Илтгэл, єгvvлэл, судалгаа »
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
АВИЛГА БА ИРГЭНИЙ
НИЙГЭМ
Монголын Хэвлэлийн Хvрээлэнгийн
Ерєнхий захирал Ц.Энхбат
Нэг. Авилга ба
Монголын Засгийн газар
Монгол улсын хувьд авилга
гээч нь бодит зvйл болсныг эвслийн гурав дахь Засгийн газрын
тэргvvн, Ерєнхий сайд асан Ж.Наранцацралт 1999 нэгдvгээр сард
НYБ-ын Хєгжлийн Хєтєлбєрийн газраас “Нvхтийн ам”-нд зохион
байгуулсан семинарын vеэр хvлээн зєвшєєрч, авилгатай тэмцэх
vйлсэд тvvний тэргvvлсэн Засгийн газар идэвхитэй оролцоно
гэдгийг андгайлж байсан билээ.
Тvvнээс хойшхи хагас жил
гаруйн хугацаанд Монгол Улсын Их Хурлын дэргэд авилгатай тэмцэх
олон нийт, шvvх засаглал, УИХ, Засгийн газрын тєлєєлєл бvхий
ажлын хэсэг байгуулагдаж, тус аулын хэсгийн удирдамжийн дагуу
авилгатай тэмцэх хуулийн шинэ тєслийг боловсруулж, улмаар
авилгын талаар олон нийтийн санаа бодлыг тандах зорилгоор
олон санал асуулга явуулж, vр дvнг гаргаад буй энэ мєчид МЧАСЭ/Монголын
Чєлєєт Ардчилсан Сэтгvvлчдийн Эвлэл/ санаачлан “Хэвлэл мэдээлэл,
Коррупци” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж
буй нь чухамхvv цагаа оллоо гэж vзэж байна.
Хоёр. Авилга, тvvнийг
мэргэжилтнvvд хэрхэн томъёолж байна вэ?
“Хээл хахууль бол авилга
мєн. Харин авилга бол хээл хахууль биш” гэж нэг хэсэг мэргэжилтнvvд
vзэж байна. Энэ нь авилгыг туйлын єргєн хvрээнд авч vзвэл
“Албан тушаалтан єєрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан
буюу хэтрvvлэн хувийн ашиг сонирхол, хожоо олох зорилгод хэрэглэхийг
авилга гэнэ” гэж нєгєє хэсэг нь томъёолж байна.
Мєн “Авилга = Эрх мэдэл + Дур зоргоор авирлал - Хариуцлага”
гэж хураангуйгаар томъёолсон нь ч бий.
Гурав. Авилга ба
буурай хєгжилтэй орон, тэдгээрийн харьцаа
Авилга нь хєгжил дэвшлээр
сул дорой нийгэмд жам гэж vзэх нь буруу бєгєєд авилга нь хєгжингvй
нийгэмд ч адилхан газар авч, дэлхий нийтийн болтлоо хvрээгээ
тэлснийг баримтаар дурьдаж болно. Гагцхvv хєгжингvй нийгмээс
хєгжил дорой нийгэмд орших авилгын ялгаа нь манай улс шиг
буурай хєгжилтэй нийгэмд авилга нь системдээ шингэж ордог
аюултай байна. Тэгснээрээ тухайн улс орны эдийн засаг нь сулраад
зогсохгvй, Засгийн газар нь тогтворгvй болдог тухай мэргэжилтнvvд
бичиж байна. Энэ нь тэгвэл сvvлийн гурван жилд эвёлийн дєрєв
дэх Засгийн нvvрийг vзэж буй Монголд туйлын хамаата бус уу.
Системдээ шингэдэг гэдгийг “Амьтан, малын арьс махны хооронд
шигддэг хувалз, шалз”-тай ижилсгэн зvйрлэмээр санагдана. Малын
хvч тамирыг доройтуулах шинж чанараараа авилга нь эдийн засгийг
сулруулахтай ижил юм.
Дєрєв. Бусад оронд
авилгыг єєгшvvлж буй нєхцєл байдал ба тvvнтэй хийж буй тэмцэл,
vр дvн
Азербайджаны нийслэл Баку
дахь Хувийн хэвшлийн сангаас хийсэн судалгааны дvнд:
- олон нийтийн vл тоох идэвхгvй хандлага болон иргэнийхээ
эрхийг сайн мэдэхгvй
- авилга авсан хvнийг хариуцлагад татдаг хуулийн заалттай
боловч хэрэг дээрээ хууль зєрчигчид шийтгvvлдэггvй
- Засгийн газрын ажилтан, албан хаагчдын цалин хєлс бага
- Хууль дvрэм тодорхой бус учраас улсын албаны ажилчид авилгад
єртєх нєхцєл бvрддэг зэрэг нь авилгыг єєгшvvлж буй гол шалтгаан
гэж гарчээ.
Энэ нь бас Монголын нєхцєлтэ
тєстэй гэж vзэж болно. Хуучин социалист системийн орнууд болон
дэлхийн єнцєг булан бvрт авилгатай тэмцэж буй боловч амжилт
олж буй нь тийм ч олон бус. Хамгийн амжилттай тэмцсэн орны
тоонд Сингапур зvй ёсоор орж байна. “Сингапур нь нь тэмцлийг
дээрээс нь тууштай хийсэн болно. Yvнд л амжилтын гол vндэс
оршино” гэж мэргэжилтнvvд vзэж байна. Мэдээж дээрээс нь хийсэн
энэхvv тэмцэлд хэвлэл мэдээлэл, шvvх засаглал, цагдаагийн
байгууллага мэргэжлийн єндєр тvвшинд хамтарч ажилласнаараа
ийм vр дvнд хvрсэн гэдэг.
Тав. Авилга тvvнтэй
хийх тэмцэл
Авилгад хэн ч єртєж болно.
Тиймээс тvvнтэй системтэй, тууштай тэмцэх шаардлагатай. Авилгатай
амжилттай тэмцэх хамгийн тvгээмэл хувилбар бол Засгийн газрын
хэмжээлшгvй эрх дархыг хязгаарлах явдал гэж vздэг.
Тиймээс энэ тэмцэл нь нэн
тэргvvнд:
- Удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах
- Хяналтын системийг боловсронгуй болгох
- Бие даасан хэвлэл мэдээллийг хvчтэй хєгжvvлэх
- Олон нийтийн дэмжлэгийг єргєнєєр авах
- Бие даасан шvvх засаглалыг хєгжvvлэх зэрэгт оршино гэдгийг
мэргэжилтнvvд туршлага дээрээ тулгуурлан дэвшvvлж байна.
Бие даасан хэвлэлийн
зэрэгцээ яагаад заавал бие даасан, хараат бус шvvх засаглалын
тухай ярих болов гэдэг нь дараах учиртай холбоотой юм. Хичнээн
ноцтой авилгын асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж,
олны анхааралд толилуулсан ч шударга, бие даасан, хараат бус
шvvх засаглалын тогтолцоо бvрдээгvй нєхцєлд эдгээр асуудлууд
нь мухардалд орж, хэвлэлийнхний гаргаж тавьсан асуудал бvхэн
авилгын тухай хий л шуугиан дэгдээхээс єєр vр нєлєєгvй болдог
тухай болгоомжлол бий. Тиймээс шударга, бие даасан, хараат
бус шvvх нь ардчилсан нийгэм дэх бие даасан, чєлєєт хэвлэлийн
баталгаа болдог гэдгийг санахад илvvдэхгvй.
Хэдий чинээ энэ
хоёр салбар шударга, бие даасан орчинд хєгжиж, олон нийтийн
єргєн дэмжлэгийг хvлээж чадна, тєдий чинээ авилгын тvвшинг
бууруулах боломж Монголд бий болох юм.
Мэдээж, ухамсартай, идэвхитэй иргэний нийгэм бий болсон нєхцєлд
хариуцлагын тогтолцоог тогтооход ч мєн дєхємтэй болно.
|