Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй
сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он
Эмэгтэйчvvд эрчvvдээс
63875 цагаар илvv хєдєлмєрлєдєг
Хvн нийгмийн дотор аж тєрж
байгаагийн гол утга учир нь ажил хєдєлмєр эрхлэхэд оршино.
Зах зээлийн хэлээр бол биеийн хvч, оюун ухаан, мэдлэг чадвараа
бусдад vнэлэн худалдаж, тvvний vр шимийг хvртэх буюу цалин
хєлс авснаар сая амьд явах, эрvvл байх, vр хvvхдээ єсгєн бойжуулах
зэрэг тєрєлх (байгалийн) эрхvvдээр хангагдана.
Хvний эрхийн амин сvнс болсон хєдєлмєрлєх эрх нь манай нийгэмд
хэрхэн хэрэгждэг вэ? Тэр дундаа айл гэрийг авч явах, vр хvvхдээ
єсгєх давхар давхар ачаалалтай эмэгтэйчvvдийн хєдєлмєрийн
байр суурь хаана яваа бол.
Ажилгvйдэлд эмэгтэйчvvд илvv єртдєг
Манай оронд аливаа ажил хєдєлмєр эрхлэх шалгуур нь тухайн
мэргэшлийн чадвар, арга туршлага дээр vндэслэхээсээ илvv танил
тал, арын хаалга, улс тєрийн намын харъяалал, шан харамж,
эр хvйстнийг давуутайд vзэх хандлага илэрхий давамгайлдаг.
Хэрэв хэн нэгэн танилаараа яриулаагvй л бол ямар ч ажилд орохоор
очиход “орон тоо байхгvй” эсвэл “саяхан хvн авчихсан” байна.
Адилхан боловсрол чадвартай эмэгтэй, эрэгтэй хоёр нэг ажил
дээр єрсєлдєхєд ямар ч эргэлзээ, тайлбаргvйгээр эрэгтэйг нь
сонгоно. Орон тооны цомхотголд мєн эмэгтэйчvvд илvv єртєнє.
Учир нь тэд “хvvхэд євдлєє” гээд хэзээ ч юм бэ ажлыг нь хєсєрдvvлчихэж
болзошгvй, жирэмсний амралт авлаа гээд цалинтай чєлєє нэхэх
магадлал хамгийн єндєртэй.
Судалгааны баримтууд
Нийт ажилгvйчvvдийн дийлэнх хувийг эмэгтэйчvvд эзэлж байгаа
ба vvнээс 35 хvртэлх насны залуу эмэгтэйчvvд ажилгvйдлийн
52 хувийг эзэлж байна.
Vндэсний статистикийн газрын мэдээнээс vзвэл 1990 онд эмэгтэйчvvдийн
ажил эрхлэлтийн тєвшин 67.6 хувь байсан бол 1998 онд 60.5
болтлоо буурчээ. Сvvлийн таван жилийн дунджаар хєдєлмєрийн
насны эмэгтэйчvvдийн тоо жилд дунджаар 1.4 хувиар тогтмол
єссєн байхад 1996 онд ажиллах эмэгтэйчvvдийн тоо 16.7 хувиар,
1997 онд 16 хувиар тус тус буурчээ.
Эмэгтэйчvvд зєвхєн гvйцэтгэх ажлыг л хийж болно
Албан тушаалд дэвших, улс тєрєєр оролдох нь эрэгтэйчvvдийн
хийх ёстой ажил гэж олон нийт нэг ёсондоо хvлээн зєвшєєрдєг.
Гэтэл мэдлэг боловсрол эзэмшихийн тухайд эмэгтэйчvvд илvv
байна. Тэдний сурлагын дэвтэрт ч “эх орны алтан гурав” цєєн.
Амьдрал дээр харин...
Судалгааны баримтууд
Эрvvл мэндийн салбарт: 1998 оны байдлаар улсын эмнэлэгvvдэд
5831 их эмч ажиллаж байснаас 4412 нь эмэгтэй, бусад мэргэжлийн
ажилтан ажилчид 30303 байгаагийн 24201 нь эмэгтэй. Гэтэл ЭМНХЯ-нд
ердєє газрын дарга нэг, хэлтсийн дарга зургаан эмэгтэй байна.
Боловсролын салбар: Цэцэрлэгийн багш нар 2986 байгаагийн 2963
нь эмэгтэй, ЕБС-уудын 18500 багшаас 14746 нь эмэгтэй, мэргэжлийн
боловсролын (их дээд) сургуулиудад 9800 багш нар байгаагийн
5400 нь эмэгтэй байна. ЕБС-ийн 614 захирлаас 163 нв эмэгтэй,
мэргэжлийн боловсролын сургуулиудын 190 гаруй захирлаас дєнгєж
32 нь эмэгтэй, Гэгээрлийн яаманд одоохондоо алба, хэлтсийн
эмэгтэй дарга байхгvй.
Нийт хуульчдын 70 хувийг
эмэгтэйчvvд эзэлдэг ч тэд Дээд шvvхийн гишvvдийн 23.5 хувийг
эзэлдэг.
Эмэгтэйчvvд ийнхvv хамгийн цалин хєлс багатай ажлыг дагнан
эрхэлдэг. Албан тушаал ахих, цалин єндєрсєхийн хэрээр эрэгтэйчvvд
тvрэн орж ирж байгаа нь нєгєє л “Эмэгтэй хvн богино хавирга
дутуу” гэсэн хуучин уламжлалын улбаа юм. Эмэгтэйчvvд хvvхэд
тєрvvлдэг тул нийгэмд хєдєлмєр эрхэлснийхээ тєлєє авдаг цалин
орлого нь эрэгтэйчvvдийнхээс харьцангуй бага байдаг. Хvн нийгэмд
дунджаар 35 жил ажиллаад эрчvvд нийт ажилласан жилvvдийнхээ
туршид 16570 ам.долларын орлого олдог байна. Харин эрэгтэйчvvд
дээрх хугацаанд 102200 цаг ажилладаг бол эмэгтэй хvн 166075
буюу 63875 цагаар илvv хєдєлмєрлєдєг байна.
Царай зvс, нас ажилд орох хэмжvvр
Монгол Улсын Vндсэн хуульд уг нь “хvн бvр хуулийн ємнє эрх
тэгш байна” гэсэн заалт бий. Гэвч хєдєлмєрийн хууль эмэгтэйчvvдэд
vйлчлээд ирэхээрээ адил тэгшгvй болоод явчихдаг. Єглєє бvр
радио, телевиз, сонины хуудсаар гарах “20-25 насны царайлаг
эмэгтэйг ажилд авна” гэсэн зарыг сонсоод боолчуудыг шvдийг
нь vзэн худалдаж авдаг эрт балрын vе эрхгvй санагдана. Зєвхєн
ажил олгогчийн амин явцуу эрх ашиг, магадгvй эр хvнийх нь
таашаал сонирхол ийнхvv хууль тогтоомжийг уландаа гишгэлсээр.
Судалгааны
баримтаас
Хуульч эмэгтэйчvvдийн холбооноос Улаанбаатар хотын гурван
дvvрэгт явуулсан судалгаанаас vзэхэд судалгаанд оролцсон эмэгтэйчvvдийн
28.3 хувь нь эмэгтэй учраас 23.5 хувь нь насны ялгаанаас,
8.5 хувь нь бага насны хvvхэдтэй учраас ажилд авахгvй байна
гэж хариулжээ. Ажилд авах хvмvvсийг мэргэжлийн чадвараар нь
шалгарлуулах бус єндєр, нам, царай зvс, насны хязгаарлалтыг
харгалзан vздэг бvхэл бvтэн тогтолцоо Хєдєлмєрийн хуулийг
орлох боллоо.
Эрт тэтгэвэрт гаргах нь хєнгєлєлт бус харин ...
Эмэгтэйчvvдийг хичнээн хvvхэд тєрvvлснийг нь харгалзаж vзээд
тэтгэврийн наснаас 5-25 жилийн ємнє тэтгэвэрт гаргаж байгаа
нь нэг талаас тэдний хєдєлмєрийн хєнгєвчилсєн мэт боловч нєгєє
талаас тэднийг нийгмийн хєгжлєєс тvрэн гаргаж, нийгэмд эзлэх
байр суурьгvй, тэжээлгэн тэтгvvлэгч идэвхгvй хэсэг болгоход
хvргэж байна. 1995 оноос Тэтгэврийн хуулиар хєдєлмєрийн насны
36-45 настай 20 мянга орчим эмэгтэйчvvдийг олон хvvхэд тєрvvлсэн
нэрийдлээр албан шахалтаар тэтгэвэрт гаргасан нь нэг ёсондоо
нийгмээс “заазалсан” хэрэг болжээ. Эргээд ажилд оръё гэхэд
авах газар байхгvй, нєхєн олговор нэрээр сард 6240 тєгрєг
аваад амьдрал ахуйд нь хvрэлцэхгvй байгаа нь санаатайгаар
ядуусыг бэлтгэснээс єєрцгvй юм.
Зєвхєн Улаанбаатар хотын
Баянзvрх дvvргийн даатгалын албанаас дээрх шалтгаанаар нєхєн
олговор авч буй эмэгтэйчvvдийн 80 хувь нь ядуу тарчиг амьдралтай
байна. Хєдєлмєрлєх эрх зєрчигдснєєр хvний тєрєлх эрхvvд давхар
зєрчигдєж эхэлдэг. єнєєдєр эмэгтэйчvvдийн хєдєлмєрлєх эрхийг
хаан боогдуулж байгаа нь Vндсэн хуулийн 14 дvгээр зvйлийн
нэг, хоёрдугаар заалт, 16 дугаар зvйлийн дєрєвдvгээр заалт,
Иргэний хууль, Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар
зvйл, хvний эрхийн тvгээмэл тунхаглалын 23 дугаар зvйл, Эмэгтэйчvvдийг
ялгаварлан гадуурхах бvх хэлбэрийг устгах тухай конвенцийн
хоёрдугаар зvйлийг бvх хэлбэрээр зєрчиж байгаа явдал юм.
Чингис хаан охин Алагтун-Бэхидээ
хатагтай хvнд гурван эр бий, анхны эр нь алтан тєр, дараах
эр нь ариун нэр, удаахь эр нь авсан эр билээ гэж сургасан
байдаг. Итгэл алдарч, цєхєрч доройтсон эмэгтэйчvvдийн маань
ємєг тулгуур болсон алтан тєрийн бодлого хаана явна вэ?
Д.Оюунчимэг
|