Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Илтгэл, єгvvлэл, судалгаа » Хууль

Хариу єгєх эрх

Бэлтгэсэн: Д.Мєнхбvрэн

Чєлєєт хэвлэл мэдээллийн хэрэгсэл буй болсон явдал нь манай улсад олон ургальч vзэл бодлыг тєлєвшvvлэх, нийгмийн хурц эмзэг асуудлыг олон нийтэд сєхєн тавьж, нийгмийн бугшмал, хууль бус, далд аливаа ажиллагааг илчлэн, чєлєєт сэтгэлгээг хєгжvvлэхэд чухал ач холбогдолтой хэдий ч зарим тохиолдолд тэдний vйл ажиллагаа нь єєрєє хууль зєрчсєн, хvний халдашгvй баялаг болох нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаах, худал хуурмаг мэдээлэл тvгээх нь хэвийн vзэгдэл мэт болжээ.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэхэд хэвлэл мэдээлэл зайлшгvй чухал vvрэгтэй. Хэвлэл мэдээлэл нь засаглалыг ардчилсан нийгэмд нийцvvлж єгдєг гэж vздэг. Олон нийт хэвлэл мэдээллийг хvртэх эрхтэй байх ёстой. Мєн хэвлэл мэдээллээр нэр нь хєндєгдсєн хvн хэвлэлийн хууль, ёс зvйн журмын дагуу энэхvv мэдээлэлд хариу єгєх боломж олгогддог. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан таатай бус, гэм хор хvргэхvйц байдлаар бичигдсэн болон шvvмжлэлд єртсєн хэн ч гэсэн єєрийнхєє байр суурийг илэрхийлэх буюу єєрийнхєє дуу хоолойг гаргах эрхтэй. Yvнийг хариу єгєх эрх гэж нэрлэдэг. Энэхvv эрх нь практикт боломжтой, нийцэмжтэй, шаардлагатай зvйл юм. Иргэдийн хариу єгєх эрх нь Yндсэн хуулиар олгогдсон vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чєлєєгєєр баталгааждаг.

Жирийн нэг иргэн болон хуулийн этгээдэд олгогдсон энэхvv хариу єгєх эрх нь єєрсдийнх нь тухай бичсэн зvйлд хариулт єгєх эрх юм. Хуульч Жиромь Баррон "Хариу єгєх эрхийн vvрэг зорилго бол бvрэн илчлэх, мєн тvvнчлэн жинхэнэ ёсоор маргалдаж мэтгэлцэж тухайн асуудлаар vнэлэмжийг авчрах юм" гэж хэлжээ. Энэхvv эрх нь тэрхvv маргаанд хамааралтай нєхцєл байдлыг маш нарийн тодорхойлж, тодруулж чаддаг учраас чухал ач холбогдолтой.

1990-ээд оны vед Австралид урьд жилvvдийнхээс илvv хэвлэл мэдээллийг хvртэх эрх, гvтгэлгийн эсрэг хуулийн ээлжит єєрчлєлтийн талаар хэлэлцэж, маргалдаж эхэлсэн ба олон нийт хэвлэл мэдээллээр нэр тєр гутаагдсан хvн тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэх нь мєнгєн тєлбєр оногдуулах хариуцлагаас илvv дээр байх эсэх талаар асууцгааж байв. Ингээд Мелбурний Herald and Weekly Times сонин анх мэргэжлийн ёс зvйн кодтой болж анх хариу єгєх боломжийг олгосон байна.

Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 22 дугаар зvйлд "Хvн бvр нийгмийн гишvvний хувьд нийгмээс хангамж авах эрхтэй бєгєєд нэр тєрєє хамгаалах эрхтэй" гэж хариу єгєх эрхийг Олон Улсын тvвшинд тунхаглажээ. Мєн Олон улсын шинжтэй баримт бичгvvдэд хэрхэн тусгагдсаныг vзвэл:
Европын єргєн нэвтрvvлгийн хэрэгслийн бодлогын асуудлаар сайд нарын хэмжээнд болсон 4-р бага хурлаас хэлэлцэн тохиролцсон Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх гэсэн баримт бичгийн 7-р зарчмын `в`-д - vнэн шударга мэдээлэл, тайлбар, шvvмжлэлийг єгєх бєгєєд хvний хувийн амьдралын тухай худал зvйл мэдээлэх, гvтгэх, vндэслэлгvйгээр буруутгахаас зайлсхийх;

Брюссельд тєвтэй Олон Улсын сэтгvvлчдийн холбооны 1954 онд баталж, 1986 онд засварласан Cэтгvvлчдийн баримтлах зарчмын 5-д:
- Аль нэг хэвлэгдсэн зvйл хор уршиг тарихуйц хуудуутай болох нь нотлогдвол тvvнийг засч залруулахын тулд сэтгvvлч бололцоотой бvхнийг хийнэ;
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчимд:
- Yнэн зєв, мадаггvй байх: Чанартай сайн сэтгvvлзvйн vндэс нь уншигчдийн итгэл хvлээх явдал мєн. Мэдээлэл мадаггvй, агуулгын аливаа гажуудалгvй хийгээд бvх талуудыг адил тэгш гаргасан байхын тєлєє сэтгvvлчид бvхий л хvч бололцоогоо дайчлах хэрэгтэй.

Тэргvvн єгvvлэл /редакторын єгvvлэл/, задлан шинжилсэн єгvvлэл болон тайлбар єгvvлэл /тойм/ зэрэг нь мэдээний нэгэн адил баримт сэлтэд хянуур хандсан хэм хэмжээний єндєр тvвшинд байх шаардлагатай.
Баримтын алдаа гаргасан буюу баримтыг орхигдуулсан тохиолдолд нэн даруй тод томруунаар залруулах ёстой.
- Булхайгvй тоглох: Мэдээлэлд нэр нь гарч байгаа хvмvvсийн эрхийг хvндэтгэж, нийтээр хvлээн зєвшєєрсєн нэр тєрийн хэм хэмжээг сахиж, олон нийтийн ємнє мэдээллийнхээ vнэн зєв, мадаггvй байх хариуцлага хvлээнэ.

Ил тод буруушаагдсан хvнд хамгийн богино хугацаанд хариу мэдэгдэл хийх бололцоо олгох ёстой .
Австри, Нидерланд, Норвег, Швед, Их британийн нэгдсэн вант улс зэрэг долоон орны Yндэсний Хэвлэлийн Зєвлєлvvд нь «Хэвлэлийн ажилтны ёс зvй»-г тодорхойлсон бєгєєд тvvний 2 дугаарт:
- санал шvvмжлэлд хариу єгєх бололцоог нээх
19 дvгээр зvйл байгууллагаас гаргасан «Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє ба гvтгэлгийн эсрэг хуулийн зарчим»-ийн 14 дvгээрт:

- Шvvх боломжийн хэрээр гvтгэлгийн хэрэгт нэр тєр гутаагдсаны хохирлыг арилгахад торгуулийн бус аргыг эн тэргvvнд хэрэглэж байх нь зохистой гэж заагаад, vvний зєвлємж саналд нь: «Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахдаа шийтгэх бус, vр дvнтэй байдлаар ашиглана. Хохирлыг барагдуулах торгуулийн бус арга хэрэглэснээр голдуу мэдээллийн чєлєєт урсгал, vзэл санаанд торгуулийн хэлбэртэй харьцуулбал бага хэмжээний сєрєг нєлєєг vзvvлдэг ба хувь хvний нэр тєрд учирсан ямар ч хохирлыг арилгахад сайн нєлєєтэй гэж vздэг. Ийм хамгаалалтыг эн тэргvvнд авч байх хэрэгтэй. Хохиролгvй болгох харилцан адилгvй аргыг тухайн шvvн шийдвэрлэж буй хэргээс хамаарч хэрэглэх боломжтой. Эдгээрт уучлал хvсэх, засвар, гvтгэсэн гэдгийг тогтоосон шvvхийн шийдвэр зэргийг дугаартаа гаргах ба хариу єгєх зэрэг багтана» гэжээ.

Хариу єгєх эрхийг зарим улс орнуудад тусгасан нь:
Австралийн Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн 6-р зvйлд:
- Сонин нь хэвлэлтийн алдааны улмаас хор хохирол учруулбал шуурхай бєгєєд хор хохирлын хэмжээг аль болох саармагжуулах няцаалт, залруулга, тайлбар буюу уучлал зэргийн нэр тєрийг нь сэргээхэд тохирох арга хэлбэрээр нь хэвлэн нийтлэх мэдээлэлд залруулга хийнэ. 7-р зvйлд:
- Хувь хvн, байгууллага, албан газар болон нийгмийн бvлэг хэсгийн нэр тєр, хууль ёсны ашиг сонирхолд гэм хор учруулах материал хэвлэгдсэн бол шударга ёсны дагуу хаа ч гэсэн тохиромжтой цаг хугацаанд нь буюу цаг алдахгvй нэр тєрєє сэргээх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилготойгоор хариулт буюу няцаалтыг сониноор дамжуулан хийх эрх олгогдоно гэжээ.

Бразилд:
Бvтээлээ буруу ташаа болохыг нарийн тодорхой нотлогдсон vед єєрийнхєє бvтээлд нэр нь дурдагдсан буюу татагдан оролцсон хvмvvст хариу єгєх эрхийг сэтгvvлч хvлээн зєвшєєрєх vvрэгтэй байдаг байна.
Финляндад:
Мэдээлэл нь буруу ташаа, алдаа мадагтай бол сэтгvvлч єєрийн санаачлагаар, эсхvл тvvнийг зєвтгvvлэхээр шаардсан этгээд хvсэлт гаргасан аль тохиолдолд тvvнийг хугацаа хойшлуулалгvйгээр залруулга хийх ёстой.

Хурцаар шvvмжлэгдсэн этгээд нь энэ хvсэлтээ vндэслэлтэй хариу єгєх эрхийг нь баталгаажуулах ёстой. Yзэл бодлын ердийн зєрчилдєєний vед хариу єгєх эрх олгох зайлшгvй шаардлагатай биш юм.
Хариу єгєх эрх хvсэх нь цаанаа учир шалтгаантай байвал хариултыг хугацаа хойшлуулшгvйгээр хариулт єгєгч этгээдийн хvссэн хэлбэрээр, тухайлбал уг эх мэдээлэлийг хvртэгчид буюу олон нийт тухайн хариултыг хялбархан анхаарч ажиглаж ойлгож болох арга хэлбэрээр хэвлэн нийтлэх ёстой.
Хариу нь тохиромжгvй арга хэлбэрээр бичигдсэн бол vvнийг єєрчлvvлэхээр бичигч этгээдтэйгээ хэлэлцэн тохиролцоно. Бичигч нь зохих хугацааны дотор холбоо тогтоож чадаагvй бол хариултыг залруулгын хэлбэрээр хэвлэн нийтлэх нь зvйтэй. Гэсэн хэдий ч тvvний vндсэн утга агуулга нь єєрчлєгдєх ёсгvй.

Германы хуулиар:
Редакцийн засвар нь тvрvvчийн гаргасан мэдээлэл нь бvхэлдээ буюу зарим хэсэг нь буруу ташаа, алдаатай байсан гэсэн баримт фактад л уншигчдийн анхаарлыг татах ёстой. Энэ нь тvvнчлэн зєвхєн vнэн зєв баримт фактыг бус, мєн авч хэлэлцэж буй алдаатай буруу мэдээллээсээ ишлэл агуулах ёстой. Алдаатай буруу болох нь олон нийтээр аль хэдийн хvлээн зєвшєєрєгдсєн байлаа ч vнэн зєв баримт фактыг хэвлэн нийтлэх ёстой.

Буруу ташаа мэдээллийг засварлах бол редакцийн хэлтсийн vvрэг юм. Энэхvv vvрэг нь ердєє уншигчдийн захидлуудыг цаг хугацаа алдалгvйгээр хэвлэн нийтэлснээр зорилгодоо хvрэхгvй.
Уншигчдийн захидалд хэвлэлд нийтлэгдсэн мэдэгдэлд хэвлэлийн тухай хуульд заасны дагуу хариу єгєх эрхтэй гуравдагч этгээдийн талаар баримтаар нотлогдсон шаардлага агуулагддаг.

Хамбурги:
Хариуцлагатай сэтгvvлч, редакци болон тогтмол хэвлэл эрхлэн гаргадаг байгууллагын хэвлэн нийтлэгч нь сєрєг таамаглал болон баримт фактын нотолгоонд хэвлэх байгууллагад хэвлэгдсэн баримт фактын баталгаа нотолгоогоор сэрдэгдсэн хэсэг бvлэг буюу хувь хvний хариуг хэвлэн нийтлэх vvрэг хvлээнэ.
Бие даасан, баримт нотолгоотой алдаа нь цаг алдалгvй шуурхай бєгєєд бvрэн дvvрэн засан залруулагдах ёстой.
Єгvvлэмж, багана, хянан тохиолдуулалт, толгой, зураг, график, сэтгvvлийн зураг, тайлбарбичиг, нь эндvv ташаа буруу ойлгогдохоор, эсхvл буруугаар гуйвуулахаар байхад нь тодруулга зайлшгvй хэвлэнэ.

Ийнхvv Олон улсын баримт бичгvvдэд болон гадаадын улс орны хэвлэлийн хуулинд иргэдийн хариу єгєх эрхийг баталгаажуулж єгснєєрєє сэтгvvлчдийг хариуцлагатай, ёс зvйтэйгээр vйл ажиллагаа явуулах эрмэлзлэл, иргэдийн нэр тєр халдашгvй байх баталгааг бий болгож байна.
Тэгвэл манай улсын хувьд Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуульд ийм тусгайлсан заалт байхгvй боловч Монгол Улсын шинэ иргэний хуулийн 21-р зvйлийн 2 дахь хэсэгт:
- Иргэний нэр, нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан мэдээ тараасан этгээд тvvнийхээ vнэн зєвийг нотолж чадахгvй бол эрх нь зєрчигдсєн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхvл єєр хэлбэр, хэрэгслээр няцаах vvрэг хvлээнэ.

Мєн хуулийн 511-р зvйлийн 2 дахь хэсэгт:
- Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хvрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан vр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хvрээнд мєнгєєр тооцож тогтоох ба мэдээ тараасан уг хэлбэрээр нь болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд vvрэг болгоно гэж заасан нь иргэдийн хариу єгєх эрхийг баталгаажуулсан гэж vзэж болох юм. Хариу єгєх эрх нь тухайн этгээд єєрєє єєрийнхєє тайлбар, залруулга, тодруулга, няцаалт зэргийг хийх боломжийг уг хэвлэл мэдээллийн байгууллага нь олгож, тvvнийг нь хэвлэн нийтэлж, дамжуулж олон нийтэд хvргэх ёстой бол манай єнєєгийн практикаас харахад тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань гомдол гаргагчийн нэрийн ємнєєс єєрийнхєє vзэмжээр «. . . дугаарт . . . гэж буруу ташаа мэдээлснийг залруулж уншина уу. . .» гэх мэтээр сониныхоо хаа нэг буланд нь хэдхэн vг, єгvvлбэр бичсэн тєдий болоод л сониноос залруулга хийчихсэн гэж хариулдаг.

Тэгвэл иргэн, хуулийн этгээд нь єєрийнхєє vйл ажиллагаанд нийцээгvй, буруу ташаа мэдээллийг няцаахыг хэвлэл мэдээллийн редакциас шаардана. Иргэн, хуулийн этгээд нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хєндсєн мэдээг хэвлэн нийтэлсэн буюу дамжуулсан уг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан єєрийнхєє хариуг хэвлэн нийтлэх буюу дамжуулах эрхтэй.

Залруулга болон хариу нь тусгайлсан гарчигтайгаар буюу няцаагдаж буй мэдээлэлтэйгээ ижил хуудсанд, ижил шрифтээр хэвлэгдсэн байна. Єдєр тутмын хэвлэлд хэвлэн нийтлэх хугацаа нь тогтмол сонины дараагийн дугаарт гаргаж болно. Няцаалт буюу хариу нь радио буюу телевизээр тэрхvv хєтєлбєрєєр, эсхvл тэрхvv нэвтрvvлгийн дараагийн дугаараар уншигдаж дамжуулагдах ёстой. Хариу буюу няцаалтыг хэвлэн нийтлэхдээ зайлшгvй редакторлох буюу засаж хасах /тухайн хариу єгєгч иргэн маань мэргэжлийн сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтан биш тул тvvнд мэргэжлийн тусламж хэрэгтэй байж болох юм/ -даа тvvний утга санааг нь гажуудуулж, утга агуулгад єєрчлєлт хийхийг хориглоно.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг 1999-2001 онд шvvхээр шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгаагаар нийт 79 иргэний хэргийн 47 хэрэгт шvvх хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан бєгєєд энэ нь нийт иргэний хэргийн 59.4 хувь 29.1 хувь буюу 23 хэрэгт ХМХ нь гэм буруутайгаа хvлээн зєвшєєрч эвлэрсэн байна . Хэрэв иргэд нь шvvхийн журмаар биш хариу єгєх эрхийнхээ дагуу няцаалтыг хийлгэсэн бол энэ их цаг алдаж, мєнгє зарахгvйгээр, уг мэдээ нь алдаатай буруу болохыг олон нийтэд хvртээмжтэй тvгээснээр няцаалт нь илvv vр дvнтэй болох боломжтой юм.

Иргэд хариу єгєх эрхээ сонгодог утгаар нь эдэлснээр худал мэдээлэл тvгээж, нэр тєр, алдар хvндэд халдсан гэж шvvхэд хандах маргаантай хэргийн тоо эрс багасах боломжтой бєгєєд хариу єгч байгаа этгээдийн хувьд ч энэ нь нэр тєрєє хэдэн тєгрєгєєр vнэлж хэн нэгнээс авахаас ач холбогдол, vр нєлєєгєєрєє илvvтэй гэдэгтэй санал нэгддэг билээ.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.