Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Олон нийтийг чадавхижуулах

Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он

Хєдєєгийн гэрийн эзэгтэй

Таны альхамаатан хєдєє мал маллаж амьдардаг нь лавтай. Зуны дэлгэр цагаар тэднийдээ очиж айраг, тараг ууж, ааруул ээзгий идэн хєдєє гэдэг чинь ямар сайхан юм бэ гэж дуу алдан ирдгээс биш тэдний хєдєлмєрийг нэг ч болов анзаарч харсан уу? Та, ялангуяа эмэгтэйчvvд буюу гэрийн эзэгтэйн ажлыг.

Єнгєрсєн зун хамаатныдаа очиж амрахдаа тэдний ажлыг хараад vнэхээр халширч билээ. Амрах, цэнгэх тухай ойлголт тэдний vгсийн санд лав байхгvй ээ. Vvрийн гэгээнээр тэдний ажил эхэлнэ. Vхэр, тугал, хонь, хургаа бэлчээчихээд гал тогооны ажилд орно. Тэгээд хvvхэд. Тэднийгээ босгож, унд цайг нь єгнє. Гэхдээ малчдын хvvхдvvд бор зvрхээрээ єсч хvмvvжнэ л дээ. Vхэр тугалын дараа хvvхдvvд сая нэг ээждээ анзаарагдаж байгаа юм чинь. Хєдєєний малчин эмэгтэйчvvд олон хvvхэдтэй. Жил дараалан хvvхэд гаргаж єєртєє ажил нэмэх нь харамсмаар. Аз болоход нєхєртэй юм даа.

За тэгээд сvv цагаан идээгээ боловсруулж эхэлнэ. Хар халуунд гал тvлээд л сvv хєєрvvлж, ааруул тавина. Тараг бvрнэ. Тэгж байтал шартсан гэрийнэзэн загнаж тогоо нэрэх нэг ажил нэмэгдэх нь тэр. Сэрvv орохоор vхэр мал орж ирнэ ээ. Vнээгээ саана. Гэрийн эзэн айл хэсч аяга тагш юм эргvvлэхээр явсан бол худаг руу явж ус авчирна. Суганыхаа булчирхайг цочтол ховоо татаж, тэр олон малыг усална. Хэдэг дээр єєр айлын мал байсан ч хамаагvй буянт малыг ялгаж болохгvй гээдл ховоогоо татаад байх. Ирээд гvvгээ тавина. Саасан сvvгээ хєєрvvлэхгvй бол гашилна. Хонь малаа хотлуулна. Хоол ундаа хийж, хvvхдээ унтуулна. Ингэсээр байтал 24 цаг болно. Жаахан цурам хийх зав єдийд л нэг гарч байгаа нь энэ. Хvvхдvvд єсвєл эхийнхээ ажилд хамжаа болж єгнє л дєє. Малчдын амьдралыг эмэгтэйчvvд, хvvхэд л авч явдаг гэчихвэл нэг их хэтрvvлэг болохгvй болов уу. Гэрийн эзэд минь єршєєгєєрэй. Гэхдээ жилийн талыг наадам, цагаан сар гэж ярьж єнгєрєєдєг, vлдсэн хугацаанд нь мєрийтэй тоглоомонд толгойгоо мэдvvлдэг тань vнэн биз дээ. Сvvлийнvед зарим малчид зарц авдаг болсон гэсэн. Гэхдээ гэрийн эзэд нь єєртєє л туслуулах зорилгоор. Тvvнээс биш гэрийн эзэгтэйн ажил огтхон ч хєнгєрсєн юм байхгvй. Харин ч хоолны “сав” нэгээр нэмэгдсэн байх. Малчин гэрийн эзэд авааль эхнэрээ тогооны хvн гэж нэрлэх юм билээ. Тэд авгай авахдаа vйл vртэс, хоол унд, ажил тєрєлдєє хэр юм бэ гэдэг vзvvлэлтийг гол болгодог. Єєр шалгуур байхгvй. Ямар зарц авч байгаа биш дээ.

XXI зууны малчин монгол эмэгтэйчvvдийн амьдралын тєрх энэ. Малаас авах ашиг шим бага. Бvр ч цаашлаад ашиг ч vгvй байж мэдэх сонирхолгvй ийм хєдєлмєрийг насаараа эрхэлнэ гэж vv. Амьдарч буй толгодоосоо єєр ертєнцгvй болох нь байна шvv. Алийн болгон єнє удаан жилийн тvvхтэй ийм нvvдэлчин амьдралаар явах билээ. Єєрсдийнхєє хєдєлмєр, амьдралын хэв маягийг єєрчлєх єєр ямар арга байна вэ. Малжих биш баяжих хэрэгтэй бус уу. Энэ сэдвээр уншигч та бvхэнтэй санал бодлоо хуваалцмаар байна. Саналаа манай редакцид ирvvлсэн ч болно.
З.ОЮУНБИЛЭГ

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.