Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Олон нийтийг чадавхижуулах

Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он

Сэтгэлзvйн хvчирхийлэл гэж юу вэ?

“Глоб Интернэшнл” тєрийн бус байгууллагаас НVБ-ын хvний эрхийн тєвийн санхvvжилтээр хэрэгжvvлж буй “Эмэгтэй сэтгvvлчид, эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай” тєслийг хэрэгжvvлж байна. Энэ тєсєл нь хvний эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, нийгмийн ухамсрыг тєлєвшvvлэх зорилготой. Манай сонины энэхvv булангийн хєтлєгчєєр нийгэм, танин мэдэхvйн албаны дарга, сэтгvvлч Б.ЭНХТУЯА ажиллаж байна.

Vнэхээр аймаар цаг vед бид амьдарч байна. Зовлон хvнд зовлон шиг ирэх vед зовлонг хvн дааж гардаг байх аа. Зовлон хvнд жаргал шиг ирчихээд зовлон болохын цагт уйлах ч багадаж, инээх ч утгагvй болдог. Чухам ийм л vед хvмvн бие биенээ гэх элгэмсэг сэтгэлээр дутаж яваа юм байна даа гэдгээ анзаарна.

Цаг хугацааны аугаа их хаанчлалын дор єнєє маргаашийн ажилдаа зvтгэсээр бид єєрсдєдєє байгаа нарийн нандин зугуу зугуухан алдаж байгаагаа vл мэднэ. Хорон vг хэлэхээр хорстол цохиод ав гэсэн vг байдаг. Єнєєдєр манай нийгмийг бvхэлд нь аалзны тор мэт сvлжсэн нэгэн асуудал бол харилцааны соёлын алдагдал юм. Барагтайд бие биенээ хvндэтгэх сэтгэлд нь дэм єгчихєєр ганц сайхан vг хэлчихдэг тийм соёлтой, тийм сэтгэлтэй хvн ховордож дээ. Сэтгэл зvйн хvчирхийлэл гэж юу болох талаар судлагдсан зvйл манайд одоохондоо алга. Гэхдээ элдэв муухай vгээр доромжлон гутаах, эвгvй vйлдэл бие биендээ vзvvлэх, эдийн засгийн хувьд дарангуйлах янз бvрийн нэр хоч єгєх, байнга архидан согтуурах зэрэг нь бусдадаа сэтгэл зvйн хvчирхийлэл vзvvлж байгаагийн тод жишээ билээ. Энэхvv сэтгэл зvйн хvчирхийлэл гэр бvлийн дотор харьцангуй давуу явагддаг бєгєєд тvvнд мєн л эмэгтэйчvvд хvvхэд илvv их єртєж байна.

Сэтгэл зvйн хvчирхийллийн хор уршгийг бvрэн ухамсарлаагvйгээс ялимгvй хэрэг хэмээн vзэж байгаагаас гэр бvлийн хэрvvл маргаан улам газар авч байна. Энэхvv хэрvvл маргаан, бие биенээ vл хvндэтгэх байдал, даамжирсаар эцэст нь гэр бvл салахад ч хvртэл нєлєєлдєг. Гэр бvлийн маргаанд ялагч байдаггvй ч энэ маргаанаас сэтгэл зvйн ихээхэн дарамтад ордог. Єнєєдєр нийгмийн дунд эзэлсэн байр суурьтай, тодорхой ажил эрхэлсэн эмэгтэй эр нєхєртєє ямар ч нэргvй “авгай”, “чавганц” гэгдэж бараг єєрийн нэрээ мартахад хvрч байна. Хартай нєхрийн хараалын vгэнд мэрvvлсээр хvний єєдєєс эгцлэн харж чадахгvй болтлоо сэтгэлээ сэмрvvлснийг сэтгэл зvйн хvчирхийлэлд автаагvй гэж хэлэх аргагvй. Эмэгтэйчvvдийн эсрэг хvч хэрэглэж хохироох явдал нийгмийн бvхий л хvрээнд тэр тусмаа гэр бvл ахуй орчинд хамгийн тvгээмэл vзэгдэл болжээ. Сvvлийн vед гарсан гэмт хэргийн 43.7 хувь нь гэр бvлийн хvрээнд гарсан байна. Энэ нь гэмт хэрэг гарч буй орчин нь нууцлагдмал болж эмэгтэйчvvд, хvvхдvvдийн эрх ихээхэн зєрчигдєж байна гэсэн vг юм. Гэр бvлийн хvрээнд гарсан хэргийн жижиг зєрчлийн хэмжээнд авч vзэж ихэвчлэн захиргааны хариуцлага хvлээлгэдгээс гэр бvлийн хvрээнд хvний эрх зєрчигдєх нь харьцангуй бага гэр бvлийн хvчирхийлэл бараг байдаггvй мэт харагддаг.

Тэгээд ч хvчирхийлэлд єртєх зvйлээ тэд єєрсдєє хийдэг гэсэн эмэгтэйчvvдийг буруутган vзэх нийгмийн хэвшмэл буруу ойлголт хуулийн байгууллагын зарим ажилтнуудад ч ажиглагдаж байна. Ингэж гэр бvлийн дотор сэтгэл зvйн хvчирхийлэлд єртєж буй эмэгтэйчvvд єєрсдийн чадвар, чадамжаа vнэлж чадахгvй. Би vнэхээр л юу ч хийж чадахгvй, хэн ч биш юм байлгvй гэсэн гутранги vзэлд автах нь олонтой. Ер нь сэтгэл зvйн хvчирхийллийг гэмт хэрэг гэдгийг нийгэм ч хуулийн байгууллагын ажилтнууд ч ойлгохгvй байгаа нь харамсалтай.

Vvнээс vvдээд, гэр бvлийн хvчирхийллийн эсрэг бие даасан хуулийг батлан гаргах, гэр бvлийн хэргийг дагнасан шvvх болон шvvгч, мэргэшсэн ємгєєлєгчтэй болох шаардлагатай байна. Хууль гарснаар бvх асуудал бvрэн тєгс шийдэгдчихгvй ч хvний эрхийг гэр бvлийн хvрээнд авч vзэх зохист орчин бvрдэх учиртай. Гэр бvл бологсод нь хоёр биенээ харилцан ойлголцож, бие биендээ итгэж, нэгэн айлын хоёр багана болсон бизээ. Тэр цагт бие биенээ гэх сэтгэл нь жаргал байсан нь дамжиггvй. Аз жаргалаа амьдаа л хайрлаж явахгvй бол хэзээ хайрлах билээ. Аливаад хожимдсон ухаарал амжилтад хvрэх нь ховор. Зовлон хvн зовлон шиг ирэх vед зовлонг туулаад гарах тэнхэл хvнд байдаг байх аа. Зовлон хvнд жаргал шиг ирчихээд зовлон болохын цагт vнэгэн зальт орчлонд хувь заяандаа номдон уйлах нь ч багадсан эмэгтэйчvvд манай нийгэмд олширч буй нь хэний буруу вэ? Хvн гэгч сэтгэл гэдэг аугаа их хvчин чадлынхаа хvяинд л амьдарч явдаг билээ. Чухам ийм л vед
Амьддаа бие биеэ хайрла хvмvvс ээ!
Алив сайхан бvхнээ бусдаас битгий харамла
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг минь бvv шархлуул
Хэн нэгнээ гомдоож харанхуй нvх рvv бvv тvлх
гэсэн их найрагчийн шvлгээр энэхvv эмзэглэлээ тєгсгєе.
Б.Энхтуяа

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.