Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Олон нийтийг чадавхижуулах

Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он

Хамтран амьдрагч гэр бvл хуулийн ємнє хvчин тєгєлдєр vv?

Нэг. Эргэцvvлэхvй
Шилжилтийн vе шилжилтийн vе гэж бид нэлээд олон жил ярилаа. Єнєє маргааш яаж я ядарч зvдэрч байсан хамаагvй тэр шилжилтийн vеийг л давчихвал эцэст нь жаргалын дээдэд хvрэх юм шиг барьцгvй зvйлд итгэсээр чамгvй хугацаа єнгєрчээ. Бас шилжvvлж байгаа нь энэ гэсэн шинэ тєрийн бодлогогvй зохицуулалтын хvйтэн салхинд шавхуурдуулсаар шинэ нєхцєл байдалд дасах гэж чамгvй л сандарч зовлоо. Гэсэн ч бvтэн арван жил єнгєрч байхад шийдэж тєвхнєсєн юмгvй шилжсэн хэвээр !!!!!!
...Амьдрал хэмээх их єргєєг бvтнээр нь нэг нээж
Алгаа тоссон жаалын гар хэзээ нэг амсхийх бол
Аяны их замдаа буйраа нэг дугуйлж
Аяа миний эх орон хэзээ нэг тєвхнєх бол!?...
гэж одоогоос нэлээд хэдэн жилийн ємнє би бичиж байснаа тод санаж байна. Гэтэл энэ байдал одоо ч хэвээр...

Цаг хугацаа улиран єнгєрсєн ч сайжирч дээрдсэн юмгvй, алгаа тоссон гуйлгачид улам олширч, арчаагvй ядуусын эгнээ єдрєєс єдєрт нэмэгдэн, архидан сонтуурах явдал газар авсаар...Бид vнэхээр ийм л байдал руу шилжин нvvж байгаа гэж vv? Тухайн vедээ эвсэл гэж нэрийдсэн ч одоо эвдэрч бутарч эхэлсэн зарим нэгэн эрхэм тvшээдийн хэлсэнчлэн элгээр нь хэвтvvлж байгаад босгох хэрэгтэй гэж ярьж байсан нь зvгээр нэг аман зуурын vг биш байжээ. Тэдний тєлєвлєгєєтэй хийсэн хар бодлогын хvнд сvvдэрт жирийн ард олон босох тэнхэлгvй болтлоо даруулсаар...

Энэ аймшигт бодлогын золиосонд хvvхэд, эмэгтэйчvvд эн тvрvvнд хамгийн ихээр єртєж байна. Vvнтэй уялдаад гэр бvл салалт ихсэн, эмэгтэйчvvдийн, тэр дундаас хамтран амьдрагч эмэгтэйчvvдийн эрх зєрчигдєх явдал ердийн vзэгдэл боллоо.

Хоёр. Ийм амьдрал vргэлжилсээр...
Гэр бvлийн баталгаагvй боловч нэгэн гэрт хамтран амьдрагч нэхэл хатуу хорвоогийн зовлон жаргалыг цугтаа эдлэн євдєхєд нь асарч, єнчрєхєд нь бие биедээ хань болж яваа ийм гэр бvл манай нийгэмд олон бий. Тэдэнд гэр бvлийн баталгаа гэх алга дарам цааснаас илvv бие биендээ хань болж явах халуун сэтгэл хэрэгтэй байдаг биз ээ. Тийм л халуун дотно сэтгэлтэй юм бол гэрлэлтээ бvртгvvлж байхгvй яасан юм бэ? Гэж бодох хvн аяндаа гарах нь эргэлзээгvй. Гэвч амьдрал гэдэг туйлбартай нэг онолоорбодогдох алгебр геометрийн теором биш шvv дээ!
Амьдралын ээдрээт замын дунд хvн итгэлээ яаж ч алдаж, сэтгэлийг нь хэн сэвтvvлэх юм билээ. Тvvнийг урьдчилан хэлэх аргагvй. Мэдээж хэрэг хамтран амьдрагч гэр бvлvvд идэр залуухандаа учирч эхний амьдралаа зохиож байгаа хvмvvс биш л байж таарна. Тэдэнд юу юугvй шvvх сэргийлэх болж ємнєх амьдралынхаа гэр бvлийн баталгааг цуцлуулна гэж явах сэтгэл зvйн бэлтгэл хараахан бvрдэж амжаагvй байдаг. Манай улсад хамтран амьдрагч гэр бvлийн эрх ашгийг хамгаалсан ямар ч хууль vйлчлэхгvй байна. Магадгvй харин ч их эрх ашиг нь хохирч байгаа хvмvvс бол хамтран амьдрагчид байж болзошгvй. Гаднаас харахад эхнэр, нєхрєєсєє дайжсан бvтэлгvй улсууд мэт санагдавч vр хvvхдээ эрийн цээнд хvртэл єсгєж, хань ижлээ хайрлан тvшиж явсан ч єчvvхэн ганц алдаанаасаа ч юмуу єєдгvй хvний хєрсєн сэтгэлийн золиос болж єрєвдvvлэх юмгvй хєєгдєж гарсан хэн нэгэн хvн насаараа ганцаараа явах ёстой гэж vv? Мэдээж хэрэг дахин амьдрах итгэл сэтгэлээ тэр хvн олж авах эрхтэй биз дээ. Яг энэ л vед нєгєє гэр бvлийн баталгааны асуудал гарч ирнэ. Хєєж явуулсан эхнэр, нєхрийн аль аль нь хєрєнгє мєнгє нь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж бодоод баталгаагаа салгахгvй гэж зvтгэчихнэ. Гэсэн ч тvvнд ханиа гэх сэтгэл даанч байхгvй нь харамсалтай. Тэр ханилсан ханиа гэхээсээ нєгєє алга дарам цаасыг амь наснаасаа илvv хадгалсаар авч завших шуналаа нэгэн цагт гvйцэлдvvлэхийг хичээнэ. Ийм л амьдрал бидний дунд ямар нэгэн хэмжээгээр vргэлжилж байгаа нь нууц биш.

Энэ талаар эрх ашгаа хамгаалуулах гэж єдєрт хичнээн хvн нэг ємгєєлєгч дээр ирдгийг ємгєєлєгч А.Энхтуяагаас тодруулахад дараах зvйлийг ярьсан юм.
-Энэ асуудал vнэхээр анхаарууштай зvйлийн нэг болоод байна. Ганц над дээр гэхэд єдєрт 5-6 хvн, тэр тусмаа хамтран амьдрагч эмэгтэйчvvд эрх ашгаа хамгаалуулах, эрх зvйн зєвєлгєє авахаар ирдэг. Би єрєєндєє олуулаа суудаг. Мэдээж тэгэхээр бусаддээр нь иймэрхvv тооны хvмvvс ирж байгаа шvv дээ. Байдлаас vзэхэд, тэдний эрх ашиг багагvй зєрчигддєг. Арав гаруй жил хамтран амьдарч байгаад нєхєр нь нас барсан тохиолдолд гэр бvлийн баталгаагvй бол хамт амьдарч байсан эмэгтэй нь бараг гудамжинд гарахад хvрдэг. Учир нь аль хэдийн салаад 10-20 жил болсон эхнэр гэгдэгч эмэгтэй нь гэнэт гарч ирээд эд хєрєнгий нь булаацалдаад шvvх цагдаа болдог. Ихэвчлэн гэр бvлийн баталгааг vндэслэн шvvхийн шийдвэр гардаг. Гэтэл хамтран амьдрагчдийн дундаас бvтсэн хєдєлмєрийн vр дvнг бараг тооцох нь бvv хэл, тєрсєн хvvхдийг ньч анхаарч vзэхгvй тал их байдаг. Vvнийг гэр бvлийн хуулиар биш юм аа гэхэд иргэний хуулиар шийдвэрлэх vндэслэл бий. Гэвч энэ нь бас л учир дутагдалтай. Уг нь иргэний хуулийн 250, 251, 403-т энэ талаар тодорхой дурдсан байдаг юм гэж ярив.

-Тэгвэл манай єнєєдрийн шvvгчид хуулийг зєрчиж байна гэж vзэж болох уу? Гэсэн миний асуултад ємгєєлєгч:
-Яахав дээ, анхан шатны шvvх дээр иймэрхvv зvйл гардаг л юм. Дараа дараачийн шатанд давж заалдаад байхад бас ч харьцуулж vзээд эерэгээр шийдэх тал байдаг шvv. Гэвч хамтран амьдрагч эмэгтэйчvvд маань ихэнх тохиолдолд эд хєрєнгийн маргаан хийж давж заалдах сонирхолгvй байх шиг ажигллагддаг. Ингэж ер нь болохгvй л дээ. Тэд давхар давхар олон зvйлээр хохирч байгаагаа тэр болгон ухаардаггvй. Vvнд хуулийн цэгцтэй бодлого vйлчлэх нь зайлшгvй хэрэгтэй болоод байна гэж хариулсан юм.

Гурав. Хvмvvнлэг энэрэнгvй нийгмийн хууль иргэддээ хvрч байна уу?
Энэ бvгдээс харахад хамтран амьдрагч эмэгтэйчvvдийн эрх ашгийг хамгаалсан хууль манайд vйлчлэхгvй байна. Бид хvмvvнлэг ардчилсан нийгэмд аж тєрж байна гэж бишгvй л ярьсаар ирсэн. Vнэхээр тийм нийгэмд амьдарч л байгаа нь vнэн юм бол яагаадиргэдийнхээ эрх ашигт нийцсэн хууль тогтоомж гардаггvй юм бэ? Гарсан зарим хууль нь иргэддээ жинхэнэ утгаараа vйлчлэх нь тун ховор. Єнєєдєр гарч буй ихэнх сонингуудыг гарчиглан vзэхэд дийлэнх нь тєлєвшиж амжаагvй улс тєрийн намуудын хоосон цэцэрхэл бие биенээ егєєдсєн vг, хэллэгээр дvvрсэн байхаас биш эмэгтэйчvvд хvvхдийн нийгмийн асуудалд хандсан зvйл бараг vгvй гэхэд хилсдэхгvй. Тэдний эрх ашгийг хамгаалсан тєрийн бус байгууллага байдаг ч тэдгээр нь нийгмийг бvхэлд нь хамарсан vр дvнтэй ажил хийхэд бас л учир дутагдалтай байна. Єнєєдєр эмэгтэйчvvд хvvхдийн эрх ашгийг хамгаалсан тєр, засгийн цэгцтэй бодлого vгvйлэгдэж байгаа бєгєєд энэ чиглэлийн тєрийн байгууллага байх нь зvйтэй мэт санагдана. Хvний эрх, эрх чєлєєт байдлыг эрхэмлэн дээдэлдэг зарим нэг оронд бол хамтран амьдрагч гэр бvлийн эрх ашгийг хамгаалдаг тєдийгvй, бэлгийн цєєнхи, хар тамхи хэрэглэх зэргийг зєвшєєрдєг байхад манайд хамтран амьдрагч гэр бvлийг хуулийн гадуур орхиж байгаа нь нийгмийн цоорхой гэлтэй. Хvмvvнлэг энэрэнгvй гээд байгаа нийгэм маань vнэхээр л хvмvvнлэг байсан бол єдийд хамтран амьдрагчдын эрх ашиг ингэж хєсєр хаягдахгvй байх учиртай сан. Бид хэдий болтол хvмvvнлэг энэрэнгvй нийгэмд амьдарч байна гэсэн сvржин уриа лоозонгийн далбаан доор амьдарсаар байх вэ? Бvхнийг шилжиж байна гэсэн нэрийн доор аргацаан єнгєрєєж болно гэж vv?
Б.Энхтуяа

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.