Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд эл өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглээд өдгөө 20 жил болж байна. ЮНЕСКО, 2013 онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Үг хэлэхээс үл эмээх нь: хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь" сэдвийн дор дараах гурван асуудалд анхаарал хандуулан тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриаллаа.

Хэвлэлийн эрх чөлөө ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэгдэл нь уламжлалт болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хэвлэлийн эрх чөлөөг урьд өмнө байгаагүй шинэ түвшинд хүрэх замыг нээж байна. Ингэснээр иргэний нийгэм, залуучууд, хүй олонд нийгэм, улс төрийн асар их өөрчлөлт хийх боломж олгох болно.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, түүнийг хэрхэн бэхжүүлэх, шинэ орчинд хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцэх таатай завшаан тохиож байна.

Та онлайн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл дараах 3 сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэхийг хүсье.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах нь тулгамдсан асуудал юм. Сүүлийн 10 жилд 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхийн тулд долоо хоног тутам нэг сэтгүүлч амиа алдаж байна. Чөлөөт, бие даасан, олон ургальч хэвлэл мэдээллийн болон цахим, цахим бус орчинд сэтгүүлчид, ХМХ-ийн ажилтан, нийгмийн хэвлэл мэдээллийн продюсерууд заналхийлэл, амь насаа алдах вий гэсэн айдасгүйгээр аюулгүй байдалд, хараат бусаар ажиллах ёстой. Тэд өөрийг нь болон гэр бүлийнхнийг нь сүрдүүлж заналхийлэхээс сэргийлэн хамгаалагдсан байвал зохино.

4
Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдэнд учирч буй дарамт, шахалт, бусад аюул заналаас сэргийлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
 
Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдэгчийг ял шийтгэлгүй үлдээх нь байж боломгүй зүйл. Энэ бол хүчирхийлэл үйлдэгчээс эрүүгийн, иргэний, захиргааны, сахилгын хариуцлага нэхнэ гэсэн үг юм. Янз бүрийн улс орон, байгууллага дангаараа, эсвэл хамтран хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээх эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Сэтгүүлчдийг Хамгаалах Хороо (CPJ) дэлхий даяар гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээж буй талаарх жилийн индекс тогтоодог. Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ), Америк дундын Хэвлэлийн Нийгэмлэг (IAPA) хамтран тогтмол хөтөлбөр хэрэгжүүлж, тайлан илтгэл гаргадаг. Дэлхий нийтээрээ жил бүрийн 11-р сарын 23-нд тэмдэглэдэг “Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр”-ийг Чөлөөт илэрхийллийн олон улсын сүлжээ (IFEX) хөхиүлэн дэмжих үйл явцыг тэргүүлдэг

3
Сэтгүүлчид, ХМХ-ийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээдэг байдлыг бууруулахад хэрхэн анхаарлаа хандуулах вэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
 
“Сэтгүүлч” гэх нэр томъёоны уламжлалт ойлголт аль хэдийн ард үлджээ. Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих асуудлаарх НҮБ-ын Тусгай Илтгэгчийн илтгэлдээ тайлбарласнаар сэтгүүлчид бол үйл явдал, баримт бичигт ажиглалт хийж, тайлбарлаж, нийгэмд нөлөөлөхүйц аливаа үйл явдал, мэдэгдэл, бодлого, таамаглалыг баримтжуулан дүн шинжилгээ хийдэг хувь хүмүүс юм. Энэ тодорхойлолт хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүх ажилтан, тэдэнд дэмжлэг үзүүлдэг бусад ажилтан, мөн хүйн хэвлэл мэдээллийн ажилтнууд, дээрхтэй адил үүрэг гүйцэтгэж буй иргэний сэтгүүлчдэд ч хамаарна.

2
Сэтгүүлч, блогч, иргэний сэтгүүлчид, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж буй бусад хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлж буй тулгамдсан болон шинээр нүүрлэж буй ямар аюул байна вэ? Үүнээс сэргийлэх, хамгаалахын тулд засгийн газар, иргэний нийгэм, ХМХ болон бусад хувийн хэвшил ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
2014 оны 04 сарын 27-нд үлдээсэн
Уул нь бол өнөөгийн энэ цаг үед хамгаалалтанд байх ёстой гол хүмүүс бол сэтгүүлчид. Ямар ч улс орны хамгаалах ёстой чухал зүйл нь тэр үндэстний оюун санаа, бодол сэтгэл нь, өөрөөр хэлбэл зүрх тархиа юмнаас илүү хагаалж нандигнах ёстой. Нийгмийн салбаруудыг гүйцэтгэх үүргээр нь ангилвал Эрдэмтэд, зохиолчид сэтгүүлчид гэсэн нөхдүүд тэр зүрх тархи нь юм л даа. Гэтэл өнөөгийн нийгмийн тогтолцоо зүрх тархиа хамгийн эрсдлийн өмнө хамгаалалтгүй орхиод өөр ямар ч ач холбогдолгүй албан тушаал эрх мэдлийг хамгаалалтаар хангадаг гаж тогтолцоотой байна шүү дээ. Үүнийгээ л өөрчлөх хэрэгтэй
2013 оны 04 сарын 30-нд үлдээсэн
Өөрдөө л тэрийгээ хангах хэрэгтэй
2013 оны 04 сарын 30-нд үлдээсэн
Бодит эх сурвалжтай, ул суурьтай мэдээлэл бэлтгээд мөнгөөр худалдахгүй байвал, сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг тусдаа өмгөөлөгчийн баг ажилладаг бол сайн шүү.
2013 оны 04 сарын 30-нд үлдээсэн
Setgyylchdees l ix um shaltgaalna daa. Ted unen medeelliig barimttai bichdeg bolox xeregtei. Bichsen umaa xamgaaj chaddaggyi um baina lee, ted nar.
 
2014 оны 05 сарын 02-нд үлдээсэн
монголын сэтгүүлчид минь сэтгүүлзүиг гүтгүүлзүи болгож, ард түмнии тархи угаах, оюун ухааныг нь хордуулах муу муухаи ажлаас хол баиж, өөрсдөө төдиигүи монголчуудаа саин саихан үилсиин төлөө, хөгжил дэвшлиин төлөө хөтөлж, зоригжуулж баигаараи...
2013 оны 04 сарын 30-нд үлдээсэн
Сэтгүүлч мөнгөтэй бол ялна ш
2013 оны 04 сарын 30-нд үлдээсэн
Сэтгүүлчдийн хэргийг шийдсэн шүүх хурал сэтгүүлчдийн эсрэг л шийдвэр гаргадаг ш дээ. Сэтгүүлч яллаа гэж дуулж байгаагүй юм байна.
 
2013 оны 04 сарын 30-нд үлдээсэн
Хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна гээд хүний нэр төрд халдаад байж болохгүй.
2013 оны 04 сарын 30-нд үлдээсэн
Тодорхой хэмжээний хяналт байх хэрэгтэй.