Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй
сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай -2000 он
Бvсгvйчvvд минь,
єврийн жаргалаасаа илvv єєдєсхєн vрээ бодмоор юм даа
БАРИМТ 1:
Энэ хэрэг одоогоос хоёр жилийн ємнє гарчээ. Налайх дvvргийн
нэгэн хороонд амьдрагч бvсгvй єєрєєсєє хэд ах залууд дурласны
харгайгаар хэвлийдээ vртэй хоцорчээ. Эцгийгээ євчиж тєрсєн
охин нь єсєж торнисоор 2 нас хvрч бvсгvй ч ганцаардаж эхэлсэг
яг тэр vед Саруул нэртэй сайхан хархvv таарсан гэдэг. Сэтгэл
гэдэг жолоогvйн учир бvсгvй хєл алдан гvйж, хvндээ хєнгєнєєс
єгсєнєє ч ухаараагvйн дээр хожмоо уй гамшигт унахын чинээ
санасангvй. ёаруул эхэндээ охиныг хvн хайрлаж, энхрийлээд
сvйд болохгvй ч зандчиж, загнаад байдаггvйд нь бvсгvй баярлана.
Удалгvй нэг гэрт орж элэг бvтэн амьдралын жаргалд умбажээ.
Гэвч аз жаргал гэгч савангийн хєєс адил хоромхон замхарч,
хєєрхий бvсгvй орь ганцаар vлдэв. Тэр єдєр Э уурхай руу хоол
зєєхєєр оджээ. Овоо хэдэн тєгрєгєєр єврєє тvнтийлгээд сэтгэл
єндєр иртэл охин нь орон дээрээ vхлvvт хэвтэнэ гэнэ. Айж сандарсан
Саруул хамаг vнэнээ хэлж, аминчлан гуйсан учир тэд охиныг
орноос унасан гэж vгээ нэгтгээд тvргэн дууджээ. Гэвч эмч хvн
бvv хэл жирийн хvний нvдэнд ч илхэн хєх толбо, улайж овойсон
хавдартайн дээр баруун гар нь шуугаараа хоёр газар хугарсан
байв.
Охин сэхэл авалгvй байсаар
3 хоногийн дараа хорвоог, ээжийгээ бvрмєсєн орхижээ. Охиноо
єєд болчихсон хойно ч Э орноос унасан гэсээр байжээ. Харин
хууль хvчтэй учир Саруул “Єглєє сэрэхдээ орондоо шээчихсэн
болохоор нь зодсон юм, намайг ааваа гээд байхаар нь бvр ч
уур хvрсэн” гэж мэдvvлжээ.
БАРИМТ 2:
Энэ бол хагас сарын ємнє болсон явдал. ЧУД-ийн нэгэн эмнэлэгт
сувилагч ажилтай М бvсгvй цагдаагийн газарт айж мэгдсээр иржээ.
Тvvнтэй ханилж суухаар тохирсон залуу хархvv Б гурван настай
хvvг нь амь шигээ хайрлана гэж ам тангараг єгдєг нэгэн. Vнэхээр
ч муугvй ханддаг байв. Ирэх бvрдээ алим жимс, чихэр боов єврєєсєє
єгєхєд нь хvv дуртай дургvй авдаг байв. Б хvvг дасгах гэж
єєрийн гэр лvvгээ авч явахыг хvсчээ. М бvсгvй ч муу юм бодсонгvй
зєвшєєрсєн байна.
М ажлын зав муутай учир
3 хоноод очиход хvvгийн хацар нvvр хєхєрч хавдан, єгзєг нь
энд тэнд хєхєрч цоохортсон байв. Ингээд л цагдаад хандаж.
Гомдлын дагуу цагдаагийнхан шалгаж, бvсгvйн мэдvvлгийг ч аваад
“хэд хоноод ирээрэй” гээд гаргав. Гэвч бvсгvй таг чиг 14 хоножээ.
Ажил гэрээр нь2-3 удаа очоод ч уулзсангvй. Бухимдсан байцаагч
зарлан дуудах єгч байж М-тэй уулзахад тэрээр єгсєн мэдvvлгээсээ
буцаж, Б-гийн гэрийг огт мэдэхгvй хvн болж жvжиглэжээ.
Ийм гунигт тvvх эрт эдvгээд
хаа сайгvй давтагдсаар л байна. Энхэрхэн vрээсээ энгэрийн
жаргалыг илvvд vзэх эхчvvд улам л олширсоор. Бvсгvй хvн ядарч
ганцаардаж, бvр зовж байвч vр хvvхдээ гэх сэтгэл тєрєлхийн
рефлексээр ч боловч vлдсэн баймаар.
єнєєдєр Монголд єрх толгойлсон
эхчvvд нийт эмэгтэйчvvдийн 48.2 хувийг эзэлдэг ба тэдний 26
хувь нь ядуу амьдарч байгаа нь судалгааны дvнгээс харагддаг.
Мэдээж бvсгvй хvн амьдралыг vvрч явахад асар хvнд ачаа. Гэвч
хvvхдээ тєрмєгц л нийгмийн ємнє хvлээсэн эрх vvргээ умартан
бяцхан vрээ золиос болгоно гэдэг vнэхээр бєх зvрх.
Элээний сvvдрээс хvртэл
хааж халхалж явдаг монгол эхийн унаган чанар улам л vгvйлэгдэх
боллоо. Тээж тєрvvлсэн vрээ долоохон сартайд нь садангийнхаа
айлд vлдээчихээд бvтэн найман жил барааг нь ирж хараагvй хэр
нь гэрчилгээгээр нь хvvхдийн тэтгэвэр авч суугаа хатуу нь
дэндсэн ээж ч байж л байх юм. Хvvхдийг ньсургуульд оруулъя
гэрчилгээг нь єгєєч гэхэд “Би тэгээд яаж тэтгэврээ авах юм
бэ” гээд хэнэг ч vгvй хэлж байсан гэхээр тэр ээжид хvнлэг
сэтгэл даанч алга мэт.
Д.ЦЭЭПИЛМАА
|