Єнєєдєр:  2024-03-28   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page
Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.

Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know: Freedom of Information” project.

 

Боловсруулсан: Д.ОРОСОО, Ц.АРИУНЖАРГАЛ
Хянасан: Д.ЗVМБЭРЭЛЛХАМ
Дизайныг: Н.ЖОЙКО

“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.

”Глоб Интернэшнл” ТББ, 2005

1. Ємнєх vг
2. Мэдэх эрх
3. Vзэл бодлын эрх чєлєє гэж юу вэ?
• Итгэл vнэмшил, vзэл бодол гэж юу болохын тухайд
• Vзэл бодлоо илэрхийлэхэд чєлєєтэй байх зарчим
• Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг ямар vндэслэлээр хязгаарладаг вэ?
4. Vзэл бодлоо хэрхэн илэрхийлэх вэ?
• Vзэл бодлоо ямар ямар аргаар илэрхийлж болох вэ ?
• Хэвлэлийн эрх чєлєє
• Гvтгэлэг, доромжлол ба хэвлэлийн эрх чєлєє
• Тайван жагсаал, цуглаан хийх эрх
• Єєрийн сонгосон аргаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
• Уран сайхны аргаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
5. Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх зєрчигдвєл яах вэ?
6. Зєвлємж

VЗЭЛ БОДЛЫН ЭРХ ЧЄЛЄЄ ГЭЖ ЮУ ВЭ ?

Єєрийнх нь тухай тааламжгvй vнэнийг тvгээхээс айхдаа vг хэлэх эрх чєлєєг хязгаарладаг тєр засаг бол эгээ л єєрєє харагдахгvй байя гэхээрээ нvдээ аньчихдаг бяцхан хvvхэдтэй адил загнаж байгаа хэрэг.
Людвиг Верне

Итгэл vнэмшил, vзэл бодол гэж юу болохын тухайд
Хvний эрх нь хvний мєн чанар, оршин байгаатай холбогдон амьд явахаас эхлэн сурч боловсрох, vзэл бодолтой байх, vг хэлэх, эрvvл мэндээ хамгаалуулах зэрэг хvн хэвийн ажиллаж, амьдрахад зайлш-гvй шаардлагатай бvхий л хэрэгцээ шаардлагаас vvдэлтэй байдаг.

Хvн бvр єєрийн гэсэн итгэл vнэмшил, vзэл бодолтой байх нь хvний заяамал эрх юм. Итгэл vнэмшил нь vзэл бодлыг бодвол тэр бvр амархан єєрчлєгдєєд байдаггvй нилээд суурь шинжтэй зvйл. Учир нь тодорхой нэгэн зvйлийг vнэн гэж гvн гvнзгий итгэн vнэмшсэнтэй холбоотой гэж vздэг. Тухайлбал, шашин шvтлэг нь хvний итгэл vнэмшлийн нэг хэлбэр юм. Харин хvний vзэл бодол бол улс тєр, нийгэм, эдийн засаг, хvний эрх, эрх чєлєє гэсэн нийгмийн олон хvрээг хамарч байдаг онцлогтой.

Vзэл бодлоо илэрхийлэх эрх нь хvний итгэл vнэмшил, vзэл бодол дээр тулгуурлана. Итгэл vнэмшил, vзэл бодолтой байх эрх нь vзэл бодлоо илэрхийлэх эрхтэй салшгvй холбоотой ч бие даасан эрх юм. Энэхvv эрхийг vзэл бодлын эрх чєлєє гэж ярьдаг. Энэ эрх нь дор дурдсан бvлэг эрхээс бvрддэг байна. Vvнд:

• Итгэл vнэмшилтэй байх эрх,
• Vзэл бодолтой байх эрх,
• Чєлєєтэй бодож сэтгэх эрх,
• Vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах эрх,
• Vзэл бодлоо єєрчлєх

Vзэл бодлын эрх чєлєє, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх нь ардчилсан нийгэмд олон чухал vvрэг гvйцэтгэдэг. Тухайлбал:
• Нийгмийн vзэл бодол, ухамсар, соёлыг бий болгож, хєгжvvлж, тєлєвшvvлдэг;
• Нийгэмд ил тод, нээлттэй байдал, эрvvл саруул орчин бий болгодог;
• Олон нийтийн хэлэлцvvлэг єрнvvлж, олон нийтэд vзэл бодол, оюун санааны нєлєє vзvvлдэг;
• Иргэдийн шvvмжлэлт идэвхийг єрнvvлж, нийгэмд ажил хэрэгч уур амьсгал бий болгодог;
• Иргэдээс зєрчигдсєн эрхийнхээ тєлєє тэмцэх, эрхээ хамгаалах хэрэгсэл болдог;
• Тєр, тvvний байгууллага, албан тушаалтны vйл ажиллагааг vнэлж, цэгнэхэд чиглэдэг;
• Нийгэмд олон ургальч vзэл бий болж оршин тогтнох vндсэн нєхцєл болдог гэх мэт.
• Ардчилал, иргэний нийгмийн тулгуур, гол баталгаа болдог.

Vзэл бодлоо илэрхийлэхэд “ЧЄЛЄЄТЭЙ БАЙХ” зарчим
Хvн бvр єєрийн гэсэн vзэл бодолтой, тvvнийгээ бусдад илэрхий-лэх хvсэлтэй байдаг. Тэгвэл хvн бvр єєрийн тэрхvv vзэл бодлоо “ЧЄЛЄЄТЭЙ” илэрхийлэх эрхтэй болохыг Монгол Улсын Vндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажуулсан байдаг.

Монгол Улсын Vндсэн Хуулийн 16 дугаар зvйлд Монгол Улсын иргэн итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг баталгаатай эдлэх эрхтэй талаар заасан байна. Тухайлбал, уг зvйлийн 16 дахь хэсэгт:
Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй.

Энэхvv “ЧЄЛЄЄТЭЙ” гэдэг vг бол дур зоргын, зvй бус буюу жам ёсны шаардлагад vл нийцэх албадлага, хязгаарлалтаас ангид байх гэсэн утгыг илэрхийлэхээс гадна vзэл бодлоо илэрхийлэхэд цаг хугацаа, орон зай, нутаг дэвсгэр, илэрхийлэх арга, хэлбэрийн хувьд мєн “ЧЄЛЄЄТЭЙ” байна гэсэн vг юм шvv. Аристотель

НVБ-аас батлан гаргасан Олон улсын баримт бичгvvдэд тус эрхийн талаар дараахь байдлаар заасан байдаг.
Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, vvнд vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана. Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал, 19 дvгээр зvйл

1. Хvн бvр єєрийн санаа бодлыг чєлєєтэй баримтлах эрхтэй.
2. Хvн бvр санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны хэлбэрээр, тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєєг багтаана.
3. Энэхvv зvйлийн 2-т дурдсан эрхийг эдлэх нь онцгой vvрэг, хариуцлагыг ногдуулна. Энэ нь гагцхvv хуулиар тогтоосон зарим хязгаарлалтай холбоотой бєгєєд тэдгээр нь:
а/ бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх;
б/ vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалахад зайлшгvй шаардлагатай байна.
Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай Олон улсын Пакт, 19 дvгээр зvйл

Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх нь таны тавьж буй шаардлагыг холбогдох этгээд заавал биелvvлэх баталгаа болж чадахгvй. Харин таны тавьж буй шаардлагаар эрх бvхий этгээд асуудлыг хянан vзэж шийдвэрлэх тогтолцоо нь уг баталгааг бvрдvvлдэг юм. Иймд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг “нєлєєлєх” шинж чанартай гэж ойлгож болно. Зарим хvмvvс єєрийгєє “Зулын гол” болгон шатааж vзэл бодол, шаардлагаа илэрхийлэх талаар ярьдаг. Асуудлын шийдлийг тулган шаардах бус харин зєвшилцєх замаар тvvнд хvрэх нь илvv vр ашигтай юм. Амь нас, эрvvл мэндээ хохироох замаар vзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлэхээс аль болох зайлсхийж, энэ эрхээ соёлтой, зєв хэрэглэх хэрэгтэй. Монголчууд “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж ярьдаг.

Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг ямар vндэслэлээр хязгаарладаг вэ?
Хvн бvр єєрийн итгэл vнэмшил, vзэл бодолтой байсны тєлєє ямар нэгэн хариуцлага хvлээх ёсгvй. Мєн тvvнээс болж мєрдлєг, хавчлага, ялгаварлан гадуурхалтад єртєхгvй байх эрхтэй юм. Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг ардчилсан нийгэмд зайлшгvй шаардлагатай боловч хувь хvний эрх чєлєє, нийгмийн эрх ашгийн vvднээс дараахь vндэслэлээр хязгаарладаг.
Тухайлбал:
• Vндэсний аюулгvй байдлыг хангах
• Нийгмийн хэв журмыг хангах
• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор
• Бусдын эрvvл мэнд, ёс суртахууныг хамгаалах
• Хvний нэр тєр, алдар хvндийг хамгаалах
• Шvvхийн хараат бус байдлыг хангах гэх зэрэг Монтескьё

Эдгээр зайлшгvй шалтгаанаар уг эрхийг эдлэхэд тодорхой хязгаарлалт тогтоодог ч энэ эрхийн жам ёсны мєн чанар, бvрэн цогц, нэгдмэл байдлыг хязгаарлан хєндєх ёсгvй гэсэн шалгуур байдаг юм. Єєрєєр хэлбэл, тєрийн зvгээс дээрх хууль ёсны шалтгаануудыг хэт єргєн хvрээнд тайлбарлаж хэрэглэх хандлага гарч болзошгvй. Vvнд та л хяналт тавьж байх учиртай.

“Vзэл бодлоо илэрхийлэх эрх нь засаг тєрийн бодлого, vйл ажиллагааг хянан цэгнэж, дэмжих эсэхийн дэнсэн дээр шvvн тунгааж, шvvмжилж “чимхэж” байгаагаар гол тєлєв илэрдэгт оршино. Нєгєє талаар манай оронд энэ талын уламжлал нэн хомс болохоор “хэтрvvлэх”, “цочирдох” хоёр зэрэгцэн гарсаар байна…

Ер нь Монголчууд саяхан болтол нам засагт халгаатай vгийг тєє зайгvй найз гэсэн хvндээ л шивнэж ярьдаг байснаа, гаж vзэлтнийг хорьж, цєлж байсныг ч мартах ёсгvй…”, МУ-ын Гавъяат хуульч Б.Чимид

Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх нь маш эмзэг, хєндєгдєх, зєрчигдєх магадлал єндєр байдаг тул тvvнийг маш зєв, соёлтой хэрэглэх, мєн хамгаалж байх хэрэгтэй.

Хvний эрх, эрх чєлєє, хууль ёсны ашиг сонирхол хохирох, хєндєгдєх тохиолдолд иргэд єєрсдийн ашиг сонирхол,
эрхээ хамгаалан vзэл бодлоо илэрхийлэх замаар тэмцдэг. Мєн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх нь хvний эрхийн тєлєєх тэмцэл, хєдєлгєєний гол зэвсэг болдог юм.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.