|
Энэхvv
гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн
Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн
эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл”
ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Боловсруулсан:
Д.ОРОСОО, Ц.АРИУНЖАРГАЛ
Хянасан: Д.ЗVМБЭРЭЛЛХАМ
Дизайныг: Н.ЖОЙКО
“Хаан
Принтинг” ХХК-д хэвлэв.
”Глоб
Интернэшнл” ТББ, 2005
|
1. Ємнєх
vг
2. Мэдэх
эрх
3. Vзэл
бодлын эрх чєлєє гэж юу вэ?
• Итгэл
vнэмшил, vзэл бодол гэж юу болохын тухайд
• Vзэл бодлоо илэрхийлэхэд чєлєєтэй байх зарчим
• Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг ямар vндэслэлээр
хязгаарладаг вэ?
4. Vзэл
бодлоо хэрхэн илэрхийлэх вэ?
• Vзэл бодлоо ямар ямар аргаар илэрхийлж болох вэ
?
• Хэвлэлийн эрх чєлєє
• Гvтгэлэг, доромжлол ба хэвлэлийн эрх чєлєє
• Тайван жагсаал, цуглаан хийх эрх
• Єєрийн сонгосон аргаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрх
• Уран сайхны аргаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрх
5. Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх зєрчигдвєл
яах вэ?
6. Зєвлємж
VЗЭЛ БОДЛОО ЧЄЛЄЄТЭЙ
ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЗЄРЧИГДВЄЛ ЯАХ ВЭ?
Таныг итгэл vнэмшил, vзэл бодлоор
тань ялгаварлан гадуурхаж, vзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрхийг тань хааж боогдуулах, хязгаарлах
явдал гарвал та зєрчигдсєн эрхээ хамгаалах, сэргээлгэхээр
эрх бvхий байгууллагад хандаж болно. Тухайлбал,
1. Тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны
байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.
Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан
єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар та тєрийн
байгууллага, албан тушаалтны шийдвэр, vйл ажиллагааны
улмаас таны эрх, эрх чєлєє, ашиг сонирхол зєрчигдсєн
тохиолдолд тухайн байгууллага, албан тушаалтанд
гомдол гаргах бєгєєд гаргасан шийдвэрийг нь эс зєвшєєрвєл
дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол
гаргана. Та гаргасан єргєдєл, гомдлынхоо хариуг
авах, тайлбар, нотлох баримт гаргах, дээд шатны
албан тушаалтанд гомдол гаргах, єргєдєл, гомдлоо
шийдвэрлvvлэх эрхтэй.
2. Цагдаагийн байгууллага болон
шvvхэд гомдол, нэхэмжлэл гаргаж болно. Монгол Улсын
Эрvvгийн хуульд жагсаал, цуглаан хийх эрх чєлєєг
зєрчих, иргэнийг vзэл бодлоор нь мєрдєн мєшгих,
сэтгvvлчийн хуульд нийцсэн vйл ажиллагаанд саад
хийх, хvний шашин шvтэх, эс шvтэх эрхийг зєрчих,
шvтэж байгаа шашнаар нь хvнийг ялгаварлан гадуурхах,
мєрдєн мєшгєхийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Иймд
дээр дурдсан гэмт хэрэг vйлдэгдсэн бол та эрvvгийн
хэрэг vvсгэх гомдол гаргаж болно гэсэн vг. Мєн захиргааны
байгууллага, албан тушаалтны гаргасан хvний vзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарласан, боогдуулсан,
зєрчсєн захиргааны актыг хvчингvй болгуулах нэхэмжлэл
Захиргааны шvvхэд гаргаж болно.
3. Хvний эрхийн Vндэсний Комисст хандаж болно. Хvний
эрхийн Vндэсний Комисс нь Монгол Улсын Vндсэн хууль
болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын
гэрээнд заасан хvний эрх, эрх чєлєєний хэрэгжилтэд
хяналт тавьж, хvний эрхийг сахин хамгаалж хєхиvлэн
дэмждэг байгууллага юм.
4. НVБ болон хvний эрхийн олон улсын байгууллагад
хандаж болно. Хvний эрхийн зєрчил, маргааныг шийдвэрлэдэг,
мєн олон улсын хvний эрхийн стандартын хэрэгжилтэд
хяналт тавих vvрэг бvхий хvний эрхийн байгууллагууд
байдаг. Тухайлбал, Эдийн засаг, нийгэм соёлын хороо,
Хvний эрхийн хороо, Арьс vндсээр ялгаварлан гадуурхах
vзлийг устгах хороо, Эрvvдэн шvvхийн эсрэг хороо,
Эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхах vзлийг устгах
хороо, Хvvхдийн эрхийн хороо зэрэг.