Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page


ОРШИН СУУГЧ ТАНЫ ЭРХ,
ТАНЫ АМЬДРАХ ОРЧИН,
ТАНЫ ОРОЛЦОО

Оршин суугчдад зориулсан гарын авлага

Нэг. ТАНЫ ЭРХ, ТАНЫ АМЬДРАХ ОРЧИН
Хоёр. СУУЦ ЄМЧЛЄГЧДИЙН ХОЛБОО
Гурав. ОРШИН СУУГЧДЫН ОРОЛЦОО
Хавсралт

Нэг. ТАНЫ ЭРХ, ТАНЫ АМЬДРАХ ОРЧИН

1.1. Та ямар орчинд амьдрах эрхтэй вэ?

Хvний эрх, эрх чєлєєг эдлvvлж, тvvнийг бvх талаар хангах нь ардчилсан нийгмийн зорилго тєдийгvй олон улсын эрх зvйн тvгээмэл зарчим болдог.

Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 3-р зvйл, мєн тvvнчлэн Монгол Улсын Vндсэн хуульд “Хvн бvр амьд явах эрхтэй”-г тунхагласан. Энэхvv эрхийг хэрэгжvvлэх нэг гол нєхцєл нь эрvvл аюулгvй орчинд амьдрах нєхцєл баталгааг бvрдvvлэх юм.

Монгол Улсын иргэн:
“эрvvл, аюулгvй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”
Vндсэн хууль 16 дугаар зvйлийн 2

Yндсэн хуульд баталгаажуулсан хvний эрvvл, аюулгvй орчинд амьдрах эрхийг хангахын тулд бусад салбар хуулиудад тусгаж єгсєн. Тухайлбал:
- Монгол улсын Барилгын тухай, Орон сууцны тухай хуулиудад зааснаар барилга байгууламж нь:

o хvний ажиллаж амьдрах таатай нєхцєлийг бvрдvvлж, хvний эрvvл мэндэд сєрєг нєлєєгvй, аюулгvй байдлыг хангасан байх

o гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг зэрэг нийтийн эдэлбэрийн газрыг чєлєєтэй ашиглах нєхцєлийг хангасан байх;

o дуу чимээ, доргио, утаа, хорт хий, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хєрсний бохирдлоос хvрээлэн байгаа орчныг хамгаалахад чиглэсэн байх зэрэг шаардлага хангасан байна.

Хот тєлєвлєлтийн зураг тєсєл боловсруулахад "Хот тосгоны тєлєвлєлт барилгажилтын норм ба дvрэм" /БНбД II-60-79/-ийг баримталдаг. Энэхvv норм ба дvрмийг шинээр барих, сэргээн шинэчлэх хот, тосгоны тєлєвлєлт, барилгажилтын ерєнхий тєлєвлєгєє болон vе шатны тєсєл зохиоход дагаж мєрддєг.

Сууц ємчлєгчдийн эрvvл орчинд ая тухтай амьдарч, ажиллах эрхтэй холбоотойгоор орон сууц тєлєвлєлтийн зарчимд тусгаснаар Та ийм орчинд амьдрах эрхтэй.

- Орон сууцны хорооллын ногоон бvсийн 1 хvнд ногдох талбай 6м2-орчим байна. 1 хvнд ногдох цэцэрлэгжvvлсэн талбай 3м2-ээс багагvй байх,

- Орон сууцны хорооллын ногоон бvсэд амралтын, хvvхдийн тоглоомын, явган замын талбай байх,

- Орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц vйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг: орон сууц, олон нийт, иргэний барилга байгууламжийн цонхоор хавар, зун, намрын 1 єдєрт тусах нарны тусгалын vргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр 2.5 цаг байхаар тооцож тєлєвлєнє. 9 ба тvvнээс дээш давхар барилга байгууламжийн сууцны єрєєний цонхоор тусах нарны vргэлжлэх хугацааны нэг єдрийн нийлбэр 0.5 цаг байж болно.

- 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15м-ээс багагvй, 4 давхар бол 20м –ээс багагvй байх

- Нэг хvнд ногдох явган хvний замын зурвас бvрийн єргєний доод хязгаар 0.75м байх.

- Явган хvний замын зорчих хэсгийн талбайд ТVЦ, сандал байрлуулахгvй байх зэрэг.

1980 онд батлагдсан эдгээр дvрэм журам нь хvний эрvvл аюулгvй орчныг vндэслэлтэй тодорхойлж чадсан хэмээн vзэж одоог хvртэл мєрддєг.

1.2. Оршин суугч таны эрх яаж ноцтойгоор зєрчигдєж байна вэ?

o орон сууцны ойролцоох зам талбай, хvvхдийн тоглоомын талбай, амрах талбайд болон оршин суугчдын эрvvл ахуйн норм дvрмийг зєрчсєн хувийн болон аж ахуйн зориулалт бvхий барилга байгууламж, гарааш барих,

o орчны газрын ногоон байгууламж, мод, сєєгийг устгаж тайрах,

o барилгын хийц болон барилга байгууламж барих норм, стандарт, хууль, дvрэм, журмыг зєрчиж єєрчлєх, барьж байгуулах гэх мэт.

1.3. Оршин суугч Та ямар эрхтэй вэ?

- дангаар ємчлєх ємчлєлийн зvйлээ єєрийн vзэмжээр зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах;
- дундын ємчлєлийн зvйлсийг ашиглах, захиран зарцуулахад єєрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох
- дундын ємчлєлийн зvйлд учирч болох гэм хорыг арилгах
- шаардлагатай арга хэмжээг бусад ємчлєгчдийн зєвшєєрєлгvйгээр авах, гарсан зайлшгvй зардлаа нєхєн тєлvvлэхээр шаардах;
- таны эрхийг зєрчсєн бусад сууц ємчлєгчийг уг зєрчлєє арилгахыг шаардах эрхтэй. Хэрэв Таны шаардлагыг зєрчил гаргагч сайн дураар биелvvлээгvй бол СЄХ єєрийн тєлєєлєгчєєрєє дамжуулан шvvхэд хандах эрх эдэлнэ. /Иргэний хуулийн 149 дvгээр зvйл/
- СЄХ-ны хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, vнэн зєв эсэхийг хянах, засвар, vйлчилгээний хєлс, зардал vндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлvvлэх эрхтэй.

1.4. Оршин суугч Та ямар vvрэгтэй вэ?

- бусад ємчлєгчийн хамтын аж байдлын хэв журмыг зєрчихгvй байх;
- сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, тvvнд засвар єєрчлєлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелvvлэх, бусад ємчлєгчдийн эд юмсад хохирол учруулахгvй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зєрчихгvй байх;
- дундын ємчлєлийн зvйлийн ашиглалт, засвар, vйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхvvжvvлэхэд оролцох;
- дангаар ємчлєх хэсэгт байгаа дундын ємчлєлийн зvйлийн хэвийн байдлыг хангах, засвар vйлчилгээ хийхийг зєвшєєрєх;
- холбоо, хангамжийн шугам сvлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгvй арга хэмжээг хvлээн зєвшєєрєх;
- ємчлєлийн зvйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжvvлсэн тохиолдолд тухайн этгээдээс vvргийг биелvvлээгvйгээс vvсэх vvргийг хамтран хариуцах;
- vvргээ биелvvлээгvйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгах.
- ємчлєлийн зvйлийг ашиглаагvй буюу ашиглахаас татгалзсан нь тvvнийг дундын ємчлєлийн зvйлийн ашиглалт, засвар, vйлчилгээтэй холбогдсон зардлаас бvрэн буюу хэсэгчлэн чєлєєлєх vндэслэл болохгvй.

Хоёр. СУУЦ ЄМЧЛЄГЧДИЙН ХОЛБОО

2.1. Суугч Ємчлєгчдийн Холбоо гэж ямар байгууллага бэ?

Оршин суугчдын ардчиллын хэрэгт зонхилон оролцох орчин нь гэр бvл, олон нийт юм. Оршин суугчид орчин нєхцлєє сайжруулах, цэвэр тохилог, айдас тvгшvvргvй, гэмт халдлагаас ангид амьдрахын тулд єєрсдийн vvсгэл санаачлагаар єєрсдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар хамгийн анхан шатны байгууллага болох сууц ємчлєгч иргэдийн “холбоо” хэмээх байгууллагыг бий болгодог.

Хариуцлагатай иргэн Та тухайн байгууллагын ажил хэрэгт цаг зав гарган оролцож, єєрчлєлт шинэчлэлийн тєлєє зvтгэнэ гэсэн vг. Оршин суугчдад усны нэгдсэн тоолуур, цахилгааны илvv бичилт, орон байрны хулгай, ядуу дорой байдал, хvvхдийн тоглоомын талбай, хєгшдийн амрах саравч сандал байхгvй байх гэх мэт олон нийтлэг асуудал байдаг.

Иргэд єєрийн vvсгэл санаачлагын байгууллага бий болсноор:
а) саналаа солилцох
б) єєрчлєлтийг эхэлж, vйл явцыг идэвхжvvлэх
в) vр дvнгээ хvртэх
г) хамтач уур амьсгал бvрэлдэн тогтох болно.

Иймд СЄХ нь сууц ємчлєгчдийн эрх ашгийг хамгаалах зорилго бvхий иргэний нийгмийн байгууллага юм. Суугч Ємчлєгчдийн Холбоодын эрх зvйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн тухай хууль нь Монгол Улсын Их Хурлаас 2003 оны 6 сарын 18-ны єдєр батлагдсан.

“Сууц ємчлєгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийг дундаа хамтран ємчлєх эрхийг хэрэгжvvлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц ємчлєгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бvхий, хуулийн этгээдийн эрхгvй, заавал гишvvнчлэлтэй холбоог хэлнэ

2.2. Сууц Ємчлєгчдийн Холбоог хэн байгуулах вэ?

Сууц ємчлєгчдийн санаачилгаар Сууц Ємчлєгчдийн Холбоог зохион байгуулах хурлыг хуралдуулж, холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргvvлэгчид гарын vсэг зурснаар тvvнийг байгуулагдсанд тооцдог.

Та єєрийн байгуулсан энэ холбооны гишvvн мєн.

2.3. Таны байгуулсан Сууц Ємчлєгчдийн Холбооны эрх барих дээд байгууллага нь юу вэ?

Бvх гишvvдийн хурал байна. Энэ хурал нь ээлжит болон ээлжит бус байна. Бvх гишvvдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хvчин тєгєлдєр болно. Гишvvний хувьд Та хуралд саналын эрхтэй оролцогч мєн. Бvх гишvvдийн хурлаар Сууц Ємчлєгчдийн Холбооныхоо:

- дvрмийг батлах, тvvнд нэмэлт єєрчлєлт оруулах,
- тєсєв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах
- орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах;
- холбооны сан болон зээлийн хєрєнгийн бvрдvvлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх;
- удирдах болон хяналтын зєвлєлийн гишvvдийг сууц ємчлєгчдєєс сонгож, тайланг хэлэлцэх, тэдний vйл ажиллагаатай танилцах
- холбогдох гомдлыг хянан шийдвэрлэх;
- холбоог єєрчлєн байгуулах;
- холбоог тєрийн бус байгууллагад (МСЄХДЗ) элсvvлэх, гишvvнээс гаргах;
- байшин болон орцны харуул хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг эрхтэй.

Сууц ємчлєгчдийн холбооны гvйцэтгэх захирлыг томилдоггvй. Харин оршин суугчид итгэл даан ажиллаж чадна гэсэн хvнээ сонгодог. Сайн ажилладаг, оршин суугчдынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бvрэн хамгаалж чадах чадвартай хvнээ зєв сонгох нь оршин суугчдын vvрэг бєгєєд тvvний ажлын явцад хяналт тавих, шаардлагатай vед тайлан тэнцэлтэй нь биечлэн танилцах, тайлан мэдээг нь тогтмол сонсч байх хэрэгтэй юм. Хэрэв гvйцэтгэх захирал ажиллаж чадахгvй байгаа бол нэн даруй бvх гишvvдийн хурлыг зарлан хуралдуулж, дахин сонгууль явуулах эрх оршин суугчдад хуулиар олгогдсон.

Та СЄХ-гоо сонгож байгуулсан, тvvнийг vйл ажиллагааг санхvvжvvлдэг гишvvний хувьд тvvнд таны дуу хоолой чухал.

Таны СЄХ-ны талаарх ойлголт хангалтгvй, СЄХ-ны гvйцэтгэх захирал болон холбооны санхvvгийн vйл ажиллагаанд тавих Таны хяналт сул байвал Таны байгуулсан СЄХ-ны vйл ажиллагаа тогтвортой сайн явагдаж, идэвхтэй, ил тод, эрчимтэй байж чадахгvй.

Иймд таны идэвхтэй оролцоо чухал.

Гурав. ОРШИН СУУГЧДЫН ОРОЛЦОО

3.1. Оршин суугчдын оролцоо гэж юу вэ?

Оршин суугч та нийгмийг бvрдvvлэгч амин чухал нэгэн эд эс болохын хувьд Таны идэвхи оролцоо нийт иргэдийн сайн сайхан амьдралд хэрэгтэй.

Оршин суугчдын оролцоо буюу иргэдийн оролцоо гэдэг нь Оршин суугчид идэвхтэй арга хэмжээ хэрэгжvvлж, аливаа шийдвэрт нєлєєлєхийг хэлнэ. Ийм арга хэмжээнд жагсаал хийх, эсэргvvцлийн цуглаан зохион байгуулах, сонин хэвлэлийн эзэд, улс тєрчдєд хандан захидал илгээлт явуулах, ухуулах хуудас, товхимол хэвлvvлэх, хэвлэл мэдээллээр дамжуулан мэдээлэл тvгээх зэрэг хамаарагдана

Оршин суугчдын эрх, ашиг сонирхолд тулгуурлан байгуулагдсан хамгийн анхан шатны vvсгэл санаачлагын байгууллага болох СЄХ-ны єдєр тутмын vйл ажиллагаанд Та идэвхитэй оролцож, vйл ажиллагааг дэмжин тусалж, хяналт тавьж, аливаа шийдвэр гаргах тvвшний албан тушаалтнуудын vйл ажиллагаа, шийдвэрт анхааралтай хандахгvй бол Таны эрх, хууль ёсны ашиг сонирхол зарчигдсєєр байх болно. Та єєрийнхєє эрvvл саруул, єв тэгш амьдрах орчин нєхцєлийг бvрдvvлэхийн тулд Та тэмцэгч байх ёстой.

Оршин суугч Таны идэвхитэй оролцоо бол:
- Эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлнэ.
- Эрх ашгийг зєрчсєн аливаа буруу vйл ажиллагааг зогсооно.
- Тєр засаг оршин суугчдынхаа хvсэл зорилгын тухай мэдээлэлтэй байна.
- Олон нийттэй зєвшилцсєний vндсэн дээр зєв, амьдралд нийцэхvйц шийдвэр гарна.
- Засаг тєр, тvvний байгууллагын vйл ажиллагаа ил тод байж, иргэд илvv мэдээлэлтэй байна.
- Нийгмийн сєрєг vзэгдлvvдтэй тэмцэхэд засаг тєр, олон нийт хамтран ажиллана.
- Иргэд хvчирхэгжиж, хvний хєгжил дээшилнэ.
- Нийгмийн сэтгэл зvй зєв тєлєвшиж, амгалан тайван амьдралын хэв маяг бvрэлдэн тогтоно.

3.2. Оршин суугч таны оролцоо ямар эрхvvдээр баталгааждаг вэ?

СЄХ-ны vйл ажиллагаанд оршин суугчдын шууд оролцоог хангахын тулд доорхи 3 эрх, эрх чєлєє туйлын чухал юм.
- Тєлєєлєлтэй байх эрх
- Мэдээллийн чанартай vйлдэл хийх (vйл ажиллагаа явуулах)
- Мэдэх эрх
- Таны тєлєєлєлтэй байх эрх сонгох, сонгогдох эрх чєлєєгєєр дамжин хэрэгждэг.

Vндсэн Хууль( 16.9) Монгол Улсын иргэн: Сонгох, сонгогдох эрхтэй.

Та єєрийн сонгосон СЄХ-ны гvйцэтгэх захиралаар эрvvл, аюулгvй орчинд тав тухтай амьдрах нєхцєл баталгаагаа бvрдvvлvvлэхээр сонгосон, тэр ч таны итгэлийг даан эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж амалж таны тєлєєлєгч болсон хvн. Та тvvнд итгэл хvлээлгэхийн ємнє тvvний ажлын хєтєлбєр, амлалтыг сайтар судалж, биелэх магадлалтай эсэх талаар тунгаан бодох хэрэгтэй. Таны амьдрах орчин таны сонголтоос хамаарах учир та vvнд хайнга хандах ёсгvй. Зєв сонголт хийх нь таны vvрэг.

- Мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн таны vндсэн эрхийн нэг бєгєєд иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах нь ардчилсан тєрийн vvрэг юм. (Холбогдох хууль тогтоомж, тєрийн байгууллагаас гаргасан тушаал шийдвэр, хот тосгоны тєлєвлєлт, барилгажилтын норм, дvрэм, хэрхэн, хаана гомдлоо гаргаж шийдвэрлvvлэх гэх мэт).

- Мэдээллийн чанартай vйлдэл хийх (vйл ажиллагаа явуулах) эрх нь цуглаанд оролцож, vг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргагчдад хандан захидал илгээх, мэдэгдэл хийх, ухуулах хуудас хэвлэж тараах, хэвлэл мэдээлэлд хандах, хэвлэл мэдээллийн аян, жагсаал цуглаан зохион байгуулах, суулт хийх, ажил хаях, єлсгєлєн зарлах гэх мэт олон хэлбэрээр хэрэгжинэ. Та ганцаараа тэмцээд vр дvнд хvрэхгvй.
Vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх, эсэргvvцлийн жагсаал цуглаан зохион байгуулах, улс тєрчдєд хандан захидал илгээлт явуулах, засаг захиргаадтай хамтран зєвлєлдєх уулзалт зохион байгуулах, хууль боловсруулах ажлын хэсэгт ажиллах, хэвлэл мэдээллээр дамжуулан мэдээлэл тvгээх, ухуулга сурталчилгаа хийх зэрэг бусад vйл ажиллагаа явуулах эрх танд байгаа.

Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй.
Vндсэн хуулийн 16 дугаар зvйлий.16

Хэрэв эдгээр эрхээ хамтран хэрэгжvvлэх юм бол та эрх ашгаа хамгаалж чадах бєгєєд ардчилал vнэхээр бvх нийтийн хэрэг болно.

Та СЄХ-гоо сонгож байгуулдаг
Та СЄХ-г єєрєє санхvvжvvлдэг
Иймд та СЄХ-ийн шийдвэрт нєлєєхvйц хvчтэн юм.

3.3. Оршин суугчдын оролцоог идэвхжvvлэхийн тулд яах вэ?

-Байнгын тогтвортой vйл ажиллагаа явуул
- Тодорхой, чиглэсэн vйл ажиллагаа явуул
- Vйл явцад оролц
- Оршин суугчдыг vнэн зєв, шуурхай мэдээллээр ханга
- Бусад сууц ємгєєлєгчдийн холбоодтой нягт хамтран ажилла
- Идэвхтэй иргэдийн гишvvнчлэл бvхий баг бvрдvvл

3.4. Оршин суугчдын оролцооны 4 зєв алхам нь юу вэ?

1-р алхам. Оршин суугчдын идэвхтэй vйл ажиллагаа
Оршин суугчдыг Та хэрхэн уриалж, олон нийтийн vйл ажиллагаанд яаж оролцуулах вэ? гэдгээс Таны олон нийтийн нєлєєллийн vр дvн ихээхэн шалтгаална. Оршин суугч Таны оролцоо нийгмийн амьдралд хэдий чинээ сул байна, тєдий чинээ Таны болон бусад оршин суугчдын эрх ашиг зєрчигдєж, тєрийн байгууллага, албан тушаалтны vл хязгаардлагдам эрх мэдэл эдэлж гаргасан шийдвэр нь Таны тєлєє бус цєєнхийн тєлєє л зориулагдах болно.

2-р алхам. Оршин суугчдын санаа тавих асуудлыг сонгож ав.
- Асуудлыг тодорхойл.
Оршин суугчдын санааг зовоож байгаа асуудлыг шийдэхэд оролц. Оршин суугчдыг юу бухимдуулж байна вэ? юуг єєрчлєхийг хvсч байна вэ? Эдгээр мэдээллийг албан бус ярилцлага хийх буюу албан ёсны судалгаанаас олж мэд.
- Уриа боловсруул.
Хvмvvст хандсан товч, хvчтэй уриа боловсруулан гарга. Мэдээллийн хуудас тараа
- Єєрчлєлт хий.
Эвлэлдэн нэгдэж, хамтарснаар оршин суугч хувь хvн Та єєрєє єєрчлєлт хийж чадна.

3-р алхам. Оршин суугчдыг алхам алхмаар оролцуул.
-
Хоёр зvйл хий.
Юуны ємнє нэгээс хоёр тодорхой зvйл хий. Тєрийн албан тушаалтанд хандсан захиа бич, бусад сонирхож байгаа хvмvvсийн хамт уулзалтанд орох буюу товхимол тараах ажилд оролц. Ингэснээр нєлєєлєл нь зоригжуулсан, урамшуулсан, хvч нэмсэн ажил гэсэн сэтгэгдэл Танд тєрнє. Улмаар Танд илvv их ажил хийх хvсэл тєрнє.
- Амжилтанд тулгуурлах.
Нэгэнт оршин суугч Та єєрсдийн хувь нэмрийг оруулснаар єєрчлєлт хийж чадахаа мэдсэн бол Та єєрєє итгэлтэй, хvчтэй болно. Иймд Та єєртєє илvv их vvрэг ноогдуулж урамшуул.

4-р алхам. Ажлын явцад хєгжилтэй бай.
- Таны vйл ажиллагаа нь хvнд хатуу vvрэг хvлээлгэх ёсгvй.
Оршин суугч Таны vр дvнтэй нєлєєлєл нь оршин суугчдыг амьдралаа зохицуулах, маргаашийн сайн сайхны тєлєє хамтран ажиллахад татан оролцуулдаг.
- Эерэг, єєдрєг байх.
Тухайн асуудал нь хэдийгээр тєвєгтэй хурц байсан ч, кампанит ажил нь єєдрєг сэтгэл, баяр хєєрєєр дvvрэн байх ёстой.
- Амжилтыг тэмдэглэх.
Явцын дундах зорилт, кампанит ажлын шалгуурыг тогтоо. Амжилт, ололтыг тэмдэглэх нь Танд болон хамтрагчдад тань эрч хvч єгч, эерэг сэтгэлтэй байхад нь тусалдаг.
- Бие биенээ таних.
Хамтдаа чєлєєт цагаа єнгєрєєх, бие биенээ таних цаг, бололцоог олго. Ажилчид, сайн дурын ажилтнуудыг удирдлагын адил хvндэлж бай.

3.5. Оршин суугч Та зєрчигдсєн эрхээ яаж хамгаалуулах вэ?

Таны оршин суудаг байшингийн ойролцоо барилга барих зєвшєєрлийг нэгэн компанид Дvvргийн Засаг Дарга єгчээ. Барилгын компани таны хvvхдийн тоглодог тоглоомын талбай, таны хvч хєдєлмєр гарган тарьсан модыг тань устгаж эхэлсэн байна. Ийм vед Та яах вэ?
- Оршин суугчид, СЄХ хамтран энэ байдлыг єєрчлєх талаар ямар нэгэн зvйл хийхээр хамтран шийдэж, єєрсдийн явуулж болох шат дараалсан vйл ажиллагааг тєлєвлєж, хэрэгжvvлэх цаг нэгэнт болжээ.

-Алдаатай буруу шийдвэрийн эсрэг байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл гомдлыг шийдвэрлэх тухай хууль vйлчилж байгаа болно.

-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шvvхэд хандах vндэслэл байж болно.

-Дээд шvvхэд хандах Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль, Шvvхийн тухай хуулийн зохих заалтууд танд vйлчилнэ.

-Хэрэв vндсэн эрх, эрх чєлєєгєє зєрчигдсєн гэж vзвэл Vндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

-Та НVБ-ын гишvvн улсын иргэний хувьд НVБ-ын Хvний Эрхийн Дээд Комиссарын газарт хандан хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй.

Орон сууцны барилгын дотор цахилгаан, сантехникийн системийн тоноглол, эд анги, барилгын засал чимэглэл засвар vйлчилгээний жишиг vнэ

Оршин суугчид нь ОСНААК-оос єдєр тутмын амьдралын шаардлагаар засвар vйлчилгээг авах шаардлага байнга гардаг. Иймд авсан засвар vйлчилгээнд тєлбєл зохих жишиг vнийн Танд танилцуулж байна.
Уг жишиг vнийг Нийтийн аж ахуйн vйлчилгээний газрын 2000 оны А/08 тоот тушаалаар баталж мєрдєж байгаа юм.

Хvснэгт №1

Vйлчилгээний нэр, тєрєл
Vнэ /тєг/
1.
Сантехникийн засвар vйлчилгээний ажил
А.Халаалт, ус хангамж
2.
1 бvлэг халаах хэрэгсэл /7 секц/ солих
1000
3.
Халаах хэрэгслийн дунд секц нэмэх, хасах, солих
1500
4.
Халаах хэрэгслийн секц нэмэх, хасах, солих
1000
5.
Халаах хэрэгслийн тулгуур бэхлэх , солих 1ш
1000
6.
Хий авагч солих ба суурилуулах
800
7.
Нэг бvлэн халаах хэрэгсэл гараар салгах, угааж буцааж угсрах /7секц/
2500
8.
Нэмэгдэл секц тутамд
1000
9.
Бvх тєрлийн хаалтуур /вентиль/ солих
1000
10.
Хаалтуур /вентиль/-т жийрэг /сальник/ шахах
800
11.
Хаалтуурын нягтруулагч резин солих
300
12.
Хаалтуурын их биеийн таглаа солих
500
13.
Холигч цорго А шууд солих
3000
14.
Б. Нэмэлт холболт хийж солих
3000
15.
Холигч цоргоны болон шvршvvрийн товх резин солих 100
200
16.
Цоргоны гол солих
300
17.
Цоргоны голын жийрэг /сальник/ солих
Шvршvvр солих
Шvршvvрийн резинэн хоолой /шланг/ солих
Халаалтын болон хэрэгцээний халуун хvйтэн усны холболтын чємєг /сгон/ солих
Алчуур хатаагч солих
А.Шууд
Б.Нэмэгдэл 200

200
1500
800
1500

1500
2500

1
В.Ариутгах татуурга
Угаагуур, тосгуурын бєглєєг гаргах, гар насосоор
1000
2
Угаагуур, тосгуурын бєглєєг сифон задалж троссоор гаргах
А. Ширмэн ба шаазан сифонтой бол
Б.Хуванцар сифонтой бол

1000
800

3.
Угаагуур солих
А. Шугамын холболттой ижил холболттой бол
Ижил бус холболттой нэмэгдэл ажиллагаа шаардагдах бол
1600
5000-10000
4.
Тосгуур солих
А. Шугамын холболттой ижил холболттой бол
Ижил бус холболттой нэмэгдэл ажиллагаа шаардагдах бол
1600
5000-10000
5.
Угаагуур тосгуурын сифон солих
А. Шаазан ба ширмэн
Б. Хуванцар
500
500
6.
Угаагуур, тосгуурын тулгуур /кронштейн бэхлэх/ хос
А. Тоосгон хананд
Б. Бетонон хананд
800
1000
7.
Суултуурын бєглєєг насос, троссоор гаргах
1200
8.
Суултуурыг салгаж бєглєєг гаргах
2500
9.
Суултуур солих
А. Шугамын холболттой ижил холболттой бол
Б. Ижил бус холболттой нэмэгдэл ажиллагаа шаардагдах бол
1800
3000-5000
10.
Суултуурын мантеж солих
500
11.
Суултуурын мод солих
500
12.
Суултуурын мод тогтоох чихэвч солих
200
13.
Суултуурыг хєдєлгєєнтэй бэхлэх
200
14.
Босоо шугамны бєглєєг гаргах
1500-2000
15.
Ванны бєглєєг насосоор гаргах
250
16.
Ванн солих
А. Шууд
Б. Холболт єєрчилж солих

7000

9000

17.
Ванны бєглєєг сифон авч гаргах
А. Ширмэн
Б. Холболт єєрчилж солих
1800
2200
18.
Жорлонгийн ус хаагуур буюу хураагуурын дотор эд анги солих
500-1500
19.
Дээр байрлалтай ус хураагуур солих
А.Шууд солих
Б. Нэмэлт холболт хийх, солих
1000-2000
2000-2500
20.
Шрупэн крант солих
500
21.
Шрупэн крантын клапан солих
200
22.
Шрупэн крантын бєглєєг гаргах
200
1.
2. Барилгын засал чимэглэлийн ажил
Цонхны замган тvгжээ солих
500
2.
Цонхонд салхивч гаргах
2500
3.
Цонхны тавцан солих
2000
4.
Цонх будах /1 далавчит/
500
5.
Хаалганд цоож суулгах
Яс мод ухаж суулгах
Ил суулгах
2000
1500
6.
Хаалганд савх мод хадах
3000
7.
Хаалганд дуран хийх
500
8.
Хаалганы хацар засварлах
1200
9.
Хаалганд жижиг засвар буюу багасгах
1500
10.
Хаалга цонхны хєвєє хайрцаг авч засварлах
2000
11.
Пийшингийн суваг, яндан хєєлєх, бєглєє гаргах
2500
12.
Агааржуулах сувгийн бєглєє гаргах
2500
13.
Пийшинг яндангийн сувагтай холбох
1600
14.
Хананд нєхєєс шавардлага хийх 1мвкв
500
15.
Хана будах 1м.кв
300
16.
Хананы хуучин обойг хуулах
200
17.
Хананд обой наах 1м.кв
500
18.
Шал будах 1м.кв
300
19.
Модон шал шахах 1м.кв
800
20.
Алаг чулуун шал нєхєх 1м.кв
1000
21.
Шал хулдааслах 1м.кв
600
22.
Цонх шиллэх1м.кв
500
23.
Таазны шохой хусаж цэвэрлэх 1м.кв
800
24.
Тааз шохойдох 1м.кв
800
25.
Давхар хаалга суулгаж бэхлэх
3000
26.
Хана хусаж цэвэрлэх
300
27.
Хананд затырка хийх
180
28.
Ханыг єндєр чанартай будах
340
29.
Цонх шиллэх
570
30.
Цонх тавиурын хамт будах
300
31.
Радиатор шугам хоолой будах
250
32.
Радиатор задалж буулгах 80 кг хvртэл жинтэй
660
33.
Радиатор задалж буулгах 160 кг хvртэл жинтэй
1050
34.
Радиатор задалж буулгах 240 кг хvртэл жинтэй
1550
35.
Радиаторыг байрнаас нь авч угаагаад угсрах 80 кг жинтэй
36.
Радиаторыг байрнаас нь авч угаагаад угсрах 160 кг жинтэй
4220
37.
Радиаторыг байрнаас нь авч угаагаад угсрах 240 кг жинтэй
6130
38.
Шинээр радиатор угсрах
810
39.
Давхар хаалга хийх
6000
40.
Тагтанд модон рам хийх 1м.кв
1500
41.
Дvvжин тааз бэхлэх 1 м.кв
3000
42.
Хананд плита наах
3000
1.
3. Цахилгааны засвар тоноглолын ажил 3 фазын тоолуур угсрах
4000
2.
Гvйдлийн трансформатор солих
2500
3.
Цахилгаан шит монтажлах
2300
4.
Дотор монтажын гэмтэл тодорхойлох
1500
5.
Цахилгаан шит хананд бэхлэх
1000
6.
Рубильник тавих
1500
7.
Албан байгуллагын гал хамгаалагч солих
1500
8.
Айлын гал хамагалагч солих
600
9.
Гэрлийн vvр /патрон/ солих ердийн ханын
300
10.
Розетка солих
А. Ил
Б. Далд
1500
1500
11.
Унтраалга солих
А. Ил
Б. Далд
В. Татуургатай
300
300
300
12.
Тоолуурт 3-р ломба тавих материалын хамт
600
13.
Цахилгаан шугаманд 1 фазын тоолуур холбох
1000
14.
Дотор монтаж гэмтэхэд 1м утас солих
А. Ил
Б.Далд
1500
1500
15.
Єдрийн гэрлийн трансформатор суурилуулах
1000
16.
Єдрийн гэрлийн трансформатор солих
500
17.
3 хvртэлх гэрэлтvvлэгчтэй бvрхvvл тавих
1500
18.
Автомат солих
1500
19.
Цахилгаан пийшингийн розетка суурилуулах
850
20.
Цахилгаан пийлэнгин ширэм солих
1000
21.
Цахилгаан цонх засах
300
22.
Богино холбооны гэмтэл засах
500
23.
Єдрийн гэрлийн шил солих
100
24.
Єдрийн гэрлийн єдєєгч солих
150
25.
Вилка угсрах, салгах
150

Тайлбар:
1. Энэ шvнэ тарифыг мєрдєхдєє тухайн засвар vйлчилгээнд зарцуулсан материал, сэлбэгийн vнийг тухайн vеийн зах зээлийн жишгээр тооцож vйлчилгээний хєлсєн дээр нэмж авна.
2. Энэ жагсаалтанд тусгагдаагvй засвар vйлчилгээ хийхдээ барилга угсралт, засварын ажлын нэгдсэн vнэлгээг баримтална.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.