“ЧЄЛЄЄТЭЙ БЄГЄЄД ШУДАРГА БАЙХ НЬ” ОЛОН НИЙТ, СЭТГVVЛЧДИЙН ДУНД ЯВУУЛСАН СУДАЛГААНЫ ТАЙЛАН
ОРШИЛ Монгол улсад ардчилсан сэтгvvл зvй хєгжиж, чєлєєт хэвлэлийн тогтолцоо бодит зvйл болоод 10 гаруй жил єнгєрч байгаа хэдий ч Монголын сэтгvvлчдийн нийтээр даган мєрдєх ёс зvйн зарчим батлагдаагvй, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг тууштай сахин хамгаалах, хараат бус сэтгvvл зvйг хєхиvлэн дэмжих хамгийн vр дvнтэй хэлбэр болох хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалт хараахан хєгжиж эхлээгvй байна.
"Глоб Интернэшнл" тєрийн бус байгууллагаас Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлтэй (МСНЭ) хамтран 2004 оны 4-р сарын 20-ноос 7-р сарын 20-ныг дуустал "Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" тєсєл хэрэгжvvлсэн юм. Тэнцвэртэй, шударга сурталчилгаа, мэдээллээр дамжуулан шударга сонгуулийг хєхиvлэн дэмжих зорилго бvхий энэхvv тєслийн хvрээнд МСНЭ, Монголын Сонины Холбоо (МоСХ), Монголын Чєлєєт Сонинуудын Холбоо (МЧСХ)-ны хамтарсан бага хурлаас 2004 оны "Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн дагаж мєрдєх ёс зvйн зарчим"-ыг баталж, Хэвлэлийн тvр цэц ажиллуулахаар тvvний дvрэм, бvрэлдэхvvнийг баталсан билээ.
"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" тєслийн хэрэгжилтэд vнэлгээ, дvгнэлт єгєх, тvvний хvрээнд хийж гvйцэтгэсэн ажлын талаар иргэд, сэтгvvлчдийн ойлголт, хандлагыг судлах зорилгоор энэхvv судалгааг явуулав.
Иргэдийн дунд сонгуулийн кампанит ажлын ємнє, хойно 2 удаа нийт 500 хvнийг хамарсан судалгаа хийсэн бєгєєд дvнг нэгтгэн гаргасан болно. Сэтгvvлчдийн дунд явуулсан судалгаанд хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагад ажиллаж буй 200 сэтгvvлчийг хамруулсан нь монголын нийт сэтгvvлчдийн 10 орчим хувийг эзэлж байгаа юм. Энэ нь УИХ-ын сонгуулийн vеэр хамгийн идэвхтэй ажиллаж байсан сэтгvvлчдийг тєлєєлсєн юм.
Судалгаагаар " Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах ёс зvйн зарчим" батлагдсан тухай, сэтгvvлчид ёс зvйн зарчмыг мєрдєж ажилласан эсэх талаар єєрсдийнх нь болон олон нийтийн дvгнэлт, ойлголт, Хэвлэлийн тvр цэц ажилласан тухай мэдээлэл сэтгvvлчдэд аль хэр хvрсэн, сэтгvvлчдэд тулгарч буй бэрхшээл, цаашид мэргэжлийн ёс зvйн зарчмыг ердийн хэм хэмжээ болгоход анхаарах зvйлийн талаарх хандлагыг тандаж, илрvvлсэн болно.
Хэвлэлийн эрх чєлєє бол ардчиллын тулгуур зарчмын нэг, иргэдийн vндсэн эрх, эрх чєлєєний салшгvй хэсэг юм. Ийм ч учраас хэвлэл мэдээллийн талаарх олон нийтийн vнэлгээ, vнэлэмж нь цаашид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд олон нийтийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн хоточ нохой байх vvргээ биелvvлэхэд нь чухал эх сурвалж, тулгуур баримт болох учиртай.
Энэ нь зєвхєн тухайн тєслийн тухай тандалт бус харин сэтгvvлчийн ёс зvй, хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын талаар олон нийт, сэтгvvлчдийн дунд хийсэн анхны судалгаа болсноороо шинэлэг юм. Сэтгvvлчийн ёс зvй, хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын тухай олон нийт, сэтгvvлч, хэвлэл мэдээллийн удирдлагад ойлголт єгч, энэ чиглэлээр анхны бодит туршлага хуримтлуулсанд тєслийн гол ач холбогдол оршино.
Бидэнд энэ боломжийг олгож, санхvvгийн тусламж vзvvлсэн "Нээлттэй Нийгэм" Форумд гvн талархал илэрхийлье.
Тєслийн удирдагч Х.Наранжаргал
I. ОЛОН НИЙТИЙН VНЭЛЭМЖ
1.1. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ХVРЭЭ Ардчилсан шударга сонгуулийн vр дvн, олон нийтийн сонголтод нєлєєлдєг олон хvчин зvйл байдаг боловч хэвлэл мэдээллийн хэрэгсэл голлох vvрэг гvйцэтгэдэг. ХМХ-ийн сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл vнэн зєв, бодитой, тэнцвэртэй байх нь эн тэргvvний ач холбогдолтой юм. Vvний тулд хэвлэл мэдээлэл, улс тєрийн нам, эвсэл, хєдєлгєєнєєс хараат бус байж, мэргэжлийн тvвшинд ажиллан, гагцхvv сонгогч тvмний эрх ашигт vйлчлэх ёстой. Олон нийт сонгуульд оролцож буй бvх талуудын тухай vнэн бодитой, тэнцвэртэй мэдээллийг хvлээн эрхээ эдлэхэд чин шударгаар туслах нь сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ажилтнуудын vvрэг билээ. Энэ vvргээ нэр тєртэй биелvvлэхийн тулд мэргэжлийн ёс зvйгээ эрхэмлэн сахих нь хамгаас чухал билээ.
2004 оны УИХ-ын Сонгуулийн vеэр монголын сэтгvvлчид анх удаа Ёс зvйн зарчим баталсан бєгєєд тэд энэхvv зарчмаа аль хэр дагаж мєрдсєн тухай олон нийтийн vнэлэлт, дvгнэлтийг судлахад энэ судалгааны гол зорилго оршино.
Судалгаанд сонгуулийн насны ихэнх нь тєвлєрєн суудаг, ХМХ олноор байрладаг нийслэл хотын 500 хvнийг хамруулж, мэдээллийг хvн олноор цуглардаг газруудаар явж, анкет ашиглан цуглуулж, боловсруулсан болно.
Хvснэгт 1. Судалгаанд хамрагдагсдын насны байдал
№ |
Насны бvлэг |
Тоон vзvvлэлт |
Хувь |
1. |
18-25 нас |
112 |
4% |
2. |
26-30 нас |
123 |
24.6% |
3. |
31-35 нас |
113 |
22.6% |
4. |
36-40 нас |
74 |
14.8% |
5. |
41-ээс дээш нас |
78 |
15.6% |
Нийт |
500 |
100% |
Судалгаанд сонгуулийн насны бvх бvлэг хамрагдсан бєгєєд боловсролын хувьд ч гэсэн нийгмийн хамгийн идэвхитэй хэсгийг тєлєєлєх боломжтой гэж vзэж байна.
Хvснэгт 2.Судалгаанд хамрагдагсдын боловсролын байдал
№ |
Боловсрол |
Тоон vзvvлэлт |
Хувь |
1. |
Бvрэн бус дунд |
37 |
7.4% |
2. |
Бvрэн дунд |
153 |
30.6% |
3. |
Дээд |
222 |
44.4% |
4. |
Тусгай |
88 |
17.6% |
Нийт |
500 |
100% |
1.2. СОНГУУЛИЙН VЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ? Сонгуулийн vеэр иргэдийн санаа бодолд хvчтэй нєлєє vзvvлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол єргєн нэвтрvvлэг (телевиз, радио) юм. Тэдгээрийн ашиглаж буй агаарын долгион нь нийт ард тvмний ємч бєгєєд єргєнєєр ашиглахад хязгаарлагдмал байдаг. Иймд єргєн нэвтрvvлгийн мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн vеэр аль нэг нам, эвсэл, хєдєлгєєнд бус, сонгогчдын эрх ашигт нийцсэн тэнцвэртэй, шударга мэдээллээр хангах vvрэг хvлээдэг олон улсын хэм хэмжээ байдаг. Харин сонин хэвлэлийн хувьд аль нэг нам, эвсэл, хєдєлгєєнийг дэмжиж байгаагаа шууд илэрхийлэх эрхтэй байдаг ажээ.
Судалгаанд хамрагдсан хvмvvсийн 86% нь сонгуулийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс, 14 хувь буюу 70 хvн бусад эх сурвалж, тухайлбал, сурталчилгааны хуудас, самбар зэргээс сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл авсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн дотроос єргєн нэвтрvvлэг, тухайлбал телевизээс судалгаанд хамрагдагсдын 91.4 хувь буюу 457 хvн мэдээлэл авсан байна. Энэ нь телевиз нийслэл хотод хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамгийн илvv хvртээмжтэйг нотолж байна.
График 1. Сонгуулийн мэдээлэл авч буй байдал
Тайлбар: Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн дамжуулж, тvгээж буй мэдээлэл иргэдэд зєв сонголт хийхэд аль хэр тус болсныг тодруулбал 48.4% нь хангалттай гэж хариулжээ. Харин тєдийлєн хангалттай бус, хангалтгvй гэж vзэж байгаа хvмvvс 51.2%-ийг эзэлж байна.
График 2. Мэдээлэл сонголт хийхэд хангалттай байсан эсэх
"Мэдээлэл хангалтгvй, тєдийлєн хангалтгvй" гэсэн хvмvvсээс тухайлбал ямар мэдээлэл хvсэж байсныг тодруулахад намуудын мєрийн хєтєлбєрийг харьцуулсан дvн шинжилгээ, нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн гэх мэт олон ургальч vзлийг эрхэмлэсэн, хараат бус мэдээлэл хангалтгvй байжээ.
Хvснэгт 3. Мэдээлэл хvссэн байдал
№ |
Мэдээллийн хэлбэр |
Тоон vзvvлэлт |
Хувь |
1. |
Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн |
162 |
63.3% |
2. |
Намуудын мєрийн хєтєлбєрийн харьцуулсан дvн шинжилгээ, мэдээлэл |
106 |
41.4% |
3. |
Сонгогчийн боловсролд зориулсан |
42 |
17.2% |
4. |
Бусад |
23 |
8.9% |
Жич: Нэг хvн нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл гэх мэт давхардуулан хариулсныг vзvvлэлт тус бvрд оруулан дvнг нэгтгэлээ.
Судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн байгууллагууд 2004 оны сонгуулийн vеэр олон нийтийн эрх ашигт vйлчилж чадсангvй гэсэн дvгнэлт хийж болох юм. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл хангалтгvй байсан гэж vзсэн хvн харьцангуй цєєн байсан нь сонирхол татаж байна. Энэ нь сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн бас нэг чухал vvрэг болохыг судалгаанд хамрагдагсад тєдийлєн ойлгоогvй, эсвэл ач холбогдол єгєєгvйтэй холбоотой баж болох юм.
1.3. Сэтгvvлчид ёс зvйгээ хэрхэн баримталсан бэ?
Судалгаанд хамрагдсан хvмvvсийн 40.4 хувь /202 хvн/ нь сэтгvvлчид энэ сонгуулийн vеэр ёс зvйн зарчим батлан мєрдєж байгаа тухай мэдсэн, 59.6 хувь нь энэ тухай дуулаагvй байна. Энэ тухай сонссон хvмvvсийн 49.5% нь тухайн мэдээллийг телевизээс, 43% нь сурталчилгааны хуудаснаас олж авчээ.
График 3. Мэдээлэл авсан байдал
 Тайлбар: Нэг оролцогч нэгээс хоёр эх сурвалж, тухайлбал, радио телевиз, сонин сурталчилгааны хуудас гэх мэт давхардуулан хариулсныг vзvvлэлт тус бvрд оруулан дvнг нэгтгэлээ.
Олон нийт сэтгvvлчдийн энэ алхамыг дэмжиж байгаа нь судалгаанд хамрагдагсдын 67.8 хув? ?? ийн "тийм" гэж хариулснаас харагдаж байна.
Харин сэтгvvлчийн ёс зvйн зарчмын тухай сонссон, vгvйгээс vл хамааран судалгаанд хамрагдсан 500 хvний 67.8% нь тэд энэ сонгуулийн vеэр ёс зvйгээ баримтлан ажиллаж чадаагvй гэж дvгнэсэн байна. Энэ судалгааг бид "Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах ёс зvйн зарчим"-д тусгасан зvйл тус бvрээр санал асууж, хариултыг нэгтгэсэн болно.
График 3. Сонгуулийн vеийн ёс зvйн vнэлэмж

Сэтгvvлчид ёс зvйгээ баримтлан ажиллаж чадаагvй гэж vзсэн 335 хvн ёс зvйг хэрхэн зєрчсєн, энэ нь аль хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тvлхvv ажиглагдаж байсныг дvгнэхдээ 73.4 % нь "нэг намыг дагнан сурталчилж байсан" хэмээн санал нэгджээ.
Хvснэгт 4. Ёс зvйн зєрчил
№ |
Ёс зvйн зєрчил |
Тоон vзvvлэлт |
Хувь |
1. |
Нэг намыг дагнан сурталчилж байна |
246 |
73.4% |
2. |
Мэдээлэл тэнцвэртэй бус байна |
194 |
57.9% |
3. |
Сонгогчдыг аль нэг намын тєлєє саналаа єгєхийг шууд уриалж байна |
124 |
37% |
4. |
Нийтлэл, нэвтрvvлгийг бичсэн, бvтээсэн сэтгvvлч нэрээ тавихгvй байна |
112 |
33.4% |
5. |
Єєрийн vзэл бодлыг хэт тулгаж байна |
77 |
15.4% |
6. |
Тєлбєртэй болон тєлбєргvй нэвтрvvлгийг зааглахгvй байна |
74 |
22% |
7. |
Сэтгvvлч эх сурвалжаа дурдахгvй байна |
67 |
20% |
Жич: Нэг оролцогч нэгээс хоёр ёс зvйг давхардуулан хариулсныг vзvvлэлт тус бvрд оруулан дvнг нэгтгэлээ.
Сэтгvvлчдийн энэ алдаа хэвлэл мэдээллийн аль хэрэгсэл дээр тvлхvv гарсныг тодруулахад судалгаанд хамрагдагсдын 92.5 хувь нь телевиз, vvнээс МVТВ дээр илvv ажиглагдсан гэж дvгнэсэн байна.
График 4. Телевиз
|
Телевизийг нэр зааж єгсєн санал нь телевиз гэж хариулсан нийт хариултын 48.1 хувийг, онцолж нэрлэлгvй телевиз гэсэн хувилбарыг сонгосон нь 51.9 хувийг эзэлж байна. Гэхдээ ихэнх оролцогч 2-3 телевизийн нэрийг бичсэн тул телевиз тус бvр дээр хvн бvрийн хариултыг оруулж дээрх дvнг тооцож гаргалаа. |
Харин радио, сонины хувьд нийт оролцогчдын 15.2 хувь буюу 51 хvн радио гэж vзсэнээс 10 нь Монголын радио, 10 нь FM радио нэрлэсэн байна. Сонин гэж 335 хvнээс 58.5 хувь нь буюу 196 хvн нь сонгосон бєгєєд 156 хvн нэрлээгvй, 40 хvн 18 сонинг ёс зvйгvй ажилласан гэж vзсэнээ бичжээ. Vvнээс 32.5 хувийг “Єдрийн сонин”, 22.5 хувийг ”Vнэн”, 17.5 хувийг “Зууны мэдээ”, 12.5 хувийг “Сэрvvлэг”, “Хvмvvс”, “Монголын мэдээ” тус бvр 7.5 хувийг эзэлсэн байна.
Судалгааны дvнгээс харахад иргэд сонгуулийн тухай мэдээллийг ХМХ-ээс тvлхvv хvлээн авдаг ч энэ нь тэднийг сонголт хийхэд хангалтгvй байдаг ажээ. Єєрєєр хэлбэл, монголын хэвлэл мэдээлэл ардчилсан нийгмийн хамгийн гол vйл явдал болох сонгуулийн vеэр хэвлэл мэдээлэл олон нийтийн эрх ашигт бус, улс тєрийн нам, нэр дэвшигчдэд vйлчилдэг ажээ.
Олон нийтийн хамгийн илvv ашигладаг телевиз тэднийг хvссэн мэдээллээр нь хангаж чадаагvй, мэргэжлийн ёс зvйг баримтлаагvй байна. Энэ нь МVРТ єнєє хэр Засгийн газрын мэдэлд байж, тvvний хяналт дор ажиллаж буйтай холбоотой юм.
|