Илтгэл, єгvvлэл, судалгаа »
Хууль
Олон нийтийн телевизийн
тодорхойлолт Монголын радио телевизийн тухай хууль дvрмийн
тєсєлд
М.Мєнхмандах (Доктор)
Олон нийтийн телевизийн
тухай ойлголт нийгмийн хєгжлийг даган єєрчлєгдєж байна. Баруун
Европын ихэнх оронд телевизийн нэвтрvvлэг єргєн олны хvртээл
болж эхлэх тэр vеэс л тєрийн зvгээс, телевиз бол олон нийтийн
статустай байх ёстой гэсэн бодлого баримталж ирсэн. Энэхvv
бодлого нь дараах vзэл баримтлалаас vvдэж байв:
1. Телевиз бол сонин хэвлэлийг
бодвол хувь хvн, нийгмийн оюун санаанд илvv хvчтэй нєлєєлєх
чадвартай. Иймээс энэхvv хvчтэй зэвсгийг хувь хvн, хэсэг бvлэг
хvмvvсийн ашиг сонирхлоос ангид байлгаж, нийгмийн эрх ашигт
нийцvvлэн ашиглах хэрэгтэй.
2. Телевиз бол юуны ємнє гэгээрvvлэх, соён гийгvvлэх vvрэгтэй,
телевизийн vйл ажиллагаа нь эдийн засгийн ашиг сонирхлоос
ангид байх ёстой.
3. Телевизийн нэвтрvvлэг дамжуулах техникийн боломж, тухайлбал
долгионы хуваарилалт хязгаарлагдмал учир, байгаа долгионыг
ашиглан нэвтрvvлэг явуулах эрх бvхий этгээд хувийн ашиг сонирхолд
бус олон нийтэд vйлчлэх vvрэг хvлээх ёстой.
Иймээс Америкийг эс тооцвол,
єндєр хєгжилтэй ихэнх оронд телевиз анх vvсч хєгжихдєє олон
нийтийн статустай, єєрєєр хэлбэл хувь хvний болон улс тєр,
эдийн засгийн аливаа єрєєсгєл сонирхолд бус, нийгмийн бvх
гишvvдэд адил тэгш vйлчлэх vvрэг хvлээсэн, энэхvv vvргээ биелvvлхэд
шаардлагатай бие даасан байдлыг нь тєрийн зvгээс зохицуулан
баталгаажуулсан байв. Гэтэл мэдээллийн технолог хурдацтай
хєгжиж, кабель, сателлитаар нэвтрvvлэг дамжуулах боломж бий
болж, арилжааны телевиз тєлєвшин зах зээлийн єрсєлдєєн ширvvссэнээр
мэдээллийн орчин єєрчлєгдєж, олон нийтийн телевизийн эдийн
засгийн баталгаа, нийгэмд эзлэх байр суурь ч єєрчлєгдєж эхэлсэн
билээ. Эдvгээ олон нийтийн телевиз арилжааны телевизтэй vзэгч
олноо "хуваалцаж", илvv олон хэрэглэгчийн анхаарлыг
татан, хуулиар хvлээсэн vvргээ биелvvлэхийн тулд зах зээлийн
єрсєлдєєнд оролцох шаардлагатай тулгарч байна. Телевиз бол
боловсрол соёл шинжлэх ухааныг тvгээгч байгууллага байхын
тулд, мєн ийм vvрэг гvйцэтгэхийн зэрэгцээгээр эдийн засгийн
ашигтай vйл ажиллагаа явуулах зайлшгvй шаардлагатай юм гэсэн
ойлголт бий болов. Арилжааны телевизтэй зэрэгцэн оршиж буй
олон нийтийн телевиз зах зээлийн єрсєлдєєнєєс ангид байх боломжгvй,
vзэгч олныг байлдан дагуулахын тулд тэдний илvv сонирхож vздэг
нэвтрvvлгийг явуулах шаардлагатай юм гэдгийг судлаач, олон
нийтийн телевизийн удирдагчид ойлгож мэдэрч эхлэв. Гэвч нєгєє
талаар олон нийтийн телевиз ашгийн тєлєє vйл ажиллагаа явуулдаг
хувийн телевизээс ялгаатай байх ёстой, ингэхийн тулд зах зээлийн
зарчимд бvрэн захирагдах бус, харин нийгмийн ємнє хvлээсэн
vvргээ гvйцэтгэж, зугаа цэнгээний хэрэгсэл байхаас гадна олон
ургальч мэдээллийн индэр, соёл боловсролыг тvгээгч байх ёстой
гэсэн vзэл хvчтэй хэвээр байна. Энэхvv зєрчилтэй байдал нь
олон нийтийн телевизийн тухай болон тvvний нийгэмд гvйцэтгэх
vvргийн тухай ойлголт єєрчлєгдєхєд хvргэж байгаа билээ. Ийнхvv
олон нийтийн телевиз анх vvсч бий болж байсан цаг нєхцєл,
нийгэм, эдийн засаг, техник технологийн орчин єєр болсны улмаас
олон нийтийн телевиз єєрєє ч єєрчлєгдєж буй тул эдvгээ "олон
нийтийн телевиз" гэж яг юу болохыг тодорхойлох нь бэрхшээлтэй
болоод байгаа билээ. Харин олон нийтийн телевизийн тухай баруун
Европын улс оронд тvгээмэл байдаг уламжлалт ойлголт, туршлагад
vндэслэн, дараах нийтлэг гурван зарчмыг онцлон дурьдаж болно:
1. Нийтлэг хvртээмжтэй
буюу универсал байх зарчим: олон нийтийн телевиз хvртээмж
тархалтын хувьд болон нэвтрvvлгийн зориулалтын хувьд бvх нийтийг
хамарна. Єєрєєр хэлбэл газар нутгийн байршлаас шалтгаалан
олон нийтийн телевизийн нэвтрvvлгийг хvлээн авах хэн нэгний
буюу хэсэг бvлэг хvмvvсийн эрх хязгаарлагдах учиргvй. Нєгєє
талаар олон нийтийн телевизийн нэвтрvvлэг тухайн нийгмийн
аливаа давхарга, сонирхлын бvлгийг ялгаварлан гадуурхахгvй,
тєрєл хэлбэр, утга агуулгаараа тухайн улсад амьдарч буй ямар
ч нас, хvйс, шашин, vндэстэн ястны хэрэгцээг ижил тэгш хангахыг
зорино.
2. Энэхvv универсал байх зарчим нь олон ургальч байх зарчимтай
нягт уялдаатай. Олон ургальч байх зарчим нь єргєн утгаараа
дор хаяж гурван санааг агуулна: нэгдvгээрт нэвтрvvлгийн олон
хэлбэр (мэдээ, мэдээллийн хєтєлбєрєєс эхсvvлээд соёл боловсрол
шинжлэх ухаан, танин мэдэхvйн болон урлаг уран сайхны болон
хєгжєєнт нэвтрvvлэг), хоёрдугаарт нэвтрvvлгээ зориулан хандаж
буй vзэгчдийн олон давхарга, хэсэг бvлэг (хvvхэд, залуучууд,
єндєр настан, улс тєр, эдийн засгийн сонирхлын янз бvрийн
бvлэглэл г.м.), гуравдугаарт нэвтрvvлэгтээ хєндєж буй олон
янзын сэдэв, утга агуулгын єргєн хvрээ (нийгэм, улс тєр, эдийн
засгийн тулгамдсан асуудал, тvvх соёл, уламжлал). Олон нийтийн
телевизийн тулгуур зарчим бол
хувийн болон улс тєрийн сонирхлоос хараатбус байх явдал. Олон
талт, нийгмийн бvхий л давхарга, сонирхлын бvлгийн хэрэгцээг
харгалзсан нэвтрvvлгийн бодлого явуулахын тулд олон нийтийн
телевиз зайлшгvй бие даасан, хараат бус байх ёстой. Тийм ч
учраас энэхvv хараат бус байх зарчим нь дээр дурьдсан хоёр
зарчмыг биелvvлэх урьдчилсан нєхцєл болно. Улс тєр, эдийн
засгийн сонирхлоос хараат бус байна гэдэг нь, сайн чанартай
нэвтрvvлэг бэлтгэхээс єєр ямарваа нэгэн далд зорилго, санаа
агуулахгvй, єєрєєр хэлбэл нэвтрvvлгээ улс тєр, эдийн засгийн
сонирхлын аль нэг хэсэг бvлгийн таашаалд нийцvvлэх бодлогоос
ангид байхыг хэлнэ.
Эдгээр гурван зарчим нь
олон нийтийн телевизийн тухай ойлголтыг бvрэн дvvрэн тусгаж
чадахгvй хэдий ч, дэлхийн олон орны олон нийтийн телевизийн
тухай хууль дvрэмд ямар нэг хэлбэрээр тусгагдсан байдаг, vндсэн
шинж чанарыг агуулж байгаа юм. Ингээд энд дурдсан олон нийтийн
телевизийг тодорхойлох гурван зарчим Монголд олон нийтийн
телевизийг хєгжvvлэх санал, бодлогын чанартай бичиг баримт,
хуулийн тєсєлд хэрхэн хєндєгдєж байсныг сонирхоё.
УИХ-аас 1998 оны найдугаар
сард баталсан Хэвлэл, мэдээллийн эрх чєлєєний тухай хуульд
Радио Телевизийн хэрэг эрхлэх газрыг татан буулгаж, Монголын
Радио, телевизийн (мєн аймаг, нийслэлийн ЗДТГ-ын дэргэдэх
радио телевизийн) статусыг "vндэсний нийтийн" болгож
єєрчлєхєєр баталсан билээ. Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуулийн
хэрэгжилт ихээхэн маргаан дэгдээснээс гадна, Радио Телевизийг
хэрхэн олон нийтийн статустай болгож єєрчлєх тухай хууль тогтоол
єдийг хvртэл гараагvй байгааг бид бvгд мэдэж байгаа. Гэсэн
хэдий ч, энэхvv хууль нь Монголын хэвлэл мэдээллийн системд
хувийн болон олон нийтийн статустай хэвлэл мэдээллийн хэрэгсэл
зэрэгцэн оршихыг хvлээн зєвшєєрч, хуульчлан баталснаас гадна,
тєрийн мэдээллийн монополийг устгах чиглэлд чухал алхам хийж,
олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай маргааныг шинэ шатанд
дэвшvvлсэн гэж хэлж болно.
Гагцхvv олон нийтийн телевизийг
Монголд хэрхэн хєгжvvлэх тухай санаа дээрх хуультай шууд холбоотойгоор
бий болсон гэвэл эндvvрэл болно. Аль 80-аад оны сvvл, 90-ээд
оны эхээр нийгэм эдийн засгийн шинэчлэл, хvмvvсийн оюун санааны
єєрчлєлтийг даган, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай ойлголт
єєрчлєгдєж эхэлсэн бєгєєд чухам энэ л єєрчлєлтийн явцад олон
нийтийн радио телевизийн тухай санаа тєрж, улам бvр баяжин
ирсэн билээ. 1991 онд Монгол Телевизийн захирал асан З.Алтай
Монгол Телевизийн бvтэц, зохион байгуулалт, программын бодлогод
єєрчлєлт оруулах хєтєлбєр боловсруулж, тухайн vеийн баазад
тулгуурлан олон нийтийн болон тєрийн статустай хоёр єєр тєрлийн
телевизтэй болохыг санал болгож байжээ. Харамсалтай нь энэ
санал тєр засгийн зvгээс дэмжлэг аваагvй тэгсхийгээд замхрав.
1994 онд Монгол Телевизийн хэсэг уран бvтээлчид Монгол Телевизийн
бvтэц зохион байгуулалтыг єєрчлєх тухай тєсєл боловсруулан
Засгийн газар, Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газарт єргєн
барьсан байна. Уг тєсєлд тухайлбал олон нийтийн телевизийн
зохион байгуулалт, программын бvтэц, удирдах байгууллагын
vйл ажиллагааны зарчим, дvрмийг тодорхойлсноос гадна, яагаад
ийм єєрчлєлт шаардлагатай байгааг ч тайлбарласан аж. Хэдийгээр
дээр дурдсан уран бvтээлчдийн энэхvv шаардлагын тухай хэвлэл
мэдээллийн хэрэгслээр нэлээд шуугиж байсан боловч тєрийн зvгээс
ямар нэгэн дэмжлэг бас л гарсангvй.
Монгол Телевизийг єєрчлєн
шинэчлэх тухай дээр дурдсан болон бусад санал, тєслийн талаар
сонин хэвлэлийн хуудаснаа хэлэлцэж, радио телевизийн шинэчлэл,
тэр дундаа олон нийтийн телевизийн тухай уулзалт, сургалт,
зєвлєлгєєн нэлээдгvй зохион явуулж, гадаадын мэргэжилтнvvдээс
цєєн бус удаа зєвлєлгєє авсан боловч олон нийтийн радио телевизийн
тухай хууль эрх зvйн зохицуулалт єдийг хvртэл тєрєєгvй байгаа
нь электрон мэдээллийн салбарт, тэр дундаа юун тvрvvнд радио
телевизийн салбарт тєрийн монополийг устгах тууштай бодлого
тєрийн хэмжээнд vгvйлэгдсэнийх болов уу. Ардчилсан нийгмийн
тогтолцоог бий болгохыг зорьж єнгєрсєн арваад жилийн хугацаанд
олон нийтийн телевизийг ямар нэг хэлбэрээр хєндсєн хууль дvрмийн
арваад тєсєл хэвлэл мэдээллийн удирдах ажилтан, судлаач, улс
тєрчдийн гарт очсон байна. Эдгээрийн ихэнх нь харьцангvй бие
даасан, нэг нь нєгєєхєєсєє хамааралгvйгээр, зарим тохиолдолд
давхцан гарч байснаас гадна, зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр
олны хvртээл болсон хэдий ч зарим нь олон нийтийн анхааралд
єртєлгvй замхарсан аж. Олон нийтийн телевизийн тухай ярьж,
бичиж эхэлснээс хойш єнгєрсєн хугацаа, энэ хугацаанд гарсан
олон санал, тєслийг бодоход, ямартай ч эдгээр баримт бичиг
Монгол Улсад олон нийтийн телевизийн тухай ойлголт бvрэлдэн
тогтоход тодорхой хувь нэмэр оруулсан болов уу хэмээн найдлага
тєрнє.
Ингээд эдгээр хууль, дурмийн тєслvvдэд дээр дурдсан, олон
нийтийн телевизийн мєн чанарыг тодорхойлох гурван зарчим хэрхэн
тусгагдсаныг сонирхоё.
1990-ээд оны эхэн vед эрх
чєлєєт хараат бус радио хєгжvvлэх зорилго бvхий, хуулийн хэмжээнд
боловсруулсан анхны гэж хэлж болох тєслийг 1994 онд Монгол
оронд айлчилсан АНУ-ын зєвлєх ноён Роберт Мулхолланд боловсруулжээ.
Энэхvv хуулийн тєслийн дагуу, Монгол Улсад хувийн радио телевизээс
гадна "Yндэсний Радио" болон "Yндэсний Телевиз"
vйл ажиллагаа явуулна. Yндэсний радио телевиз нь санхvvжилтийнхээ
"vндсэн хэсгийг" тєрєєс авах боловч нэвтрvvлгийнх
нь бодлогыг тєр засгаас хараат бус "Радио телевизийн
захиргаа" боловсруулна. Энэхvv хараат бус "Радио
Телевизийн Захиргааны" долоон гишvvний гурвыг нь УИХ,
дєрвийг нь Ерєнхийлєгч батлах боловч, уг "захиргаанд"
тєрийн албаны хvн сонгогдох эрхгvй. Тєслийн нэг онцлог нь,
"мэдээлэл, соёл, боловсрол, зугаа цэнгээний талаархи
нийт vндэсний эрэлт хэрэгцээг vндэсний хэмжээнд хангах",
"олон ургальч vзлийн зарчмыг баримтлах", "улс
тєрийн намуудад vзэл бодлоо илэрхийлэхэд нь ижил боломж олгох"
гэх мэт ихэвчлэн олон нийтийн телевизэд оноосон байдаг vvргийг
хувийн болон Yндэсний радио телевизэд аль алинд нь "даалгажээ".
Уг тєсєлд олон нийтийн телевизийн vндсэн зарчмуудыг (хараат
бус байх, олон ургальч байх, хvртээмжтэй байх) бараг бvрэн
тодорхойлсон мэт боловч, нэгдvгээрт, олон нийтийн болон арилжааны
радио телевизийн зааг ялгааг тодорхойлоогvй, харин ч аль алиных
нь vvргийг адилтгаж, ингэснээрээ олон нийтийн телевизийн тухай
ойлголтыг бvрхэгдvvлэн орхисон аж. Олон нийтийн болон хувийн
радио телевизийн тухай ойлголт тодорхой бус байна гэдэг нь,
арилжааны телевиз олон нийтийнхтэй нэгэн адил, нэвтрvvлгийн
тодорхой бодлого баримтлах vvрэг хуулийн дагуу хvлээдэг бол,
тэд яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй адил тєрєєс
татаас авч болдоггvй юм бэ гэх мэт наад захын маргаан дэгдэхэд
хvргэж болно. Нєгєє талаар хараат бус vйл ажиллагаа явуулахад
улс тєрийн хvчнээс хараат бус байх нь хангалтгvйг тєсєл санаачлагч
vл анзаарсан бололтой. Гэтэл нийгэм, нийт vндэсний эрх ашигт
vйлчилдэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан
хараат бус байдалд улс тєрийн нєлєєллєєс гадна эдийн засгийн
ашиг сонирхол хамгаас аюултай гэдгийг олон нийтийн телевизтэй
улс орны туршлага хэдэнтээ нотолсон билээ.
1995 онд олон нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгслийн тухай асуудлыг хєндсєн хуулийн хоёр
тєсєл олны анхаарлыг татсан билээ. Yvний нэгийг Монгол Улсын
ерєнхийлєгч асан П.Очирбат, нєгєєхийг нь УИХ-ын гишvvн Т.Ганди
боловсруулсан юм.
П.Очирбатын боловсруулсан хуулийн тєслийн дагуу Монголын Yндэсний
радио, телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслийн vvргийг
гvйцэтгэж, мэдээлэх, танин мэдvvлэх, соёл боловсрол зугаа
цэнгээний хэрэгцээг хангах, олон ургальч vзлийг баримталж,
нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах vvрэгтэй. Гэвч уг тєсєлд
олон нийтийн мэдээллийн хэрэгслийн амин чухал зарчим болох
хараат бус бие даасан байдлыг vйл ажиллагааны vндсэн нєхцєл
хэмээн заалгvй орхигдуулжээ. Хэдийгээр тєсєлд Yндэсний Радио
Телевизийн Зєвлєл нь радио телевизийн бие даасан хараат бус
байдлыг баталгаажуулах vvрэгтэй хэмээн заасан байгаа боловч
энэхvv хараат бус байдал нь олон нийтийн телевизийг хэвлэл
мэдээллийн бусад хэрэгслээс ялгах vндсэн зарчим бус, харин
ємнєх тєслийн адил, Монголд vйл ажиллагаа явуулж буй бvх радио
телевизэд хамаатай ерєнхий заалт аж.
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєг
баталгаажуулах зорилго бvхий Т.Гандигийн боловсруулсан хуулийн
тєсєлд радио телевизийн талаар цєєн хэдэн заалт оржээ. Yvнд,
Монгол Улсад тєрийн, олон нийтийн болон хувийн телевиз vйл
ажиллагаа явуулж болно хэмээн заасан боловч эдгээрийн зарчим,
vйл ажиллагааны онцлогийг тодорхойлоогvй боловч мэдээллийн
хэрэгслvvд тєрийн байгууллагын vйл ажиллагааны тухай шуурхай
мэдээлж байх vvрэгтэйг онцлон дурдсан нь анхаарал татаж байна.
1996 онд Монгол телевизийн
захирал асан Х.Наранжаргал "Монголын vндэсний радио телевизийн
дvрмийн vндсэн зарчмууд" хэмээх тєсєл боловсруулжээ.
Уг тєсєлд зєвхєн Монголын vндэсний радио телевизийн бvтэц
зохион байгуулалт, vйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар
зєвлємжийн чанартай заалтууд орсон бєгєєд бусад хэвлэл мэдээллийн
хэрэгслийг хєндєєгvй байна. Тєслийн дагуу, Монголын Yндэсний
Радио Телевиз нь "хараат бус удирдлагын зєвлєлтэй, єєрєє
ємчєє эзэмшин захирдаг, ашгийн тєлєє бус, нийгэмд vйлчилдэг
тєрийн бус байгууллага мєн". Монголын Yндэсний Радио
Телевиз нь улс тєрийн хvчин, нэг буюу хэсэг бvлэг хvмvvсийн
ашиг сонирхлоос ангид байж, нэвтрvvлгийн бие даасан бодлого
явуулна. Радио телевизийн нэвтрvvлэг нь олон ургальч vзлийг
баримталж, янз бvрийн vзэл бодлыг илэрхийлж байх, vзэгчдийн
эрх ашгийг дээдэлж, уран бvтээлийн чанарыг эрхэмлэнэ. Хэдийгээр
энэ тєсєлд "олон нийтийн телевиз" гэсэн нэр, томъёолол
ороогvй ч, олон нийтийн телевизийн онцлог, vндсэн шинж чанарыг
тодорхойлох дээр дурдсан гурван зарчим, юуны тvрvvнд бие даасан,
єрєєсгєл ашиг сонирхлоос хараат бус байдал, олон ургальч vзлийг
баримтлах зарчим vндсэндээ тусгагдсан байгаа юм. Харин нэвтрvvлгийн
хvртээмж, тєрєл, утга агуулгын тэнцвэрт байдал, єєрєєр хэлбэл
нийт хєтєлбєр дэх мэдээлэл, танин мэдvvлэх болон хєгжєєнт
нэвтрvvлгийн тэнцвэр зэргийг шаардлага болгон тавиагvй байна.
Х.Наранжаргалын болон vvнээс
хойш гарсан тєслvvдэд олон нийтийн радио телевизийн тухай
концепц нэлээн тодорхой болж ирсэн боловч, урд ємнєх тєслvvдийн
алдаа дутагдал нь давтагдсан хэвээр.
1998 онд "Олон нийтийн
телевиз" хэмээх тодорхойлолтыг "Монголын олон нийтийн
радио телевиз тєрийн бус байгууллагын дvрэм"-д анх удаагаа
хэрэглэсэн байна. Yvнд, "олон нийтийн радио телевиз нь
тєрийн байгууллага, улс тєрийн нам, эвсэл болон бусад хєндлєнгийн
этгээдээс хараат бус, ашгийн тєлєє бус, нийгэмд vйлчилдэг
байгууллага". Нэвтрvvлгийн бодлогын хувьд, vзэгч сонсогчдын
олон талт хэрэгцээ шаардлагыг хангахуйц сэдэв агуулгын олон
ургалч байдалд тєдийлєн ач холбогдол єгєєгvй, харин "иргэний
нийгмийн хєгжилтэй холбогдолтой бvхий л мэдээ мэдээлэл, сурталчилгааг
нийтэд шуурхай тvгээх", "хууль тогтоох, гvйцэтгэх
эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн тєсєл боловсруулах
болон шийдвэрийг хэрэгжvvлэх vйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх"
vvргийг онцлон зааснаас vзэхэд, олон нийтийн телевизийг улс
тєрийн амьдрал, тєр засгийн байгууллагын vйл ажиллагааг тvлхvv
мэдээлэх ёстой хэмээн vзэж байна уу гэлтэй. Олон нийтийн мэдээллийн
хэрэгслийн vйл ажиллагааны vндсэн зарчмыг тєдийлєн оновчтой
тодорхойлоогvй боловч "тєсєл боловсруулах, хэрэгжvvлэх
vйл ажиллагааг менежментийн удирдлагаар хангах", "тєрийн
бус байгууллагуудын хоорондын харилцааг хєгжvvлэх,...ижил
тєрлийн vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллагуудын
хvсэлтийн дагуу сургалт семинар зохион явуулах" зэрэг
тэс хєндлєнгийн гэж хэлж болох зарим заалт энэ тєсєлд оржээ.
Олон нийтийн радио телевизийн
бvтэц, зохион байгуулалт, vйл ажиллагааны зарчмыг тодорхойлох
гэсэн дараагийн оролдлого 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний
хуультай шууд холбоотойгоор гарсан, магад тийм ч учраас зорилго,
агуулга нь илvv тодорхой болсон байна.
1998 оны эхээр Д.Баттулга,
Э.Бат-Yvл, Т.Ганди нарын УИХ-ын найман гишvvн анхлан боловсруулсан
Монголын Yндсэний Радио Телевизийн дvрмийн тєслийг УИХ-д єргєн
мэдvvлж, 1999 оны 4-р сард уг тєслийг боловсруулсан ажлын
хэсгийнхэн дvрмийн тєслєє єєрчилж хуулийн тєсєл болгон УИХ-д
ахин єргєн барьжээ.
Уг хуулийн тєсєлд олон
нийтийн нэвтрvvлгийн бие даасан байдлын талаар: "Yндэсний
радио, телевиз нь ашгийн тєлєє бус, vндэсний нийтийн мэдээллийн
хэрэгсэл болохын хувьд тєрєєс санхvvждэг, ... vйл ажиллагаа
нь тєрєєс хараат бус" байна гэжээ. Нэвтрvvлгийн бодлого,
vйл ажиллагааны зарчмыг тодорхойлохдоо, Yндэсний радио телевиз
нь "улс оронд болон дэлхий дахинаа болж буй vйл явдлын
талаар vнэн бодитой, шуурхай мэдээлж, сонсогч, vзэгчдийн оюуны
болон танин мэдхvй, гоо сайхны хэрэгцээг хангахуйц, техник,
уран сайхны шаардлагад нийцсэн нэвтрvvлэг бэлтгэх","олон
ургальч vзэл, ил тод байдлыг эрхэмлэх, нийт vндэсний эрх ашгийг
дээдлэх, ... vндэсний єв уламжлал, соёл урлагийг сурталчилна"
гэсэн байна. Ийнхvv олон нийтийн радио телевизийг бусад мэдээллийн
хэрэгсэл, тухайлбал арилжааны радио телевизээс ялгах vндсэн
гурван зарчмыг хуулийн тєсєлд зарим талаар єнгєц дурдсан (жишээн
нь бие даасан байдлын тухай), зарим талаар хэт нуршин ерєнхийлсєн
боловч гол ялгааг оновчтой тодорхойлоогvй (тухайлбал хєтєлбєрийн
єргєн хvрээ, нийт vзэгдчийн нас, хvйс, нийгэмд эзлэх байр
суурь, vзэл бодлыг харгалзан сонирхлын бvхий л бvлгийг хамарч,
сэдэв, утга агуулга, хэлбэрийн олон талт нэвтрvvлэг явуулах,
мэдээлэл, боловсролын болон хєгжєєнт нэвтрvvлгийн тэнцвэрийг
алдагдуулахгvй байх зэрэг зарчмыг огт дурдаагvй). Гэсэн хэрнээ
Yндэсний Радио, Телевиз нь тєрийн байгууллагаас гаргасан шийдвэр,
шийдвэрийг хэрэгжvvлэх vйл ажиллагааны талаарх мэдээллийн
нийтэд хvргэх ёстойг онцлон заасан нь хууль тогтоогчид мєн
л радио телевизийг тєрєєс салгаж vзэж чадахгvй байсаар байгаагийн
шинж болов уу.
2000 оны парламентын сонгуулийн
дараа тєрийн байгууллагуудын бvтэц, бие бvрэлдэхvvн єєрчлєгдєж,
олон нийтийн радио телевизийн тухай хуулийн тєслийг шинэчлэн
боловсруулах ажлын хэсэг Хууль Зvй Дотоод Хэргийн Яамны дэргэд
шинээр байгуулагдсан билээ. Ингээд 2001 оны хавар "Монголын
олон нийтийн радио телевизийн тухай" хуулийн тєсєл бэлэн
болж, тvvнийг УИХ-ын мєн оны намрын чуулганаар єргєн барихаар
тєлєвлєж байгаа аж.
Хуулийн энэ тєслийг ємнєх
тєслvvдтэй харьцуулбал зарим талаар нэлээд сайжирсан мэт боловч
олон нийтийн радио телевизийн ойлголт, vйл ажиллагааны онцлогийг
тодорхойлсон нь ємнєх хууль, дvрмийн тєслvvдээс хуулбарласан
шинжтэй, зарчмын хувьд илvv оновчтой, тодорхой болсон зvйл
харагдахгvй байна. Уг тєсєлд олон нийтийн радио телевизийг
мєн л нийгэмд vйлчилдэг, улс тєрийн ашиг сонирхлоос ангид,
иргэдийн vнэн бодит мэдээлэл авах эрхийг хvндэтгэнэ, ил тод
байдал, vндэсний эрх ашиг, олон ургальч vзлийг эрхэмлэнэ гэх
зэрэг нийтлэг, урд ємнєх тєслvvдэд орж байсан зарчмуудыг давтаад,
харин дутагдаж байсан зvйлvvдийг сайжруулан баяжуулсангvй.
Тухайлбал уг тєсєлд урдын адил олон нийтийн телевизийн бие
даасан байдалд сєргєєр нєлєєлж болох гол аюул бол улс тєрийн
ашиг сонирхол хэмээн vзэж, харин эдийн засаг, бизнесийн сонирхлоос
ангид байх шаардлагыг тавиагvй байна.
Цаашилбал уг тєсєлд ємнєх тєслийн нэгэн адил, мэдээлэх, танин
мэдvvлэх нь олон нийтийн телевизийн гол vvрэг хэмээн vзсэн
бєгєєд, алжаал тайлах, амралт чєлєєт цагийн хєнгєн нэвтрvvлэг,
хєгжєєнт хєтєлбєрт ач холбогдол єгєєгvй, дурдаа ч vгvй єнгєрсєн
нь нийт хєтєлбєрийн тэнцвэрт байдлыг гол шаардлага болгодог
олон нийтийн телевизийн vндсэн зарчмыг vйл ойшоосны шинж бус
уу.
Дээр дурдсан, одоогийн
байдлаар олон нийтийн телевизийн тухай хамгийн сvvлийн vеийн,
єєрєєр хэлбэл хамгийн сайн "боловсорсон" байх учиртай
тєсєлд урд ємнєх бараг бvх тєсєлд чухалчлан оруулж байсан
"олон ургалч vзлийг эрхэмлэх" зарчмыг мєн адил дурдсан
боловч мєн л урд ємнє бvх тєсєлд дутагдаж байсан зvйлийг нєхєлгvй,
давтан хуулбарлажээ. Энэ нь юу вэ гэвэл, олон ургалч зарчмыг
баримтална гэдэг нь олон нийтийн телевизийн хувьд зєвхєн vзэл
бодлын олон талыг баримтална гэсэн vг бус. Yvний зэрэгцээ
бас нэвтрvvлгийн олон тєрєл, утга агуулгын олон хувилбар,
мєн хандаж буй vзэгчдийн єргєн хvрээг бодлоготойгоор хамруулна
гэсэн vг. Зєвхєн ингэж чадсан тохиолдолд олон нийтийн телевиз
нь, бизнесийн ашгийг vйл ажиллагааныхаа гол удирдлага болгодог
арилжааны телевизээс ялгарч, тєрєєс буюу олон тvмнээс хураасан
татвар, хураамжаар тэтгvvлэх нєхцлийг биелvvлнэ.
Ийнхvv Монгол Улсад олон нийтийн статустай радио телевизийн
vйл ажиллагааг зохицуулах vvднээс санал болгож байсан хууль,
дvрмийн тєслvvдэд олон нийтийн радио телевизийн тухай ойлголтыг
хэрхэн тодорхойлж вэ гэдгийг судлан vзэхэд, зарим нийтлэг
дутагдал байгааг дvгнэн тэмдэглэе.
Энэхvv нийтлэлийн эхэнд дурдсанчлан, олон нийтийн мэдээллийн
хэрэгслийг товчоор тодорхойлоход бэрхшээлтэй байдаг боловч,
онцлон дурдаж болох гурван зарчим байдаг. Энэхvv гурван зарчим
нь олон нийтийн телевиз нийгмийн ємнє хvлээх vvргээ биелvvлж,
улмаар нийгэм, тєрийн зvгээс санхvvгийн тэтгэлэг дэмжлэг авах
нєхцєл болдог тул, vvнийг хууль эрх зvйн баримтад тодорхой
тусгах нь зайлшгvй чухал:
1. Нэвтрvvлгийн нийтлэг буюу универсал шинжийг хадгалах зарчим
(єєрєєр хэлбэл газар нутгийн байршил, нэвтрvvлгийн тєрєл,
утга агуулгатай холбоотой нийтлэг, хvртээмжтэй байх чадвар).
Энэ талаар ихэнх тєсєлд Yндэсний (олон нийтийн) радио телевиз
нь "нийт vндэсний эрх ашгийг хамгаална" гэсэн ерєнхий
заалт орсон байх боловч, олон нийтийн телевизийн нэвтрvvлгийг
хvлээн авах эрхийг газар нутгийн байршилтай холбож баталгаажуулах
ямар нэгэн оролдлого гарсангvй. Нєгєє талаар олон нийтийн
телевизийн нэвтрvvлэг тухайн нийгмийн аливаа давхарга, сонирхлын
бvлгийг ялгаварлан гадуурхахгvй, тєрєл хэлбэр, утга агуулгаараа
тухайн улсад амьдарч буй ямар ч нас, хvйс, шашин, vндэстэн
ястны хэрэгцээг ижил тэгш хангахыг баталгаажуулсан ямар нэгэн
тодорхой заалт аль ч тєсєлд ороогvй, гагцхvv "vзэгчдийн
эрх ашгийг ямагт дээдлэх", "vнэн зєв мэдээлэл олж
авах олон нийтийн эрхийг хvндэтгэх", "иргэний нийгмийн
хєгжилтэй холбогдолтой бvхий л мэдээг нийтэд тvгээх"
зэрэг хэт ерєнхий заалтаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн
нэгэн чухал шинж чанарыг бvрхэгдvvлжээ. Гэтэл энэхvv нийтлэг,
нийгмийн аль ч давхарга, хэсэг бvлэг хvмvvст хvртээмжтэй байх
зарчмыг оновчтой тодорхойлж хуульчлан тогтоохгvй бол олон
нийтийн телевиз "ашигтай" vзэгчдийн сонирхолд нийцэх
хєтєлбєрт тvлхvv анхаарч, тухайн нийгмийн цєєнхийн сонирхлын
орхигдуулах зэрэг хандлага гарч болзошгvй байдаг. (Жишээлбэл
хvн ам тєвлєрсєн, хот суурийн газрын vзэгчдэд зориулсан нэвтрvvлэг
тvлхvv явуулж, инэгснээрээ зар сурталчилгааны vнийг нэмэгдvvлж,
илvv єндєр ашиг олохын тєлєє vйл ажиллагаа явуулах.) Тєрєєс
ямар нэгэн санхvvгийн дэмжлэг авдаггvй, нэвтрvvлэгт нь нийгмийн
зvгээс тавих шаардлага ч харьцангvй чєлєєтэй байдаг арилжааны
телевиз, зар сурталчилгаанаас олох орлогоо боломжийнхоо хэрээр
сайжруулахын тулд vзэгчдийн хамгийн их сонирхдог уран сайхны
кино, хєгжєєнт нэвтрvvлэгт тvлхvv анхаарч, зарим нэг хvмvvсийн
(тухайлбал кино биш, сонгодог хєгжим сонирходог хvмvvсийн
сонирхлыг) огоорохоос єєр аргагvйд хvрдэг. Учир нь зар сурталчилгаанаас
орж ирэх мєнгє тухайн нэвтрvvлэг явах vед дэлгэцний ємнє хэр
олон хvн цугларч байгаатэй шууд хамааралтай байдаг аж. Yндэсний
радио телевиз єнєєгийн байдлаар нийт орон даяар нэвтрvvлэг
цацдагийнхаа хувьд зар сурталчилгааны зах зээлд ноёрхох байр
суурь эзэлж байгаагаас гадна, зар сурталчилгааг тухайн нэвтрvvлгийн
vзэгчдийн тоотой шууд хамааруулан тогтоодог ямар нэгэн тариф
механизм єнєєдрийн байдлаар vйчлэхгvй байгаа нь vнэн. Гэсэн
хэдий ч олон нийтийн телевизийн эрх зvйн зохицуулалтыг бэлтгэж
боловсруулахдаа холч, ухаалгаар хандахгvй бол нэгэн цагт vзэгчдийн
хураамж, тєрийн тэтгэлэг, зар сурталчилгаа аль алинаар нь
санхvvждэг Монголын олон нийтийн телевиз нь нэвтрvvлгийнхээ
бодлогын хувьд арилжааны телевизээс ялгарах зvйлгvй "мєнгєний
машин" болсон байх вий.
2. Нийтлэг буюу хvртээмжтэй
байх чанар нь олон ургальч байх зарчимтай нягт холбоотой гэж
дээр тэмдэглэж байсан. Энэхvv зарчмыг олон нийтийн телевизийн
тухай хууль дvрмийн бvх тєсєлд багтаасан боловч бvгдэд нь
зєвхєн нэг талаас нь, тухайлбал vзэл бодлын хувьд олон ургальч
зарчмыг баримтална хэмээн заажээ. Тэр бvv хэл зарим тєсєлд
"улс тєр эдийн засгийн маргаантай асуудалд олон ургалч
vзлийн эрхэмлэнэ" гэж дээрх зарчмын vйлчлэх хvрээг хязгаарласан
аж. Харин олон нийтийн телевизийн нэвтрvvлэгт олон ургальч
байх шаардлагыг томъёолохдоо илvv єргєн хvрээгээр, зориулж
буй хэрэглэгчдийн эрх ашгийн vvднээс тодорхойлдог аж. Энэ
нь нэг нэвтрvvлэгт аливаа асуудлыг олон талаас авч vзэж, vзэл
бодлын илрэлийг єнцєг бvрээс нь тайлбарлахаас гадна, нийт
хєтєлбєрт утга агуулга, сэдвийн єргєн хvрээг харгалзаж, нэвтрvvлгийн
янз бvрийн хэлбэрээр, vзэгчдийн янз бvрийн давхаргад хандаж,
тэдний сонирхлыг бvхий л талаар хєндєж чадвал, олон ургалч
vзлийн эрхэмлэн дээдэлсний илрэл болно гэсэн vг юм байна.
Нэг нэвтрvvлэг vзэл бодлын хувьд тэнцвэртэй байхаас гадна
тухайн телевизийн нийт нэвтрvvлгийн бодлого тэнцвэртэй байж
гэмээнэ олон нийтийн эрх ашигт нийцсэн vйл ажиллагаа явуулж
чадна. Дээр тайлбарласнаар, арилжааны телевиз зар сурталчилгааны
ашгаа нэмэхийн тулд хєгжєєнт нэвтрvvлэг "хєєж",
зарим сэдэв, нэвтрvvлгийн тєрлийг орхисноос нийт хєтєлбєр
тэнцвэрээ алдаж, ингэснээр нэг хэсэг хvмvvсийн сонирхол, хэрэгцээг
хангах нэвтрvvлэг орхигдох хандлагатай байдаг. Харин vзэл
бодлыг тэнцвэртэй тусгахаас гадна нийт хєтєлбєрийнхєє тэнцвэртэй
байдлыг хадгалахыг vvрэг болгон хуулиар баталгаажуулах нь
олон нийтийн телевизийн мєн чанарыг хадгалахтай шууд холбоотой
байдаг.
3.Нийт vндэсний эрх ашигт
vйлчилж, нийгмийн бvхий л давхарга, хэсэг бvлгийн
сонирхол хэрэгцээг ижил тэгш хангахын тулд олон нийтийн мэдээллийн
хэрэгсэл нь хараат бус бие даасан vйл ажиллагаа явуулах чадвартай
байх ёстой. Бие даасан хараат бус байдал нь олон нийтийн телевизийн
тулгуур зарчим хэмээн дээр тэмдэглэсэн. Энд авч vзсэн хууль,
дvрмийн ихэнх тєсєлд олон нийтийн телевизийн бие даасан байдлыг
юуны тvрvvнд улс тєрийн нєлєєлєлтэй холбож vзсэн, харин зарим
тєсєлд "ашгийн тєлєє бус байгууллага" хэмээн олон
нийтийн байгууллагыг хуулийн этгээдийн хувьд тодорхойлсныг
эс тооцвол, нийтлэлийн бодлогын хувьд эдийн засгийн ашиг сонирхлоос
ангид байх тодорхой заалт хуулийн аль ч тєсєлд ороогvй байна.
Дэлхий нийтийн жишгээс vзэхэд, олон нийтийн телевиз зєвхєн
мэдээлэх, соён гийгvvлэх vvрэг бvхий, эдийн засгийн ашиг сонирхлоос
ангид байгууллага хэмээн vзэж байсан нь алдаа болж, эдvгээ
цєєн бус оронд олон нийтийн телевиз хямралын байдалд ороод
байгаа билээ. Гэтэл телевиз бол єрсєлдєєн, эдийн засгийн ашиг
сонирхолд хєтлєгдєж болох бизнесийн нэгэн тєрєл, тийм ч учраас
олон нийтийн телевизийг зах зээлийн хуульд бус нийгмийн эрх
ашигт vйлчлvvлэхийн хvсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд
норматив vvрэг тогтоох нь зайлшгvй чухал байдаг аж. Учир нь
нэг талаар зах зээлийн хууль нийгмийн эрх ашигт тэр болгон
vйлчлэхгvй, нєгєє талаар телевизийн санхvvжилт хангалттай
байвал эдийн засгийн ашиг сонирхлоос ангид байна гэсэн горьдлого
ч vнэн хэрэгтээ туйлшралаас хамгаалдаггvй аж.
Ийнхvv єнгєрсєн арав гаруй
жилийн хугацаанд радио телевизийн бvтэц зохион байгуулалтыг
єєрчлєх, тєрийн харъяаллаас гаргаж олон нийтийн статустай
болгон хєгжvvлэх санал, хууль дvрмийн тєслvvд нэг нь нєгєєгєє
нєхєн, улам бvр сайжирч боловсронгvй болж иржээ хэмээн дvгнэхэд
бэрх байна. Зєвхєн олон нийтийн телевизийн тухай ойлголт,
vйл ажиллагааны зарчмыг хууль дvрмийн одоогийн болон ємнєх
тєслvvдэд хэрхэн тодорхойлсныг сонирхоход ийм дvр зураг гарч
байгаа билээ. Хэдийгээр олон нийтийн телевиз гэдэг Монгол
орны хувьд цоо шинэ зvйл ч гэсэн, гадаадын байгууллага мэргэжилтнvvдээс
хангалттай олон удаа зєвлємж авч, хурал цуглаан, уулзалт ярилцлага
хийж байсныг бодвол одоогийн бидний хvрээд байгаа тvвшин чамлалттай.
Нєгєє талаар олон давхардсан, бие даасан хууль дvрмийн тєсєл
хэрхэн тєрж, хувь заяа нь ямаршуу маягаар шийдвэрлэгдэж байсныг
харахад радио телевизийг тєрийн мэдлээс гаргаж, олон нийтийн
статустайгаар хєгжvvлэх цэгцтэй, тууштай тєрийн бодлого vгvйлэгдэж
байсыг юун тvрvvнд анзаарч болно.
|