Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Олон нийтийг чадавхижуулах

Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он

Томчууд хvvхдийн хаан биш

Єнгєрсєн жилvvдэд “Хvvхэд манай жаргалантирээдvй”, “Гэр бvлийн аз жаргал-хvvхэд”, “Монголын vрс маш олон болтугай” гэхчилэн сvржин лоозон хадаж, уриа хашгирсаар байсан ч vнэн хэрэгтээ томчууд хvvхдvvд тийм ч дотно биш хэвээр л байна. Насандхvрсэн хvмvvс хvvхдvvдтэй яагаад найзалж болдоггvй юм бэ?

Яагаад тэдний харьцаанд харагдаж vзэгддэггvй асар том ангал vvсээд байна вэ? Хvvхдэд еотєнцийг таниулах анхдагч орчин гэгддэг гэр бvлийн халуун бvлээн харьцаа юунаас болж ц антдаг юм бэ гэхчилэн олон олон асуулт толгойд эргэлдэнэ. Хариуг нэгэн судалгааны дvнгээс эрэлхийлэхийг хичээлээ. Судалгааны нэр “гэр бvлийн хvчирхийлэл ба хvvхэд”. Сонсоход нэг л хєндий, хvнд санагдаж мэднэ. “Гэр бvлд хvчирхийлэл бий гэж vv?” Хvvхдийг хvмvvжvvлэх л гэж загнаж, зэмлэдгээс дарамталж байгаа юм биш” гэж мэтгэх, бvр маргах хvн ч гарах л байх.

Ховд, Дорнод, Эрдэнэт, Улаанбаатар хотын 645 насанд хvрэгчээс 215 нь буюу 33.3 хувь нь хvчирхийллийн шинж гэр бvлд байдаг гэж хvлээн зєвшєєрсєн бол 622 хvvхдийн 13.3 хувь нь гэрт байхад санаа сэтгэл тайвангvй байдаг, 45.8 хувь нь хааяа хэцvv байдаг гэж хариулжээ. Гэр бvл дэх хvчирхийлэл ямар хэлбэртэй байгааг насанд хvргэгчдийн 24 хувь нь сэтгэл санааны, 6.5 хувь нь эдийн засгийн, 5.6 хувь нь биеийн хvчний, 5.1 хувь айлган сvрдvvлэх, заналхийлэх, 2.8 хувь нь хvvхдийн, гурван хvн хорьж цагдах, тусгаарлах, нэг хvн бэлгийн замын хvчирхийлэл, дарамт байна гэжээ.

Гэр бvлд байгаа хvчирхийллийг хэрхэн ойлгодог талаар эцэг эхчvvдийн 25.4 хувь нь “гэр бvлийн асуудал” гэж хариулсан нь хvчирхийлэл зєвхєн хаалганы цаана нуугдан байдгийг илтгэхийн дээр хvvхдээ алдаа гаргасных нь тєлєє 42.8 хувь нь зэмлэдэг, 25.7 хувь нь загнадаг, 15 хувь нь vглэдэг, 9 хувь нь зоддог, 6.4 хувь нь харцаараа айлгадаг, 4.6 хувь нь дэг журам тогтоодог, 4.2 хувьнь чимхэж нясалдаг мєн 4.2 хувь нь хашгирч сvрдvvлдэг гэсэн хариулт єгсєн байна. Энэ нь гэр бvлд их бага хэмжээний дарамт сvрдvvлэг мєнхєд байдгийг харуулж буй хэрэг юм. Судалгаанд оролцогчдын 80.3 хувь хvчирхийлэлд хvvхэд илvv єртдєг гэдэгтэй санал нийлсэн бєгєєд дараа нь эхнэр, єндєр настнууд орсон байх юм.

Харин эрчvvдийн маань 2.8 хувь нь л хvчинд автдаг гэж гомдол мэдvvлжээ. Судалгаанаас бас нэгэн сонирхолтой дvгнэлтэд хvрч болох юм. Гэр бvлийн доторхи сvрдvvлгийн хєнгєн хэлбэрийн зэмлэх, vглэж загнахад ээж, эмээ, эгч нар илvv vvрэг гvйцэтгэдэг бол доромжлох, зодох зэрэг хvнд дарамт аав ах нараас л гардаг байна. Томчууд хvvхдvvдээ vгэнд орсонгvй, оройтож ирлээ, гэр цэвэрлэсэнгvй, гадаа тоглолоо, хичээлбуруу хийлээ гэж шалтаглан загнадаг тєдийгvй заримдаа хэн нэгэнд уурласан уураа гарган тайвшрах гэж, эсвэл аав ээжийнхээ аль нэгийг ємєєрч талд нь орлоо гэж дарамталдаг байна. Бvр зvв зvгээр байж байснаа гэнэт уурладаг гэж хvvхдvvдийн 3.2 дvгнэжээ.

Vvнийг уншсан эрхэм ээж, аав, та єєрийгєє зєвтгєх шалтгаан хэдийнээ олчихсон ч байж мэднэ. Мэдээллийн зуунд аж тєрж амьдарч байгаагийн хувьд хvvхдvvд гадаад орчин, хийлийн чанад дахь амьдралыг биднээс тvрvvлээд мэдэрсэн байдаг. Тиймээс ч томчууд бол “хvvхдийн хаан биш” гэдгийг ойлгодог, ойлгохын хэрээрээ эрх чєлєєг хvсэмжилдэг байна. Харин насанд хvрэгчид аливаад тєвийг сахиж, хуучин уламжлалаараа тvржж барих дуртай.

“Хал нь гаднаа, хайр нь дотроо”, “Хамгийн хайртай хvvгээ бусдаас илvv зэмлэ” гэхчилэн цэцэрхсээр суутал хvvхдvvд маань эцэг эхээсээ алслагдсаар, зааглагдсаар байна. Бараг бvгдээрээ шахам (94.6 хувь) хvлээн зєвшєєрдєг хvvхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ? Гэдгийг бодох цаг болжээ. Биеэ ємгєєлєлгvйгээр бvгдээрээ хэлэлцье.
Д.ЦЭЭПИЛМАА

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.