Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй
сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он
Эмэгтэй
хvн байх хамгийн наад захын эрхээ хєсєр хаях гэж vv?
Єнєєдєр манай улсад гадаадын хєрєнгє оруулалттай 500 гаруй
компани vйл ажиллагаагаа явуулж байна гэвэл хэн ч гэсэн олзуурхах
биз. Тэр тусмаа ажилгvйдлийн давалгаанд гуйвж байгаа бидний
монголчуудыг энэ олон ажлын байраар хангаж байхад шvv. Энэ
ч зvйн хэрэг. Гэвч гадаадын зуун хувийн хєрєнгє оруулалттай
болон хамтарсан гэх оёдлын 53 vйлдвэртажиллаж байгаа ажилчдын
90 гаруй хувийг эзэлдэг охид бvсгvйчvvдийн маань хєдєлмєрлєх
эрх, хєдєлмєр хамгаалалт, ажиллах нєхцєл ямар байдаг бол?
Монгол орон эдийн засгийн хєгжлийн хувьд буурай орнуудын тоонд
ордог бєгєєд олон улсын зvгээс дэмжлэг vзvvлэх зорилгоор буурай
орнуудын экспортод гаргаж буй бараанаас худалдааны татвар
авдаггvй. Єєрєєр хэлбэл хєгжил буурай Монгол оронд бизнесийн
асар том уурхай байна гэсэн vг. “Монголд vйлдвэрлэв” гэсэн
шошго л єчнєєн мєнгє. Нєгєєтэйгvvр ажиллах хvчийг эндээс хамгийн
хямдаар олж болно. Бусад оронд хэдэн мянган доллараар хийгдэх
ажлыг ердєє л жар, далан мянган тєгрєгєєр хийчихээд “аймаар
єндєр цалин авлаа” гэцгээх нь мєн л ядуу буурайгийн хар гай.
Тэд єдєрт 12 цаг, бvр хонуутаар ч ажилладаг
Эдгээр vйлдвэрvvдийн бараг тогтсон журам гэвэл єглєє найман
цагаас оройн 20 цаг хvртэл ажиллана. єдєрт нэг цагийн зарим
vйлдвэрт гучин минутын завсарлагатай. Хонуутаар ажиллах нь
ч нэн элбэг байдаг. “контейнер ирлээ” гэх нь”дайн ирлээ” гэдэгтэй
агаар нэгэн. Компанийн эрх ашгийг хєсєрдvvлчихгvйн тулд юун
нойр хоолоо бодох мантай. “Сэлэнгэ нитинг” сvлжмэлийн vйлдвэрийн
ажилчин ажилд ороод 28 хонохдоо ганц л єдєр амарч vзсэн. “Тэмvжин
менч” vйлдвэрийн ажилчин долоо хоног тасралтгvй єдєржин, шєнєжинажилладаг.
“Сvлжмэл-2” vйлдвэрийн ажилчин арав хоногийн хоёрт л гэртээ
харьж унтдаг. “Санли” vйлдвэрийн ажилчид бямба, ням гаригт
байнга ажилладаг гэхчилэн тоочоод байвал хэдэн ч хуудас дvvргэж
болно.
Тэд хєдєлмєрлєх
эрхийн анхан шатны мэдлэггvй
Найм, аравдугаар анги тєгссєн охид сургуульд орох, ажлын байр
олохынтулд, хєдєєнєєс ирсэн, амьдрал ахжй буурайгаас ямар
ч хvнд байдлыг тэвчээд хэдэн тєгрєг олохоос єєр аргагvй 20-оод
насны энэ охид хvн тэр тусмаа бvсгvй хvн ямар эрх эдлэн хєдєлмєрийн
харилцаанд ордогийг гадарладаг ч vгvй. Ихэнх нь ажилд орохдоо
хєдєлмєрийн гэрээ байгуулсан гэж ярьж байв. Гэхдээ ямар заалттай
байсан,тэр заалтын дагуу юу шаардах эрхтэйгээ огтхон ч санахгvй
байлаа. “Монсамик” vйлдвэр хєдєлмєрийн гэрээ байгуулахдаа
єдєртнаймаас илvv цаг ажиллуулахгvй гэж тусгасан хэрнээ 12
тvvнээс илvv цаг ажиллуулахдаа “Та нар цаг хугацаандаа багтаж
нормоо биелvvлж чадахгvй байна” гэж тайлбарладаг байна. “Диорва
Монгол” vйлдвэр хаяин сайхан хvмvvнлэг, энэрэнгvй, ардчилсан
дvрэм журам боловсруулаад ханан дээрээ хадсан боловч энэ нь
зєвхєн англи, хятад хэлээр, худалдааны тvнш америк ноёдоо
vзvvлэхийн тулд шvv дээ. Ажилчны эрх ашгийг хамгаалах, шинэ
хєдєлмєрийн хуульд заасан хамтын гэрээ гэгч аль ч vйлдвэр
дээр байдаггvй. Цєєн тооны vйлдвэрт vйлдвэрчний эвлэл байдаг
гэх боловч тэд мєн л цаад эздээсээ цалинждаг тулямарч дорвитой
арга хэмжээ авах билээ. Манай эрхэм vйлдвэрчний эвлэлийн байгууллагууд
энд тэндхийн тєсєл, уулзалт, семинар, концерт бодож суухаас
биш тэднийзvг хараа сунгах зав даанч байхгvй.
Тэд загас мэт дуугvй байх ёстой
Хэдэн ногоон атгаад “хамтарсан” нэр зvvж, єєрийн нэртєр, улс
орон, эх орон нэгтнvvдийнхээ хєлс хєдєлмєрийг худалдчихсан
нєгєє монгол ноёд ажилчдын зvг даанч нэг тоож харахгvй. Ажилчдын
амьдрал ахуй цалин хєлс, хєдєлмєрийн нєхцєл байдал тvvнд ердєє
ч падгvй. Харин мастер, боловсон хvчин зэрэг (мєн л хэдэн
доллар авдаг) харь эздийн vнэнч туслахууд. Ажилчдын “ам хамхиулах”
том vvрэг хvлээсэн байдаг. Ямарч ажилчин vг сєрєх эрхгvй.
Уулзаж ярилцсан ажилчдын дотор дєрєв таван vйлдвэр дамжсан
охид цєєнгvй байлаа. Тэднийг хэл амаар доромжлох, харааж загнах
явдал байнга тохиолдоно. Єдєр болгон шахуу шинэ ажилчин ирсэн
байдаг. Хэд хоноодл алга болдог. Бодвол эдний боловсон хvчин
хамгийн завгvй байдаг бололтой.
Тэд євдєх, жирэмслэх
эрхгvй
Зарим vйлдвэр ажилчид
зарлаж авахдаа “жирэмсэн хvн авахгvй” гэж заадаг гэнэ. За
энэ ч яах вэ дээ гэхэд ажиллаж байсан эмэгтэйчvvдээ жирэмсний
амралт авахад ямарч мєнгє тєгрєг єгєлгvйгээр зєнд нь хаядаг
vзэгдэл бас л элбэг. “Та нар євдєж болохгvй, євдсєн бол ажлаас
халагдсан гэж бодоорой” гэж хэлдэг эзэд ч байдаг аж. Хоногт
ганцхан удаа хооллож 2-3 цаг суугаараа нvдний хор гаргасан
болоод долоо хоногийн турш тасралтгvй тачигнасан дуу чимээнд
оёдлын машины ард сууж байгаа тэд яаж эрvvл байх юм бэ. Одоо
биш ч гэсэн арван жилийн дараа эрvvл мэндэд нь хэрхэн муугаар
нєлєєлєх нь тодорхой. Тэд гагцхvv залуу насны ааг, дахин давтагдашгvй
алтан vеэрээрээ л энэ бvхнийг давж байгаагаа єєрсдєє ч vл
мэдэнэ.
Нэг єрєєнд арваад хvн байрладаг
Цєєн vйлдвэрvvд єдєрт нэг удаа ажилчдаа vнэгvй хооллоно. Ихэнх
нь єдєрт 200-300 тєгрєгийг хоолны мєнгє болгож олгоно. Єдєрт
нэг гєєхий, варений шилээр нэг хар цай, эвсэл ганц аяга бантангаар
єдрийн хоол аргацаадаг vйлдвэрvvд ч бий. Бvтэн арван хэдэн
цаг тасралтгvй ажиллах хооронд шvv дээ. “Тэмvжин менч” зэрэг
vйлдвэрvvд хонуутаар ажилласан ч хооллодоггvй. Зарим vйлдвэрvvд
хєдєєнєєс ирсэн охидыг байр орон сууцаар хангана гэж ажилд
авдаг. “Санли” vйлдвэр ажилчдынхаа байрны нэг єрєєнд арваад
хvн байрлуулж байрны хєлсєнд сард12 мянган тєгрєг авдаг аж.
Vvнээс гадна оёдлын vйлдвэрvvдэд даавууны тоосжилт гэж уушигны
бронхит євчний эх vvсвэр байдаг аж.
Сард 5000 тєгрєгийн цалин авах ч байдаг
Анх ажилд авахдаа 100-110 мянган тєгрєгєєр цалинжуулна гэж
зарладаг vйлдвэрvvд олон. Ийм зарлалын дагуу “Сэлэнгэ-Нитинг”
vйлдвэрт орсон оюутан охин “Би сургалтын тєлбєрєє олох гэж
энд ирсэн юм. Гэтэл ороод сар болж байхад нэг ч тєгрєгийн
цалин байдаггvй. Сураг сонсвол 10-20 мянган тєгрєг олдох бололтой”
хэмээн ярьж байлаа. “Айтест” vйлдвэрийн ажилчдаас арван мянган
тєгрєгийн цалинтай хvмvvс бишгvй олон гэнэ. Бvр сард таван
мянган тєгрєгавах ч бий. “Тэмvжин менч” vйлдвэр 24 цагаар
шахам тасралтгvй ажилладагажилчид 60 мянган тєгрєгийн цалинтай.
Vvнээс нэлээд мянгыг нь шимтгэлд тєлдєг. “Элемешн” vйлдвэрийн
ажилчид гурав дєрвєн сараар цалингvй ажиллаж байтал босс нь
солигдож урьдын цалин олгогдоогvй.
“Илvv цагаар ажиллуулсан тохиолдолд дундаж цалинг хоёр дахин
бодож олгоно” гэсэн хєдєлмєрийн хуулийн заалт энд мєн л хєсєр
хаягджээ. Илvv цагийн мєнгийг ихэнх vйлдвэрvvд єгдєггvй. “Санли”
vйлдвэр ням гаригт ажиллуулан 1000 тєгрєг, “ДиорваМонгол”
vйлдвэр орой 18 цагаас хойш ажиллуулахдаа 300 тєгрєг олгодог
аж. Vйлдвэрийн зvгээс “хийж чадвал авч чадна” гэсэн зарчмаар
ажилчдын урам зоригийг сэргээх боловч ачир дээрээ 100 мянга
гаргаж авдаг хvн тэр бvр ховор “Монсамик” зэрэг vйлдвэрт 50
мєнгє, нэг тєгрєгийн шнэлгээт дамжлага бий. Єглєє наймаас
орой 20 цаг сууж ажиллахдаа 300 тєгрєгийн ажил хийгээд гардаг
гэж охид ярьж байлаа. Нийт vйлдвэрvvдэд байдаг ажилчдын хєдєлмєрийг
хууль бусаар “саадаг” нэг арга бол байнгын халаа сэлгээ. Сар
гаруй ажиллаад нэг ч тєгрєг авалгvйгээр халагдах эсвэл автобус
хоолны мєнгєнд баахан “шатаад” тэвчээрээ баран гарах явдал
юм. Vнэхээр ч Тєв аймаг, Налайхаас, хотын захын хорооллуудаас
ирдэг амьжиргааны тєвшин дорой эдгээр ажилчдад автобусны мєнгє
олно гэдэг том даваа.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр vйл ажиллагаа явуулахаар лиценз
авсан ямарч байгууллага тус улсын хуулийн дагуу ажил vvргээ
гvйцэтгэх ёстой. Оёдлын хэдхэн vйлдвэрээр жишээ татахад лав
хєдєлмєрийн хуулиас хол хєндий байдаг нь тодорхой болов. Тэгвэл
энэ шєнийн цагаар ажилладаг баар цэнгээний газрууд, гадна
дотны компаниудад ямар журам vйлчилдэг бол? Хєдєлмєрийн хууль
арай тєсвийн байгууллагынханд зориулагдаж гарсан юм биш биз
ээ. Жирэмсэн, 0-2 насны хvvхэдтэй эхчvvд, мєн эх болохоор
бэлтгэгдэж буй охид маань бvтэн долоо хоногийн турш оёдлын
машины ард суухдаа хєсєр хаясан эмэгтэй хvн байх наад захын
эрхээ хаанаас олж авах вэ?
Д.Оюунчимэг
|