Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй
сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он
Хvvхдээ
хайрладаггvй эцэг, эхтэй хариуцлага тооцох цаг болсон
Хvн тєрєлхтєн vvсч бий болсон цагаасаа vр хvvхдэдээ анхаарал
халамж тавьж ирсэн тvvхтэй. Монголчуудын хувьд хvvхдээ багаас
нь аж тєрєх ёс, амьжиргааны ухаалаг арга ухаанд сургаж, хvн
болгон тєлєвшvvлж ирсэн уламжлалтай.
“Соёл иргэншлийг цэгнэх хэмжvvр нь аварга том хотууд бус харин
тэр улсын хvмvvжvvлсэн хvний тєрх араншин” гэж Америкийн улс
тєрийн зvтгэлтэн Э.Эмерсон хэлсэн байдаг. Сvvлйин хэдэн жил
монголчуудын толгойг хамгийн их “євтгєж” байгаа асуудал бол
хvvхдийн хvмvvжил гэвэл маргах хvн гарахгvй болов уу. Монгол
улс социализмын тєгс ялалт руу тэмvvлж байсан тэр цагт “Хvvхдийн
хvмvvжил-бvх нийтийн vйлс”, “Бvхнийг хvvхдийн тєлєє” гэсэн
уриа лоозон бvх улс орон даяар цуурайтаж байсан билээ. Зах
зээлийн нийгэмд хєл тавьсан єдрєєс эхлэн vр хvvхдийнхээ ємнє
хvлээсэн vvргээ эцэг эхчvvд аажмаар мартсан нь харамсалтай.
Хvvхдийн гэсэн хаягтай vйлдвэр, кинотеатр, хоолны газар гээд
бvх байгууллага vvд хаалгаа барилаа. Гудамжны, траншейны гэсэн
тодотголтой хvvхдvvдийн тоо єдрєєс єдєрт нэмэгдэж байна. Тэр
ч байтугай хvvхдийн гараар vйлдсэн хэрэг єсч, санаанд оромгvй
харгис шинжтэй болж байхадтомчууд нvдэн балай, чихэн дvлий
мэт сууж байх юм. Зєвхєн єнгєрсєн онд л гэхэд гэмт хэрэг vйлдсэн
хvvхдийн тоо ємнєх онтой харьцуулахад 7.8 хувиар єссєн гэж
статистик мэдээлэлд дурджээ. Гэмт хэргийн улмаас єнгєрсєн
онд 168 хvvхэд амь насаа алдаж, 701 хvvхэд тахир дутуу болжээ.
1100 хvvхэд хулгайн гэмт хэрэгт холбогдсон гэж бодохоор цєєхєн
монголчуудад дэндvv ахадсан тоо мэт. Эцэг эхийн халамж, хараа
хяналт суларснаас багачууд сул чєлєєтэй байдалд дасч, улмаар
хулагай, дээрэм, танхайн хэрэгт холбогдож байна. Ємнєх нийгмийн
тогтолцооны vед хvvхдийн хvмvvжлийн асуудлаар эцэг, эх, багш
нартай бvх шатанд хариуцлага тооцдог систем vйлчилж байсан.
Энэ нь муугvй зvйл байсныг санагалзахгvй байх аргагvй. Хvvхдvvд
яагаад гэр орноосоо дайжиж, тэнэмэл амьдралыг сонгох болов?
Гэр бvл судлаачдын хийсэн судалгаанаас vзэхэд гудамжны хvvхдийг
“тєрvvлдэг” хамгийн гол шалтгаан бол гэр бvл салалт, утга
учиргvй архидалт, ядуурал юм.
Сvvлийн найман жилд эхнэр нєхрийн хvйтэн хєндий харилцаа гэр
бvлийн дотоод зєрчлєєс vvдсэн салалт хэрээс хэтэрснийг статистикийн
мэдээлэлд байнга дурдах болсон. Тухайлбал, 1999 онд албан
ёсны бvртгэлтэй мянга гаруй гэр бvл гэрлэлтээ цуцлуулжээ.
Монгол орныг бvхэлд нь хамарсан гэж хэлж болох єргєн дэлгэр
архидалт гэр бvлийн амьдрал салах, vр хvvхэд гудамжинд гарахад
хvчтэй нєлєєлж байна. Бvтэн жил гаруй хугацаанд 10 гаруй
настай дvvгээ дагуулан гудамж, траншейгээр хоноглож амьдарсан
13 настай жаал хvvтэй “Хvvхэд хамгаалал” тєвд уулзсан юм.
-Аав єдєр бvр архи уудаг болсон. Найзууд нь гээд бас л ажилгvй,
зарим нь гэр оронгvй хvмvvс манайхаар ирдэг. Єдєржин архи
уугаад шєнє нь болохоор энд тэндгvй “уначихна”. Ээжийн минь
олж ирсэн хоол ундыг хуваагаад идчихнэ. Би ахтайгаа ундаа
зардаг байсан л даа. Олсон мєнгєєр минь аав найзуудтайгаа
архи аваад уучихдаг юм. Єгєхгvй гэхээр зоддог. Нэг л єдєр
гэрээсээ явмаар санагдаад дvvтэйгээ хамт автобусанд суугаад
хvvхдийн парк дээр ирсэн. Зун байсан болохоор даараагvй. Тэнд
бас бид хоёр шиг олон хvvхэд байсан, тэндээ тоглоод хоночихсон.
Маргааш єдєр нь тэд нарын амьдардаг траншейнд очсон хэмээн
гунигтайхан ярьсан юм. Бvтэн жил болоход гэртээ очоогvй юу
гэвэл:
-Ээжийгээ єрєвдєєд хааяа нэг очдог. Очихоор аав дандаа согтуу
байдаг юм. Бид хоёрыг харахаараа бvр уур нь хvрээд зодох гээд
босоод ирдэг. Тэгэхээр ээж маань бид хоёрыг ємєєрєєд єєрєє
зодуулчихдаг гэж нулимс дуслуулан єгvvлэх хvvг сонсоход єєрийн
эрхгvй хоолой зангирна. Тус тєвд амьдарч байгаа хvvхдvvдтэй
ярилцаж байхад бvгд л єєрийн гэсэн зовлонтой аж. 14 настай
охины аав, ээж хоёр нь гурван жилийн ємнє салсан гэнэ. Аавнь
эхнэр авсан тvvнтэйгээ хамт наймаа хийдэг. Ээж нь дєрвєн хvvхдээ
тэжээхийн эрхэнд хvнтэй суусан. Хойд эцэг нь байнга дарамтлаад
байхаар нь гэрээсээ оргосон нь энэ.
8-12 насны 10 гаруй хvvхэд бvгд л хойд эцэг, эхтэйгээ таарахгvй
байснаас эрх чєлєєг эдлэх гэж гудамжинд гарснаа єгvvлэв. Єнєєдєр
ч яах вэ тэд тєрийн халамж эдлээд хоолтой, хувцастай явж л
байна. Гэтэл бvх насаараа ингэж бєєцийлvvлэх юм гэж vv гэсэн
гашуун асуулт сэтгэл зовооно.
Манай нийгмийн амьдралд бий болсон хямрал гэр бvлийн амьдралд
тодорхой хэмжээгээр нєлєєлж, эцэст нь бяцхан vрс золиос болж
буйн жишээ энэ. Ер нь амьжиргааны тєвшин доройтсон , эцэг
эхийн vvрэг хариуцлага суларсан, хvмvvсийн ёс суртахуун доройтож,
оюуны хоосролд орсон тийм орчинд хvvхэд байж суухын аргагvй
болоод л орон гэрээ орхидог бололтой. Ингэхээр vр хvvхдээ
хувь заяанд нь даатгаж орхичихоод архи уугаад “хэвтэж” байгаа
эцэг эхтэй хариуцлага тооцох цаг болсон санагдана. Хорвоод
хvн мэндлэхэд хамт тєрдєг эрх бол хvний эрх. Єєрєєр хэлбэл
хvн болсон цагаас эдлэх ёстой эрх бол байгалиас заяасан том
бэлэг. Гэтэл гэр орондоо тав тухтай амьдрах наад захын эрх
нь зєрчигдєж яваа бяцхан иргэдийг яалтай. Хvн гээч амьтан
ахмадын ємнє єртэй, ирээдvйн ємнє хvлээх vvрэгтэй. Тэгвэл
хувь хvний бэртэгчин vзэл, арчаагvй байдлыг єрєвдєж, “архичин
юм, хєєрхий” гэж толгойг нь илсээр байх юм уу. Нялх балчир
vр хvvхдэд нь золбин гєлєг мэт гудамжинд тэнэж явахад санаа
нь зовдоггvй эцэг эхэд тєрийн тємєр нударга vзvvлэх тухай
хууль гаргаж болмоор. Халамжийн аль ч тєв хvvхдvvдийг хооллож,
хувцаслаад байж дєнгєнє. Харин эцэг эхийн хайраар цангасан,
буруу замд халтиран орсон тэднийг гэмт хэрэгт оруулахгvй,
сайн хvн болгоно гэдэг юу л бол.
Н.Наранбилэг
|