Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй
сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он
Эрчvvд эхнэрээ алдахаас айхдаа зоддог
Тэр эмэгтэйн нэр Б. 36 настай. Дээд сургууль тєгсєх жилээ
жолооч залуутай гэр бvл болж хvний амьдралд амсч болох аз
жаргалыг эдлэн баярлаж явсан. Гэвч тэр сайхан єдрvvд бvсгvйн
хувьд удаан vргэлжилж чадаагvй юм. Хvvгээ жаахан том болгоод
ажилд оръё гэсэн яриа гарах бvрт нєхєр нь уурлаж загнана.
Тэр ч байтугай мэргэжил мэдлэгээрээ дээрэлхлээ гээд бvх бичиг
баримтыг нь ураад хаячихсан гэнэ. Аяыг нь олох гэж арваад
жил оролдсон ч нєхрийх нь омог огт дарагдсангvй. Харин ч найз
нєхєд гээд харсан болгонтой хардаж, зодож занчих нь зовлонтой.
Амьдрал ийн vргэлжилсээр нэг л мэдэхэд орон гэртээ тогтох
аргагvйд хvрчээ. Юм л бол ална тална хэмээн галзуу нохой шиг
авирлах нєхєр нь хутга шєвгє эргvvлэн айлгана. євлийн хvйтэнд
гэрээсээ хєєж гадаа хонуулах нь энvvхэнд. Олон удаагийн зодуурын
шарх сорви болж vлдэнэ. Тvлэгдэж гэмтсэнээс гадна сэтгэлийн
байнгын зовиуртай байсаар єєртєє итгэх ямар ч итгэлгvй болсон
Б бvсгvйгээс тvгшvvр айдас салахаа байжээ.
Байнгын хэрvvл, зодооноос залхсан найз нєхєд, ах дvvс нь ч
тэднээс аажмаар хєндийрч хааяа нэг vзэгдэх Б бvсгvйг єрєвдєхєєс
хэтрэхгvй болсон гэнэ. Салъя гэхэд сургууль тєгссєнєєс хойш
ажил хийгээгvй, хvний гар харж амьдарсан болохоор гурвын гурван
хvvхдээ чирээд хаа очих вэ хэмээн нєхрийнхєє аяыг харж, хорвоог
барахаас єєр арга алга. Нэг л цагт энvvний гарт амиа алдах
байх хэмээн тэрээр уйлж сууна. Иймэрхvv гунигтай тvvх єнєєгийн
нєхцєлд тун элбэг болсон мэт. Хичнээн олон бvсгvй гэр бvл,
нєхрийн дарамтад хvчирхийлэлд єртєж, зодуур нvдvvрийн амт
vзэж, хєх эрээн нvvртэй, гэмтэж бэртсэн эрхтэнтэй энэ яваа
насыг элээхээр зvдэрч яваа бол. Гэтэл манай нийгмийн сэтгэлгээнд
“Эр эмийн хооронл илжиг бvv жороол”, “Ходоод хагаравч тогоон
дотроо” гэх хувиа хичээсэн vзэл ноёрхож байна. Гэр бvлийн
дотоод асуудал бусдад хамаагvй гэсэн хэвшмэл ойлголт амь бєхтэй
зууралдсаар нийгмийг бvрэлдvvлэгч гэр бvлийн асуудал цоожтой
хаалганы цаана орхигдож байна. Нийслэл хотын хэмжээнд энэ
оны эхний хоёр сарын хэмжээнд 12112 хvн эрvvлжvvлэгдсний 3521
буюу 29 хувь нь гэр бvлийхээ гишvvдийн амгалан тайван байдлыг
алдагдуулжээ. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулиар
арга хэмжээ авхуулсан 75626 хvний ихэнх нь гэр бvлийнхэндээ
агсам тавьдаг. Хvний амь нас, эрvvл мэнд, эрх чєлєєний эсрэг
гэмт хэрэг 5825 гарсан нь нийт гэмт хэргийн 54 хувийг эзэлж
байна. Гэр орондоо агсам тавьсан, эхнэр хvvхдээ зодсон этгээдvvд
єдєрт хэдэн арваараа цагдаад хvргэгдэн ирнэ. Эрvvл болмогцоо
номхон хvлцэнгvй болоод л яваад єгнє. Цагдаагийн мэдээллээс
харахад ил хvчирхийлэл гэр бvл болон бусад хvрээнд нэлээд
дээргvvр байгаа нь ойлгомжтой гээд бодохоор єнєєгийн монголын
нийгэмд хичнээн эмэгтэй архичин нєхєртэй дарамтлуулж vйлээ
vзэж явааг тооцоход бэрх.
Цагдаагийн байгууллагад нэг єдєр гэр бvлийн хvрээнд гарсан
хэрэг зєрчлийн дуудлага бvх дуудлага мэдээллийн 17-25 хувийг
эзэлдэг. Гэр бvлийн хvчирхийлэл нь хэн нэг хvний ганц нэг
удаагийн санамсаргvй vйлдэл биш, тодорхой зорилгод хvрэхийн
тулд тєлєвлєгдсєн ухамсарт vйлдэл гэдгийг судлаачид нотолсон.
Чухамдаа хэн нэгнээс эдийн засгийн болоод эрх мэдлийн хараат
байдалд оруулж, хvний єєртэй итгэх итгэл, ирээдvйд тэмvvлэх
хvслийг байхгvй болгодог ноцтой vр дагавартай.
Эр хvн єрхийн тэргvvн. Тэгэхээр мєнгє олж, гэр бvлээ тэжээх
ёстой. Энэ бол яах аргагvй аль ч улс, ямар ч нийгэмд байдаг
л жам. Гэтэл монгол эрчvvд би тэжээгч учраас гол шийдвэрийг
гаргах ёстой хэмээн муйхарладаг. Нийгэмд тогтоосон хєдєлмєрийн
хувиарлалтад эрчvvд илvv хvч шаардсан ажлыг хийдэг нь эдийн
засгийн хувьд давуу болгож байсан. Харин сvvлийн vед эмэгтэйчvvд
боловсролтой болж, нийгэмд эзлэх байр суурь нь дээшилж, зарим
талаар эрчvvдээс давуу болж ирсэн. Иймээс нєхрийн зvгээс єрхийн
тэргvvн байх эрх мэдлээ алдахаас эмээх, асуудлыг хvч тvрэн
шийдэх гэх нь элбэг болсон. Тэгээд ч зах зээлийн эдийн засгийн
шилжилтийн vед гэр бvлээ ганцаараа тэжээх боломжгvй болж зарим
талаас эрчvvдийн сэтгэлийг зовоож байгаа. Эр хvний vvрч явдаг
ачааг даахгvй сэтгэлийн хат суугаагvйгээс ихэд бухимдаж, тvvнийгээ
архи ууж гаргах нь нийтлэг болж байна. Нєгєє талаар нийгэмд
тогтсон хэвшмэл ойлголтоор эр хvн шиг байж чадахгvй байгаагаа
тэд єєрєєсєє нууж, хvч чадалтай эрх хvн гэдгээ хиймлээр харуулж
байгаа нь хєєрхийлєлтэй. Тэгээд л нэр хvнд, хvндэтгэлийг хvчирхийллийн
аргаар олж авахыг хичээх нь ихсэж байгаа юм. Гэтэл гэр бvлд
гарч байгаа бэрхшээлтэй асуудлын гол буруутан нь ихэнх тохиолдолд
эмэгтэйчvvд болдог. Єєрєєр хэлбэл муу л бол хойд талын хар
овоохой гэгчээр эрчvvд эхнэр лvvгээ дайрч давшлан, “таашаал”
авдаг. Эхнэр нь муу учир нєхрєє архи уухад хvргэдэг. Ааш муутай
арчаагvй болохоор нєхєртэй зодуулдаг гэсэн эрvvл биш ойлголт
нийгэмд давамгайлж “эхнэр нохой хоёрыг сардаа нэг зодож бай”
гэх vзэлтэй хvмvvс ч элбэгшсэн. Гэмтэл согогын эмнэлэгт 1998
онд нийт 24055 хvн vзvvлснээс 3568 нь гэр бvлин хvчирхийлэлд
єртєж гэмтсэн хvмvvс байсан. Эмнэлэгт хэвтэж эмчлvvлсэн хvний
80-аас илvv хувь нь эмэгтэйчvvд байдаг гээд тооцвол хичнээн
ч бvсгvй заяа шаналж явааг хэн ч эс мэднэ. Тэднийг насны бvлгээр
нь авч vзвэл 35-40 насныхан зодуурт єртєгсдийн 22.8 хувийг
эзэлж байна. Гэр бvлийн хvчирхийлэлд єртєж, гэмтлийн эмнэлэгт
хэвтэж эмчлvvлж байгаа хvмvvсийн 51.2 хувь нь нєхрєєсєє “жавтий”
хvртэж энд ирсэн боловч гэр бvлийн хvчирхийлэл хvний хувийн
нууцтай холбоотой байдаг учир тэр бvр vнэн зєв тоог гаргах
боломжгvй.
Гэр бvлийн хvчирхийлэл дарамтад єртсєн эмэгтэйчvvдийн эрхээ
хамгаалан хандах байгууллага vнэхээр цєєн. Монголын Улсын
Vндсэн хууль болон бусад хууль тогтоомжид эмэгтэйчvvдийн эрх
ашгийг хамгаалсан нарийвчилсан заалтууд байхгvй, ерєнхийлєн
заасан тєдий л байна.
Эмэгтэйчvvдийн эрх чєлєє, нэр алдрын эсрэг vйлдэгдэж буй гэмт
vйлдлvvдийг ерєнхийлєн оруулсан нь єнєєгийн шаардлагат нийцэхгvй
нь тодорхой. Эхнэрийнхээ амь насанд заналхийлж байгаа нєхрvvд
ямар ч ял зэмлэл хvлээхгvй єнгєрч байна. Удаа дараагийн vйлдэлтэй
гэдгээр зарим нэгийг нь хуулийн байгууллагынхан Захиргааны
хариуцлагын хуулиар арга буюу арга хэмжээ авч цєєн хэдэн тєгрєгєєр
торгосон нэр зvvж явуулах нь єнєєгийн нєхцєлд тэднийг улам
даврааж байна. Хэдэн тєгрєгєєр торгуулсан нєхєр нь аягvй бол
мєнгийг эхнэрээрээ даалган, дарамтаа улам чангаруулна. Айсан
эхнэр хvvхдvvд нь ааш аяыг олох гэж улам зvдэрч байдаг нь
нууц биш. Нєхцєл байдал ийм ноцтой байгааг тєр засаг мэдэхгvй
байна уу, мэдсэн ч мэдээгvй дvр эсгээд байна уу. УИХ-ын гишvvдийн
90 хувь нь эрчvvд учраас гэр бvлийн хvчирхийллийг эмэгтэйчvvдийн
асудал, гэр бvлийн дотоод хэрэг гэж vздэг бололтой. Тэдний
хэн нь ч эхнэрээ зоддоггvй, юугаар ч дутаадаггvй, эхнэр хvvхдээ
дээд зэргээр энхрийлдэг биз. Энэ ч утгаараа гэр бvлийн хvчирхийллийн
асуудлыг зохицуулах тусгай хууль байх шаардлагагvй, бусад
хууль, ёс заншлаар зохицуулагдана гэж vздэг. Засгийн газраас
Эмэгтэйчvvдийн байдлыг сайжруулах vндэсний хєтєлбєрт дэвшvvлсэн
зорилтоо хэрэгжvvлэх, эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийг бууруулах
талаар хvлээсэн vvргээ биелvvлэх талаар дорьитой алхам тэр
бvр хийхгvй байгаа. Иймээс энэ нь зєвхєн эмэгтэйчvvдийн тєрийн
бус байгууллагууд тэр дундаа Хvчирхийллийн эсрэг vндэсний
тєвийн ажил мэт санадаг юм болов уу даа.
Н.НАРАНБИЛЭГ
|