Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Илтгэл, єгvvлэл, судалгаа » Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

ТЕЛЕВИЗИЙН МЕНЕЖЕМЕНТ

ТВ- ийн менежементийн тухай єнєєдєр энэ цагт багтааж ярина гэдэг vнэхээр хэцvv юм. Иймд ерєнхийдєє ТВ- ийн менежементтэй холбоотой зарим зvйлийг товчхон дурьдвал илvv санагдлаа.

Монгол орон зах зээлд шилжээд хэдэн жил боллоо. Єдєр ирэх дусам хvчтэй болж буй єрёєлдєєнийг сєрєхєд сайн менеджемент, сайн сайн менеджерvvд хэрэгтэй. Бид менеджементийн урлагт суралцаагvйгээс олон зvйлийг зохих ёсоор хийж чадахгvй, зах зухаас нь сэглэж, зэрэмдэглэж байгаад эмзэглэж байна.

Удирдах, залах гэсэн утгатай менежемент гэдэг англи vг єнєєдєр дэлхий нийтийн нэр томъёо болжээ.
Менежемент гэдэг энгийнээр хэлэхэд хvн єєрийн хєдєлмєр, боловсрол, соёл, бусдын vйлдлийг ашиглан ємнєє тавьсан зорилгод хvрэхийг хэлж байгаа гэнэ.

Менежемент бол нэг vгээр бол vйл ажиллагааны нэгэн тєрєл зvйл бєгєєд тvvнийгээ хэрэгжvvлэхэд нь тус болох цогц мэдлэг юм.
Менежементийн vйл ажиллагааг 5 vе шаттай хэрэгжvvлдэг байна.
Ўvнд: - Тєлєвлєлт
- Зохион байгуулалт
- Захирах
- Зохицуулах
- Хяналт тавих
Зохицуулах, хянах хоёрыг нийлvvлээд удирдах гэж томъёолох болжээ.
ТВ- ийн менежементийн vйл ажиллагаа нь удирдлага, бvтэц, зохион байгуулалт, программ тєлєвлєлт, техник тоног тєхєєрємжийн хангамж, єндєр ур чадвар бvхий чадварлаг сэтгvvлч, уран бvтээлчдийг олж, тогтвор суурьшилтай ажиллууллах, уран бvтээлийн vйлдвэрлэл, эфирийн цагаас рекламд зориулж худалдах, бvтээгдэхvvнээ борлуулах, маркетинг гээд олон тєрлийн цогц vйл ажиллагаанаас бvрддэг. Бид єнєєдєр энэ бvхэн дээр тогтон ярих боломжгvй юм. Иймд менежементийн ерєнхий vйл ажиллагааны тєлєвлєлт, маркетингийн асуудал хоёр дээр л товчхон яръя.

1. Тєлєвлєлт. Тухайн байгууллагыг толгойлж буй хvн юуны ємнє байгууллагынхаа зорилт, vvрэг, зорилгууд, тэдгээрт хvрэх арга замуудыг тодорхойлж, vйл ажиллагааныхаа бvх чиглэлээр стратегиа нарийвчлан тодорхой болгоно. Мєн vvнд байгууллагыг ерєнхийд нь удирдах, зохион байгуулах арга хэлбэрvvдийг багтаасан байдаг. Эдгээр нь удирдлагын бvх шатанд хоорондоо зєрчилдєхгvй, харилцан уялдаатай байх хэрэгтэй.

Єнєєдєр манайд мэдээллийн зах зээл хvчтэй єрсєлдєєнтэй байна. Ойрын ирээдvйд Монгол ТВ- ийн байдал ямар болох вэ, цаашид ямар чиглэлээр хєгжих вэ гэдэг нь зvй ёсоор анхаарал татаж байгаа юм. Энэ талаар МРТХЭГ, Монгол ТВ- ийн удирдлага єєрийн байр суурьтай, єєрийн бодлого, чиглэлтэй байгаа нь мэдээж. Монгол ТВ- ийн хувьд тєр, засаг, улс тєрийн аливаа нам, эвсэл, хєдєлгєєн, нэг буюу хэсэг бvлэг хvнээс хараат бус байж, олон нийтийн ашиг сонирхлыг илэрхийлдэг телевиз байгаасай гэж хvсдэг.
Ардчиллын vр дvнд бий болсон чєлєєт, хараат бус хэвлэл мэдээллийн тогтолцоо бол vнэлж баршгvй vнэт зvйл юм. Бид энэ амжилтаас ухрах ёсгvй. Иймд миний бодлоор, Монгол ТВ- ийн хэтийн зорилтыг дээрх маягаар тодорхойлж, урт ба богино хугацааны тєлєвлєгєєгєє нухацтай боловсруулах шаардлагатай болов уу. Менежементийн ухаанд дээрх хоёр тєлєвлєгєєг зайлшгvй хийдэг бєгєєд урт хугацааны тєлєвлєгєєг гол тєлєв 5 жилээр дараахь vе шатыг багтаан vйлддэг байна:

- байгууллагын хэтийн зорилт, уг тєлєвлєгєєний зорилгыг тодорхойлох,
- тєлєвлєгєєний болон тєсвийн хэмжээг тодорхойлох
- тэдгээрийг хэрэгжvvлэх хуваарь
- хэрэгжилт
- байнга vнэлэлт дvгнэлт єгєх

Богино хугацааны тєлєвлєгєєнд урт хугацааны тєлєвлєгєєгєє нарийвчлах, єєрийн бодлого болон ирээдvйд гарч болзошгvй vйл явдлуудыг урьдчилах харж, тодорхойлох, урт хугацааны тєлєвлєгєєтэй уялдсан тєсєв хийх зэрэг багтана.

Тєлєвлєлтийн явцад хамгийн чухал зvйлийн нэг бол санхvv- эдийн засгийн тєлєвлєлт, сайтар тунгааж, сайн боловсруулсан Бизнес тєлєвлєгєє байдаг. Бизнес тєлєвлєгєєнд тухайн ТВ- ийн сvvлийн гурван жилийн vйл ажиллагааны орлогын байдалд дvн шинжилгээ хийгээд зогсохгvй санхvvгийн єнєєгийн байдал, зах зээлд эзэлж буй байр суурь, ємнєє тавьсан зорилт, зорилгоо хэрэгжvvлэхэд хєрєнгє мєнгєний тєлєв ямар байхыг тусгадаг.

Зах зээл гэдгийг єнєєдєр Монгол ТВ нухацтай бодох цаг болсон
Монгол ТВ- ийн vйл ажиллагааны болон бусад монополь байдал хэдий хvртэл vргэлжлэх вэ гэдгийг шvvн тунгаах хэрэгтэй байна. Сvvлийн 5- 6-хан жилд Монголд ТВ- ийн байдал ямар болов, цаашид яах бол гэдэг нь тєлєвлєлтєд зайлшгvй л бодолцох зvйл юм.

Ер нь бизнес тєлєвлєгєє боловсруулж байхдаа зєвхєн 2 шинэ ВЕТАКАМ авна гэдэг ч юм уу, гагцхvv нэг зорилгыг иш vндэс болголгvй, орлого, зардал, уран бvтээл, vйлдвэрлэл, техник тєхєєрємж, боловсон хvчний сургалт гээд бvх зvйлээр иж бvрэн тєлєвлєх хэрэгтэй.

ТВ- ийг зєвхєн мєнгє vрдэг байгууллага, энэ мєнгийг ганцхан баян Засгийн газар л гаргаж дийлнэ гэсэн ойлголт манайд удаан хугацаанд ноёрхсон байна. Олон нийтийн ТВ- ийн хувьд орлогын гол эх vvсвэр нь телевиз vзэгчдийн хураамж байдаг. Японы Эн- Эйч- Кей гэхэд л тэр олон тэрбум иений орлогынхоо 0,1 хувийг богино долгионы радиостанцуудаар гадаад сурталчилгаа хийхэд зориулан улсаас авдаг байх жишээтэй. Ер нь эдийн засгийн хараат бус байдлыг хангахгvйгээр хараат бус байж, бие даах тухай ярилтгvй л дээ.

Ер нь телебизнесийн тухай бидний мэдэх зvйл ховор юм. Гэтэл энэ нь сайн менеджерийн толгойноос урган гарах хязгааргvй болж ажээ. Бид сэтгэлгээгээ єєрчлєх цаг болсон. Дэлхий дахинд телевиз ашигтай бизнесийн нэг байдаг байна. Мэдээж, ТВ- ийн станцуудын хувьд орлогын тогтмол эх vvсвэр хамгаас чухал. Yvнээс гадна vр ашигтай, ухаалаг зарлагыг дэмжиж, аль болох зардлаа хэмнэх нь бvр амин шаардлага. Бололцоотой бvх аргаар, бvх замаар зардлыг багасгахыг эрмэлзэх хэрэгтэй юм.

Телебизнесийн хамгийн тvгээмэл арга бол та бидний мэдэх реклам. Телебизнесийн гадаад нєхцєл байнга єєрчлєгдєж байдаг. Иймд ТВ- ийн тухайн станцаас цаашдаа рекламын орлогыг нэмэгдvvлэхийн тєлєє ажиллах явцдаа гарч болзошгvй бэрхшээлvvдийг урьдчилан тооцож байх шаардлагатай ажээ.

1. Борлуулалтын/ рекламны албаны ажилтнуудыг сайн сургах. Реклам, арилжааны ажилтнууд нь маркетинг болон ТВ-ийн талын гvнзгий мэдлэгтэй байх
2. Зах зээлээ сайн судлах. ТВ- ийн хvч, давуу чанарыг худалдаж чаддаг байх ёстой.
3. Шагнал, урамшууллын шударга систем нэвтрvvлэх
4. Сонин, радио зэрэг ХМ-ийн бусад хэрэгслээс рекламын орлогыг нь " булааж " чаддаг байх.

Рекламыг ухуулгын хамгийн шууд бєгєєд илэн далангvй хэлбэр гэж ярилцдаг. ТВ- ийнхэн сvvлийн vед реклам сайн хийж эхэлж буйг энд тэмдэглэх хэрэгтэй байх. Гагцхvv рекламыг ТВ- ийнхээ vндсэн орлого болгох аргад суралцах хэрэгтэй байх. Энэ бол туршлагатай, мэдлэгтэй, авхаалжтай менежрvvдийн ажил болохоос сэтгvvлч, уран бvтээлчдийн ажил биш юм. Энэ бол нєгєє талаас телемаркетингийн асуудал юм. Маркетингий тухай ярихад маш олон юмыг хєндєж ярих хэрэгтэй учраас хоёрхон зvйл дээр тєвлєрєе.

2. Маркетинг- Нэг болон тусгай хэсэг бvлэг хvмvvс єєрсдєд нь хэрэгтэй буюу хvссэн зvйлсээ олж авахад нь туслахуйц нийгмийн болон удирдлагын vйл явц юм. Бvтээгдэхvvн болон vнэт зvйлсийг бvтээх, харилцан солилцох явцад маркетинг биелэлээ олдог.

Хэрэглээ, эрэлт, хэрэгцээ, бvтээгдэхvvн, солилцоо, наймаа, зах зээл гээд бидний сонссон зvйлс маркетингийн тухай ойлголт уруу хєтєлнє. Маркетинг гэдэг нь товчдоо зах зээлтэй ажиллах гэсэн vг юм. Зах зээлийн нєхцєлд аливаа ТВ- ийн амьдрах чадвар vзэгчдээс хамаатай байдаг. Аль ТВ vзэгчдээ илvv сайн мэдэрч, тэдний эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна, тэр ТВ тогтмол орлоготой, ашигтай ажиллах магадлал сайн байх нь манай орны хувьд ч цаашдын хандлага юм. Иймд бид одооноос vйл ажиллагаагаа тvvн vрvv чиглvvлж сурах хэрэгтэй юм. Энэ нь vндсэндээ доорхи хоёр чиглэлийг анхаарч хєгжvvлэх шаардлагатай гэсэн vг.

- Судалгаан дээр vндэслэх.
ТВ- ийн нэвтрvvлгийг бирж дээрх хуьцааны ханштай зvйрлэж болно. Хувьцаа хэрэгцээнээс хамааран нэг єсєж, нэг унадаг шиг ТВ- ийн бvтээгдэхvvний vнэ байнга нэмэгдэж, бууж байдаг. Нэвтрvvлэг хэдий чинээн олон vзэгчийг хамарч, тэднийг татаж чадна, тєдийчинээн олон хvн тухайн ТВ vрvv хошуурна. Ўvнийг бид рейтинг гэж нэрлэж байгаа. Гэхдээ энэ бол судалгааны зєвхєн нэг хэлбэр юм. Рейтингийг голдуу хараат бус байгууллагууд гаргадаг. Рейтинг гэдэг нь тухайн нэг нэвтрvvлгийг, эсвэл тухайн нэг ТВ- ийг vздэг, нас, хvйсээр юм уу, боловсрол, нийгмийн байдлаараа ялгаатай хэсэг бvлэг хvмvvсийн тоо юм. Тэдгээрээс авсан янз бvрийн мэдээлэл нь хэд хэдэн зорилгыг агуулсан байдаг.
- Ерєнхийдєє vзэгчдийн тvвшин, эрэлт хэрэгцээг судалж болно.
- Программаа тєлєвлєж болно. Хэн хэдийд юv vзэх вэ гэхчлэн
- Нэвтрvvлгийн чанарыг тодорхойлж болно.
- Сэтгvvлч, уран бvтээлчдийн ажлыг дvгнэж болно
- Рекламын эрэлт, хэрэгцээг нарийчлан судалж болно г.м
- Єєрийн сурталчилгааг хєгжvvлэх

Нэг мэдэхэд vзэгчид хуучин заставкуудаас уйдаж, хэдэн нэвтрvvлгээ сvлжээн дээрээ шатрын нvvдэл шиг єєрчлєн єрлєє ч гэсэн, vзэгчдийн тоо нэмэгдэхгvй хэвээрээ, реклам, арилжааны албаныхан хэдэн тийшээ яаж ч утасдаад рекламаа єгєх газар олдохоо болибол удирдлага єєрийн эрхгvй маркетинг, єєрєєр хэлбэл єєрийн сурталчилгааны тухай бодолд хєтлєгдєнє. .
Маркетинг танай ТВ- ийг зах зээлд байр сууриа олж, ялгарч харагдахад тусална. Иймд аливаа ТВ єєрийн маркетингийн албатай байх шаардлагатай байдаг ажээ.
Маркетингийн vйл ажиллагааны зорилго нь :
· vзэгчдийг тоог боломжийн хамгийн єндєр тvвшинд нэмэгдvvлэх
· ТВ- ийн имиджийг бий болгож, боловсронгуй болгох
· Эфирийн цагийн борлуулалтад нєлєєлєх

Маркетингийн vйл ажиллагааны гол vндэс суурь нь маркетингийн тєлєвлєгєє юм. Энэ тєлєвлєгєє нь тухайн ТВ- ийн єєрийн єнгє тєрх, нvvр царайг илтгэн харуулах тєсєл юм. Энэ тєслийнхєє тєгсгєлд мэдээллийн хєтєлбєрийн тоо, цаг, тvvнийг vзэгчдэд хvргэх арга, ямар нэвтрvvлгийг зайлшгvй vзvvлэх шаардлагатай, ямраас нь шууд татгалзах хэрэгтэй вэ, реклам хийлгэгчидтэй ямар байр сууринаас хандах вэ гээд олон асуултад хариулт авах болно. Ихэнх ТВ-д мэдээллийн хєтєлбєрийг vууд явуулдаг тул хамгийн чухал, vнэ цэнэ бvхий нэвтрvvлэг байдаг. Иймд хамгийн тvрvvн мэдээллийн хєтєлбєрийг єєд татаж, маркетингийн алба, мэдээллийн алба хоёр хоорондоо нягт уялдаатайгаар ажиллах хэрэгтэй юм.
Тєгсгєлд нь хэлэхэд, Монгол дахь ТВ- ийн шинж тєрх маш тvргэн єєрчлєгдєж байна. Ирээдvйн хєгжлийн хандлагад ТВ- ийн менеджементийн тухай ойлголт, мэдлэг, арга барил онцгой vvрэг гvйцэтгэх байх. ТВ хичнээн их vнэтэй " тоглоом " гэлээ гэсэн тvvний хvчийг мэдрэх нь илvv болж байна.
Иймд ТВ- ийнхэн єєрсдєє хожмын тэр ширvvн єрсєлдєєнийг давах бэлтгэлийг одооноос базаах хэрэгтэй болов уу.

Хэрэглээ. Хvмvvсийн хэрэглээний хандлага бол маркетингийн гол араг ясыг босгох vндсэн санаа болдог.
Эрэлт. Эрэлт - тухайн хvний хувь шинж чанар болон сёолоос хамааран илрэх хэрэглээний хэлбэр юм.
Хэрэгцээ. Хvмvvсийн эрэлт хязгааргvй ч боломж нь хязгаарлагдмал байдаг. Эрэлтийг худалдан авах чадвартай холбоотойY Хэрэгцээ бий болдог байна.
Бvтээгдэхvvн. Хvмvvсийн хэрэглээ, эрэлт, хэрэгцээг хангахуйц бvтээгдэхvvний vйлдвэрлэлт

Солилцоо. Маркетингийн гол концепци юм.
Сделка. Маркетингийн хэмжvvрийн нэгж.
Зах зээл. Сделкийн санаа/ хийх бодол/ зах зээлийн тухай ойлголт тєрvvлдэг.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.