Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Олон нийтийг чадавхижуулах

Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он

Эхийн эрхт ёс ирж яваа юмуу даа...

ОРШИЛ
Аливаа улс орны тогтвортой хєгжлийг тодорхойлох гол хvчин зvйл бол хvйсийн асуудал байдаг. Хvйсийн асуудал, хvйсийн судалгаа гэх ойлголтууд харьцангуй шинэ бєгєєд ХХ зууны II хагасаас шинжлэх ухааны томъёолол болон хэвшсэн. Манай орны хувьд энэ нь харьцангуй алдагдаж байгаа бєгєєд 1998 оны статистикийн судалгаагаар их, дээд сургууль тєгсєгчдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчvvд байсан нь хэвийн харьцаа гэж vзэх vндэсгvй бєгєєд vvний цаана нийгэмд ноцтой асуудал тулгарч байгааг vгvйсгэх аргагvй. Шилжилтийн vеийн хямралт байдалд эрэгтэйчvvд, эмэгтэйчvvд аль аль нь орлогын нэмэлт эх vvсвэр хайхад хvрсэн ба яваандаа эмэгтэйчvvдийн албан ба албан бус хєдєлмєр эрс нэмэгдснээр эрэгтэйчvvдийн єрхийн орлогод оруулах хувь нэмэр буурч эхэлсэн. Энэ бvгдээс vvдээд хvvхэд, эмэгтэйчvvдийн эрх зєрчигдєж эмэгтэйчvvдийн vvрэх ачаа улам бvр нэмэгдэж байна.

ТА ЧИНЬ ЭР ХVН ШVV ДЭЭ
Урамыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж vг байдаг. Гэр бvл vр хvvхдээ тєдийгvй улс эх орондоо тvшиг тулгуур болж байгаа зарим эрчvvдийг би энд тусгах гээгvй юм шvv. Гэвч ихэнх эрчvvлдээ хандаж та нар vнэхээр эхийн эрхт ёс руугаа ормоор байгаа юм уу гэж асуувал Vгvй ээ! гэж ихэнх нь хэлэх нь дамжиггvй. Бvсгvй бид ч гэсэн тийм эрхт ёс руу ормооргvй байна. Єнєєдєр ихэнх сонин хэвлэлээр бvсгvй хvн айл гэрийн хамаг ачааг vvрч эхэллээ гэж бичиж байна. Vнэхээр ч тийм байгааг олон зvйлээр нуршилтгvй бэлхэнээ мэдэж байгаа.

Айл гэрийн эзэн гэдэг бол тухайн айлынхаа ерєнхийлєгч, тэргvvн гэсэн vг. Олон сайн гэрийн ерєнхийлєгчтэй болчихвол улс орон маань аяндаа л хєгжєєд явчихна. Гэтэл тэр уул шиг тvшигтэй гэж бидний хэдэн арван жил магтаад дуулаад байдаг айл гэрийн эзэд маань хаачив аа. Єнгєрсєн 11 дvгээр сард Орхон, Сэлэнгийн сав нутгаар томилолтоор явахдаа Сэлэнгийн галт тэрэгний буудал дээр єєрєєсєє том цvнх vvрч, хєхєє євлийн хvйтэн, хєр цасны хайрууд амьдралын тєлєє зvтгэж яваа хєєрхий хэдэн бvсгvйчvvдийг хараад манай монголын эрчvvд хааччихсан юм бол гэж бодогдсон шvv. Энэ тухай “Vнэн” сонины 1999 оны №148-д єгvvлсэн учир ахин нурших шаардлагагvй биз ээ. Цагийн ямар ч ширvvн салхи шуурганд эрчvvд та нар л хань ижил, vр хvvхдээ нємєрлєн гарах vvрэгтэй улсууд шvv дээ. Гэтэл манай эрчvvдийн ихэнх нь эрхэлсэн ажилгvй, амар хєнгєн замаар амьдрахыг оролдон, архидан согтуурч, єдєр хоногуудыг єнгєрєєж яваа нь харамсалтай. Єнєєгийн манай залуучуудын боловсрол эзэмшиж буй судалгаанаас vзэхэд 15-20 жилийн дараа л гэхэд нийгмийн гол гол салбарт эмэгтэйчvvд тэргvvлэх хандлагатай болж байна. Аливаа нэгэн пvvс, компанийн дэд захирлуудын ихэнх нь эмэгтэйчvvд байгаа нь бас л нэгийг єгvvлнэ. Vнэндээ бол тєсвийн байгууллагад ажилладаг эрчvvдийн ихэнх нь зєвхєн цалингаараа гэр бvлээ аваад явчих боломжгvйгээсээ аз туршин ганзгын наймаа хийхэд хvрсэн. Энэ бvхнээс vvдээд олон чадвартай эмч, багш, уран бvтээлчид ажлын талбараа орхиж, тvvний цаана олон євчтєн, оюутан, уран бvтээлчдийн эрх ашиг яаж хохирч байгааг тооцоолох аргагvй. Vvнийг нийгмийн эмзэг асуудал биш гэж хэн ч хэлэхгvй биз ээ. Vvнээс vvдээд нийгмийн гажуудал vvсч байна. Зарим єндєр хєгжилтэй оронд эрчvvлийн хєдєлмєрийн хєлс єндєр байдаг нь бас л тєрийн бодлогын алсын хараатай зохицуулалт биз ээ. эрчvvдийн боловсрол, хєдєлмєрийн хєлсни зохицуулалт зэрэгт тєрєєс цэгцтэй бодлого явуулж, тууштай ажил зохиохгvй бол хєєрхий хэдэн бvсгvйчvvд маань гэрт орж эмэгтэйн, гадаа гарч эрэгтэйн ажлыг зохицуулах гэж нэртэй нэргvй ажилд зvтгэсээр цагийг барах нь эмгэнэлтэй байна. Эрчvvд амьдралаа єєд нь татах сэтгэлийн тэнхээ, єєрсдєдєє байгаа нєєц бололцоо, авьяас чадвараа vнэлж чадахгvй байгаагаас бас ихээхэн шалтгаалж байна. Єнєєдєр зах дээр наймаа хийж байгаа хvмvvсийн 80 шахам хувь нь бvсгvйчvvд байгааг юугаар тайлбарлах вэ? Єдєржингєє шороо тоосонд дарагдаж, євєл зунгvй халуунд халж, хvйтэнд хєрч зогсоо бvсгvйчvvдийг хараад сэтгэл єєрийн эрхгvй эмзэглэнэ. Vр хvvхдээ асарч, хань ижлээ халамжилж, ажил хєдєлмєр хийгээд гялалзаж явах vедээ захын єлєн тоос залгилж, хэн юу авах бол гэж хvний юм зарж, царай алдан зогсоо бvсгvйчvvд хэний буруугаас энд ингэж зогсоно вэ? Мэдээж хэрэг эрчvvд тэдний тєлєє шийдвэртэй алхам хийгээгvйгээс энэ шvv дээ.

Энэ бол монголын эмэгтэйчvvдийн нэгэн хэсгийн дvр зураг. Бас ч амьдралын тvвшин харьцангуй гайгvй бvсгvйчvvдийн нэг хэсэг шvv. Юунаас хэдэн хувь доогуур амьдрахад хэцvv болсон хvvхэд, эхчvvд хотын томоохон хог хаядаг цэг, хєл хєдєлгєєн ихтэй гудамж, хонгилд элбэг тааралдана. Энэ бvгдээс vзэхэд уулс шиг нємєр тvшэгтэй эрчvvд та нар ер нь хаашаа явчихсан байна аа. Євгєтийн хєндийд vv, єрнєдийн орнуудад уу? Хаашаа одсон нь мэдэгдэхгvй байгаа эрчvvд минь хань ижил, vр хvvхдийнхээ байж байгаа байдлыг нэг сайн хараач. Тавилан хатуу бvхнийг нємєрлєн хаах vvрэгтэй та чинь эр хvн шvv дээ.

VНДЭСНИЙ ЭМГЭНЭЛ VVДЭНД ИРЖ, ЧИМЭЭГVЙ ТVГШVVР СЭТГЭЛ ТОГШИНО
Би энэхvv зvйлийг бичих явцдаа 20-24 насны нэлээд хэдэн оюутан охидтой ярилцаж vзлээ. Тэд удахгvй багш, сэтгvvлч, жvжигчин болж тєгсєх хvмvvс. Тэдний яриа бас л нэгийг бодогдуулж байна. Бидний vеийн залуус vнэхээр бидэнд гологдож байна. тэдний ихэнх нь ямар ч мэргэжил, боловсролгvй хэрнээ архинд дуртай. Арай гайгvй ажил хийж байгаа нь энд тэнд хєлсєєр шуудуу ухаж амьдрахын тєлєє явж байна. Тэднийг харахад vнэхээр єрєвдєлтэй. Тэд хэдий болтол ингэж амиа аргацааж явах юм бэ? Ийм залуус маань маьдралаа аваад явчих чадваргvй болохоор гайгvйхэн шиг гадаад хvнтэй суучих юмсан гэж ярих охидтой таарах бол ердийн vзэгдэл боллоо. Уншигч та хотын гудамж, болон баар цэнгээний газраар гадаадын иргэдтэй яваа залуу охид бvсгvйчvvдтэй олон таарч байснаа санаж байгаа байхаа. Энэ бол зvгээр нэг vзэгдэл биш гэдгийг анхаарах л учиртайсан. Тэр ч бvv хэл гадаадын иргэдтэй гэр бvл болох явдал ч газар авч vvнийг радио телевизээр хєхvvлэн дэмжиж байгаа нь олширлоо. Vvнээс vvдээд хєрстийн дээрхи Чингис нэрээрээ алдаршсан хєх толбот Монгол vндэстэнд аюул учирч мэдэх нь ээ. Зєвхєн гэр бvлийн доторхи хэрvvл маргааны асуудлаас хальж, улс хоорондын газар нутаг, тусгаар тогтнолын тлєє тэмцлийн эхлэл байвал яана. Vндэсний эмгэнэл vvдэд ирж, чимээгvй тvгшvvр мэтгэл тогшсоор...

“ТЭЖЭЭГЧ” ЭМЭГТЭЙЧVVДИЙН ЭГНЭЭ ЄРГЄЖСЄЄР
Эмэгтэйчvvдийн албан ба албан бус хєдєлмєр хэм хэмжээнээсээ хэтэрч байгаагийн дотор хєдєєгийн малчин эмэгтэйчvvдийн нэргvй хєдєлмєрийг єгvvлж баршгvй. Vvрийн гэгээтэй уралдан босч, vдшийн бvрий болтол борви бохис хийхийн завгvй хєдєлмєрлєж байхад эрчvvд нь архи айраг эргvvлж, мєрийтэй тоглож явах нь гайхах сэтгэл тєрvvлнэ. Нийгэм орчиноо дагаад малчин залуу бvсгvйчvvдийн зарим нь гэрт орноосоо оргож, дvрвэх шахам хот хvрээ бараадаж, авгайгаа хvлээж цєхєрсєн эрчvvд адуу малаа арилжиж зараад араас очиж амьдралд тєєрєх нь тєєрч байгаа нь нууц бишээ. Энэ бvхэнд мєн л тєрийн цэгцтэй бодлого vгvйлэгдсээр...

Єнєєдєр манай эмэгтэйчvvдийн 43.2 хувь нь 0-15 насны охид, 47.4 хувь нь 16-54 насны, 9.4 хувь нь 55 буюу тvvнээс дээш насныхан байна. Vv нээс vзэхэд хєдєлмєрийн чадвартай эмэгтэйчvvд дийлэнх хувийг эзэлж байна. Анагаах ухаан, боловсрол, хэвлэл мэдээлэл, vйлдвэрлэл vйлчилгээ, хуулийн салбарт ажиллагсдын 80 шахам хувьнь эмэгтэйчvvд байгаа тєдийгvй их дээд сургууль тєгсєгчдийн 70 гаруй хувьнь эмэгтэйчvvд байгаа нь эрчvvдийн нийгэмд эзлэх байр суурь улам багассаар байгааг харуулж байна. Сvvлийн vед “тэжээгч” эмэгтэй гэсэн нэр томъёо ч гарсныг нуух аргагvй. Архичин нєхєр нь єдєржин тэнэж ирчихээд эхнэрээсээ хоол нэхэж, чи муу намайг тэжээхгvй яах юм бэ, чи бол тэжээгч эмэгтэй гэж зандрах нь юу ч биш болжээ.

Мэргэжил боловсролоо дагаад эмэгтэйчvvдийн авах цалин нєхрийнхєєсєє илvv болж, шийдвэр гаргах тєвшинд ч эмэгтэйчvvдийн vvрэг нэмэгдэж, амьдралын аль хvнд ачааг vvрч яваа бvсгvйчvvд маань бvр сvvлдээ нєхєр хvvхдээ тэжээгч эмэгтэй болж байгаа нь юутай эмгэнэлтэй. Энэ бvгдээс vзэхэд эхийн эрхт ёс ирж яваа юм уу даа гэж бодогдоно. Эрчvvдээ та нар бvсгvйчvvдийнхээ араар хэт их орсоор байх юм бол хєєрхий бvсгvйчvvл маань гэр бvлийнхээ ачааг улс нийгмийнхээ ачаатай хамтад нь vvрээд эхийн эрхт ёсоо эргvvлж авчрах нь байна шvv.
Б.Энхтуяа

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.