Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй
сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он
Хvчирхийллийг бууруулахад
хэвлэл мэдээллийн vvрэг, оролцоо
Монголын нийгмийн
амьдрал олон талаар єєрчлєгдєж байна. Мэдээллийн шинэ технологи
нэвтрэхийн хэрээр мэдээлэл хил хязгааргvй, чєлєєтэй тvгэж,
тvvнийг олон нийт олон сувгаар хvлээн авч байна.
Ємнє нь бид тєрєєс хэвлэл мэдээлэлд заадаг, vvрэг ноогдvvлдаг,
нэг намын суртал ухуулгад шvтсэн нийгэмд амьдарч байсан бол
одоо тєр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь иргэддээ vйлчилж,
олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг, олон ургальч vзэлд
тулгуурласан нийгэмд аж тєрєх болжээ.
Ардчилсан шилжилтийн жилvvдэд хэвлэл мэдээллийн хэрэгслэл
тєрийн хяналтаас гарч, бvтэц нь єєрчлєгдєн тєрєл хэлбэр олширч,
тоо нь нэмэгдэж, чанар нь хувьсаж байна.
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл олон нийтийг тэдний эрх
ашигт нийцсэн мэдээллээр хангаж, тэдний ємнє vvрэг хvлээнэ.
Янз бvрийн тєрлийн ХМХ-ийн энэ vvргээ биелvvлэх арга, бодлого
нь ч янз янз байна.
Олон нийтийн эрх ашигт нийцэх мэдээлэл гэдэг нь єргєн хvрээтэй
ойлголт тул зєвхєн нэг ХМБ-ын бодлогоос илvv єргєн хvрээтэй
юм. Тєрєлжсєн хэвлэл, радио, телевизийн суваг гэхэд єєрийн
тодорхой нэг vvрэгтэй. Олон тєрєл, олон чиглэлийн хэвлэл мэдээллийн
цогц нь бvхэлдээ нийгэмд олон ургальч vзлийг бvрдvvлдэг. Ардчилсан
нийгэмд хэвлэл мэдээлэл, олон нийт хоёрын хоорондын євєрмєгц
харилцаа бий болдог. Энэ харилцааны нэг чиглэл нь олон нийтийн
санаа зовоож, сэтгэлий нь тvгшээн, тєр, засгаас тодорхой шийдвэр
хvлээж буй асуудлууд юм. Ардчилал хєгжсєн орнуудад нийгмийн
янз бvрийн давхарга, бvлэглэлийн тєлєєлєгчдийг хамруулсан
нийтийн шинжтэй хэлэлцvvлэг, маргааны хэлбэрийн нийтлэл, нэвтрvvлэг
олширч, нийгмийн сэтгэл зvй, олон нийтийн санаа бодлын тєлєвшилтєд
ихээхэн vvрэг гvйцэтгэх болжээ. Уншигч, сонсогч, vзэгчид,
ХМХ-ийн хоорондын харилцааны (interactive) энэ хэлбэрvvд нь
иргэдийн тєр, засагт нєлєєлєх, тєрєєс иргэддээ vйлчлэх механизмыг
боловсронгуй болгоход чухал vр нєлєє vзvvлдэг байна. Энэ утгаар
хэвлэл мэдээлэл нь нийгэмд хуримтлагдсан хурц асуудлуудыг
тєр, засгийн сонорт хvргэх гvvр болдог тєдийгvй эерєг шийдвэр
гаргахад нь нєлєєлєхєд чухал vvрэг гvйцэтгэнэ.
Иймд єнєєдєр зєвхєн
нэг орны доторх vндэсний асуудал бус дэлхий нийтийн ємнє тулгарсан
томоохон бэрхшээл болж буй хvчирхийллийн байдлыг шvvн хэлэлцэж,
тvvнийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдvvлж, ХМХ-ийг
хэрхэн ашиглах нь сонирхолтой , мєн тулгамдсан асуудал юм.
Энэ чиглэлд ХМХ-ийн ємнє 2 тодорхой чиглэл байна.
1. ХМХ єєрийн нийтлэл, нэвтрvvлэгт хvчирхийллийг яаж бууруулах
вэ?
2. Хvчирхийллийн эсрэг тэмцэхэд ХМХ-ийн хvч, боломжийг яаж
ашиглах вэ?
Энэ хоёр асуултад хариулахын ємнє олон нийтийн оролцоо, олон
нийтийн ухамсар дээшлvvлэх vйл ажиллагааны тухай чиглэлээр
ярилцая.
Нэг: Олон нийтийн
оролцоо
Хvчирхийллийг бууруулах
нь гагцхvv энэ чиглэлээр ажилладаг тєрийн бус байгууллагуудын
vvрэг биш юм. Vvнд олон нийтийн идэвхтэй оролцоо зайлшгvй
хэрэгтэй. Олон нийтийн оролцоо гэдэг нь олон нийт идэвхтэй
арга хэмжээ хэрэгжvvлж, улс тєрийн шийдвэрт нєлєєлєхийг хэлнэ.
Ийм арга хэмжээнд жагсаал хийх, эсэргvvцлийн цуглаан зохион
байгуулах, сонин хэвлэлийн эзэд, улс тєрчдєд хандан захидал
илгээлт явуулах, ухуулах хуудас, товхимол хэвлvvлэх, хэвлэл
мэдээллээр дамжуулан мэдээлэл тvгээх зэрэг хамрагдана. Мєн
орон нутгийн засаг захиргаадтай хамтран зєвлєлдєх уулзалт
зохион байгуулах, хууль боловсруулах ажлын хэсэгт ажиллах
зэрэг орно. Энэ бvхэн нь улс тєрчид олон нийтийн санаа бодлыг
анхааралдаа авч, улс тєрийн vйл ажиллагаа, шийдвэртээ тусгахад
нєлєєлнє.
Ардчилсан нийгэмд олон
нийт vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхээ эдэлснээр улс тєрчид
єєрсдийнх нь санаа бодлыг зайлшгvй хvлээн авах нєхцєл бvрдэж
байгаа юм. Vvнээс гадна олон нийтийн мэдээлэл олж авах нєхцєл
бас бvрдэх нь чухал байдаг. Мэдээлэл нээлттэй, чєлєєтэй, хvлээн
авахад хялбар байх хэрэгтэй. Нээлттэй засаг захиргааны байгууллага
баймааж нь сайн тvншлэл бий болж, иргэд хоорондын яриа хэлцээ
илvv vр дvнтэй болно. Энэ нь олон нийтийн ухамсар, идэвх дээшилж
байгаагийн шинж юм. ОНУД нь олон нийтийн оролцоог нэмэгдvvлэхэд
хамгийн чухал юм. Энэ нь тухайн хурцадмал асуудлаарх тэдний
хандлага єєрчлєгдєхєд нєлєєлдєг хамгийн vр дvнтэй vйл ажиллагаа
юм. ОНУД-хэд хамгийн чухал зvйл нь мэдээлэл тvгээх билээ.
Мэдээллийг нийт хvн амын дараахь хэсэгт хvргэнэ.
- Тухайн мэдээллийг зориулж буй бvлэг хэсэг
- Тухайн асуудлаар хууль ёсны сонирхол бvхий бvлэг хэсэг
- Нийт иргэд
Мэдээллийн хэлбэр:
- ном товхимол
- плакат
- сонин сэтгvvлийн нийтлэл єгvvлэл
- радио, телевизийн мэдээ, реклам, нэвтрvvлэг
- футболк, аяга зэрэг хvмvvсийн хэрэглээний эд зvйлс
- бусад
Илvv нарийвчилсан мэдээллийг
хэлэлцvvлэг, лекц, сургалт, vзэсгэлэн, тєрєл бvрийн аянаар
дамжуулан тvгээдэг.
Энэ бvх мэдээллийг нэгтгэж, багцлан олон нийтэд хvргэхийг
ОНУД гэж нэрлэдэг.
Мэдээлэл бол ардчиллын хvчил тєрєгч бєгєєд мэдээлэлтэй олон
нийт хvчирхэг байдаг.
Мэдээлэл
ОНУД = Багцалсан мэдээлэл (БМ)
Тvгээлт
БМ зориулагдсан бvлэг хэсэг
ОНУД аяны амжилт нь иргэд
єєрсдийн хэвшмэл ойлголт, vйлдлийг аль хэр єєрчилж чадсанаар
хэмжигдэнэ. Энэ бол нэг удаагийн аянаар vр дvн нь шууд илэрдэг
хялбар ажил биш юм. Амжилттай, vр нєлєєтэй аяны дvнд шинэ
ойлголт, хvчирхийлэлгvй орчинд амьдрах шинэ соёл бий болж,
хэвшиж тогтоно.
Иргэдийн мэдээлэл олж
авах эрх, арга хэмжээ авч хэрэгжvvлэх эрх нь олон нийтийн
ухамсрыг хєтєлж, тодорхой vйл ажиллагаа явуулахад хvргэнэ.
Зохистой vйл ажиллагаа явуулж, зохистой арга хэмжээ авч хэрэгжvvлснээр
шийдвэр гаргах vйл явцад бодитой нєлєє vзvvлж чадна. Иргэд
хvчирхэгжиснээр єєрийн амьдран суугаа орчин болон улс орны
нєхцєл байдалд хvчтэй нєлєєлж, эерэг vр дvнд хvргэнэ. Зарим
оронд ийм туршлага хомс учраас иргэний нийгмийн байгууламжууд,
тухайлбал тєрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ОНУД
амжилтад хvрнэ гэдэгт итгэл муутай байдаг байна. Иргэд туршлагажиж,
тэдний явуулж буй vйл ажиллагаа, арга хэмжээний хvрээ єргєжиж,
мэдээлэл хvртэх боломжтой болон мэдээллээ тvгээх суваг нь
тэлэхийн хэрээр олон нийтийн шийдвэр гаргах vйл явцад оролцох
оролцоо нь нэмэгдэнэ. Энэ нь Засгийн газарт ч бас ашигтай.
Засгийн газар иргэдийнхээ оролцоотойгоор зєв зохистой шийдвэр
гаргаж, энэ нь амьдралд нийцэж, хэрэгжих боломжтой болно.
Олон нийтийн оролцоог
нэмэгдvvлэхийн тулд олон нийт єєрєє энэ нь чухал болохыг ухамсарлан
ойлгох хэрэгтэй. Тухайн асуудлын мєн чанар улс орны соёлын
хэсэг, хэм хэмжээ болно гэдэг хэцvv. Олон нийт єєрєє vйл явцыг
шууд удирдаж оролцсон тохиолдолд vйл ажиллагаа тогтвортой
болно. Энгийн мєртєє vр дvнтэй яриа хэлцээ, vнэн тодорхой
мэдээлэл, мэдээллийн анхаарал татахуйц багц нь тухайн асуудал
дээр тєвлєрч чадвал амжилтад хvрнэ.
Тэгэхээр ОНУД нь олон
нийтийн vр дvнтэй оролцооны анхны алхам юм. ОНУД нь дангаар
хангалтгvй. Олон нийт тодорхой vйл ажиллагаа явуулах хvчтэй
байх ёстой. Энэ нь тэдний тєлєєлєх болон мэдээлэл олж авах
эрхээ эдлэхтэй холбоотой. Эдгээр нь цогц болж баймааж нь олон
нийтийн оролцоог нэмэгдvvлнэ.
Vйл ажиллагаа явуулах
ОНУД + Тєлєєлєх эрх = олон нийтийн оролцоо
Мэдээлэл олж авах эрх
Хоёр: 1. ХМХ єєрийн нийтлэл, нэвтрvvлэгт
хvчирхийллийг яаж бууруулах вэ?
Хэвлэл мэдээлэл бол хvмvvсийн
оюун санаа, сэтгэл зvйд хvчтэй нєлєє vзvvлдэг хэрэгсэл юм.
Хvмvvсийн дунд, ялангуяа хvvхэд, залуучуудын дунд хvчирхийллийг
амьдралын ердийн хэм хэмжээ, хэвийн vзэгдэл гэсэн сєрєг хандлага
бий болж хэвшвэл нийгэмд ноцтой хохирол учруулах нь мэдээж.
Иймд ХМХ єєрєє нийтлэл, нэвтрvvлэгтээ хvчирхийллийг "
хэрээс хэтэрсэн " хэмжээгээр сурталчилж, vзvvлэхгvй байх
талаар тэнд ажиллаж буй жирийн сэтгvvлч, удирдах ажилтнууд
ухамсарлах нь зvйтэй.
Аливаа хямралт байдалд
бухимдал ихсэх дусам хvчирхийлэл нэмэгдэх нь байдаг. Єнєєдєр
манайд ч байдал ийм байгаа. Олон ХМХ энэ байдлыг єєгшvvлэн
дэмжих хандлагатай, амьдралд тохиолдож буй хvний эрхийн зєрчил,
сэтгэл санаа, бэлгийн, бие махбодийн хvчирхийллийн баримтыг
дуулиан шуугиан болгож, хvч хэрэглэх, тvрэмгийлэх нь эр зоригийн
илрэл болгон харуулах нь тvлхvv байна. Шинэ нийгэмд хvмvvс
тєдийлєн дасан зохицоогvй, олон сувгаар тал талаас урсан ирж
буй мэдээллийг хvлээн аваад тvvнд шvvжлэлтэй хандаж ангилах
чадвар бvхий уншигч, vзэгч, сонсогчид хараахан бvрэлдээгvй
байгаа юм. Мєн гэмт хэргийн явцыг редакцийн болон сэтгvvлчийн
тайлбаргvй шууд хэвлэн нийтэлж байгаа нь ухамсар мєчид хvмvvсийн
сэтгэл санаанд шууд буудаг. Нєгєєтэйгvvр гэмт хэргийн тухай
мэдээлэл, хvний эрхийн зєрчил, хvчирхийллийн тухай мэдээлэл,
факт баримт урьд ємнє хаалттай байсан тул сэтгvvлч, сурвалжлагчид,
мєн олон нийтийн анхаарлыг илvvтэй татах болж, сонин хэвлэл,
радио, телевиз зай талбай, эфирийн нэлээд цагаа vvнд зориулах
болжээ. Єнєєдєр манай уншигч, vзэгч, сонсогчид ч барагтай
юманд цочирдохоо больсон байна. 5 настай охин: " Би анх
телевизээр цус хараад айдаг байсан. Одоо айхаа больсон "
гэж ярьж байсныг би сонссон. Энэ бол тvгшvvр юм. Нєгєєтэйгvvр,
хэвлэл мэдээллээс олон нийт хvчирхийллийн ил хэлбэрийг тvлхvv
хардаг. Тvvний далд хэлбэрvvдийг илрvvлэн гаргах талаар ХМХ-ийн
хандлага єєр байдаг. Ялангуяа сэтгэл санааны дарангуйлагчийн
зан авирыг хvний давуу чанар мэт ойлгож, сурталчлах нь ч элбэг
байгаа юм. Гэр бvлийн хvрээний, ахмад, залуу vеийн, удирдах
ажилтан, ажилтнуудын хоорондын харилцаанд тvлхvv илэрдэг сэтгэл
санааны дарамт, хvчирхийллийг дийлэнх хvмvvс уламжлал, зан
заншилд дулдуйдан хамгаалдаг Ийм хэвшсэн ойлголтын тухай ХМХ-ээр
тєдийлэн дуугардаггvй, харин ч зарим талаар ємгєєлєх хандлага
тvлхvv байдаг. Хvмvvсийн хоорондын сэтгэл зvйн нарийн харилцааны
тухай нийтлэл, нэвтрvvлэг ховор байна. Нийтийн зориулалттай
сонин хэвлэлд тvvнд нийтлэгдэж буй уран зохиол, радио, телевизэд
драмын цуврал чухал байр эзэлдэг. Радио, телевизийн, ялангуяа
телевизийн драм, цуврал бол иргэдийн ахуй амьдрал, хэв маяг,
зан авир, vйлдэлд ихээхэн нєлєєлдэг тул зєв, эерэг єнцгєєс
хандаж, туурвисан драмын бvтээлийн vр дvн, нийгмийн ач холбогдол
єндєр юм. Драмын бvтээлийн амин сvнс нь амьдралын болон сэтгэхvйн
зєрчил байдаг. Энэхvv зєрчил нь амьдралаас урган гарч, тvvнийг
шийдвэрлэж буй арга нь уран сэтгэмжээр тєрдєг тул уран бvтээлчдийн
єєрсдийн хандлага, байр суурь, ерєнхий мэдлэг, vзэл бодол,
хувийн туршлага, мэргэжлийн тvвшингээс ихээхэн зvйл хамаарна.
Драмын бvтээлvvдэд нийгмийн харилцааны хамгийн эмзэг нарийн,
олон янзын хэлбэрvvдийг товойлгон гаргаж ирдэг тул олон тvмэнд
танин мэдэхvй, сэтгэл хєдлєл, бухимдал тайвшрал, эргэцvvлэл
ухаарлын олон мэдрэмжийг бий болгож, тэдний vзэл бодлын тєлєвшилтєд
хvчтэй нєлєє vзvvлдэг. Драмын бvтээлvvдэд гэр бvл, ажлын газар,
анги танхим, гудамж талбай гээд энд тэндгvй болж буй янз бvрийн
vйл явдлын явцад хvмvvсийн мєн чанарыг илтгэн гаргадаг тул
хvмvvсийн сэтгэлд ойр, энэ утгаараа " vлгэрлэн дууриах
сайн сургууль" болдог. Иймд телевизийн дэлгэц, радиогийн
эфирийг " хvчирхийллийн сургууль" болгохгvй байх
нь эрvvл нийгэм бvрэлдэн хэвшихэд туйлын чухал юм.
Дэлхийн эрдэмтэн, судлаачид хvчирхийлэл vvсэж буй шалтгааныг
олон талаас нь судалж, тvvнийг бууруулах аргыг идэвхтэй эрэлхийлж
байгаа юм. Эдгээр шалтгааны нэгийг тэд хэвлэл мэдээллээр єгч
буй мэдээлэл нийтлэл, нэвтрvvлэг хєтєлбєр, киногоор хvчирхийллийг
єргєн хvрээтэй, хяналтгvй сурталчилж байгаатай холбон тайлбарлаж
байна. Австрали, Финланд, Голланд, Польш улсыг хамруулан хийсэн
нэг судалгааны эцэст хvчирхийлэл vзvvлсэн хєтєлбєр, кино голчлон
vздэг хvмvvс юманд илvv тvрэмгий хандаж, илvv тvрэмгий байдлаар
биеэ авч явдаг гэсэн дvгнэлтэд хvрчээ. Тэр хvмvvсийн хувьд
аливаа зєрчил, маргааныг шийдвэрлэх цорын ганц арга бол зєвхєн
хvч тvрэмгийлэх, хvчирхийлэх гэсэн ойлголт давуу байсан байна.
Institute for Mental Health Initiatives (IMHI)- Оюуны эрvvл
мэндийн санаачилгын институт нь хэвлэл мэдээлэл, ялангуяа
телевизээс цэрвэж тvгшин8 хурц шvvмжлэн дайрахаасаа ємнє тэдгээрийг
хvчирхэг хэрэгсэл болохынх нь хувьд илvvтэй ашиглаж, хvмvvсийн
санаа бодол, ойлголтод эерэгээр нєлєєлж болно гэж vзжээ. Тэдний
бодлоор хэвлэл мэдээлэлд доорхи боломж байна гэжээ.
- Утга учиргvй хvчирхийллийг аль болох бага vзvvлэх
- Уран бvтээлийн баатрууд аюул аймшгийн эсрэг хvч хэрэглэхээсээ
илvv ухаанаар тэмцэж буйг тvлхvv харуулах
- Зєвхєн харгис хэрцгий этгээдvvдийг єєрийн ухаангvй, бодлогогvй
vйлдэлд буруутай, гэмтэйгээр vзvvлэх, буу зэвсгийг аль болох
бага хэрэглэх
- Буруутай этгээдvvдийн vйлдсэн хvчирхийллийн хор уршиг, сэтгэл
санаа, нийгмийн vр дагаврыг буруутган харуулах
Хvчирхийллийн асуудлаар ийм нарийн судлагаанууд хийгдээгvй
ч гэсэн манайд байдал ижилхэн байгаа гэдгийг та нар хvлээн
зєвшєєрєх биз ээ. ХМХ-ийг дээрх боложоор хангахын тулд яах
вэ?:
1. Сэтгvvлч, ХМБ-ын удирдах
ажилтнуудтай харилцан ойлголцож, тэдний дэмжлэгийг авах
2. Хvчирхийллийн тухай мэдээлэх, сурвалжлах, нийтлэх, нэвтрvvлэхдээ
аль болохоор тvvний хор уршиг, нийгэмд vзvvлж буй сєрєг нєлєєг
тvлхvv харуулж, хvмvvст, ялангуяа хvvхэд, залуучуудад жигшэх,
зэвvvцэх сэтгэл тєрvvлж, " муу, зохисгvй vйлдэл"
гэдгийг ухамсарлуулах чиглэл барих
3. Хvvхдийг багаас нь ХМХ-тэй харилцаж сургах. Дунд сургуулийн
хичээлийн хєтєлбєрт хэвлэлийн мэдээллийн тухай хичээл оруулж,
багш, эцэг эхчvvд " шvvмжлэх чадвар бvхий уншигч, сонсогч,
vзэгч" –дийг багаас нь бэлтгэхэд анхаарах
Хоёр: 2.Хvчирхийллийн
эсрэг тэмцэхэд ХМХ-ийн хvч, боломжийг яаж ашиглах вэ?
Хvчирхийллийн асуудал нийгмийн чанартай болж, улам хурцдаж
байгаа учраас хэвлэл мэдээллийг хvчийг ашиглаж, оролцоог нь
нэмэгдvvлэх нь чухал юм. нийтэд єргєн хvртээмжтэй ХМБ-ын бодлогын
нэг хэсэг байх ёстой. Нийгмийн амьдрал, хvмvvсийн оюун санаа
эрvvл байхад ХМХ голлох vvрэг гvйцэтгэнэ. ХМБ энэ чиглэлээр
олон талт vйл ажиллагаа явуулж, тодорхой vр дvнд хvрэх боломжтой
юм. ХМБ-ын боломж:
- Эерэг, зєв байр сууринаас
мэдээлэх
Хvчирхийлэл бол хvний эрх зєрчиж буй хэрэг юм. Энэ нь
ардчилсан нийгэмд хамгийн ноцтой баримт болдог. Иймд хvний
эрхийн зєрчлийн баримт фактыг мэдээлэх. Мэдээлэл сайтай олон
нийтийн тэмцэл хvчирхэг, vндэслэлтэй болно.
- Мэдлэг, боловсрол олгох
ХМХ-ийн танин мэдvvлэх, сургах, боловсрол олгох vvргийг
vр дvнтэй ашиглах боломжтой. Хvчирхийллийн тухай ерєнхий ойлголт,
тvvний хэлбэрvvдийн тухай єргєн олон нийтэд таниулах нь чухал.
Энэ нь ХМХ-ээр лекци уншуулж, номлох хэрэг биш юм. ХМХ-д нийтлэл,
нэвтрvvлгийнхээ олон тєрєл зvйлийг vр дvнтнй ашиглах боломж
дvvрэн байдаг. Жишээ нь, Хэвлэл мэдээллийн цэнгээх хєгжєєх
чадвар, боломж нь иргэдэд боловсрол, мэдлэг олгох хvчирхэг
зэвсэг юм. Хvчирхийллийн асуудлаар хvvхэд, томчуудын дунд
асуулт хариултын цэнгээнт нэвтрvvлэг, зураг, зохион бичлэгийн
зэрэг тєрєл бvрийн уралдаан зохион байгуулах, маргаан зєрчлийг
инээдтэй, хєгжєєнтэй аргаар шийдвэрлэж буй хошин шог нийтлэл,
хєтєлбєр, зураг гээд олон хэлбэрийг ашиглаж болно. Цэнгээх,
хєгжєєх хэлбэрийн нэвтрvvлэг, нийтлэлvvдийг хvчирхийлэлгvй
орчин бий болгоход боломжийн хэрээр ашиглаж чадвал зохих vр
дvнд хvрч болно.
Радио, телевизийн драм, цувралаар дамжуулан аливаад хvлцэл
тэвчээртэй хандаж, маргааныг тайван, ухаалаг замаар шийдвэрлэхийг
номолж таниулах боломж єргєн бий.
- Олон нийийн мэтгэлцээн, маргаан єрнvvлэх
Сонин хэвлэлийн хэлэлцvvлэг, радио, телевизийн ток шоу
зохион байгуулж, амьдралын жишээн дээр тулгуурлан асуудлыг
нухацтай, олон талаас нь хэлэлцэн ярилцвал энэ асуудлын талаар
олон нийт зохих мэдлэгтэй болж, vзэл бодол нь тєлєвшин єєрсдийнхєє
сонгосон гишvvдээр дамжуулан шийдвэр гаргах тvвшинд нєлєєлєх
боложтой. Нєгєєтэйгvvр, хууль тогтоогч, шийдвэр гаргачид бас
уншигч, vзэгч, сонсогч байдаг нь том боломж юм.
Олон нийтийн санаа бодол,
нийгмийн сэтгэл зvйг тєлєвшvvлэх зорилго бvхий ийм чиглэлийн
vйл ажиллагааг энэ тэргvvнд ХМБ-ын удирдах ажилтнуудаас эхлэх
хэрэгтэй юм. Учир нь зах зээлийн орчинд оршин тогтнох, байгууллагынхаа
vvрэг зорилгыг биелvvлэхэд хvрэлцэхvйц хангалттай хєрєнгийн
эх vvсвэртэй байх нь ХМБ-ын удирдах ажилтнуудын хамгийн гол
санаа зовдог зvйл юм. Иймээс ч тэд аль болох сонин сэтгvvлийн
зай талбай, эфирийн цагаа уншигч, vзэгч, сонсогчдынхоо тоог
нэмэгдvvлэхэд тvлхvv ашигладаг. Гэтэл дээрх чиглэлийн нэвтрvvлгvvд
тєдийлєн хєрєнгє мєнгєний хувьд ашигтай байж чаддаггvй. Иймд
тєр засгийн болон тєрийн бус байгууллагууд ХМБ-ыг тодорхой
хэмжээгээр санхvvгийн хувьд дэмжих шаардлага гардаг.
Эцэст нь хэлэхэд хvчирхийллийг
бууруулахад ХМХ-ийн оролцоог нэмэгдvvлэхийн тулд:
1. Хvчирхийллийг бууруулах нь ХМБ-ын бодлогын байнгын салшгvй
хэсэг мєн болохыг сэтгvvлч, удирдах ажилтнуудад ухамсарлуулах
2. Хvчирхийллийг бууруулахад чиглэсэн нийтийг хамарсан хэлэлцvvлгийг
хvчтэй єрнvvлэхэд сонин хэвлэлийн зай талбай, радио, телевизийн
хєтєлбєрийн цагийг vнэ тєлбєргvйгээр тусгайлан зориулах
3. Хvvхдэд зориулсан сургалтын, боловсролын хєтєлбєрийн жилийн
тєлєвлєгєєнд тусгах
4. Нийтлэл, нэвтрvvлгийн мэргэжлийн тvвшинг дээшлvvлэх
Ардчилсан нийгэмд хэвлэл
мэдээлэл хязгааргvй эрх эдэлж, замбараагvй сул хєгжих ёстой
мэт зарим хvмvvс ойлгодог. Тэгвэл ардчилсан сэтгvvл зvй, ХМХ-д
єєрийн зарчим бий. Аливаа мэдээлэл сурвалжлага доорх шаардлагыг
хангасан байх ёстой.
- ардчилсан (бvгдэд нээлттэй, хvртээмжтэй)
- хараат бус (тєр, засаг, аливаа нам, улс тєрийн хvчнээс хараат
бус)
- олон ургальч (нийгэмд буй олон янзын санаа бодлыг илэрхийлэгч)
- бодит ( худал эх сурвалж, цуурхал, нотолгоогvй баримтад
тvшиглэхгvй)
- тэнцвэртэй (єрєєсгєл бус, туйлширдаггvй)
- шударга (алагчлахгvй, тал тохой татахгvй)
- хариуцлагатай (тєр, засаг тvvний байгууламжуудад олон нийтийн
ємнєєс хяналт тавьдаг)
- ёс зvйт (єндєр ёс суртахууныг эрхэмлэдэг)
Нєгєєтэйгvvр тухайн орныхоо соёл, ёс заншлыг дээдлэх, vндэсний
аюулгvй байдлыг хангах зорилгоор ХМХ-ийн бодлогод тодорхой
хязгаарлалт тавихыг олон улсын хуулийн хэм хэмжээний хvрээнд
хvлээн зєвшєєрсєн байдаг. Дэлхийн олон оронд ХМХ-ээр хvчирхийлэл
сурталчлахыг хязгаарласан байдаг. Хязгаарлах гэдэг бол бvрмєсєн
хориглох гэсэн vг биш юм. Хязгаарлалтад хvчирхийллийг тvлхvv
харуулсан киног телевизээр гаргахдаа тодорхой цаг тогтоож
єгєх, хvvхдийн кино, нэвтрvvлэгт хvчирхийллийг бага тусгах,
хvчирхийлэл сурталчилсан зар сурталчилгаа явуулах зэргийг
хамруулж болно.
|