Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй
сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он
Хvчирхийлэл, дарамтаас зугтаж яваа vрс
Єнгєрсєн жил Монгол Улсад 1553 хvvхэд гэмт хэрэгт холбогдсон
нь ємнєх оныхоос найман хувиар илvv юм. Гэмт хэрэг vйлдэгчдийн
олонхи нь сургууль завсардсан, оршин суух тодорхой хаяггvй,
гудамж траншейнд хоног тєєрvvлдэг аж. Єнєєдрийн байдлаар Монголд
2-16 насны 1000 гаруй тэнэмэл хvvхэд байна гэсэн албан бус
тоо бий. Яагаад хvvхдvvд орон гэрээсээ дайжиж, тєєрсєн янзага
мэт явна вэ. Тэднийг гудамжны сонготол нь гомдоох хэрэг юусан.
Vvнд томчууд бид буруутай. Хvvхэд гэдэг ариухан бас эмзэгхэн
амьтан.
Хоёр жил гаруй хугацаанд тємєр зам, 100 айл, УБИС-ийн орчимд
тэнэж, Соёлын тєв єргєєний ойролцоо траншейнд гурван найзтайгаа
амьдарч байгаа Тєєгий (нэрээ хэлэхийг хvссэнгvй) хэмээх 12
настай хvvтэй хэд хоногийн ємнє уулзсан юм. Тvvнийг хоёрдугаар
ангид байхад нь аав нь нас барж, ээж дvv хоёртойгоо vлджээ.
Ээжийх нь ажилладаг байгууллага дампуурснаас тэдний амьдрал
“дампуурсан” гэнэ. Ажилгvй болсон ээж нь зах дээр хуушуур,
буузхан хийж хоногийн хоол залгах мєнгє олдог байсан аж. Тэгтэл
цагдаа нар торгож, хоолыг нь хог руу асгаад “шатааж” єгсєн
гэнэ. Сургуульдаа явах гэхээр хувцас муутай, ном дэвтэр авах
мєнгєгvй. Тэгтэл ээж нь амьдрахын эрхэнд нєхєрт гарсан нь
хоёр хvvхдээ дааж давахгvй зовлонд унагажээ. Бараг єдєр єнжихгvй
архи уудаг хойд эцэг нь Тєєгийг бас дvvг нь vргэлж зодно,
янз бvрээр доромжилно. Хvv ээжийгээ бодоод бvхнийг тэвчиж
байсан боловч нэг л мэдэхэд траншейнд оржээ. Тvvний найзууд
ч бас л ядуу зvдvv амьдрал, зоддог, нvд vзvvрлэдэг ээж, ааваасаа
зугтаж гудамжинд гарсан гэнэ. “Эрх чєлєє-эрхэм vг” гэж хашгирахгvй
ч єєрийн эрхээр тэнэж явах нь бяцхан биедээ жаргалтай байдаг
ч юм билvv. Энэ бол зєвхєн Тєєгийд тохиолдсон зовлон биш орон
гэрээсээ дайжин хээрээр гэр хийж яваа хэдэн зуун хvvхдийн
зовлон. Єєрєєр хэлбэл гэр бvл дэх хvчирхийллийн уршиг. Єнєєдєр
гудамжны хvvхдийг хооллож, хувцаслаж бєєцийлдєг 19 халамжийн
тєв Монголд бий. Гудамжинд гараад ирэхээр нь “эвий хєєрхий”
гэхийн ємнє орон гэртээ ийм зовлон эдлээд сууж байгаа бяцхан
vрсдээ туслахсан.
Хvvхдийн эрхийг хамгаалах vйл ажиллагааны хvрээнд гэр бvл
дэх хvvхдийн эсрэг хvчирхийлэлтэйт тэмцэх, тvvнийг бууруулах,
урьдчилан сэргийлэх асуудал чухлаар тавигдаж байна. НVБ-ын
Хvvхдийн эрхийн тухай конвенцид хvvхдийн эсэн мэнд амьдрах,
хєгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг баталгаажуулж
єгсєн бєгєєд хvvхдийг бvх хэлбэрийн хvчирхийллээс хамгаалах
талаар заалт, шаардлага тусгагдсан нь бий.
Монгол Улс НVБ-ын Хvvхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд
нэгдэн орсон, 1996 оны тавдугаар сард Монгол Улсын Их Хурлаас
баталсан Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хvvхдийн хамгаалуулах
эрхийг баталгаажуулсан. Сvvлийн vед Монголын нийгмийн сэтгэлгээнд
гэр бvлийн хvчирхийлэл гэсэн нэр томъёо харьцангуй танил болж,
гэр бvлийн хvчирхийллийг хувь хvмvvсийн хоорондын дотоодын
асуудал, гэр бvл доторхи зєрчил мэтээр ханддаг нийгмийн сэтгэл
зvйд єєрчлєлт гарч эхэлж байгаа нь сайн хэрэг. Ер нь хvvхдийг
хvчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлж, тvvнтэй яаж тэмцэх
вэ гэсэн олон асуудалд тодорхой хариулт єгєхийн тулд Монголын
хvvхдийн эрхийн тєв, Хvчирхийллийн эсрэг vндэсний тєв хамтран
Улаанбаатар хот, Ховд, Дорнод, Орхон аймагт хийсэн социологийн
судалгааг анхааръя.
Судалгаанд 645 насанд хvрэгч, 622 хvvхэд хамрагдсан байна.
Уг судалгаагаар гэр бvлийн хvчирхийллийг хvмvvс хэрхэн ойлгодог,
гэр бvлийн хvчирхийлэл ямар хэлбэрээр илэрч хэн хамгийн их
єртєж байгааг тодруулахыг оролдсон аж. Тухайлбал, гэр бvлийн
хvчирхийллийг хэрхэн ойлгодог талаар судалгаанд оролцогсдын
32.1 хувь нь гэмт хэрэг, 25.4 хувь нь гэр бvлийн асуудал,
42.9 хувь нь бусдыг эрхшээлдээ байлгах гэсэн оролдлого гэж
хариулсан байна.
Танай гэр бvлд хvчирийллийн ямар нэг шинж байдаг уу гэсэн
асуултад 33.3 хувь нь байдаг, 58.9 хувь нь байдаггvй, 7.7
хувь нь мэдэхгvй гэж хариулсан байна. Гэр бvлийн хvчирхийлэлд
хэн хамгийн их єртєж байгааг судлахад, давхардсан тоогоор
эхнэр гэж 31.8 хувь нь, нєхєр гэж 2.8 хувь нь, єндєр настан
гэж 13.6 хувь нь, хvvхэд гэж 80.3 хувь нь хариулсан байна.
Судалгаанд оролцсон хvvхдvvдээс єєрийгєє гэр бvлийн гишvvдийн
хэн нэгний дарамтад єртєж байна гэж vздэг эсэхийг судлахад
336 хvvхэд буюу 54 хувь нь єєрийгєє дарамтад єртдєг гэж vзжээ.
Монголын хvvхдийн эрхийн тєвийн тэргvvн Н.Болормаатай
уулзаж цєєхєн асуултад хариу авсан юм.
-Гэр бvл дэх хvvхдийн хvчирхийллээс урьдчилан сэргийлэхийн
тулд юу хийх ёстой вэ?
-Гэр бvл дэх хvvхдийн хvчирхийлэл манай нийгмийн амьдралд
тvгээмэл байгааг бидний явуулсан судалгааг харуулж байна.
НVБ-ын Хvvхдийн эрхийн хорооноос Хvvхдийн эрхийн тухай конвенцийг
хэрэгжvvлэх vйл ажиллаганы тухай манай улсын Засгийн газарт
єгсєн зєвлємждєє “Гэр бvл дэх хvvхдийн хvчирхийллээс урьдчилан
сэргийлэх, тvvнийг судлах”, улмаар “Хvчирхийллийн эсрэг vндэсний
хєтєлбєр” боловсруулж хэрэгжvvлэхийг санал болгосон юм.
Юуны ємнє хvчирхийллээс урьдчилан сэргийлэх хууль эрх зvйн
орчинг бvрдvvлэх шаардлагатай байна. Vvний тулд гэр бvлийн
хvрээний хохирогчийг хамгаалах эрх зvйн хамгаалалт байхгvй
байгааг анхаарах ёстой. Тvvнчлэн зодох, доромжлох, хєнгєн
гэмтэл учруулах гэх мэт хэргvvд нь зєвхєн хохирогчийн гомдлоор
vvсдэг. Хэрэв хохирогч, яллагдагч хоёр эвлэрэх л юм бол хэргийг
хэрэгсэхгvй болгодог. Тэгэхээр гэр бvлийн хvчирхийллийг гэмт
хэрэг гэдгийг нийгэм ойлгохгvй. Хуулийн байгууллагынхан ч
эл асуудалд зуучлагч маягаар хандах нь давамгайлж байна.
-Хvчирхийлэлд єртєгсдєд ямар байдлаар туслах хэрэгтэй
вэ?
-Дарамтад орсон хvvхдvvдэд бvх талаар туслах шаардлага амьдралаас
урган гарч байна. Гэр бvлийн хvчирхийлэлд єртсєн хvvхдvvдийг
асран хамгаалах, харгалзан дэмжих, эцэг эхэд нь зориулсан
сургалтыг єргєжvvлэх ёстой.
-Ер нь гэр бvлд гарч буй хvчирхийллийг таслан зогсоох
талаар таны санал?
-Хvvхдийг єєртєє итгэлтэй байх, єєрийгєє илэрхийлэх чадварт
сургах нь чухал. Эцэг эхчvvдэд эцэг, эх байх vvргийг нь ойлгуулах
сургалт хийх, олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдээр “Хvvхдийн
эрхийг хамгаалах тухай” хуулийг єргєн сурталчлах цаг болсон.
Тvvнчлэн хvчирхийлэлд єртсєн хvvхдийн эрхийг хамгаалсан тусгай
заалт, бvлэг хуульд оруулах, эцэг эхийг гэр бvлийн зєрчил,
зєрєлдєєнийг хvчирхийллийн бус аргаар шийдэх чадварт сургах
хэрэгтэй. Хvvхдээ хvчирхийлдэг хvмvvсийг олон нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгслээр жигшин зэвvvцvvлэх, эцэг, эхчvvдэд хvvхдийн
эрхийн сургалт явуулах гээд олон санал байж болох юм гэв.
Vр хvvхдээ хайрлаж, заяаг нь гомдоочихгvй явахыг хичээхгvй
бол хэний ч хvvхэд гудамжинд гарахгvй гэх баталгаа байхгvй
болжээ. Монголын ирээдvй хаана тэнэж явна. Гэхдээ ноорхой
хувцастай, халтар жаалуудын хэн нь ч Монголын vр сад. “Хvмvvс
ээ, амьддаа бие биеэ хайрла” хэмээн яру найрагч О.Дашбалбар
агсны хэлснийг саная. Єєрийн гэсэн хvсэл тэмvvлэл, vзэл бодолтой
бяцхан ертєнц бидний дунд зовж, бас хvсэж мєрєєдєж явна.
Н.НАРАНБИЛЭГ
|