Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Олон нийтийг чадавхижуулах

Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он

Олдох овогтнууд буюу оюуны ядуурал

-Аль дээр, Хувьсгалт Монгол болохоос бvvр ємнє єлгийтэй хvvхдээ мэр сэр хvрээ, хийдийн хvрдэн дээр орхидог байж гэнэ хэмээн бид ном зохиолоос уншаад амаа ангайн гайхдаг байсан цаг саяхан. Хамжлагат ёсны дарлал, бvсгvй хvн єєрєє амьдралаа сонгох эрхгvйн харгайгаар элэг эмтэрсэн эцэг эх нь нэхий єлгийн дотор нь ерєєлєє vлдээдэг байсан гэнэ лээ. Гэтэл одоо гудамжинд тєрєєд хvvхдээ хогийн саванд хийчихдэг, эрвэж, дэрвэж байгаа бяцхан vрээ галт тэрэг, автобусны буудал, тєрєх тасгийн vvд хаана л бол хаана хаячихаад эргэж ч харалгvй яваад єгдєгнь хэвийн vзэгдэл болов.

Нийгмийн хvрд хаашаа эргэх нь энэ вэ? Улсын хэмжээнд ганцхан байдаг нялхсын клиник сувилалд энд тэнд хаягдсан хvvхдvvд цагдаагийн байгууллагаар дамжин очдог. Энэ сувилалд байгаа єнчин, хагас єнчин болон орон гэртээ амьдрах боломжгvй хvvхдvvдийн дотор 50 шахам Олдох овогтнууд “мэндлээд” байна. Олж авсан гаригийнх нь нэрээр нэрлээд, мэргэжлийн эмч нар ойролцоогоор насыг нь тогтоодог гэнэ. Шаардлагатай гэж vзвэл шvvх эмнэлэгт хандан нас авдаг аж. Тєрсєн єдєргvй, ээж, аав, удам гарлын ямар ч улбаагvй балчир иргэд ирээдvйн Монголыг хvлээж авахаар бусдын гар дээр торнино.

ХАЯГДСАН ХVVХДVVД

Хvvхдээ хаяж байгаа эцэг эхчvvд цєєн тохиолдолд нэрийг нь бичиж vлдээдэг. Тєрсєн єдрийг нь харамсалтай нь хэн ч дурсахгvй. Хvvхэд тєрмєгц нэр авах, бvртгvvлэх эрхтэй гэсэн хvvхдийн эрхийн тvгээмэл тунхаглалын заальч яах вэ гэхэд ядаж хэдэн сарын хэдэнд тєрсєн болохоо насан vvрд мэдэх эрхгvй vлдэнэ.

Ихэвчлэн 0-6 сартай хvvхдvvд хаягддаг аж.
Энд ирж байгаа хvvхдvvд толгой дараалан суурь євчинболох сульдаа, тураал, цус багадалттай. Мэлхий шиг цvрдийсэн гэдэс, савх шиг нарийхан хєл гартай, євгєн хvн шиг хамаг арьс нь vрчийчихсэн, харахаас нvд хальтрим байдалтай хvvхдvvд цєєнгvй ирдэг гэнэ. Сарын ємнє хєлдєлтийн ємнєх шатанд орсон нэг хvvхэд иржээ. Цаасны тасархай дээр Ариунсанаа гэж нэрийг нь бичсэнээс єєр юмгvй нэг сартай болов уу гэмээр єлгийтэй тэр хvvхэд биеийн дулаан нь35 хэмээс доош орсон vед тохиолддог євчин болох бvх бие нь хавагнасан, залгиурын чадвараа алдсан байжээ. 4-5 хоног гуурсаар хооллож байж арайхийн сэхээжээ. Мєн єнгєрсєн євєл хєлдєлтєд орсон арван сартай хvv олдсон. Хуруу гар нь арай тасарч уналгvй арьс нь харлаж, гуужаад тогтсон аж. Энэ хvv тєрєлхийн зvрхний гажигтай, байнга настай хvн шиг амьсгаадан зvрхний эмээр байдаг гэнэ. Тєрєлхийн бэлгийн замын халдварт євчинтэй хvvхдvvд ч Олдохууд дотор олон. Гэрт ч юм уу гудамжинд тєрсєн бололтой салиа нь арилаагvй, хvйг нь ногоон єнгийн утсаар уячихсан нэг хvvхдийг єлгийрхvv юманд ороогоод Эх нялхсын тєвийн хvлээн авахын vvдэнд тавьчихсан байжээ. Энэ хvvхэд тєрєлхийн гурван янзын бэлгийн замын халдварт євчинтэй байв. Эмчилгээ аван эдгэрсэн боловч тєрєлхийн тэмбvv бусад эрхтэнд нь нєлєєлж, ялангуяа мэдрэлийг нь ихээхэн саатуулсан аж.

Оюун ухааны хомсдолтой, сэтгэцийн гажигтай хvvхдvvд бас л олон. Євдєхєд нь тус сувилалын асрагч, сувилагч нар эмнэлэгт авч хэвтэнэ. Зуун хvvхдийн ортой, зуу давсан хvvхэдтэй энэ сувиллын тухай хэвлэлд бичигдэх бvр хvvхдvvд тєдийчинээ нэмэгдэнэ. Намайг ороод гарах хооронд л 11 настай, Шарын голоос ирсэн гэж єєрийгєє танилцууласан охин ой гарантай жаахан дvvгээ тэвэрсээр орж ирж байв. “Даргатай чинь уулзана” гэж хэвлvvхэн хэлээд халтар тороо уудлан ємдєндєє нойтоглосон дvvгийнхээ хувцасыг сольж байгаа тэр охиноос “Аав ээж чинь яасан вэ?” гэхэд амандаа нэг юм бувтнаад нvдэнд нь нулимс мэлтрээд ирлээ.

ХАЯСАН ЭЦЭГ ЭХЧVVД

Олдохуудын ээж аав нь хэн бэ гэдгийг энэ сувиллын ажилтнууд бvv хэл бурхан тэнгэр ч мэдэхгvй биз ээ. Гэр бvлийн маргаан, хадам хvргэний зєрчлийн улмаас хvvхэд хаягдсан тохиолдол ганц нэг гарсан ч тайтгарсан хойноо тэд сураглан ирээд авчихдаг гэнэ. Харин орхиё гэж орхисон эцэг эхчvvд ёстой мэргэжлийн хулгайч шиг алга болно доо. Ганц хоёр “баригдсан” эхчvvд “дахиж хэзээ ч орхихгvй” хэмээн амлаж байгаад авч явдаг ч давтан орхих нь бий. Хоёронтоо, гурвантаа хаягдсан хvvхдvvд байдаг. Тєрєхєєс гарахдаа хувцас солих єрєєнд уруугаа харуулан хаячихдаг, эмнэлэгт хvvхдээ сахиж байгаад бултчихдаг, гурван нас хvргээд авна гэх мєртлєє шал буруу хаяг бичvvлдэг гээд хvvхдээ хаях єчнєєн олон аргатай “Нvдэнд дасчихсан хєєрхєн амьтад бvр паацагнаад явж байгаа ой гарантай хvvхдийг ч орхино шvv дээ. Тєрvvлсэн эцэг, эх нь бvv хэл, хєндлєнгийн бид харахад хайр хvрээд байдаг юм” гэж эмч, сувилагч, асрагч нар нь ярина. Нэхий дээлтэй хvмvvс автобус хvлээх зуураа осгочих гээд байдаг тэсгэм євлийн хvйтэнд улаан нялзрай vрээ гадаа хаячихдаг хvнийг эцэг эх хэмээн хvндэт нэрээ нэрлэх нь даанч хэцvv. Бид муу муухайгаа араатан амьтантай жишиж ярих дуртай. Тэгвэл араатан жигvvртэн шавьжиндч гэсэн vр зулзагаа хайрлах зєн мэдрэмж байдаг биш vv. Хоины гvзээд бэлтрэгээ хийгээд зєєдєг гичий чоно ховхолсон шалан доороос гарч ирэн гєлчгийгєє зуугаад зугтдаг хулгана гээд бидний мэдэх жишээ олон. Хаягдмал хvvхдийн эцэг эх нь голдуу тодорхой хаяггvй, тэнэмэл маягийн амьдралтай, бvртгэлдансгvй иргэд байдаг гэж мэргэжилтнvvд vздэг ажээ.

ГЭР БVЛ ТЄЛЄВЛЄЛТ ХААНА БАЙГАА БОЛ

Хаяна гэсэн vг цаанаа хэрэгцээгvй гэсэн утгыг давхар агуулж байдаг. Хvнд тєрvvлсэн vр хvvхэд нь яахаараа хэрэгцээгvй болдог юм бэ? Бид єнгєрсєн зууны Богд хаант Монгол улсын иргэд биш, цахим тоолуураар хэмжигдэх шинэ мянганы хєгжилд хєл тавьж буй улс. Нэгэнт л хэрэгцээгvй юм бол тєрvvлэхийн хэрэг юу байна. Гэр бvл тєлєвлєлтийн асуудлыг анхан шатнаас тухайлбал єрхийн эмнэлэгээс эхэлбэл хэрэгцээгvй хvvхэд тєдийлєн олноор тєрєхгvй байхсан. Траншейны гэгдэх эмэгтэй хоёр жил дараалан хvvхэд тєрvvлж, улсын асрамжинд авчраад єгчихєж байна. Тєрvvлсэн хvvхдээ асрах, биеэ авч явах чадваргvй, цыган маягийн хэсvvлчин амьдралтай энэ олон эмэгтэйчvvдэд тєрийн зvгээс бодлого явуулж, гэр бvл тєлєвлєлт хийх энэ асуудлыг зохицуулж болдоггvй юм байх даа. єєрсдийн хvслээр хорвоод ирээгvй энэ жаахан амьтад мунхан цэнгэоийн золиос болж, амьдын зовлон эдлэх эрхтэй гэж vv. Эцэг эх нь хvсээгvй, сэтгэцийн гажигтай, тєрєлхийн євчтэйэнэ хvvхдvvд цаашлаад улс нийгэмд илvvдэл болох юм биш байгаа.

НVVРЛЭЖ МАГАДГVЙ АЮУЛ

Тєрсєн ах дvvс ч энд амьдардаг. Эцэг эхийн хайр, халамж vзэлгvй, гэр бvлийн орчин гээчийг тєсєєлєх ч vгvй єсєн торниж байгаа тэд бие биеэ ахан дvvгийн хайраар хайрлаж чадах болов уу. Хvvхдэд эцэг эхийн энгэрт наалдан эрхлэх шиг дээдийн аз жаргалюу билээ. Тэгвэл тэд хэзээ ч vvнийг vзэхгvй. Нэгэнт хvнээр хайрлуулж vзээгvй, ойр дотныхон гэж байхгvй болохоор хэр зэрэг ёс суртахуунтай, хайрлах єрєвдєх сэтгэлтэй хvмvvс болж єсєцгєєх бол. Юу ч хийхээс буцахгvй зэрлэг балмад зvрх сэтгэл арай энд бойжиж байгаа юм биш биз ээ. Удмаа мэдэхгvй ойдтєєрсєн сармагчин лугаа адил хэмээсэн эртний vг бий. Одоо ургийн бичиг, овог угсаа гэж бvр ч их ярих боллоо. Олдох овогтнууд ядаж сургуульд ороод намтарааюу гэж бичих вэ? Тєрсєн ах дvvс, тєрєл садан нь хэнтэйгээ суух бол Габриэль Маркесийн “Зуун жилийн ганцаардал” зохиолд гардаг шиг гахай сvvлтэй монголчууд тєрєхгvй гэхийн газаргvй. 1994 оноосхойш хvvхдээ хаях vзэгдэл эрс ихэсжээ. Ємнє нь гурван жилд ганц удаа л олдох жаал “тєрдєг” байв. Тэжээж дийлэхгvй, ядуугийн эрхээр тєрvvлсэн хvvхдээ тамхины иш шиг хаячихдаг гэвэл хэтэрхий vнэмшилгvй. 1990-ээд оны vеэр амьдрал мєн л хэцvv байсан шvv дээ. Хvнсний бараа картанд орж, дэлгvvрийн лангуун дээр цай, давсхан байв. Гэтэл одоо...

Алаан хядаантай кино шиг амьдрал дээр муу муухай бvхэн ижил дасал болж, хов жив, гvтгэлэг, бузар булайгаар дvvрэн шар сонинуудын бичлэгээр энэ нийгэм амьсгалж эхэлжээ. Хvний хамгийн vнэт баялаг болох сэтгэл зvрх, оюун ухаан цєвтєн хоосорсноос єлгийтэй бяцхан vрс хуучин хувцас шиг хаягдах болов.
Д.Оюунчимэг

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.