Илтгэл, єгvvлэл, судалгаа »
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Чєлєєт сэтгvvлч
Английн freelancer гэдэг
нь аливаа бие даасан vйл ажиллагаанаас олж буй орлого амьдралынх
нь эх vvсвэр болдог хараат бус этгээдийг хэлдэг байна.
Хэвлэл мэдээллийн салбарт
ийм чєлєєт этгээд янз бvрийн чиглэлийн хувийн хєдєлмєр эрхэлдэг
ажээ.
· Чєлєєт сэтгvvлч
· Чєлєєт дизайнер, эх бэлтгэгч
· Чєлєєт оператор
· Чєлєєт найруулагч гэх мэт
Чєлєєт сэтгvvлч нь аль
нэг хэвлэл мэдээллийн байгууллагад орон тоогоор
ажилладаггvй, єєрийн бичсэн, бэлтэгсэн материалыг худалдаж
амьжиргааныхаа эх vvсвэр болгодог. Чєлєєт этгээдийн энэ бvлэг
хэсэгт мєн хагас орон тоогоор , гэрээгээр ажилладаг, єєрийн
эрхэлсэн vндсэн ажлаас чєлєєт цагт хэвлэл мэдээллийн vйл ажиллагаанд
дээрх хэлбэрээр оролцдог хvмvvс багтдаг байна.
Сvvлийн жилvvдэд дэлхий
дахинд чєлєєт сэтгvvлчийн тоо нэмэгдэж байгаа ажээ. Энэ нь
мэдээллийн зах зээл єргєжин тэлж, техник технологи тvргэн
хурдацтай хєгжиж байгаатай холбоотой.
Саяхан ОУСХ-ноос Олон
улсын хєдємєрийн холбоотой хамтран чєлєєт сэтгvvлчийн судалгаа
хийсэн байна. Энэ судалгаанаас vзэхэд,
· Европ тивд 470400 гаруй
сэтгvvлчийн 106 200 гаруй
· Ази, Номхон далайн бvс нутагт 129 000 сэтгvvлчийн 13 600
гаруй нь
· Африк, Ойрх Дорнодод 16 мянга гаруй сэтгvvлчийн 4400 гаруй
нь
· Тєв болон Ємнєд Америкт 67 600 гаруй сэтгvvлчийн 32700 гаруй
нь
· Хойт Америкт 100000 гаруй сэтгvvлчийн 32700 гаруй нь
чєлєєт сэтгvvлч байгаа
ажээ. Гэхдээ энэ нь яг бvрэн тоо биш гэнэ.
Чєлєєт сэтгvvлч нь єєртєє
ажил олгогч, бие даасан мэргэжилтэн учир орон тоогоор ажиллаж
буй сэтгvvлчдээс хавигvй илvv эрх чєлєєтэй, хараат бус байх
боломжтой. Энэ нь тvvний гол давуу тал юм.
Чєлєєт сэтгvvлчийн
хєдєлмєр бол бизнес гэж vздэг байна. Бизнесээ аль болох vр
дvнтэй, ашигтай болгож, зах зээлд амжилт олох нь чєлєєт сэтгvvлчийн
эдийн засгийн баталгааг хангадаг. Ихэнх тохиолдолд чєлєєт
сэтгvvлч зохиогч, сурвалжлагч, бичээч, ня-бо, зар сурталчилгааны
захирал, борлуулалтын ажилтны vvргийг давхар гvйцэтгэдэг байна.
Эхлэн бичигчид голдуу зохиогч, сурвалжлагчийнхаа vvрэгт гол
анхаарлаа тєвлєрvvлж, ихэнх цагаа зориулна. Тэд сvvлийн 4
vvрэг тухайн хvнээс ихээхэн хvчин зvтгэл шаардддаг болохыг
биеэр мэдэрсний эцэст гайхширдаг ажээ. Харин эдгээр vvргээ
сайн биелvvлж, арга барилаа олсны дараа бичих, сурвалжлах
ажилд тэртээ тэргvй ихэнх цаг нь зориулагддаг.
Чєлєєт сэтгvvлчид дараахь
шаардлага тавигддаг байна. Yvнд:
1. Мэргэжлээ сайн эзэмшсэн
байх
2. Хууль дvрэм сайн мэддэг, сахидаг байх, єєрийн эрх, vvргийг
сайн ойлгох
3. Бизнесийн гол зарчим, зах зээлийн хууль, менеджементийн
тухай сайн ойлголттой байх
4. Єєрийн ашгийг хамгаалах мэргэжлийн олон нитйин байгууллагад
эвлэлдэн нэгдэх
Нэг. Чєлєєт сэтгvvлчийн
хєдєлмєр бизнес учраас борлуулах гол “ бараа “ нь сэтгvvл
зvйн бvтээл байна. Чєлєєт сэтгvvлч нэгэнт єєртєє ажил олгогч
учир сайн “ бараа “ –гаа борлуулах зах зээлээ єєрєє олох болно.
Зах зээл нь єндєр єрсєлдєєн бvхий мэдээллийн зах зээл юм.
Иймээс сэтгvvл зvйн єндєр мэдлэг, єндєр ур чадвартай байх
ёстой.
Єєртєє ажил олохын тулд
сонин хэвлэлийн газруудаас захиалга авах, єєрєє бичих, бэлтгэх
материалынхаа саналыг боловсруулан илгээх, захидал- хvсэлт
бичих зэргээр ажилладаг байна. Чєлєєт сэтгvvлч авъяасгvй,
дээр нь идэвхгvй бол єєрийгєє тэжээх чавдаргvй болно. Тvvнд
ямар ч захиалга, санал ирэхгvй, єєрийнх нь хvсэлт, саналд
татгалзсан хариу авахгvй. Ингэвэл орлогогvй гэсэн vг. Иймд
эн тэргvvнд санал боловсруулах, захидал- хvсэлт бичиж сурах
шаардлагатай ажээ.
Редакци чєлєєт сэтгvvлчийн
санал, хvсэлтийг хэд хэдэн шалтгаанаар буцаадаг байна. Yvнд:
· Захидал- хvсэлт муу бичигдсэн
· Бичих, бэлтгэх материалын санаа тохиромжгvй
· Эрхлэгч, редактор яг ийм сэдвийг єєр зохиогч, сэтгvvлчид
хэдийн санал болгосон
· Тухайн ХМГ чухам энэ сэдвийг ойрмогхон тусгасан
Ийм татгалзсан хариу авсан
чєлєєт сэтгvvлч доорхи 3 зvйлийг зєв ойлгох ёстой ажээ. Yvнд:
· Єгvvлэл, сурвалжлага,
нийтлэл, нэвтрvvлгийн тухай санал ойлгомжгvй байсан. Магадгvй
эрхлэгч, редактор тухайн материалд чухам юун тухай єгvvлэх
гээд байгааг ойлгоогvй байж болно.
· Тухайн ХМГ тухайн сэдвийг сонирхоогvй байж болно.
· Эрхлэгч, редакторын хайж буй сэдэв биш байж болно. Эсвэл
ийм чиглэлийн зvйл бичихээр илvv сайн саналыг єєр хvнээс хvлээн
авсан
Иймд чєлєєт сэтгvvлч захидал-
хvсэлт бичих, санал боловсруулахдаа чухамхvv тухайн сэдвээр
єєрєє бусдаас илvv сайн бичнэ гэдгээ нотлох хэрэгтэй болдог
байна. Урьд ємнє єєрий нь таньж мэдэхгvй газарт саналаа хvргvvлж
байгаа бол бичиж нийтлvvлсэн материал, зарим тодорхойлолт
зэргийг хавсаргаж болно.
Хамгийн гол нь чєлєєт сэтгvvлчийн
нэр цэвэр байх ёстой. Худал хуурмаг мэдээлэл ашигласан, бусдыг
гvтгэн доромжилсон зэрэг хэрэгт орооцолдоогvй байвал зохино.
Чєлєєт сэтгvvлчийн материалаас болж шvvхэд дуудагдахад ХМГ
хариуцлага хvлээдэг тул тэд vvнд хянамгай байдаг.
ХМГ саналыг хvлээн авсан
тохиолдолд тэдний итгэлийг алдахгvй байх, дахин “ ажилтай
“ болохын тулд бvтээлийнхээ чанарт гойд анхаарах хэрэгтэй.
Хайш яаш, судалгаагvй, баримтгvй бичсэн материалыг ХМГ хvлээн
авдаггvй тєдийгvй, эргээд тухайн чєлєєт сэтгvvлчтэй хамтран
ажиллахгvй болно. Єєрєєр хэлбэл, чєлєєт сэтгvvлч нэг vйлчлvvлэгчээ
алдаж, орлого нь багасна гэсэн vг юм.
Ер нь ХМБ-ууд чєлєєт сэтгvvлчтэй
гэрээгээр ажиллах сонирхолтой байдаг байна. Учир нь:
· ХМБ орон даяар болж буй vйл явдлыг тусгах сонирхолтой ч
орон тоо нь хязгаарлагдмал байдаг.
· Єєр арга барилаар євєрмєгц, сонирхолтой бичсэн материал
аль ч ХМБ-д хэрэгтэй.
· Чєлєєт сэтгvvлч тухайн сэдэв, асуудал, чиглэлээр мэргэшсэн
байдаг тул редакцийн даалгавраар юм юманд “ vсчих “ зарим
сэтгvvлчдээс давуу байдаг ажээ.
Хоёр. Чєлєєт сэтгvvлчийн
эдийн засгийн байдал єєрєєс нь хамаарна. Бичих, бэлтгэх материал
бvр дээр тєсєв гаргаж, ашгаа тооцоох хэрэгтэй. Томилолт, холбоо,
шуудан, унаа, бусад тєлбєрт хэдийн хэмжээний зардал гарах
вэ гэдгээ бодитой тооцоолж, “ бараагаа” ашигтай худалдах хэрэгтэй.
Аливаа томоохон материалд
судалгаа зайлшгvй шаардлагатай тул сурвалжлагаа тvvнтэй нэгтгэж
болно. Жишээ нь, хєдєє орон нутгийн эмэгтэйчvvдийн байдлын
тухай материал бичнэ гэж тєлєвлєвєл ийм чиглэлийн байгууллагын
шугамаар хийх судлагааг давхар хийхээр гэрээ хийж болно. Энэ
тохиолдолд аль зардлыг судалгаа хийлгэж буй газраас, алий
нь ХМБ-аас, алий нь єєрєє гаргах вэ гэдгээ нарийн тооцоолох
хэрэгтэй. Эсвэл нэг сэдвийг олон єнцгєєс харж сурважлаад материалаа
сонирхсон хэд хэдэн ХМБ-д зарж болно.
Жишээ:
Америкийн сэтгvvлч Брюс
Бливен нэг удаа “ Ширээний теннисний цохиур “ гэсэн материал
бэлтгэхээр Life сэтгvvлтэй гэрээ хийсэн байна. Yндэсний аварга
шалгаруулах тэмцээнээс сурвалжлага хийгээд Life сэтгvvлд $1000
худалдсан боловч нийтлэгдээгvй байна. Матерталынхаа нэг хэсгийг
засаж янзлаад Look сэтгvvлд єгсєн чинь тvvний 200 vг, нэг
нvvр гэрэл зурагт $500 тєлжээ. Бас єєр нэг хэсгийг нь дахин
боловсруулаад Esquire сэтгvvлд $400-аар худалджээ. Хэдэнжилийн
дараа тухайн тэмцээнд оролцож байсан нэг тамирчны тухай материал
бичиж, Sports Illustrated сэтгvvлд $700-гаар худалдсан байна.
Чєлєєт сэтгvvлч єєрийн
зах зээлийн байр суурийг бэхжvvлэхийн тулд дараахь зvйлийг
анхаарахыг ОУСХ зєвлєж байна.
1. Маркетинг
Энэ нь нэг талаас зах зээлээ
судлахын нэр боловч нєгєє талаас єрсєлдєгчєєсєє юугаараа ялгарах
вэ гэдгээ тодорхойлохын нэр юм. Чєлєєт сэтгvvлчийн биенесийн
амжилт нь хамгийн сайн арилжааны vр дvн учраас аль болох их
ашиг олохын зэрэгцээ хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байвал
зохино. Чухамхvv сэтгэл хагалуун баймааж хамгийн сайн vр дvнд
хvрнэ.
2. Yйлчлvvлэгчдийнхээ судалгааг
сайн хийх
Чєлєєт сэтгvvлч єєрийн
зах зээлийн тєлєвлєгєєний дагуу vйлчлvvлэгчдийг
ухуулан татах нь чухал. Энэ нь ажлаа хэвийн vргэлжлvvлэх боломж
олгоно.
3. Сургалт, боловсрол
Чєлєєт сэтгvvлч нь цаг
ямагт хєгжиж байдаг мэргэжил эзэмшсэн тул
єєрийгєє тасралтгvй боловсруулах хэрэгтэй. Мэргэжлээ байнга
дээшлvvлэхийн зэрэгцээ тухайн сэдвийн талаарх мэдлэгээ байнга
дээшлvvлж байвал зохино. Цаашид єєрийн ажилд хамааралтай техник
тєхєєрємжид хєрєнгє оруулах нь яваандаа ажлыг тань хєнгєвчилж,
зардал хэмнэх боломж олгоно.
4. Санхvvгийн тєлєвлєлтєє
сайн хийх
Энэ нь эргэлтийн хєрєнгє,
ашгаа зєв тооцоолоход хэрэгтэй. Чєлєєт сэтгvvлч
єєртєє ажил олгогч учир нийгмийн даатгалын шимтгэл, эрvvл
мэндийн даатгал зэргээ єєрєє олох хэрэгтэй болдог. Ирээдvйд
єєрєє авах тэтгэврийнхээ хэмжээний тухай одооноос бодох нь
дээр. Зардлаа зєв тодорхойлох нь гэрээний хєлс, шагналаа бодитой
тооцолоход тусална.
ОУСХ мєн чєлєєт сэтгvvлчийн
зах зээлийн байдлыг тодорхойлсон байдаг.
1. Мэргэжлийн тvвшинд бичиж,
бэлтгэсэн материалын хэрэгцээ байнга
єсєн нэмэгдэж байна.
2. Мэдээлэл харилцааны
салбарт мэгэжлийн зєвлєгєєний хэрэгцээ
нэмэгдэж байна.
3. Чєлєєт сэтгvvлчийн хєдєлмєрийн
зах зээл ихээхэн єєрчлєгдєж байна.
а. Уншигчдийн тоо дунджаар
буурч байгаа тул сонин хэвлэл телевизтэй єрсєлдєх шаардлага
тулгарч байна.
б. Мэдээлэл байнга нэмэгдэж
байгаа тул мэргэжлийн болон мэргэшлийн сэтгvvл, хэвлэлийн
тоо нэмэгдэж байна. Радио, телевизэд тусгайлсан vзэгчдэд зориулсан
нэвтрvvлгийн тоо єсєх хандлагатай байна.
в. Ерєнхийдєє єндєр тиражтай сонин хэвлэл цєєн орон тоотой
ажиллаж, харьцангуй хямд чєлєєт сэтгvvлчидтэй хамтран ажиллах
хандлагатай болжээ.
4. Сэтгvvл зvйн мэргэжилтнvvдийн
тоо нэмэгдэж байна. Yvнээс гадна єєр
мэргэжлийн хvмvvс сэтгvvл зvйд орж ирэх нь элбэгшиж байна.
5. Єєр мэргэжлийн хvмvvс
ажлаа єєрчлєн сэтгvvл зvйг амьжиргааныхаа
хэрэглvvр болгож байна. Чєлєєт сэтгvvлчдийн 40 хувийг ийм
хvмvvс эзэлж байна
6. Yйлдвэрлэл єндєр хєгжсєн
орнуудад боловсролын тvвшин сайн учир
нийгэм илvv комплекс шинж чанартай болж байна.
Олон нийт найдвартай, нарийвчилсан мэдээллийг илvv хvндэтгэн
хvлээн авах болж байна.
7. Олн нийт нэг эх vсвэрээс
авсан мэдээллээ тєрєл бvрийн хэвлэл
мэдээллийн хэрэгслээр, єєр цагт хvлээн авахыг шаарддаг болсон
байна. Жишээ нь, сонин хэвлэлийн материалыг компьтераар, CD-ROM-оор
ашиглаж байна. Радио, телевиз vйл явдлын мэдээг давталттай
vзvvлэх болжээ.
8. Зохиогчийн эрх єргєжиж
байна. Зохиогчийн эрхийн тухай хууль
компьтерийн програмд нэг адил vйлчлэх болсон байна.
9. Чєлєєт сэтгvvлчийн хєдєлмєр-эдийн
засгийн хэлбэр эрс ялгарах болжээ.
· Чєлєєт хєдєлмєрийг орлогын
нэмэлт эх vvсвэр болгодог хэсэг бvлэг
· Хязгаарлагдмал тооны vйлчлvvлэгчидтэй гэрээгээр, эсвэл гэрээгvй
бие даан ажиллагсад
· Стратегийн чиглэлээр бодож сэтгэх vйл ажиллагаа явуулан
ашиг ,vр дvнгээс нь хvртэгсэд
10. Техникийн хєгжил, ялангуяа
компьютерийн технологи чєлєєт сэтгvvлчдэд vйлчилгээний хязгааргvй
боломжийг нээж байна. Номын санд очихын оронд шаардлагатай
мэдээллээ компьютерээс олж авч болно.
ОУСХ чєлєєт сэтгvvлчдийг
єєрсдийн эрх ашгийг хамгаалах зохих байгууллагад эвлэлдэн
нэгдэхийг уриалдаг. Чєлєєт сэтгvvлчдийг эгнээндээ нэгтгэсэн
эвлэл холбоод тэдний зохиогчийн эрхийг хамгаалах, сургалтад
хамруулах, гэрээт хєлс, шагналын хэмжээг тогтоох талаар хэвлэл
мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийх зэргээр ажилладаг байна.
Одоогоор ОУСХ-ны судалгаанд
хамрагдсан чєлєєт сэтгvvлдээс:
Европ тивд 20.54 %
Ази, Номхон далайн бvс нутагт 16.3 %
Хойт Америкт 40.56 %
Африк, Ойрхи Дорнодод 51.43%
Тєв болон Ємнєд Америкт 52.05% нь тухайн улс орныхоо мэргэжлийн
олон нийтийн байгууллагуудад нэгдэн эрх ашгаа хамгааллуулж
байгаа ажээ.
Сэтгvvлч Х. Наранжаргал,
29/03/2000
|