СЄХ-ийн vйл ажиллагааны талаарх оршин суугчдын
дунд явуулсан судалгааны тайлан
Асуулга-судалгааны зорилго
Энэхvv судалгаа нь СЄХ-ны талаархи
оршин суугчдын мэдлэг, оршин суух эрх ашиг болон
оршин суух орчны баталгааг СЄХ-гоор дамжуулан хэрэгжvvлж
чадаж байгаа эсэхийг тодорхойлох, тvvнчлэн эдгээр
vйл ажиллагаанд СЄХ ямархуу vvрэг гvйцэтгэж байгаа
болохыг олж мэдэх зорилготой юм.
Асуулга-судалгаа явуулсан
аргачлал
Судалгааг урьдчилан сонгож авсан
хэсэг буюу Чингэлтэй дvvргийн 1-р хорооны нутаг
дэвсгэрт байрлах “Эвсэг нєхєд” нэртэй СЄХ-д харьяалагдах
14, 15, 16-р байруудын 51 єрхєєс асуулга авах замаар
хэрэгжvvлсэн. Асуулгад оролцох єрхvvдийг санамсаргvй
байдлаар сонгож авсан болно. Хариулаагvй болон орхигдуулсан
асуултын хариуг энд тэг хэмээн vзэв.
Судалгаанаас гарсан гол
мэдээлэл
СЄХ-ны ерєнхий vйл ажиллагааны
талаар: Асуулгад оролцогчид СЄХ-ныхоо талаар
хамгийн энгийн мэдлэгтэй байгаа бєгєєд эдгээрт СЄХ-ны
гvйцэтгэх захирал хэн болох, СЄХ-ны сангийн хєрєнгє
єрхvvдийн сар бvр тєлдєг хураамжаас бvрддэг, уг
хєрєнгє нь тэдний эрх ашгийг хамгаалах болон нийцэх
байдлаар зарцуулагдах ёстой бєгєєд vvний тулд тухайн
СЄХ-ны бvрэлдэхvvн ажиллаж байгаа зэрэг болно. Оролцогчдын
дийлэнхи олонхи нь СЄХ-ны хуулийг уншиж танилцаагvй
байна. Мєн СЄХ-ны vйл ажиллагааны талаархи мэдээллийг
ойролцоогоор тал нь хурал, цуглаан, зарлалаар авдаг
бол нєгєє хэсэг тал нь ам дамжсан ярианаас эсвэл
огт авдаггvй гэжээ.
СЄХ-ныхоо vйл ажиллагааны оршин
суугчид vнэлт єгсєн байдлын талаар: Уг Холбоог
vйл ажиллагаагаа сайн явуулдаг, цэвэрлэгээ сайн
хийдэг хэмээн одоогийн гvйцэтгэж байгаа vйл ажиллагааны
хvрээнд харьцангуй сайн vнэлгээ єгчээ. Гэхдээ уг
СЄХ-ийн санхvvгийн тайлантай оршин суугчдын дийлэнхи
олонхи нь танилцаж байгаагvй бєгєєд хэрхэн, яаж
танилцуулдаг талаар ч мэдэхгvй байна. Удирдах зєвлєл
болон хяналтын зєвлєл, тэдгээрийн гишvvд нь ямар
vvрэгтэй, ямар ажил хэрэгжvvлдэг талаар маш бага
эсвэл vндсэндээ бараг ойлголт байхгvй байна.
СЄХ-ны vйл ажиллагаанд оршин
суугчдын оролцооны талаар: Асуулгад оролцогчдын
олонхи нь тєлбєртэй холбоотой асуудлаар шийдвэр
гаргахад бичлэн оролцох хvсэлтэй байгаа нь ажлиглагдлаа.
Асуулгад оролцогчдын тал орчим хувь нь СЄХ-ноос
зохион байгуулж байгаа хурал, цуглаанд ямар нэгэн
хэмжээгээр оролцдог харин тvvнтэй бараг ижил тооны
єрх хэзээ, ямар байдлаар хурал цуглаан зохион байгуулагддагийг
нь огт мэддэггvй байна.
Судалгааны vр дvн
СЄХ-ны тухай оршин суугчдын
мэдлэгийн талаар: Асуулгад оролцогчдын зєвхєн
17,6% (энэ нь 9 хариулт болж байна) нь СЄХ-ны талаар
гарсан хуулийг уншиж танилцсан боловч СЄХ-ны зорилгыг
33,3 – 39,2% нь хуулинд заасан байдлаар ойлгож байна.
Харин СЄХ-ны єдєр тутмын vйл ажиллагааг шийдвэрлэж
явуулдаг гvйцэтгэх байгууллага нь юу болох, ямар
хvмvvсээр єєрсдийгєє тєлєєлvvлж байгаа, уг тєлєєлж
буй хvмvvсийн явуулж байгаа vйл ажиллагаа нь vvргээ
гvйцэтгэж чадаж байгаа эсэх, оршин суугчдын сонирхол,
эрх ашигт нийцэж байгаа эсэх, тvvнийг хэрхэн хянах,
хяналтыг ямар арга замаар хэрэгжvvлж болох талаар
маш бага мэдлэгтэй байна гэж vзэхvйц vр дvн гарсан
байна. Жишээлбэл, УЗ-ийн гишvvдийг огт мэдэхгvй
гэж 66,0%, заримыг нь мэднэ гэж 25,5% нь хариулсан
байна Тvvнчлэн санхvvгийн тайлантай танилцаж байгаагvй
гэж 86,3% хариулсан нь маш єндєр vзvvлэлт юм.
СЄХ-ийн сангийн хєрєнгє оршин суугчдын
сар бvрийн хураамжаас бvрддэг гэж 78,4% хариулсан
бєгєєд дундын ємчлєлийн тvрээсийн хєрєнгє гэж 17,7%
нь, харин огт мэдэхгvй гэж 19,6% нь хариулжээ. Сарын
тєлбєр хураамжтай холбоотой асуултуудын vр дvнг
Хvснэгт 1-ээр харуулав. (Уг асуулт нь олон хариулттай.)
Хvснэгт 1.

Тvvнчлэн тєсвийн дийлэнхи нь юунд зарцуулагддаг
талаар дараахи ойлголттой байгааг Хvснэгт 2-т vзvvлэв.
(Уг асуулт нь олон хариулалттай.)
Хvснэгт 2.

СЄХ-ны хуулийг ямар болсон бэ
гэсэн асуултанд нийтдээ 18 (асуулгад оролцогчдын
35,3%) хvн хариулсан нь оршин суугчид хуулиа уншаагvйн
улмаас ямарваа нэгэн vнэлгээ єгєхєєс тvдгэлзсэн
байж болзошгvй бєгєєд уг асуултанд хариулсан хvмvvсээс
СЄХ-ийн хуулийг 10 оролцогч (19,6%) дунд зэрэг,
6 оролцогч (11,8%) муу болсон гэж хариулсан.
Харин тухайн СЄХ-єєс явуулж буй
єдєр тутмын vйл ажиллагаа, ялангуяа цэвэрлэгээнд
оршин суугчид харьцангуй сэтгэл хангалуун байдаг
ажээ. Тухайн СЄХ-нд дутагдалтай тал байхгvй гэж
25,5% нь хариулсан байхад сайн тал байхгvй гэж 7,8%
vзсэн. Энэхvv СЄХ-ийн vйл ажиллагаанд давхардсан
тоогоор 80 эерэг vнэлгээ єгсєн байхад 39 сєрєг vнэлгээ
гарчээ.
СЄХ-ны vйл ажиллагаан дахь иргэдийн
оролцооны байдал: Оршин суугчдын 13,7 нь СЄХ-оос
зохион байгуулж буй хурал цуглаанд идэвхитэй оролцдог
харин 49,0% нь заримд нь эсвэл цєєн удаа оролцдог,
огт оролцдоггvй хэсэг нь 39,2% болж байна. Тvvнчлэн
зав чєлєє байхгvй гэж 33,3% нь хариулсан байхад
ямар нэгэн vр дvн байдаггvй гэж vзэж буй хэсэг 5,8%
болжээ. СЄХ-ийн хурал хэзээ болдогийг мэддэггvй
гэж 43,1% хариулсан нь хурал цуглаанд огт оролцдоггvй
гэж хариулсан дvнтэй ойролцоо байна. Энэхvv хариултыг
дараахь асуултын хариулттай харьцуулж vзэж болох
юм.
Хvснэгт 3.
СЄХ-ийн тухай мэдээлэл авдаг эх vvсвэр* (хариултын
тоо ба хувиар)

* - Энэ асуулт нь олон хариулттай
болно.
Оршин суугчид СЄХ-нд тєлєх тєлбєр,
хураамжийг нэмэгдvvлж болохгvй гэж 68,6% нь vзсэн
байхад нэмэгдvvлж болно гэсэн 31,4% байна. Гэхдээ
СЄХ-ийн тєлбєр хураамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд
бvх гишvvдийн оролцоог чухалчилж vзэж байгаа хандлага
харагдаж байгааг Хvснэгт 1 дэх асуулт 2-3-ын хариултаас
харж болох юм.
Дvгнэлт
Оршин суугчдын СЄХ-ны vйл ажиллагаан
дахь оролцоо тийм ч єндєр биш байгаа нь нэг талаас
тэдний энэ талаархи мэдлэг маш нимгэн, зєвхєн анхан
шатны тvвшинд байгаагаас СЄХ-ийн vvргийг зєвхєн
оршин суугчдын дийлэнх нь хамгийн наад захын хэрэгцээ
болох дундын ємчлєл болох орцны цэвэрлэгээ, гэрэлтvvлэг,
орцны хаалганы цоож зэргээр хязгаарлагдмал ойлгож
байгаатай холбоотой юм. Тvvнчлэн оршин суугчдын
тєлєєллєєрєє дамжуулан орон сууцанд суугчийн эрх
ашгаа хамгаалуулах болон уг тєлєєлєл нь vvргээ хэрхэн
гvйцэтгэж байгаа болон бvрэн хэрэгжvvлж чадаж байгаа
эсэхийг хянах талаар vндсэндээ бараг ойлголт байхгvй
байна.
Нєгєє талаас оршин суугчдын орлогын
хэмжээ нь СЄХ-нд одоогийн тєлж буй тєлбєрийн хэмжээнд
нэлээд мэдрэмтгий байгаагаас ямар нэгэн тєлбєр хураамжтай
холбоотой асуудлыг шийдвэрлэхэд биечлэн оролцохыг
илvvд vзэх хандлагатай байна.
Сууц ємчлєгчид нь эрх зvйн мэдлэг,
оролцоо муутайгаас шалтгаалан СЄХ-ны vйл ажиллагаанд
хяналт тавьдаггvй нь дундын ємчлєлийн эд хєрєнгє
vрэгдэх, хууль бусаар ашиглах зэрэг хууль бус vйл
ажиллагаа гарах vндсэн шалтгаан болж байна. Иймд
оршин суугчдийг Vндсэн хууль болон бусад хуулиар
олгогдсон эрхээ эдлэхийн тулд идэвхи санаачлагатай,
мэдээлэл, мэдлэгтэй, хvчирхэг болгох талаар цаашид
тэдэнд эрх vvргийг нь таниулах ухуулга, сурталчилгаа
хийх, тэдэнд зориулсан єєрсдийн vvсгэл санаачлагын
байгууллагыг хэрхэн сонгох, тvvнтэй хэрхэн ажиллах,
vйл ажиллагаанд оролцох, хяналт тавих зэрэг иргэдийн
vvсгэл санаачлагын байгууллагын ажилд єргєнєєр татан
оролцуулах, ийм байгууллагуудыг бэхжvvлэх, чадваржуулах
тал дээр иргэдийн оролцоог дээшлvvлэхэд туслах иргэдийн
гарын авлага гаргах, идэвхийг єрнvvлэх ажил шаардлагатай
байна гэж vзэж байна.