Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй
сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он
Та хvvхдээ Америк руу явуулаач
Манай хамаатны нэг ах бvр алс хол Ховд аймгийн Булган суманд
амьдардаг юм л даа. Тэрээр саяхан хотод шилжин ирлээ. Ганцхан
л зорилготойгоор. Есєн настай ганц хvvгээ хотын хамгийн сайн
сургуульд оруулж, алс хэтдээ Америк, Франц зэрэг єндєр хєгжилтэй
оронд явуулж боловсрол эзэмшvvлэх бодолтой гэнэ. Хамаатны
энэ ах маань удам дамжсан малчин айлын хvvхэд бєгєєд ухаан
орсон цагаасаа эхлээд л малтай ноцолдож єссєн эр. Хот байтугай
тоотойхон vзсэн тэрээр бvхэл бvтэн гуч гаруй жилийн амьдралынхаа
хэв маягийг vндсээр нь ийнхvv єєрчлєх болжээ. (Золиослох ч
гэж хэлж болно) Гэхдээ энэ нь ганц хvvгийнхээ л тєлєє шvv
дээ. Тvvний ярьснаар сумын сургуулиуд бараг vvдээ барьсан
гэнэ. Арван жил дєнгєж тєгссєн vгvйтэй «сєєсгєр юмнууд» хичээл
зааж байгаа нь єнєєдрийн сумын сургуулиудын хэв маяг гэж ярьж
байсан. Єєрєє ч сайн ойлгоогvй зvйлээ хvнд заана гэдэг хэцvvхэн
хэрэг шvv. Гэрэл цахилгаан тоотойхон vзэгддэг тэнд амьдрахад
хvнд болж, ялангуяа хvvхдvvдийн хувь заяа тун бvдгэрч байгаа
нь ийм алхам хийхэд хvргэсэн гэж хамаатны ах маань ярьж байлаа.
Хэдхэн жилийн ємнє «Би энэ дов толгодоосоо хаашаа ч явахгvй»
гэж андгайлж байсан хєдєлмєрийн баатар Ц.Намхайнямбуу гуайн
УИХ-ын гишvvний бvрэн эрхийн хугацаа дууссан ч эдvгээ «эдvгээ
тэр дов толгод руугаа» явахгvй байгаа нь єнєєл хэдэн хvvхдийнхээ
хувь заяаг бодсон хэрэг шvv дээ.
Захын нэг малчин эр ийнхvv хvvхдийнхээ ирээдvйг бодож байгаа
нь сайшаалтэй хэрэг. Хот, хєдєє гэлтгvй одоо цємєєрєє л энэ
хvvхдvvдийнхээ ирээдvйг бодож, жаахан санаа зовцгооё. 1960,
70 он социализмын vеч байлаа. Тэр vед аравдугаар анги тєгсєгчдийн
ихэнх нь Орос руу сургуульд явдаг байлаашvv дээ. Одоогийн
альч албан байгууллагын ихэнх боловсон хvчний дийлэнх нь «Оросын
кадрууд». Эдний хvчээр харанхуй бvдvvлэг гэх тодотголтой манай
улс харьцангуй соёлжиж, Европын хєгжил рvv бага зэрэг дєхєж
очсон гэж би боддог. 1990-ээд оны vеэс нийгэм солигдож, Орос
руу явах энэ цуваа тасалдлаа. Харин саяхнаас тодруулбал, хоёр,
гурван жилийн ємнєєс гуравдагч орон руу оюутан сургах аян
сэргэж байна. Цааvдаа ч нэмэгдэх бололтой. Єєрийнхєє хvvхдийг
айлын хvvхдээс дутахгvй хvн болгох гэж зvтгэх сайшаамаар энэ
«жєтєєч» зан Ерєнхийлєгч, компанийн захирал, эмч за бvр цаашлаад
малчдад хvртэл халдаж багаа нь олзуурхууштай. Энэ «жєтєє»
хvн бvхэнд дvрэлзэн асаасай. Хvvхдээ боддоггvй, тэднийхээ
ирээдvйд санаа зовдоггvй эцэг эх гэж хаана ч байхгvй. Байшин
саваа vардагсанжуу, єєрийнхєє унаж буй машинаа ломбарддагсан
уу. (Хэрвээ та “Москвич”, “Лада” унадаг бол бушуухан л зар)
чих, хvзvv, хурууныхаа гоёлыг худалддаг ч юм уу, ямар ч л
байсан єєртєє байгаа бvх л боломжоо ашиглан хvvхдvvдээ дэлхийн
альнэг хєгжилтэй орон руу явуулж, боловсрол эзэмшvvлэхийг
эцэг эхvvд та бvхэнд санал болгож байна. Ядаж л “Манай хvvхэд
Оксфордын их сургуульд сурч байгаа” гээд л хvмvvст гайхуулж
ярих сайхан биз дээ.
Унадаг машин, унжуулдаг ээмгээрээ уралдаж байснаас хvvхдийнхээ
сурдаг сургуулиар єрсєлддєг байвал нэн сайнсан. Ээмэг бєгж,
“Лада”, “Москвич”-хнаар АНУ-д боловсрол олж дєнгєхгvй байх
гэж та намайг дооглож байна уу? Тэгвэл тийм биш. Саяхан Баабар
нэгэн єгvvлэл манай сонинд нийтлvvлсэн. Та санаж буй байх.
30.000 хvvхэд єрнєдєд сургая гэж. Тэнд нэг санаа бий. Эхний
жилийн зардлыг нь даачихвал (улсюм уу эцэг эх нь) хvvхэд тэндээ
ажилд ороод цаашаа єєрийгєє аваад явчих нь гэж. Энэ бол зєвхєн
нэг арга. Би бас нэг арга хэлье. Та ганцхан жил архи бvv амс.
Манай ихэнх хvн хоёр хоногт нэг шил архи авч ууж байгаа байх.
Єдєрт мянган тєгрєг гэж бодчихъё. Тэгвэл 365 х 1000 = 365,000
-365,000 тєгрєг !!!!! ийм мєнгєєр Америкт сурна гэнэ ????
-Тийм
-Та нэг жил архи амсахгvй бол 2.190,000 тєгрєг хэмнэнэ. Мєн
мєнгє илvv ч олох болно.
-Яаж?
-Хvн архи уухгvй бол ажил хийдэг байхгvй юу. Ажил хийсэн хvн
єдєрт 2000 тєгрєг наад зах нь олно доо.
З.Оюунбилэг
|