Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Олон нийтийг чадавхижуулах

Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он

Айл гэрийн ачааны хvндийг бvсгvйчvvд vvрсээр байх уу...

Эрчvvд єрх гэрийн багана, ноён нуруу байсан цаг саяхан. Гэтэл єнєєдєр ялангуяа дорой буурай амьдралтай доодсын хvрээнд энэ ойлголт савангийн хєєс мэт замхарчээ. Айл гэрийн ачааны аль хvндийг эмэгтэйчvvд vvрч байна гэвэл хилсдэхгvй. Vvнтэй маргах нэгэн тєдийлєн гарахгvй болов уу!
Ажил хийж мєнгє олох, vр хvvхдээ єсгєн хvмvvжvvлэх, наймаа хийж хоногийн хоолтой залгах гээд дааж, давшгvй ачаа бvсгvйчvvдийн маань нурууг хотойлгож, холгож байна. Vvний хажуугаар согтуу нєхрийнхєє аяыг олох гэж аргаа барах. Vvнээс болоод салалт ихэсч, єрх толгойлсон эмэгтэйчvvдийн тоо гэрлийн хурдаар нэмэгдэх боллоо. Амьжиргааны тєвшингийн уналт доод цэгтээ тулаад байна.
Ядуурал хавтгайрч vvнд хамгийн тvрvvнд эмэгтэйчvvд боомилогдох боллоо. Ядуурлын эгнээнд нэгдэхээр олон бvсгvйчvvд дугаарлах нь хєєрхийлєлтэй.

Єр, зээлээр єдєр хоногийг єнгєрєєдєг єчнєєн эмэгтэйг энэ дарааллаас харж болно.
2000 оны эхний хоёр сарын байдлаар, улсын дунджаар ажилгvйчvvдийн 53.9 хувийг эмэгтэйчvvд эзэлж байна гэсэн статистикийн судалгаа бий. Ялангуяа Ховд, Баян-Єлгий аймагт 37.4-42.3 хувь, Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтайд 61.3-64.3 хувийг эзэлж байна.

Судалгаанаас vзэхэд нийт єрхийн 1/4 хувь нь ядуу гэсэн vзvvлэлт гарчээ. Нэгэн дvvрэгт хамрагдсан єрхийн 25 хувь нь ядуу, дєнгєж дєрвєн хувь нь чинээлэгт тооцогдож байна. Ядуу єрхийн 25 хувь нь єрх толгойлсон эмэгтэйчvvд гэсэн тоо бага vзvvлэлт гэж vv!

Тєсвийн байгууллагад ажиллагсдын дийлэнх нь бvсгvйчvvд байдаг.
Цалин нь амьдралдаа хvрэлцэхгvйгээс багш, эмч эмэгтэйчvvд хувиараа хєдєлмєр эрхэлж, бизнес хийж, наймааны аянд эргэлт буцалтгvй орж байна. Хойд, урд хєрш руу ганзагын наймаанд зоригсдын олонхи нь эмэгтэйчvvд. Ялангуяа Эрээний захыг зорьдог наймаачдын 90 хувь нь охид бvсгvйчvvд байна гэвэл хилс болохгvй биз ээ. 1990-ээд оны дундуур наймаанд эрчvvд давамгайлж байсаан. Vvнийг vгvйсгэхгvй. Гэхдээ архи дарсанд шунаж, олохоосоо алдах нь ихэссэн учраас “тэтгэвэртээ” гарч “буухиа” эмэгтэйчvvдэд шилжсэн.

Єглєє бvр ирдэг Замын-Vvд-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгнээс том, том “гахай” vvрсэн эмэгтэйчvvдийг харж болно. Олон улсын конвенцид эмэгтэй хvнийг 25 кг-аас илvv ачаа єргvvлж болохгvй гэсэн заалт байдаг юм билээ. Гэтэл ганзагын наймаачин эмэгтэйчvvдээс гадна, шуудайтай нvvрс, тvлээ, шил vvрсэн бvсгvйчvvд цєєнгvй тааралддаг нь хэвийн vзэгдэл болоод байна. Ачаа бараандаа тvvртэж ядарсан бvсгvйчvvд галт тэргэнд тvр амсхийхдээ цурам хийхгvй шахам хэдэн тєгрєгєє тооцоолж, Улаанбаатарын вокзал дээр тосох шартсан нєхєртєє хэдэн лонх пийжvv тэврvvлээд єєрсдєє шууд л барааны захыг зорьдог. Єдєржингєє халуунд халж, хvйтэнд хєрч байж зарсан барааныхаа мєнгєєр хоногийн хоолоо цуглуулж хачин ядарсаар гэртээ ирдэг. Євєл нь хvйтэн хєндий, хоосон нойтон угтана. Бас л дутуу нойртой хонож, эзэнгvй гэрээ эмх цэгцэд оруулж, “Дуртай наймаанд явлаа” гэх согтуу нєхрийнхєє аяыг даган аргаар нэг vзэж, аргагvйдвэл цагдаа дуудна. Єглєє нь арайхийж олсон тєгрєгєєсєє илvvчлэн эрvvлжvvлэхэд хоносон нєхрєє гаргаж, дотрыг нь засаад улигт ажилдаа явна. Ачаалалдаа бухимдсан эмэгтэйчvvдийн ааль, зан ч хувирна. Гэр бvлийн бvлээн дулаан уур амьсгал хєлдєж эхэлнэ. Єнєєдєр ажилгvй ганзагын наймаа хийж байгаа эмэгтэйчvvдийн нийтлэг дvр зураг ийм л байна. Тэдэнд наад зах нь ажлын аюулгvй байдал, хєдєлмєрийн гэрээ, эрvvл мэндийн даатгал бvгд алга. Тэд боловсролоо дээшлvvлэх байтугай євдєх ч эрхгvй хvмvvс. Харин євчилвєл, цаашлаад эмнэлэгт хэвтвэл ар гэрийнхэнд нь сvйрэл гэсэн vг.

Эмэгтэйчvvдийг халамжлан анхаарч, дэмжиж туслана гэсэн Тєр, засгийн бодлого эзэндээ хvрч чадахгvй, хэрэгжихгvй байна. “Эвслийн гэрээнд” эмэгтэйчvvд, хvvхдийн асуудлыг онцгой анхаарч vзнэ хэмээн тусгасан хэдий ч єнєєдєр хоосон амлалт хэвээр vлджээ.
Д.БАЯРМАА

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.