Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Олон нийтийг чадавхижуулах

Олон улсын иргэний нийгмийн форум 2003 он

Хэвлэл мэдээлэл, ардчиллын vйл явц, иргэний нийгэм

Энэхvv илтгэл нь Монголын сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамтын бvтээл юм. Илтгэлд ОУИНЧУ-ын бэлтгэл ажлын хvрээнд зохион байгуулагдсан Иргэний сэтгvvл зvйн сургалт, Монголын сэтгvvлчийн чуулга уулзалтын vеэр хэлэлцэж, ярьсан зvйлvvдийн vндсэн санааг тусгасан бєгєєд vvнийгээ мєн долоо хоногийн ємнє болсон дугуй ширээний ярилцлагын vеэр дахин хэлэлцсэн юм.

Илтгэл 3 хэсэгтэй.
I. Амжилт, ололт
II. Хvндрэл, бэрхшээлvvд
III. Дvгнэлт

I. Амжилт, ололт

10 гаруйхайн жилийн ємнє чєлєєт, хараат бус хэвлэл нийгмийн цоо шинэ vзэгдэл байсан бол одоо бодит зvйл болсон хамгийн том ололт юм.
Vvнд нєлєєлсєн хvчин зvйлс:

-Улс тєрийн орчин таатай байсан

Монгол Улсад ардчиллын тухай vзэл санаа тvгэн дэлгэрсэнтэй зэрэгцэн чєлєєт, хараат бус хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чєлєєний тухай ойлголт бий болсон билээ. Улс тєрийн шинэчлэл чєлєєт, хараат бус хэвлэл vvсэх, хєгжих таатай орчинг бvрдvvлсэн юм. Улс тєрчид хэвлэлийн эрх чєлєєний тєлєє, тvvнийг хєхиvлэн дэмжигчид байлаа.

Чєлєєт хэвлэл ардчиллын тєлєє байж, иргэдэд vйлчилдэг байв. Мргэд чєлєєт хэвлэлийн тєлєє, тvvндтэй хамт ардчиллын тєлєє байв.

- Хэвлэлийн эрх чєлєє хуулиар баталгаажсан

1992 оны Vндсэн Хууль vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, vг хэлэх, мэдээлэл хайх, хvлээн авах эрх чєлєє олгосон

1998 оны Хэвлэл Мэдээллийн Эрх Чєлєєний тухай Хуулиар цагдан хяналтыг хориглож, тєр ОНМХ ємчлєх эрхийг хязгаарлаж, Парламентаар хэвлэлийн эрх чєлєєг хязгаарласан хууль батлахгvй байх vрэг ногдуулсан.

Улсын мэдэлд байсан єдєр дутмын сонинууд хувьчлагдаж, радио, телевиз, мэдээллийн агентлагийг олон нийтэд vйлчлэх статустай болгон єєрчлєх УИХ-ын тогтоол гарсан.

- Томоохон хєрєнгє оруулалт хийгдсэн

1996 онд ДАНИДА-ийн тусламжаар хараат бус хэвлэх vйлдвэр байгуулагдаж, сонинууд улсын мэдлийн цорын ганц хэвлэх vйлдвэрээс хараат байхаа больсон.

МННХ зэрэг донор байгууллагуудын тусламжаар хєдєє орон нутагт радио, телевизvvд байгуулагдсан


- Шинэ нєхцєл, орчинд ажиллах сэтгvvлчид бэлтгэгдсэн

ДАНИДА-гийн Хэвлэлийн Хvрээлэн, НVБ-ын Хэгжлийн Хєтєлбєр, ЮНЕСКО, ННХ, Азийн Сан, Конрад Адэнаурын сан гэх мэт олон улсын байгууллагын тусламжтайгаар хэвлэлийн эрх чєлєє, сэтгvvлчдийн эрх, орчин vеийн сэтгvvл зvйн тєрєл бvрийн сургалтад хамрагдах боломжтой болсон

- Сэтгvvлчдийн шинэ байгууллага- МЧАСЭ байгуулагдаж, чєлєєт хэвлэл vvсэх, хєгжvvлэхэд томоохон vvрэг гvйцэтгэсэн.

Энэ бvхний дvнд Монгол улс хэвлэлийн эрх чєлєє бvрэн хангагдсан орны тоонд ордог байлаа. (Freedom House)

II. Бэрхшээл/хvндрэл:

Єнєєгийн нєхцєлд хэвлэлийн эрх чєлєє ямар тvвшинд байна вэ? Бид урагшилсан уу? Эсвэл ухарсан уу? Эдгээр асуултад хариулахын тулд 4 гол асуудалд анхаарлаа хандуулъя.

- Хэвлэл мэдээллийн олон ургальч, хараат бус байдал
- Ёс зvй, єєрийн зохицуулалт
- Сэтгvvлчдийн байгууллага, сэтгvvлчдийн ажиллах нєхцєл
- Мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх

Хэвлэл мэдээллийн олон ургальч, хараат бус байдал

Vvнд нєлєєлж буй 3 хvчин зvйл:

Улс тєрийн орчин

2000 онын сонгуульд МАХН ялж, (УИХ-ын 76 суудлаас 72) хамынхаа даргаар тэргvvлvvлсэн Засгийн газраа байгуулсан. Энэ Засгийн газар vйл ажиллагаагаа эхэлснээс хойш:

- Сонин хэвлэлд шалгалт хийж, хvчирхийлэл, садар самуун сурталчилсан хэмээн 3 сонин хаагдав
- Анх удаа сэтгvvлч эмэгтэй баривчлагдаж, хоригдсон
- Газрыг шударгаар ємчлєхийн тєлєє тракторчдын жагсаалыг сурвалжилж байсан сэтгvvлчдийг барьж, саатуулсан
- УИХ дахь цєєнхийн гишvvдэд МVРТ-ээр ярих боломж улам хумигдсан
- Засгийн газар ялгаварлан гадуурхдаг. Єєрийн зохиож буй хэвлэлийн бага хуралд єєрт нь ээлтэй, тvvнээс хараат ХМХ-ээс бусад хэвлэл мэдээллийн сэтгvлчдийг урьдаггvй
- Нийгэмд тєєрєгдєл vvсгэдэг. Хэвлэл мэдээллээр гарсан шvvмжлэлт материал бvрийг эсэргvvцэж, нам, ЗГ, УИХ-ын хэвлэл мэдээллийн албад мэдэгдэл хийдэг, эсвэл єєрийн намны сонин, єєрт ээлтэй хэвлэлээр няцаадаг уламжлал тогтсон

Хууль, эрх зvйн орчин

- Мэдээлэл хvртэх эрх хязгаарлагдмал (Улсын Нууц, Хувь Хvний Нууц, Байгууллагын нууцын тухай хууль ийн хатуу заалтуудтай. 230 гаруй хуулийн 50 гаруй нь хязгаарлалт)
- Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хууль єнєє хэр батлагдаагvй
- Гvтгэлэг, доромжлолын тухай Иргэний болон Эрvvгийн хуулийн хатуу заалттай
- ХМХ-ийн бvртгэл (Засгийн газрын тухай хуулиар ХЗДХЯ бvртгэдэг)
- Єргєн нэвтрvvлгийн зєвшєєрєл олгодог байгууллага хараат бус

Эдийн засгийн орчин

Хэвлэл мэдээлэл бол бизнес юм. ХМХ зах зээл дээр амьдарч чадахгvй бол хараат бус байдлын тухай ярих хэрэггvй юм.

- Сонин хэвлэлийн борлуулалтын систем муу
- Татвараас чєлєєлєх, хєнгєлєх, тээвэр, шуудан, харилцаа холбооны хєнгєлєлт зэрэг Засгийн газрын дэмжлэг байхгvй (бусад орон байдаг)
- Менежементийн мэдлэг муу
- Сонгууль орлого олох ганц боломж болдог
- Зар сурталчилгааны хууль

Ёс зvй, єєрийн зохицуулалт

Сэтгvvлчид, хэвлэл мэдээлэл, сэтгvvлч, хэвлэн нийтлэгчдийн байгууллага єєрийн асуудлыг зохицуулж чадахгvй бол эрх баригчид ємнєєс нь хийнэ. Тэд цаг тухайд хязгаарлах боломж хайдаг.

Сэтгvvлчдийн алдааг эрх баригчид соргог олж хардаг бєгєєд тvvнийг хэвлэлийн эрх чєлєєний эсрэг ашиглах болно.

- Редакцийн хараат бус байдал баталгаажаагvй
- Vндэсний ёс зvйн зарчим, код байхгvй (МЧСХ, Єдрийн сонин)
- Хэвлэлийн зєвлєл байхгvй
- Омбудсмен хєгжєєгvй

Сэтгvvлчдийн байгууллагын эрх, ажиллах нєхцєл

- Ємнє нь ажиллаж байсан сэтгvvлчдийн хоёр байгууллага: МСХ, МЧАСЭ хэвлэлийн ёс зvй болоод сэтгvvлчдийн хvний эрхийг хангах, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дорвитой vйл ажиллагаа явуулж чадаагvй байсаар 2002 онд нэгдсэн. Сэтгvvлчдийн хvний эрх ихээхэн зєрчигдєж, нийгмийн хамгаалал орхигдсон
- Сэтгvvлчдийн ажлын байрны баталгаа муу, цалин хєлс бага, хєдєлмєрийн гэрээ байхгvй
- Зохиогчийн эрх
- Сургалт (мэргэшсэн сэтгvvлчид)
- Сэтгvvлчдийн олгож буй боловсролын чанар муу
- МСЭН одоогоор сэтгvvлчдийн цорын ганц байгууллага бєгєєд чадавхиж, тєлєвшєєгvй учир сэтгvvлчдийн эрх ашгийг бvрэн тєлєєлж чадаагvй байгаа

Энэ бvхэн нь сэтгvvлчдийг мэргэжлийн эрхээ эдэлж, нийгмийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлэхэд сєрєг нєлєє vзvvлж байна

Мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх

Сэтгvvлчид мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхгvй бол гэмт хэрэг, авилга зэрэг олон нийтийн эрх ашиг бvхий мэдээллийг ил тод болгож, нийгмийн ємнє хvлээсэн vvрэг, хариуцлагаа биелvvлж чадахгvй. Энэ эрх нь хэвлэл мэдээллийн ардчилсан нийгэмд олон нийтийн хоточ нохой байх эрх мэдлээ умартахад хvргэнэ. Харамсалтай нь, ийм хууль эрх зvйн зохицуулалт байхгvй. Иймээс эрэн сурвалжлах сэтгvvл зvй хєгжих хєрс байхгvй.

Дvгнэлт:

Дээр дурьдсан асуудлуудас vvдэн хэлэхэд:
- Хэвлэлийн эрх чєлєє бvрэн баталгаажаагvй.
- Чєлєєт хэвлэл эмзэг хэвээр байна.
- Чєлєєт хэвлэлд эрх баригчдын зvгээс аюул тулгарч байна

Ийм нєхцєлд:

- Хэвлэл мэдээлэл 4 дэх засаглал (эрх мэдэл), олон нийтийн хоточ нохой байх vvргээ биелvvлж чадахгvй байгаа юм. Сэтгvvлчид нь иргэдийг эрхээ эдэлж, vvргээ биелvvлж, хариуцлагатай байхад нь хэрэгтэй, шаардлагатай мэдээллээр хангаж vл чадвал ардчилал жинхэнэ утгаар хєгжих боломжгvй

Иймээс:

-
Хэвлэл мэдээлэл иргэний нийгмийн тєлєє

Иргэний нийгэм иргэдийн эрхийн тєлєє ажиллах ёстой

Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн тvншлэлийн тєлєє

Тvншлэл ардчиллын тєлєє ажиллах ёстой.

Хэвлэлийн эрх чєлєє бол эн тэргvvнд иргэдийн эрх чєлєє юм. Сэтгvvлчид нийгэмд тусгаар оршдоггvй. Тэд хэвлэлийн эрх чєлєєний тєлєє иргэдтэй тvншилдэг бєгєєд иргэдийн эрхийг хамгаалахын тєлє ажилладаг. Ийм Мэдээлэлтэй иргэд хэвлэлийн эрх чєлєєний хэрэгцээ, шаардлагыг ойлгож, ухамсарласны vндсэн дээр тvvнийг хамгаас илvvтэй хамгаалж чадна.

- Бvv март!

Хэвлэлийн эрх чєлєє бол байнгын, эцэс тєгсгєлгvй тэмцэл юм. Эрх баригчид цаг ямагт хэвлэлийн эрх чєлєєг хязгаарлахыг хvсэж байдгийг мартаж vл болно.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.