 |
СУУЦ ЄМЧЛЄГЧДИЙН ХОЛБООД, СУУЦ ЄМЧЛЄГЧДЄД
ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
|
МОНГОЛЫН СУУЦ ЄМЧЛЄГЧДИЙН
ХОЛБООДЫН ДЭЭД ЗЄВЛЄЛ, ТVVНИЙ ТЭРГVVЛЭГЧДЭЭС БVРЭН
ЭРХИЙН ХУГАЦААНД ХИЙЖ ГVЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН,
ЦААШИД ТАВИХ ЗОРИЛТ
III их хуралд ерєнхийлєгч
Б.Жигжидийн тавьсан илтгэл
Хvндэт тєлєєлєгчдєє! Эрхэм нєхдєє.
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлийн
тэргvvлэгчид, гvйцэтгэх захирлын ажлын албанаас
2001 оныг “Сууц ємчлєгчдийн холбоодын vйл ажиллагааг
тєр засгийн байгууллагуудтай холбох жил”, 2002 оныг
“Орон сууцны байр орцын эргvvл жижvvрvvдийн vйл
ажиллагааг сайжруулах жил”, 2003 оныг “Ажлаараа
хоцорч яваа Сууц ємчлєгчдийн холбоодын vйл ажиллагааг
жигдрvvлэх жил” болгон зарлаж зорилго, зорилтынхоо
хvрээнд нилээд ажлыг зохион байгуулаад байна. Жил
жилийн зорилго єєр єєр байсан боловч ємнєх жилийнхээ
ажлыг залгамжлан хэрэгжvvлж тєрєєс орон сууцны талаар
баримтлах бодлого, орон сууцны тухай багц хуулиудын
зvйл заалтуудыг биелvvлж, сууц ємчлєгчид, сууц ємчлєгчдийн
холбоодын эрх ашгийг хамгаалан, тэдний vйл ажиллагаанд
гарч буй зєрчил доголдлыг арилгуулж ирсэн нь бидний
хамгийн гол ололт байлаа.
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын
Дээд Зєвлєл єнгєрсєн 3 жилийн хугацаанд ажлаа жил,
улирлаар тєлєвлєн тэргvvлэгчдийн хурлаар хэлэлцvvлэн
vнэлэлт дvгнэлт єгч, хийж гvйцэтгэсэн ажлын цар
хvрээ нь жилээс жилд єсч жил бvр тавьсан зорилт,
тєлєвлєсєн ажлаа vндсэнд нь бvрэн биелvvлсэн болно.
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєл
2000 онд 15.3 сая тєгрєгийн орлоготой ажиллаж байсан
бол 2003 онд 44.3 сая тєгрєгийн орлоготой, 40.0
сая тєгрєгийн зардалтай, 4.3 сая тєгрєгийн ашиг
хуримтлалтай ажилласан байна. Дээд Зєвлєлийн 2003
оны эдийн засгийн хэд хэдэн vзvvлэлтийг 2000 онтой
харьцуулахад нааштай ахиц єєрчлєлт олон гарсан байна.
Нийт орлого 29.0 сая тєгрєгєєр нэмэгдэж, гишvvн
Сууц ємчлєгчдийн холбоодын тоо 254-єєр єсч, ажил
нь жигдэрсэн Сууц ємчлєгчдийн холбоодын тоо 260-д
хvрч, нийт холбоодын 78 хувийн санхvvгийн vйл ажиллагаа
сайжирч, тайлан балансаа хугацаанд нь гаргаж суугчдаараа
ажлаа дvгнvvлж хэвшсэн байна.
Сууц ємчлєгчдийн холбоодын vйл ажиллагаа тогтворжиж,
тэдний хийж байгаа ажлын хvрээ єргєжиж, Сууц ємчлєгчдийн
холбооны ажилд сууц ємчлєгчдийн оролцох оролцоо
идэвхжиж байна. Сууц ємчлєгчид, Сууц ємчлєгчдийн
холбоодын уялдаа холбоо сайжирч, Сууц ємчлєгчдийн
холбоодууд идэвхитэй, ил тод, эрчимтэй vйл ажиллагаа
явуулж байж vр дvнд хvрнэ гэдгээ ойлгодог болоод
байна. Ингээд та бvхэнд Монголын Сууц Ємчлєгчдийн
Холбоодын Дээд Зєвлєлийн тэргvvлэгчдээс бvрэн эрхийнхээ
хугацаанд хийж гvйцэтгэсэн ажлыг товчлон мэдээлье.
Нэг. Тєрийн байгууллагуудтай
хамтран ажилласан талаар
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын
Дээд Зєвлєл Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар,
Барилга Хот Байгуулалт Нийтийн Аж Ахуйн Газар, Монголын
Радио Телевизийн Сvлжээний Газар, Монголын Цахилгаан
Холбооны холболтын байгууламжийн ашиглалтын газар,
Нийслэлийн Улаанбаатар радио зэрэг тєрийн байгууллагуудтай
гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа нь орон сууцны
барилгын ашиглалтыг сайжруулах, сууц ємчлєгчдийн
холбоодыг бэхжvvлэх, тэдний хариуцлагыг єндєржvvлэхэд
чухал алхам боллоо гэж дvгнэж байна. Монголын Сууц
Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлєєс холбогдох газруудаас
санал авсны vндсэн дээр Иргэний хуулийн холбогдох
хэсэгт єєрчлєлт оруулж, Сууц ємчлєгчдийн холбооны
эрх зvйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны
байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн тухай хуулийг
шинэчлэн батлуулж, аймаг орон нутгийн засаг дарга
нар, УИХ-ын гишvvд, тєрийн захиргааны тєв байгууллагын
холбогдох хvмvvстэй иргэд, Сууц ємчлєгчдийн холбоодын
холбогдох ажилтнуудыг уулзуулж байсан нь vр дvнтэй
ажил боллоо. Шинэчлэн батлагдсан дээр дурьсан хууль
нь Сууц ємчлєгчдийн холбоодын зохион байгуулалт,
vйл ажиллагааны эрх зvйн vндсийг оновчтой болгож,
тєрийн захиргааны тєв байгууллага, аймаг нийслэл
сум дvvргийн засаг дарга, мэргэжлийн байгууллагуудын
vйл ажиллагааны чиглэлийг хуульчилж єглєє.
Энэ хугацаанд тєрийн байгууллагуудтай хамтран лифтний
vйлчилгээний алдагдалтай байдлыг харгалзан орлого,
зардлын судалгаа хийж vнэ тарифт єєрчлєлт оруулан
мєрдvvлсэн нь лифтний vйлчилгээний алдагдлыг бууруулахад
зохих нєлєє vзvvллээ. Хорооллын доторх? ТVЦ, гражийн
хог цэвэрлэгээний асуудлыг Улаанбаатар хотын ерєнхий
менежерийн албатай хамтран шийдвэрлээд байна. Энэ
хугацаанд орон сууцны байранд болон тvvний хонгилын
хэсэгт vйлдвэрлэл vйлчилгээ явуулж буй иргэд, аж
ахуйн нэгж байгууллагаас авах засвар vйлчилгээний
жишиг vнийн тариф, орон сууцны байр хорооллын vйлчлэгчийн
vйлчилгээний vлгэрчилсэн норм, vйлчлэгч лифтчидийн
цэвэрлэгээний материал, хєдєлмєр хамгааллын хувцас
багаж хэрэгслийн норм, Сууц ємчлєгчдийн холбоодыг
зохион байгуулах бvртгэх журам, Сууц ємчлєгчдийн
холбоодын vлгэрчилсэн дvрэм, Сууц ємчлєгчдийн холбоодод
тєсвєєс зээл олгох журам, Сууц ємчлєгчдийн холбоодод
байр орчны газрыг ашиглуулах зєвлємж зэрэг Сууц
ємчлєгчдийн холбоодод нэн тэргvvний хэрэгцээтэй
асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн бодлогын чанартай
бичиг баримтуудыг боловсруулан холбогдох газруудад
оруулж шийдвэрлvvлээд байна.
Нийт аймаг орон нутгийн засаг дарга нарт хуулийг
хэрэгжvvлэх, Сууц ємчлєгчдийн холбоодод туслах,
засвар vйлчилгээний хєлсєє удаан хугацаагаар тєлєєгvй
байгаа сууц ємчлєгчидтэй ажиллах талаар чиглэл єгч
сар, жилийн хугацаатай тодорхой ажил зохион байгуулсан
нь Сууц ємчлєгчдийн холбоодын орлого нэмэгдvvлэхэд
чухал алхам боллоо. Энэ ажлыг зохион байгуулахад
Орхон, Завхан, Дорноговь аймаг, Багануур дvvргийн
засаг дарга нар идэвхитэй оролцож байсныг тэмдэглэх
нь зvйтэй. Баруун 5 аймгийн засаг дарга нартай тохиролцон
Завхан аймагт Сууц ємчлєгчдийн холбоодын захирлуудын
бvсчилсэн сургалт зохион байгуулсаны зэрэгцээ Орхон,
Дархан, Дорноговь, Хєвсгєл аймаг, Налайх, Багануур
дvvрэгт Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд
Зєвлєлийн ажилтнууд томилолтоор ажиллаж Сууц ємчлєгчдийн
холбоодын аж ахуй, санхvvгийн vйл ажиллагаанд шалгалт
хийж, сургалт зохион байгуулсан нь аймаг орон нутагт
Монголын Сууц Ємчлєгдийн Холбоодын Дээд Зєвлєл,
тvvний тэргvvлэгчдийн vйл ажиллагааг ойлгуулахад
чухал тvлхэц боллоо. Ялангуяа ?ийслэлийн дvvргvvдийн
тамгын газар, vйлдвэрлэл vйлчилгээний хэлтэс, хороодын
засаг дарга нартай хамтарсан уулзалт ярилцлагыг
жил бvр зохион байгуулж хэвшсэн нь Сууц ємчлєгчдийн
холбоодын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд
чухал ач холбогдолтой болсон юм. Дэд Бvтцийн Яамаар
дамжуулан Азийн Хєгжлийн банк, Монголын Нээлттэй
Нийгэм Хvрээлэн, Азийн Сангийн Монгол дахь Тєлєєлєгчийн
Газар, Хадгаламж банк зэрэг байгууллагуудтай хамтран
ажиллах боломж нєхцлийг бvрдvvлж энэ хугацаанд Сууц
ємчлєгчдийн холбоодод 60 гаруй сая тєгрєгийн хєнгєлєлттэй
зээл, буцалтгvй тусламж vзvvлээд байна. Байгууллагын
мэдэлд байгаад хувьчлагдсан орон сууцнуудын эзэн
тодорхойгvй шугам сvлжээг эзэнтэй болгох, Сууц ємчлєгчдийн
холбоодын ачааллыг хєнгєвчлєх зорилгоор ?ийслэлийн
засаг даргын 2002 оны 306 тоот захирамж гаргуулж
зєвхєн 2003 онд Цэргийн хотхон, Єгєєж, Зургийн институтын
байрын инженерийн шугам сvлжээг Орон Сууц Нийтийн
Аж Ахуйн Газарт шилжvvлэх зэрэг арга хэмжээ авагдлаа.
Зарим сууц ємчлєгчдийнхєє эрх ашгийг хамгаалах зорилгоор
Нийгмийн Халамжийн газарт асуудал тавьж орон сууцны
засвар vйлчилгээний хєлсийг ахмадуудад 50%-иар хєнгєлєх
асуудлыг шийдвэрлvvллээ.
Дэд Бvтцийн Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын
Газрын дэмжлэгтэйгээр Оросын Холбооны Улсын Москва,
Улаан-Vд, Бvгд Найрамдах Хятад Ард Улсын Циндау
мужийн ижил тєстэй байгууллагуудын vйл ажиллагаатай
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлийн
ажлын албаны хvмvvс газар дээр нь танилцаж, сууц
ємчлєгчдийн нєхєрлєл, лифтийн vйлдвэрvvд, тоолуурын
vйлдвэрvvдтэй холбоо тогтоогоод байна. Мєн АНУ,
Солонгос улсын мэргэжил нэгт нєхдvvдтэй уулзалт
ярилцлага зохион байгуулж туршлага солилцсон нь
цаашдын vйл ажиллагаанд зохих нєлєє vзvvлэхээр боллоо.
Бvгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин Сайдын Яамаар
дамжуулан зарим барилга байшинд буцалтгvй тусламжийн
хvрээнд засвар хийлгэх, Олон улсын зарим байгууллагуудын
дэмжлэгтэйгээр зарим лифтэнд их засвар хийх тєсєл
боловсруулан Олон улсын хандивлагчдын зєвлєгєєнд
хэлэлцvvлэх зэрэг арга хэмжээ авсан боловч одоогоор
тодорхой дэмжлэг авч чадаагvй байна. Цаашид энэ
асуудлаар Олон улсын байгууллагатай vргэлжлvvлэн
идэвхтэй ажиллах чиглэл барьж байна. Бидний vйл
ажиллагаанд зайлшгvй шийдвэрлэгдээгvй зарим асуудал
байгаа ч Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд
Зєвлєл, тvvний тэргvvлэгчид нэг талаас тєрд, нєгєє
талаас иргэдэд Сууц ємчлєгчдийн холбоодын талаар
зохих ойлгоц мэдээлэл єгч тодорхой дэмжлэг туслалцаа
vзvvлсэн гэж дvгнэж болно. Тєр засгийн байгуул?агаас
Сууц ємчлєгчдийн холбоодын vйл ажиллагааг дэмжин
vнэлж, 1 ажилтанд “Алтан гадас“ одон, 2 ажилтанд
“Хотын хvндэт тэмдэг”, 4 ажилтанд Дэд Бvтцийн Яамны
жуух, 1 ажилтанд Монгол Улсын Санхvv эдийн засгийн
яамны жуух , 11 ажилтанд Барилга Хот Байгуулалт
Нийтийн Аж Ахуйн Газар, Банк санхvvгийн байгууллага,
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын шагнал олгож,
Нийтийн Аж Ахуйн Vйлчилгээний тэргvvний ажилтан
цол тэмдгээр 59 хvн шагнагдаад байна. Энэ нь бидний
vйл ажиллагааг тєрєєс vнэлж буй хэрэг юм. Бид хийж
байгаа хийх гэж байгаа ажлаа тєрдєє ойлгуулж чадвал
зохих дэмжлэг авч чадаж байна. Vvний нэг жишээ нь
зєвхєн Чингэлтэй дvvрэг 35.7 сая тєгрєг зарцуулж
2004 онд 8 газарт хvvхдийн тоглоомын талбай, амралт,
чийрэгжvvлэлтийн талбай барихаар тєлєвлєсєн байна.
Мєн 2004 онд хорооллын доторх? зам талбайг хэд хэдэн
газарт засахаар тєлєвлєжээ.
Хоёр. Орон сууцны байрны
засвар vйлчилгээ, байр орцны эргvvл жижvvрийн
vйл ажиллагааны талаар
Сууц ємчлєгчдийн холбоодууд 2000
онд 1.9 тэрбум тєгрєгийн засвар vйлчилгээний хєлсний
хуримтлал бий болгож байсан бол 2003 онд 3.0 тэрбум
орчим тєгрєг хуримтлуулж засвар vйлчилгээндээ зарцуулсан
байна. Vvнээс дээврийн засварт 150.0 сая, орцын
засварт 221.0 сая, орцын хаалга цонхны засварт 91.3
сая, гаднах тохижилтын засварт 101.7 сая, инженерийн
шугам сvлжээний засварт 113.4 сая, лифтийн засварт
114.6, цанталтын засварт 10.7 сая тєгрєг зарцуулж,
нийтийн эзэмшлийн цахилгаан дулааны зардалд 374.7
сая тєгрєг гаргасан нь нийт орлогын 39.2 хувийг
эзэлж байна.
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлєєс
холбогдох байгууллагатай хамтран Сууц ємчлєгчдийн
холбоодын євлийн бэлтгэл, засварын ажлын явцыг жилд
2-оос доошгvй удаа шалган танилцдаг журамтай болж
холбогдох асуудлаар заавар, зєвлєгєє єгч, дутагдсан
хєрєнгє, хvн хvчний туслалцаа vзvvлж ирсэн юм. Тайлант
хугацаанд Сууц ємчлєгчдийн холбоодын ихээхэн хєрєнгє
шаардсан засварын ажилд нь туслах зорилгоор Дээд
зєвлєлийн дэргэдэх Хадгаламж зээлийн хоршоогоор
дамжуулан 2000 онд 8 Сууц ємчлєгчдийн холбоонд 10.7
сая тєгрєгийн зээлийг 8%-ийн хvvтэй олгож байсан
бол 2003 онд 94 Сууц ємчлєгчдийн холбоонд 49 сая
тєгрєгийн зээлийг 5-6%-ийн хvvтэй олгож, 2004 оноос
4%-ийн хvvтэй олгохоор болсон байна. Энэ нь хєрєнгє
хvч дутагдалтай Сууц ємчлєгчдийн холбоодод зохих
дэмжлэг болж байгаа гэж vзэж байна. Тvvнчлэн Сууц
ємчлєгчдийн холбоодын захиалгын дагуу Дээд Зєвлєлийн
дэргэдэх засварын хэсгийн хvчээр 14.9 сая тєгрєгийн
засварын ажил гvйцэтгээд байна.
Єнгєрсєн хугацаанд засварын ажлын тєсєв, гvйцэтгэл
гаргаж, гvйцэтгэлийн акт vйлдэж суугчдаар хянуулж
байх чиглэл єгч ажилласан нь зохих vр дvнд хvрч,
засварын ажлын чанар ч сайжрах боллоо.
Сууц ємчлєгчдийн холбоодын vйл ажиллагаа жигдэрч
орон сууцны байрны наад зах нь гэхэд эвдэрхий хаалга,
харанхуй орц, хагархай цонхтой байрыг амархан олохгvй
хэмжээнд хvрсэн нь та бvхний амжилт юм.
Байр орцны бvрэн бvтэн байдал, орчны эмх цэгц, байр
орцын эргvvл жижvvрvvдийн vйл ажиллагаатай салшгvй
холбоотой. Тэдний ажиллах нєхцлийг сайжруулах vйл
ажиллагааг нь жигдрvvлэх зорилгоор уулзалт зєвлєгєєн
зохион байгуулж, туршлага солилцуулан, vе шаттай
уралдааны болзол гаргаж дvгнэдэг болсон нь ч зохих
vр дvнгээ єгч байна. Тэргvvний ажиллагаатай орц
байрын эргvvл жижvvрvvдийн vйл ажиллагааг хэвлэл
мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг хэд хэдэн
удаа зохион байгуулсан нь тэдний vйл ажиллагааг
идэвхжvvлэхэд тvлхэц боллоо. Єнєєдрийн байдлаар
нийслэл хотын хэмжээнд байгаа нийт байрын 74 % эргvvл
жижvvртэй болж, нийт жижvvрийн байрын 80 хувийг
тохижуулж, 396 ус авах цэг, 320 бие засах газар,
213 усанд орох цэгийг бий болгосон байна. Цагдаагийн
байгууллагуудтай хамтран байр орцонд гарч байгаа
гэмт хэрэг, хэв журмын зєрчлийг бууруулах зорилгоор
нилээд ажил зохион байгуулсан нь vр дvнгээ єгч гарч
буй гэмт хэрэг, зєрчлийн хэмжээ жилээс жилд буурч
байна. 2003 онд байр орцонд гарсан гэмт хэргийн
тоо єнгєрсєн онтой харьцуулахад 18 хувиар буурчээ.
Энэ нь Сууц ємчлєгчдийн холбоод, Цагдаагийн байгууллага,
иргэдийн хамтын ажиллагааны vр дvн юм. Цаашдаа бид
орцыг цоожтой болгох, домофон, хяналтын самбар суурилуулах,
хэд хэдэн байрын дунд ажлын байр бий болгож ээлжийн
жижvvртэй болгох арга зам хайж жижvvрvvдийн ахуй
нєхцлийг сайжруулах талаар багагvй зvйл хийж санаачлагатай
ажиллах шаардлагатай байна.
Гурав. Сууц ємчлєгчдийн
холбоодын vйл ажиллагааг сайжруулах талаар зохион
байгуулсан ажил
Бvрэн эрхийн хугацаанд Монголын
Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлийн vйл ажиллагааг
єргєтгєхєд нилээд анхаарч 2000 онд 146 холбоог эгнээндээ
нэгтгэж байсан бол 254 Сууц ємчлєгчдийн холбоогоор
эгнээгээ нэмэгдvvлж, 2003 оны 12 сарын 31-ний байдлаар
нийт 400 гишvvн холбоотой болсон байна. Энэ нь нийт
Сууц ємчлєгчдийн холбоодын 86.9 хувьд хvрсэн байна.
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлєєс
сууц ємчлєгчдийн холбоодын талаархи олон нийтийн
ойлголт хангалтгvй, сууц ємчлєгчдийн холбооны захирал
болон холбооны санхvvгийн vйл ажиллагаанд хяналтын
зєвлєлийн гишvvдээс тавих хяналт сул, сууц ємчлєгчдийн
холбоодын захирлуудын хууль эрх зvйн мэдлэг сул
байгаад дvгнэлт хийж энэ 3 жилийн хугацаанд сууц
ємчлєгчдийн холбоодын захирал, ня-бо, хяналтын зєвлєлийн
гишvvд, сууц ємчлєгчдийг хамруулсан сургалт семинар,
зєвлєгєєнийг хэд хэдэн удаа зохион байгуулж, тєрийн
бодлого сууц ємчлєгчдийн холбоодын арга туршлага,
ололт амжилт, санхvvгийн байдал, аж ахуйн vйл ажиллагааны
талаар онол арга зvйн зєвлєгєєн, харилцан мэдээлэл
єгєх ажлыг зохион байгууллаа.
Сургалтанд удирдлагын сэтгэл зvй, харьцааны соёл,
зах зээлийн нєхцєл дэх нягтлан бодох бvртгэл, барилгын
хууль, газрын тухай хуулийн асуудлаар Хууль зvйн
Яам, Газрын алба, Барилга Хот Байгуулалт Нийтийн
Аж Ахуйн Газар, Удирдлагын академи, Сангийн Яам,
Дэд бvтцийн мэргэжил дээшлvvлэх институтын холбогдох
хvмvvсээр хичээл заалгасан нь vр дvнтэй боллоо.
Сууц ємчлєгчдийн холбоодын ажлыг сурталчлахад нилээд
анхаарч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн удаа
ярилцлага зєвлємж, мэдээлэл єгсєн нь сууц ємчлєгчдийн
холбоодын захирлуудад нилээд туршлага санамж болсон
гэж vзэж байна. Ялангуяа “Манай байшин-Миний гэр”
сониныг бие даан гаргаж жил бvр “Сууц ємчлєгчдєд
зориулсан гарын авлага” номыг бэлтгэн гаргаж хэвшсэн
нь сууц ємчлєгчид, сууц ємчлєгчдийн холбоодыг мэдээ
мэдээллээр хангахад чухал vvрэг гvйцэтгэлээ.
Шинэчлэн батлагдсан хуулийг эхнээс нь зєв хэрэгжvvлэх,
Сууц Ємчлєгчдийн Холбоодын захирлыг шилж сонгоход
алдаа гаргахгvй байх зорилгоор Сууц Ємчлєгчдийн
Холбоодын захиралд шинээр нэр дэвшигчдэд зориулан
тусгай хєтєлбєрєєр сургалт явуулж vнэмлэх олгох
болсон нь Сууц Ємчлєгчдийн Холбоодын захирлуудын
vйл ажиллагааг сайжруулахад дєхєм боллоо. Энэ арга
хэмжээнд нийт 100 гаруй хvн оролцож 42 хvн vнэмлэх
авч эдгээрийн 17 нь єнєєдрийн байдлаар Сууц Ємчлєгчдийн
Холбоодын захирал, байцаагчийн ажил хийж байна.
Тайлант хугацаанд давхардсан тоогоор 395 Сууц Ємчлєгчдийн
Холбоодын аж ахуй, санхvvгийн vйл ажиллагаанд баримтын
шалгалт хийж, 26183.4 мянган тєгрєгийн тєлбєр, зєрчил
илрvvлж тvvнийг арилгуулах арга хэмжээ аваад байна.
Жилээс жилд Сууц Ємчлєгчдийн Холбоодын анхан шатны
болон нягтлан бодох бvртгэлийн хєтлєлт сайжирч санхvvгийн
vйл ажиллагаанд илэрч байсан ноцтой зєрчлvvд буурсаар
байна. Лханаа, Дарьсvрэн, Єлзийбаяр, Энх-Оюун, Амарсайхан,
Чулуундорж, Равдан, Тvмэндэмбэрэл, Сvхбаатар, Тєрмєнх
захиралтай “Эв нэгдэл”, “Найдвар- 29”, “Сэлбэ”,
“Дєлгєєн-9”, “Тохилог”, “Єнєр бvл”, “Эрдэнэт-99”,
“Баян-уул”, “Бадрах”, “Мандах нар” зэрэг Сууц Ємчлєгчдийн
Холбоодын санхvvгийн vйл ажиллагаа бусдадаа vлгэр
дууриалал болсоор байна. Гэвч аж ахуйн vйл ажиллагаанд
бvртгэлээр тавих хяналт сул, мэргэжлийн нягтлан
бодогч ажиллуулаагvй, тооцоо судалгаа, зохион байгуулалт
муутай ажилласнаас суугчдаас авах авлага ихтэй,
анхан шатны бvртгэлийг зохих ёсоор хєтєлж хэвшээгvй
Оюунчимэг захиралтай “Анар”, Батаа захиралтай “Хийморь”,
Оюунцэцэг захиралтай “Энэрэл”, Доржнамжил захиралтай
“Ялалт”, Батхуяг захиралтай “Дулаан орд”, Эрдэнэхvv
захиралтай “Ундрам 30 31” зэрэг холбоод дээр зєрчил
нилээд гарч 4.6 сая тєгрєгийн акт тавигдсан байна.
Сууц ємчлєгчдийн холбоодын санхvvгийн бичиг баримт
бvрдvvлэлт жилээс жилд сайжирч байсан тєдийгvй тайлан
баланс гаргалт, татвар тєлєлтєнд ахиц гарлаа. 2003
оны жилийн эцсийн байдлаар нийт Сууц ємчлєгчдийн
холбоодын 62 хувийн балансыг бvрэн хvлээн авч татварын
тооцоо хийж дуусгаад байна.Дашдондог, Наран, Энхбаяр,
Очирбат, Уртнасан, Алексей, Єсєхбаяр, Даваа захиралтай
“Тасган”, “Сvрлэг 21”, “Хєрш-2”, “Оч”, “Соёл”, “Сонор”,”Цагаан
сvм” “Чинван” зэрэг Сууц Ємчлєгчдийн Холбоодууд
тайлан балансаа байнга хугацаанд нь гаргаж єр авлагагvй
ажиллаж хэвшсэн байна. Гэвч Уранчимэг, Дашянпил,
Жадамбаа, Баатарцогт, Сэлэнгэ захиралтай Тємрийн
завод 48, БХ-30, Гэгээ, Итгэл 129, Буянт-49 зэрэг
Сууц Ємчлєгчдийн Холбоод тайлан балансаа хугацаандаа
гаргаж хэвшээгvй, хийж байгаа, хийх гэж байгаа ажлаа
суугчдадаа танилцуулдаггvй байнгын хардалт сэрдэлтэд
єртєж бусад холбоодынхоо нэр хvндэд нєлєєлж байгаад
дvгнэлт хийх нь зvйтэй.
Сууц Ємчлєгчдийн Холбоодын vйл ажиллагаанд жил бvр
тvвшин тогтоох vзлэг явуулж хэвшээд байна. Тvвшин
тогтоох vзлэгийн дvнгээс нийт холбоодын 69.4 хувийн
ажил жигдэрсэн дvн гарч байгаа нь сууц ємчлєгчдийн
холбоодын vйл ажиллагаа хvмvvст хvрч байгааг харуулж
байна. Сууц Ємчлєгчдийн Холбоодын vйл ажиллагаанд
тvвшин тогтоох vзлэгийг тодорхой хугацаанд хийж
дvнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан, Сууц
Ємчлєгчдийн Холбоодын vйл ажиллагааны алдаа дутагдлыг
байнга ойлгуулж, vзлэгт амжилттай дvн vзvvлсэн СЄХ-д
дээр vзvvлэх сургууль, туршлага солилцох аялал зохион
байгуулж байгаа нь Сууц Ємчлєгчдийн Холбоодын vйл
ажиллагаа жигдрэхэд зохих нєлєє vзvvлж байна. 2003
оныг ажлаараа хоцорч яваа Сууц Ємчлєгчдийн Холбоодын
vйл ажиллагааг сайжруулах жил болгон зарлаж тэдэнтэй
тулж ажилласнаар єнгєрсєн оны тvвшин тогтоох vзлэгээр
хангалтгvй vнэлэлт авсан “Єргєн”, “Баянбvрд 6”,
“Хос 20”, “Бvтээлч”, “Эвсэг 2”, “Бадрах” зэрэг 30
гаруй холбоодын vйл ажиллагаа жигдэрлээ.
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлийн
гvйцэтгэх захирлын ажлын албанаас иргэдийг хvлээн
авч уулзах, тэдгээрээс ирvvлсэн єргєдєл, хvсэлт,
санал, гомдлыг шалгаж барагдуулах, хариу єгєх асуудалд
нилээд анхаарч ажиллаж байна. Энэ хугацаанд гvйцэтгэх
захирлын ажлын албанд 300 гаруй хvн биеэр ирж уулзан
санал гомдлоо солилцсоны дээр 216 хvний єргєдєл,
хvсэлтийг бичгээр хvлээн авч барагдуулжээ.
Дєрєв. Дvгнэлт. Цаашид
тавих зорилт
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын
Дээд Зєвлєл нь орон сууцны багц хуулийг хэрэгжvvлэхэд
гол ажлаа чиглvvлж сууц ємчлєгчдийн холбоог бэхжvvлэх,
сурталчлах, сууц ємчлєгчдийн холбоодын захирал болон
холбогдох ажилтнуудыг сургах, арга барил туршлагыг
нь нэвтрvvлэх, алдаа оноог нь илрvvлэн засуулах
талаар нилээд ажлыг хийж гvйцэтгэлээ. Сууц Ємчлєгчдийн
Холбоодын vйл ажиллагаа ч идэвхжиж сууц ємчлєгчдийн
сонирхолд нийцсэн, тэдний эрх ашиг хvсэл сонирхлыг
илэрхийлсэн олон ажлыг санаачлан хийдэг боллоо.
Сууц Ємчлєгчдийн Холбоодын 69.4 хувийн ажил жигдэрч,
сууц ємчлєгчдийнхєє итгэлийг хvлээж байна.Гэвч тухайн
онд хийгдсэн тєлєвлєгєєт ажлынхаа гvйцэтгэлийг суугчдад
танилцуулах ажил нь хэвшээгvй, цаашид хийх засвар
vйлчилгээний ажлын тєлєвлєгєєг батлуулахдаа суугчдынхаа
санал хvсэлтийг авч ажилдаа тусгах явдал тогтмолжоогvй,
хяналтын зєвлєл нь ажилладаггvй, давхар ажилтай,
холбооныхоо ажил руу тэр бvр ордоггvй, ажлын байрандаа
тогтмол байдаггvй, иргэдтэй ажиллах ажиллагаа нь
тогтмолжоогvй, мэргэжлийн байгууллагаар засварын
ажлын тєсєв гаргуулдаггvй, гэрээ байгуулдаггvй,
хяналтын зєвлєлийн гишvvдийг байлцуулан ажил гvйцэтгэгчтэй
эцсийн акт vйлдэлгvй ажиллаж байгаа сууц ємчлєгчдийн
холбоодын захирлууд байсаар байна. Тvvний зэрэгцээ
анхан шатны бvртгэл хєтлєєгvй, бэлэн мєнгє гар дээрээ
эргvvлэх сонирхолтой, засвар vйлчилгээний орлогыг
зориулалтын бус зvйлд зарцуулсан, орсон орлогоо
балансдаа бvрэн тусгаагvй, дансны vлдэгдлийг зєрvvтэй
тооцсон, материал, тоног тєхєєрємжийг зах зээлийн
vнээс дээгvvр тооцож авсан, ажлаа зохих ёсоор хийхгvйгээс
суугчдаас хуримтлалаа авч, засвараа хийж, ажилчдынхаа
цалинг тавьж чадахгvй болсон захирлууд байсаар байна.
Зарим Сууц Ємчлєгчдийн Холбоодын барилга сантехникийн
засварын ажлын чанар хангалтгvй vргvй зардал гарах
явдал арилахгvй байна. Монголын Сууц Ємчлєгчдийн
Холбоодын Дээд Зєвлєлийн засварын бригадын багаж
хэрэгсэл, тоног тєхєєрємж, материал, хэрэгслийн
хангамж хангалтгvй шалтгаанаар гvйцэтгэх ажлын хэмжээ
нь буурах хандлагатай байна. Засварын хэсгийн vйл
ажиллагааг єргєтгєж , тусгай зєвшєєрєл бvхий албыг
бий болгож, ажлын хэмжээг 3- 4 дахин нэмэгдvvлэх
арга хэмжээ авах шаардлагатай байна. Сууц ємчлєгчдийн
холбоодууд дээд зєвлєлийнхєє vйл ажиллагааг дэмжиж
байгаа бол Сууц Ємчлєгчдийн Холбоодод хийгдэж байгаа
засвар vйлчилгээний ажлаа дээд зєвлєлєєрєє хийлгэх
хэрэгтэй байна. Vvний тулд ажлыг чин сэтгэлээсээ
єндєр чанартай гvйцэтгэх гvйцэтгэгчийг олоход анхаарч
байна.
Тvvнчлэн 1000 сууц ємчлєгчдийн дунд 2003 оны эцсээр
явуулсан судалгааны дvнгээр судалгаанд оролцогсдын
60% нь Сууц ємчлєгчдийн холбооны эрх зvйн байдал,
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын
ємчлєлийн эд хєрєнгийн тухай хуулийн заалтуудтай
бvрэн танилцаагvй, 70% нь Сууц Ємчлєгчдийн Холбоодынхоо
тайлан баланстай танилцаж байгаагvй, 85% нь Сууц
Ємчлєгчдийн Холбоодын удирдах зєвлєл, хяналтын зєвлєлийн
хийдэг ажлыг мэдэхгvй, 39.2% нь Сууц Ємчлєгчдийн
Холбоодынхоо зорилгыг ойлгодоггvй гэсэн хариулт
єгсєн байна. Энэ нь нэг талаас сууц ємчлєгчид идэвх
санаачлага, мэдээлэл мэдлэг муутай, тэдэнд сургалт,
сурталчилгаа ихээхэн явуулах шаардлагатайг харуулж
байгаагийн зэрэгцээ нєгєє талаас Монголын Сууц Ємчлєгчдийн
Холбоодын Дээд Зєвлєл, Сууц Ємчлєгчдийн Холбоодын
захирал, нягтлан бодогч нарын сургалтанд илvv анхаарч
сууц ємчлєгчдєє орхигдуулж байсаныг харуулж байгаа
юм. Єнгєрсєн хугацаанд салбар зєвлєлvvдийн vйл ажиллагааг
идэвхжvvлэх, дэмжих, дvгнэх, тэдгээрийг урамшуулах
талаар дорвитой ажил зохион байгуулж чадсангvй.
Салбар зєвлєлvvдийн vйл ажиллагааг дэмжиж, ажлыг
нь идэвхжvvлж чадвал илvv vр дvнд хvрэх байсан гэдгийг
бид ойлгож байна. Лханаа даргатай “Эвийн хvч “,Тєрмєнх
даргатай “ Сансар”, Нарангэрэл даргатай “Сэлбэ”
салбар зєвлєлvvдийн vйл ажиллагаа жигдэрч тэнд хамт
олон бvрдсэн байхад, Дашдондог даргатай “Нарны титэм”,
Пvрэвцэмбэ даргатай “Толгойт єргєє“, салбар зєвлєлvvд
тодорхой ажил зохион байгуулсангvй , Энэ байдалд
дvгнэлт хийж салбар зєвлєлvvдийн vйл ажиллагааг
идэвхжvvлж тэдний ажлыг жилд 2-оос доошгvй удаа
дvгнэж урамшуулж байхаар тєлєвлєж байна . Ажлаараа
хоцорч яваа, суугчдаас нь байнга санал гомдол ирдэг
Сууц Ємчлєгчдийн Холбоодын захирлын vйл ажиллагаанд
vнэлэлт дvгнэлт єгч, Удирдах зєвлєл, Хяналтын зєвлєлийн
гишvvдтэй нь байнга хамтарч ажиллан ажил нь жигдэрсэн
сууц ємчлєгчдийн холбоодын хэмжээнд хvргэхэд салбар
зєвлєлvvд анхаарлаа хандуулах нь зvйтэй байна .
Монголын Сууц Ємчлєгчдийн Дээд Зєвлєлийн хяналтын
зєвлєлийн гишvvд сайн ажилласны vр дvнд Сууц Ємчлєгчдийн
Холбоодын анхан шатны болон нягтлан бодох бvртгэлийн
хєтлєлт сайжирч, санхvvгийн vйл ажиллагаанд илэрч
байсан зєрчлvvд буурсаар байна. Гэвч хяналтын зєвлєлийн
гишvvдийн хєдєлмєрийн vнэлгээ хангалтгvй, Аудитын
байгуулагын шалгагч нараас 10 дахин бага, Тєрийн
хяналтын байгуулагынхаас 5 дахин бага vнэлгээгээр
шалгаж байгаа нь зах зээлийн єнєєгийн нєхцєл шаардлагад
нийцэхгvй байна. Зєвхєн 2004 онд графикаар 110 Сууц
Ємчлєгчдийн Холбоодыг шалгахад 3.3 сая тєг оруулж
68.7 мян тєгрєгийн цалин авахаар байна. Цаана нь
байр, утас, цахилгаан, бичиг хэргийн зардал хvрэлцэхгvй
дээд зєвлєл алдагдалтай ажиллахад хvрч байна. Энэ
байдалд дvгнэлт хийж шалгалтын тєлбєрийг єрхийн
тооноос хамааруулж 40- 60 мян тєгрєгєєр тогтоохоор
санал оруулж байна .
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлийн
хэмжээнд мєрдєж буй дvрэм журамд єєрчлєлт оруулах
шаардлага ч зvй ёсоор тавигдаж байна Сууц Ємчлєгчдийн
Холбоодын II их хурлаар єєрчилж найруулж баталсан
дvрмэнд Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд
Зєвлєлийн эрх барих дээд байгуулага нь 3 жилд 1
удаа хуралдах Сууц Ємчлєгчдийн Холбоодын их хурал
байна гэж заасан нь 2007 онд Монголын Сууц Ємчлєгчдийн
Холбоодын Дээд Зєвлєлийн 8 жилийн ойтой тохиож 2
жилийн дараа 10 жилийн ойгоо тэмдэглэхээр болж байна
. Ажлын vр дvн зардлыг бодолцон их хурал хоорондын
хугацааг 5 жил болгохоор санал оруулж байна. Мєн
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлд
гишvvн элсvvлэх, гишvvнээс чєлєєлєх журам, Монголын
Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлийн тэргvvлэгчид,
салбар зєвлєлийн дарга нарт урамшуулал олгох журам,
Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлийн
хяналтын зєвлєлєєс холбоодын санхvvгийн vйл ажиллагаанд
баримтын шалгалт хийх, дvрэм зэрэгт зарим єєрчлєлт
оруулах саналыг та бvхэнд урьдчилан тараасан болно.
Хийж гvйцэтгэсэн ажил алдаа оноондоо дvгнэлт хийн
цаашид дараахи зорилтыг тавьж байна.
1. Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєлийн
vйл ажиллагааны хvрээг єргєтгєн засварын хэсгийн
орлогыг нэмэгдvvлж, салбар зєвлєлvvдийн vйл ажиллагааг
дэмжиж хєдєє орон нутгийн Сууц ємчлєгчдийн холбоодын
vйл ажиллагааг жигдрvvлэхэд анхаарч хамтран ажиллах
.
2. Сууц Ємчлєгчдийн Холбоод, сууц ємчлєгчдийн хамтын
ажиллагааг сайжруулж, сууц ємчлєгчдийг сургалтанд
хамруулахад тvлхvv анхаарах
3. Орон сууцны орчны газрыг Сууц Ємчлєгчдийн Холбоодод
гэрээгээр ашиглуулах, хорооллын доторх тохижилт
цэвэрлэгээ vйлчилгээний ажлыг сайжруулахад vйл ажиллагаагаа
чиглvvлэх .
4. Сууц Ємчлєгчдийн Холбоодын зардлыг бууруулах,
тєсєл vйл ажилллагаанд хамруулах, гадаадын ижил
тєстэй байгуулагуудтай vйл ажиллагагааг нь холбох
чиглэлийг баримтлах .
5. Монголын Сууц Ємчлєгчдийн Холбоодын Дээд Зєвлєл,
Сууц Ємчлєгчдийн Холбоодыг техник тоног тєхєєрємжєєр
бэхжvvлэх ажлыг санаачлан зохион байгуулах .
Эдгээр зорилтыг хэрэгжvvлэхэд энд оролцож байгаа
та бvхний бvгдийн идэвх оролцоо гол vvрэг гvйцэтгэх
нь тодорхой. Тавьсан зорилт бvрд ач холбогдол єгч,
хувь нэмрээ оруулна гэдэгт та бvхэнд найдаж байна.
Тєлєєлєгч нєхдєє!
Сууц ємчлєгчид, сууц ємчлєгчдийн холбооны гишvvн
бvрээс тавьж буй асуудал бvрт ач холбогдол єгч шийдвэрлэж,
хариу мэдээлж хэвшье. Сууц ємчлєгчид єєрсдєє оролцож
хийсэн юмандаа хямгатай ханддаг гэдгийг байнга санаж
сууц ємчлєгч бvрийг Сууц ємчлєгчдийн холбооныхоо
ажилд татан оролцуулж дорвитой ажил зохион байгуулж
тодорхой vр дvнд хvрцгээе.
Сууц ємчлєгчдєє татаж, сууц ємчлєгчдєєрєє хvрээлvvлж,
сууц ємчлєгчидтэйгээ хамтран ажиллацгаая.
Та бvхнийг их хуралдаа идэвхтэй оролцож, vнэтэй
санал бодлоо хэлэлцэн, тавьсан зорилтоо биелvvлэхийн
тєлєє ажиллана гэж итгэж байна.
Та бvхний ажилд амжилт хvсье. Анхаарал тавьсанд
баярлалаа.
МОНГОЛЫН СУУЦ ЄМЧЛЄГЧДИЙН
ХОЛБООДЫН ДЭЭД ЗЄВЛЄЛ