Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Олон нийтийг чадавхижуулах

Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он

Хvний эрхийг сурвалжлах нь

Хvний эрхийн асуудал 1990-ээд онд нийгмийн бодлого, олон нийтийн санаа бодол, vзэл бодлын тєлєвшилтийн хувьд илvv анхаарал татах болжээ. Дэлхийн олон улсын тєр, Засгийн газар єєрсдийн бодлогын хvрээнд хvний эрхийг зарчмуудыг тусгаж, эрх зvйн орчинг бvрдvvлж байна. Олон улсын олон байгууллага, тухайлбал НVБ, тvvний салбар байгууллагууд хvний эрхийн асуудлыг шvvн хэлэлцэж, туйлын єндєр ач холбогдол єгєн ажиллаж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газар гэхэд " Хvний аюулгvй байдлыг хангах зохистой засаглал", " Хvний эрхийг хангах" тєслийг НVБ-ын Хєгжлийн хєтєлбєрийн санхvvжилтээр хэрэгжvvлж байна. Мєн Хvний Эрхийн Vндэсний Комиссоос " Хvний Эрхийн Vндэсний Хєтєлбєр " боловсруулсан билээ.

Дэлхийн єнцєг булан бvрт хэвлэл мэдээллийн байгууллагууд хvний эрхийн зєрчил, хамгааллын асуудлыг нийтлэл, нэвтрvvлэгтээ байнга хєндєж, илvv системтэй тусгах боллоо. Дэлхийн нэр хvнд бvхий олон улсын байгууллагууд хvний эрхийн асуудлыг хєндсєн шилдэг бvтээл шалгаруулах янз бvрийн шагнал бий болгосон байна.

Хvний эрхийн зєрчил нь гол тєлєв далд хэлбэрээр оршдог бєгєєд тэдгээрийг олж илрvvлэхэд сэтгvvлчид идэвхтэй ажиллаж, тэдний vvрэг єндєрсєж байгаа билээ. Гэсэн ч ХМБ-ын нийтлэл, нэвтрvvлэгт иргэдийн улс тєрийн болон иргэний эрхийн асуудлыг тvлхvv тусгаж байгаа бєгєєд олон нийтийн эдийн засаг, нийгмийн болон соёлын эрхийн тухай бага хєндєж байгаа хэвээр байна. Ялангуяа олон улсын эдийн засаг, ядуурал, тэгш бус байдал, эдийн засгийн болон нийгмийн ялгаа, эдгээрээс vvдэлтэй ялгаварлан гадуурхах vзлийн талаар ярих, бичих нь хомс байна. Хvний эрхийн зєрчил, хэм хэмжээний тухай мэдээлэл элбэг байдаг ч ХМБ, сэтгvvлчид тэдгээрийг тєдийлєн анхаарахгvй, эсвэл тоохгvй байгаагаас мэдээлийг дэлгэрvvлэх, агуулгы нь тодотгон сурвалжлах нь дутмаг байдаг нь зарим талаар хvний эрхийн тухай сэтгvvлчдийн мэдлэг хомс, єєрийнх нь сонирхож буй сэдэвтэй яаж холбогдох талаар тєдийлєн ойлгодоггvйтэй холбоотой гэж мэргэжилтнvvд vзэж байгаа ажээ. Мєн ХМБ-ын удирдлага, сэтгvvлчид ч хvний эрхийн зєрчлийн мєн чанарыг дутуу ойлгосноос материалын мэргэжлийн чанар, мэдээллийн харилцаанд муугаар нєлєєлдєг байна. Энэ тухай Хvний Эрхийн Олон Улсын Зєвлєлєєс эрхлэн гаргасан " Сэтгvvл зvй ба хvний эрхийг сурвалжлах тухай" хэмээх товхимолд єгvvлсэн байна. Энэ товхимол нь 2000- 2001 онд vргэлжилсэн судалгааны vндсэн дээр бэлтгэсэн тайлангийн vр дvнд хэвлэгдэж, олон улсын сэтгvvлчид, хvний эрхийн байгууллагуудын хvртээл болжээ.

Хvний эрхийн асуудал нь єєрєє хууль эрх зvй, ёс суртахуун, улс тєрийн философитой учир тvvнийг сурважлахад хvндрэл гардаг. Сэтгvvлч зvй бол тодорхой асуултуудын хvрээнд баримт фактад тулгуурласан байдаг.

Сэтгvvл зvйн энэ асуулт нь "5 W ба 1 H " юм.
What? Юv?
Where? Хаана?
When? Хэзээ?
Who? Хэн?
Why? Яагаад?
How Яаж?

Хэвлэл мэдээллийн мэргэжилтнvvд хvний эрхийн асуудлыг тухайн эрхийн тухай мэдээлэл vv, эсвэл бусад мэдээтэй хавсарч, хоршиж мэдээлэх vv гэдгийг байнга анхаарч байдаг байна. ХМХ ихэнх тохиолдолд бvх зvйлийг бvгдийг багтаан хамруулж нийтлэх, нэвтрvvлэх боломжгvй. ХМХ-ээр хvний эрхийн тухай олон мэдээллийг тvгээх чадвартай ч сонголт хийхээс аргагvй юм.

Редакцийн vйл ажиллагаа

ХМБ-ын мэдээний болон бусад редакци нь мэргэжлийн чадвар, шийдвэр гаргах vйл явцаас гадна дотоод гадаад хvчин зvйлээс хамааран єєрийн гэсэн соёлтой байдаг. Иймд тухайн зvйлийг мэдээлэх, эс мэдээлэх, сурвалжлах, эс сурвалжлах нь редакцийн дотоод шvvлтvvрээр шийдвэрлэгддэг. Энэ нь цензур биш юм.

- Сэтгvvлчид мэдээлэл цуглуулан болосвруулж, сэтгvvл зvйн бvтээгдэхvvн болгон vйлдвэрлэнэ. Хvний эрхийн асуудлыг байнга тусгах эсэх нь тухайн редакцийн дотоодын соёл, ёс зvйн илрэл байдаг. Энэ бол туйлын чухал.

- Шуурхай мэдээ vйл явдалд хєтлєгддєг. Нийгэмд олон чухал сонирхолтой vйл явдал болдог: Зарим редакци гол тєлєв улс тєрийн vйл явдалд ач холбогдох єгєх нь тvлхvv байдаг учир хvний эрхийн асуудлыг vл тоомсорлох, бага тусгах явдал гардаг.

- Хэвлэлийн эрх чєлєєг дээдэлдэг газар хэвлэл мэдээлэл нь єєрєє тухайн мэдээ, мэдээллийн ач холбогдол, vнэ цэнийг тодорхойлдог. Энэ нь чєлєєт нийгмийн зарчим юм. Гэсэн хэдий ч хvний эрхийн асуудал заримдаа ХМБ-ын бодлогод тусгагддаггvй.

- Редакци мэдээллийн ачаалал ихтэй байдаг. Хvний эрхийн мэдээлэл буад мэдээлэлтэй єрсєлддєг гэж гэж болно. Зарим тохиолдолд энэ нь бvхэл бvтэн, иж бvрэн, цогц материалын нэг хэсэг,нэг єнцєг байдаг.

- Хvний эрхийн тухай мэдээ нь бусад мэдээлэлтэй харьцуулахад чухал байвал ХМБ-ын анхаарал татна. Vvнтэй холбогдсон 3 асуулт гарч ирдэг.
- Тухайн тvvх, vйл явдал, vйл ажиллагааны чухам юv нь хамгийн сонирхолтой вэ?
- Ийм ижил сэдвээр ойрмогхон нийтэлсэн, нэвтрvvлсэн материал бий юv?
- Чухам юv нь уншигч, сонсогч, vзэгчдэд сонирхолтой вэ?

- Редактор, сурвалжлагч хоёрын хоорондын харилцаа мэдээ, мэдээллийн сонголтод нєлєєлдєг. Ардчилсан хэвлэл мэдээлэлд сэтгvvлчийн сонголт, шийдвэрт редактор нєлєєлєх ёсгvй.

Хvний эрхийн сэтгvvл зvйн материалын чанарт нєлєєлєх хvчин зvйлс

Хэвлэл мэдээллийн технологийн шинэчлэл, редакцийн соёл хоёр хvний эрхийн сурвалжлагад нєлєєлєх гол хvчин зvйл болж байна.

Зэмлэл сануулга
Хараат бус байдал бол сэтгvvл зvйн vнэт зvйл юм. Аливаа хэлбэрийн шахалттай сэтгvvлчид тэмцэх болдог. Энэ нь голдуу сэтгvvл зvйн мэргэжлийн тvвшин муу байна гэсэн зэмлэл сануулгаар илэрдэг учир сэтгvvлчээс илvv нягт нямбай ажиллагаа шаардана.

Хэрэглvvр
Хvний эрхийн асуудлыг тодорхой зорилго, ухуулгын хэрэглvvр болгон ашиглах нь тохиолддог. Хvний эрхийг зєрчдєг тєр, засаг олон оронд байдаг боловч тvvнээ сайн нууцалж, далдалж чаддаг байна. Зарим нь хvний эрхийн асуудлыг гадаад бодлогодоо ашиглах нь ч бий. Энэ нь гнэг талаас эерэг зvйл боловч vр дvнгий нь ажиглагчдад зарчмын асуудлыг vндэсний эрх ашгаас ялгахад хvндрэл учруулдаг юм.
Хvний эрхийг олон улсын баримт бичиг, vндэсний хууль тогтоомжоор баталгаажуулдаг бєгєєд зєрчил нь сэтгэл санааны хvчтэй хєдєлгєєнєєр илэрдэг. Ийм улс тєржсєн болон тухайн хvний амбицитай холбоотой нєхцєл байдалд сэтгvvлч нь Засгийн газар, засаг захиргааны байгууллага, эрх мэдэлтнvvдэд ашиглагдахгvй байхыг эрмэлзэх хэрэгтэй юм.

Хэллэг
Vг хэллэгийг маш няхуур, нямбай хэрэглэх нь сэтгvvлчдэд хамгийн чухал байдаг. Сvvлд нь зэмлэлд єртєх, эвгvй байдалд орж болзошгvй гэдгээ санах нь зvйтэй. Мєн албан ёсны, хуулийн vг хэллэгийг учиртай ашиглавал зохино. Болгоомжгvй хэрэглэсэн vг хэллэгээс болж ноцтой хэрэгт орж болзошгvй.

Сонголт
Хэвлэл мэдээлэл нь сонголт хийх эрхтэй. ХМБ нь олон хуудас материал нийтэлдэг, нэвтрvvлгийн цаг ч ихтэй байдаг. Гэхдээ хvний эрхийн тєлєє ажилладаг тєрийн бус байгууллагатай адил чиг vvрэгтэй бус юм. ХМБ нь дэлхийн єнцєг булан бvрт болж буй vйл явдлаас эхлээд олон зvйлийг мэдээлэх, ач холбогдлыг нь тайлбарлах vvрэгтэй. ХМБ-ууд зарим зvйлд хэт их анхаарч, заримы нь дутуу мэдээлдэг, тайлбар нь дутуу гэх мэт олон шvvмжлэлд байнга єртдєг. Энэ нь заримдаа залхуу байдал, мєн тухайн ХМБ-ын хэвшил болон бусад зvйлтэй холбоотой.

Бохирдол
Мэдээ, мэдээллийг дамжуулж тvгээхээс ємнє сайтар боловсруулах шаардлагатай. Баримт сэлтийг шалгах, хянах, нотолгоожуулах хэрэгтэй. Хvний эрхийн талаар буруу ташаа ойлголт єгєх, худал хуурмаг мэдээлэл цацагдахаас сэрэмжлэн мэдээ, мэдээллээ " бохирдолтоос цэвэрлэх" шаардлагатай

Хэт энгийн байх
Хvний эрхийн асуудлыг хэт энгийн тусгаснаар тvvний хэм хэмжээ, цогц байдал, олон талт зvйлийг орхигдуулдаг. Зарим ХМБ нэгэн хэвийн байдлаар тусгадаг учраас олон нийтийн зvгээс тухайн материалд шvvмжлэлтэй хандах байдлыг бууруулдаг байна

Дуулиан шуугиан ба сєрєг нєлєє
Агуулга муутай, мэргэжлийн шаардлага хангаагvй материал олон нийтийг тєєрєгдvvлж, тус хvргэхээсээ илvv ус болдог. Энэ нь нийгмийн бvлгvvдийн тухай буруу сэтгэгдэл тєрvvлж, нэр хvндэд нь муугаар нєлєєлєх хортой.

Утга санаа
Хvний эрхийн асуудлыг утга санааны хувьд тєгс бус тусгах нь тvvх, нийгэм, эдийн засгийн жинхэнэ байдлыг орхигдуулахад хvрдэг. Сэтгvvлчид vvнийг байнга санаж байх нь чухал юм.

Хvний эрхийн байгууллагууд ба хэвлэл мэдээлэл

Хvний эрхийн байгууллагууд хэвлэл мэдээлэлтэй хамгийн идэвхтэй ажилладаг болжээ. Хvний байгуулагууд цаг ямагт мэдээллийн гол эх сурвалж болдог. Сvvлийн жилvvдэд томоохон байгууллагууд єєрийн гэсэн хэвлэл мэдээллийн vйл ажиллагаа явуулдаг болсон байна. Тэдгээр байгууллагын ихэнх нь хэвлэл мэдээллийн албатай, мэргэжлийн боловсон хvчинтэй болж, тєр, засаг захиргааны болон бусад байгууллагатай єрсєлдєх хэмжээнд хvрч, єєрсдєє мэдээлэл тvгээдэг болжээ.
Хvний эрхийн тєрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хоорондын харилцаа холбоотой хамаатай хэд хэдэн асуудал байна.

- Тєрийн бус байгууллага, хvний эрхийн тєрийн бус байгууллагуудын сонирхол нийтлэг бус байна

ХМБ-уудын хувьд хvний эрхийн асуудал хамгийн чухалд тооцогдохгvй
хэвээр байна. Иймд тєрийн бус байгууллагууд ХМБ-ын сонирхлыг тєвлєрvvлэхэд анхаарах хэрэгтэй.

- Тєрийн бус байгууллагууд хэвлэл мэдээлэлд нєлєєлж чадна

Тєрийн бус байгууллагууд нь хэвлэл мэдээллийн тєдийгvй тєр, засгийн
болон бусад байгууллагын хувьд мэдээллийн нєлєє бvхий эх сурвалж болж чадна. ТББ-ууд нийгмийн шинэ, тулгамдсан асуудал, хvний эрхийн далд зєрчил, vvссэн хямралын талаар ХМБ-ын анхаарлыг тєвлєрvvлэх чадвартай. ТББ-уудтай хамтран ажилласан нєхцєлд мэдээ, мэдээлэл, сурвалжлага бvрэн, нягт нямбай, алдаагvй, дэс дараалалтай болдог. ТББ-уудын судалгаа, ХМБ-ын чадавхи хоёр тухайн асуудлыг мэдээллийн зах зээлд дэвшvvлж тавих эсэх, тухайн асуудлыг шийдвэрлэхэд нєлєєлж чадах эсэхтэй холбоотой.

- ТББ-ууд єєрийн ажлыг vр дvнтэй болгохын тулд мэдээ, мэдээлэл vйлдвэрлэх талаар мэдлэгтэй байх
ХМХ єєрийн зарчимтай байдаг. Сэтгvvлчдийн хувьд хvний эрхийн тайлан, судалгаа,мэдээлэл тєдийлєн сонирхолгvй, зохимж муутай, сэтгvvл зvйн зарчим, шаардлагад vл тохирохуйц санагдах нь бий. Иймд ТББ-ууд хэвлэл мэдээллийг vр дvнтэй ашиглахын тулд зохих сургалтад хамрагдах шаардлагатай.

- Хэвлэл мэдээлэлд чиглэсэн кампанит ажлын vр дагавар
Мэргэжлийн ТББ-ын хэвлэлийн албад vр дvнтэй ажиллаж чаддаг ч мэдээллийн зах зээл дээр єрсєлдєєн бий болгодог. Хамтран ажиллах оролдлого нь зарим талаар амжилттай болох бий. ТББ-ын мэдээлэл бол ХМБ-ын хувьд сонголт хийвэл зохих бусад мэдээлэлтэй л адил байдаг. ТББ-ууд хэт туйлширсан байдлаар ХМБ-д хандвал хvчтэй сорилттой тулгарч, хvчээл зvтгэл нь талаар єнгєрєхєд хvргэдэг. Ийм байдал vvсвэл бvх юм буруу тийш хєтєлнє.

Хvний эрхийн ТББ-ууд, ХМБ, сэтгvvлчдийн хоорондын vр дvнтэй яриа хэлцээ, ойлголцол хамгаас чухал юм. Ялангуяа мэдээллийн бодлого боловсруулах, хvний эрхийн асуудлаар нийгмийн vзэл бодлыг тєлєвшvvлэх, олон нийтийн ухамсрын тvвшинг дээшлvvлэхэд энэ нь нэн ач холбогдолтой юм. Сэтгvvлчид ардчилал, олон ургальч vзэл, хvний эрхийг хєгжvvлэхэд голлох vvрэгтэй байж чадна. Тэнд бол олон нийтийн чих, нvд, дуу хоолой билээ. Тэд зєвхєн олон нийтэд тєдийгvй нийгмийг бvрдvvлэгч бvх хэсэг, бvлэг, нэгж, байгууллагын тухай мэдээлэл тvгээх vvрэг хvлээдэг. Хариуцлагатай сэтгvvл зvйд хvний эрхийн асуудал ч хамаарна. Хvний эрхийн хамгаалал, зєрчлийн талаар нийгмийн хvчтэй хэлэлцvvлэг єрнvvлэх, хєхиvлэн дэмжих чадавхи, чадал, эрх мэдэл ХМБ-д бий.

Хэвлэл мэдээллийн зарчим, шаардлага

Мэдээллийн урсгал нээлттэй, чєлєєтэй дусам хvчтэй. Гэхдээ ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл хязгааргvй эрх эдэлж, замбараагvй сул хєгжих ёстой гэж ойлгох нь буруу юм. Ардчилсан сэтгvvл зvй, ХМХ-д єєрийн зарчим бий. Аливаа мэдээлэл сурвалжлага доорх шаардлагыг хангасан байх ёстой.
- ардчилсан (бvгдэд нээлттэй, хvртээмжтэй)
- хараат бус (тєр, засаг, аливаа нам, улс тєрийн хvчнээс хараат бус)
- олон ургальч (нийгэмд буй олон янзын санаа бодлыг илэрхийлэгч)
- бодит ( худал эх сурвалж, цуурхал, нотолгоогvй баримтад тvшиглэхгvй)
- тэнцвэртэй (єрєєсгєл бус, туйлширдаггvй)
- шударга (алагчлахгvй, тал тохой татахгvй)
- хариуцлагатай (тєр, засаг тvvний байгууламжуудад олон нийтийн ємнєєс хяналт тавьдаг)
- ёс зvйт (єндєр ёс суртахууныг эрхэмлэдэг)

Нєгєєтэйгvvр тухайн орныхоо соёл, ёс заншлыг дээдлэх, vндэсний аюулгvй байдлыг хангах зорилгоор ХМХ-ийн бодлогод тодорхой хязгаарлалт тавихыг олон улсын хуулийн хэм хэмжээний хvрээнд хvлээн зєвшєєрсєн байдаг. Хязгаарлах гэдэг бол бvрмєсєн хориглох гэсэн vг биш юм.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.