Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй
сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он
Гэр бvл дэх хvчирхийллийн
асуудлыг хэрхэн сурвалжлах вэ?
1. Сэтгvvл зvй,
хvний эрх, гэр бvлийн хvчирхийлэл
1990-ээд оноос дэлхийн
улс орнуудад Хvний эрхийн асуудал нийгмийн бодлого, олон нийтийн
санаа бодол, vзэл бодлын тєлєвшилтийн хувьд илvv анхаарал
татах болжээ. Дэлхийн олон улсын тєр, Засгийн газар єєрсдийн
бодлогын хvрээнд хvний эрхийг зарчмуудыг тусгаж, эрх зvйн
орчинг бvрдvvлж байна. Олон улсын олон байгууллага, тухайлбал
НYБ, тvvний салбар байгууллагууд хvний эрхийн асуудлыг шvvн
хэлэлцэж, туйлын єндєр ач холбогдол єгєн ажиллаж байгаа билээ.
Дэлхийн єнцєг булан бvрт хэвлэл мэдээллийн байгууллагууд хvний
эрхийн зєрчил, хамгааллын асуудлыг нийтлэл, нэвтрvvлэгтээ
байнга хєндєж, илvv системтэй тусгах боллоо. Дэлхийн нэр хvнд
бvхий олон улсын байгууллагууд хvний эрхийн асуудлыг хєндсєн
шилдэг бvтээл шалгаруулах янз бvрийн шагнал бий болгосон байна.
Хvний эрхийн зєрчил нь
гол тєлєв далд хэлбэрээр оршдог бєгєєд тэдгээрийг олж илрvvлэхэд
сэтгvvлчид идэвхтэй ажиллаж, тэдний vvрэг єндєрсєж байгаа
билээ. " Хvний эрхийн зєрчил, хэм хэмжээний тухай мэдээлэл
элбэг байдаг ч ХМБ, сэтгvvлчид тэдгээрийг тєдийлєн анхаарахгvй,
эсвэл тоохгvй байгаагаас мэдээлlийг дэлгэрvvлэх, агуулгы нь
тодотгон сурвалжлах нь дутмаг байдаг. Энэ нь зарим талаар
хvний эрхийн тухай сэтгvvлчдийн мэдлэг хомс, єєрийнх нь сонирхож
буй сэдэвтэй яаж холбогдох талаар тєдийлєн ойлгодоггvйтэй
холбоотой" хэмээн Хvний Эрхийн Олон Улсын Зєвлєлєєс(Intenational
Human RIghts COunsil) эрхлэн гаргасан " Сэтгvvл зvй ба
хvний эрхийг сурвалжлах тухай" хэмээх товхимолд єгvvлсэн
байна. Энэ товхимол нь 2000- 2001 онд vргэлжилсэн судалгааны
vндсэн дээр бэлтгэсэн тайлангийн vр дvн бєгєєд олон улсын
сэтгvvлчид, хvний эрхийн байгууллагуудын хvртээл болжээ. Уг
товхимолд " Хэвлэл мэдээллийн технологийн шинэчлэл, редакцийн
соёл хоёр хvний эрхийн сурвалжлагад нєлєєлєх гол хvчин зvйл
болж "буйг онцлоод "Хvний эрхийн сэтгvvл зvйн материалын
чанарт нєлєєлєх хvчин зvйлсийг" дараахь байдлаар тодорхойлжээ.
Зэмлэл сануулга
Хараат бус байдал бол сэтгvvл зvйн vнэт зvйл юм.
Аливаа хэлбэрийн шахалттай сэтгvvлчид тэмцэх болдог. Энэ нь
голдуу сэтгvvл зvйн мэргэжлийн тvвшин муу байна гэсэн зэмлэл
сануулгаар илэрдэг учир сэтгvvлчээс илvv нягт нямбай ажиллагаа
шаардана.
Хэрэглvvр
Хvний эрхийн асуудлыг тодорхой зорилго, ухуулгын
хэрэглvvр болгон ашиглах нь тохиолддог. Хvний эрхийг зєрчдєг
тєр, засаг олон оронд байдаг боловч тvvнээ сайн нууцалж, далдалж
чаддаг байна. Зарим нь хvний эрхийн асуудлыг гадаад бодлогодоо
ашиглах нь ч бий. Энэ нь гнэг талаас эерэг зvйл боловч vр
дvнгий нь ажиглагчдад зарчмын асуудлыг vндэсний эрх ашгаас
ялгахад хvндрэл учруулдаг юм.
Хvний эрхийг олон улсын баримт бичиг, vндэсний хууль тогтоомжоор
баталгаажуулдаг бєгєєд зєрчил нь сэтгэл санааны хvчтэй хєдєлгєєнєєр
илэрдэг. Ийм улс тєржсєн болон тухайн хvний амбицитай холбоотой
нєхцєл байдалд сэтгvvлч нь Засгийн газар, засаг захиргааны
байгууллага, эрх мэдэлтнvvдэд ашиглагдахгvй байхыг эрмэлзэх
хэрэгтэй юм.
Хэллэг
Yг хэллэгийг маш няхуур, нямбай хэрэглэх нь сэтгvvлчдэд
хамгийн чухал байдаг. Сvvлд нь зэмлэлд єртєх, эвгvй байдалд
орж болзошгvй гэдгээ санах нь зvйтэй. Мєн албан ёсны, хуулийн
vг хэллэгийг учиртай ашиглавал зохино. Болгоомжгvй хэрэглэсэн
vг хэллэгээс болж ноцтой хэрэгт орж болзошгvй.
Сонголт
Хэвлэл мэдээлэл нь сонголт хийх эрхтэй. ХМБ нь олон
хуудас материал нийтэлдэг, нэвтрvvлгийн цаг ч ихтэй байдаг.
Гэхдээ хvний эрхийн тєлєє ажилладаг тєрийн бус байгууллагатай
адил чиг vvрэгтэй бус юм. ХМБ нь дэлхийн єнцєг булан бvрт
болж буй vйл явдлаас эхлээд олон зvйлийг мэдээлэх, ач холбогдлыг
нь тайлбарлах vvрэгтэй. ХМБ-ууд зарим зvйлд хэт их анхаарч,
заримы нь дутуу мэдээлдэг, тайлбар нь дутуу гэх мэт олон шvvмжлэлд
байнга єртдєг. Энэ нь заримдаа залхуу байдал, мєн тухайн ХМБ-ын
хэвшил болон бусад зvйлтэй холбоотой.
Бохирдол
Мэдээ, мэдээллийг дамжуулж тvгээхээс ємнє сайтар
боловсруулах шаардлагатай. Баримт сэлтийг шалгах, хянах, нотолгоожуулах
хэрэгтэй. Хvний эрхийн талаар буруу ташаа ойлголт єгєх, худал
хуурмаг мэдээлэл цацагдахаас сэрэмжлэн мэдээ, мэдээллээ "
бохирдолтоос цэвэрлэх" шаардлагатай
Хэт энгийн байх
Хvний эрхийн асуудлыг хэт энгийн тусгаснаар тvvний
хэм хэмжээ, цогц байдал, олон талт зvйлийг орхигдуулдаг. Зарим
ХМБ нэгэн хэвийн байдлаар тусгадаг учраас олон нийтийн зvгээс
тухайн материалд шvvмжлэлтэй хандах байдлыг бууруулдаг байна
Дуулиан шуугиан
ба сєрєг нєлєє
Агуулга муутай, мэргэжлийн шаардлага хангаагvй материал
олон нийтийг тєєрєгдvvлж, тус хvргэхээсээ илvv ус болдог.
Энэ нь нийгмийн бvлгvvдийн тухай буруу сэтгэгдэл тєрvvлж,
нэр хvндэд нь муугаар нєлєєлєх хортой.
Утга санаа
Хvний эрхийн асуудлыг утга санааны хувьд тєгс бус
тусгах нь тvvх, нийгэм, эдийн засгийн жинхэнэ байдлыг орхигдуулахад
хvрдэг. Сэтгvvлчид vvнийг байнга санаж байх нь чухал юм.
ХМБ-ын мэдээний болон
бусад редакци нь мэргэжлийн чадвар, шийдвэр гаргах vйл явцаас
гадна дотоод гадаад хvчин зvйлээс хамааран єєрийн гэсэн соёлтой
байдаг. Иймд тухайн зvйлийг мэдээлэх, эс мэдээлэх, сурвалжлах,
эс сурвалжлах нь редакцийн дотоод шvvлтvvрээр шийдвэрлэгддэг.
Энэ нь цензур биш юм. Тэгэхээр Хvний эрхийн асуудлыг байнга
тусгах эсэх нь тухайн редакцийн дотоодын соёл, ёс зvйн илрэл
байдаг. Энэ бол туйлын чухал. Хэвлэл мэдээлэл нь єєрєє тухайн
мэдээ, мэдээллийн ач холбогдол, vнэ цэнийг тодорхойлдог нь
чєлєєт нийгмийн зарчим хэдий ч хvний эрхийн зєрчил бодлогод
нь тусаагvй байдаг нь харамсалтай.
Нєгєєтэйгvvр, Хvний эрхийн
тухай мэдээ материал нь бусад мэдээлэлтэй харьцуулахад чухал
байвал ХМБ-ын анхаарал татдаг байна. Бас редактор, сурвалжлагч
хоёрын хоорондын харилцаа мэдээ, мэдээллийн сонголтод нєлєєлдєг.
Ардчилсан хэвлэл мэдээлэлд сэтгvvлчийн сонголт, шийдвэрт редактор
нєлєєлєх ёсгvй.
Гэр бvлийн хvчирхийлэл
нь Хvний эрхийн ноцтой зєрчлийн нэг юм. Гэр бvлийн хvчирхийлэл
нь далд явагдаж, даамжирдаг, эрvvл мэндэд хохирол учруулж,
амгалан тайван амьдралыг бусниулдаг, хvний хєгжил, ёс суртахууны
доройтол, гэмт хэргийн єсєлт, ядуурал, архидалтыг єєгшvvлж,
vр хvvхдийг орон гэрээсээ дайжихад нєлєєлж, гэр бvлийн задрахад
хvргэдэг гэхчлэн нийгмийн олон сєрєг vр дагаврыг бий болгодог.
Нийгмийн тvvхэнд гарч
буй хvчирхийллийн vзэгдэл нь ямар нэг субъект ємнєє тулгарсан
зорилтыг албадлагын аргаар шийдвэрлэж буй vйл ажиллагааны
онцгой хэв маяг юм. Нийгмийн эсрэг шинжтэй хvчирхийлэл нь
хэн нэгний амьдрал, эрх ашиг, эрvvл мэнд, эрх чєлєєний эсрэг
зорилго ухамсартай явуулж буй vйл ажиллагаа юм. Иймээс хvчирхийлэл
нь хувь хvн, нийгмийн дэвшилд саад болж, соёл иргэнvлийш хойш
татдаг.
Гэр бvлийн зєрчил, хямрал
нь хувь хvний сэтгэл зvйд vзvvлж буй сєрєг нєлєє vзvvлж, мэдрэлийн,
сэтгэцийн, зvрх судасны, хоол боловсруулах эрхтний эмгэг vvсгэдэг
болохыг шинжлэх ухаан нотолжээ. Гэр бvлийн хvчирхийллээс vvдэн
гарч буй эдийн засгийн хохирол ч багагvй байна. Эрvvл мэндийн
тусламж, нєхєн боловсрол олгох, ядуурал, архидалт, гэмт хэрэгтэй
тэмцэхэд зарцуулж байгаа хєрєнгє, нийгмийн халамж, хамгааллын
зардлын нилээд хэсэг нь гэр бvлийн хvчирхийллийн vр дагавартай
шууд холбоотой.
Гэр бvл дотор биеийн хvчний,
сэтгэл санааны, оюун санааны, бэлгийн харилцааны, эдийн засгийн,
айлган сvрдvvлж заналхийлгэх, хянан тагнан мрєдєх гэх мэт
хvчирхийллийн бvхий л хэлбэр оршиж байдгаараа улам ч ноцтой.
Нийгмийн энэхvv томоохон
vзэгдэлтэй тэмцэх, гэр бvлийн хvчирхийллийг vл тэвчих хандлагыг
олон нийтэд тєлєвшvvлэх, тvvнийг бууруулж, улмаар арилгахад
хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл нэн чухал vvрэг гvйцэтгэж чадна.
Гагцхvv хэвлэл мэдээллийн
байгууллагын удирдлага, сэтгvvлчдийн гэр бvлийн хvчирхийллийн
мєн чанар, хор уршигийн тухай ойлголт нийтлэл, нэвтрvvлгийн
мэргэжлийн тvвшин, чанар, мэдээллийн харилцаанд тодорхой нєлєє
vзvvлэх нь мэдээж. ХМХ нь гэр бvлийн хvчирхийллийн баримт
сэлтvvдийг эрэн сурвалжилж, илчлэх, тэдгээрт олон нийтийн
анхаарлыг тєвлєрvvлэн улс тєрийн бодлого шийдвэрт нєлєєлєхєд
чухал vvрэг гvйцэтгэнэ. Тvvнчлэн гэр бvлийн хvчирхийллийн
нийгмийн сєрєг vр дагавар, хор хєнєєлийн талаар олон нийтийн
мэдлэг, ойлголтыг нэмэгдvvлж, тvvнээс сэргийлэх, хамгаалах
зан vйлийг тєлєвшvvлэх, хэвшмэл сэтгэхvй, хандлагыг єєрчлєхєд
ч зохих хувь нэмэр оруулах боломжтой.
2. Хэвлэл мэдээлэл,
сэтгvvлчдийн оролцоо
Гэр бvлийн хvчирхийллийн
асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тvvний удирдах болон
мэрэгжлийн хvмvvсийн анхаарлыг хандуулах 2 гол чиглэл байна.
1. Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл єєрийн нийтлэл, нэвтрvvлэгт
хvчирхийллийн сэдвийг хэрхэн тусгаж байгаад vнэлэлт дvгнэлт
єгч цаашдын бодлогоо тодорхойлох.
2. Гэр бvлийн хvчирхийллийн эсрэг тэмцэхэд ХМХ-ийн хvч, боломжийг
хэрхэн ашиглах .
Хvчирхийллийг амьдралын
ердийн хэм хэмжээ, хэвийн vзэгдэл гэсэн сєрєг хандлага бий
болж хэвшвэл нийгэмд ноцтой хохирол учруулах нь мэдээж. Иймд
ХМХ єєрєє нийтлэл, нэвтрvvлэгтээ хvчирхийллийг " хэрээс
хэтэрсэн " хэмжээгээр сурталчилж, vзvvлэхгvй байх талаар
тэнд ажиллаж буй жирийн сэтгvvлч, удирдах ажилтнууд ухамсарлах
нь зvйтэй.
Хэвлэл мэдээлэл бол хvмvvсийн
оюун санаа, сэтгэл зvйд хvчтэй нєлєє vзvvлдэг хэрэгсэл юм.
Аливаа хямралт байдалд бухимдал ихсэх дусам хvчирхийлэл нэмэгдэх
нь байдаг. Єнєєдєр манайд ч байдал ийм байгаа. Гэмт хэргийн
тухай мэдээлэл, хvний эрхийн зєрчил, хvчирхийллийн тухай мэдээлэл,
факт баримт урьд ємнє хаалттай байсан тул сэтгvvлч, сурвалжлагчид,
мєн олон нийтийн анхаарлыг илvvтэй татах болж, сонин хэвлэл,
радио, телевиз зай талбай, эфирийн нэлээд цагаа vvнд зориулах
болжээ. Харамсалтай нь хэвлэл мэдээллээр єнєєгийн байдлыг
єєгшvvлэн дэмжих хандлагатай, амьдралд тохиолдож буй хvний
эрхийн зєрчил, сэтгэл санаа, бэлгийн, бие махбодийн хvчирхийллийн
баримтыг дуулиан шуугиан болгож, хvч хэрэглэх, тvрэмгийлэх
нь эр зоригийн илрэл болгон харуулах нь тvлхvv байна. Шинэ
нийгэмд хvмvvс тєдийлєн дасан зохицоогvй, олон сувгаар тал
талаас урсан ирж буй мэдээллийг хvлээн аваад тvvнд шvvжлэлтэй
хандаж ангилах чадвар бvхий уншигч, vзэгч, сонсогчид хараахан
бvрэлдээгvй байгаа нєхцєлд гэмт хэргийн явцыг редакцийн болон
сэтгvvлчийн тайлбаргvй шууд хэвлэн нийтэлж байгаа нь ухамсар
мєчид хvмvvсийн сэтгэл санаанд шууд буудаг ажээ. Энэ нь ерєнхийдєє
нийгмийн сэтгэл зvйд хэрхэн нєлєєлж буйг тооцож vзэхгvй байгаа
нь харамсалтай.
Дэлхийн эрдэмтэн, судлаачид
хvчирхийлэл vvсэж буй шалтгааныг олон талаас нь судалж, тvvнийг
бууруулах аргыг идэвхтэй эрэлхийлж байгаа юм. Эдгээр шалтгааны
нэгийг тэд хэвлэл мэдээллээр єгч буй мэдээлэл нийтлэл, нэвтрvvлэг
хєтєлбєр, киногоор хvчирхийллийг єргєн хvрээтэй, хяналтгvй
сурталчилж байгаатай холбон тайлбарлаж байна. Австрали, Финланд,
Голланд, Польш улсыг хамруулан хийсэн нэг судалгааны эцэст
хvчирхийлэл vзvvлсэн хєтєлбєр, кино голчлон vздэг хvмvvс юманд
илvv тvрэмгий хандаж, илvv тvрэмгий байдлаар биеэ авч явдаг
гэсэн дvгнэлтэд хvрчээ. Тэр хvмvvсийн хувьд аливаа зєрчил,
маргааныг шийдвэрлэх цорын ганц арга бол зєвхєн хvч тvрэмгийлэх,
хvчирхийлэх гэсэн ойлголт давуу байсан байна.
Institute for Mental Health
Initiatives (IMHI)- Оюуны эрvvл мэндийн санаачилгын институт
нь хэвлэл мэдээлэл, ялангуяа телевизээс цэрвэж тvгшин хурц
шvvмжлэн дайрахаасаа ємнє тэдгээрийг хvчирхэг хэрэгсэл болохынх
нь хувьд илvvтэй ашиглаж, хvмvvсийн санаа бодол, ойлголтод
эерэгээр нєлєєлж болно гэж vзжээ. Тэдний бодлоор хэвлэл мэдээлэлд
доорхи боломж байна гэжээ.
- Учир утгагvй хvчирхийллийг vзvvлэхгvй байх
- Уран бvтээлийн баатрууд аюул аймшгийн єєдєєс хvч хэрэглэхээсээ
илvv ухаанаар тэмцэж буйг тvлхvv харуулах.
- Харгис хэрцгий этгээдvvдийн єєрийн ухаангvй, бодлогогvй
vйлдэлд буруутайгаар хэрэглэж буй буу зэвсгийг аль болох бага
vзvvлэх.
- Буруутай этгээдvvдийн vйлдсэн гэр бvлийн хvчирхийллийн хор
уршиг, сэтгэл санаа, нийгмийн vр дагаварыг буруу гэж ойлгохоор
харуулж ялангуяа хvvхэд залуучуудад жигшин зэвvvцэх сэтгэл
тєрvvлэх, муу, зохисгvй vйлдэл гэдгийг ухамсарлуулах чиглэл
барих.
Ардчилсан нийгэмд хэвлэл
мэдээлэл олон нийтийг тэдний эрх ашигт нийцсэн мэдээллээр
хангаж, тэдний ємнє vvрэг хvлээнэ. Ардчилсан нийгэмд хэвлэл
мэдээлэл, олон нийт хоёрын хоорондын євєрмєгц харилцаа бий
болдог. Энэ харилцааны нэг чиглэл нь олон нийтийн санаа зовоож,
сэтгэлий нь тvгшээн, тєр, засгаас тодорхой шийдвэр хvлээж
буй асуудлууд юм. Ардчилал хєгжсєн орнуудад нийгмийн янз бvрийн
давхарга, бvлэглэлийн тєлєєлєгчдийг хамруулсан нийтийн шинжтэй
хэлэлцvvлэг, маргааны хэлбэрийн нийтлэл, нэвтрvvлэг олширч,
нийгмийн сэтгэл зvй, олон нийтийн санаа бодлын тєлєвшилтєд
ихээхэн vvрэг гvйцэтгэх болжээ. Уншигч, сонсогч, vзэгчид,
ХМХ-ийн хоорондын харилцааны (interactive) энэ хэлбэрvvд нь
иргэдийн тєр, засагт нєлєєлєх, тєрєєс иргэддээ vйлчлэх механизмыг
боловсронгуй болгоход чухал vр нєлєє vзvvлдэг байна. Энэ утгаар
хэвлэл мэдээлэл нь нийгэмд хуримтлагдсан хурц асуудлуудыг
тєр, засгийн сонорт хvргэх гvvр болдог тєдийгvй эерєг шийдвэр
гаргахад нь нєлєєлєхєд чухал vvрэг гvйцэтгэнэ.
Иймд єнєєдєр зєвхєн нэг
орны доторх vндэсний асуудал бус дэлхий нийтийн ємнє тулгарсан
томоохон бэрхшээл болж буй хvчирхийлэл, тэр дундаа гэр бvлийн
хvчирхийллийн асуудлыг шvvн хэлэлцэж, тvvнийг бууруулахад
ХМХ-ийг хэрхэн ашиглах нь сонирхолтой , мєн тулгамдсан асуудал
юм.
Хэвлэл мэдээлэл нь иргэдэд мэдээлэл тvгээх, мэдлэг боловсрол
олгох, соён гэгээрvvлэх, цэнгээн хєгжєєх чадвар, боломж бvхий
хvчирхэг хэрэгсэл юм. Иймд энэ хэрэгслийг ашиглан гэр бvлийн
хvчирхийллийн сэдвээр олон нийтийн маргаан, мэтгэлцээн єрнvvлэх,
vvнд сонин хэвлэл, радио телевизийг ашиглан амьдралын жишээн
дээр тулгуурлан асуудлыг нухацтай, олон талаас нь хэлэлцэн
ярилцах нь vр дvнтэй юм.
Сайн мэдээлэл, нарийн
мэдрэмжтэй, мэргэжлийн сэтгvvл зvй бол хvний эрх, нийгмийн
асуудлаарх нийтлэл, нэвтрvvлгийн чанарыг сайжруулах зорилгоор
аливаа хэвлэл мэдээллийн байгууллагаас хэрэгжvvлэх стратеги
бодлогын гол елемент юм.
Бvхий л соёл иргэншлийн
тvvхэнд эрчvvд ихэвчлэн хvчирхийлэгч- буруутан байдаг ба эмэгтэйчvvд
хvчирхийллийн гамшгийг амсагч - хохирогч болдог. Ахмад настан,
хvvхэд хvчирхийлэлд єртєх нь бас л дэлгэрсэн vзэгдэл юм. Гэр
бvлийн орчинд хvчирхийлэл vйлдэгчид нь эмэгтэйчvvд, хvvхдийн
эрхийг хамгийн бvдvvлгээр, ноцтой зєрчиж байдаг. Иймд сэтгvvлчид
олон нийтийг мэдээллээр хангах єдєр дутмынхаа vvрэгт ажлыг
гvйцэтгэхийн сацуу эмэгтэйчvvд, хvvхдийг хамгаалах, тэдний
эрхийг баталгаажуулахын ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг
бvрэн, гvнээ ухамсарлах хэрэгтэй юм. Эмэгтэйчvvд, хvvхдvvдийн
эрхийг хамгаалах, тэднийг хvчирхийллээс урьдчилан сэргийлэх
талаар олон улсын байгууллагууд дорвитой санаачилга єрнvvлж,
хамтран ажиллаж байна. Олон улсын байгууллагууд хэвлэл мэдээллээр
болон сургуулиудад хvvхдэд аль болох их мэдээлэл єгєх боломжийг
сайжруулах талаар уриалж байна. Ялангуяа тэдэнд аюул заналхийлэл,
бэлгийн халдлага, тэдгээрээс єєрсдийгєє хэрхэн хамгаалах тухай
мэдээлэл туйлын хэрэгцээтэй гэж vзэж байна. Мєн бага ангиас
нь эхлэн хvvхдvvдэд хэвлэл мэдээллийн цагаан толгой зааж,
энэ талаар сургалт явуулах, нийтлэл, нэвтрvvлэг, зар сурталчилгааны
тухай ойлголттой болоход нь туслах шаардлагатай гэж vзэж байна.
Энэ нь хvvхдийг багаасаа эхлэн хэвлэл мэдээлэлд шvvмжлэлтэй
хандаж, хэрэгтэй мэдээллээ олж авч чаддаг сайн хэрэглэгч болоход
тусална.
Европын Консулын саналыг
дэмжин Их Британийн Засгийн газраас сургалтад “ хvvхэдтэй
харилцдаг бvх сэтгvvлчийг хамруулбал зохино “ гээд “ єєрийн
ухамсар, хvйс, бэлгийн ёсны тухай ойлголтууд, хvvхдийн єсєлт,
бойжилт, хєгжил, хvvхдийг гомдоох, доромжлох, сорилтын хvчин
зvйлvvд, хууль, эрх зvй, ярилцлагын арга техник, хvvхэдтэй
харилцах, дvрс бичлэг хийх “ зэрэг сэдвийг сургалтын хєтєлбєрт
тусгахыг зєвлємж болгожээ.
Дэлхийн олон орны хэвлэл
мэдээллийн байгууллагууд ч олон улсын хvний эрхийн болон тєрийн
бус байгууллагын зєвлємжийг vндэслэн єєрийн ёс зvйн зарчмыг
баталж, даган мєрддєг уламжлалтай болжээ.
Брюссельд тєвтэй Олон улсын сэтгvvлчдийн холбооноос 1998 оны
5-р сарын 2-нд Бразилийн Ресифе хотноо зохион байгуулсан “
Хэвлэл мэдээлэл ба хvvхдийн эрх" бага хурлын vеэр "
Хvvхдийн эрхийг сурвалжлахад баримтлах зарчим “ - ын тєсєл
боловсруулан хэлэлцэж, 2001 онд Сєvл хотноо болсон Их Хурлаараа
баталсан билээ.
Энэхvv зарчим нь хvvхдийн
эрхийг хамгаалах vйлст сэтгvvлчдийн нийтээр даган мєрдєх нийтлэг
хэм хэмжээ бий болгох, энэ талаар хэвлэл мэдээллийн мэргэжилтнvvдийн
ухамсрыг дээшлvvлэх зорилготой бєгєєд 4-р зvйлд: " Хvvхдийн
vйл хэргийг сурвалжлахдаа ёс зvйн єндєр зарчмын vvднээс хандана"
гээд тухайлбал:
· Хvvхэдтэй холбоотой асуудлыг сурвалжлан тавихдаа туйлын
хянамгай, мэдрэмжтэй байх
· Хэвшмэл ойлголтоос зайлсхийх, нийтлэл, материалынхаа тусын
тулд сенсаци хєєцєлдєхгvй байх
· Хvvхэдтэй холбоотой аливаа нийтлэлийн vр дагаврыг сайтар
бодож тооцоолон хvvхдэд учирч болзошгvй хор хохирлыг багасгах
· Зайлшгvй шаардлагатай бус бол хvvхдийн зураг, дvрсийг vзvvлэхийн
хэрэггvй бєгєєд ярилцлагад єєр нэр ашиглах
· Боломжтой vед хvvхдvvдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр vзэл
бодлоо илэрхийлэх боломж олгох. Ингэхдээ дэргэд нь дарга,
удирдлагыг байлгахгvй байх
· Хvvхдийн єгч буй мэдээлэл нь хараат бус байх баталгааг хангах,
гэхдээ мэдээлэл єгснєєр хvvхэд золиосонд єртєхгvй байх талаар
онцгой анхаарал тавих
· Хvvхэдтэй сексийн тухай тєсєєллийн талаар ярилцахаас зайлсхийх
· Хvvхдийн зургийг авахдаа шударга арга хэрэглэх, Боломжтой
vед єєрт нь мэдэгдэж, зєвшєєрєл авах. Эсвэл хvvхдийг хариуцаж
буй насанд хvрэгсэд, хамгаалагч, асрагчаас зєвшєєрєл авсан
байх
· Хvvхдийн нэрийн ємнєєс ярих, эсвэл хvvхдийн ашиг сонирхлыг
тєлєєлж буй аливаа байгууллагын зєвшєєрєл, бvртгэлийг шалгах
Єнєєдєр манай улсад ажиллаж
буй сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалах цорын ганц байгууллга
болох Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэл нь ОУСХ-ны гишvvн
бєгєєд vvгээрээ дээрх зарчимыг хvлээн зєвшєєрч нэгдсэн гэж
vзэж болно. Харин энэ талаар сэтгvvлчдэд мэдээлэх, сурталчлах,
дагаж мєрдєх ажил хангалтгvй байна.
2001 оны 5- р сарын 1-нд
Монголын Чєлєєт Ардчилсан Сэтгvvлчдийн Эвлэл(Монголын Сэтгvvлчдийн
Холбоотой нийлсэн), "Глоб Интернейшнл" тєрийн бус
байгууллагаас Монголын эмэгтэй сэтгvvлчид, эмэгтэйчvvдийн
байгууллагын хамтарсан " Эмэгтэй сэтгvvлчдийн хэвлэл
мэдээлэл, нийгэмд гvйцэтгэх дугуй ширээний ярилцлага зохион
байгуулсан бєгєєд тvvнд оролцогсод " Эмэгтэйчvvдийн асуудлыг
сурвалжлахад баримтлах зарчим" баталсан юм. Yvнд: "
Эмэгтэйчvvдтэй холбоотой аливаа асуудлыг хєндєж тавихдаа тэдний
хувийн нууц, эмзэг зvйлд хvндэтгэлтэй хандана" гэсэн
байна. Мєн "Хvчирхийлэл, дарамтад єртсєн эмэгтэйчvvдийн
зураг, дvрсийг єєрєє хvсээгvй тохиолдолд vзvvлэхгvй"
байх гэжээ.
Эдгээр баримт бичиг нь
гэр бvлийн хvчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчvvд, хvvхдийн
асуудлыг хєндєж буй сэтгvvлчдэд зайлшгvй чухал юм. Сэтгvvлчид
мєн vvрэгт ажилдаа эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн талаарх олон
улсын Конвенци, бусад баримт бичгийг иш vндэслэл болговол
зохино. Ялангуяа манай орны нэгдэн орсон баримт бичгvvд нь
Yндсэн Хуулийн дагуу дотоодын хууль мэт, зарим тохиолдолд
давуу эрхтэй vйлчилдэг болохыг санах нь зєв юм.
3. Мэргэшсэн сэтгvvлч
Гэр бvлийн хvчирхийллийн
сэдвээр дагнан бичдэг сэтгvvлчдийг мэргэшvvлхэ нь хэвлэл мэдээллийн
байгууллагын дотоод соёл, иргэнлиг сэтгэхvйг хєгжvvлэхэд чухал
нєлєєтэй. Мэргэшсэн сэтгvvлчтэй болсноор тухайн редакци гэр
бvлийн хvчирхийллийн асуудлыг єєрийн нийтлэл, нэвтрvvлгийн
бодлогын нэг чиглэл болгон тогтмол хэрэгжvvлэх хvсэл эрмэлзэл
бий болсныг илтгэнэ. Мєн чєлєєт сэтгvvлчдийг (freelancer)
ч энэ чиглэлд татан оролцуулах нь зvйтэй юм. Сэтгvvлч тухайн
асуудлаар мэргэших нь нийгэмд хэрэгтэй ашигтай илгээлт (message)
єгєхєд нэн чухал. Энэ нь асуудалд єнгєц бус тодорхой байр
сууринаас хандаж, тодорхой санал дэвшvvлэх боломж олгоно.
Сэтгvvлч нийгмийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлэхэд чанартай,
хариуцлагатай сэтгvvл зvйн тухай яригддаг. Олон улсын сэтгvvлчдийн
холбооноос чанартай сэтгvvл зvйн аян зохион байгуулж, тvvнд
гишvvн байгууллагуудаа идэвхтэй татан оролцуулж байгаа билээ.
Чанартай сэтгvvл зvй нь
"Мэдээлэлтэй байх", "Мэдлэгтэй байх",
"Мэргэжлийн єндєр ур чадвартай байх" гэсэн 3 зарчмаар
тодорхойлогдоно гэж vзэж болно. Чанартай сэтгvvл зvйн соёлыг
хэвшvvлэх нь сэтгvvл зvйн vйл ажиллагааг эрхэлж буй редактор,
сэтгvvлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн байгууллагын бусад
мэргэжилтнvvдийн єєрийнх нь ертєнцийг vзэх vзэл, иргэний байр
суурь, итгэл vнэмшил, мэдлэг боловсрол, хvмvvжил ёс суртахуунтай
ихээхэн холбоотой. Yvний зэрэгцээ мэргэжлийн ёс зvйгээ дээдлэх
нь сэтгvvлчийн эрхэм vvрэг юм.
Мэдээлэлтэй байх
Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэхэд тvvний далд буй
баримтуудыг илчилж, олон нийтэд мэдээлэх нь туйлын чухал.
Ингэхдээ мэдээллийн олон эх сурвалжийг судалж, баримт сэлтээ
нотолгоожуулан бодитой дvгнэлт хийх нь зvйтэй. Буруу ташаа,
нэг талын єрєєсгєл мэдээлэл сэтгvvлчийг тєєрєгдvvлдэг тєдийгvй
хуурдаг болохыг санах хэрэгтэй юм. Энэ нь мєн хожим бvр илvv
муу vр дагаварт хvргэж болзошгvй.
Мэдлэгтэй байх
Єєрийн олж цуглуулсан мэдээлэл, баримт сэлтvvдийг дэлгэж тавихдаа
гэр бvлийн хvчирхийллийн мєн чанар, хор уршиг, нийгмийн vр
дагавар болон бусад зvйлийн талаарх олон талт мэдлэгээ зєв
зохистой ашиглах. Энэ мэдлэг нь єнгєц бус бол vр дvнтэй байх
нь мэдээж. Ул суурьгvй мэдлэг сэтгvvлчийг мэдээлэл, баримтаа
буруу зєрvv ашиглаж, асуудалд нэг талаас хандаж туйлширахад
хvргэж болзошгvй тєдийгvй улмаар олон нийтийн дунд тєєрєгдєл
vvсгэж, нийгэмд бvр илvv сєрєг нєлєє vзvvлж болзошгvй.
Мэргэжлийн єндєр
ур чадвартай байх
Энэ нь сэтгvvлчид орчин vеийн сэтгvvл зvйн мэдлэг, бvтээлч
сэтгэл, авъяас билгээс гадна хариуцлага, ёс зvйн єндєр зарчим
баримтлахыг шаардана. Сэтгvvлч мэдээлэл, мэдлэгтэй байхаас
гадна мэргэшсэн байвал илvv амжилтад шаардана.
Сэтгvvлч хvчирхийллийн
асуудлаар мэргэших хvсэл эрмэлзэлтэй бол юуны тvрvvн энэ нь
бидний оршин сууж буй орчин, нийгэмд туйлын их хор хохирол
учруулдаг сєрєг vзэгдэл, соёлт хvмvvний тэвчиж vл болох зан
vйл, авир араншин болохыг ойлгохыг мэдэрч, жигших хэрэгтэй
юм. Yvнд сэтгvvлчийн мэдээлэл, мэдлэгээс гадна тvvний иргэний
байр суурь, итгэл vнэмшил, vзэл бодол зайлшгvй нєлєєлнє. Мєн
гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэж, бууруулж, улмаар арилгаж
болно, vvнд єєрєє хувь нэмэр оруулж чадна гэдгээ ухамсарлан
ойлгох нь тууштай хvсэл эрмэлзэл, мєн иргэний эр зоригтой
холбоотой юм.
Сэтгvvлч мэдээлэлтэй,
мэдлэгтэй, мэргэшсэн байхын тулд хvний эрхийн байгууллагуудтай
нягт холбоотой ажиллах хэрэгтэй. Тєрийн бус байгууллагууд
нь хэвлэл мэдээллийн тєдийгvй тєр, засгийн болон бусад байгууллагын
хувьд мэдээллийн нєлєє бvхий эх сурвалж болж чадна. ТББ-ууд
нийгмийн шинэ, тулгамдсан асуудал, хvний эрхийн далд зєрчил,
vvссэн хямралын талаар ХМБ-ын анхаарлыг тєвлєрvvлэх чадвартай.
ТББ-уудтай хамтран ажилласан нєхцєлд мэдээ, мэдээлэл, сурвалжлага
бvрэн, нягт нямбай, алдаагvй, дэс дараалалтай болдог. ТББ-уудын
судалгаа, ХМБ-ын чадавхи хоёр тухайн асуудлыг мэдээллийн зах
зээлд дэвшvvлж тавих эсэх, тухайн асуудлыг шийдвэрлэхэд нєлєєлж
чадах эсэхтэй холбоотой.
4. Хvчирхийллийн
асуудлыг сурвалжлахад юv анхаарах вэ?
Хvчирхийлэлд хоёр тал
оролцдог. Олон нийтэд vнэнийг хэлэхийн тулд сэтгvvлч мэргэжлийнхээ
зарчмыг баримтлах нь зvйн хэрэг. Иймд:
· Yнэнийг эрхэмлэ
Юуны тvрvvнд vнэнийг хэлэх
ёстой гэдгээ ямагт санах ёстой. Иймд тэнцвэртэй мэдээлэл чухал.
Yvний тулд хvчирхийлэлд єртєгч, тvvнийг vйлдэгч хоёр талын
аль алинтай нь уулзах шаардлага гарна. Сэтгvvлч хvчирхийллийн
хохирогч, vйлдэгчийн хэнийх нь ч талд орох ёсгvй бєгєєд бодитой
байх нь хариуцлагатайн шинж гэдгийг мартаж vл болно.
· Хvчирхийлэл бодит
vзэгдэл гэдгийг ямагт сана
Хvчирхийлэл нь жинхэнэ
амьдрал дунд байдаг бодит vзэгдэл тєрх тул уран сайхны хэтрvvлэг,
зvйрлэл хэрэглэхээс зайлсхий.
· Бусдын хvний эрхийг
хvндэтгэ
Гэр бvлийн хvчирхийлэл
нь хvний эрхийн зєрчлийн хувьд єєрєє дуулиант хэрэг юм.
Харин vvнийг бусдын хvний эрхэд халдалгvй сурвалжлахад тун
тєвєгтэй гэдгийг бvv мартаарай. Энд нарийн мэдрэмж хэрэгтэй.
· Хvчирхийлэл бол далд
баримт тул эрэн сурвалжлах сэтгvvл хэрэгтэй.
Гэр бvлийн хvчирхийлэл
бусад хэлбэрийн нэг адил ямагт далд оршдог, vеийн vед нуугдмал
байдалд дарагдаж ирсэн тvvхтэй. Тиймээс тvvнийг ил болгох,
олон нийтэд байнга мэдээлж байх нь онцгой чухал ажээ. Yvнд
эрэн сурвалжлах сэтгvvл зvй хэрэгтэй бєгєєд далд, нуугдмал
мэдээллийг ил гаргаж тавих нь сэтгvvлчээс иргэний зориг шаардаж,
эрсдэлтэй учирна.
· Гэр бvл дэх хvчирхийлэл
нь онцгой мэдрэмж, хэлхээ холбоотой хамаатай
Гэр бvлийн хvчирхийлэл
нь хайр энхрийлэл гэх мэт зvрх сэтгэлийн, євєє, эмээ, аав,
ээж, vр хvvхэд, ах дvv гэх мэт ураг тєрлийн нарийн холбоотой
хvмvvсийн дунд явагддаг. Иймд энэ асуудлыг хєндєхдєє хэт єєр
тийш хазайхгvй, хохирогчдын нэр тєр, хувийн нууцыг хvндлэх,
хамгаалах зарчим баримтлах нь чухал. Хохирогч эргээд vйлдэгчээ
ємєєрєх, хамгаалах нь амьдралд цєєнгvй тохиолддог.
· Хvvхдvvд гэр бvлийн
гишvvд гэдгийг хэрхэвч мартаж болохгvй.
Тэд эцэг, эхийнхээ тухай
муу мэдээг сонсохдоо цочирдож, vеийн нєхдєєсєє ичиж, сэтгэл
санааны хvнд дарамтад ордгийг мартаж болохгvй. Ээж нь хvчирхийлэлд
єртсєн байлаа ч, аав нь энэ хvчирхийллийг vйлдсэн байлаа ч
гэсэн хvvхэд тvvнийг дотнын найздаа ч ярьж чаддаггvй.
· Сэтгvvлчийн мэргэжлийн
vvрэг, ёс зvйн шалгуур
Сэтгvvл зvй нь гэрэл зураг,
эх сурвалж мэт нотолгоо шаарддаг тул ХМБ-ууд vvнийг зайлшгvй
ашиглах болдог. Харин хvчирхийлэлтэй холбоотой материал дотор
хvмvvсийн нэр хаяг, гэрэл зургийг тавихдаа аль болох болгоомжтой
хандаж, зайлсхийх нь зvйтэй. Энэ нь сэтгvvлчээс ёс зvйн журмыг
мэргэжлийн зарчмаас илvvд тавих хvнлэг сэтгэл шаардана. Ийм
нєхцєлд гар зураг, холбогдолтой диаграмм, бусад материал тавьж
болох юм.
· Зохиогчийн эрхийг
хvндэтгэ
Зарим сонин хэвлэл зураггvй,
цулгуй материал тавихаас зайлсхийж гадаадын сонин сэтгvvлийн
зураг тавьдаг. Энэ бол байж боломгvй зvйл. Дэлхий даяарчлагдаж
байгаа єнєє vед зохиогчийн эрхийн хуулийг баталгаажуулсан
Олон улсын хууль эрхийн актыг хvлээн зєвшєєрч, заримд нь нэгдэн
орсон Монгол Улсын иргэн гэдгээ та мартаж болохгvй. Хvний
эрхийн тvгээмэл тунхаглалын, Олон улсын Патент, Оюуны ємчийн
хууль, дvрэм журам, Хvvхдийн эрхийн конвенцийн заалтаар ой
тойнд багтамгvй мєнгє танаас нэхэж болно. Зєвхєн Монголдоо
тарах юм хэмээн ухвар мєчид сэтгэж хэзээ ч болохгvй.
Жишээ: Монголын нэгэн сонин
хоёр хvvхдийг хороосон Нямхvv гэгч 11 настай хvvхдийн гэрэл
зургийн оронд Азийн нэг орны хувцас рекламдаж буй балчир хvvгийн
зураг тавьсан тохиолдол гарсан юм. Шал єєр орны гэм зэмгvй
10 настай хvvг "ялтан" болгосон нь гашуун сургамжтай
тvvх байсан юм. Энэ тухай “Weekend” сонины нэг дугаарт бичсэн
нь бий.
· Єнцгєє зєв тодорхойл
Хvчирхийлэлтэй холбоотой
vйлдлийг ямар єнцгєєс харж бичих вэ? Сэтгvvлчид
ихэвчлэн болсон vйлдлийн явцыг нэг бvрчлэн бичиж байна. Тухайлбал,
хvчирхийлэгч этгээд хохирогчийг юугаар яаж, хэрхэн цохисон,
зодсон, ямар бvдvvлэг, хараал ерєєлийн vг хэлж байсан гэх
мэт. Энэ нь эргээд уншигчдын жигшлийг тєрvvлэхээс илvv, ухамсар
дорой, боловсрол багатай, сэтгэцийн доголдолтой хvмvvст буруу
ойлголт, санаа єгєх шалтгаан болж мэдэх юм. Иймээс сурвалжлагч
энэ асуудлыг яагаад бичих болсон , vvгээрээ юу хэлэх гэж зорьсон
гэдгээ ойлгомжтой тод тодорхойлох нь чухал.
· Мэдээлэл хараат бус
байх
Гэр бvлийн хvчирхийллийн
талаархи аливаа мэдээлэл ардчилал, хvний эрхийн зєрчлийн тухай
ноцтой сануулга юм. Иймд улс тєр, нйигэм, эдийн засгийн тухай
мэдээллийн адил хувь хvн, бvлэг этгээдийн шахалт дарамтаас
хараат бус байвал зохино.
· Тvгээх, дэлгэрvvлэхийг
бvv яар
Сэтгvvлч гэр бvлийн хvчирхийлэлд
єртєгсдєєс єгч буй мэдээллийг шалгаж нягтлах, сєрєг эх сурвалжтай
уулзаж болсон vйл явдлын талаарх санаа бодлыг нь сонсох, асуудлын
vнэн, бодитойг баримтаар батлах хэрэгтэй. Ингэж чадаагvй тохиолдолд
тухайн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээр тvгээх шаардлагагvй
юм.
· Эх сурвалж заавал
шаардлагатай
Яаралтай, шуурхай мэдээлэх
шаардлага гарсан тохиолдолд єгч байгаа эх сурвалжаа дурдах
хэрэгтэй. Эх сурвалжаа дурдсанаар таны єгч байгаа мэдээлэл
уншигч, олон тvмэнд итгэл vнэмшлийг тєрvvлдэг.
Хvvхэд хvчирхийллийн золиос
болох нь тvгээмэл байдаг. Зарим сэтгvvлч “ Хvvхэд бол мэдээллийн
найдвартай эх сурвалж бус, тэдний мэдээллээс баримт уу, эсвэл
зохиомол зvйл vv гэдгийг ялгахад бэрх “ гэж vздэг. Ийм бодлыг
саяхан хvртэл шvvгчид ч хуваалцаж байв. Шvvхэд гэрчээр дуудагдсан
хvvхдvvдийн мэдvvлэгт тэд vл итгэдэг байжээ. Хvvхдvvдийг хэвлэл
мэдээллийн хэрэгсэлд мэдээллийн эх сурвалжийн хувьд ашиглах
боломж олгох тухай шинэ ойлголтыг судалж vзэх шаардлагатай.
· Сэрэмжлvvлэх нь чухал
Хvчирхийлэлийн vр дагавар
юунд хvргэж байгааг, юунд хvргэж болохыг аль болох тусгаж
бусдад сэрэмжлvvлэх, хvчирхийлэлгvйгээр шийдэж болох ямар
арга зам байсныг сэтгvvлчийн байр сууринаас илэрхийлж, бусдад
сануулахыг хичээ.
Сэтгvvл зvйн хамгийн сонирхолтой,
хvртээмжтэй аргын нэг нь ярилцлага байдаг. Сэтгvvлч мэдээ,
сурвалжлага гэх мэт сэтгvvл зvйн аль ч тєрєл зvйлээр материал
бэлтгэх байсан ч гэсэн ярилцлага гол vндэснь болдог билээ.
Таны материал ярилцлага хэлбэрээр нийтлэгдэх, нэвтрvvлэгдэх,
эсвэл vгvй байлаа ч доорхи зєвлєгєєг анхаарай.
Хvчирхийлэлд єртєгчтэй
ярилцлага хийхдээ:
- Хохирогчтой ижил тvвшинд
хандаарай. Єєрийгєє дээгvvр, эсвэл доогуур бvv тавь, Битгийн
єрєвд, битгий буруутга, битгий шvvмжил.
- Ярилцлага авахдаа ярилцлагын
зорилго, ярилцлагааас гарах эерэг, сєрєг vр дагаврын тухай
урьдчилан ойлголцохыг хичээгээрэй
- Таны оронд хэн ч байсан
ийм байдалд орж болзошгvй байсныг илэрхийл. Тэвчээртэй, тайван
байж, боломжтой бол бухимдлаа тайлахад нь тусалж,
зєвлєєрэй.
- Яагаад гэдэг асуултаас
аль болох зайлсхий. Бусад эх сурвалжтай чухал асуудлаар ярилцаж
байхдаа тавьдаг энэ асуулт хvчирхийлэлд єртєгчийн хувьд
тийм ч чухал байдаггvй байна.
- Хохирогчийг дэмжиж байгаагаа
гаднах тєрх, нvvр царай, хандлага, байгаа байдал, vгээрээ
илэрхийл.
- Хувийн нууцыг нь хадгална
гэдгээ батлаарай. Хохирогч єєрєє зєвшєєрєєгvй тохиолдолд илт
танигдаж болох шинж, содон тэмдэг, болсон vйл явдал, газрыг
єєрчлєн бичиж болох эсэхийг зєвшилц. Энэ нь хохирогч танигдаж
болзошгvй байдлаас зайлсхийж буй хэрэг боловч ер нь эхнээсээ
энэ тухай нийтэлж, нэвтрvvлж болох тухай тохиролцох нь дээр.
- Хохирогч зєвшєєрсєн байлаа
ч ярилцлагыг нийтлэх, нэвтрvvлэхээс ємнє єєрт нь vзvvлэх,
сонсгохыг хичээгээрэй.
- Хохирогчоос єєрєєс нь
зєвшєєрєл аваагvй бол бусдад нууцыг нь бvv дэлгэ.
- Ярилцлагын тєгсгєлд хохирогчийн
сэтгэлийг засч, дэмжсэн эерэг vг заавал хэлээрэй.
Б. Хvчирхийлэл
vйлдэгчтэй ярилцлага хийхдээ:
- Хvчирхийлэл гэмт хэрэг
учраас хvчирхийлэгчид єєрийг нь дэмжиж буй сэтгэгдэл тєрvvлэхvйц
vйлдэл бvv хий. Бас жигшин зэвvvцэж буй байгаагаа ч илэрхийлэх
хэрэггvй
- Учир шалтгааныг олохыг
хичээгээрэй. Хvчирхийлэл vйлдэгч худлаа ярьж байна гэж бvv
бодоорой. Шинэ баримт ч гаргаж ирж болно.
- Чєлєєтэй ярих, тайлбарлах
боломж олгож, итгэл олохыг чухалчил. Болж єгвєл яриагий нь
бvv тасал.
Ашигласан материал
1. Сэтгvvл зvйн бичлэгийн
vндэс, 2002 он
2. Орчин цагийн суурь сэтгvvл зvй, 2001он
3. Єнєєдєр сонин, 2002 он
4. “Weekend” сонин, 2001он
5. Унгарын Будапешт хотноо 2000 оны 11 дvгээр сарын 2-11 болсон
“Хvчирхийлэл vйлдэгч эрчvvд” сургалтын материалаас
6. Хvчирхийлэлийг бууруулах асуудал, арга зам, товч эмхэтгэл,2002
он, МУИХ,ХАХАЧ
7. Putting Children in the Right, International Federation
of Journalists with support of the European Commission
8. Journalism, Media and the Challenge of Human Rights Reporting,
International Human Rights Counsil
9. " Хэвлэл мэдээлэл ба эмэгтэйчvvд" тєслийн тайлан,
"Глоб Интернейнл" ТББ
10. " Хэвлэл мэдээллийн аян хэрхэн зохион байгуулах вэ?,
"Глоб Интернейнл" ТББ
11. Эмэгтэй сэтгvvлчид хvvхэд, эмэгтэйчvvдийн эрхийн тухай"
гарын авлага, "Глоб Интернейнл" ТББ
Бэлтгэсэн Д.Батжаргал,
Д.Мєнхєє
|