй ярилцаж байгаа. Чухам ямар шатанд, яаж шийдэхийг урьдчилан тааж хэлэхэд тєвєгтэй.
- Хээл хахууль авсан, албан тушаалаа ашигласан гэх явдал Монголын парламентад байсан л байх. Гэтэл єнєєдєр тэр сэтгэлзvйг олон тvмэнд тvгээх гээд оролдоод байдаг. Радио телевизийн асуудлыг ямар шугамаар яаж шийдэх юм саналуудаа ярих хэрэгтэй. Vнэхээр радио, телевиз нэг талыг бариад яриад байгааг бид vгvйсгэхгvй ч, нєгєє талаас хувийн телевизvvд ч бас яг ийм л байгаа. Тєр засгийн энэ нь зєв, тэр нь буруу гэж хоёр талыг ерєєсєє гаргаж ирж чадахгvй байна. Ингэхлээр энэ ингэж л байдаг юм гэсэн сэтгэхvйгээр асуудалд ханддаг болж. Єєрсдєє манай сэтгvvлчид маань ёс зvйн чиглэлээр ажиллах, шахах шаардлага тулгарчээ. 2003 онд бид дугуй ширээний ард цєєнгvй уулзах байх. Ялангуяа сонгогчдын боловсрол тєвийн захиралын ярьж байгаа саналыг бид дэмжиж байгаа. Ерєєсєє аливаа нэгэн хуулийг ТББ-ын хvрээнд, сонгогчдын хvрээнд хэлэлцэх нь зvйтэй хэрэг. Гэхдээ тєр vvнийг тусгайлан зохион байгуулаад явах шаардлага байхгvй. Байнгын ажиллагаатай парламент бий болсон, дэлхий нийтийн жишгийг илvvтэй дагаж байгаа. Гэхдээ бололцоотой хуулийн тєслvvдийг энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд аваад хуулийн тєслєєр хэлэлцvvлэг явуулах, ард тvмний санал бодлыг авах боломжтой.

Ж.Элбэгсайхан /Ардчилсан парламентийг бэхжvvлэх vндэсний тєслийн менежер:
- Ерєнхийдєє мэдээлэл авах гэдгийн цаана єгч байгаа хvн хариуцлагад унаад байдаг. Жишээ нь: сэтгvvлчид, судлаачид, албан тушаалтан. Тийм болохоор нэг хvн єгєх бус хамтын удирдлагын байгууллага, удирдах зєвлєл нь хамтын хяналттай байвал илvv зvгээр юм.
- Бусад орнуудтай харьцуулахад иргэдийн шуудан харилцаа муу байдаг. Гадаадад бол айл бvхэн шуудангийн хайрцагтай, тvvгээрээ дамжуулан мэдээлэл авах боломж сайн байдаг. Гэтэл Монголд энэ нь маш бага байна.
- Сэтгvvлчдийн ёс зvйн орчинд тодорхой алхам хиймээр байна.

Х.Наранжаргал /Глоб Интернэйшнл ТББ-ийн тэргvvн/:
- Иргэдийн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах тухай тvлхvv яръя гэж бодож байсан. Иргэдийн мэдээлэл олж авах эрхээ хэрэгжvvлэхэд илvv тvлхvv ашиглагддаг хэрэгсэл нь хэвлэл мэдээлэл болохоор єнєєдєр хэвлэл мэдээллийн тухай их ярьж байна. Ардчилсан нийгэмд иргэдийн мэдээллээ олж авах эрх бол хэвлэл мэдээллийн эрх чєлєєний хуультай холбоотой боловч энэ бол хоёр тусдаа юм гэдгийг хvмvvс салгаж ойлгосон байх. Энэ мэдэх эрх гэдэг нь манай Vндсэн хуульд заагдсан иргэд тєрийн хэрэгт шууд оролцоно гэсэн, сvvлийн vед их яригдаж байгаа олон нийтийн оролцоог нэмэгдvvлэх тухай асуудлыг баталгаажуулахад чухал эрх юм.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174980 
 Энэ сард:13467 
 Өнөөдөр:84 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.