Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє
Yндсэн хууль
1992-01-13
ХОЁРДУГААР БVЛЭГ
Хvний эрх, эрх чєлєє
Арван зургадугаар
зvйл
Монгол улсын иргэн дараахь
vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ:
8/соёл, урлаг, шинжлэх
ухааны vйл ажиллагаа явуулах, бvтээл туурвих,vр шимийг нь
хvртэх эрхтэй.Зохиогч, шинэ бvтээл, нээлтийн эрхийг хуулиар
хамгаална;
16/итгэл vнэмшилтэй байх,vзэл
бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван
жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй.Жагсаал цуглаан хийх журмыг
хуулиар тогтооно;
17/тєр, тvvний байгууллагаас
хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй
асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй.Хvний эрх, нэр
тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй
байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох
тєр, байгууллага, хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална.
Монгол Улсын Хvний
эрхийн Yндэсний Комиссын тухай хууль
ТАВДУГААР БYЛЭГ
КОМИССЫН ГИШYYНИЙ БYРЭН ЭРХИЙН БАТАЛГАА
19
дvгээр зvйл. Комиссын гишvvний шаардлага, зєвлємж
19.6. Комиисын гишvvн нь гаргасан шаардлага, зєвлємжєє хэвлэл
мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэх, мэдээлэх эрхтэй.
21 дvгээр зvйл Улс тєрийн
баталгаа
21.2 Комиссын гишvvн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх,
нийтлэх, шашин шvтэх эрх чєлєє эдлэхдээ єєрийн албан тушаалд
хvндэтгэлтэй хандана.
Шvvхийн тухай
2002-7-4
Улаанбаатар хот
ШVVХИЙН ТУХАЙ ХОЁРДУГААР БVЛЭГ
Шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэх зарчим
8 дугаар зvйл. Хууль, шvvхийн
ємнє эрх тэгш байх
8.1. Монгол Улсад хvн бvр
vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, хvйс, нийгмийн гарал,
байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин
шvтлэг, vзэл бодол, боловсрол болон бусад байдал, тvvнчлэн
аж ахуйн нэгж, байгууллага ємчийн хэлбэр, эрх хэмжээний ялгаваргvйгээр
хууль, шvvхийн ємнє эрх тэгш байна.
11 дvгээр зvйл. Шvvх хуралдааныг
нээлттэй явуулах
11.1. Шvvх хуралдааныг нээлттэй
явуулна.
11.2. Хуульд тусгайлан заасан
тохиолдолд хэрэг, маргааныг шvvх хуралдаанаар хаалттай хянан
шийдвэрлэнэ.
11.3. Шvvх тухайн хэрэг
маргааны онцлогоос шалтгаалж шvvх хуралдааныг хаалттай явуулж
болно.
21 дvгээр зvйл.Шvvхийн шийдвэр
21.4. Улсын дээд шvvхийн
шийдвэрийг “Дээд шvvхийн мэдээлэл” сэтгvvлд ийтэлж болно.
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Шvvгчийг сонгон
шалгаруулах, томилох
27 дугаар зvйл. Сонгон шалгаруулалт
зарлах
27.1. Ерєнхий зєвлєл бvх
шатны шvvхийн шvvгчийн сонгон шалгаруулалт явуулах тухай зарлалыг
сонгон шалгаруулалт явуулах тухай єдрєєс 30-аас доошгvй хоногийн
ємнє хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
34 дvгээр зvйл. Шvvгчийн бvрэн
эрх
34.2. Шvvгч албан vvрэгтэй
нь холбогдож илэрхий болсон, эсхvл єєрт нь итгэмжлэн мэдэгдсэн
тєр, байгууллага, хувь хvний нууцыг хадгалах vvрэгтэй.
44 дvгээр зvйл. Шvvгчийн vйл ажиллагаанд хориглох зvйл
44.1.3. Албан тушаалын бvрэн
эрхээ шашны, эсхvл шашингvйн vзлийн ухуулга, сурталчилгаа
хийхэд ашиглах.
НАЙМДУГААР БVЛЭГ
Шvvх эрх мэдлийг
хэрэгжvvлэх баталгаа
77 дугаар зvйл. Шvvгчийн улс
тєрийн эрх
77.2. Шvvгч vзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шvтэх,
эс шvтэх эрх чєлєє эдлэхдээ єєрийн албан тушаалд хvндэтгэлтэй
хандана.
85 дугаар зvйл. Улсын дээд шvvхийн
Ерєнхий шvvгч, шvvгчийн баталгаа
85.1. Улсын дээд шvvхийн
Ерєнхий шvvгч дараахь баталгаагаар хангагдана
85.1.1. Бие, нэр тєр, уналга,
орон сууц халдашгvй дархан байх,
Прокурорын тухай
2002-7-4
Улаанбаатар хот
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН
ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ
Прокурорын
эрх хэмжээ
17 дугаар зvйл.Прокурорын vvрэг
17.1. Прокурор дараахь vvрэгтэй:
17.1.3. албан vvрэгтэй нь холбогдож илэрхий
болсон, эсхvл єєрт нь итгэмжлэн мэдэгдсэн тєр, байгууллага,
хувь хvний нууцыг хадгалах.
ГУРАВДУГААР БVЛЭГ
Прокурорын
хяналтын эрх зvйн хэлбэр
29 дvгээр зvйл. Прокурорын зєвшєєрєл
29.1. Шvvхээс зєвшєєрєл авахаас бусад тохиолдолд
хэрэг бvртгэх, мєрдєн байцаах, ял эдлvvлэх ажиллагааны явцад
хvний эрх, эрх чєлєє, хувийн болон гэр бvл, захидал харилцааны
нууц, орон байр, ємчийн халдашгvй байдлыг хєндсєн ажиллагаа
явуулахад прокурор бичгээр зєвшєєрєл єгнє.
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Прокурорын vйл
ажиллагааны баталгаа
33 дугаар зvйл. Улс тєрийн баталгаа
33.3. Прокурор vзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх,
шашин шvтэх, эс шvтэх эрх чєлєєгєє эдлэхдээ єєрийн албан тушаалд
хvндэтгэлтэй хандана.
Цагдаагийн байгууллагын
хууль
1993-12-02
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ, ТYYНИЙ ЭРХ ЗYЙН БАЙДАЛ
З6 дугаар зvйл.
Цагдаагийн алба хаагчийн эрх зvйн байдлын онцлог
2.Цагдаагийн алба хаагч
vзэл бодлоо илэрхийлэх, vг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн
нийтлэх, шашин шvтэх, эс шvтэх эрх чєлєє эдлэхдээ єєрийн албанд
хvндэтгэлтэй хандана.
Эрvvгийн хууль
2002-7-4
Улаанбаатар хот
ЭРVVГИЙН ХУУЛЬ
ЕРЄНХИЙ АНГИ
НЭГДVГЭЭР ХЭСЭГ
НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЭРVVГИЙН
ХУУЛИЙН ЗОРИЛТ, ЗАРЧИМ
3 дугаар зvйл. Хууль ёсны зарчим
3.3. Хvний vзэл бодол, итгэл vнэмшлийн тєлєє
эрvvгийн хариуцлага хvлээлгэхгvй.
ТУСГАЙ АНГИ
ТАВДУГААР ХЭСЭГ
ТЄРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
АРВАН ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
VНДЭСНИЙ АЮУЛГVЙ БАЙДЛЫН
ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
86 дугаар зvйл.Vндэсний эв нэгдлийг
бусниулах
86.1. Хvмvvсийг vндэс, угсаа,
хэл, арьсны єнгє, шашны vзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцvvлэх
зорилгоор ухуулга, сурталчилгаа явуулсан, ялгаварлан гадуурхаж,
эрхийг нь шууд буюу шууд бусаар хязгаарласан буюу давуу байдал
тогтоосон бол таваас дээш арван жил хvртэл хугацаагаар хорих
ял шийтгэнэ.
ЗУРГАДУГААР ХЭСЭГ
ХVНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
АРВАН ЗУРГАДУГААР БVЛЭГ
ХVНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄ,
АЛДАР ХVНД, НЭР ТЄРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
110 дугаар зvйл. Доромжлох
110.1. Бусдын нэр тєр, алдар хvндийг
олон нийтийн ємнє, эсхvл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр доромжилсон
бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй
тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл нэгээс гурван сар
хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111 дvгээр зvйл. Гvтгэх
111.1. Хvний нэр тєр, алдар хvндийг
гутаах зорилгоор илт худал гvжирдлэг тараасан бол хєдєлмєрийн
хєлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх
хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл
хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2. Гvтгэлгийг хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр нийтэд тараасан, эсхvл доромжлох, гvтгэх гэмт хэрэгт
урьд ял шийтгvvлсэн этгээд vйлдсэн бол хєдєлмєрийн хєлсний
доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй
тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл гурваас дээш зургаан
сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.3. Хvнд, онц хvнд гэмт хэрэгт
холбогдуулан яллуулахаар гvтгэснээс хvнд хор уршиг учирсан
бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс
хоёр зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр
торгох, эсхvл хоёроос таван жил хvртэл хугацаагаар хорих ял
шийтгэнэ.
АРВАН ДОЛДУГААР БVЛЭГ
ХVVХЭД, ГЭР БVЛ, НИЙГМИЙН
ЁС СУРТАХУУНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
123 дугаар зvйл. Садар самууныг
сурталчлах
123.1 Садар самууныг сурталчилсан
хэвлэл , ном зохиол , зураг , кино , дvрс бичлэг, бусад зvйлсийг
бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд vзvvлсэн, энэ зорилгоор
улсын хилээр нэвтрvvлсэн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг
гучин нэгээс тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр
торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах
ял шийтгэнэ.
123.2. Энэ хэрэгт арван зургаан
насанд хvрээгvй хvнийг татан оролцуулсан бол хєдєлмєрийн хєлсний
доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх
хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл гурваас дээш зургаан сар
хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
123.3. Энэ хэргийг насанд хvрээгvй
хvнд хvч хэрэглэж буюу энэ гэмт хэрэгт урьд шийтгvvлсэн этгээд,
эсхvл зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдсэн бол
таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АРВАН НАЙМДУГААР
БVЛЭГ
ИРГЭДИЙН УЛС ТЄРИЙН БОЛОН
БУСАД ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
132 дугаар зvйл. Жагсаал, цуглаан
хийх эрх чєлєєг зєрчих
132.1. Хуульд заасан журмын дагуу
жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан,
жагсаал, цуглаанд оролцсоных нь тєлєє иргэнийг ялгаварлан
гадуурхсан, мєрдєн мєшгисєн, эрх, эрх чєлєєг нь бусад хэлбэрээр
хязгаарласан бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг гучаас тавь
дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох ял
шийтгэнэ.
134 дvгээр зvйл. Иргэнийг vзэл
бодлоор нь мєрдєн мєшгих
134.1. Иргэнийг улс тєрийн нам,
тєрийн бус байгууллагад сайн дураараа эвлэлдэн нэгдсэний тєлєє
ялгаварлан гадуурхсан, мєрдєн мєшгєсєн, эрх, эрх чєлєєг нь
бусад хэлбэрээр хязгаарласан бол тодорхой албан тушаал эрхлэх,
vйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хvртэл хугацаагаар
хасах, хоёр зуун тавиас гурван зуун тавин цаг хvртэл хугацаагаар
албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар
баривчлах, эсхvл хоёр жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
139 дvгээр зvйл. Сэтгvvлчийн
хуульд нийцсэн vйл ажиллагаанд саад хийх
139.1. Єєрийн болон бусдын ашиг
сонирхлыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй
байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд
саад хийсэн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг гучин нэгээс
тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох,
эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
139.2. Энэ хэргийг албан тушаалын
байдлаа ашиглаж vйлдсэн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг
тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний
тєгрєгєєр торгох, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар
баривчлах ял шийтгэнэ.
144 дvгээр зvйл. Шашны харгис
vзэл номлол сурталчлах, тараах.
144.1. Шашны харгис vзэл номлолыг
санаатай сурталчилсан буюу тараасан бол хєдєлмєрийн хєлсний
доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний
тєгрєгєєр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар
баривчлах ял шийтгэнэ.
144.2. Энэ хэргийг давтан vйлдсэн
бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу
дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл
хоёр жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
144.3. Насанд хvрээгvй хvнийг
шашны харгис vзэл номлолд татан оруулсан бол хєдєлмєрийн хєлсний
доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй
тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл дєрвєн жил хvртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЕСДVГЭЭР ХЭСЭГ ЗАХИРГААНЫ ЖУРАМ, ШVVН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ БОЛОН АЛБАН ТУШААЛЫН
ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
ХОРИН ДОЛДУГААР БVЛЭГ
ШVVН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
259 дvгээр зvйл. Шvvгч, иргэдийн
тєлєєлєгч, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, ємгєєлєгч, прокурор
шvvхийн шийдвэр гvйцэтгэгчийг гvтгэх
259.1. Хэргийг хянан хэлэлцэж
шийдвэр гаргах, хэрэг бvртгэх, мєрдєн байцаах, шvvхийн шийдвэрийг
биелvvлэх ажиллагаатай холбогдуулж шvvгч, иргэдийн тєлєєлєгч,
хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, ємгєєлєгч, прокурор шvvхийн
шийдвэр гvйцэтгэгчийг гvтгэсэн бол хєдєлмєрийн хєлсний доод
хэмжээг таваас тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний
тєгрєгєєр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хvртэл хугацаагаар
албадан ажил хийлгэх, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар
баривчлах ял шийтгэнэ.
АРВАН НЭГДVГЭЭР
ХЭСЭГ
ХVН ТЄРЄЛХТЄНИЙ АЮУЛГVЙ БАЙДАЛ, ЭНХ ТАЙВНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
ГУЧДУГААР БVЛЭГ
ХVН ТЄРЄЛХТЄНИЙ АЮУЛГVЙ
БАЙДАЛ, ЭНХТАЙВНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
298 дугаар зvйл. Дайныг сурталчлах,
уриалах
298.1. Олон нийтийн дунд дайн
явуулахыг сурталчилсан, дайнд уриалсан бол хєдєлмєрийн хєлсний
доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний
тєгрєгєєр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар
баривчлах ял шийтгэнэ.
298.2. Энэ хэргийг олон нийтийн мэдээллийн
хэрэгсэл ашиглах замаар буюу тєрийн албан хаагч vйлдсэн бол
хоёроос таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иргэний хууль
2002-01-10
Улаанбаатар хот
I ХЭСЭГ
ЕРЄНХИЙ VНДЭСЛЭЛ
II ДЭД ХЭСЭГ
ИРГЭНИЙ ЭРХ ЗVЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧИД
ГУРАВДУГААР БVЛЭГ
Иргэн
21 дvгээр зvйл. Иргэний нэр,
нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг хамгаалах
21.1. Иргэний нэрийг хууль
бусаар ашиглахыг хориглоно.
21.2. Иргэний нэр, нэр
тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан мэдээ тараасан
этгээд тvvнийхээ vнэн зєвийг нотолж чадахгvй бол эрх нь зєрчигдсєн
этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл,
эсхvл єєр хэлбэр, хэрэгслээр няцаах vvрэг хvлээнэ.
21.3. Бодит баримтыг бvрэн
гvйцэд мэдээлээгvйгээс бусдын нэр, нэр тєр, алдар хvнд, ажил
хэргийн нэр хvндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан
журмаар няцаах vvрэг хvлээнэ.
21.4. Хуулиар тогтоосон
хувийн нууцад хамааралтай мэдээг єєрийнх нь зєвшєєрєлгvйгээр
тарааснаас гэм хор учирсан гэж vзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг
шаардах эрхтэй.
21.5. Иргэний дvрсийг гэрэл
зураг, кино, дvрс бичлэгийн хальс, хєрєг зураг болон бусад
хэлбэрээр єєрийнх нь зєвшєєрєлгvйгээр нийтэлсэн, олон нийтэд
vзvvлснээс гэм хор учирсан гэж vзвэл тухайн этгээд гэм хорыг
арилгахыг шаардах эрхтэй.
21.6. Иргэний нийгэмд эзлэх
байр суурьтай холбогдуулан тvvнийг сурталчлах зорилгоор болон
сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хvрээнд олон
нийтийг хамарсан vйл ажиллагааны явцад уг этгээдийг дvрсэлсэн,
эсхvл тухайн этгээд єєрийгєє дvрслvvлсний тєлєє хєлс, шан
харамж авсан бол тvvний зєвшєєрєл шаардагдахгvй.
21.7. Нас барсан этгээдийн
нэр, нэр тєр, алдар хvндийг гутаасан, эсхvл тvvний хувийн
нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зvйлд заасан
євлєгчийн зєвшєєрєлгvйгээр олон нийтэд тараасан бол энэ зvйлд
заасан журам нэгэн адил vйлчилнэ.
21.8. Энэ хуулийн 21.7-д
заасан тохиолдолд учирсан гэм хорыг эдийн хэлбэрээр нєхєн
тєлvvлэхийг шаардах эрхгvй.
21.9. Энэ зvйлд заасан
эрхийг зєрчсєн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч
буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дvгээр зvйлд
заасан журмын дагуу арилгана.
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Хуулийн этгээд
Нэгдvгээр дэд бvлэг
Нийтлэг vндэслэл
27
дугаар зvйл. Хуулийн этгээдийн нэр
27.1.Хуулийн этгээд єєрийн нэртэй байна.
Хуулийн этгээдийн нэр нь тvvний зохион байгуулалт, эрх зvйн
хэлбэрийг тусгасан байна.
27.2. Хуульд заасан бол хуулийн этгээдийн
тєрлийг заасан нэртэй байна.
27.3.Хуулийн этгээдийн нэр єєр хуулийн этгээдийн
нэртэй давхардсан буюу бусдыг тєєрєгдvvлэхээр ижил, тєсєєтэй
байж болохгvй.
27.4.Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд
хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалтыг зєрчсєн этгээд
бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 497 дугаар зvйлд заасан
журмын дагуу арилгана.
27.5.Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын
дагуу бvртгvvлнэ.
27.6.Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хvндийг
хамгаалахад энэ хуулийн 21 дvгээр зvйлийн заалт нэгэн адил
хамаарна.
II ДЭД ХЭСЭГ
ЗЄРЧЛИЙН УЛМААС VVСЭХ VVРЭГ
ТАВИН ХОЁРДУГААР БVЛЭГ
Гэм
хоручруулснаас vvсэх vvрэг
497 дугаар зvйл. Гэм хор учруулснаас
хариуцлага хvлээх vндэслэл
497.1. Бусдын эрх, амь нас,
эрvvл мэнд, нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд, эд
хєрєнгєд хууль бусаар санаатай буюу болгоомжгvй vйлдэл /эс
vйлдэхvй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан
арилгах vvрэгтэй.
497.2. Гэм хор учруулсан
этгээд ийнхvv гэм хор учруулсан нь тvvний буруугаас болоогvй
гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор
учруулсны хариуцлагаас чєлєєлєгдєнє.
497.3. Гэм хор учруулахад хэд хэдэн
этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах
бєгєєд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд тєдийгvй,
тvvнийг уруу татсан, дэмжин тусалсан, тvvнчлэн гэм хор учруулсны
vр дvнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хvлээнэ.
498 дугаар зvйл. Байгууллага,
албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага.
498.1. Ажиллагсад хєдєлмєрийн
гэрээ буюу албан тушаалын дагуу хvлээсэн vvргээ гvйцэтгэх
явцад гэм буруутай vйлдэл /эс vйлдэхvй/-ээрээ бусдад учруулсан
гэм хорын хариуцлагыг тvvнийг ажиллуулж байгаа ажил олгогч
хvлээнэ.
511 дvгээр
зvйл. Эдийн бус гэм хорыг арилгах.
511.1. Бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн
нэр хvндийг гутаасан мэдээ тараасан этгээд тvvнийгээ бодит
байдалд нийцэж байгааг нотолж чадахгvй бол эд хєрєнгийн хохирол
арилгасныг vл харгалзан, эдийн бус гэм хорыг мєнгєн болон
бусад хэлбэрээр арилгах vvрэг хvлээнэ.
511.2. Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг
мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хvрээ, хохирогчийн сэтгэл
санаанд учирсан vр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн
шаардлагын хvрээнд мєнгєєр тооцож тогтоох бєгєєд мэдээ тараасан
уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан
этгээдэд vvрэг болгоно.
511.3. Энэ зvйлд энэ хуулийн 21.4, 21.5,
21.6-д заасан журам нэгэн адил vйлчилнэ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай
1994-07-07
7 дугаар зvйл. Жагсаал,
цуглаан хийхийг хориглох газар
1. Дараахь байгууллага оршин байгаа газар
энэ хуулийн З дугаар зvйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар
жагсаал, цуглаан хийхийг хориглоно:
3/радио телевизийн нэвтрvvлэг явуулдаг байгууллага, аймаг,
нийслэл дэх тєв холбооны газар
|