Х.Наранжаргал, Удирдах зєвлєлийн
дарга, тэргvvн, cэтгvvлч, орос, англи хэлтэй.
1954 онд Завхан аймгийн
Нємрєг суманд тєрсєн. 1979 онд Уралын Политехникийн Их сургууль,
мєн онд тус сургуулийн Нийгмийн ухааны оройн факультетын сэтгvvлчийн
анги тєгссєн.
1979-1995 онд Монгол телевизэд
редактор, Соёл урлагийн редакцийн хариуцлагатай редактор,
Уран сайхны нэвтрvvлгийн ерєнхий редакцийн ерєнхий редактор,
Программын захиргааны дарга хийж байсан. Энд ажиллах хугацаандаа
телевизийн 300 гаруй нэвтрvvлэгт зохиогч, редактор, хєтлєгчєєр
ажилласан. Мєн 30 гаруй уран сайхны болон баримтат кино орчуулсан.
1995-1999 он хvртэл Дани-Монголын
"Чєлєєт, хараат бус хэвлэл" тєслийн хvрээнд байгуулагдсан
Сонины хэвлэх vйлдвэрийн захирал, менежементийн зєвлєхєєр
ажиллаж байсан.
1991-1992 онд Английн
Лондон хотноо Бэл Лэнгvэж сургуульд англи хэл сурсан бєгєєд
Би-Би-Си телевизэд дадлага хийсэн.
Х.Наранжаргал нь "Гvvр",
"Сvvлчийн улирал", " Бэр цэцэг" зэрэг
телевизийн драм, "Сэтгэлд нууцлагдсан амраг" драмын
жvжгийн зохиол бичсэн.
Мєн телетеатрын 20 жилийн тvvх, хєгжлийн тухай "Телевизийн
театр" (1989), "Олон нийтийн телевиз" (1996)
зэрэг эмхэтгэл бичиж, хэвлvvлсэн байна. Тэрээр Олон улсын
сэтгvvлчдийн холбооны Гvйцэтгэх хорооны гишvvн, МЧАСЭ-ийн
дэд ерєнхийлєгч, "Чєлєєт хэвлэл" сангийн Удирдах
зєвлєлийн дарга, МННХ (Соросын сан)-гийн Иргэний нийгмийн
хєтєлбєрийн Шинжээчийн зєвлєлийн гишvvн зэрэг сонгуульт алба
хашиж байсан.
1995-1996 онд Европын
Холбооны "ТАСИС" хєтєлбєрийн хvрээнд МЧАСЭ-аас ОУСХ-тай
хамтран хэрэгжvvлсэн "Ардчиллын тєлєєх хэвлэл мэдээлэл",
"Сонгууль сурвалжлах нь" тєслийн орон нутаг дахь
зохицуулагчаар ажиллаж байсан. 1996,1998 онд ОУСХ-ны томилолтоор
Казах, Кыргыз, Узбек, Тажик улсад ажилллаж, хэвлэл мэдээллийн
байдлын талаар тайлан бичсэн. Х.Наранжаргал нь МYИС, ГХДС-ийн
сэтгvvл зvйн тэнхим, МХХ-гийн дээд курст "Телевизийн
онол дадлагын хичээл зааж байсан.
Тэрээр 1996 онд "Хэн
нь хэн бэ?" Монголын шилдэг 100 эмэгтэйгээр тодорсон
бєгєєд Оросын судлаач Ю.Кручкиний "Монгол" энциклопедийн
"Хэн нь хэн бэ?" бvлэгт нэр нь бичигдсэн юм. Дэлхийн
20 гаруй оронд очиж, тєрєл бvрийн уулзалт, хурал, зєвлєгєєнд
оролцсон.
|
Х. Цэвлээ
Монгол улсын Соёлын
гавъяат зvтгэлтэн, 40 гаруй жилийн арвин туршлагатай нэрт
сэтгvvлч. "Yнэн", "Засгийн газрын мэдээ"
сонин, МРТХЭГ-т сурвалжлагч, орлогч эрхлэгч, эрхлэгч, захирлаар
ажиллаж байсан. Орос хэлтэй.
|
Д. Чулуунбаатар
Сэтгvvлч, нийтлэлч. Орос,
англи, румын хэлтэй.
Монгол телевиз, "Улаанбаатар" телевизэд 10 гаруй
жил ажилласан. Телевизийн 200 гаруй нэвтрvvлэг, 30 шахам баримтат
кинон дээр ажилласан. Одоо "Монгол Пост" сонин эрхлэн
гаргадаг. |
Дорждамбын Зvмбэрэллхам
Хуульч мэргэжилтэй, Цагдаагийн академийн дэд захирал, Хууль Зvйн Yндэсний
Тєвийн Криминологийн судалгааны секторын эрхлэгчээр ажиллаж
байна. Боловсролын тэргvvний ажилтан.
Харьцуулсан эрх зvй, бизнесийн эрх зvй, Эрvvгийн эрх зvйн
салбараар мэргэжиж ажиллаж байгаа.
1984-1989 онд Ємнєговь аймгийн Цагдаагийн хэлтэс, 1989-1992
онд Улсын мєрдєн байцаах газар, Цагдаагийн дээд сургууль,
1989-2001 онд Хуульчдыг давтан сургах тєв, 2001 оноос Цагдаагийн
академийн дэд захирлаар ажиллаж байна. Орос, англи хэлний
мэдлэгтэй.
|