Єнєєдєр:  2024-03-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page
Мэдээллийн эрх чєлєє гэж юv вэ?

Ардчилсан нийгэмд мэдээлэл чєлєєтэй, ил тод байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Энэ чєлєєт байдлыг хангахын тулд иргэд мэдээлэл хайх, олж авах, хvлээн авах, тvгээх эрхтэй байх ёстой. Энэ бvлэг эрхийг мэдээллийн эрх чєлєє гэнэ.

Дарангуйллын нийгэмд улс орны vнэн бодит байдлын тухай мэдээлэл хаалттай байдаг. Тийм нийгмийн иргэд тєр засгийн хяналт, мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрээс тулгасан мэдээллийг хvлээн авдаг.

Тэгвэл ардчилсан, чєлєєт нийгэмд мэдээлэл бол хvчил тєрєгч юм.

Мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн таны vндсэн эрхийн нэг бєгєєд иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах нь ардчилсан тєрийн vvрэг юм.

НVБ-ын Ерєнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолоос

Мэдээллийн эрх чєлєє нь хvний язгуур эрх бєгєєд…НVБ-аас эрхэмлэдэг хvний бусад эрхийн vндсэн хэмжvvр мєн

Мэдээлэл ямар ач холбогдолтой вэ?

- Хувь хvний нийгэмд байр сууриа эзлэх, єєртєє болон ирээдvйдээ итгэлтэй байх, єєрийгєє ойлгох, хєгжvvлэх
- Vнэнийг тунгаан бодох, тодруулах, ойлгох
- Эрх, эрх чєлєєгєє зохих ёсоор эдлэх
- Аж байдлаа сайжруулах, амьдрал ахуйгаа дээшлvvлэх
- Улс тєр, нийгэм, эдийн засгийн vйл явц, асуудлаар тодорхой ойлголттой болох
- Ардчилсан vйл явцад идэвхтэй оролцох
- Зєв шийдвэр гаргахад нєлєєлєх сайн засаглалыг бvрдvvлж, тvvнд єєрийн хувь нэмрийг оруулах
-Тєр, засгийн vйл ажиллагаанд олон нийтийн зvгээс хяналт тогтоох
- Шударга байдал, хуульд захирагдах ёсыг хэрэгжvvлэх
- Тэгш эрхээ эдлэх, тэгш боломжоо ашиглах
- Тухайн улс тєрийн хvчин, тvvний засгийн газар бvрэн эрхийнхээ хугацаанд эрх мэдлээ хэтрvvлэн ашиглахаас урьдчилан сэргийлэх
- Нийгэмд шударга ёсыг тогтооход

Би яагаад мэдээлэл олж авах эрхтэй вэ?

Яагаад гэвэл та тєр нь ИРГЭНДЭЭ vйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ нийгэмд та ТЄРИЙН ЭЗЭН юм.

Хуучин дэглэмийн vед бид иргэн нь тєрдєє vйлчилдэг нийгэмд амьдарч байлаа. Иргэд, хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх засаглал зєвхєн тєр, тvvнийг бvрдvvлж байсан нэг намд vйлчилж байв. Ийм нийгэмд цєєн тооны удирдагчдад шvтэж, ард тvмэн зєвхєн удирдуулж байсан.

Ардчилсан нийгэмд хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх засаглал зєвхєн Иргэн Танд vйлчилнэ.

Нэгэнт та ТЄРИЙН ЭЗЭН тул: Тєрєє сонгодог, Тєрєє санхvvжvvлдэг

1. Тогтмол хугацаанд болдог, чєлєєтэй, шударга сонгууль бол танд улс орныхоо ирээдvйг шийдвэрлэх vйл хэрэгт биечлэн оролцох боломж юм. Улс тєрийн сонгууль аль хэр шударга болох нь таны аль хэр мэдээлэлтэй байхаас шалтгаална. Та сонгуулийн ухуулга сурталчилгаа, хэвлэл мэдээллийн мэдээлэл сурвалжлага, улс тєрийн нам, нэр дэвшигчдийн уулзалт, мэтгэлцээний явцад олж авсан мэдээлэлдээ vндэслэн сонголтоо хийнэ. Танд гагцхvv vнэн, бодитой, тэнцвэртэй мэдээлэл хэрэгтэй.

Нийгэмд хvн бvр адилхан эрх мэдэлтэй байх боломж байддаггvй. Тийм учраас та єєрийнхєє итгэж сонгосон хvнд бvрэн эрхийнхээ хугацаанд эрх мэдэл эдэлж, шийдвэр гаргах зєвшєєрєл олгож байгаа юм. Иймд сонгуульт албан тушаалтан хувь хvн, эсвэл хэсэг бvлэг хvмvvс хувийн ашиг сонирхлынхоо тєлєє эрх мэдлээ урвуулан, хэтрvvлэн ашиглаж, зvй бус авирлахаас урьдчилан сэргийлж, та ХЯНАЛТ тавих vvрэгтэй. Ингэхийн тулд та мэдээлэлтэй байх ёстой.

Жишээ. Таны орлого олигтой нэмэгдээгvй, амьдрал дээшлээгvй байна. Ажилгvйдэл нэмэгдэж, дулаан цахилгааны vнэ єсчээ. Гэтэл таны сонгосон хvн баяжиж, хувийн сууцтай, vнэтэй машинтай, vр хvvхэд нь гадаадад суралцах болов. Энэ орлогын эх vvсвэр юv вэ? Таны итгэсэн хvн авилгад єртєєгvй биз?

УИХ агаарын бохирдлоос сэргийлэх тухай хууль хэлэлцжээ. Энэ нь таны эрvvл мэндийг хамгаалж, эрvvл, аюулгvй орчныг сайжруулахад амин чухал хууль. Таны сонгосон гишvvн энэ асуудалд яаж хандсан бол? Таны итгэлийг даасан болов уу? Хєсєрдvvлсэн болов уу? Таны эрх ашгийг яаж хамгаалсан бэ?

2. Та улсад хvн амын орлогын, ашиг орлогын, нэмvv єртгийн гэх мэт 10 гаруй тєрлийн татвар тєлдєг . Энэ татвар нь улсын тєсвийг бvрдvvлж, тєр, засаг, тvvний байгууллагуудын vйл ажиллагаанд зарцуулагдддаг.

Єндєр настай эцэг, эхээ асрах, євчин эмгэгтэй vр хvvхдээ эмчлvvлэх гээд амьдралын хамгийн чухал шаардлагаар танд мєнгє хэрэгтэй байлаа ч татвар тєлєх ёстой. Учир нь тєр, засгийн байгууллагууд танд vйлчлэхийн тулд vйл ажиллагаагаа хэвийн явуулах учиртай. Харин та мєнгєє хэн нэгэн албан тушаалтнаар vр таран хийлгэхийн тулд ХЯНАЛТ тавих vvрэгтэй. Vvний тулд танд мэдээлэл хэрэгтэй.

Жишээ: Таны хvvхэд сургуулийн сурагч. Угтаа та сургуулийг халааснаасаа санхvvжvvлж байгаа. Гэтэл сургуулийн захиргаа тєсєв хvрэлцдэггvй гэсэн шалтгаанаар засвар, сурах бичгийн, хичээлийн танхим тохижуулах нэрээр
эцэг, эхээс байнга мєнгє шаардана. Та тухайн сургуулий санхvvгийн vйл ажиллагаатай танилцах эрхтэй. Vvндээ бусад эцэг, эхийг татан оролцуулж, хамтран ажиллах явцад танай хvvхдийн багш, эсвэл сургуулийн захирал тєсвийн хєрєнгийг зохисгvй зарцуулж, эсвэл хувьдаа ашигласныг олж мэдэв.

Ийм учраас Иргэн Та:

Тєрийн vйл хэрэгт шууд оролцох эрхтэй. Тєрийн vйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй. Энэ бол таны эрх тєдийгvй vvрэг юм. Та vvргээ умартаж, хариуцлага алдвал тєр самуурч мэднэ.

Шууд оролцоо гэж юv вэ?

Иргэдийн шууд оролцоо гэдэг нь товчхондоо тєрийн бодлогод нєлєєлж, хvсч буй шийдвэрээ гаргуулахыг хэлнэ. Єєрєєр хэлбэл, иргэд удирдагчдаа сонгон хvний эрх, ард тvмнийхээ сайн сайхан аж байдлын тєлєє тєр засагтай хамтран ажиллана гэсэн vг юм.
Тєрийн бодлого гэдэг нь хvний эрхийг хамгаалж, сайн сайхан амьдралын нєхцєлийг хангах тєрийн vvрэг хариуцлагын тухай нэгдмэл ойлголт юм.

Монгол Улсын Vндсэн Хууль, 3-р зvйл

Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна. Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцож, мєн сонгон байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ.

Иргэд ардчиллын vйл явцад идэвхтэй оролцохгvй бол эрх баригч, улс тєрч, албан тушаалтан, эрх мэдэлтнvvдийг хvссэнээ хийж, дур зоргоороо авирлахыг зєвшєєрсєнтай адил юм. Тэгвэл тєр засгийн удирдлагууд хэмжээлшгvй эрхтэн дархтан болж, иргэдийн эрх, чєлєє хумигдан дарга шvтдэг дарангуйллын тогтолцоо уруу эргэн очно гэсэн vг юм.

Иргэдийн оролцоо шууд бєгєєд идэвхтэй бол:

- Эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлнэ
- Тєр засаг иргэдийнхээ хvсэл зорилгын тухай мэдээлэлтэй байна
- Олон нийттэй зєвшилцсєний vндсэн дээр зєв, амьдралд нийцэхvйц шийдвэр гарна
- Тєр засаг тvvний байгууллагын vйл ажиллагаа ил тод байж, иргэд илvv мэдээлэлтэй байна
-Нийгмийн сєрєг vзэгдлvvдтэй тэмцэхэд тєр засаг, олон нийт хамтран ажиллана
- Иргэд хvчирхэгжиж, хvний хєгжил дээшилнэ
- Нийгмийн сэтгэл зvй зєв тєлєвшиж, олон нийт айдас хvйдсээс ангижирна

Энэ бvхэнд мэдээлэл чухал vvрэг гvйцэтгэнэ. Иргэдийн шууд оролцоог хангахын тулд доорхи 3 эрх, эрх чєлєєг хамгаалж, хуульчлах нь туйлын чухал юм.

- Тєлєєлєлтэй байх эрх
- Vйлдэл хийх(vйл ажиллагаа явуулах)
- Мэдэх эрх

Тєлєєлєлтэй байх эрх гэж юv вэ?

Таны тєлєєлєлтэй байх эрх сонгох, сонгогдох эрх чєлєєгєєр дамжин хэрэгждэг. Сонгуулийг шударга чєлєєтэй явуулахын тулд мэдээлэл туйлын чухал

Vндсэн Хууль( 16.9) Монгол Улсын иргэн: Сонгох,сонгогдох эрхтэй.

Та єєрийн сонгосон тєлєєллєєр дамжуулан тєрийн хэрэгт шууд оролцоно. Таны тєлєєлєл УИХ, хот, дvvрэг, хороо, аймаг, сум, баг гээд бvх шатанд байдаг. Та сонгуульд оролцож, саналаа єгєхдєє аж амьдралаа дээшлvvлнэ гэж итгэж, єєрчлєлт хийхийн тєлєє байдаг. Ийм учраас та улс тєрийн нам, нэр дэвшигчдийн сонгуулийн мєрийн хєтєлбєр, амлалтыг сайтар судалж, биелэх магадлалтай эсэх талаар тунгаан бодох хэрэгтэй болно. Улсын ирээдvй танаас хамаарах учир та сонгуульд хайнга хандах ёсгvй. Зєв сонголт хийх нь таны vvрэг. Vvний тулд танд мэдээлэл чухал.

Жишээ: Нэр дэвшигч Дорж танай тойрогт сургууль байгуулахаар амлажээ. Vvнд нэлээн хєрєнгє шаардлагатай нь мэдээж. Энэ бас таны хvсэл, хэрэгцээ гэж бодъё.

Асуулт: Энэ хєрєнгийг хаанаас олох вэ?
Хариулт: Улсын тєсєвт суулгана

Хариулт тийм хангалттай бус байна. Улсын тєсвийг УИХ-аар хэлэлцэх vед энэ тухай яригдах ажээ. Нэгэнт амлалт болохоор нэр дэвшигч сонгогдсон бол энэ асуудлыг тєсєвт суулгахаар санал оруулж хэлэлцvvлэх нь. Харин батлагдах эсэх нь єнєєдєр тодорхойгvй учир амлалт биелэгдэнэ гэж итгэхэд магадлал бага юм.

Магадгvй танд танай хот, аймаг, сум, дvvрэг, багийн єнєєгийн тєсєв, шинэ сургуультай болсноор нэмэгдэх тєсвийн хэмжээ, шинэ сурагч, багшийн тоо зэрэг олон мэдээлэл шаардлагатай болох байх. Гэхдээ та зєв сонголт хийхийн тулд эргэцvvлэн бодож, мэдээлэл цуглуулах хэрэгтэй.

Тухайн тойрогт єрсєлдєж буй єєр нэг нэр дэвшигч " сонгогчдынхоо итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг амьдрал дээр бодитой хэрэгжих механизм бий болгох"-ыг амлав. Энэ амлалт биелэгдвэл таныг єєр vзэл бодолтойн улмаас хэн ч ялгаварлан гадуурхахгvй, хавчиж дарамтлахгvй, шагналаас хасахгvй, ажлаас чинь халахгvй нь бололтой. Та аливаа дарамт шахалтгvйгээр бодсон санаснаа хэлж, ажил сайжруулахын тєлєє шvvмжлэл єрнvvлж, удирдлагынхаа буруу шийдэрийг эсэргvйцэж болох нь. Таны чєлєєтэй, айдасгvй амьдрах нєхцєл бvрдэх нь. Та тунгаан бодохын тулд бусадтайгаа санал солилцож, мэдээлэл цуглуулах хэрэгтэй.

Байз, байз. Энэ хоёр нэр дэвшигч хоёулаа сайхан, хэрэгтэй зvйл амалж байна. Амлалтаа хэрхэн биелvvлэхийг хэмжих vзvvлэлт бvрхэг байна. Тэгвэл хэн нь илvv шударга, итгэл даах чадвартайг яаж мэдэх вэ? Vнэхээр миний тєлєє юv, эсвэл єєрийн ашиг сониорхолдоо хєтлєгдєв vv? Аль хэр нэр хvнтэй хvн бэ? Аь хэр шударга хvн бэ? Урьд ємнє янз бvрийн хэрэг тєвєг, хэл аманд єртєєгvй биз?

Мэдээлэл, мэдээлэл, мэдээлэл хэрэгтэй байна.


Vйлдэл хийх эрх гэж юv вэ?

Vйлдэл хийх эрх нь цуглаанд оролцож, vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргагчдад хандан захидал илгээх, мэдэгдэл хийх, ухуулга хуудас хэвлэж тараах, хэвлэл мэдээлэлд хандах, хэвлэл мэдээллийн аян, жагсаал цуглаан зохион байгуулах, суулт хийх, ажил хаях, єлсгєлєн зарлах гэх мэт олон хэлбэрээр хэрэгжинэ. Та аливаа vйлдэл хийх, vйл ажиллагаа явуулахын тулд эвлэлдэн нэгдэх эрхтэй.

Vндсэн Хууль (16. 10)

Монгол Улсын иргэн: Нийгмийн болон єєрсдийн ашиг сонирхол, vзэл бодлын vvднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхтэй.

Эвлэлдэн нэгдэх эрх гэж ижил ашиг сонирхол, vзэл бодолтой хvмvvс хууль ёсны зорилгоор тєр засагт дуу хоолойгоо хvргэж, зохих шийдвэр гаргуулахын тєлєє нэгдэж, хамтран ажиллахыг хэлнэ.

Жишээ нь: Эмч нар эвлэлдэн нэгдэв. Учир нь эмнэлгийн удирдлага эмчилгээний зардлыг багасгаж, єєвчтнvvдээс эм тариаг нь гаргах шйидвэр гаргаж, vvнийгээ тєсєв хvрэлцээгvй хэмээн тайлбарлав. Vvнийг эмч нар тангараг зєрчих, ёс зvйд харшлах шийдвэр гэж vзэж, эсэргvvцлээ илэрхийлэн єргєх бичиг барив. Гэтэл удирдлага зохион байгуулсан эмч нарыг захиргааны шйидвэр эсэргvvцсэн хэмээн цалингаас нь хасах тушаал гаргав. Хариуд нь эмч нар тєсвийн гvйцэтгэлд хяналт шалгалт хийлгэжээ. Энэ явцад эмнэлгийн дарга тєсвийн хєрєнгийг зvй бусаар ашигласан нь тогтоогджээ.

Таны сонгосон улс тєрчид, тэдний томилсон албан тушаалтнууд буруу шийдвэр гаргаж, ард тvмний аж амьдрал дээшлэхгvй бол, нийгэмд авилга, гэмт хэрэг зэрэг сєрєг vзэгдлvvд газар авч, олон нийт айдас хvйтэст автвал, тєсвийн хєрєнгє зориулалтаараа зарцуулагдахгvй бол, албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрvvлэн, єєрийн эрх ашгийг илvvд чухалчилж байвал та шvvмжилж, эсэргvvцэх эрхтэй. Ийм учраас танд мэдээлэл чухал.

Жишээ: Та байрны яг урьд шинэ барилга барьсны улмаас нарны гэрэл хаадаг болов. Энэ нь таны эрvvл мэндэд сайн биш. Та vvнийг эсэргvvцэхийн тулд буруу гэдгийг нотлох ёстой. Хоёр барилгын хоорондын зай ямар байх ёстой вэ? Vvнд ямар нэг дvрэм журам vйлчилж байж таарна. Та "Хот тосгоны тєлєвлєлт, барилгажилтын норм ба дvрэм" нэртэй баримт бичиг олж vзжээ. Эндээс олж авсан мэдээллээр бол таны эрх зєрчигдсэн байж. Та олж авсан мэдээллээ хєршvvдтэйгээ хуваалцаж, хамтран тэмцэхээр болов. Тэмцлийн явцад та тухайн газрыг тодорхой нэг эрх мэдэлтнийг хахуульдан олж авсныг та олж илрvvлжээ.

Vндсэн Хууль 16. 17

Монгол Улсын иргэн: Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чєлєєтэй.

Та аливаа асуудлаар тєр засгийн анхаарлыг тєвлєрvvлэх, vvнийхээ тєлєє vгээ хэлэх, vзэл бодлоо илэрхийлэхээр тайван жагсаал цуглаан, уулзалт, чуулган зохион байгуулж болно. Энэ бvхний vндэслэл нь бодитой мэдээлэл байдаг.

Жишээ: Дээд сургуулийн захиргаа сургалтын тєлбєрийг нэмэх шийдвэр гаргах гэж буйг оюутнууд олж мэджээ. Оюутны зєвлєл vvнийг эсэргvvцэн шалтгаанаа тайлбарлахыг шаардсан мэдэгдэл гаргасан боловч сургуулийн удирдлага vл тоомсорлов. Оюутны зєвлєл дахин хуралдаж, хичээлийн цагаар цуглаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Гэтэл сургуулийн захиргаа зохион байгуулагчдыг сургуулиас хасах шийдвэр гаргав. Энэ нь эсэргvvцлийн жагсаал болон єргєжсєн байна.

Мэдэх эрх гэж юv вэ?

Таны мэдээлэлтэй байх эрхийг МЭДЭХ ЭРХ гэж нэрлэдэг. Энэ эрх чєлєєгєє эдэлснээр та жинхэнэ эрх мэдэлтэй болж, тєрийг єєртєє vйлчлvvлэх механизм бодитой бvрдэнэ гэсэн vг. Мэдээлэлтэй байх нь vр єгєєжтэй, сайн засаглалын амин сvнс юм. Та мэдээлэлтэй болсноор улс оронд болж буй хэрэг явдлын талаар vнэн бодитой ойлголттой болж, нийгэмд ойлголцол, зєвшил бий болно. Vнэнийг худал цуу яриа, буруу ташаа мэдээллээс ялгаж ойлгох нь тєр, иргэдийн хооронд тvншлэл, итгэлцэл бий болоход чухал vvрэг гvйцэтгэнэ.
Таны МЭДЭХ ЭРХ бол Vндсэн Хуулиар баталгаажуулсан таны бусад эрх, эрх чєлєєгєє бvрэн эдлэх vндэс юм.

Би ямар хэлбэрээр мэдээлэл олж авах вэ?

Иргэд зєв, бодитой мэдээлэл олж авах олон хэлбэр байдаг

- Мэдлэг, мэдээлэл бvхий хvмvvс, тухайлбал иргэний нийгмийн байгууллагын тєлєєлєгчид, эрдэмтэн багш нар, нийгмийн зvтгэлтнvvд, УИХ-ын гишvvд, тэдний тєлєєлєгчидтэй уулзах, асуулга, хvсэлт гаргаж хариулт авах

- Тодорхой ажил асуудал эрхэлж буй удирдах албан тушаалтан, ажилтан, Засгийн газар, тvvний харъяа байгууллагаас мэдээлэл авах

- Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс мэдээлэл хvлээн авах

-Эх материал, лавлах, ном бусад эх сурвалж ашиглах Номын сангууд ямагт мэдээллийн сайн эх сурвалж болдог.

- Мэдээллийн эх сурвалжуудыг харьцуулах, vнэн бодитой эсэхийг шалгах

- Бусад иргэдтэй маргаан мэтгэлцээн хийх

- Бусад

Миний мэдээлэл олж авах эрхийг яаж хуульчилсан бэ?

Манай улсад одоохондоо мэдээлэл олж авах эрхийг тусгайлан зохицуулсан хууль хараахан байхгvй. Гэхдээ доорхи хууль, баримт бичгvvдээр таны эрх баталгаажсан байдаг.

- Монгол Улсын Vндсэн Хууль
- Монгол Улсын НVБ-ын гишvvний хувьд олон улсын гэрээгээр хvлээж буй vvрэг
- Олон улсын хэм хэмжээ

1. Vндсэн Хууль

Vндсэн Хууль 16.17
Монгол Улсын Иргэн нь: Мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй
.

2. Монгол Улс 1961 онд НVБ-ын гишvvн болсноор Хvний Эрхийн Тvгээмэл

Тунхаглалийг хvлээн зєвшєєрсєн юм. Энэхvv Тунхаглалын 19-р зvйлд " аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хил заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх" эрхтэй хэмээн тунхаглаж, баталгаажуулсан байдаг.

Манай улс мєн 1974 онд Иргэний болон Улс Тєрийн Эрхийн Олон Улсын Пактыг нэгдэн орсон бєгєєд vvгээрээ 19-р зvйлийнх нь" тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны хэлбэрээр, тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх"-г хvлээн зєвшєєрсєн юм.

Vндсэн Хууль (10.2)
Монгол Улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударгаар сахин биелvvлнэ

Vндсэн Хууль (10.3)
Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ

Vндсэн Хуулийн дээрх хоёр заалтын дагуу 19-р зvйлийн заалт нь манай улсад дотоодын хууль адил vйлчлэх юм.

3. Дэлхий дахины чєлєєт илэрхийллийн тєлєє "19-р зvйл" зvйл олон улсын байгууллагаас 1995 онд "Йоханнасбургийн зарчмууд", 1999 онд " Олон нийтийн мэдэх эрх. Мэдээллийн эрх чєлєєний хуулийн олон улсын зарчмууд" баримт бичгийг боловсруулж, тэдгээрийг НVБ хvлээн зєвшєєрч баталсан байдаг. Эдгээр баримт бичигт олон нийтийн мэдэх эрх нь тєр, засгийн байгууллага, тэдгээрийн удирдах ажилтан, албан хаагчдын ашиг сонирхлоос илvv давуу бєгєєд vндэсний аюулгvй байдлын тусын тулд хийх хязгаарлалт нь гагцхvv хуулийн хvрээнд, нарийвчилсан, тодорхой байвал зохихыг чухалчилсан байдаг.

Vндсэн Хууль(10.1)
Монгол Улс олон улсын эрх зvйн нийтээр хvлээн зєвшєєрсєн хэм хэмжээ,зарчмыг баримталж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна

Би ямар мэдээлэл олж авах эрхтэй вэ?

Ардчилсан нийгэмд " бvх мэдээлэл олон нийтэд ил тод байна" гэсэн олон улсын жишиг, хэм хэмжээ байдаг бєгєєд доорхи хоёр зарчим vйлчилдэг:

- Мэдээллийг чєлєєтэй олж авах
- Мэдээллийг хязгаарлалттай олж авах

Гэхдээ зарим мэдээллийг олон улсын хэм хэмжээнд заасанчлан дор дурьдсан хоёр шаардлагын дагуу хязгаарлалт тавьдаг.
Vvнд:

- Бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх
- Vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалахад

Хязгаарлалтыг зєвхєн хуулиар тогтоох ёстой болохыг та мэдээлэл олж авах, хайх явцдаа байнга санаарай. Мэдээлэл нь хаалттай байдаг нийгмээс нээлттэй тогтолцоонд шилжих явцад манай улсад нууцын дэг журам илvv давуутай vйлчилдэг. Иймд нууцтай холбоотой хуулиудыг та мэдэж байх учиртай.

Манай улсад ямар мэдээллийг нууцалдаг вэ?

Манай улсад доорхи хуулиар зарим мэдээллийг нууцалсан байдаг.

- Тєрийн нууцын тухай
- Байгууллагын нууцын тухай
- Хувь хvний нууцын тухай хууль
- Салбарын зарим хууль тогтоомж

Ямар мэдээллийг тєрийн нууцын тухай хуулиар нууцад хамрааруулдаг вэ?

Тєрийн нууцын тухай хуулиар мэдээллийг доорхи хvрээнд нууцлахаар баталсан байдаг. Vvнд:

a. Vндэсний аюулгvй байдал,
b. Батлан хамгаалах
c. Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи
d. Тагнуул, сєрєх тагнуул, гvйцэтгэх ажил

Тєрийн нууцын тухай хуульд " хууль гаргахгvйгээр аливаа мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн нууцад (6.2) хамааруулахыг хориглодог болохыг та мэдэж байх нь зvйтэй.

Манай улсад мєн Тєрийн нууцын жагсаалтыг батлах тухай хууль vйлчилж байгаа бєгєєд тvvнд нийт 58 зvйлийг нууцлахаар хуульчилжээ.

Байгууллагын нууцад ямар мэдээлэл багтдаг вэ?

Энэ хуулиар бол тухайн байгууллага єєрєє нууцаа тогтоодог бєгєєд нууцаа хамгаалах журамыг баталж мєрдєх vvрэгтэй. Таны хvссэн мэдээллийг єгєхгvй бол нууц мэдээллийн жагсаалттай танилцахыг хvсээрэй. Тvvнд дээр дурьдсан олон улсын хэм хэмжээгээр зєвшєєрсєн хязгаарлалтаас бусад мэдээллийг нууцалсан ч байж болзошгvй. Учир нь нийгмийн шилжилтийн явцад хуучин соёл, уламжлалаас хараахан ангижирч чадаагvй байгаа тул удирдах ажилтан, албан хаагчид ч мэдээллийн чєлєє урсгал, ил тод зарчмын тухай ойлголт муутай байдаг. Энэ нь ихэнх тохиолдолд санамсаргvйгээр энгийн мэдээллийг ч нууцын ангилалд оруулахад хvргэдэг.

Байгууллагын нууцын тухай хууль (6-р зvйл)
Байгууллага нь хvн амын эрvvл мэнд, байгаль орчинд эрсдэл учруулж болзошгvй болон гэмт хэргийн тухай мэдээллийг нууцлах ёсгvй


Жишээ: Танай хvvхэд гадаадад суралцахаар шалгалтдаа тэнцсэн боловч хєрєнгє мєнгєний асуудлыг шийдвэрлэхгvй жил болов. Та улсын зардлаар гадаадад суралцдаг оюутнуудын нэрсийн жагсаалтыг vзэх хvсэлт гаргажээ. Танд vvнийг тєрийн нууц, эсвэл байгууллагын нууц, эсвэл хувийн нууц гэсэн шалтгаанаар татгалзаж магадгvй. Тєрийн нууцад ийм мэдээлэл багтдаггvй. Байгууллага ч нууцлах ёсгvй. Улсын зардал гэдэг нь угтаа таны мєнгє. Энэ мэдээллийг олж явах явцад та гадаадад суралцдаг оюутнуудын дийлэнх хэсгийг єндєр албан тушаалтны хvvхдvvд эдэлж буйг олж мэдэв. Vvнийг зарим хvмvvс хувь хvний нууц гэж боддог. Энэ бол эрх мэдлээ урвуулан ашиглах, тэгш эрхээ эдлэхтэй холбоотой мэдээлэл учраас аль ч нууцад хамаарахгvй.

Би хувь хvний талаар хvссэн мэдээллээ олж авах эрхтэй юv?

Ардчилсан нийгэм бол иргэнийг (хувь хvнийг) дээдэлдэг тул хvний эрхийг баталгаажуулахдаа бусдын эрхийг зєрчихгvй байх vvднээс хязгаарлалт хийдэг. Ийм учраас манай улсад хvний хувийн нууцыг Хувь хvний нууцын тухай хуулиар хамгаалсан байгаа. Энэ хуульд " хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг " хувь хvний нууц гэнэ" гэж тодорхойлсон байдаг.

Хувь хvний нууцын тєрєл:

- Захидал харилцааны
- Эрvvл мэндийн
- Хєрєнгийн
- Гэр бvлийн

Жишээ нь, та нийтийн эмнэлгээс тухайн байгууллагын тєсєв, тєсвийн гvйцэтгэл, эмчилгээтэй холбоотой даргын тушаал, ажиллагсдынх нь цалингийн сvлжээ зэрэг олон тєрлийн мэдээллийг олж авах эрэхтэй. Гэвч хувь хvний цалингийн орлого, єєр євчтний євчний тvvх, эмчилгээний арга зэргийг шаардаж болохгvй. Харин таны євчний тvvх танд нээлттэй байх нь зvйн хэрэг.

Харин єндєр албан тушаал эрхэлж буй хvмvvсийн хувьд бол єєр юм. Тэд жил бvр хєрєнгє орлогынхоо тухай тайлагнах vvрэгтэй. Гэхдээ " Авилгын эсрэг хуульд" тухайн албан тушаалтан єєрєє зєвшєєрсєн тохиолдолд хєрєнгє орлогын мэдvvлгийг ил болгоно гэсэн байдаг. Хэрэв та сонгуулийн кампанит ажлын vеэр нэр дэвшигчээс єєрийнх орлогыг сонирхвол тэр єєрєє зєвшєрєрч, хариулах ёстой. Тухайн албан хvн єндєр албанд очсоноос хойш бvрэн эрхийнх нь хугацаанд хєрєнгє санхvvгийн байдал нь хэрхэн єєрчлєгдєж буйд хяналт тавих нь таны эрх тєдийгvй vvрэг. Энэ нь эрх мэдэлтнvvдийн албан тушаалаа урвуулан ашиглах, хээл хахуульд холбогдох зэрэг авилгын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ч тустай.

Манай улсад мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах хууль байдаг уу?


Манай улсын хууль тогтоох, гvйцэтгэх засаглалын мэдээллийг ил тод байлгах хуулийн зарим заалт vйлчилдэг.

Засгийн газрын тухай хууль ( 31.1 )
Засгийн газрын тогтоол, Ерєнхий сайдын захирамжийг "Тєрийн мэдээлэл" эмхэтгэлд мэдээлнэ

УИХ-ын дэгийн тухай хууль (4.9)
УИХ-ын хуралдаан нээлттэй байх бєгєєд шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ

УИХ-ын дэгийн тухай хууль (46.1)
УИХ-ын хууль, бусад шийдвэр, Ерєнхийлєгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, яамдын эрх зvйн актыг " Тєрийн мэдээлэл" сэтгvvлд нийтэлнэ

Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хууль (6.1)
Тєрийн ємчийн хороо улсын vйлдвэрийг хувьчлахын ємнє энэ утхай нийтэд мэдээлэлх ёстой

Тєр, засгийн байгууллагад ямар мэдээлэл хадгалагддаг вэ?

Тєр засгийн байгууллагуудад таны єдєр дутмын vйл хэрэг, аж амьдралтай шууд хамаатай маш олон мэдээлэл хадгалагдаж байдаг. Жишээ нь:

- Байгууллагын зохион байгуулалт, эрхлэх ажил vvрэг, бодлого,
- Байгууллагын шийдвэр, санхvvгийн vйл ажиллагаа
- Албан тушаалтнуудын эрх мэдэл, ажил vvргийн хуваарь
- Байгууллагын дотоод дvрэм, журам
- Иргэдэд зориулсан vйлчилгээний тухай тушаал, шийдвэр, журам дvрэм
- Иргэдийн эрхийг хангахтай холбоотой бичиг баримт
- Бусад

Би байгууллагаас ямар аргаар мэдээлэл олж авах вэ?

Байгууллгад єєрийн биеэр очиж хvсэлт гаргах,
Байгууллагын хурал, цуглаан, уулзалтад оролцох,
Байгууллагын танилцуулга, тайлан, эмхэтгэл, вэб сайт, сурталчилгааны хуудас гэх мэтийг ашиглах,
Байгууллагад асуулга захидал илгээж, хариу авах,
Бусад

Би байгууллагаас ямар хэлбэрээр мэдээлэл олж авах вэ?

Та боломжтой бvх хэлбэрээр мэдээлэл олж авах эрхтэй.

- Хэвлэмэл
- Дvрс бичлэг
- Фото зураг
- Электрон
- Бусад

Би байгууллагаас мэдээлэл олж авахын тулд хэнд хандах ёстой вэ?

Та тухайн байгууллагын бvх албан тушаалтанд хандан мэдээлэл авах эрхтэй
- Удирдах албан тушаалтан
-Мэдээлэл харилцааны, хэвлэл мэдээллийн албаны ажилтан
- Архивын эрхлэгч
- Нарийн бичгийн дарга
- Бусад зохих ажилтан

Мэдээлэл авсныхаа тєлєє би тєлбєр тєлєх vv?

Одоогоор манайд мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан хууль байхгvй учир энэ талаар нэгдсэн дvрэм журам байхгvй. Хаин байгууллагууд дотроо єєрийн дvрэм журамтай байж болно. Олон хэм хэмжээгээр бол ийм тєлбєр байхыг vгvйсгэдэггvй. Харин тухайн мэдээллийг бэлтгэсэн шууд зардлаас хэтрэхгvй байх ёстойг та санахад илvvдэхгvй. Мэдээлэл нээлттэй байхын ашиг тус нь vнэ тєлбєрєєс хавьгvй илvv болохыг vр дvнтэй хуулийн хэрэгжилт нотолсон байдаг.

Би мэдээлэл олж авах шалтгаанаа тайлбарлах ёстой юv?

Vгvй. Тайлбарлах ёсгvй.

Миний хvссэн мэдээллийг нууцад хамруулах єєр шалтгаан бий юv?

Байхгvй. Хэрэв албан тушаалтан, ажилтан мэдээлэл єгєхєєс татгалзвал шалтгаанаа заавал нотлох ёстой.
Мэдээллийн эрх чєлєєний хуультай орнуудад мэдээлэлэ єгєхєєс vндэслэлгvй татгалзсан албан тушаалтан, албан хаагчид захиргааны хариуцлага ногдуулдаг байна.

Надад мэдээлэл єгєхєєс татгалзвал яах вэ?

Та гомдол тавих эрхтэй. Та гомдол, асуудлаа дараахь шат дарааллаар шийдвэрлvvлэх эрхтэй.

I шат
Дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр гомдол гаргана. Манай улсад Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл гомдлыг шийдвэрлэх тухай хууль vйлчилж байгаа болно.

II шат
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шvvхэд хандах

III шат
Дээд Шvvхэд хандах Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шvvхийн тухай хуулийн зохих заалтууд танд vйлчилнэ

IV шат
Хvний Эрхийн Vндэсний Комиссын тухай хуулийн дагуу Хvний Эрхийн Vндэсний Комисст хандах

V шат
Vндсэн Хуулийн Цэцэд хандах. Vндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлvvлж болно

VI шат
Та НVБ-ын гишvvн улсын иргэний хувьд НVБ-ын Хvний Эрхийн Дээд Хороонд хандан хууль ёсны ашиг сонирхлоо хамгааллуулах эрхтэй.

Мэдээлэл олж авах эрхийг тусгайлан хуульчлах шаардлагатай юv?

Тийм ээ, шаардлагатай. Vндсэн Хуулиар таны эрхийг тунхаглан баталгаажуулсан бол Мэдээллийн эрх чєлєєний хуулиар таны амьдрал дээр мэдээлэл олж авах зохицуулалтыг хийнэ.

Сvvлийн жилvvдэд мэдээллийн эрх чєлєєний хуулийн ашиг тусыг ойлгож ухаарсаны vндсэн дээр ийм хууль тогтоомж батлах хєдєлгєєн єрнєж байна. Одоогоор дэлхийн 50 гаруй орон иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг хуульчлан хэрэгжvvлж байгаагийн 40 нь 1992 оноос хойш, 20 нь 2000- 2003 онд батлагджээ. Ялангуяа манайхтай ижил ардчиллын шилжилтийн vедээ яваа Болгар, Чех, Словак, Албани, Гvрж, Эстон, Латви, Кыргыз гээд бараг ихэнх орон аль хэдийн ийм хуультай болсон байна. ОХУ " Мэдээлэ, мэдээжvvлэлт, мэдээллийн аюулгvй байдлын тухай хуулиндаа албан тугаалтнуудыг иргэдэд мэдээлэл єгєх vvрэг ногдуулсан байна. Манай улс ч мєн ийм хуулийг баталж мєрдєхєєр " Хvний аюулгvй байдлыг хангах санй засаглал", " Авилгатай тэмцэх vндэсний хєтєлбєр, Хvний эрхийн vндэсний хєтєлбєрт тусгасан бєгєєд Хууль Зvй, Дотоод Хэргийн Яамны ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Улс орнууд ийм хууль тогтоомжийг батлахдаа олон улсын хэм хэмжээнд аль болох нийцvvлэхийг эрмэлзэж байна.

Мэдээллийн эрх чєлєєний олон улсын хэм хэмжээнд юv багтдаг вэ?

Олон улсын хэм хэмжээний дагуу хуульд дор дурьдсан vндсэн 9 зарчмыг зайлшгvй тусгахыг чухалчилсан байна.

- Тєрийн байгууллагуудад хадгалагдаж буй мэдээлэл нь олж авахад хялбар, нээлттэй байх ёстой бєгєєд дээд зэргээр нээлттэй байх нь хуулийн vзэл баримтлалын гол цєм байна.

- Тєрийн байгууллагууд нь чухал мэдээллийг хэвлэн нийтэлж байх vvрэгтэй байна

- Тєрийн байгууллагууд нээлттэй засаглалыг идэвхийлэн дэмжих ёстой.

- Мэдээллийн хязгаарлалт нь маш ойлгомжтой, нарийн тодохойлогдсон байна. Засгийн газар, тvvний байгууллагууд єєрийн буруутай vйлдлийг нуун дарагдуулахын тулд иргэдийн мэдээлэл олж авахад саад тотогор болох зvйлийг хуульчилж болохгvй. Гагцхvv нийгэмд ноцтой хор хоихрол учруулах нєхцєлд л мэдээлэл єгєхєс татгалзаж болно.

- Иргэдийн мэдээлэл олж авах vйлдлийг хєнгєвчилсєн байх ёстой. Тєрийн байгууллагууд иргэдийн мэдээлэл олж авах эрхийг бvрэн хангаж чадахуйц дотоод тогтолцоог бий болгох шаардлагатай

- Хувь хvмvvс мэдээлэл олж авахын тулд єндєр тєлбєр тєлєх ёсгvй

- Тєрийн байгууллагын хурал, хуралдаан олон нийтэд нээлттэй байх ёстой. Хаалттай хуралдаан зохион байгуулах тухай шийдвэр олон нийтэд нээлттэй байна.

- Дээд зэргээр нээлттэй байх зарчимд харшилсан, зєрчилдсєн хууль тогтоомжийг єєрчлєн сайжруулах ёстой. Дэлхийн улс орнуудад Мэдээллийн эрх чєлєєний хууль нь мэдээлэл, нууцтай холбоотой бзх хуулийн тулгуур хууль байдаг бєгєєд бусад хуулийн заалт энэ гол хуультайгаа зєрчилдєхгvй байх зарчмыг баримталдаг байна.

- Гэм буруутай vйлдлийн тухай мэдээлэл тvгээсэн иргэн- мэдээлэгчийг ийг хамгаалах ёстой. Гэм буруутай vйлдэл гэдэгт гэмт хэрэг vйлдэх, хууль ёсны vvргээ зєрчих, шударга ёсыг хєсєрдvvлэх, авилгап єртєх, тєрийн байгууллагын vйл ажиллагааг завхруулах зэргийг багтаан ойлгодог ажээ.

Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль хэвлэл мэдээллийн эрх чєлєєний хууль хоёр ялгаатай юv?

Ялгаатай. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль бол иргэн бvрт хамаатай, хvний эрхийг баталгаажуулсан хууль юм. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчид жирийн иргэний адил мэдээлэл олж авах эрхтэй .
1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлыг бататгасан хууль юм. Хэвлэлийн эрх чєлєє бол мєн таны эрх чєлєєний нэг салшгvй хэсэг юм. Ардчилсан хэвлэл мэдээлэл аливаа нам, тєр, засагт бус иргэний ашиг сонирхолд vйлчилдэг. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь олон ургальч vзлийг эрхэмлэж, таны ашиг сонирхолд нийцсэн vнэн бодит мэдээллээр хангаж, таны ємнєєс тєр, засагт хяналт тавих vндсэн vvрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь таны мэдээлэл хvлээн авах нэг хэлбэр бєгєєд зарим тохиолдолд таны хvссэн мэдээллээр бvрэн дvvрэн хангаж чаддаггvй.

Ер нь мэдээллийн эрх чєлєє, хэвлэлийн эрх чєлєєний хоорондын зохицуулалтын тухай ч аль нэг хуульд нь заалт оруулах шаардлагагvй байна. Хэвлэл мэдээлэлд vvрэг ногдуулах нь захиргаадалтын нийгмийн соёл юм. Энэ нь хэмлэл мэдээллийг цагдан хянах, эрх чєлєєг нь хязгаарлах аюултай. Тэгээд ч ардчилсан оронд хэвлэл мэдээлэл тєрєєс хараат бус, чєлєєтэй байдаг тул иргэдийн албан ёсны мэдээлэл олж авах эрхийг хэрэгжvvлэх, ханган шууд vvрэг хvлээдэггvй. Энэ утгаараа иргэдийг бодит мэдээллээр хангах тєрийн vvрэгтэй ижил биш юм.

Тєр, засаг мэдээллээ ил тод болгох vvрэг хvлээдэг vv?

Тийм ээ. Жинхэнэ ардчилсан, шударга, авилгаас ангид, нууцлах юмгvй цэвэр тунгалаг тєр, засаг энэ vvргээ чандлан биелvvлнэ. Иргэдийнхээ мэдээлэл олж авахыг хуульчлан баталгаажуулах нь тєрийн нэг vvрэг юм.
Тєр, засгийн байгуулалгуудыг ардчилсан орнууд " олон нийтэд vйлчлэх байгууллага" гэж нэрлэдэг. Vvнд яамд, агентлаг гэх мэт засгийн газрын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, тєрийн санхvvжилт (олон нийтийн) бvхий бvх шатны сургууль, эмнэлэг зэрэг нь олон нийтэд єєрийн бодлого, шийдвэрийг таниулах vvрэгтэй. Ийнхvv тайлагнахыг ил тод байх зарчим гэнэ. Энэ нь улс оронд юv болж буйг мэдэх боломжийг иргэдэд олгож, мэдээллийг нээлттэй байхыг шаарддаг юм. Энэ бол тєр, засгийн ард тvмнийхээ ємнє хvлээж буй том хариуцлага юм.

Мэдэх эрхийн vндэс
Эрх чєлєєний баталгаа
Дэвшил хєгжлийн тvлхvvр
Эрх мэдлийг тэнцвэржvvлэгч
Эв нэгдэл, шударга ёсыг хангагч
Луйвар авилгыг илчлэгч
Эрх тэгш боломжийг бvрдvvлэгч
Либерал ардчиллын мєн чанар


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.