Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page
Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.

Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know: Freedom of Information” project.

 

Боловсруулсан: Д.ОРОСОО, Ц.АРИУНЖАРГАЛ
Хянасан: Д.ЗVМБЭРЭЛЛХАМ
Дизайныг: Н.ЖОЙКО

“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.

”Глоб Интернэшнл” ТББ, 2005

1. Ємнєх vг
2. Мэдэх эрх
3. Vзэл бодлын эрх чєлєє гэж юу вэ?
• Итгэл vнэмшил, vзэл бодол гэж юу болохын тухайд
• Vзэл бодлоо илэрхийлэхэд чєлєєтэй байх зарчим
• Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг ямар vндэслэлээр хязгаарладаг вэ?
4. Vзэл бодлоо хэрхэн илэрхийлэх вэ?
• Vзэл бодлоо ямар ямар аргаар илэрхийлж болох вэ ?
• Хэвлэлийн эрх чєлєє
• Гvтгэлэг, доромжлол ба хэвлэлийн эрх чєлєє
• Тайван жагсаал, цуглаан хийх эрх
• Єєрийн сонгосон аргаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
• Уран сайхны аргаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
5. Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх зєрчигдвєл яах вэ?
6. Зєвлємж

МЭДЭХ ЭРХ

Та тєр нь ИРГЭНДЭЭ vйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байна.

Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна. Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцоно.
/Монгол Улсын Vндсэн хуулийн 3 дугаар зvйл/

Та бол дангаараа ч ард тvмэн мєн. Иймд Та ТЄРИЙН ЭЗЭН. Тєрийг мэдэлдээ байлгах нь тvvнийг єєрийнхєє тєлєєлєгчєєр удирдуулах, хяналт тавих, vйл ажиллагаанд нь нєлєєлєх замаар хэрэгжинэ. Vvний тулд Танд дараах эрхvvдийг эдлvvлэхээр хуульчилсан. Vvнд:
• Мэдэх
• Тєлєєлєлтэй байх
• Vйлдэл хийх (vйл ажиллагаа явуулах) эрх, эрх чєлєє багтана.

Мэдэх эрх гэж юу вэ?
Таны мэдээлэлтэй байх эрхийг МЭДЭХ ЭРХ гэж нэрлэдэг. Энэ нь таны Vндсэн Хуульд заасан бусад эрхээ хэрэгжvvлэхэд шаардлагатай суурь эрх билээ.

“Мэдээллийн эрх чєлєє нь хvний язгуур эрх бєгєєд…НVБ-аас эрхэмлэдэг хvний бусад эрхийн vндсэн хэмжvvр мєн” (1948 оны НVБ-ын Ерєнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолоос)

Мэдээлэл бол мэдлэгтэй оролцооны vндэс бєгєєд иргэдийн шууд оролцоог хангана. Тухайлбал, Та улсад хvн амын орлогын, нэмэгдсэн єртгийн гэх мэт 10 гаруй тєрлийн албан татвар, хураамж, тєлбєр тєлдєг. Энэ татвар нь улсын тєсвийг бvрдvvлж, тєр, засаг, тvvний байгууллагуудын vйл ажиллагаанд зарцуулагдана.
Та халааснаасаа єгсєн мєнгєє хэн нэгэн албан тушаалтнаар vрэн таран хийлгэхгvйн тулд ХЯНАЛТ тавих vvрэгтэй. Vvний тулд танд мэдээлэл хэрэгтэй.

Тєлєєлєлтэй байх эрх гэж юv вэ?

... сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ /МУ-ын Vндсэн хууль, 3-р зvйл/.

Тєрийн vйл хэрэгт шууд оролцох оролцоо гэдэг нь тєр, засгийн бодлогод нєлєєлж, хvсч буй шийдвэрээ гаргуулахыг хэлнэ. Та єєрийн сонгосон тєлєєллєєр дамжуулан тєрийн хэрэгт оролцоно. Таны тєлєєлєлтэй байх эрх сонгох, сонгогдох эрх чєлєєгєєр дамжин хэрэгждэг юм. Тєлєєлєл гэдэг бол шийдвэр гаргах тївшинд таны нэрийн ємнєєс дуу хоолойгоо илэрхийлэх боломж юм.

Vйлдэл хийх (vйл ажиллагаа явуулах) эрх гэж юу вэ?

... итгэл vнэмшилтэй байх,vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй /Vндсэн хууль 16.16/.

Та мэдээллээрээ дамжуулан хяналт тавьсны vндсэн дээр тєр засгийн vйл ажиллагаанд буй аливаа хууль бус vйлдэл, эс vйлдэлийг аливаа хэлбэрээр шvvмжлэх, арилгахыг шаардаж vзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх болон бусад vйлдэл хийх эрхтэй. Таны энэxvv идэвхтэй хяналт, оролцоо, vйл ажиллагааны vр дvнд тєр засгийн vйл ажиллагаа эрvvлжих учиртай. Иймд дээрх 3 эрх нь салшгvй бие биенээ нєхцєлдvvлсэн, цогц эрх юм. Эдгээр эрх бодитой хэрэгжснээр ардчилсан, ил тод, нээлттэй, хариуцлагатай засаг тєр хєгжин цэцэглэнэ.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.